Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 146/ШШ2023/00213

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж *******ын байранд байрлах, “*******” /*******/ ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хархорин сумын 3 дугаар баг Арцат 04-01 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай ******* овгийн *******ийн *******т холбогдох

4,268,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямбат /цахим/, хариуцагч ******* /цахим/,  нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******т холбогдуулан 4,268,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

          1. Нэхэмжлэгч “*******” ХК-ийн Хууль эрх зүй хариуцсан захирал *******т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХК-тай ******* улсын дугаартай, “Тоуоta prius ” маркийн автомашины өмчлөгч нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-г 01 жилийн хугацаатай байгуулсан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай авто замын 436/237 дугаартай километр шонгийн ойролцоо 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 18 цаг 40 минутын орчим улсын дугаартай “Нyudai Truck ” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ техникийн гэмтлийн улмаас зайлшгүй зогсолт хийж түүний улмаас улсын дугаартай “Тоуоta prius” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөнөөр даатгалын тохиолдол үүссэн.

Тус хэрэг маргаан нь гурван шатны шүүхээр хянагдаж Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолоор ******* нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 18 цаг 40 минутын орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэр, Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай авто замын 436/237 дугаартай шонгийн ойролцоо улсын дугаартай “Нyudai Truck ” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ техникийн гэмтлийн улмаас зайлшгүй зогсолт хийсэн байх боловч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 6.3.6-д зааснаар Түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй /эсвэл байхгүй/ буюу уг тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд, мөн б.Зв-д зааснаар харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй /эсвэл байхгүй/ тээврийн хэрэгслийг зогсоосон үед ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна гэснийг биелүүлээгүй мөн дүрмийн 1.5 дахь заалт Замын хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэснийг зөрчсөний улмаас “Тоуоtа Ралз ” маркийн тээврийн хэрэгсэлд 5,930,000 төгрөгийн хохирол учруулсан...” болохыг тогтоосон байна. Дээрх авто тээврийн ослын улмаас даатгуулагч овогтой нь нас барсан. ий автомашинд учирсан хохирлын хэмжээг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “” ХХК нь 2205 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлангаар гаргаж 5,930,000 (таван сая есөн зуун гучин мянга) төгрөгийн хохирол тогтоосон байна.

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр Төрмөнх овогтой г гийн ий хамтран амьдрагч, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосны дагуу “Монгол Даатгал” ХК-нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ий хууль ёсны төлөөлөгч Төрмөнхийн д “” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээ болон авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу төгрөгийг даатгуулагчийн хүсэлтийн дагуу Хаан банк дахь тоот дансанд 4.268,000 (дөрвөн сая хоёр зуун жаран найман мянга) төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт тооцон олгохоор шийдвэрлэн шилжүүлсэн болно.

Иймд даатгалын нөхөн төлбөр төлснөөс учирсан хохирол 4,268,000 (дөрвөн сая хоёр зуун жаран найман мянга) төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж, “Монгол Даатгал” ХК-д олгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага: Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний 10 дугаар зүйлийн 10.1,2-д заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: *******ээс даатгалын гэрээний нөхөн төлбөрийг даатгуулагчид төлсний улмаас учирсан хохирол болох 4,268,000 (дөрвөн сая хоёр зуун жаран найман мянга) төгрөгийг гаргуулах тухай” гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэдэг хүн манай компанитай 28-04 дугаартай прусс маркийн машиныг даатгуулж авто тээврийн даатгал 1 жилийн хугацаатай байгуулсан. Байгуулсны дараахан 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр осол болсон байна. Тухайн ослыг 3 шатны шүүхээр хянан шийдвэрлээд тухайн осолд ******* гэдэг хүн буруутай юм байна гэж дүгнэсэн. Энэ осолтой холбоотойгоор бид даатгуулагчийн хамтран амьдрагч д даатгалын нөхөн төлбөр болох 4,268,000 төгрөгийг олгосон. 4,268,000 төгрөгийг олгохдоо даатгалын гэрээний дагуу олгосон байдаг. Энэ дээр даатгуулагч болон даатгагчийн хооронд ямар нэгэн маргаан гараагүй тул 4,268,000 төгрөгийг дансанд нь шилжүүлж өгсөн. Тиймээс одоо тухайн буруутай этгээдээс бид 4,268,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хариуцагчийн зүгээс би төлсөн гэж байгаа боловч энэ талаар төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байгаа. Иймд манай талаас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

3.Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ компанид ажилд ороод тэр компанийн машиныг жолоодож яваад уг осол болох үед машин эвдрээд яах аргагүй зогсолт хийсэн байсан. Уг компанийн хүмүүс арга хэмжээ аваад ард нь нэг машин тавиад, урд нэг машин тавьсан байдалтай байсан. Тэр үед прусс машин араас асар их хурдтай орж ирээд ард байсан машиныг өнгөрөөгөөд дунд нь байсан машины буланг мөргөөд харамсалтай осол гарсан. Ослын буруу нь эхэндээ хурд хэтрүүлсэн, зогсоох арга хэмжээ аваагүй гээд нөгөө талд буруутай шийдвэр гарч байсан боловч сүүлдээ ослын зогсолтын тэмдэг тавиагүй гэдэг утгаар намайг буруутгасан. Би тэр компанийн жолооч хийж тэр машиныг жолоодож явсан гэдэг утгаараа буруутан болсон. Шүүхээс 5 жилийн ял өгч, 5 жил жолооны эрхээ хасуулсан. Тэгээд би ялаа эдлээд 2019 онд ял эдлэх газраа байж байгаад суллагдсан. Одоо нэмэгдэл ял болох 5 жилийн жолоодох эрхээ хасуулах ялаа эдлээд явж байгаа. Би сар болгон шүүхийн шийдвэр дээр бүртгэлтэй явдаг. Миний ганц орлого олдог байсан боломж маань бүрэн хаагдсан. Надад өөрийн гэсэн өмч хөрөнгө байхгүй. Одоо энд тэнд хар бор ажил хийгээд амьдарч байгаа. Надад одоо ямар ч боломж байхгүй. Би худлаа хэлэхгүй үнэнээ л хэлж байна. Тэр хэргийг мөрдөн байцаах явцад явж байхад мөрдөн байцаагч, прокурор нь хүртэл хэлж байсан. гэдэг хүний гараараа бичсэн гомдолгүй гэсэн бичиг байгаа. Үүнийг нэхэмжлэгч тал баримт гэж үзэхгүй байгааг гайхаж байна. 3 хохирогчтой би бүгдэд нь хохирол төлсөн баримт байгаа. Гараараа бичсэн, шүүх баталгаажуулчихсан энэ баримтыг баримт гэж үзэхгүй юм бол өөр ямар баримтыг баримт гэж үзэх юм бол гэж би бодоод байна. Би одоо энэ мөнгийг төлөх ямар ч боломж байхгүй, яагаад гэвэл орлого олох ямар ч эх үүсвэргүй болсон. Би эдлэх ялаа эдлээд явж байгаа. Нийт 50 000 000 гаруй төгрөг баримтаар байна тэрнээс гадна баримтгүйгээр өмгөөлөгчийн хөлс, бензиний мөнгө гээд бүгдийг би төлсөн. Яг тооцох юм бол 70 000 000 гаруй төгрөг төлсөн. Хамаг юмаа өгөөд ялгүй мултрах арга байдаг болов уу гэж горьдож байсан хүн ялаа аваад эдлэх ялаа эдэлсэн. Одоо үлдэгдэл ялаа эдэлж байгаа. Гэтэл одоо дахиад ийм мөнгө төгрөгтэй холбоотой зүйл гарч ирж байгаа нь надад маш хүндрэлтэй байна. Шүүх миний энэ байгаа байдлыг харгалзаж үзэх байх. ******* гээд энэ том байгууллага яагаад орлого байхгүй надаас энэ мөнгийг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Би амьдрах гэж яваад Эко баатар компанид жолоочоор ажилд ороод машиныг нь барьж явсан. Тэгээд 12 сарын хүйтэнд тэр машин нь явахаа болиод эвдрээд, замын хажууд болох хэмжээгээрээ арга хэмжээ авч зогсоогоод 2 цаг гаруй тэр машиныг янзлах гэж ноцолдсон. Тэр хугацаанд Чойр Замын-Үүдийн хөдөлгөөнтэй замд маш олон машин нааш цаашаа явж байсан. Урд хойноо машин тавьсан байсан тул осол гарах нь гайгүй гэж бодоод машинаа асаах гэж тасралтгүй ноцолдсон гэтэл түүний үр дүнд ийм нөхцөл байдалд хүрсэн. Түүнээс би хөдөлгөөнд оролцож явахдаа тэр машиныг өмнөөс нь очоод мөргөөгүй. Тэр прусс машин араас маш их хурдтай орж ирсэн. Тэр жолооч саад тохиолдсон тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй, хурд хэтрүүлсэн юм байна лээ. Тухайн үед нь хурд тогтоох ямар ч боломж байхгүй байсан. Хүний амь настай холбоотой болохоор би буруутан болоод эдлэх ялаа эдэлсэн. Одоо ял эдэлж байсан учраас банктай харьцах боломжгүй, ганц орлого олдог байсан жолоодох эрхийг маань хассан учраас би одоо ямар ч орлого олох боломжгүй ойр зуур хүнд зарагдаад хар бор ажил хийгээд явж байна. Одоо 50 настай би энэ их мөнгөний ард гарна гэдэг бол үнэхээр хэцүү байна” гэв.

4.Нэхэмжлэгчээс итгэмжлэл /хх 3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 5/, нөхөн төлбөрийн хуудас /хх 6/, даатгуулагчийн нөхөн төлбөрийн түүх /хх 7/, Хаан банзны шилжүүлгийн мэдээлэл /хх 9/, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээний хуулбар /хх 10-11/, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 202/ДШМ/04 дугаартай магадлал /хх 12-26/, Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 304 дугаартай тогтоол /хх 27-39/, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт /хх 40-41/, барьцаат зээлийн гэрээ /хх 42-46/, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх 47-49/, Хаан банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх 50-52/, ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, авто техникийн үзлэгийн тайлан, авто техникийн эвдрэл хохирлын үнэлгээ, гэрэл зургууд /хх 53-56/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх 57-60/, Т.гийн “Монгол даатга”л ХК-д гаргасан хүсэлт /хх 61-63/, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 136/ШШ2018/00141 дугаартай шийдвэр /хх 64-66/, Хаан банкны тодорхойлолт /хх 67/, “*******” ХК-ийн тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ / хх 68-71/, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоол /хх 72-115/,

Улсын Ерөнхий прокурорын газар Эрүүгийн хэргийн тусгай архивын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 467 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 5а дугаартай яллах дүгнэлт /хх 146-148/, хохирол төлсөн тухай баримт /хх 149-150/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.

5.Хариуцагчаас шүүхэд баримт гаргаж өгөөгүй.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

            2.Иргэн, хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд “*******” ХК-ий гүйцэтгэх захирал нь 2023 оны 02 дугаар  сарын 17-ны өдрийн итгэмжлэлээр Хууль, эрх зүй хариуцсан захирал *******тод, Хууль, эрх зүй хариуцсан захирал *******т нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн итгэмжлэлээр Б.Нямбатыг төлөөлөгчөөр томилсон байх ба дээрх итгэмжлэлүүд нь хуульд заасан шаардлага хангасан байна. / хх 3, 116/

            2а.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэдэг хүн манай компанитай 28-04 дугаартай прусс маркийн машиныг даатгуулж авто тээврийн даатгал 1 жилийн хугацаатай байгуулсан. Байгуулсны дараахан 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр осол болсон байна. Тухайн ослыг 3 шатны шүүхээр хянан шийдвэрлээд тухайн осолд ******* гэдэг хүн буруутай юм байна гэж дүгнэсэн. Бид даатгалын гэрээний дагуу энэ осолтой холбоотойгоор даатгуулагчийн хамтран амьдрагч д даатгалын нөхөн төлбөр болох 4,268,000 төгрөгийг олгосон.

            Иймд одоо тухайн буруутай этгээдээс 4,268,000 төгрөгийг гаргуулна...” гэж тодорхойлсон.  

            3.Хариуцагч “...Надад өөрийн гэсэн өмч хөрөнгө байхгүй. Одоо энд тэнд хар бор ажил хийгээд амьдарч байгаа. Надад одоо ямар ч боломж байхгүй. Би худлаа хэлэхгүй үнэнээ л хэлж байна. Тэр хэргийг мөрдөн байцаах явцад явж байхад мөрдөн байцаагч, прокурор нь хүртэл хэлж байсан. гэдэг хүний гараараа бичсэн гомдолгүй гэсэн бичиг байгаа. Үүнийг нэхэмжлэгч тал баримт гэж үзэхгүй байгааг гайхаж байна. 3 хохирогчтой би бүгдэд нь хохирол төлсөн баримт байгаа. Гараараа бичсэн, шүүх баталгаажуулчихсан энэ баримтыг баримт гэж үзэхгүй юм бол өөр ямар баримтыг баримт гэж үзэх юм бол гэж би бодоод байна. Би одоо энэ мөнгийг төлөх ямар ч боломж байхгүй, яагаад гэвэл орлого олох ямар ч эх үүсвэргүй болсон. Би эдлэх ялаа эдлээд явж байгаа. Нийт 50,000,000 гаруй төгрөг баримтаар байна тэрнээс гадна баримтгүйгээр өмгөөлөгчийн хөлс, бензиний мөнгө гээд бүгдийг би төлсөн. Яг тооцох юм бол 70,000,000 гаруй төгрөг төлсөн. Хамаг юмаа өгөөд ялгүй мултрах арга байдаг болов уу гэж горьдож байсан хүн ялаа аваад эдлэх ялаа эдэлсэн. Одоо үлдэгдэл ялаа эдэлж байгаа.

            Иймд “*******” ХК-ий нэхэмжилж байгаа 4,268,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй...” гэж үгүйсгэсэн.  

            4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            4а. Хариуцагч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 18 цаг 40 минутын орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэр, Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай авто замын 436/237 дугаартай километр шонгийн ойролцоо улсын дугаартай “Нyudai Truck ” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ техникийн гэмтлийн улмаас зайлшгүй зогсолт хийсэн байх боловч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 6.3.б-д зааснаар “Түр зогсохын хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй /эсвэл байхгүй/ буюу уг тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд, мөн б.З.в-д зааснаар харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй /эсвэл байхгүй/ тээврийн хэрэгслийг зогсоосон үед ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна гэснийг биелүүлээгүй мөн дүрмийн 1.5 дахь заалт Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэснийг тус тус зөрчсөний улмаас ******* Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган, Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд 5,930,000 төгрөгийн  хохирол, зорчигч Т., нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан, , , нарын амь насыг хохироосон болох нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоол /хх 72-115/, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 202/ДШМ/04 дугаартай магадлал /хх 12-26/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 304 дугаартай тогтоол /хх 27-39/, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

            4б.Нэг талаас “*******” ХК, нөгөө талаас  нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр даатгуулагч тал болох ******* Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл даатгуулж, хураамж төлөх, даатгагч тал болох “*******” ХК нь гэрээнд заасан эрсдэл үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгохоор харилцан тохиролцсон байна.

            Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар “******* ХК болон нарын хооронд даатгалын гэрээ байгуулагджээ.

            Дээрх зам тээврийн ослын улмаас талийгаач ий эзэмшлийн Тоёото Приус-20 маркийн ******* улсын дугаартай автомашинд учруулсан хохирлын үнэлгээг “*******” ХК-ий захиалгаар ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр №2205 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайланг гаргасан бөгөөд ХХК-ийн үнэлгээний тайлангийн хавсралтад Тоёото Приус-20 маркийн ******* улсын дугаартай автомашины шууд зардал 4,710,000 төгрөг, шууд бус зардал 1,220,000 төгрөг, нийтдээ авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүн нь 5,930,000 төгрөг гэжээ. Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй.

            5.Даатгуулагчийн хамтран амьдрагч Т. нь даатгалын гэрээний дагуу ******* ХК-д хандсан ба 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр даатгалын нөхөн төлбөрт 4,268,000 төгрөгийг “*******" ХК-аас ийн гийн Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтаар тогтоогдож байна. /хх 9/

            Хэрэгт авагдсан баримтаар Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэрээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар талийгаач овгийн гийн , Боржигин овгийн ийн нарыг 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болохыг тогтоож шийдвэрлэжээ. /хх 64-66/

            “*******” ХК нь нөхөн төлбөрийг олгохдоо хөрөнгийн үнэлгээгээр 5,930,000 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд бид харилцан тохиролцоод даатгалын гэрээний дагуу даатгуулагчийн хамтран амьдрагч Т.д олгосон. Үүн дээр даатгуулагч болон даатгагчийн хооронд ямар нэгэн маргаан гараагүй гэж тайлбарлаж байна.

            Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д Гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар “*******” ХК нь даатгалын нөхөн төлбөрийг хууль болон гэрээнд заасны дагуу даатгуулагчийн хамтран амьдрагч Т.д олгосон нь үндэслэлтэй байна.

            6.Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө.” гэж заасан байна. 

            7.Талуудын хооронд байгуулагдсан тээврийн хэрэгслийн даатгалын  гэрээний 10.1 дүгээр зүйлд зааснаар жолооч нь авто тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан эрсдэлийг даатгуулжээ.

            8.Хариуцагч ******* нь зам тээврийн осол гаргасан болохыг эрх бүхий этгээд тогтоосон бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгохоор заасан.

            9.Өөрөөр хэлбэл, ******* нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс үүдэн бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10.1 дүгээр зүйлд заасан даатгалын эрсдэл бий болсон гэж үзэхээр байна.

            10.Хариуцагч ******* ...уг ослын улмаас Т. гэдэг хүний гараараа бичсэн гомдолгүй гэсэн бичиг байгаа. 3 хохирогчтой би бүгдэд нь хохирол төлсөн баримт байгаа. Гараараа бичсэн, шүүх баталгаажуулчихсан энэ баримтыг баримт гэж үзэхгүй юм бол өөр ямар баримтыг баримт гэж үзэх юм бол гэж би бодоод байна. Би одоо энэ мөнгийг төлөх ямар ч боломж байхгүй, яагаад гэвэл орлого олох ямар ч эх үүсвэргүй болсон. Би эдлэх ялаа эдлээд явж байгаа. Нийт 50,000,000 гаруй төгрөг баримтаар байна, тэрнээс гадна баримтгүйгээр өмгөөлөгчийн хөлс, бензиний мөнгө гээд бүгдийг би төлсөн. Яг тооцох юм бол 70,000,000 гаруй төгрөг төлсөн. Хамаг юмаа өгөөд ялгүй мултрах арга байдаг болов уу гэж горьдож байсан хүн ялаа аваад эдлэх ялаа эдэлсэн. Одоо үлдэгдэл ялаа эдэлж байгаа.

            Иймд “*******” ХК-ий нэхэмжилж байгаа 4,268,000 төгрөгийг зөвшөөрөхгүй...” гэж маргаж мэтгэлцсэн байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоогүй, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д заасны дагуу  өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

            Мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой тодорхой хүсэлтийг гаргаагүй, харин нэхэмжлэгч “*******” ХК нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч ******* овгийн *******ийн *******т холбогдох эрүүгийн 1717000920092 тоот хавтаст хэргээс ******* нь хохирогчид хохирол төлбөр төлсөн талаар баримтыг нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлтийг гаргаж, тус хүсэлтийг шүүх хүлээн авч, Улсын Ерөнхий прокурорын газар Эрүүгийн хэргийн тусгай архивын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 467 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 5а дугаартай яллах дүгнэлт /хх 146-148/, хохирол төлбөрийн тухай гэсэн баримтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Төмөрбаатар, Б.Наран нар “...оршуулгын зардал болон хүүхдийн тэтгэмж зэрэг хохиролд 15,000,000 төгрөг хүлээж авлаа. Одоо *******ээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй болно...” /хх 149/, мөн хохирол төлбөрийн тухай гэсэн баримтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Янжинсүрэн “...оршуулгын зардал болон хохиролд 10,000,000 төгрөг бид хүлээн авсан. Одоо *******ээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” /хх 150/, мөн хохирол төлбөрийн тухай гэсэн баримтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т., Г.Сарантуяа нар “....бидэнд оршуулгын зардал болон хүүхдийн тэтгэмжид 20,000,000 төгрөг өгснийг хүлээж авлаа. Одоо *******ээс нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй байна....” /хх 150 хуудасны ар тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан болохыг дурдав.

            11.Иймд талуудын хооронд тээврийн хэрэгслийн даатгалын  гэрээний 10.1 дүгээр зүйлд заасан жолооч авто тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан даатгалын тохиолдол бий болсон байх тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.2, 443.7, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 11.1 дүгээр зүйлд зааснаар даатгалын нөхөн төлбөрт төлсөн даатгалын гэрээнээс үүссэн гэм хорын хохирлыг арилгуулахаар нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******ээс шаардах эрхтэй байна.

            12.Дээрх үндэслэлээр хариуцагч *******ээс 4,268,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

            13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,238 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 82,238 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгох нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 432.2, 443.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ээс 4,268,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХК-аас  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,238 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 82,238 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

             4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.ЭНХ-АМГАЛАН