Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2021/0087

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.М******* би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Т*******,

Хариуцагч: ******* ерөнхий газрын дарга,

Маргааны төрөл: ******* еөрнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/1 дугаар тушаал нь хуульд нийцсэн эсэх талаарх төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******, Б.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Энхзол нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Г.Т*******аас ******* ерөнхий газрын даргад холбогдуулан “******* ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/1  дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох” тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Нэхэмжлэгчийг ******* ерөнхий газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1 дүгээр тушаалаар 4 дүгээр нээлттэй хорих ангийн даргын албан тушаалд томилсон, улмаар тус газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 07-ны Б/2 дүгээр тушаалаар 4 дүгээр нээлттэй хорих ангийн даргын албан тушаалаас нь чөлөөлж, Захиргааны удирдлагын газрын мэдэлд шилжүүлжээ.

3.Улмаар нэхэмжлэгч нь ******* ерөнхий газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/2 дугаар тушаалаар Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын даргын албан тушаалд томилогдон ажиллажээ.

4.Харин ******* ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/1  дугаар тушаалаар ******* тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5, 280 дугаар зүйлийн 280.2, 286 дугаар зүйлийн 286.7, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 18 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

5.Нэхэмжлэгч Г.Т*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/2018 оны 11 дүгээр сард ******* ерөнхий газрын харъяа 4 дүгээр нээлттэй хорих ангийн даргаар томилогдон албан үүргээ хэвийн гүйцэтгэж байхад ямар нэг шалтаг шалтгаангүйгээр ******* ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын зүгээс 20 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн цэргийн алба хаах хугацааны тэтгэвэр тогтоолгох хугацаа хүрсэн тул цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгох шаардлагыг албан бичгээр болон утсаар удаа дараа тавьж, албан үүргээ хэвийн гүйцэтгэхэд хүндрэлтэй болгож, дарамт шахалт үзүүлэх болсон. Дарга цэргийн ялгаа их, захирагдах захирах ёс чанд үйлчилдэг цэргийн албаны соёлтой байгууллагад алба хаадаг хүний хувьд энэ нь маш их дарамт үүсгэсэн. Тэтгэвэрт гарах хүсэлгүй тухайгаа учирлан, үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ өгсөн боловч хүлээн авалгүй, “хурдан түргэн өргөдөлөө бичиж тэтгэвэртээ гар” гэсэн агуулгатай ******* ерөнхий газрын 20 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 05/2729 дугаартай албан бичиг ирүүлж, араас нь Захиргааны удирдлагын газрын дарга, х/а Ч.Н******* болон хүний нөөцийн ажилтнууд хэзээ өргөдөлөө өгөх вэ?, хэзээ тэтгэвэртээ гарах вэ? гэхчилэн байнга утсаар ярьж дарамт шахалт үзүүлэх болсон. Миний ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтийг ******* тухай хуулийн 289-р зүйлийн 289.4 дэх хэсэгт заасны дагуу Хууль зүй дотоод хэргийн сайдад уламжилж шийдвэрлүүлэх ёстой байтал тэгэлгүйгээр тэтгэвэрт гарахыг шахаж шаардсаар байсан. х/а Ч.Н*******гээсяагаад тэтгэвэрт гаргах гээд байгаа юм бэ? Би ямар буруу зүйл хийсэн юм” гэхэд учир шалтгааныг тодорхой тайлбарлаж өгөөгүй ба газрын дарга Д.З******* л таныг тэтгэвэрт гарга гээд байхын, надад ч бас хэцүү байна, таныг тэтгэвэрт гарга гээд загнаад байна” гэхчилэн ярьсан. Мөн “Та З******* даргад хэлүүлчихээр улс төрд нөлөө бүхий хүн бий юу, хүн амьтан байвал яриулаач, таныг тэтгэвэрт гарга гээд шахаад надад хэцүү байна” гэж хэлсэн. Ингэхэд нь “надад улс төрд нөлөөтэй таньдаг хүн, ар өврийн хаалга байхгүй" гэж хэлсэн. Энэ байдал 20 оны 12 сараас 2022 оны 3 дугаар сар хүртэл үргэлжилсэн.

2/20 оны 12 дугаар сард Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Б.Н*******  “Надад чатаар тайвныхаа мэдээг өгсөнгүй” гэх хууль зүйн ямарч үндэслэлгүйгээр “сануулах” арга хэмжээ авсан. Уг нь хорих анги нэгжүүд ******* ерөнхий газартай мэдээлэл солилцох шуурхай системтэй, хором мөч бүр нөхцөл байдлынхаа мэдээллийг солилцох боломжтой, энэ ажлыг хариуцсан ******* ерөнхий газарт шуурхай удирдлагын төвтэй, хорих анги, нэгжүүдэд холбоочин гэх албан тушаалтан хүртэл байдаг. Гэтэл төрийн нууцад хамаарах хорих анги нэгжүүдийн нөхцөл байдал, мэдээллийг гадаад улсад төв серверь нь байдаг, цахим халдлага, дайралтад өртөж болзошгүй гар утасны апликейшнээр, чатаар орой болгон мэдээлж бай гэсэн хачин үүрэг даалгавар өгсөн байдаг ба үүнийг нь хорих ангийн дарга нарыг дарамтлах гэсэн ажлаа мэддэггүй хүний хийж буй ажил гэж үздэг. Ганц удаа мартаад, эсхүл ямар нэг шалтгаанаар “гарсан зөрчилгүй тайван” гэсэн чат бичээгүйн төлөө нэлээд олон даргад арга хэмжээ авсан байдаг.

Мөн 2022 оны нэгдүгээр сард хурандаа Б.Н******* тодорхой үндэслэлгүй

асуудлаар надад хариуцлага тооцох асуудлыг хөндсөн. Би энэ асуудлаас үүдэн хурандаа Ч.Н*******тэй утсаар ярьж “надад ямарч үндэслэлгүйгээр арга хэмжээ авах гээд байна, нэг бол тэтгэвэрт гар гээд л.., та нар намайг яагаад оролдоод байгаа юм. Энэ ажлаа ав, надад сандал ширээтэй зууралдаад байх сонирхол алга, гэхдээ тэтгэвэрт гармааргүй байна. Та нар ингэж байвал би ч гэсэн зүгээс суухгүй шүү” гэх зэргээр бухимдалаа илэрхийлсэн. Гэтэл тэр өдөртөө х/а Б.Н******* намайг өрөөндөө дуудаж “Чи Н*******д юу гэж томроод байгаа юм, Чи зүгээр суухгүй гээд яахын.. заналхийлээд байгаа юм уу? Чи муу п...зда яаж ч чадахгүй шүү, тэгж байж тэтгэвэр ч үгүй, юу ч үгүй салав, би Авилгалтай тэмцэх газар ажиллаж байсан, чамайг яаж ч чадна шүү п..зда минь” гэх зэргээр удирдах албан тушаалтанд байж боломгүй үг хэрэглэн, дайрч давшилж заналхийлсэн. Энэ мэтчлэн дарамт шахалтаас болж ажлаа хэвийн үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болсон тул хурандаа Ч.Н*******тэй утсаар ярьж “4-р ангийн даргын даргын ажлыг авах гээд байгаа бол би ажлаа өгөе, харин тэтгэвэртээ гармааргүй байна, ядаж 7 сар хүртэл ажлаа хэвийн үргэлжүүлэх боломж олгооч” гэж гуйсан. Ингэхэд “таныг хүүхдийн хорих ангийн даргаар түр томилно. Өргөдөлдөө сэлгэн ажиллуулахад татгалзах зүйлгүй, 7 сар хүртэл тэтгэвэрт гаргалгүй ажлаа хийх боломж олгоно уу? гэсэн агуулгатай зүйл бичээрэй” гэж хэлсэн. Би үүнийх нь дагуу өргөдөл бичсэн бөгөөд төд удалгүй 2022 оны 03-р сарын 07-нд миний орны хүн томилогдож би Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага буюу хүүхдийн хорих ангийн даргаар сэлгэн томилогдов. Харин 4 дүгээр ангийн даргын албан тушаалаас чөлөөлсөн тушаалыг яагаад ч юм надад өгөөгүй. Мөн 2-р сард ээлжийн амралтаа эдлэх хүсэлт гаргахад татгалзсан хариу өгөв.

3/Миний бие 4 дүгээр анги буюу Амгалангийн хорих ангийн даргаар ажиллах хугацаандаа хамт олноо манлайлан удирдан чиглүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн түүхэндээ системийн хэмжээнд ажил байдлаараа нэг ч удаа шалгарч байгаагүй анги байгууллагыг сүүлийн хоёр жил дараалан системийн хэмжээнд 2-р байр эзлүүлсэн амжилтыг үзүүлэв. Мөн хорих ангиа төвийн дулаан, цэвэр бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбох, байгууллагын өнгө төрхийг сайжруулах, засмал зам, авто зогсоол барих, хоригдлын ажиллах амьдрах ахуй орчныг дээшлүүлэх, тэднийг ажлын байраар хангах чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллаж, хорих ангийн дэргэд байнгын ажлын байртай 2 томоохон үйлдвэр байгуулах, ажилчдын нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж Гачууртын шар хоолойн аманд алба хаагч бүрт зуслангийн зориулалттай газар шийдвэрлүүлэх зэргээр ажилласан. Уучлаарай намайг хэт өөрийгөө үнэллээ гэж битгий бодоорой. Би өөрийгөө тус ангийн даргаар ажиллах хугацаандаа маш сайн ажилласан бөгөөд салбарынхаа хэмжээнд мэдлэг туршлагатай, шударга, сайн удирдах ажилтнуудын нэг гэж үнэлдэг. Энэ бол өөрийгөө үнэлэх миний л үнэлэмж, олон ч хүн санал нийлэх байх, ялангуяа миний удирдлага дор ажиллаж байсан хүмүүс. Энэ байдлыг минь үнэлж ******* ерөнхий газрын даргын тушаалаар намайг шагнасан байдаг.

Гэтэл яагаад, ямар учир шалтгаан, хууль зүйн үндэслэлээр намайг тэтгэвэртээ гар гэж шахаж шаардаж, дарамтлах болов?, энэнд ямар ч хууль зүйн үндэслэл, бодитой шалтаг байхгүй. Ганц л шалгаан бий, тэр бол “улс төрч, эрх мэдэлтэн, танил тал, хэн нэгний хүсэлт гуйлтаар миний эрхэлж буй албан тушаалыг өөр хэн нэгэнд шилжүүлэх гэсэн сонирхол юм, магадгүй албан тушаалын наймаа..." Ямартай ч албандаа гүн хүндэтгэлтэйгээр итгэж, хэрэв намайг сайн хичээж ажиллавал миний хичээл зүтгэл, ажлын үр дүн, амжилт бүтээлийг дарга удирдлагууд маань шударгаар үнэлнэ гэсэн итгэл минь бөхөж, амжилт бүтээл гаргасан биш гэм үйлдсэн этгээд шиг гутамшигтайгаар зайлуулагдлаа. Ингээд 2022 оны 03 дугаар сарын 14-нээс эхлэн Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага буюу олны нэрлэдгээр хүүхдийн хорих ангийн даргаар ажиллаж эхэллээ. Тэнд маш их зүйл хийх хэрэгтэй байсан. Ял эдэлж буй хүүхдүүдийн амьдрах байгууллагаас ашиглахыг хориглосон, хана тааз нь сийгсэн үнэхээр аймшигтай орчинд хүүхдүүд ял эдэлж байв. Хүүхдийн эрхийг дээдэлсэн -р зуун тэр хорих ангийн орчинд байхгүй. Ерөнхий боловсролын сургалтын үйл ажиллагаа нь ч туйлын их доголдсон байв.

Ямарч байсан авах гээд байгаа албан тушаал, сандал ширээг нь хүлээлгээд өгчихсөн юм чинь энэ хэзээ мөдгүй нурах дөхсөн шоронгийн даргын ажлыг дахиж авах гэж оролдохгүй, тэтгэвэрт гар гэж шахахгүй байх гэсэн бодлоор хоёргүй сэтгэлээр ажилдаа зүтгэж эхлэв. Багагүй зүйлийг ч хийлээ. Ингээд 7-р сард ээлжийн амралтаа эдлэх хүсэлт гаргасан боловч миний амралтыг өгсөнгүй. ШШГЕГ-ын дарга Д.З******* 6-р сард удирдах ажилтнуудтай хийсэн цахим хурлын үеэр 7,8 сард анги нэгжүүдийн дарга нарыг хоёр үе шаттайгаар амраана гэж амласан боловч зөвхөн надад ээлжийн амралт өгөөгүй. Дарга нарын ээлжийн амралт олгох тушаал, түүнд зөвхөн миний нэр байхгүй байв. Энэ нь намайг ялгаварлан гадуурхсаныг илтгэх баримт мөн. Ингээд хүсэлт өгсөөр байтал надад яагаад ээлжийн амралт биечлэн эдлүүлэхгүй байгаа талаар хүний нөөцийн хэлтэсийн дарга, хурандаа Наранхүүгээс лавлахад “тодорхой зүйл мэдэхгүй” гэв. Энэ тухай Захиргааны удирдлагын газрын дарга Ч.Н*******гээс лавлахад "та 7 сар хүртэл ажиллуулах хүсэлт гаргасан. Одоо та тэтгэвэртээ гар, Д.З******* надаас шаардаад хэцүү байна. Та тэтгэвэртээ гарсан нь дээрдээ” гэж хэлсэн. Ингээд нөгөө дарамт шахалт арилахгүй үргэлжлэх нь тодорхой болов. Миний санал санаачилга, ажлыг маань дарга удирдлагууд дэмжихгүй нь тодорхой учир, надад үнэхээр хэцүү, цаашид ажлаа хэвийн үргэлжлүүлэх ч боломжгүй болсон. Ингээд ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон тул 2022 оны 07-р сарын 08-наас эхлэн цэргийн байнгын тэтгэвэрт гаргана уу гэсэн агуулгатай өргөдөл бичсэн бөгөөд намайг ШШГЕГ-ын даргын 2022.08.23-ны өдрийн Б/1 дугаар тушаалаар 2022.08.22-ноос эхлэн цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлсөн. Тэтгэвэрт гарах тухай уг өргөдлийн агуулгыг судалж үзвэл гомдлын шинжтэй зүйл дурдагдсаныг ШШГЕГ-ын удирдлага шийдвэрлэж өгөлгүй тэтгэвэрт гаргахыг л урьтал болгосон юм.

25 жил цэргийн алба хаасан л бол цэргийн тэтгэвэр тогтоолгох үүрэгтэй, захиргааны зүгээс тэтгэвэр тогтоолгохыг шаардах эрхтэй хэмээн буруу бодож, өөрийн хууль зүйн мэдлэг дутмагаас шалтгаалан албан тушаал сэлгэн томилогдож, тэтгэвэрт гарах зэргээр ШШГЕГ-ын удирдлагын хууль бус шахалт, шаардагыг нь хүлээн авчээ.

Цэргийн албаны тухай хуулийн 22-р зүйл, ******* тухай хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3-т заасанчлан цэргийн алба хаах насны дээхязгаарт хүрээгүй л бол захиргааны зүгээс намайг цэргийн тэтгэвэр тогтоолгож ажлаас чөлөөлөгдөхийг шахаж шаардах нь хууль бус бөгөөд энэхүү хууль бус шахалт шахалт шаардлага, заналхийлэл, ялгаварлан гадуурхалтын улмаас тэтгэвэрт гарсанаар миний хувьд сэтгэл санааны болон ирээдүйд бий болох инфляцитай холбоотой, түүнчлэн тэтгэвэр цалингийн зөрүүнээс үүсэх эд материалын багагүй хохирол учирлаа.

Хэдийгээр цэргийн албанд 25 жилээс дээш ажилласан боловч 55 нас хүртлээ ажиллах бүрэн боломжтой бөгөөд зөвхөн өөрөө чин сэтгэлээсээ хүссэн тохиолдолд л насны дээд хязгаарт хүрэхээсээ өмнө тэтгэвэрт гарах хүсэлт гаргах нь зөвхөн миний эрх ажээ. Гэтэл захиргааны зүгээс өөрөөр хэлбэл ШШГЕГ-ын дарга, Д.З*******ын хууль бус мэдэгдэл шаардлага, дарамт шахалт нь намайг тэтгэвэрт гарахаас өөр аргагүй байдалд хүргэсэн юм.

4/ ******* ерөнхий газрын дарга Д.З******* нь Төрийн албаны тухай хуулийн 7-р зүйл, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.3, 37.1.12 дахь заалт, Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1 дэх заалт, ******* тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2.2 дахь заалт, 289-р зүйлийн 3,4-р заалтыг тус тус зөрчиж миний төрийн алба хаахтай холбоотой эрхэд бүдүүлгээр халдсан. Эрхэлж буй албан тушаалыг маань бусдад шилжүүлэх зорилгоор бичгийн болон аман хэлбэрээр тэтгэвэрт гарах хууль бус мэдэгдэл шаардлагыг удаа дараа өгч, ялгаварлан гадуурхаж түүнчлэн доод албан тушаалтнаараа заналхийлгүүлж улмаар цаашид албан үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй болгож тэтгэвэрт гарахаас өөр сонголтгүй болгосон.

Иймд ******* ерөнхий газрын захиргаанаас үзүүлсэн дарамт заналхийлэл, хавчлага гадуурхалтын улмаас аргагүйн эрхэнд цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгосон тул миний зөрчигдсөн эрхийг сэргээж ******* ерөнхий газрын даргын 2022 оны 08-р сарын 23 ны өдрийн Б/1 тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/1 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгох, улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэл нь би ******* ерөнхий газарт 19 жил, Хууль сахиулах их сургуульд 4 жил, нийт цэргийн албанд 23 жил ажилласан. Цэргийн тэтгэвэр тогтоолгох хугацаа болж, өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрх 2022 онд нээгдсэн. ******* ерөнхий газрын захиргаанаас 2022 оны 12 дугаар сараас тэтгэвэртээ гар гэж шаардах болсон. Миний зүгээс ээлжийн амралтаа эдлэх хүсэлтээ 2 удаа гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй. Намайг ажил эрхлэх боломжгүй болгож хавчин гадуурхсан. Дээр дурдсан асуудлаа бичээд тэтгэвэрт гарахаас өөр аргагүй боллоо гээд хүсэлтээ гаргасан. ******* ерөнхий газар намайг тэтгэвэрт гар гэж шахаж шаардах эрхгүй боловч миний хөдөлмөрлөх эрхэд бүдүүлгээр халдсан. Тухайн үед олон янзын дарамт шахалт үзүүлсэн. Тэтгэвэрт гарах өргөдөлдөө яагаад тэтгэвэрт гарах болсон шалтгаанаа тодорхой бичсэн боловч ******* ерөнхий газрын даргад гаргасан өргөдөлд дурдсан асуудлыг захиргааны зүгээс бүхэлд нь авч хэлэлцээгүй. Уг өргөдөл нь тэтгэвэрт гарахыг хүссэн утгатай боловч гомдлын шинжтэй зүйл агуулагдаж байсныг маань авч хэлэлцээгүй. Энэ нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдол шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Г.Т******* гэдэг хүн яагаад ажлаа хийх боломжгүй болов гэдгийг захиргааны зүгээс судалж үзээгүй. Ингээд тэтгэвэрт гарахаас өөр сонголтгүй болгосон. Иймд ******* ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/1 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүх болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Иргэн Г.Т******* нь нэхэмжлэлийн шаардлагадаа “******* ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/1 дугаар тушаалыг хүчингүй болгуулах"-аар тусгажээ.

2/Нэхэмжлэгч Г.Т******* нь ******* ерөнхий газрын дарга,

хурандаа Д.З*******ын нэр дээр 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “цэргийн

байнгын тэтгэвэр гаргаж өгнө үү” гэсэн өргөдөл гаргасан.

3/Тус өргөдлийн дагуу ******* ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн хариуцсан мэргэжилтэн дэслэгч Г.Г******* 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Г.Т*******тай утсаар холбогдож, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийн талаар тодруулахад "... амралттай байгаа тул харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, дэд хурандаа Д.Бд ажлаа хүлээлгэн өгөөд Баян-Өлгий аймагт явж байна. 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгож тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлөгдөх саналтай ..... 2022 оны 08 дугаар сарын 29-с Улаанбаатар хотод очоод ажил хүлээлцсэн актад гарын үсэг зурна 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлөгдөхөд санал хүсэлт байхгүй” гэсэн хариултыг өгсөн, мөн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон цэргийн алба хаасан нийт хугацаа нь биеэр 26 жил 11 сар 01 хоног, ШШГГ тухай хуулийн 286.7-д заасны дагуу нэмэгдэл 3 жил, нийт 29 жил 11 сар 01 хоног ажилласан талаар танилцуулж, тэмдэглэл хөтөлсөн байна.

4/Иргэн Г.Т******* Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Цэргийн албаны тухай хуулийн 22.1.6-д заасан эрхээ эдэлж, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөгдсөн байх тул ******* ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/1 дугаар тушаал нь хууль зөрчөөгүй болно.

Иймд нэхэмжлэгч Г.Т*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч ******* ерөнхий газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/1 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбараа хэлье. Г.Т******* нь 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдөр ******* ерөнхий газрын дарга н.З*******ын нэр дээр цэргийн байнгын тэтгэвэрт гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу тушаал гаргасан. Тус өргөдлийн дагуу ******* ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн дэслэгч н.Г******* 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Г.Т*******тай утсаар холбогдож тэтгэвэрт гарах хүсэлтийн талаар тодруулахад ...ээлжийн амралттай байгаа тул Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн хурандаа н.Бд ажлаа хүлээлгэж өгөөд Баянхонгор аймагт явж байна. 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон цэргийн албаны тэтгэвэр тогтоолгох саналтай гэсэн тэмдэглэл үйлдэж хувийн хэрэгт хавсаргасан байдаг. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн байх тул ******* ерөнхий газрын даргын Б/1 тушаал нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгчээс 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “...Миний бие Сургалт,хүмүүжилийн тусгай байгууллагад  сэлгэн ажиллахад  татгалзах зүйлгүй ...2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тэтгэвэрт гаргалгүй ажлаа үргэлжлүүлэн хийх боломж олгоно уу...” гэх, мөн  2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “...миний бие албан үүргээ цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон тул цэргийн байнгын тэтгэвэрт гаргаж өгнө үү...” гэх агуулгатай хүсэлтүүдийг ******* ерөнхий газрын даргад гаргажээ.

2.Улмаар ******* ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/1 дугаар тушаалаар ******* тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5, 280 дугаар зүйлийн 280.2, 286 дугаар зүйлийн 286.7, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус  тус заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлжээ.

******* тухай 262 дугаар зүйлийн 262.1.5-д “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу цэргийн цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах”, 280 дугаар зүйлийн  280.2-д “Алба хаагч биеийн эрүүл мэндийн байдлаар үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр албанаас бэлтгэлээр чөлөөлөгдсөн бол ёслолын дүрэмт хувцас, цолыг түүнд хадгалуулна”, 286 дугаар зүйлийн 286.7-д “******* байгууллагын алба хаагчийн баривчлах байр, цагдан хорих төв, цагдан хорих байр, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, хаалттай хорих ангид 1 жил ажилласан хугацааг 1 жил 3 сар, нээлттэй хорих анги, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага болон харьяа бусад байгууллагад 1 жил ажилласан хугацааг 1 жил 2 сар ажилласанд тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Мөн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” , 1 дэх заалтад  “25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй”, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно”,  19 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно”  гэжээ.

3. Нэхэмжлэгчээс “...тэтгэвэртээ гар гэж хууль бусаар шаардсан...үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан” гэж, хариуцагчаас “...нэхэмжлэгч нь цэргийн байнгын тэтгэвэрт гарах өргөдөл гаргасан...” гэж тус тус маргажээ.

4.Нэхэмжлэгч нь дээрх хүсэлтүүд дурьдсан асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй, дарамталж бичүүлсэн гэж тайлбарлаж буй боловч энэ талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаагүй, өргөдөл, гомдол гаргаагүй байх тул шүүх тухайн үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй. 

5.Учир нь 2022 оны 03 дугаар сарын 07, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрүүдийн өргөдлийг нэхэмжлэгч өөрөө бичсэн, ингэхдээ өөрийн хүсэл зоргиос үл хамаарах шалтгаанаар буюу дарамт, шахалтын үндсэн дээр бичсэн гэх боловч энэ талаараа зохих байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаагүй, хандаагүй байх тул маргаан бүхий захиргааны актыг хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

6.Өөрөөр хэлбэл тус шүүх үйл баримт тогтоохгүй бөгөөд зөвхөн маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх учиртай.

 7.Харин  нэхэмжлэгч нь өргөдлийг  дарамт, шахалтын улмаас бичсэн гэх гомдлоо хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргаж, уг асуудлаа тогтоолгосны дараа маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар дахин хандахад уг шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг үндэслэн

ТОГТООХ нь:

1. ******* тухай 286 дугаар зүйлийн 286.7, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар1 дэх хэсгийн 1 дэх заалт, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Т*******ын нэхэмжлэлтэй ******* ерөнхий газрын даргад холбогдох “******* ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/1  дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ