| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 106/2024/0459/Э |
| Дугаар | 2025/ШЗ/6982 |
| Огноо | 2025-12-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.2.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЗ/6982
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,
Улсын яллагч: М.Амарзаяа,
Шүүгдэгч: Д.Т, түүний өмгөөлөгч Б.Мянган,
Шүүгдэгч: А.Ш, түүний өмгөөлөгч Б.Очирбат /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Х нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000001880 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Т нь ганцаараа 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*** mall” худалдааны төвийн 3 дугаар давхрын компьютерын тасгаас “Dell inspiron 7430” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч А.Н-д 4.699.900 төгрөгийн хохирол учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн “Буган гол” худалдааны төвийн 5 дугаартай лангуунаас “Samsung A21S” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Д-д 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах “West” пиво баарнаас хохирогч А.Э-ы эзэмшлийн “Редми К-40” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 817.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Сансар” худалдааны төвийн 2 давхарт байрлах гар утасны лангуунаас хохирогч Ц.Г-н эзэмшлийн “Самсунг Эс-20” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, “Хархорин” худалдааны төвийн 61 дугаартай лангуунаас хохирогч Ж.М-ны эзэмшлийн “Айфоне 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 825.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулах “Кибаб Хаус” түргэн хоолны газраас хохирогч О.Н-н “I Рhone 12 mini” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900.000 төгрөгийг хохирол учруулсан,
- 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өргөө” кинотеатрын урд талд байрлах “Гар утас” худалдааны төвийн 5 тоот лангуунаас хохирогч Т.Т-н эзэмшлийн “Самсунг А71” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*-март” худалдааны төвийн 2 давхрын лангуунаас 1 ширхэг малгай, 1 ширхэг куртикийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, “СХ” ХХК-д 533.800 төгрөгийн хохирол учруулсан буюу 8 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн улмаас 9.035.700 төгрөгийн буюу бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан,
Мөн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо “Гар утас” худалдааны төвд лангуу түрээслэгч Б.О-н эзэмшлийн “Самсунг Галакси Эс-21” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан,
- Үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо “Содон” хороололд үйл ажиллагаа явуулах “21 гар утас худалдааны төвд лангуу түрээслэгч М.Ү-ийн эзэмшлийн “Самсунг Нөүт 9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороо “Хархорин” худалдааны төвийн В1 давхарт лангуу түрээслэгч Б.Б-ийн эзэмшлийн “Самсунг А71 5 жи” загварын гар утсыг авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Бишрэлт гүн” зочид буудлын 2 давхарт лангуу түрээслэгч Б.М-ийн эзэмшлийн “Самсунг Эс-10 5G” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч 410.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах Нэхий Плаза дотор Г.А-н эзэмшлийн “Самсунг А54” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч 525.000 төгрөгийн хохирол учруулан 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийн улмаас 2.315.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Т, шүүгдэгч А.Ш нар нь бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, “* Молл” худалдааны төвийн цахилгаан барааны тасгаас “Делл” брэндийн 14 инчийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “* Молл” ХХК-д 2.499.900 төгрөгийн хохирол учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “***” их дэлгүүрээс “Asus vivo” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “***” их дэлгүүр ХХК-д 3.599.990 төгрөгийн хохирол учруулсан буюу 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн улмаас 6.099.890 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Т шүүх хуралдаанд: “...Миний бие хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, дээрэмдэх гэмт хэрэг үйлдээгүй. 9 дүгээр сарын 20-ны өдөр А.Хтэй хамтарч электрон барааны дэлгүүрээс нөүтбүүк авсан. Тухайн байгууллагын газар руу ганцаараа орж авсан. Гарч ирээд энэ нөтбүүкийг авчихлаа гэж хэлээд хорооллын ломбардад тавьсан. 9 дүгээр сарын 21-ний өдөр гар утсыг А.Х хамт явж байсан. 11 дүгээр сарын 02-ны өдөр Тухайн үед караокед А.Х хамт явж байсан. 11 дүгээр сарын 25-ны өдөр Эрдэнэбулганы гар утсыг авахад А.Х хамт байсан. Хохирлын 300.000 төгрөгийг төлсөн гэж манай нагац ах хэлсэн. Иргэний нэхэмжлэгч ***т өгсөн. Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар гар утас авсан үйлдлийг би хулгайлж авсан. 12 дугаар сарын 02-ны өдөр 200.000 төгрөгийн хохирол төлсөн. 12 дугаар сарын 31-ний өдөр iPhone 11 маркийн гар утсыг авах үед А.Х зочид буудалд хүлээж байсан. Хархорин худалдааны төвийн В1 давхарт гар утсыг нь хулгайлаад хэрэглэсэн. Кибабхаус гэх хоолны газар А.Х бид хоёр хамт үйлчлүүлж байсан. Миний ард талд байрлах ширээн дээр хүн утсаа үлдээгээд гараад явчихлаа гэж А.Х хэлэхээр нь би авч гарсан. Т.Т хохирогчийн хохирлын мөнгийг өмгөөлөгчөөр дамжуулан төлсөн. Намайг дээрмийн үйлдэл дээр буруутгаж байгаа дээр О-н утсыг хулгайлсан. Тухайн үед лангуун дээрээ гар утсаа зараад байж байсан, 2 үйлчлүүлэгчтэй яриад байж байгаад өөр тийшээ явах хооронд нь би 2 гар утсыг нь үзье гэж хэлээд нэг утсыг нь гартаа бариад нөгөө утсыг нь халаасалж авч явсан. 01 дүгэр сарын 04-ний өдөр Содон хороололд М.Ү утсыг хулгайлж авсан. Худалдагч 4, 5 утас үзүүлсэн анзаарахгүй байхаар нь утсыг нь авч халаасалсан, утсыг нь хүлээлгэж өгөх гэсэн анзаарахгүй болохоор нь аваад гарсан юм. Samsung А71 5G гар утсыг хулгайлж авсан. Тухайн хүн үзүүлж байх үед гар утас худалдаж авах гэсэн хүмүүс байсан, би утсыг нь үзээд хулгайлж авсан. Пүрэвсүрэн байцаагчид хохирлыг төлсөн. 01 дүгээр сарын 11-ний Бишрэлт зочид буудлын 2 давхраас гар утсыг хулгайлж авсан. Тухайн үед утасны эзэн 2 хүнд утас үзүүлж байгаад лангуугаа орхиод явсан хойгуур нь нэг утсыг нь үзээд өгчхөөд нөгөө утсыг нь аваад явсан юм. Миний гар утсыг байцаагч хурааж авсан. Цагдан хорих 461-р ангид өөр байцаагч ирээд утсыг нь өгсөн, хохирол төлбөргүй болсон гэж хэлсэн. 01 дүгээр сарын 07-ны өдөр нэг хүн орцны үүдэнд тасраад унасан, хажуу талд нь утас унасан байсныг би газраас аваад явсан юм. Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн цагдаа дээр утсыг буцаан өгсөн. 09 дүгээр сарын 16-ны үйлдэл ** mall дэлгүүр рүү ороод хулгай хийгээд ломбардад тавиад А.Хгийн данс руу 800.000 төгрөг хийгээд хэрэглэсэн. 09 дүгээр сарын 26-ны өдөр Номин худалдааны төв дотор А.Хтэй нийлж авсан нь үнэн үйлдэл дээрээ маргахгүй” гэв.
Шүүгдэгч А.Ш шүүх хуралдаанд: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 11 цагийн орчим гаднаас үйлчлүүлэгч ихтэй байсан болохоор бараа бүтээгдэхүүнээ тайлбарлаад явж байсан чинь нэг ширээн дээр байсан Dell брендийн inspiron 7430 загварын нөүтбүүк алга болсон байхаар нь худалдааны зөвлөх Ганжаргалаас асуухад мэдэхгүй, хараагүй гэж хэлэхээр нь хяналтын камер шүүж үзэхэд хар өнгийн куртик, цайвар өнгийн жинсэн өмд, улаан өнгийн пүүз өмссөн 170-175 см орчим өндөртэй 20-25 орчим насны эрэгтэй хүн аваад гарч байгаа нь бичигдсэн байсан. 4.699.000 төгрөгийн үнэтэй Dell брендийн inspiron 7430 загварын саарал өнгийн нөүтбүүк байсан..." гэсэн мэдүүлэг /хх 1-н 17-18/,
Иргэний нэхэмжлэгч Г.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 12 цаг 20 минутад би Баянгол дүүргийн 14-р хороо ** тоот "***" ломбард буюу ажлын байран дээрээ байж байтал 20 гаран настай эрэгтэй манай ломбардад орж ирээд нэг сараал өнгийн Dell загварын 15-13 үеийн зөөврийн компьютерыг барьцаанд тавих гэсэн юм гэж надад хэлсэн. Би тухайн зөөврийн Компьютерыг нь үзэж шалгаж байгаад цэнэглэгч цүнх нь байгаа юм уу гэж асуусан. Тэгтэл Д.Т гэх залуу цэнэглэгчээ гэртээ орхичихсон байна. Орой аваад ирье гэж надад хэлсэн. Уг залуу зөөврийн компьютерыг үнэлгээг нь тулгаж барьцаанд тавья гэж хэлсэн. Тэгэхээр нь би 1.500.000 төгрөгөөр уг зөөврийн компьютерыг нь барьцаанд авч мөнгийг нь Хаан банкны *** тоот данс руу шилжүүлж өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх 1-н 21-22/,
Хохирогч С.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Би 2023 оны 9 дүгээр сарын 16-ны орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "*** mall” худалдааны төвийн цахилгаан бараа зардаг хэсгээс "Dell" брэндийн 14 инчийн саарал өнгөтэй нөүтбүүк хулгайд алдсан. Тухайн нөүтбүүк нь манай дэлгүүрт 3.099.900 төгрөгөөр худалдаалагдаж байсан шинэ нөүтбүүк..." гэсэн мэдүүлэг /хх 1-н141-142/,
Гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр үл таних залуу Dell брендийн 14 инчийн зөөврийн нөүтбүүк барьж орж ирсэн. Тухайн залуу ганцаараа орж ирсэн бөгөөд уг залуугаас би энэ хэний нөүтбүүк вэ гэж асуусан, үл таних залуу манай найз охины нөүтбүүк гэж хэлсэн. Би неүтбүүкний цэнэглэгч залгуур нь хаана байгаа юм гэж асуусан надад байхгүй гэж хэлсэн. Тэгээд тухайн неүтбүүкийг 1.400.000 төгрөгөөр үнэлж барьцаанд авсан. Ингэхдээ уг залуугийн бичиг баримтыг шалгаж авсан. 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр уг барьцаанд авсан нөүтбүүкны хугацаа дуусаж, Д.Т гэх хүн рүү 2 удаа залгасан, утсаа аваагүй, тэгээд 2 удаа мессеж бичээд хугацаа сунгаагүй тул барьцаат гэрээний дагуу нөүтбүүкийг борлуулсан..." гэсэн мэдүүлэг /хх 1-н 148-150/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн тэмдэглэлд: "...16 цаг 35 минут 15 секунд болж байхад неүтбүүк байсан газраас хар саравчтай малгай хар маск, хар өнгийн куртик, саарал өнгийн жинсэн өмд, улаан өнгийн пүүзтэй 20-30 орчим насны эрэгтэй нөүтбүүк хулгайлаад гараад явж байгааг харуулав" гэжээ. /хх 1-н 230- 232/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 15 цаг 30 минутад ажлаа хүлээлгэж өгөөд буусан, тэр өдрийн орой нь тухайн нөүтбүүк алдагдсан..." гэсэн мэдүүлэг /хх 1-н 211-212/,
Гэрч Н.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би тухайн үед нөүтбүүк байхгүй байгааг анзаараад харуул хамгаалалтын ажилтанд мэдэгдэж камер шүүсэн бөгөөд үл таних 1 этгээд авч байгааг харсан тухайн харуул хамгаалалтын ажилчид гарч хайсан бөгөөд олоогүй би шууд зохион байгуулагчдаа тухайн нөүтбүүк байхгүй болсон буюу алдагдсан талаар хэлсэн..." гэсэн мэдүүлэг /xx 1-н 215-216/,
Хохирогч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 16 цагийн үед "Буган гол" захын 2 давхар гар утасны зах дотор байрлах * номерын лангуугаа ажиллуулж байхад зүс таних залуу орж ирэн гар утаснууд үзэж байгаад гарч явсан тэгтэл "Самсунг А-21 Эс" маркийн 1 ширхэг гар утас дутсан. Тэр үед нөгөө хүн нь гараад явсан байсан. Тэгэхэд манай лангууны камер ажиллахгүй байсан. Хажуу талын лангууны харж байж цагдаад өгье гэж бодож байсан..." гэсэн мэдүүлэг /хх 2-н 26/,
Хохирогч Ц.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эхнэрийн хамт ажиллуулдаг Баянгол дүүргийн 14-р хороо "Сансар” худалдааны төвийн 2 давхарт байрлах гар утас худалдааны төвдөө 12 цаг орчимд очиход эхнэр Б нь өчигдөр нэг хүн утас үзэж байгаад аваад хулгайлангаа алдсан гэхээр нь би ямар хүн юм бол гэж хяналтын камер шүүгээд үзтэл утас авахаар оролдохоос өмнө нь үл таних саарал өнгийн малгай, хар өнгийн зах нь үстэй куртик, хар өмдтэй, хар саарал өнгийн цамцтай, 20-25 орчим насны 170 орчим см өндөртэй эрэгтэй нь эхнэр Б-ээс юм асууж байгаад анхаарал сарнисан үед лангуу онгойлгоод Самсунг Эс-20 загварын гар утас авч байгааг хараад 102-т дуудлага өгсөн..." гэсэн мэдүүлэг /xx 2-н 92-93/,
Хохирогч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2023 оны 12 дугаар сарын 27-ны 12 цагийн орчимд манай ажил болох Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Гар утас худалдааны төв рүү үл таних саарал өнгийн ноосон малгайтай залуу орж ирсэн. Орж ирээд миний лангуун дээр ирж 650.000 төгрөгөөc 700.000 төгрөгийн хооронд ямар гар утас байна гэж асуухаар нь би Самсунг Галакси нөт 20, Самсунг галакси эс 21 загварын гар утас 2 ширхэг, Самсунг А52 зэрэг гар утас гаргаж ирж үзүүлсэн. Тухайн залуу гар утас үзэж дуусаад явах үед нь би гаргаж ирж үзүүлсэн гар утаснуудаасаа Самсунг галакси эс21 загварын гар утсаа далд хийхээ мартсан байсан. Сүүлд нь тооллого хийхэд нэг гар утас дутаад байсан. Хяналтын камерын өрөөнд орж камер шүүхэд миний лангуунаас гар утас үзэж байсан залуу тухайн гар утсыг аваад явсан дүрс бичлэг бичигдсэн байсан. Миний алдсан гар утас Самсунг галакси эс 21 загварын гар утас байсан. Гаднах төрхөөр нь хараад танина..." гэсэн мэдүүлэг /хх 2-н 144-146/,
Хохирогч Т.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр... орой ажлаасаа тарах гэж эд зүйлээ хураах гэж байхад үл таних эрэгтэй хүн ирээд гар утас сонирхоно гэж байсан. Би тухайн хүний сонирхсон гар утаснуудыг бүгдийг гаргаж ирээд үзүүлэхэд тэр хүн үзчихээд гэнэт гэдэс өвдчихлөө гэж хэлээд яваад егсөн. Хоёр хоногийн дараа би өөрийн гар утаснуудаа шалгаж бүртгэхэд нэг гар утас байхгүй байхаар нь камерын бичлэгээ шалгахад 2 хоногийн өмнө үзэж сонирхоод байсан залуу тухайн гар утсыг үзэж байгаад халаасандаа хийсэн байсан. Хар өнгөтэй үстэй малгайтай гадуур куртик өмссөн, хар өнгийн ноосон малгайтай, шар царайтай туранхай биетэй ба дундаж нуруутай 25 орчим насны эрэгтэй байсан..." гэсэн мэдүүлэг /xx 2-н 213-214/,
Хохирогч О.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн 1 давхрын "Кибаб Хаус" нэртэй түргэн хоолны газрын текэн дээрээ ажиллаж байхдаа хоолны газрынхаа ширээн дээр өөрийн гар утсаа тавьчхаад гал тогооныхоо өрөө рүү орчхоод буцаад гараад ирэхэд гар утас маань алга болчихсон байсан тэгээд хяналтын камер шүүж үзэхэд манай хоолны газраар үйлчлүүлэхээр орж ирсэн эрэгтэй хүн миний гар утсыг хулгайлж аваад гараад зугтааж байсан бичлэг байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан..." гэсэн мэдүүлэг /xx 3-н 12-13/,
Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр БГД-ийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хархорин" худалдааны төвийн В1 давхрын ** тоот лангуун дээрээ ажлаа хийж байх үед 17 цагийн орчим эхнэр, нөхөр бас нэг залуу миний лангууны урд талд ирсэн. Эхнэр, нөхөр хоёрын хажуу талаас 25-30 орчим насны эрэгтэй надаас "зарж байгаа утаснаас үзье, 500,000 төгрөг дотор сонирхож байна" гэж хэлсэн. Би зарж байгаа утаснуудаа үзүүлсэн Тэгээд уг залууд би "Самсунг А-71 5жи" загварын гар утас өгсөн. Энэ хооронд эхнэр, нөхөрт өөр утас үзүүлж байх хооронд нөгөө залуу гараад явчихсан. Тэгээд эхнэр, нөхөр надаас "Самсунг А-31" загварын гар утас худалдаж авсан. Дараагаар нь нөгөө залууд гар утас өгснөө санаад утаснуудаа бүртгэхэд "Самсунг А-71 5 жи" загварын гар утас байхгүй байсан. Тухайн өдрөө би уг үл таних залууг олохоосоо өнгөрсөн гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаагүй. Тэгтэл өнөөдөр 18 цагийн үед нөгөө үл таних залуу В1 давхарт явж байхаар нь барьж аваад цагдаагийн байгууллагад хандсан" гэсэн мэдүүлэг /хх 3-н 71-72/,
Хохирогч Ж.М-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хархорин худалдааны төвийн Б1 давхрын ** дүгээр лангуун дээр байсан. Манай эгчийн лангуу хажуу талд байдаг ба би утасны наалт наахаар өөрийн лангуугаа 1 минут орчим орхиод хажуу лангуун дээр ирсэн хойно манай лангуун дээр зарагдаж байсан Айфоне 11 загварын хар өнгийн гар утсыг үл таних 20 гаран насны залуу лангууны араас хулгайлаад явсан байсан. Би сүүлд камер шүүж байгаад олсон. Тухайн хяналтын камерын бичлэгийг ** дүгээр лангууны Б.Б гэх эмэгтэйд үзүүлтэл өмнө манай лангуунаас хулгай хийж байсан Д.Т гэх хүн байна гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх 3-н 124-125/,
Хохирогч М.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бишрэлт гүн” зочид буудлын 2 давхар * дугаар лангуун дээр гар утас худалдааны төвд ажлаа хийгээд байж байхад 11 цагийн үед нэг залуу орж ирээд 500,000 төгрөгт утас үзье гэхээр нь би 2 ширхэг гар утас аваад үзүүлж байсан тэгээд нөгөө хоёр гар утсаа үзэж байгаад нэг утсыг аваад гараад гүйсэн тэгээд би араас нь гараад харагдахгүй байхаар нь би буцаж ороод цагдаа дуудсан юм..." гэсэн мэдүүлэг /хх 3-н 192-193/,
Гэрч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "..Би ажил дээрээ байж байхад манай хажуу талын лангуу болох 2 дугаар лангуун дээр суудаг эгч хүмүүст утас үзүүлж байсан. Тэгсэн нэг хүн гараад гүйсэн чинь тэр эгч араас нь гараад намайг лангууг харж байгаарай энэ хүмүүсээс тооцоог нь авчхаарай гээд тэр хүний араас гараад гүйсэн. Тэгээд удалгүй орж ирээд цагдаа руу залгаад дуудлага өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх 3-н 206-207/,
Насанд хүрээгүй хохирогч А.Э-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2023 оны 11 дүгээр сарын 25-ны орой "West" пабад өөрийн найз Гэрэл-Одтой уулзахаар очсон. Тэгээд хугацаа өнгөрөөд миний утасны цэнэг дуусахаар нь хүн үйлчлүүлээгүй байсан 2 тоот өрөөнд өөрийн Redmi K40 маркийн утсаа цэнэглээд сууж байтал манай найз Г.Од нэг үйлчлүүлэгч тооцоогоо хийхгүй гараад явчихлаа хоёулаа гараад хайя гэхээр нь би зөвшөөрч хамт гарч хайгаад 20 орчим минут хайж байгаад буцаад орж ирэхэд миний гар утас алга болсон байсан. Тэр өрөө нь хяналтын камерын бичлэггүй байсан..." гэсэн мэдүүлэг /xx 4-н 2/,
Иргэний нэхэмжлэгч С.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2023 оны 12 дугаар сарын 04-нд гар утсыг Д.Т гэх залуугаас 300.000 төгрөгөөр бодож авсан юм. Д.Т надад утсыг 300.000 төгрөгөөр бодож зарахдаа та хэд хоног байлгаж байгаарай би эргэж ирнэ гэж хэлээд явсан боловч одоог хүртэл ирээгүй, тухайн гар утас хулгайн гар утас байж болзошгүй тул цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Би тухайн гар утсыг 300.000 төгрөгөөр бодож авсан тул өөрт учирсан 300.000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтээ гаргасан юм..." гэсэн мэдүүлэг /xx 4-н 5/,
Хохирогч М.Ү-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хороолол 101 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг 21 гар утас худалдааны төвд байрлах ажил дээрээ байх үед 17 цаг 10 минутад манай лангуунд 30-35 насны эрэгтэй хүн ирээд гар утас үзэж байгаад гар утас аваад явсан байсан. Би явсны дараа гар утаснуудаа янзалж байгаад 1 гар утас байхгүй байгааг мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан..." гэсэн мэдүүлэг /хх 4-н 58/,
Хохирогч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2025 оны 01 дүгээр сарын 07-ны орой 21 цагийн үед бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай Баянгол дүүргийн 13 дугаар хороо Нэхий плазагийн 1 давхарт буюу CU дэлгүүрийн ҮҮДЭНД коридорт явган газарт суусан байдалтай хүнтэй утсаар яриад сууж байсан. Тэгээд утсаар яриад байж байхад хар малгайтай цамцтай залуу нь миний утсыг шууд гараас шүүрч аваад зугтаагаад яваад өгсөн. Тэгээд би эхнэртээ юу болсон талаар хэлээд цагдаад хандсан. Би Samsung A54 маркийн гар утсыг алдсан. 2024 оны 7 дугаар сарын үед 750.000 төгрөгөөр авч байсан. Цагдаа нар надад сүүлд нэг хүн барьж өгсөн тухайн залуу нь миний утсыг аваад явсан залуу шиг байсан" гэсэн мэдүүлэг /xx 5-н 260-207/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...би СХ ХХК-д хуулИйн ажилтан ажилтай юм. 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *-март худалдааны төвөөс үл таних эрэгтэй 21 цаг 57 минутад 2 давхрын бэлэн хувцасны лангуу хэсгээс 53.800 төгрөгийн хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, 480.000 төгрөгийн эрэгтэй куртик 1 ширхэг зэргийг аваад хувцас солих өрөөнд ороод өмсөөд хуучин куртикээ өлгүүрт үлдээгээд гараад явж байгаа үйл явдал нь хяналтын камерын бичлэгээр нотлогдож байгаа юм. Нийт 533.800 төгрөгийн хохирол учруулсан..." гэсэн мэдүүлэг /xx 6-н 32/,
Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ** mall худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...бичлэгт 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 11 цаг 42 минут 24 секундэд Баянгол дүүргийн 13-р хороо "** mall" худалдааны төвийн 3 давхарт байрлах компьютерын тасагт хар өнгийн куртик, цайвар өнгийн өмд, улаан өнгийн пүүзтэй эрэгтэй хүн ширээн дээр байрлах нөүтбүүкийг куртикнийхээ урд хэсэгт нуугаад аваад гарч байгааг харуулав гэх..." гэжээ. /xx 1-н 4-11/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: "...ширээн дээр 2 ширхэг нөүтбүүк байх бөгөөд улаан өнгийн малгайтай юүдэнтэй цамцтай, саарал өнгийн пальтотой, маск зүүсэн эмэгтэй, хажууд нь цаашаа харсан байдалтай хар саравчтай малгай хар маск, хар өнгийн куртик, саарал өнгийн жинсэн өмд, улаан өнгийн пүүзтэй 20-30 орчим насны эрэгтэй нөүтбүүкийг зүүн гараараа бариад авч байгаа..., улаан өнгийн малгайтай юүдэнтэй цамцтай, саарал өнгийн пальтотой, маск зүүсэн эмэгтэй 1 ширхэг нөүтбүүкийг хараад зогсож байгаа, хар саравчтай малгай хар маск, хар өнгийн куртик, саарал өнгийн жинсэн өмд, улаан өнгийн пүүзтэй 20-30 орчим насны эрэгтэй нөүтбүүкийг энгэртээ хийгээд зогсож байгаа, улаан өнгийн малгайтай юүдэнтэй цамцтай, саарал өнгийн пальтотой, маск зүүсэн эмэгтэй үүд рүү явж байх бөгөөд араас нь нөүтбүүк энгэртээ хийсэн залуу араас нь гарч байгаа дүрс бичлэг байв" гэжээ. /хх 1-н 160-162/,
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: "...Сэжигтэй этгээд лангуун дээр очиж гар утас үзэж байгаад үзэж байсан гар утаснууд дундаас нэг гар утсыг зүүн гараараа дарсан байгааг харуулав. ...Зүүн гараараа дарж байгаад гадуур хувцасныхаа зүүн талын халаасанд хулгайлсан гар утсаа хийсэн байгааг харуулав” гэжээ. /хх 2-н 161-166/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: "...Сэжигтэй этгээд лангуун дээр байгаа гар утсыг зүүн гараараа аван гар утсыг гадуур хувцасны зүүн талын халаасанд хийж байгаа дүрс бичлэг үлдсэн байв" гэсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /xx 2-н 230- 234/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: "...Үзлэгийг эхлүүлэхэд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах * март худалдааны Төвийн худалдааны хэсгийг харуулсан нийт 8 хяналтын камерын бичлэг байв. 1-р бичлэгт * март худалдааны төвийн 2-р давхрын дэлгүүрт орох хэсгийн камерын бичлэг байх ба бичлэгийн 01 секундэд хар өнгийн цамц, хар өнгийн өмд, саарал өнгийн пүүзтэй эрэгтэй ганцаараа дэлгүүрт орж буй байдал..., 2-р бичлэгт бичлэгт байх эрэгтэй малгайны тасгаас хар өнгийн малгай авч, өөрийн малгайгаа тухайн малгайг өмссөн залуу лангуу хэсгээс хар өнгийн куртик авч гарч буй байдал.... малгай байсан хэсэгт үлдээж буй 3-р бичлэгт өмнөх бичлэгээс авч гарсан куртик үзэж байгаа байдал, лангуу хэсгээс куртик авч гарч буйг... 4-р бичлэгт эрэгтэй өмнөх бичлэгээс авч гарсан хар өнгийн куртикийг хувцас солих хэсэгт авч орж буй... хувцас солих хэсгээс авч орсон куртикээ өмсөж, өөрийн өмсөж байсан куртикийг бэлэн хувцасны хэсэгт өлгөж буйгаар бичлэг дуусаж байна" гэжээ /хх 6-н 33-39/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд: “...1-5 хүртэл дугаарласан зургуудыг харлаа. Үүнээс 1 / Д.Т/ гэж дугаарласан байгaa зуpar дээр байгаа хүн миний гар утсыг хулгайлсан хүн мөн байна. Би өөрөө харсан, хяналтын камер шүүж дахин харсан учир яг таньж байна" гэжээ. /xx 2-н 167-174/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд: "...1-5 хүртэл дугаарласан зургуудыг харлаа. Үүнээс 3 дугаарын зурган дээрх эрэгтэйг Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Гар утас" худалдааны төвөөс лангуун дээр байсан "Самсунг А71" загварын гар утсаа хулгайлсан гэх эрэгтэй мөн байна гэж 3 дугаарын зурган дээрх *** овогтой Д.Тийг заах бөгөөд тухайн эрэгтэйг шар царай болон нүдээр нь таньж байна" гэсэн тэмдэглэл, хохирогч Т.Т-н гар утас хулгайлсан гэх эрэгтэйг зааж буй гэрэл зураг” гэжээ. /xx 2-н 221-229/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд: “...1-5 хүртэл дугаарласан зургуудыг харлаа. Үүнээс 3 дугаарын зурган дээрх эрэгтэй Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төвийн В1 давхрын 61 дүгээр лангуунаас гар утас хулгайлж авч явж буй хяналтын камерын бичлэг дээрх эрэгтэй мөн байна гэж 3 дугаарын зурган дээрх *** овогтой Д.Тийг заах бөгөөд тухайн эрэгтэйг давхраатай том алаг нүд, өндөр хамар, өтгөн хөмсөг, шөвгөр царай, нүүрний онцлог шинж тэмдгээр таньж байна” гэсэн тэмдэглэл, хохирогч Ж.М-ны гар утас хулгайлсан гэх эрэгтэйг зааж буй гэрэл зураг” гэжээ. /xx 3-н 143-151/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд: “...Би 1-4 хүртэл дугаарласан хүмүүсийг зургийг харлаа. 2 дугаартай залуу нь миний утсыг аваад зугтаасан залуу мөн байна" гэх, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-н 222-225/,
Шүүгдэгч Д.Тий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Бүргэд гэх нэртэй ломбард руу орж зөөврийн компьютероо 1,500,000 төгрөгөөр барьцаанд тавьсан, 1,500,000 төгрөгөөр ойр зуурын өр зээлдээ талыг өгсөн. Үлдсэн мөнгийг өөртөө хувцас авсан... Уг нь би уг дэлгүүрт цахилгаан бараа сонирхъё гэж орсон. Тэгээд дэлгүүр цахилгаан бараа үзээд явж байх үед уг зөөврийн компьютер ямар нэгэн бэхэлгээ, ширээтэй холбож тогтоосон зүйлгүй байхаар нь тухайн үед нууцаар авъя гэх бодол төрсөн... Би 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** MALL дэлгүүрт 16 цагийн орчимд орсон. Би энэ дэлгүүрт орохдоо шар өнгийн цамц. саарал өнгийн жинсэн өмд, улаан өнгийн пүүз, цэнхэр өнгийн жинсэн хүрэмтэй байсан. Намайг дэлгүүрт орох үед худалдагч нь болох эмэгтэй хүн байсан, өөр нэг туслах маягийн хүн байсан. Өөр үйлчлүүлж байсан хэдэн хүн байсан. Би дэлгүүрийн дотор талд ойр хавиар нь цахилгаан бараа үзэж явж байгаад ширээн дээр олон төрлийн зөөврийн компьютерүүд байхаар нь гар таарсныг нь аваад дэлгэцийг нь хаагаад хойш эргэж явж байгаад цамцныхаа дотор талд хийгээд хаалгаар гараад явсан. Энэ үед намайг мэдсэн хүн байгаагүй. Би тэр чигтээ алхаад Сансарын туннелийн цагдаагийн жижиг байр байсны арын Кристалл гэсэн бичиглэлтэй ломбардад өөрийн иргэний үнэмлэхээр барьцаанд 1,400,000 төгрөгөөр тавьсан. Надад ломбард нь бичиг хийж өгсөн боловч би ломбардаас гараад шууд хаясан... ...Би 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн Өргөө кино театрын урд байрлах гар утасны лангуун дээр очоод нэг эмэгтэй худалдагчийн лангуунаас 4-5 утас үзэж байгаад Галакси Эс 21 загварын гар утсыг нь би куртикнийхээ халаасанд хийж хулгайлсан.Тухайн утсаа нэг 45 орчим насны эрэгтэй хүнд 300,000 төгрөгөөр зарсан. Би мөнгийг нь архи дарс ууж идэх юманд зарцуулаад дуусгасан..." гэсэн мэдүүлэг /хх 1-н 58-59, 174-175, 2-н 183-184/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 2, 134, 203, 2-н 22, 84, 137, 207, 3-н 6, 67, 4-н 53, 5-н 201, 6-н 26/,
- Дуудлагын лавлагааны хуудас /хх 1-н 135, 2-н 85, 138, 208, 3-н 4, 188, 4-н 54/,
- Хохирогчийн өргөдөл /хх 1-н 204, 6-н 30/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 4-11, 225-229, 3-н 14-15/,
- Эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 33-37, 153-156, 235-237, 2-н 33-36, 100-102, 153-158, 216-219, 3-н 75-78, 133-136, 215-217 4-н 11-14 62-63, 5-н 43-47 212-214/,
- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 1-н 40-43, 2-н 106-108, 3-н 22-24, 138-142, 4-н 67-68/,
- Хохирогч А.Нямжаргалын эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл, хүсэлт /xx 1-н 45, 111/,
- Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 1-н 240-242, 2-н 27, 30, 4-н 18, 5-н 221/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /xx 2-н 109-116, 3-н 85-87, 219-221 4-н 69-76/,
- Эд зүйл хүлээн авсан тэмдэглэлд ***ын Д.Тээс "Самсунг загварын хар өнгөтэй, загвар тодорхойгүй гар утсыг...." хураан авав /xx 5-н 218/,
- Хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх 1-н 131-132, 200-201, 2-н 79-80, 204-205, 3-н 2-3, 63-64, 5-н 196-197, 6-н 19-22/
- Шүүгдэгч Д.Тий хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 103-109, 114-124, 126-129, 2-н 11-13, 68-69, 186-202, 4-н 122, 6-н 66-67, 91/,
- Шүүгдэгч А.Шгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 5-н 81-82, 84-85, 6-н 92, 131-157/ зэрэг болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Тийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо “Гар утас” худалдааны төвд лангуу түрээслэгч Б.О-ийн эзэмшлийн “Самсунг Галакси Эс-21” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах Нэхий Плаза дотор Г.А-ийн эзэмшлийн “Самсунг А54” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч 525.000 төгрөгийн хохирол учруулан 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийн улмаас 2.315.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо “Гар утас” худалдааны төвд лангуу түрээслэгч Б.О-н эзэмшлийн “Самсунг Галакси Эс-21” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороо “Хархорин” худалдааны төвийн В1 давхарт лангуу түрээслэгч Б.Б-ийн эзэмшлийн “Самсунг А71 5 жи” загварын гар утсыг авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг биш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэлээ.
Энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах нь зүйтэй.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэг нь “бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэн төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх” гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтаасан, зайлсхийснийг ойлгоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу “Дээрэмдэх” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хулгайлгах” гэмт хэргээс үйлдлийн аргаар ялгагддаг.
Дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжид заасан гэмт хэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр үйлдэгддэг бол хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар үйлдэж, бага хэмжээнээс дээш хохирол учирсан байхыг шаарддаг.
Мөн Дээрэмдэх гэмт хэрэг нь Залилах гэмт хэргээс үйлдлийн аргаараа ялгагдана зүйлчлэгдэнэ. Залилах гэмт хэргийн хувьд хохирогч эд хөрөнгө, түүний өмчлөх эрхээ гэмт этгээдэд сайн дураар бүр мөсөн шилжүүлэн өгдөг бол дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжийн тухайд ийм шинж байдаггүй.
Хавтас хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг болон бусад баримтуудад үнэлт дүгнэлт өгөхөд шүүгдэгч Д.Т нь хохирогч Б.О, хохирогч М.Ү, хохирогч Б.Б нарын зарж борлуулж байсан гар утсыг хохирогч болон бусад этгээдэд мэдэгдэлгүй нууцаар, хууль бусаар авсан нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Т болон түүний өмгөөлөгч Б.Мянганы “...дээрэмдэх гэмт хэргийн 5 үйлдлийг зөвшөөрөхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд дээрэмдэх гэмт хэрэг гэдгийг нотолж чадаагүй. Мөн бусад А.Хтэй бусад үйлдлүүд дээр хамтарч үйлдсэн...” гэсэн саналаас Дээрэмдэх гэмт хэргийг 3 үйлдлийг хулгайлах гэмт хэрэг болгосон ба бусад хүсэлтүүдийг хүлээж авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.М-н: “...11 цагийн үед нэг залуу орж ирээд 500.000 төгрөгт утас үзье гэхээр нь би 2 ширхэг гар утас аваад үзүүлж байсан. Тэгээд нөгөө хоёр гар утсаа үзэж байгаад нэг утсыг аваад гараад гүйсэн. Тэгээд би араас нь гараад харагдахгүй байхаар нь буцаж ороод цагдаа дуудсан” гэх мэдүүлэг, гэрч М.Н-н: “...2 дугаар лангуун дээр суудаг эгч хүмүүст утас үзүүлж байсан. Тэгсэн нэг хүн гараад гүйсэн чинь тэр эгч араас нь гараад намайг лангуу харж байгаарай гээд ...араас гараад гүйсэн” гэсэн мэдүүлэг, хохирогч Г.А-н: “...явган газарт суусан байдалтай хүнтэй утсаар яриад сууж байсан. Тэгээд утсаар яриад байж байхад хар малгайтай, цамцтай залуу нь миний гар утсыг шууд гараас шүүрч аваад зугтаагаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Дээрэмдэх хэргийн хулгайн гэмт хэргээс ялгарах үндсэн шинж нь илээр авсан буюу “бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг ойлгоно.
Хохирогч Б.Мягмарсүрэнг зарах гар утсаа үзүүлж байхад, хохирогч Г.А-г гар утсаараа ярьж байхад нь тэдгээрийг гар утсыг авч зугтаасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.
Харин хохирогч Б.О, М.Ү, Б.Б нар нь гар утсаа үзүүлж байгаад алдсан, гар утас алдсанаа өөрсдөө тухайн үед мэдээгүй, дараа нь камерын бичлэг шүүж мэдсэн зэрэг нь “Дээрэмдэх” гэмт хэргийн “илээр” гэх шинжийг хангахгүй “Хулгайлах” гэмт хэргийн “нууцаар” байх шинжийг хангаж байх тул дээрх үйлдлүүдийг хулгайлах гэмт хэрэг гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгч А.Ш нь Д.Ттэй “*** Молл” ХХК-д 2.499.900 төгрөгийн хохирол учруулсан, “***” их дэлгүүр ХХК-д 3.599.990 төгрөгийн хохирол учруулсан 2 үйлдэлд хамтран оролцсон нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд дээрх үйлдэлд хамт оролцсон талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн.
Харин бусад хулгайн үйлдлүүдэд шүүгдэгч А.Ш нь шүүгдэгч Д.Ттэй хамтран үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нар нь хоорондоо гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй ба шүүгдэгч А.Шгийн дансанд мөнгө ордог байсан гэх үндэслэлээр тэднийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй ба шүүгдэгч Д.Тий мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн “Буган гол” худалдааны төвийн * дугаартай лангуунаас “Samsung A21S” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Д-д 400.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах “West” пиво баарнаас хохирогч А.Э-ны эзэмшлийн “Редми К-40” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 817.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Сансар” худалдааны төвийн 2 давхарт байрлах гар утасны лангуунаас хохирогч Ц.Г-ын эзэмшлийн “Самсунг Эс-20” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, “Хархорин” худалдааны төвийн ** дугаартай лангуунаас хохирогч Ж.М-ны эзэмшлийн “Айфоне 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 825.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулах “Кибаб Хаус” түргэн хоолны газраас хохирогч О.Н-н “I Рhone 12 mini” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900.000 төгрөгийг хохирол учруулсан,
2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өргөө” кинотеатрын урд талд байрлах “Гар утас” худалдааны төвийн 5 тоот лангуунаас хохирогч Т.Т-н эзэмшлийн “Самсунг А71” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*-март” худалдааны төвийн 2 давхрын лангуунаас 1 ширхэг малгай, 1 ширхэг куртикийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, “С Х” ХХК-д 533.800 төгрөгийн хохирол учруулсан,
- 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо “Гар утас” худалдааны төвд лангуу түрээслэгч Б.О-н эзэмшлийн “Самсунг Галакси Эс-21” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо “Содон” хороололд үйл ажиллагаа явуулах “21 гар утас худалдааны төвд лангуу түрээслэгч М.Ү-ийн эзэмшлийн “Самсунг Нөүт 9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороо “Хархорин” худалдааны төвийн В1 давхарт лангуу түрээслэгч Б.Б-ийн эзэмшлийн “Самсунг А71 5 жи” загварын гар утсыг авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Д.Тий мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н, Г.М, хохирогч Ц.Г, хохирогч Т.Т, хохирогч О.Н, хохирогч Ж.М, хохирогч Б.О, М.Ү, Б.Б нарын мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч А.Э, хохирогч Б.Д, иргэний нэхэмжлэгч Г.Ж, С.Ч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Д.Т нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Бишрэлт гүн” зочид буудлын 2 давхарт лангуу түрээслэгч Б.М-н эзэмшлийн “Самсунг Эс-10 5G” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч 410.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах Нэхий Плаза дотор Г.А-гийн эзэмшлийн “Самсунг А54” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч 525.000 төгрөгийн хохирол учруулан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч дээрэмдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Д.Тий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, хохирогч М.М, Г.А, гэрч М.Н нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Д.Т, А.Ш нар нь бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, “*** Молл” худалдааны төвийн цахилгаан барааны тасгаас “Делл” брэндийн 14 инчийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “*** Молл” ХХК-д 2.499.900 төгрөгийн хохирол учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “***” их дэлгүүрээс “Asus vivo” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “***” их дэлгүүр ХХК-д 3.599.990 төгрөгийн хохирол учруулсан буюу 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн улмаас 6.099.890 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Д.Т, А.Ш нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.З, Г.Г, гэрч Э.Б, Н.Со, эд зүйлийн үнэлгээ, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Т нь ганцаараа болон шүүгдэгч А.Штэй бүлэглэн бусдын эд зүйлийг хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Д.Т нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан,
Шүүгдэгч А.Ш нь шүүгдэгч Д.Ттэй бүлэглэн бусдын эд зүйлийг хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Т, А.Ш нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”,
Шүүгдэгч Д.Т нь ганцаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”,
Шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар” авсан гэмт хэргүүдийн бүх шинжүүдийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Д.Т болон түүний өмгөөлөгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч А.Ш, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй ба улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгч Д.Т, А.Ш нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “үргэлжилсэн үйлдлээр” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “бүлэглэж” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл заалтуудыг журамласан нь үндэслэл бүхий ба Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Дээрх гэмт хэргүүдийн улмаас хохирогч нарт бага хэмжээнээс дээш хохирол учирсан ба зарим хохирогч нар эд зүйлээ буцаан авсан, хохирлоо барагдуулсан, зарим хохирогч нар хохирлоо аваагүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н нь эд зүйлээ хүлээн авсан, харин иргэний нэхэмжлэгч Г.Ж нь 1.500.000 төгрөгийн хохирлоос 700.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, үлдэгдэл 800.000 төгрөгийн хохирол аваагүй.
Хохирогч Б.Д, насанд хүрээгүй хохирогч А.Э эд зүйлээ буцаан авсан, иргэний нэхэмжлэгч С.Ч-ийн 300.000 хохирол төлөгдөөгүй байна.
Хохирогч Г.А, Ц.Г, Т.Т, СХайпермаркет, Б.О, М.Ү, Б.Б нар нь эд зүйлээ болон хохирлоо барагдуулсан гомдол саналгүй гэж мэдүүлсэн.
Шүүгдэгч А.Ш нь 2 үйлдлийн хохирол болох ** MALL худалдааны төв /С.З/ 2.499.900 төгрөгийн хохирол учирснаас 1.250.000 төгрөгийг төлсөн, *** Их дэлгүүр /Г.Г/ эд зүйлийг буцаан өгсөн тул шүүгдэгч А.Шг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Харин шүүгдэгч Д.Тээс нийт 4.714.900 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч Д.Т болон түүний өмгөөлөгчөөс хохирол төлөхөөр ажлын 5 /тав/ хоногийн завсарлага авсан.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэх үед шүүгдэгч Д.Тий зүгээс иргэний нэхэмжлэгч С.Ч-ийн 300.000 төгрөг, хохирогч Ж.М-ы 825.000 төгрөг, хохирогч О.Н-ийн 900.000 төгрөг, нийт 2.025.000 төгрөгийн хохирол тус тус төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Иймд үлдэгдэл төлөгдөөгүй хохирол болох иргэний нэхэмжлэгч Г.Ж-д 800.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч н.Б-д 230.000 төгрөг, хохирогч Б.М-д 410.000 төгрөг, хохирогч *** MALL ХХК /С.З/-д 1.249.900 төгрөгийг шүүгдэгч Д.Тээс гаргуулж олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүгдэгч Д.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял оногдуулах, Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, 5 жил хорих ял дээр хорих ял оногдуулахгүйгээр 10 сар тэнссэн хугацааг нэмж нэгтгэн нийт 5 жил, 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,
шүүгдэгч А.Шг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх”,
Шүүгдэгч Д.Тий өмгөөлөгч Б.Мянган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтэн 2 жил хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сар тэнсэх ялыг хорих ялд нэмж нэгтгэн нийт 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн,
Шүүгдэгч А.Шгийн өмгөөлөгч Б.Очирбат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг хэрэглэх боломжтой. Хохирол төлбөр төлөх тал дээр маргаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжтой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын талаар тус тус дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч А.Шгийн өмгөөлөгчийн гаргасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Эрүүгийн хуульд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх тухай хуулийн зохицуулалттай ба зорчих эрх хязгаарлах ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх тухай хуулийн зохицуулалт байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
2.2 Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч Д.Т, А.Ш нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.Шд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч А.Шд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Тд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч Д.Тий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, зарим хохирогчийн хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял тус тус оногдуулах,
Шүүхээс шүүгдэгч А.Шгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол дор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 02 жилийн хугацаагаар тогтоов.
Шүүгдэгч Д.Т нь урьд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, мөн тухайн шийдвэр гарахаас өмнө болон дараа нь санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн болох нь нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ...бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно..” гэж, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”, 2.4-т “хорих ялын нэг хоногийг...” гэж,
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж, 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж тус тус хуульчилжээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Тд энэ тогтоолоор оногдуулсан 02 жил хорих ял дээр урьд шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, 10 сар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 02 жил, 10 сарын хугацаагаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгч Д.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тий урьд цагдан хоригдсон 525 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Шг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР
2025 11 12 2025/ШЦТ/2546