| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2023/0280/З |
| Дугаар | 128/ШШ2023/0402 |
| Огноо | 2023-05-01 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2023/0402
2023 05 01 128/ШШ2023/0402
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, “Э*******” ББН-өөс Нийслэлийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 100 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэр хууль бус тул хүчингүй болгож, “Э*******” ББН-тэй “Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газар”-аас зарласан НЗДДЭМГ/20220******* дугаартай “Шинээр байгуулагдах өрхийн эрүүл мэндийн төв сонгон шалгаруулах /Хан-Уул дүүрэг, ******* хороо/-ний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.А******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Захиргааны хэргийн шүүхэд Нийслэлийн Эрүүл мэндийн газар хариуцагчаар оролцож байгаа “Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зарласан НЗДДЭМГ/202 урилгын дугаартай шинээр байгуулагдах Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах /Хан-Уул дүүрэг, 2******* хороо/-ний гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулахаар зарласан тендерийн маргааны шүүхийн материалтай танилцахад дараах байдал тогтоогдож байна. Үүнд:
1. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тухайн үед Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах 20 орчим тендер зэрэг явагдсан бөгөөд тендерийн сонгон шалгаруулалтын үзүүлэлтийг бүх өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дундажлаж жишиг материал бэлдэн сонгон шалгаруулалтыг зарласан. Нэгдсэн жишиг тендерийн үзүүлэлтээр зарлахад 2******* хорооны ӨЭМТөвийн байрыг төрөөс олгож тэрийг шууд ашиглах хорооны онцлог үзүүлэлт орхигдчихсон болох нь ХУДЭМТөвийн дарга Э.Б*******ийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 108 тоот “Төрөөс шууд олгож байгаа байранд үйл ажиллагаа явуулахыг шаардсан” албан бичгээс тодорхой харагдаж байна.
2. “Э” ББН нь: Шинээр байгуулагдах Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах /ХУД дүүрэг, 2******* хороо/-ний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтын шийдвэрт гомдол гаргаж тендерт шалгарсанд тооцон тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргаж Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн захиргааны хэрэг үүсэж шүүхийн маргаан хийж байхад Хан-уул дүүргийн Эрүүл мэндийн төвөөс нэмэлт хүсэлт шаардлага гаргасан материалыг 108 тоот албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн байна. Энэхүү шаардлагад тус дүүргийн 2******* хороон Өрхийн Эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээг төрөөс шууд олгож байгаа байранд үл маргах журмаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг явуулахыг үүгээр мэдэгдэж байна гэсэн шаардлага өгсөн байна. Тухайн 2******* хорооны Өрхийн эмнэлгийн байрыг 2022 онын 08 сарын 26-ны өдөр Хан-уул дүүргийн засаг даргын А/420 тоот "Хөрөнгө худалдан авах тухай" тушаалаар худалдан авсан талаарх материалыг “Э” ББН нь www.tender.gov.mn/НЗДДЭМГ//02/01/202 тендер сонгон шалгаруулалтад тухайн үед фото зургийн хамт ирүүлсэн. Иймд цаашид дээрх Өрхийн Эрүүл Мэндийн төвийн байр нь төрийн байр, түрээсийн байр гэх асуудлаар нэхэмжлэгчтэй маргах шаардлагагүй гэж үзэж байна. /Сангийн яам Гомдол хянаад 03/928 тоот албан бичгээр шийдвэр гаргахдаа
• Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6-д "Гэрээг гүйцэтгэх, удирдах боловсон хүчин нь Эмч мэргэжилтэй байх ба ЭМАШТҮ-ний чиглэлээр ажилласан туршлагатай байх /доод тал нь 3 жил/" гэж заасны дагуу "Э*******” ББН тендерт өрхийн эрүүл мэндийн төвийн дарга эмчээр Н.Н*******ийг санал болгосон бөгөөд 1998-2004 онд Дорноговь аймгийн анагаах ухааны салбар сургуулийн Хүний их эмч мэргэжлээр дүүргэсэн.
2004-2006 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд Эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр нарийн мэргэжил дээшлүүлсэн. 2007-2012 он хүртэл Дорноговь аймгийн Сайншанд сумын Төмөр замын нэгдсэн эмнэлэгт эмэгтэйчүүдийн их эмч 2012-2018 он хүртэл Т зам өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, 2018 оноос одоог хүртэл эмэгтэйчүүдийн дүрс оношилгооны эмчээр ажилласан тухай 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 007 тоот тодорхойлолт тендерт хавсарган ирүүлсэн байхад Н.Н*******ийн нийгмийн даатгал дутуу гэж хянан үзсэн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын шийдвэр үндэслэлгүй байна.
• Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.4-т "Захиалагч тендерт оролцогчийн ерөнхий нөхцөлийг магадлах зорилгоор зөвхөн ТШЗ-ны 16.2, 16.3-т заасан баримт бичгийг тендерт оролцогчоос шаардана" гэж заасан тул тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6-д "Сонгон шалгаруулалтад бүрдүүлсэн материалын үнэн бодит эсэхийг тухайн эмч, мэргэжилтэн баг хариуцах бөгөөд хуурамч баримт бүрдүүлсэн тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ гэдгийг Хүлээн зөвшөөрсөн албан бичиг ирүүлэх" гэж шаардсан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын шийдвэр үндэслэлгүй байна.
• "Э*******" ББН тендер өөрсдийн илгээх маягтын 6-д тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 6-р зүйл, 12.4 болон 16.1-д заасныг зөрчсөн, эсхүл тендерт хуурамч баримт бичиг мэдээллийг хүргүүлсэн бол уг тендерийг илт худал мэдээлэл бүхий тендер гэж тооцохыг хүлээн зөвшөөрч байна" гэж ирүүлсэн байхад сонгон шалгаруулалтад бүрдүүлсэн материалын үнэн бодит эсэхийг тухайн эмч, мэргэжилтэн баг хариуцах бөгөөд хуурамч баримт бүрдүүлсэн тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн албан бичиг ирүүлээгүй гэж хянан үзсэн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын шийдвэр үндэслэлгүй байна гэсэн нь тоот гомдол хянасан албан бичгээр нотлогдож байна” гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Н.А******* 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч хариу тайлбараа хүргүүлсэн. Мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгчээс 3 үндэслэлээр маргасан байдаг. Бичиг баримтын агуулга болоод бүрдүүлбэр дутуу гэдэг үндэслэлээр тендерээс татгалзсан. Эхний удаа үүнийгээ дэмжиж шүүхэд тайлбар өгсөн. Өнөөдрийн байдлаар энэ 3 үндэслэл холбогдох баримтуудаар үндэслэлгүй гэх тайлбар сая гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож байна. Нийслэлийн эрүүл мэндийн газар өөрсдийнхөө гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэдэг тайлбараа гаргаж өгсөн. Өмгөөлөгчийн тухайд энэ асуудал дээр өөр зүйл нэмэх шаардлагагүй. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээсэн зөвшөөрсөн учир тодруулах уу эсвэл хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үү гэдгийг шүүгч шийдвэрлээд явах байх” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Э*******” ББН-өөс Нийслэлийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 100 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэр хууль бус тул хүчингүй болгож, “Э*******” ББН-тэй “Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газар”-аас зарласан НЗДДЭМГ/20220******* дугаартай “Шинээр байгуулагдах өрхийн эрүүл мэндийн төв сонгон шалгаруулах /Хан-Уул дүүрэг, ******* хороо/-ний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 535 тоот албан бичгээр ирүүлсэн итгэмжлэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 28.2-т заасан эрх, үүргийг Ц******* овогтой Г*******т олгосон байх ба итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “... Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн захиргааны хэрэг үүсэж шүүхийн маргаан хийж байхад Хан-уул дүүргийн Эрүүл мэндийн төвөөс нэмэлт хүсэлт шаардлага гаргасан материалыг 108 тоот албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн байна. Тус дүүргийн 2******* хорооны Өрхийн Эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээг төрөөс шууд олгож байгаа байранд үл маргах журмаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг явуулахыг үүгээр мэдэгдэж байна гэсэн шаардлага өгсөн байна. Тухайн 2******* хорооны Өрхийн эмнэлгийн байрыг 2022 онын 08 сарын 26-ны өдөр Хан-уул дүүргийн засаг даргын А/420 тоот "Хөрөнгө худалдан авах тухай" тушаалаар худалдан авсан талаарх материалыг “Э” ББН нь www.tender.gov.mn/НЗДДЭМГ//02/01/202 тендер сонгон шалгаруулалтад тухайн үед фото зургийн хамт ирүүлсэн. Иймд цаашид дээрх Өрхийн Эрүүл Мэндийн төвийн байр нь төрийн байр, түрээсийн байр гэх асуудлаар нэхэмжлэгчтэй маргах шаардлагагүй гэж үзэж байна” гэсэн байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хүсэлтээ бичгээр гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний үр дагаварыг тайлбарласан баримтад гарын үсэг зуржээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Э*******” ББН-өөс Нийслэлийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 100 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэр хууль бус тул хүчингүй болгож, “Э*******” ББН-тэй “Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газар”-аас зарласан НЗДДЭМГ/20220******* дугаартай “Шинээр байгуулагдах өрхийн эрүүл мэндийн төв сонгон шалгаруулах /Хан-Уул дүүрэг, ******* хороо/-ний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ