| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/0228/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/254 |
| Огноо | 2025-11-12 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Урангоо |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ***, улсын яллагч***, шүүгдэгч ***,
иргэний нэхэмжлэгч *** нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** овогт *** холбогдох эрүүгийн *** дугаартай, 316/2025/0228/Э индекстэй хэргийг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 21-ний өдөр **** аймгийн **** суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот,*** дугаар хороо,*** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *** овогт ***,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдснаар/
Шүүгдэгч *** нь 2024 оны 06 дугаар сард Сэлэнгэ аймгийн ******* сумын тосгоны нутаг дэвсгэрт “***” гэх газарт “Хьюндай робекс 2900 ЛС-3” загварын экскаватор, алт угаах төхөөрөмж буюу машин механизм, техник тоног төхөөрөмж ашиглан 96м^ талбай бүхий 1 ухаш нүх үүсгэж, ашигт малтмал хайж байгаль орчинд 844,134 төгрөгийн хохирол, 177,662 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь 2024 оны 06 дугаар сард Сэлэнгэ аймгийн *** сумын *** нутаг дэвсгэрт “***" гэх газарт “Хьюндай робекс 2900 ЛС-3' загварын экскаватор, алт угаах төхөөрөмж буюу машин механизм, техник тоногтөхөөрөмж ашиглан 96м2 талбай бүхий 1 ухаш нүх үүсгэж, ашигт малтмал хайж байгаль орчинд 844,134 төгрөгийн хохирол, 177,662 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч **** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
б.Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2024 оны 05 дугаар сарын дундуур Сэлэнгэ аймгийн *** суманд гэртээ байж байхад нутгийн дүү *** залгаад “***" гэх газарт *** ахын ашиглалтын зөвшөөрөлтэй уурхай дээр миний экскаватор байгаа *** ганцаараа засах гэсэн чадахгүй байх шиг байна очоод хамт туслаад өгөөч гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд *** ах намайг гэрээс ирээд авсан ба бид хоёр 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “***” гэх газарт ***уурхай дээр очиход **** "Хьюндай Робекс-2900ЛС" маркийн шар өнгийн экскаватор байсан ба үзэхэд асаж байсан ч явах эд анги нь эвдэсэн байсан. нэргүйбаатар ах бид хоёр эд ангийг нь задлаад үзэхэд доторх араанууд нь эвдэрчихсэн мөн өөр сэлбэгүүд нь эвдэрчихсэн байсан. Тэгээд сэлбэг авчирахаар бид хоёр *** сум руу очиж хайхад олдоогүй тул би гэртээ үлдээд *** ах цааш *** аймаг руу явж сэлбэг аваад буцахдаа намайг гэрээс нь аваад “****" руу явж экскаватороо зассан. Засаж байхад дахин сэлбэг дутсан тул ******* ах дахиад *** аймаг руу явж сэлбэг авчирсан. Ингээд бид хоёр экскаваторыг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр янзалж дууссан ба маргааш нь эх үрсийн баяр байсан тул *** ахаар сум руу гэр рүүгээ хүргүүлсэн. Тэгээд би сумандаа малаа хараад байж байсан чинь 06 дугаар сарын сүүлээр *** ах ирээд “экскаваторын шингэн хуваарилагч эвдэрчихлээ. хамт яваад засъя” гэж хэлсэн. Тэгээд “ алт руу экскаватор руу очиход уурхайгаас хөдлөөд голын хойно эвдэрээд зогсчихсон байсан. Ингээд бид хоёр тухайн экскаватор зассан ба би засаж *** ах намайг сум руу оруулж өгсөн" гэх мэдүүлэг6,
8.Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэх хүний экскаваторт засвар үйлчилгээ хийх гээд Сэлэнгэ аймгийн *** сум “***" гэх нэртэй газарт очсон. Намайг тухайн газарт очиход ** /бүтэн нэрийг нь мэдэхгзй/-ийн экскаватор тэд нарын байрлаж байсан вагончиг, гэрийн урд талд эвдэрсэн байдалтай байсан. Тэгээд би *** экскаваторын явах эд анги нь болохгүй байна гээд засаж янзлаад тэгээд одоогийн байрлалд буюу *** хоёрын экскаваторын ойр орчимд аваачиж тавьсан. *** гурвын экскаватор намайг очиход ажиллаж байгаагүй. Харин *** гээд хүмүүсийн экскаватор голын цаад талаас ирж *** гурвын экскаватор байрлуулсан газраас 100-150 метр орчимд 15-с 16-ны шилжих шөнө байрлуулсан. Яг ажилласан үгүйг сайн мэдэхгүй байна.Гитаран буу /алт угаах төхөөрөмжөө/ голд оруулаад тавьсан байсан газар буюу миний хөндлөнгийн гэрчээр оролцсон газраас *** нарын экскаватор чиглэн ирээд миний дээр дурьдсан газарт байрлуулсан. Эдгээр хүмүүс одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна.Экскаватороо байрлуулчихаад явцгаасан” гэх мэдүүлэг8,
Э.Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “..Би Сэлэнгэ аймгийн *** сумын *** гэх газарт өөрийн эзэмшлийн "Хьюндай робекс 2900ЛС" маркийн экскаваторыг засварлаж байсан. Тухайн үед миний экскаваторын явахын насос нь эвдэрчихээд *** сумаас ирж, очиж засварлаж байсан. *******ыг би зүс мэднэ. *** бол найзууд.2024 оны 06 дугаар сард намайг экскаватороо засварлаж байх хугацаанд *** хоёр Сэлэнгэ аймгийн *** сумын “***" гэх газарт "Хьюндай Робекс2900ЛС" маркийн экскаваторынх нь явахын араа нь эвдэрчихсэн гээд ямар ч хөдөлгөөнгүй байж байсан.*** нарын засварлаж байсан гэх экскаватор нь миний мэдэхийн 06 дугаар сард бол огт хөдөлгөөнгүй засварлаад болохгүй байна гээд л байгаад байсан. *** би Улаанбаатар хотоос экскаваторын насос засварлуулах гэж дуудсан байсан бөгөөд 2024 оны 06 дугаар сард экологийн цагдаа нар ирэх үед надтай хамт байж таарсан юм. *** нь *** нарын засварлаж байсан экскаваторыг мэдэхгүй. Тухайн үед *** нь анх удаа над дээр ирж экскаватор засварлаж байсан болохоор хэн хэний экскаватор болохыг мэдэхгүй байгаа. Дээрх цаг хугацаанд *** нар “*** гэх газарт байх хугацаанд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүй байх гэж бодож байна.Миний мэдэхийн бол экскаватор нь засвар авахгүй янзлаж болохгүй байна гээд огт хөдөлгөөн хийгээгүй болохоор тэгж бодож байна. Дээрх цаг хугацаанд “***” гэх газарт өөр ашигт малтмал олборлож байсан хүмүүсийн талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг9,
Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний "Нуман-ай" ХХК-ний 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №13/024 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Тухайн солбицол бүхий газар нь тусгай зөвшөөрөлгүй газар байна. 2.Тус газар нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигг малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүрэн хамарч байна. З.Тухайн талбайд 96м2 талбай бүхий 1 ухаш нүх байх бөгөөд байгаль орчинд 844.134 төгрөгийн хохирол учруулсан байна. 4.Тухайн талбайд 96м2 талбай бүхий 1 ухаш нүх байх бөгөөд байгаль орчинд 844,134 төгрөгийн хохирол учруулсан байна. Б.Тухайн эвдэгдсэн талбайг булж тэгшилсэн байх учраас техникийн нөхөн сэргээлтийг зардал тооцох боломжгүй болсон бөгөөд биологийн нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 177,662 төгрөг болж байна. б.Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно” гэх шинжээчийн дүгнэлт, хохирлын үнэлгээ нөхөн сэргээлтийн зардлын тооцоо10, .Хөрөнгийн үнэлгээний “Дамно" ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №ЭК25-09 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “... "Хьюндай робекс 2900ЛС" маркийн экскаватор болон алт угаах төхөөрөмж нь 2024 оны 06 дугаар сарын байдлаар 29,524,940 төгрөгөөр үнэлэгдэв” гэх шинжээчийн дүгнэлт11, 12.Ашигт малтмал газрын тосны газрын тодорхойлолт12, 13.Дансны мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн талаарх баримт "Хас банкны дансны хуулга14, 15.Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга15, "Ариг", “Худалдаа хөгжлийн”, Богд”,“Голомт”, “М" банкнуудын тодорхойлолт'6, 17.Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас"7, 18.Иргэний үнэмлэхийн лавлагаа18, .Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт19, 20.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 21.Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа1, 22.Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа22 зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн. хуульд заасан шаардпагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй. шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч **** гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж газрын хэвлийд халдсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон. прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоөр. Гэмт хэргийн улмаас учруупсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд. эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд: мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно1' гэж хуульчилсан байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4, 4.1, 4.2, 4.3, 4.5 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгчийн хууль бус ашиглалтаас өртөгдсөн газрын хэвлийд учирсан хохирол 87,798 төгрөг, усан орчинд учруулсан хохирол 2,400,605 төгрөг, нийт 2,488,403 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч нь нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Хьюндай робекс 2900ЛС-3” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч иргэний нэхэмжлэгч *** олгож, алт угаах төхөөрөмж буюу гитаран буу 1 ширхэгийг битүүмжлэлээс чөлөөлж. иргэний нэхэмжлэгн *** олгож, техникийн үнэлгээгээр тогтоогдсон 29.524,940 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, Улсын төсөвт орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдэж олсон орлого алтны үнэ төгрөгийг гаргуулан, Улсын орлогод оруулахаар тогтоов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар
Шүүх шүүгдэгч *** эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хуульёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал. учирсан хохирол. хор уршгийн шинж чанар. гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дахь хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсний дараа байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлсөн" болон түүний хувийн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагч гэм буруу. эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: ‘Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах; ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 5,400;000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн саналыг шүүхэд гаргажээ.
Иймд улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 10 хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр топгоохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсан болно.
Шүүгдэгч *** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй; хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг Сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хадгалах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэпчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6. 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4. 36.10, 36.13. 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** ургийн овогт *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуулж хийж газрын хэвлийд халдсан;' гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч *** овогт *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэпг зааснаар шүүгдэгчийн хөрөнгө; цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
б.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4, 4.1, 4.2, 4.3, 4.5 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгчийн хууль бус ашиглалтаас өртөгдсөн газрын хэвлийд учирсан хохирол 87,798 төгрөг, усан орчинд учруулсан хохирол 2,400,605 төгрөг, нийт 2,488.403 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч нь нөхөн төлснийг дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Хьюндай робекс 2900ЛС-3” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж. хууль ёсны өмчлөгч иргэний нэхэмжлэгч *** олгож, алт угаах төхөөрөмж буюу гитаран буу 1 ширхгийг битүүмжлэлээс чөлөөлж. иргэний нэхэмжлэгч *** олгож, Техникийн үнэлгээгээр тогтоогдсон 29,524,940 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, Улсын төсөвт орлогод оруулсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдэж олсон орлого алтны үнэ төгрөгийг гаргуулан, Улсын орлогод оруулсугай.
8.Шүүгдэгч *** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг Сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хадгалах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол. эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ