| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/0226/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/251 |
| Огноо | 2025-11-12 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Урангоо |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/251
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Номин,
улсын яллагч ***,
шүүгдэгч *** нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ** овогт Б.А*** холбогдох эрүүгийн *** дугаартай, 316/2025/0226/Э индекстэй хэргийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байца:
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдснаар/
Шүүгдэгч *** нь 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн *** сум ***гэх газарт техник хэрэгсэл ашиглан хууль бусаар ашигт ммалын хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 954,878 төгрөгийн хохирол 19,208 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн **** гэх газарт техник хэрэгсэл ашиглан хууль бусаар ашигт ммалын хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 954,878 төгрөгийн хохирол 19,208 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч *** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангтай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ[1],
2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Сэлэнгэ аймгийн **** онд томилогдон ажиллаж байгаад 2022 оны багийн иргэдийн нийтийн хурлаар дахин сонгогдон одоог хүртэл ажиллаж байна. Хэрэг гарсан гэх “*** гэх нэртэй газар нь *** нутаг дэвсгэрт ертөнцийн зүгээр баруун урд зүгт хамаардаг. *** нь манай ы иргэн. Тухайн иргэн нь олон жил гэр бүлийн хамтаар *** д амьдарч байгаа болно. *** нэртэй газар нь урд өмнө нь эвдэгдэж хөндөгдөж уурхайланд өртсөн газар ихтэй. Мөн тухайн газарт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллага, нөхөрлөл өнөөдрийн байдлаар байхгүй. *** сумын нутаг дэвсгэрт бичил уурхайгаар ашигт ммал олборлох гэрээг энэ 2025 онд нөхөрлөл, иргэдтэй байгуулаагүй. *** сумын ** дугаар баг, ***” нэртэй газар руу очиход хянын пост байхгүй, *** сумын засаг захиргаанаас болон манай ы байгаль хамгаалагч, цагдаагийн байгууллага хууль бусаар ашигт ммал олборлож гэмт хэрэг үйлдэж байгаа иргэдтэй маш сайн тэмцэж байгаа, урьдчилсан сэргийлэх хян шалгаар байнгын ажиллаж байна. ин манай ******* ы хувьд байгалийн дагалдах баялаг ихтэй учир хүрээлэн байгаль орчны эсрэг гэмт хэрэг буурахгүй байна. Иргэд ч хууль бус үйлдлээ зогсоохгүй байна. Цаашид хян шалгыг тогтмол хийж ажиллах болно. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би *** одоогоор ганцаараа амьдарч байгаа эхнэр маань энэ оны 4 дүгээр сард нас барсан. Мөн би сүрьеэ өвчин тусаж, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт сүрьеэгийн тасагт 3 сар эмчлүүлж байгаад энэ 2025 оны өвөл 1 дүгээр сард гарсан. Олон төрлийн эм одоо болтол ууж байгаа, мөнгө их ордог гэдгийг хэлмээр байна. Ажилгүй ганц бие хүн. Миний “***” гэх газар руу явсан шгаан бол манай ***ы танил дүү болох *** нь 07 дугаар сарын 05, 06-ны өдөр уулзсан. “Хөдөө экскаватораараа явж олборлоно гэж хамт туслах ажилтан хэрэгтэй байна. Би өдрийн цалин хөлсийг нь өгнө” гэж хэлсэн. Би “хэдийг өгөх юм, ах нь хүнд ажил бэл хийж чадахгүй, бие муутай ойр зуурын ажилд чинь тусалъя хоол цай хийх” гэх мэт гэж л хэлсэн. Тэгсэн чинь “болно та туслаад өгчих би өдрийн 100,000 төгрөг өгнө. Ажилласан, ажиллаагүй хоёулаа "***” гэх газар руу явна” гэж хэлсэн. Тэгээд 2025 оны 07 дугаар сарын 06-ны орой над дээр ирээд миний юмыг *** бэлдүүлээд цугтаа гэрт нь очиход шар өнгийн “Хьюндай 2900” экскаватор байсан. Бас хоол хүнс гээд бүхий л юмаа бэлдээд тавьчихсан байсан. Шууд бид хоёр “***” гээд газар руу хөдөлсөн. Экскаваторыг *** өөрөө жолоодож явсан. Би жижиг *** машиныг жолоодож явсан бид хоёр удаан явсан. 2025 оны 07 дугаар сарын 07-ны үүрээр цагийг нь санахгүй байна, ямар ч байсан гадаа гэгээ орчихсон байхад “***”-ны эхний “***ө” голын гарам дээр очсон. Би унаж явсан жижиг “Соната 7” маркийн машинаа үлдээчихээд *** экскаваторт нь сууж тэнд байсан угаадаг гитаран бууг чирээд голын гармаар гараад хажууханд нь очсон. *** эрэг дээр тухайн газарт мөн адил 4 шар өнгийн экскаваторууд байсан. Алт угаах гитаран буу байрлуулж помп, шланк гээд угсраад бүгд л ажиллах гээд зарим нэг нь ажиллаад эхэлчихсэн байсан. Хамгийн доод талд нь *** бид хоёр очоод гитаран бууг буулгаж байрлуулсан мөн усны помп шланкыг холболцож өгсөн. Тэгээд *** өөрөө экскаватораа *** эрэг дээр газар ухаж тэр ухсан шороогоо угаадаг гитаран буун дээр угаагаад 10, 20 минут ч болоогүй дрон нисэж байна гээд хүмүүс хашгиралдаад ирсэн. *** намайг “помпоо унтраа ахаа зугтъя” гээд бүх юмаа салгаж ачаад шууд уул руу экскаватораараа зугтаасан. Тэгээд экскаватораа ууланд нуучихаад буцаад машинтайгаа ******* руу ирсэн. Тухайн өдрийнхөө орой *** нэгдсэн зар дээр *** эрэг дээр иргэд экскаватораар ухаж байна гээд бид нарын зураг бас бичлэгийг тавьчихсан байсныг хараад баларсан гэдгээ мэдсэн. Хэсэг утсаа унтрааж нуугдсан тэгээд нэгэнтээ баригдсан юм чинь үнэнээ хэлье гээд *** над дээр наадмын дараа ирсэн өөр хэлэх зүйл байхгүй байна” гэсэн мэдүүлэг[3],
4.Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би *** эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нутгийн танил дүү *** /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ хамт *** “***” гэх газарт байрлах модон рүү өөрийнхөө хийлдэг завьтай загасанд явсан. Тэгээд Экологийн цагдаагийн албаны хаагч нартай таарч надаас “Завиараа нэг гол гаргаад өгөөч” гэж гуйсан ба улмаар миний бие зөвшөөрч завиараа “*** гаргаж өгсөн ба гол гараад 200-300 метр орчим алхаж явахад шар өнгөтэй 2 ширхэг “Хьюндай” загварын экскаватор мөн угаах төхөөрөмж буюу гитаран буу, ус татах насос буюу помп мөн хүмүүс байрлаж байсан бөгөөд хоолны сав, суулга, хувцас хунар газраар тарсан байдай мөн майхан сав зэрэг байсан. Тухайн экскаваторуудаас 50 орчим метрийн зайд *** эрэг хэсгийг сэтлэн нүх ухаж тухайн нүх нь усаар дүүрсэн байдай харагдаж байсан” гэсэн мэдүүлэг[4],
5.Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Яг миний хажууд хамгийн доод талд манай **** гээд залуу ажиллаж байсан. Тэгэхдээ хамгийн сүүлд миний араас экскаватортайгаа ирээд угаах төхөөрөмжөө байрлуулаад бусад эд зүйлсээ байрлуулан голын эрэг дээр экскаватораараа ухаж угаадаг гитаран буун дээр угаалга хийж ажиллаж эхлээд удаагүй байхад нь “Дрон нислээ” гээд бүгд тухайн газарт байсан эд зүйлсүүдээ хураагаад зугтаасан өөрөөр би тухайн газарт яг ямар хүмүүс байсныг нь сайн анзаарч хараагүй бүгд хар маск зүүчихсэн байсан. Би **** гэх залуутай ямар нэгэн өс хонзонгийн болон өр авлагын маргаантай зүйл байхгүй. Миний хажууд адилхан хууль бусаар ашигт ммал олборлоод экскаватораа өөрөө жолоодоод ажиллаж байсан. Мөн би *** гэх залууг яг хэнтэй ажиллаж байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Гадаа нь нэг ах зогсож байсан танихгүй хүн байсан. Маск зүүчихсэн байсан болохоор яг тэр хүн гэж хэлж чадахгүй байна” гэсэн мэдүүлэг[5],
6.Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн найз *** хамт “***”, **** гэх газарт загас барихаар явж байсан. Бид хоёр ямар нэгэн видео бичлэг хийж гэрэл зураг дарсан зүйл байхгүй. Тухайн газарт дандаа манай ы залуучууд байсан. Би тухайн үед одоо та нар больцгоогооч, арай л дэндүү ухсан байна гэдгийг нь хэлсэн. Би өөрөө *** насаараа амьдарч байгаа хүн болохоор **** нар бүгд манай *** төрж өссөн хүмүүс байсан болохоор мэдээж бүгдийг нь таньсан. Мөн нэг д амьдардаг гэдэг утгаар нь би бүгдийг нь таньж мэдсэн... Тухайн өдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 07-ны өглөө би “***” гэх газарт *** ухаж байсан экскаватортой хүмүүст “одоо больцгоо” гээд шаардлага тавиад явж байхад “дрон” нисэж, бичлэг хийсэн талаар мэдээгүй. Орой гэртээ гар утсаа үзээд байж байхад “***” гэсэн зарын групп дээр “***”-н дээр ажиллаж байсан таван экскаваторын зургийг дараад тавьчихсан байсан” гэсэн мэдүүлэг[6],
7.Гэрч **** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг экскаватор авч очиход голын эрэг дээр манай ******* ы **** гэх хүмүүс гурван ширхэг экскаватортой байсан. Тэгээд би нөгөө “Hyundai 3000” маркийн экскаватораар ойр хавийн шороо болон гол доторх шороог шанагадаж экскаватор зогсох болон гитаран буу байрлуулах суурь засаад, гитаран буу / угаах төхөөрөмж/, ус татах насос, шланкаа холбоод асаагаад буцаад экскаватор дээрээ ирж суугаад газар ухаж эхэлсэн. Тэр ухсан шороогоо шууд угаах төхөөрөмжин дээр угаагаад байж байтал хүмүүс хашхираад эхэлцгээсэн яасан бол гээд гайхтал “Дрон” бид нарын дээ ниссэн гэдгийг мэдээд бууж бүх юмаа хурааж эхэлсэн. Гитаран буу, ус татах насосоо хураагаад экскаваторын шанаган дотроо хийж гитаран буугаа голын эргээс холдуулаад модон дунд шидчихээд цаашаагаа модон дунд экскаваторыг нь нуучихаад буцаад *** төв рүү унаж очсон байсан “Ланд-80” маркийн тээврийн хэрэгслээр явсан. Тэгээд тухайн өдрийнхөө орой гэртээ байж байгаад фэйсбүүк хараад байж байтал “*******” зарын нэгдсэн грүппэд яг миний *** экскаватораар *** эрэг дээр ажиллаж байсан бичлэг зураг тавигдсан байсныг хараад мэдсэн тухайн үед ингээд баларч байгаа юм байна гээд хэсэгтээ нуугдсан юм. Би тухайн үед эхлээд “Hyundai 3000” экскаватораар орох хэсгээ тэгшлэх газраа зассан дараад нь гитаран буугаа байрлуулсан тэгээд попм, шланктайгаа холбосон. *** салаалсан хүмүүсийн хуучин ухсан карьер нүх руү ус орсон байснаас усыг шланкаар соруулсан. Тэгээд экскаватораар газар ухаж шууд гитаран буун дээр угаалга хийж эхэлсэн тэгээд угаалга эхлээд 10-20 минут болж байхад хумүүс хашхиралдаад эхлэхээр нь зогсоод сонстол “Дрон” нисэж байна гэх дуулдаад би зогсоод зугтаасан юм. Надад *** гэх хүмүүстэй ямар нэгэн өс хонзонгийн болон өр авлагын, маргаантай зүйл байхгүй нэг ы хүмүүс болохоор нэгнээ танина. Надад ашигт ммал // олборлох тусгай зөвшөөрөл байхгүй. *** дүүд ч тийм тусгай зөвшөөрөл мэдээж байхгүй. Миний хувьд өөрийн мэдэх зүйлийн талаар үнэн зөв мэдүүллээ. Хэн нэгэн хүн зааж өгсөн, зөвлөсөн, тулгаж шаардсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг[7],
8.Гэрч **** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...***” гэх газар руу экскаваторыг нь өөрөөр нь алхуулаад 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 05 цаг өнгөрч байхад *** гармаар 1 удаа гараад очиход 3 ширхэг экскаватор байсан дандаа “Hyundai” маркийн шар өнгийн экскаваторууд *** эрэг дээр газар ухаад угаадаг төхөөрөмж байрлуулан тавьчихсан ажиллачихсан байж байсан тэгээд бид хоёр хамгийн доор нь голын эрэг дээр очиж тухайн газарт байсан угаах төхөөрөмжийг байрлуулъя гэхээр нь “би нойр хүрээд байна хэсэг амраатахъя” гэсэн чинь *** өөрөө тухайн авч очсон эд зүйлсүүдээ холбоод байх шиг байсан. Тэгээд ажиллаж эхэлсэн байсан удаагүй. Би 1 цаг орчим унтаж амарсан байх тэгээд сэрээд яваад очтол *** яг доод талд манай *** гэх залуу экскаватортайгаа ирчихсэн яг ажиллаж эхлээд байж байсан бас нэг танил ах болох *** гээд манай ы ахтай цуг байх шиг харагдсан. ин дээд талд байсан 3 экскаваторыг ажиллуулж байсан хүмүүс бол ***ын дээд талд *** ах, цаад талд нь ажиллаж байсан 2 ширхэг экскаватор нь*** гэх ахын “Hyundai” маркийн экскаворууд байсан 1 экскаваторыг нь *** ах хоёр жолоодож ажилласан ** ах жолоодож ажиллуулж байсан. Би хэнтэй цугтаа байсныг нь хараагүй ойр орчимд нь хүн харагдахгүй байсан. Тэгээд удаагүй бид нарын олборлох үйл ажиллагаа явуулж байсан газрын дээ “Дрон” нисэх чимээ гарч тэнд байсан бүх хүмүүс зогсож экскаватораа нууж юм аа хураагаад эхэлсэн би ч мөн адил *** хамт авч очсон помп, шланкыг нь хураалцаад голын эргээс холдуулж уул руу мод руу нуучихаад *** төв рүү буцаад ирсэн. Тэгээд тэр өдрийн орой *** нэгдсэн зар дээр *** эрэг дээр иргэд хууль бусаар олборлож байна” гэх утгатай зураг бичлэг бас зураг тавигдсан байсныг нь хараад асуудал үүссэж байна гэж бодсон. Тухайн үед их айж сандарсан. Тиймээс тухайн өдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өглөө *** гэх газарт дээрх манай *** иргэд болох *** гэх залуу бас *** ах нар бол бүгд л “Hyundai 2900, 3000” маркийн экскаватораар ******* голын эрэг дээр угаадаг төхөөрөмж тавьчихсан усны помп, шланк зэрэг эд зүйлсүүдийг ашиглан газар ухаж угаалга хийж байсан болно. Мөн тухайн өдөр манай *** гээд залуу өөрөө нөгөө “Hyundai” 2900LC-3 маркийн шар өнгийн экскаваторыг жолоодож угаах төхөөрөмж гитаран буун дээр хийж угаалгаа хийж байсан *** ах цаана нь зайтай зогчихсон байж байсан. Миний мэдэж байгаагаар бол намайг “***” гэх газарт тэр өдөр өглөө *** очиход 3 ширхэг экскаватор байж байсан ажиллаад тэгээд хамгийн доод талд нь *** очоод зогссон тэгээд ажиллаж эхэлсэн. ин би хэсэг унтаад босоод ирэхэд тэр *** гэх залуу экскаватортайгаа ирчихсэн ажиллаж эхлээд байж байсан тэгээд удаагүй “Дрон” дээ нисээд бүгд мэдэж зугтсан болохоор угаалгаа дуусгаж чадаагүй болохоор олоогүй байх гэж бодож байна бүгдээрээ л сандраад бүх юмаа хураагаад зугтаасан. Миний хувьд ***, *** гэх хүмүүстэй ямар нэгэн өс хонзон, өр авлагын маргаантай зүйл байхгүй болно. Миний хувьд өөрийн мэдэх харсан зүйлийн талаар үнэн зөв мэдүүлж байна. Хэн нэгэн хүн зааж өгсөн, зөвлөсөн, тулгаж шаардсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг[8],
9.Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцап өгсөн мэдүүлэгтээ: “....Би 2025 оны 07 дугаар сарын 06-ны өглөө 04 цаг 30 минутанд *** тс “***” гэх газар руу ганцаараа экскаватораа жолоодож өөрөөр нь алхуулан явсан. Тэгээд замдаа экскаваторт бага зэргийн эвдрэл гарч тэрийгээ янзалж явсаар байгаад 2025 оны 07 дугаар сарын 07-ны шөнийн 03 цагийн орчимд очсон. Тэгээд замдаа угаадаг усан бууг авч экскаваторынхаа шанагаас өлгөөд дээрээ *** авч очсон усны 2 ширхэг помп, 2 ширхэг шланк зэргийг авч очсон байсан. Тэгээд намайг шөнө очих үед “***”-д “*** эрэг дээр тал талаас хэдэн экскаватор гарч ирж байгаа харагдсан. Тэгээд бүгд л голын эрэг дээр угаадаг гитаран буугаа байрлуулан ажиллах гээд эд зүйлсээ тавьж угсарч байсан. Миний хувьд голд нь очиж зогсоод яг гитаран буугаа байрлуулж холбож ажиллах гэсээр байтал үүр цайж 05-06 цаг болчихсон. Тэгээд дөнгөж ажиллаад угаалга хийгээд 10-20 минут орчим л болж байсан байх экскаватор ёнгинож муухай дуугараад байхаар нь зогсоод дээр нь гараад гитарын шингэнээ хийгээд байж байтал тэнд байсан газрын дээ “Дрон” нисэж эхэлсэн бүгд л орлилдож зугтаарай болоод л явчихсан би ч помп, шланкаа хураагаад шууд экскаватораа асааж бургасны ёроолд талд шахуу газар зугтаагаад нуугаад тэр өдрөө *******ын төв рүү орж ирсэн тэгээд орой нь ******* ы нэгдсэн зар дээр бид нарын *** эрэг дээр ажиллаж байх үеийн зураг болон бичлэг бүгд тавигдсан байсан. Тухайн өдөр надтай нийлээд 5 экскаватор гол дээр экскаватораар газар ухаж угаах төхөөрөмж дээр угаалга хийж байсан. Тухайн өдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “***”-д надаас гадна 4 экскаватор байсны яг миний доод талд *** “Hyundai 3000” тэгээд тэрний доод талд нь *** гээд залуу ажиллаж байсан. Өөрөө экскаватораа жолоодож ажиллаж байсан. “Hyundai 2900” маркийн экскаватортай байсан байх харин надаас жоохон зайтай дээд талд 2 ширхэг “Hyundai 2900, 3000” экскаваторууд ажиллаж байсан. Би хүмүүсийг нь таньж харж амжаагүй бүгд холоос харсан чинь хар масктай нүүр нь харагдахгүй байсан бас би очоод удаагүй “Дрон” ирээд зугтаасан болохоор хэн гэдэг хүмүүс дээд талын 2 экскаваторыг жолоодож үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Миний харснаар бол *** гэх дүү өөрөө экскаватораа жолоодож голын эргийг ухаж угаах төхөөрөмж дээр хийж угаалга хийж ажиллаж байсан. Тэгэхдээ яг надтай адилхан бүгд л цугтаа зэрэгцэж ирээд шахуу ажиллаж эхлээд “Дрон” ирээд адилхан зугтаасан 30 минут ч ажиллаж чадаагүй зугтаасан бүгдээрээ. Мөн би *** гэх залууг хэнтэй хамт ажиллаж байсныг бол хараагүй гадаа нь хэн байсныг нь анзаараагүй хэлж мэдэхгүй байна. Миний хувьд *** хүмүүстэй ямар нэгэн өс хонзонгийн болон өр авлагын маргаантай зүйл байхгүй болно” гэсэн мэдүүлэг[9],
10.Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:“...Би *** 6,000,000 төгрөгөөр худалдсан. Үүнээс 2,000,000 төгрөгийг бэлэн өгч үлдэгдэл 4,000,000 төгрөгийг өгөөгүй. Ингээд хууль бусаар олборлох үйл ажиллагаа хийж байгаад цагдаад баригдсан байна. Миний мөнгийг *** хэзээ өгөх нь тодорхойгүй байгаа болохоор би бол өгсөн мөнгийг нь буцаан өгч өөрийн экскаваторыг авчихмаар байна” гэсэн мэдүүлэг[10],
11.“Нуман Алтай” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №13/079 дугаартай дүгнэлтэд: “...1.Нэр бүхий иргэдийн Сэлэнгэ аймгийн *** сумын ***дугаар багийн нутаг “***” нэртэй газар нь ашигт ммалын ашиглын болон хайгуулын талбай, бичил уурхайн талбайтай давхцалгүй байна. 2.Тухайн талбайн хүрээлэн буй орчинд 954,878 төгрөгийн хохирол учруулсан байна. 3.Тухайн эвдэгдсэн талбайд хийх нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 19,208 төгрөг болж байна. 4.Шинжилгээний явцад ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно” гэх шинжээчийн дүгнэлт[11], 12.“Нуман-Алтай” ХХК-ийн хүрээлэн буй орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо[12], 13.”Онцгой үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №ТХҮ-25/02/148 дугаартай дүгнэлтэд:“...Нyundai Robex 2900 LC-3 маркийн экскаватор-10,785,000 төгрөг, гитаран буу -1,000,000 төгрөг, 2 ширхэг помп -500,000 төгрөг, 2 ширхэг, 6 метр урттай шланк-30,000 төгрөг, нийт үнэлгээгээр 12,315,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт[13],14.Сэлэнгэ аймгийн Байгаль орчны улсын байцаагчийн акт[14],15.Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас[15], 16.Иргэний үнэмлэхийн лавлагаа[16],17.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[17], 18.Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа[18], 19.Гэрлэсний бүртгэлийн лавлагаа[19], 20.Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа[20], 21.Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт[21], 22.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[22], 23.Төрсний бүртгэлийн лавлагаа[23], 24. Хохирлын төлбөр төлсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт[24],25.”Нуман-Алтай” ХХК-ийн ажлын хөлс төлсөн тухай тодорхойлолт[25],26.*** Прокурорын газарт гаргасан хүсэлт[26], 27.Шийтгэх тогтоолын хуулбар[27]зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамаарай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч *** гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт ммалын эрэл хайгуул хийж газрын хэвлийд халдсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдай тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч *** эцсийн үгэндээ:“... Гэм буруугаа ойлгож ухаарсан дахиж ашигт ммалаар оролдохгүй амлаж байна” гэжээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.4, 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгчийн хууль бус ашиглаас өртөгдсөн газрын хэвлийд учирсан хохирол 38,416 төгрөг, усан орчинд учруулсан хохирол 2,331,234 төгрөг, нийт 2,523,116 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 2,807,013 төгрөг, нийт 2,845,429 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч *** нөхөн төлснийг дурьдвал зохино.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Hyundai 2900 LС” маркийн экскаватор 1 ширхэгийг битүүмжлэлээс чөлөөлж, иргэний нэхэмжлэгч *** буцаан олгож, эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 10,785,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан Улсын төсөвт орлогод оруулж, угаах төхөөрөмж 1 ширхэг, помп 2 ширхэг, 2 метрийн урттай шланк 2 ширхэгийг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан угаах төхөөрөмж 1 ширхэг, помп 2 ширхэг, 2 метрийн урттай шланк 2 ширхэгийг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, устгахтай холбогдон гарах зардлыг шүүгдэгчээс гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтоов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч *** эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсний дараа байгаль орчинд учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн” болон түүний хувийн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. ин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагч гэм буруу, эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 7,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн саналыг шүүхэд гаргажээ.
ин шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсан болно.
Шүүгдэгч *** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохилтой.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** ургийн овогт *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт ммалын эрэл хайгуулж хийж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.4, 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгчийн хууль бус ашиглаас өртөгдсөн газрын хэвлийд учирсан хохирол 38,416 төгрөг, усан орчинд учруулсан хохирол 2,331,234 төгрөг, нийт 2,523,116 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 2,807,013 төгрөг, нийт 2,845,429 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч *** нөхөн төлснийг дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Hyundai 2900 LС” маркийн экскаватор 1 ширхэгийг битүүмжлэлээс чөлөөлж, иргэний нэхэмжлэгч *** буцаан олгож, эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 10,785,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан Улсын төсөвт орлогод оруулж, угаах төхөөрөмж 1 ширхэг, помп 2 ширхэг, 2 метрийн урттай шланк 2 ширхэгийг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
8.Шүүгдэгч *** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 62-65 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 40-43 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 57-59 дүгээр хуудас
[8] Хавтаст хэргийн 72-74 дүгээр хуудас
[9] Хавтаст хэргийн 77-79 дүгээр хуудас
[10] Хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас
[11] Хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 89-109 дүгээр хуудас
[13] Хавтаст хэргийн хуудас 117-1 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 132 дугаар хуудас
[15] Хавтаст хэргийн 133-134 дүгээр хуудас
[16] Хавтаст хэргийн 159 дүгээр хуудас
[17] Хавтаст хэргийн 160 дугаар хуудас
[18] Хавтаст хэргийн 161, 163 дугаар хуудас
[19] Хавтаст хэргийн 162 дугаар хуудас
[20] Хавтаст хэргийн 164 дүгээр хуудас
[21] Хавтаст хэргийн 165 дугаар хуудас
[22] Хавтаст хэргийн 166 дугаар хуудас
[23] Хавтаст хэргийн 167-169 дүгээр хуудас
[24] Хавтаст хэргийн 171 дүгээр хуудас
[25] Хавтаст хэргийн 172 дугаар хуудас
[26] Хавтаст хэргийн 178 дугаар хуудас
[27] Хавтаст хэргийн 180-191 дүгээр хуудас