2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/231

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Б.Манлайбаатар /томилолтоор/,

иргэний хариуцагч Б.******* /цахимаар/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******,

шүүгдэгч  Б.*******, түүний өмгөөлөгч Ө.,

шүүгдэгч Т.*******, Б.*******, тэдгээрийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт гийн ******* нарт холбогдох эрүүгийн 2407003770029 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, -ны өдөр Улаанбаатар хот, дүүрэгт төрсөн, тай, , боловсролтой, мэргэжилтэй, , , хамт дүүрэг, , , од оршин суух бүртгэлтэй боловч дүүрэг, хороо, “” хотхон тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  

******* овогт ******* ******* /РД: /,

 

2. Монгол Улсын иргэн, -ний өдөр Улаанбаатар хот, дүүрэгт төрсөн, тай, , боловсролтой, “” нэртэй дэлгүүр ажиллуулдаг, , , хамт дүүрэг, , байр, тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,   

******* овогт *******ын ******* /РД: /,

 

3. Монгол Улсын иргэн, -ний өдөр Улаанбаатар хот, дүүрэгт төрсөн, тай, , , , , , хамт аймаг, сум , гудамж 1-од оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  

овогт гийн ******* /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан ховор ургамлын эд эрхтэн болох хуш модны самрын 451,1 кг үрийг 2024 оны 09 сарын эхээр дүүргийн ны нутаг дэвсгэр “” гэх газар худалдан авч, хадгалсан, улмаар 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах “” дэлгүүрийн гадна Б.*******т дээрх ховор ургамлын эд эрхтэн болох хуш модны самрын 451,1 кг үрийг худалдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Т.******* нь Б.*******тэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан ховор ургамлын эд эрхтэн болох хуш модны самрын 451,1 кг үрийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах “” дэлгүүрийн гадна Б.*******аас худалдан авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.******* нь Т.*******тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан ховор ургамлын эд эрхтэн болох хуш модны самрын 451,1 кг үрийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр худалдан авсан,

мөн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл аймгийн сумын ий 1-од байрлах өөрийн гэрийн таамбарт ховор ургамлын эд эрхтэн болох хуш модны самрын 10 шуудайнд савласан 451,1 кг үрийг хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.*******, Т.*******, Б.******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.*******, Т.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгч  Б.*******ын өмгөөлөгч Ө. “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт буюу хохирлын үнэлгээ дээр маргах” шүүгдэгч Т.*******, Б.******* нарын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хохирлыг үнэлсэн үнэлгээ дээр маргах” гэсэн байр сууринаас тус тус оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Т.******* нь шүүхийн  хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: “Мэдүүлэх зүйл байхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөвгэв.

 

Шүүгдэгч Б.******* нь шүүхийн  хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: “Мэдүүлэх зүйл байхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөвгэв.

 

Шүүгдэгч Б.******* нь шүүхийн  хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: “Би энэ жил дахиад самар авч байгаа. Тэгэхдээ хуулийн хүрээнд нь компани дээр бэлтгэн нийлүүлэгч хийж байгаа. Энэ жилийн хувьд 10 дугаар сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрөл тавигдсан. Гэхдээ 09 дүгээр сарын 13-ны өдөр жишээ нь суманд иргэдийг 50/50кг-аар түүх зөвшөөрөлтэй бичгийг олгосон. Миний гэм буруутай болоод байгаа шалтгаан нь өнгөрсөн жил иргэдийг арай эрт түүхийг зөвшөөрчихсөн байсан боловч энэ ягаан бичгийг нь иргэдээс авч чадаагүйтэй холбоотой. Ягаан бичгийг нь авах ёстой байсан байна. Миний хувьд өмнө нь дандаа компани дээр самар бэлтгэн нийлүүлж байсан учраас ийм бичиг авахыг ойлгоогүй байсан. Энэ жилийн хувьд бичгээ авч байгаа” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.******* “Хуульд заасны дагуу буруутай этгээдээс учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ. Шинжээчийн дүгнэлтээр гарсан дүнг нэхэмжилнэ. Эдгээр гурван хүн самрын худалдан авсан гэдэг, бэлтгэсэн үйлдэл дээр хяналт шалгалт хийгээгүй олдоогүй байсан. Иймд түүж, бэлтгэж хохирол учруулсан хүмүүстэй адилтгаж үзэх боломжгүй” гэв.

 

Иргэний хариуцагч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүхэд хандаж хэлэх зүйл байхгүй. Би нэг шуудайг нь 10,000 төгрөгөөр бодоод аймгаас Улаанбаатар хот руу хүргэж өгөөч гэсэн, тэгээд 100,000 төгрөгөөр ачиж ирсэн. Анх ачиж байхдаа самар гэж мэдээгүй шууд ачсан” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан ховор ургамлын эд эрхтэн болох хуш модны самрын 451,1 кг үрийг 2024 оны 09 сарын эхээр дүүргийн ны нутаг дэвсгэр “” гэх газар худалдан авч, хадгалсан, улмаар 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах “” дэлгүүрийн гадна Б.*******т дээрх ховор ургамлын эд эрхтэн болох хуш модны самрын 451,1 кг үрийг худалдсан,

шүүгдэгч Т.******* нь Б.*******тэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан ховор ургамлын эд эрхтэн болох хуш модны самрын 451,1 кг үрийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах “” дэлгүүрийн гадна Б.*******аас худалдан авсан,

шүүгдэгч Б.******* нь Т.*******тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан ховор ургамлын эд эрхтэн болох хуш модны самрын 451,1 кг үрийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр худалдан авсан,

Мөн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл аймгийн сумын , ий 1-од байрлах өөрийн гэрийн таамбарт ховор ургамлын эд эрхтэн болох хуш модны самрын 10 шуудайнд савласан 451,1 кг үрийг хадгалсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн цагдаа, зохицуулагч Д.ийн “...2024 оны 09 дүгээр сарын 13-ны 14:20 цагт Асралт-18 Городок дахь хяналтын цэгт үүрэг гүйцэтгэх хугацаанд улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад 10 шуудай цайруулсан самар ачиж явсан гэх илтгэх хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал),

 

  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 5-8 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны 3056 дугаартай “1.Сибирь нарс (хуш)-Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр. 2.Сибирь нарс (хуш)-Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал. 3.Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс (Хуш)- Pinus sibirica Du Tour-ийн үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. 4.Сибирь нарс (Хуш)- Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал болохыг тогтоох боломжгүй. 5.Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 25.8-27%-тай байх тул нойтон байна. 6.Хуш модны үр буюу самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд чанар жинд өөрчлөлт орох боломжтой. Хугацааг тогтоох боломжгүй. 7.Хуш модны үр буюу самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд хэмжээ, жинд өөрчлөлт орох боломжтой. Хугацааг тогтоох боломжгүй. 8.Экологи-эдийн засгийн үнэлгээ 44,613,790 төгрөг, байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр 223,068,950 төгрөг байна...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 63-68 дахь тал),

 

  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Байгаль орчин, уур амьсгалын сангаас албан бичгээр мөрдөн шалгах ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар томилсон, надад хэрэгт оролцогчоор томилогдсонд татгалзах зүйл байхгүй. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан. ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалын хавсралтаар баталсан Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд зааснаар хуш модны үр идээ болох самрыг тухайн жилийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой. Гэвч тухайн жилд бүс нутгийн хуш модны самрын ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. Нийслэлийн ногоон бүсээс хувь хүн ахуйн хэрэгцээнд самар бэлтгэхийг хориглосон учраас Ойн дагалт баялаг бэлтгэх зөвшөөрлийг олгохгүй байгаа. Байгалийн ургамлын тухай хуульд “Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д Сибирь хуш нь багтсан байдаг. Энэ ургамал нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол оронд ургадаггүй. Уг ургамлын үр идээ болох хуш модны самар нь ч мөн адил Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан. Хуш модны самрын үнэлгээг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн байна. ...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31-32 дахь тал),

 

  • Гэрч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай хадам ээж ******* аймагт гар дээрээсээ жижиглэнгээр самар зардаг. Манай эхнэр ээжтэйгээ утсаар яриад тухайн самар авах үед нь аймаг руу эм өгч явуулах гээд би тэрийг нь өгөх гээд дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” нэртэй дэлгүүрийн гадаа очоод руу явуулах эмийг өгөөд байж байхад зүс таних Саруул гэх Ланд 200 загварын машинтай ирээд манай хадам ээжид самар өгч явуулж байгаа шүү гээд шуудайтай самрыг ачаад байсан. ...Би тухайн самрыг аймаг руу ачсан хүнийг манай эхнэр надад явах унаа “” дэлгүүрийн үүдэнд байна очоод эмийг өгчих гэсэн мөн намайг Саруул ирж бас самар ачуулна шүү гэж л хэлсэн. Тухайн үед би тэнд Саруулаас бусад хүнийг танихгүй мөн тээврийн хэрэгслүүдийн дугаарыг нь ч онцолж хараагүй юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 132 дахь тал),

 

  • Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэгээд 2024 оны 08 дугаар сарын сүүлээр надад байшингаа янзлах гэсэн мөнгөний хэрэг гараад би ******* эгчээс зээлэх мөнгө байна уу гэж асуусан чинь ******* эгч “зээлэх мөнгө алга байна, эгчид нь хүн самар авахаар захисан юм тэрийг авах л мөнгө байна гэхээр нь би тэр мөнгөө надад зээлчих, би самрын хорио тавигдахаар танд самар олоод өгье” гээд 4,500,000 төгрөгийг зээлээд өөрийн Хаан банкны дугаартай дансанд авсан. Тэгээд тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа над руу ******* эгч яриад эгч нь самар олчихлоо нөгөө зээлсэн мөнгөө авъя гэхээр нь би надад одоо танд өгөх бэлэн мөнгө алга байна, би танай байшинд засвар хийнэ гэсэн мөнгөндөө суутгая тэгээд 7,500,000 төгрөг биш, 6,500,000 төгрөгт хийгээд өгье гэсэн чинь ******* эгч зөвшөөрсөн. Тэрнээс хойш би ******* эгчийн байшингийн гадна засварыг хийж дуусгаад надад үлдэгдэл мөнгөө өгчих гэсэн чинь дансаа өгчих гэхээр нь тэр үед манай найз хотод явж байна гэхээр нь би өөрийн байшиндаа барилгын материал захих гээд шууд найзынхаа гэсэн данс руу 2,000,000 хийлгээд ******* эгч бид хоёрын тооцоо дууссан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 134-135 дахь тал),

 

  • Гэрч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Улаанбаатар- чиглэлд тээвэр болон карго үйлчилгээг эрхлээд 4 жил болж байна. 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр санагдаж байна. Улаанбаатар хотоос чиглэлд Нарантуул захаас дайвар ачаа ачиж 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11-12 цагийн үед аймагт орж ирсэн юм. Буцаад Улаанбаатар хот руу ачих ачаа олдохгүй байсан болохоор цахим орчинд Улаанбаатар хот руу дайвар ачаа ачиж явна гэж зар байршуулаад аймагт 5 хоноод 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 19 цагийн үед аймгийн Цахилгаан станцаас тог гаргагч мотор ачиж Улаанбаатар хот руу хөдлөх гэж байхад // дугаарын утаснаас над руу нэг үл таних хүн ярьж Улаанбаатар хот 10 шуудай дайвар ачаа өгч явуулах гэсэн юм гэхээр нь би 1 шуудай ачааг нь 10,000 төгрөгөөр тохиролцож тухайн ачааг аймгийн Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах гэр хорооллын нэг хашаанаас 10 шуудайтай эд зүйлийг ачсан юм. ...Тэгээд би аймгаас хөдөлж 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дүүрэгт байрлах Городок шалган нэвтрүүлэх цэгт ирэхэд цагдаагийн алба хаагч миний тээврийн хэрэгслийн бүхээгт үзлэг хийхэд / аймгаас үл таних хүний/ өгч явуулсан 10 шуудай дайвар ачаа нь цайруулсан самар байсныг би анх мэдсэн юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дэх тал),

 

  • Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ямар ч байсан би 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ээжийн гэр болох сумын ий 1-од очиход ээж гэрийнхээ таамбарт шуудайтай самрыг буцаана гээд ярьж байсан. Би юун самар вэ гэж асуухад ээж хэлэхдээ өчигдөр Улаанбаатар хотоос ирсэн. Өнөөдөр Улаанбаатар хот руу ачуулна гэж хэлэхийг сонссон...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 162-163 дахь тал),

 

  • Гэрч Т.ын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 164-166 дахь тал),

 

  • Шүүгдэгч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Миний бие 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Ер нь бол манай ээж ******* аймгийн зах дээр жижиглэн худалдаа буюу гар дээрээс бараа зардаг, өнгөрсөн он буюу 2024 оны 08 дугаар сард ээж над руу ярьж манай аймагт самар зардаг хүн алга байна самар зарах хүн байвал мэдэж байгаарай гэж хэлсэн. Тэгээд би 2020 онд танилцаж байсан самар зараад байдаг ******* руу залгаад самар байвал авах талаараа хэлсэн байсан. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 09-ний орой ******* над руу залгаад самар авах хэвээрээ юу гэж асуухаар нь ээж рүү залгаад самар авах талаар асуухад авна даанч мөнгө алга байна гэхээр нь би өөрөөсөө мөнгө өгье, дараа та өгөөрэй гэж тохироод би *******аас нэг кг самрыг 7,500 төгрөгөөр бодож 511 кг самар гэж хэлээд мөнгийг нь өөрийнхөө данснаас *******ын данс руу 3,832,500 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд аймаг руу явах унаанд тавьж явуулсан байсан ба ээж самрыг хүлээж аваад өнжмөл самар байна гээд нааш хот руу буцааж замын унаанд дайж явуулаад ирэх замдаа ын Городокын шалган нэвтрүүлэх постод баригдсан юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 182-184 дэх тал),

 

  • Т.*******ын эзэмшдэг Хаан банкны дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 138-140 дэх тал),

 

  • Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Миний хувьд аймгийн худалдааны төвд олон жил жижиглэнгийн бараа зарж байна. 2024 оны 09 дүгээр сарын 10-ны орчимд манай охин ******* над руу гар утсаар залгаж энд хямдхан самар байна та энэ самрыг авах уу гэхээр нь би охинд ээжид нь одоо мөнгө байхгүй байна гэхэд би мөнгийг нь төлөөд явуулъя, та миний мөнгийг хурдан буцааж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд удалгүй 10 шуудай самар ачуулаад аймагт ирсэн. Тухайн ирсэн самрыг би өөрийн хашаандаа буулгуулаад маргааш нь үзээд жижиг самар байхаар нь буцаагаад хот руу ачуулсан. Болсон асуудлын тухайд ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 201-202 дахь тал),

 

  • Б.*******ийн эзэмшдэг Хаан банкны дугаарын депозит дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 85-106 дахь тал),

 

  • Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын сүүл болон 09 дүгээр сарын эхээр таньдаг хуурай эгч *******тай зардаг бараагаа солилцож уулзаж байхад ******* эгч “самар олоод өгөөч, манай ээж аймагт самар стаканаар зардаг юм, Нарантуул захаас самар аваад явуулахаар үнэтэй байгаад байна, эгчдээ хямд самар олоод өгөөч” гээд байсан. Тэгэхээр нь би “самрын хуулийн хугацаа болоогүй байгаа их хэмжээгээр олж өгч чадахгүй ээ, надтай хүн самар өгье гэж яривал бага хэмжээгээр би олж өгөхийг бодъё” гэж хэлж байсан. Би өмнө хуулийн хугацаанд хуулийн дагуу самар авч байхад хүмүүс над руу байнга залгаад л самар авах уу гэж асуудаг болохоор би тэгж залгахаар нь ******* эгчид олж өгье гэж бодсон. Тэгээд би ******* эгчид 10 шуудай самар олж өгсөн, тухайн самар нь ямар нэгэн зөвшөөрөлгүй байсан. Тэгээд ******* эгч өөрөө аймаг руу явуулаад эргээд авахгүй гээд хот руу явуулж байгаад баригдсан. ...Би тухайн самрыг авахдаа ямар нэгэн жингээр жинлэж үзээгүй тэр хүмүүс нь 511 кг гэхээр нь л тийм байх гэж бодоод шууд 1 кг-ыг нь 7,500 төгрөгөөр бодсон. Би тэнд 10 шуудай самар байсан болохоор л барагцаагаар 511 кг байх гэж бодсон тэрнээс биш тодорхой жинлэж хараагүй тухайнд үед хэдэн килограмм жинтэй байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 213-215 дахь тал),

 

  • Иргэний хариуцагч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн улсын дугаартай Бонго 3 маркийн тээврийн хэрэгслээр 10 ширхэг шуудайтай зүйлийг 1 шуудайг нь 10,000 төгрөгөөр бодож нийт 100,000 төгрөгөөр тээвэрлэхээр тохирсон. оос тээвэрлүүлсэн хүн нь ад тосож авах хүн нь тооцоог хийнэ гэсэн. Тэгээд ын Городокын пост дээр баригдаад самар гэдгийг мэ ачааг тосож авна гэсэн хүнтэй ярьсан чинь нэг эгч чи хүний үнэтэй юм хураалгалаа гэж загнаад байсан. Тэгээд тэр өдрийн орой нь миний ашигладаг Хаан банкны дугаартай данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн байсан. ...Би тэр шуудайтай зүйлийг ачиж байхад самар гэдгийг мэдээгүй. Цагдаад баригдаад л самар гэж мэдсэн. Тийм болохоор олсон ашиг орлогыг улсын орлого болгоход татгалзах зүйл алга байна. ...Надад улсын дугаартай Бонго 3 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийх хэн нэгнээс авсан ямар нэгэн тусгай зөвшөөрөл байхгүй, ер нь бол хот хооронд тээвэр /карго/ ачаа зөөхөд аль байгууллага болон хувь хүнээс тусгай зөвшөөрөл гэх зүйл авдаггүй ачааны машины иргэд хувираа явдаг...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 221-223 дахь тал),

 

  • Б.*******ын эзэмшдэг Хаан банкны дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 109 дэх тал) зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан үйлдлээр илэрдэг.

 

            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ургамал” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн , доод ургамал хамаарна гэж, Байгалын ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “байгалийн ургамал” гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамлыг; “байгалийн ургамлын нөөц” гэж тухайн зүйл ургамлын тархац нутаг дахь нийт хэмжээг тус тус ойлгохыг зааснаас гадна мөн хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан нэн ховор, ховор, элбэг гэж ангилсан бөгөөд ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг хамааруулахаар заажээ.

 

            Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална гэж заасны дагуу ямар ургамлыг ховор ургамалд тооцох талаар тогтоол гаргаж, жагсаалтыг баталсан байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газраас 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-ын 355-д “Нарсны төрлийн модны үр” хэмээн баталж, мөн Засгийн газрын 2015 оны 410 дугаар тогтоолоор Нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/ болгон өөрчлөлт оруулсныг буюу сибирь хушны үр, идээг ховор ургамалд хамааруулжээ.

 

             Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь Б.******* нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу ашиг хонжоо олох зорилгоор ховор ургамал болох 451,1 кг хушны самрыг 2024 оны 09 сарын эхээр дүүргийн ны нутаг дэвсгэр “” гэх газар худалдан авч, хадгалж байгаад 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” дэлгүүрийн гадна Б.*******т худалдсан,

            шүүгдэгч нь Т.******* нь Б.*******тэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу ашиг хонжоо олох зорилгоор ховор ургамал болох 451,1 кг хушны самрыг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” дэлгүүрийн гадна Б.*******аас худалдан авсан, 

            шүүгдэгч Б.******* нь Т.*******тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу ашиг хонжоо олох зорилгоор ховор ургамал болох 451,1 кг хушны самрыг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” дэлгүүрийн гадна Б.*******аас худалдан авсан, мөн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл аймгийн сумын т байрлах өөрийн гэрийн таамбарт хадгалсан үйл баримт тогтоогдож байх тул шүүгдэгч нарын эдгээр үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

            Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, түүний үрийг худалдан авсан, хадгалсан, худалдсан, шүүгдэгч Т.*******ыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, түүний үрийг худалдан авсан, шүүгдэгч Б.*******ийг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, түүний үрийг худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж хуульчилсан.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж хуульчилжээ.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалаар баталсан “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ”-ний жагсаалтын 348 дугаарт тусгаснаар 1кг нойтон Сибирь хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ 98,900 төгрөг, 1кг хуурай Сибирь хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ 176,600 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу 451,1 кг хуурай самрын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 98,900 төг*451,1кг=44,613,790 төгрөг байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар ургамлын аймаг учирсан хохирлыг экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон М.******* нь “шүүгдэгч нар тухайн самрыг түүж бэлтгээгүй байх тул хохирлыг экологи-эдийн засгийн үнэлгээгээр нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Ө., шүүгдэгч Т.*******, Б.******* нарын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарын зүгээс “Хуш модны самрын зах зээлийн үнэлгээг гаргуулах талаар нэмэлт ажиллагаа хийлгэх, улмаар хохирлыг зах зээлийн үнэлгээгээр тооцож нөхөн төлөх” талаар дүгнэлт, тайлбар гаргасныг хүлээн авах боломжгүй.

 

Учир нь байгалийн жамаар хуш модонд ургасан самрыг зохих зөвшөөрөлгүйгээр, хүний оролцоотойгоор түүж, цайруулж бэлтгэсэн байсан 451,1 кг самрыг шүүгдэгч Б.*******, Т.*******, Б.******* нар нь ашиг хонжоо олох зорилгоор “бусдаас худалдан авсан, хадгалсан, худалдсан” үйлдэл нь ургамлын аймаг, түүний нөөцөд хохирол учруулсан хууль бус үйлдэл байх боловч шүүгдэгч нарын эдгээр үйлдлийг ховор ургамлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр “түүсэн” үйлдэлтэй адилтан үзэж, хохирлыг экологи-эдийн засгийн үнэлгээг гурваас тав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцох нь үндэслэлгүй гэж үзэж, байгаль орчинд учруулсан хохирлыг экологи-эдийн засгийн үнэлгээгээр шууд тооцох нь зүйтэй гэж шүүхээс үзэв.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон 44,613,790 төгрөгийг хувь тэнцүүлэн гурав хувааж, шүүгдэгч Б.*******, Т.*******, Б.******* тус бүрээс 14,871,260 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох, шүүгдэгч Т.*******д 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээр тогтоох, шүүгдэгч Б.*******т 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг аймгийн нутаг дэвсгэрээр тогтоох” гэсэн дүгнэлт,

шүүгдэгч Т.*******, Б.******* нарын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл “шүүгдэгч Б.******* нь эмнэлгийн хяналтад байдаг, тэтгэврээс өөр орлогогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, тухайн хязгаарлалтын бүсийг аймгийн нутаг дэвсгэрээр тогтоох, шүүгдэгч Т.******* нь бараа бүтээгдэхүүн оруулж ирж зардаг дэлгүүр ажиллуулдаг, хөдөлмөр эрхэлж байгаа байдлыг харгалзан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт,

шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Ө. “шүүгдэгч Б.******* нь оршин суух тодорхой хаягтай, шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, 4-7 насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон эх, , гадаад улсад гарч бараа бүтээгдэхүүн борлуулдаг ажил эрхэлдэг зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт, тайлбар гаргасан болно.

 

            Шүүгдэгч Б.*******, Т.*******, Б.******* нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлд бүртгэлгүй байх ба тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Б.*******, Т.*******, Б.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (ашиг олох зорилгоор бусдаас самар худалдан авсан, хадгалсан, худалдсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (байгаль орчинд 44,613,790 төгрөгийн хохирол учруулсан, хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа байдал), хувийн байдал (шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүл мэнд, ар гэрийн байдал,   хөдөлмөр эрхэлдэг, торгох ял биелэгдэх боломжтой) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 5,600 (таван мянга зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,600,000 (таван сая зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарын цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан тухайн торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний хашаанд байрлах хөргүүртэй чингэлэгт хадгалагдаж байгаа 451,1 килограмм хуш модны самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж, улсын орлого болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, түүний үрийг худалдан авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, түүний үрийг  худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Цэн хэлтийнхэн овогт гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, түүний үрийг худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 5,600 (таван мянга зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,600,000 (таван сая зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг 5,600 (таван мянга зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,600,000 (таван сая зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 5,600 (таван мянга зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,600,000 (таван сая зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Т.*******, Б.******* нарт оногдуулсан 5,600 (таван мянга зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,600,000 (таван сая зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 44,613,790 (дөчин дөрвөн сая зургаан зуун арван гурван мянга долоон зуун ер) төгрөгийг хувь тэнцүүлэн гурав хувааж, шүүгдэгч Б.*******, Т.*******, Б.******* нараас тус бүр 14,871,264 (арван дөрвөн сая найман зуун далан нэгэн мянга хоёр зуун жаран дөрөв) төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний хашаанд байрлах хөргүүртэй чингэлэгт хадгалагдаж байгаа 451,1 килограмм хуш модны самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж, улсын орлого болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Шүүгдэгч Б.*******, Т.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, Т.*******, Б.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ