| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/0224/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/252 |
| Огноо | 2025-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,
улсын яллагч ***,
шүүгдэгч *** нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** овогт *** холбогдох эрүүгийн *** дугаартай, 316/2025/0224/Э индекстэй хэргийг 2025 оны ******* дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар,
Сэлэнгэ аймаг дахь Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны ******* дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, *** ургийн овогт *** /РД:***/;
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдснаар/
Шүүгдэгч *** нь 2025 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд ******* сумын ** дугаар багт үйл иллагаа явуулдаг “***” баарны гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалд зодолдсоны улмаас эрүүл мэндэд нь зулай, зүүн хөмсөгт шарх, зүүн хацар, шанаанд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь 2025 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд ******* сумын 6 дугаар багт үйл иллагаа явуулдаг “***в” баарны гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалд зодолдсоны улмаас эрүүл мэндэд нь зулай, зүүн хөмсөгт шарх, зүүн хацар, шанаанд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ***гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагд хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ[1],
2.Хохирогч *** мөрдөн шалгах иллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 00 цагийн үед найз *** хамт 2 лааз 0.5 литрийн пиво уугаад гэрээсээ гараад “*** баар ороод дотроос нь юм аваагүй хэсэг бүжиглэж байгаад 03 цагийн үед баарнаас гарах гэж байгаад баарны гадаа үүдэнд танихгүй залуутай маргалдаад барьцалдаад салсан чинь миний зүүн шанааны дээд талд хагарсан, хөмсөг язарсан байсан. Тэгээд би эмнэлэг явсан” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч *** мөрдөн шалгах иллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 02 цагийн үед гэртээ байж байхад найз *** “***в” бааранд байна, ирээд авчих гээд дуудсан. Тэгээд би гэрээсээ баар руу очсон. Намайг очиход *** бааранд байж байгаад гарч яваад таг болчихоор нь би араас нь гарсан. Тэгэхэд *** залуутай муудалцаад зогсож байсан. Тэгэхээр нь би салгатал эргээд очоод хэрүүл маргаан хийгээд байсан. *** тэр залуутай ноцолдоод дээр доороо ороод ноцолдоод тал талаасаа салахгүй зууралдаад байсан. Хэд хэдэн удаа салгасан боловч эргэж очоод ноцолдоод байсан. Би аргаа бараад *** хамт илладаг *** гээд залуу руу залгаад “ах нь машингүй ирчихсэн, *** аваад явах гэсэн юм, чи хүрээд ир” гэж дуудсан. Ноцолдож байх хойгуур *** ирчихсэн байсан. *** салгаад машинд суулгаад нөгөө хаалгаар нь суух гээд тойрох үед ***машинаас гүйж гараад тэр ноцолдоод байсан залууг цохичихсон юм. Би араас нь гүйж очоод салгаад дахиж машинд суулгаад аваад явсан. Баарны гаднаас хөдлөөд ******* сумын *** дугаар багт байх ** давхар байрны гадна буулгаад явсан. Ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг[3],
4.Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах иллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хэргийн улмаас хохирогч *** биед гэмтэл учирсантай холбоотойгоор 1 удаагийн үйлчилгээгээр *******5,462 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ хийгдсэн төлбөрийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг[4],
5.Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №СЭЛ0725/315 дугаартай дүгнэлтэд: “***биед зулай, зүүн хөмсөгт шарх, зүүн хацар шанаанд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт[5],
6.*** өмгөөлөгчгүй оролцох тухай хүсэлт[6],7.Иргэний үнэмлэхийн лавлагаа[7], 8.Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа[8], 9.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[9], *******.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[*******],11.Иргэний үнэмлэхийн лавлагаа[11],12.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[12],13.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[13],14.Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа[14],15.Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа[15], 16.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[16], 17.Зөрчлийн шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас[17], 18.Шийтгэх тогтоолын хуулбар[18], 19.Яаралтай тусламжийн хуудас[19], 20.Мөнгөн шилжүүлгийн баримт[20], 21.*** сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоос татгалзсан болон гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй талаарх хүсэлт[21] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч *** гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн ханг байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.
Хохирогч *** зүгээс шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоос татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *** биед гэмтэл учирсантай холбоотой 1 удаагийн үйлчилгээгээр эрүүл мэндийн даатгалын *******5,462 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ хийгдсэн төлбөрийг шүүгдэгч нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч *** эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс гэм буруу, эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гарг байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 720 цаг нийтэд тустай ил хийлгэх ял оногдуулах” гэсэн саналыг шүүхэд гаргээ.
Шүүхээс улсын яллагчийн ялын саналыг дэмжиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 460 цаг нийтэд тустай ил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ил хийлгэх ялын найман цагийн лыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсан болно.
Шүүгдэгч *** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.*******, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***460 /дөрвөн зуун жаран/ цаг нийтэд тустай ил хийлгэх ял оногдуулж, шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь нийтэд тустай ил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ил хийлгэх ялын найман цагийн лыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Хохирогч *** зүгээс шүүгдэгчид гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоос татгалзсан болохыг дурьдсугай.
5.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь эрүүл мэндийн даатгалын санд хохирогчид эмчилгээ, үйлчилгээ хийгдсэн *******5,462 төгрөгийн төлбөрийг нөхөн төлсөн болохыг дурьдсугай.
6.Шүүгдэгч *** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьд, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гарг болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 13 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 19 дүгээр хуудас
[5] Хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 41 дүгээр хуудас
[8] Хавтаст хэргийн 42 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 43 дугаар хуудас
[*******] Хавтаст хэргийн 44 дүгээр хуудас
[11] Хавтаст хэргийн 45 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 46 дугаар хуудас
[13] Хавтаст хэргийн 47 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 48 дугаар хуудас
[15] Хавтаст хэргийн 49 дүгээр хуудас
[16] Хавтаст хэргийн 50 дугаар хуудас
[17] Хавтаст хэргийн 51 дүгээр хуудас
[18] Хавтаст хэргийн 57-64, 66-68 дугаар хуудас
[19] Хавтаст хэргийн 70 дугаар хуудас
[20] Хавтаст хэргийн 82 дугаар хуудас
[21] Хавтаст хэргийн 69 дугаар хуудас