| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 196/2025/0180/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/238 |
| Огноо | 2025-11-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Манлайбаатар |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э. даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин,
улсын яллагч Б.Манлайбаатар,
насанд хүрээгүй хохирогч Э.*******,
түүний хууль ёсны төлөөлөгч Х.*******,
насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч О.Буянтөр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймаг, ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, , , , хамт Налайх дүүрэг, , од оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
******* овогт *******гийн ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 18 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрийн зогсоолоос төв зам руу нийлэхээр эргэх хөдөлгөөн хийх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг зөрчин зам хөндлөн гарч байсан явган зорчигч хохирогч Э.*******г мөргөж, түүний биед цээжний 12 дугаар нугалам, бүсэлхийн 1 дүгээр нугалмын шахагдсан хугарал, нугас дарагдал, сэрээний 10, 11 дүгээр нугалмын арын талын сүүжний дэлбээ яс ууц сүүжний үе дайрсан хоёрлосон хугаралтай, баруун талын умдаг яс дээд болон доод салаа дайрсан хугарал, зүүн талын умдаг ясны хугарал гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх”, хохирогчийн өмгөөлөгч О.Буянтөр “үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэсэн байр сууринаас тус тус оролцов.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч А.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйл байхгүй, өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Эхлээд харахад юу ч харагдаагүй гэнэт л хүүхэд ороод ирсэн. Өөртөө гэмшиж байна. Эмчилгээний зардал гэж өгсөн. Урьдчилгаа 5,000,000 төгрөг манай ийн данснаас гарсан. Өмнө нь уулзаж 2,000,000 төгрөг өгөх гэхэд авахгүй гэж хэлсэн учир 5,000,000 төгрөг болгон шилжүүлсэн” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Уулзвараас эргээд зогссон бол би ингэж гэмтэхгүй байсан. Хурдаа нэмсэн учир ийм хугарал гэмтэл учирсан. Саяхан гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд миний аарцгийн ясны хугарал бороолоогүй байсан. Бороололт дөнгөж явагдаж байна гэсэн. Жилийн дараа хадуулсан төмрөө авхуулна. Аарцаг нурууны өвдөлт нь одоо ч байсаар байгаа. 6 сарын хугацаа өнгөрсөн ч гэсэн зовуурь хэвээрээ байна. Аав сургуульд хүргэж өгч байгаа. Сургуулиас хүргэж өгч авахдаа Налайх хот хоёрын хооронд явж байгаа. Би суга таяг тулж явж байгаа, гадуурхалт бол бага, гэхдээ энэ яасан юм бол гэсэн харцаар их хардаг. Сэтгэл зүйн хувьд нойргүйдсэн, мөнхийн зовуурьтай, сэтгэлийн түгшүүртэй байгаа” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 3 хүүхэдтэй хүн. Хүн гүйгээд ирэхээр нь яасан гэсэн чинь охин чинь аваарт орчихлоо гэсэн, очтол манай охин машин доор нь хэвтэж байсан. Очоод хүүхдээсээ яасан миний охин гээд асуухад ааваа намайг хорин хэдэн залуу машин доороос гаргаж авсан гэсэн. Тэгээд би *******тай өөртэй нь ярьсан. Бүхэл бүтэн хүний эрүүл саруул байсан хүүхэд дайрчхаад тоосон шинжгүй яваад байдаг. Би эцэг хүний хувьд гомдолтой байна. Нэг удаа ч “ахаа охин нь яаж байна. Би яах уу юу болж байна” гэж ирээгүй. Манай хүүхэдтэй ирж уулзсан хоёр хүнд би баярласан. Гэхдээ 5,000,000 төгрөг өгчхөөд миний охиныг 5,000,000 төгрөгөөр үнэлнэ гэж байхгүй. ...Манай гэр бүл бүгдээрээ сэтгэл санааны хямралд орчихсон. Ямар сайндаа би тал харвачхаад байж байх вэ дээ. Цаашдаа явж охиндоо эмчилгээ хийлгэнэ гэж бодож байгаа, хариу нь ирээгүй байна. Эхний шинжилгээнийх нь хариуг өгчихсөн байгаа. улсад эмчлүүлэх зардал хэд болохоос хамаарч тэр цагт нь би уламжилна. Одоо наана нь бол хэлэх юм алга. Сая зүгээр нэг шинжилгээ өгөхөд 1 сая гаруй төгрөг гарсан” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч А.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 18 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрийн зогсоолоос төв зам руу нийлэхээр эргэх хөдөлгөөн хийх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг зөрчин зам хөндлөн гарч байсан явган зорчигч хохирогч Э.*******г мөргөж, түүний биед цээжний 12 дугаар нугалам, бүсэлхийн 1 дүгээр нугалмын шахагдсан хугарал, нугас дарагдал, сэрээний 10, 11 дүгээр нугалмын арын талын сүүжний дэлбээ яс ууц сүүжний үе дайрсан хоёрлосон хугаралтай, баруун талын умдаг яс дээд болон доод салаа дайрсан хугарал, зүүн талын умдаг ясны хугарал гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг бөгөөд тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийснээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг. Гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэнд, амь насанд учирсан хохиролд болгоомжгүйгээр хандсан байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” бол хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэхээр хуульчилсан.
Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэж заасан.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих гэдэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч А.******* нь хүнсний дэлгүүрээс төв замын эсрэг урсгал руу буюу гарцаар зам руу нийлэх хөдөлгөөн хийхдээ гарц, зам хоёрын огтлолцол хэсгийг бүрэн хяналгүйгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч, насанд хүрээгүй хохирогч Э.*******г мөргөж, зам тээврийн осол гаргаж, насанд хүрээгүй хохирогч Э.*******гийн биед “цээжний 12 дугаар нугалам, бүсэлхийн 1 дүгээр нугалмын шахагдсан хугарал, нугас дарагдал, сэрээний 10, 11 дүгээр нугалмын арын сэртэн, ууцны 1 дүгээр нугалмын баруун талын их далавчны сэлтэрсэн хугарал, баруун талын сүүжний дэлбээ яс ууц сүүжний үе дайрсан хоёрлосон хугаралтай, баруун талын умдаг яс дээд болон доод салаа дайрсан хугарал, зүүн талын умдаг ясны хугарал” гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.*******ын улсын дугаартай Киа Бонго маркийн бүхээгтэй цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодон “” хүнсний дэлгүүрийн авто зогсоолоос төв зам руу нийлэхээр эргэх хөдөлгөөн хийх явцдаа зам хөндлөн гарахаар явж байсан явган зорчигч Э.*******г мөргөсөн үйлдэл, үүний улмаас Э.*******гийн биед учирсан хүнд хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.*******ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн баримтуудыг судалж үзээд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой буюу насанд хүрээгүй хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой 2,115,919 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шүүгдэгч А.******* нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн дансанд хохиролд 5,000,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Шүүхээс насанд хүрээгүй хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой гарсан зардал 2,115,919 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын нөхөн төлбөр 31,680,000 төгрөг, нийт 33,830,919 төгрөгөөс шүүгдэгчийн хохиролд төлсөн 5,000,000 төгрөгийг хасаж тооцон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******аас 28,830,919 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт олгохоор шийдвэрлэсэн.
Насанд хүрээгүй хохирогчийн биед хүнд хохирол учирсан тул насанд хүрээгүй хохирогч Э.*******, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.*******аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч А.*******ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “хохирол нөхөн төлөх үндэслэлээр завсарлах авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулсан ба энэхүү хугацаанд шүүгдэгч А.******* нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.*******өд хохирлын нийт мөнгө болох 28,830,919 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч А.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлт,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл “шүүгдэгч А.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, тухайн үед эмнэлгийн тусламж дуудсан, эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн, эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал болон шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж өгнө үү” гэсэн дүгнэлт,
хохирогчийн өмгөөлөгч О.Буянтөр “улсын яллагчтай санал нэг байна” гэсэн дүгнэлт, тайлбар тус тус гаргасан болно.
Шүүгдэгч А.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч А.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (авто зогсоолоос төв зам руу нийлэхээр эргэх хөдөлгөөн хийх явцдаа явган зорчигч явж байгаа эсэхийг бүрэн хянаагүй зам тээврийн осол гаргасан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирлыг төлж барагдуулсан, цаашид гарах гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 2 жилийн хугацаанд Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ