Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 118/ШШ2023/0014

 

Эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би Завхан аймгийн *******,******* газрын нэхэмжлэлтэй, тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын улсын ахлах байцаагч Б.*******д холбогдуулж гаргасан “2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 146 дугаар актаар тогтоогдсон 10.857.000 төгрөгийн актыг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, хариуцагч Б.*******, шүүхийн хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Эрдэнэжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн оролцогч нар шүүх хуралдааны явцад гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 18.533.511 төгрөгийн акт тогтоосноос 1.832.272 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 5.844.239 төгрөгийг 2023 оны 5-р сарын 01-ний дотор төлж барагдуулна.

Хариуцагчийн санал: Нийт нөхөн төлбөр тавигдсан 18.533.511 төгрөгөөс 1.832.272 төгрөг барагдуулж, 16.701.239 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 01-ний дотор үлдэгдэл 5.844.239 төгрөгийг бүрэн барагдуулсан тохиолдолд 10.857.000 төгрөгийг зөвшилцөн чөлөөлөх болов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Завхан аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын улсын ахлах байцаагч Б.******* нь Завхан аймгийн *******,******* газарт холбогдуулж 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 146 дугаар актаар 10.857.000, нийт 18.533.511 төгрөгийн нөхөн төлбөрийн акт тавьсан байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн акт тавьсан нийт 18.533.511 төгрөгийн нөхөн төлбөрөөс маргаан бүхий 146 дугаар актаар тавигдсан 10.857.000 төгрөгийг хасаж үлдэх 7.676.511 төгрөгөөс 1.832.272 төгрөгийн нөхөн төлбөрийг биелүүлсэн, үлдэх 5.844.239 төгрөгийн нөхөн төлбөрийг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн барагдуулах, хариуцагчаас 18.533.511 төгрөгийн нөхөн төлбөрийн актаас барагдуулсан 1.832.272 төгрөг, үлдэх 5.844.239 төгрөгийн нөхөн төлбөрийг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн барагдуулсан тохиолдолд 146 дугаар актаар тогтоосон 10.857.000 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгох нөхцөлөөр талууд эвлэрэн хэлэлцсэн байна.

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрэл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.5, 68 дүгээр зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгох эрхтэй ба энэ тухайгаа шүүх хуралдаанд илэрхийлсэн тул хэрэг хэлэлцэх ажиллагааг дуусгавар болгож, эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар эвлэрэн хэлэлцсэнийг баталж, Завхан аймгийн *******,******* газрын нэхэмжлэлтэй, тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын улсын ахлах байцаагч Б.*******д холбогдуулж гаргасан “2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 146 дугаар актаар тогтоогдсон 10.857.000 төгрөгийн актыг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч.ЦЭНД-ОЧИР