| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2023/00164/И |
| Дугаар | 157/ШШ2023/00180 |
| Огноо | 2023-08-08 |
| Маргааны төрөл | МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бусад, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 157/ШШ2023/00180
2023 08 08 157/ШШ2023/00180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
157/2023/00164/И/
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Боржигон овогт Жийн Бгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Янжив овогт Лувсангомбын Эт холбогдох “газар чөлөөлүүлэх, бохир усны нүхийг цэвэршүүлж, хүлээлгэж өгөхийг даалгуулах тухай” нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.
Хариуцагч Л.Эт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, очихгүй гэж мэдэгдсэн бөгөөд хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар гаргасан тул хариуцагчийн эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Л.Эт холбогдуулан “газар чөлөөлүүлэх, бохир усны нүхийг цэвэршүүлж, хүлээлгэж өгөхийг даалгуулах тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
2.Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х аймаг Б сумын Холбоо 2-р багийн өндөр настан Ж.Б би Б хотын захирагчийн 2007 оны 12-р сарын 5-ны өдрийн Дугаар140 тоот захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус сумын 4-р баг, Уурхайчин Өлзийт 4 гудамж 26 тоот /сүүлд хаягийн өөрчлөлтөөр 21 тоот болсон/ тоотод байрлах 683,8 м.кв талбайтай газрыг төрөөс хувьчлан авч улмаар 2015 оны 11-р сарын 19-ний өдөр баталгаажуулан Улсын бүртгэлийн эрхийн 2318010379 нэгж талбарын дугаартай Улсын бүртгэлийн эрхийн, газрын Г-1804000762 дугаарт бүртгэж Дугаар000354334 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс баталгаажуулан олгосон юм. Гэтэл одоог хүртэл уг байршил бүхий миний өмчлөлийн газар дээр огт танихгүй хүмүүс өмчлөлийн газар дээр Лувсангомбын Э дураараа бууж суугаад өнөөдрийг хүртэл газрыг маань чөлөөлж өгөхгүй 10 гаран жил амьдарч байна. Гэр бүлийн хүн нь Нараа утас 99260341. Миний бие 2008 оноос эхлэн өвчилж хүний асрамжинд орсон юм. Таны газар дээр айл буугаад амьдарч байна гэж дуулаад хүүхэд явуулсан гэрийн эзэн нь хашаандаа том тэрэг, контейнер тавьчихсан байна гэж хэлсэн. Дахин 2, 3 удаа хүүхэд явуулсан нүүх шинж алга гэсэн хариу чимээ дуулсан. 2021 оны 9-р сард Улаанбаатар хотод амьдардаг охинтойгоо уулзаж учрыг нь ол гээд үндсэн баримтуудаа өгөөд явуулсан. Очиход нь 2 гэр байсан эзэн айл нь байхгүй нөгөө гэрт байгаа хүн нь Нараа гэдэг эзэн нь буу гэсэн гээд 99260346 дугаартай утсан дээр байгаа гэж хэлсэн. Ингээд Б сумын газрын даамалд газар чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргасан. Энэ үед би 2021 оны 10-р сард хот руу эмчилгээнд явсан. Утсаар газрын даамал таны нэр дээр газар өмчлөх гэрчилгээ нь байгаа юм байна энэ айл нүүнэ гэсэн гэж ярьсан юм. Хууль баримтлаад 2023 оны 5-р сард гаргасан. Хүний тусламжтайгаар очиход нүүхгүй юм ярьсан. Энэ гэр бүлтэй би анх удаа л ингэж уулзсан. 1-рт энэ гэр бүл намайг маш бурангуйгаар үзэж байна. 2-рт энэ олон жил миний өмчлөл бүхий газрыг эзэмшээд надад эдийн засгийн боломж олох нөхцлийг хаалаа. 3-рт өөрийн өмчлөлийн газраа хүлээж авахад жорлон, бохир усны нүх бүхий газар хүлээж авна. Дараа нь захиргааны байгаль хамгаалал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэнгээр шалгуулж, бусад талбайг ямар нэгэн хог хаягдалгүйгээр, цэвэр ариун хүлээлгүүлж өгнө үү” гэжээ.
3.Нэхэмжлэгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х аймгийн Б сумын 2 дугаар багийн өндөр настан Ж.Б миний бие Х аймгийн Б хотын захирагчийн 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 140 тоот захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус сумын 4 дүгээр баг, Уурхайчин Өлзийт 4 дүгээр гудамж 26 тоот /сүүлд хаягийн өөрчлөлтөөр 21 тоот болсон/ тоотод байрлах 683,8 м.кв талбайтай газрыг төрөөс хувьчлан авч улмаар 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр баталгаажуулан Улсын бүртгэлийн эрхийн 2318010379 нэгж талбарын дугаартай, Улсын бүртгэлийн эрхийн, газрын Г-1804000762 дугаарт бүртгэж, 000354334 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс баталгаажуулан олгосон юм. Гэтэл одоог хүртэл уг байршил бүхий миний өмчлөлийн газар дээр огт танихгүй Лувсангомбын Э дураараа бууж суугаад өнөөдрийг хүртэл газрыг маань чөлөөлж өгөхгүй 10 гаран жил амьдарч байна. Миний бие 2008 оноос эхлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас хүний асрамжинд орсон. Таны газар дээр айл буугаад амьдарч байна гэж дуулаад хүүхэд явуулсан гэрийн эзэн нь хашаандаа том тэрэг, контейнер тавьчихсан байна гэж хэлсэн. Дахин 2, 3 удаа хүүхэд явуулсан. Нүүх шинж алга гэсэн хариу чимээ дуулсан. 2021 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотод амьдардаг охинтойгоо уулзаж учрыг нь ол гээд үндсэн баримтуудаа өгөөд явуулсан. Очиход нь 2 гэр байсан. Ингээд Б сумын газрын даамалд газар чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргасан. Энэ үед би 2021 оны 10 дугаар сард хот руу эмчилгээнд явсан. Утсаар газрын даамал таны нэр дээр газар өмчлөх гэрчилгээ нь байгаа юм байна. Энэ айл нүүнэ гэсэн гэж ярьсан. Би өөр хүний тусламжтайгаар тэр хашаанд очиход тэр айл нүүхгүй гэж хэлсэн. 1-рт энэ гэр бүл намайг маш бурангуйгаар үзэж байна. 2-рт энэ олон жил миний өмчлөл бүхий газрыг эзэмшээд надад эдийн засгийн боломж олох нөхцлийг хаалаа. 3-рт өөрийн өмчлөлийн газраа хүлээж авахдаа жорлон, бохир усны нүхийг цэвэрлүүлж хүлээж авна. Хариуцагч Л.Эийн хууль бус эзэмшлээс Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Уурхайчин Өлзийт 4 дүгээр гудамж 26 тоот газрыг чөлөөлж, бохир усны нүхийг цэвэршүүлж, хүлээлгэж өгөхийг даалгаж өгнө үү” гэв.
4.Хариуцагч Л.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний төрсөн ах Л.Амгаланбаатар нь 2012 оны 9 дүгээр сард барьсан хашаандаа гэрчилгээ гартал эзэмшиж байхыг зөвлөсний дагуу одоог хүртэл байж байна. Ах 2005 онд газрын даамал Төрөөд бичиг баримт бүрдүүлэн эхнэр Нансалмаагийн нэр дээр хашаа барих зөвшөөрөл уг газарт авсан болно. Иймд хариуцагч нь Л.Амгаланбаатар, эхнэр Нансалмаа нар юм” гэжээ.
5.Нотлох баримт:
-Нэхэмжлэгч Ж.Б нь өөрийн иргэний үнэмлэхний лавлагаа, 000354334 дугаартай иргэний газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг, Х аймгийн Б хотын Захирагчийн 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 140 дугаартай газар өмчлүүлэх тухай захирамж зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. /4-8 дугаар хуудас/
-Нэхэмжлэгч Ж.Б нь шүүх хуралдаанд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Б сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Рагчаадуламын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаартай тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
-Хариуцагч Л.Эээс: Нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
-Шүүхээс: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу Г.Ганбат, Г.Гантулга нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. /30-33 дугаар хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Л.Эт холбогдуулан “хариуцагч Л.Эийн хууль бус эзэмшлээс Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Уурхайчин Өлзийт 4 дүгээр гудамж 26 тоот газрыг чөлөөлүүлж, бохир усны нүхийг цэвэршүүлж, хүлээлгэж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч Ж.Б нь “...миний өмчлөлийн 000354334 дугаартай, Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Уурхайчин Өлзийт 4 дүгээр гудамж 26 тоот газарт Л.Э нь зөвшөөрөлгүй ирж бууж, хашаа барьсан тул албадан чөлөөлүүлж өгнө үү” гэж шаардах эрхээ тодорхойлов.
3.Хариуцагч Л.Э нь “...“Миний төрсөн ах Л.Амгаланбаатар нь 2012 оны 9 дүгээр сард барьсан хашаандаа гэрчилгээ гартал эзэмшиж байхыг зөвлөсний дагуу одоог хүртэл байж байна. Ах 2005 онд газрын даамал Төрөөд бичиг баримт бүрдүүлэн эхнэр Нансалмаагийн нэр дээр хашаа барих зөвшөөрөл уг газарт авсан болно. Иймд хариуцагч нь Л.Амгаланбаатар, эхнэр Нансалмаа нар юм” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар:
4.1.Нэхэмжлэгч Ж.Бд Х аймгийн Б хотын Захирагчийн 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 140 дугаартай газар өмчлүүлэх тухай захирамж, Х аймгийн Б сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг зэргийг тус тус үндэслэн Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Уурхайчин Өлзийт 4 дүгээр гудамж 26 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000354334 дугаартай “Гэрчилгээ”-г олгосон.
4.2.Хариуцагч Л.Э нь Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Уурхайчин Өлзийт 4 дүгээр гудамж 26 тоот газар өмчилдөг, эзэмшдэг талаарх ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй, уг газар эзэмших, өмчлөх эрхгүй, гэрчилгээ олгогдоогүй байна.
4.3.Нэхэмжлэгч Ж.Бгийн өмчлөлийн Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Уурхайчин Өлзийт 4 дүгээр гудамж 26 тоот газарт хариуцагч Л.Э нь өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хашаа барьсан, Л.Э нь уг хашаа, газрыг эзэмшиж байгаа үйл баримтууд тогтоогдож байна.
5.Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, ...эрхийг баталгаатай эдэлнэ.” гэж заасан бөгөөд эзэмших эрхийг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан шийдвэрлэх журмыг Иргэний хууль болон холбогдох бусад хуулиудаар нарийвчлан зохицуулсан.
6.Нэхэмжлэгч Ж.Б нь газар өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхийг шаардаж байгаа, хариуцагчийн хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгч тухайн газрын хууль ёсны өмчлөгч мөн эсэх, цаашлаад хариуцагч хууль бусаар эзэмшиж байгаа нь нотлогдож, тогтоогдсон байх шаардлагатай.
7.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “газар өмчлөх” гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно” гэж заасан.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж,
-мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид "Улсын бүртгэлийн гэрчилгээ" гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ж.Бд Х аймгийн Б хотын Захирагчийн 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 140 дугаартай газар өмчлүүлэх тухай захирамж, Х аймгийн Б сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг зэргийг тус тус үндэслэн Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Уурхайчин Өлзийт 4 дүгээр гудамж 26 тоот 2318010379 нэгж талбарын дугаартай, 683,8 м.кв талбатай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч мөн тул эрхийн улсын бүртгэлийн 000354334 дугаартай “Гэрчилгээ”-г олгосон байна.
8.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан иргэний газар өмчлөх эрхийн 000354334 дугаартай гэрчилгээ, газрын кадастрын зураг зэрэг баримтаар нэхэмжлэгч Ж.Б нь Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Уурхайчин Өлзийт 4 дүгээр гудамж 26 тоот газрыг 2318010379 нэгж талбарын дугаартай, 683,8 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдож байна.
Тодруулбал: Нэхэмжлэгч Ж.Бд Х аймгийн Б хотын Захирагчийн 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 140 дугаартай газар өмчлүүлэх тухай захирамж, Х аймгийн Б сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрийг тус тус үндэслэн Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Уурхайчин Өлзийт 4 дүгээр гудамж 26 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000354334 дугаартай “Гэрчилгээ”-г олгосон.
Харин хариуцагч Л.Э нь маргаан бүхий газрыг хуулийн дагуу эзэмшиж байгаа болох нь нотлогдохгүй байна.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэж байгаа нотлох баримтыг өөрөө нотлоогүй, нотлох баримтыг гаргаж өгөөгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн гэм бурууг нотолж, түүнийг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлож чадаагүй байна.
Нэхэмжлэгчээс өөрийн шаардлага, тайлбарыг нотлох зорилгоор гаргасан Х аймгийн Б хотын Захирагчийн 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 140 дугаартай газар өмчлүүлэх тухай захирамж, Х аймгийн Б сумын Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг зэргийг тус тус үндэслэн Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Уурхайчин Өлзийт 4 дүгээр гудамж 26 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000354334 дугаартай “Гэрчилгээ” зэрэг баримтаар нэхэмжлэгчийн өмчлөлийн нэгж талбарын газарт хариуцагч Л.Э нь зөвшөөрөлгүй хашаа барьж уг газрыг эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байна.
10.Хариуцагч Л.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбарыг нотлох зорилгоор нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргаагүй байна.
11.Хариуцагч Л.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний төрсөн ах Л.Амгаланбаатар нь 2012 оны 9 дүгээр сард барьсан хашаандаа гэрчилгээ гартал эзэмшиж байхыг зөвлөсний дагуу одоог хүртэл байж байна. Ах 2005 онд газрын даамал Төрөөд бичиг баримт бүрдүүлэн эхнэр Нансалмаагийн нэр дээр хашаа барих зөвшөөрөл уг газарт авсан болно. Иймд хариуцагч нь Л.Амгаланбаатар, эхнэр Нансалмаа нар юм” гэж тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно” гэж,
-мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй” гэж тус тус заасан байх тул шүүх өөрийн санаачлагаар хариуцагчийг сольж болохгүй, нэхэмжлэгч хариуцагчийг солих тухай хүсэлт гаргаагүй, нэхэмжлэгч нь хариуцагчийг солих тухай зөвшөөрөөгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрөө татах эрхтэй байх тул хариуцагч Л.Эийн “...Ах 2005 онд газрын даамал Төрөөд бичиг баримт бүрдүүлэн эхнэр Нансалмаагийн нэр дээр хашаа барих зөвшөөрөл уг газарт авсан болно. Иймд хариуцагч нь Л.Амгаланбаатар, эхнэр Нансалмаа нар юм” гэх тайлбарыг үндэслэн шүүх өөрийн санаачлагаар хариуцагчийг солих үндэслэлгүй байна.
12.Нэхэмжлэгч Ж.Бгийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Б сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Рагчаадуламын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаартай тодорхойлолт, гэрч Г.Ганбатын “...манай ээж 2013 оноос 2 өвдөгний үе солиулах хагалгаанд орж эдгээгүй. Дээрээс нь мэдрэлийн талын өвчтэй, гар хөл нь байнга даарч, хөрч, шөрмөс татаж, толгой нь их өвдөлттэй хүний асаргаанд байдаг” гэх мэдүүлэг, гэрч Г.Гантулгын “...манай ээж 2013 онд 2 хөлний үе солиулах хагалгаанд орж, тэнийж нугарахгүй болоод ахин хагалгаанд орсон. Одоо хүний асрамжинд байдаг” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч Ж.Б нь 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн I50 буюу зүрхний архаг дутагдал оношоор байнгын асаргаанд байдаг болох нь тогтоогдож байна.
Маргаан бүхий газар болох Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Уурхайчин Өлзийт 4 дүгээр гудамж 26 тоот газрыг хариуцагч Л.Э нь 2012 оны 09 дүгээр сараас хойш эзэмшиж байсан гэдэг нь түүний өөрийн шүүхэд гаргаж өгсөн “миний төрсөн ах Л.Амгаланбаатар 2012 оны 9 дүгээр сард барьсан хашаандаа гэрчилгээ гартал эзэмшиж байхыг зөвлөсний дагуу одоог хүртэл байж байна” гэх тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 14 дүгээр хуудас/
13.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Уурхайчин Өлзийт 4 дүгээр гудамж 26 тоот газрын өмчлөгч нь нэхэмжлэгч Ж.Б мөн болох нь нотлох баримтаар тогтоогдож байна. ...хариуцагч Л.Эийн хууль бус эзэмшлээс Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Уурхайчин Өлзийт 4 дүгээр гудамж 26 тоот газрыг чөлөөлж, бохир усны нүхийг цэвэршүүлж, хүлээлгэж өгөхийг даалгах нь хуульд нийцнэ” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авч, шийдвэрлэсэн болно.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж,
-мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ж.Б нь үл хөдлөх эд хөрөнгө болох өөрийн өмчлөлийн газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхээр хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.
Хариуцагч Л.Э нь бусдын өмчлөлийн газар дээр хууль бусаар хашаа барьж эзэмшиж байгаа тул уг газрыг чөлөөлж өгөх үүрэгтэй, мөн уг хууль бус эзэмшлийн үр дагавараас үүссэн хашаанд уг бохир усны нүхийг цэвэрлэж, өмчлөгчид хүлээлгэж өгөх үүрэгтэй байна.
Гэрч Г.Ганбатын “Манай ээж Б 2023 оноос хойш эрүүл мэндийн шалтгаантай хүний асрамжид байдаг учраас энэ айлыг манай ээжийн газар дээр бууснаас хойш жил болгон хавар 5 сараас намрын 10 сар хүртэл байнга очиж газар чөлөөлөх талаар шаардлага тавьдаг байсан. Заримдаа за гэж зөвшөөрдөг байсан. Заримдаа юм хэлэхгүй, би мэдэхгүй гэдэг байсан” гэх мэдүүлэг,
-гэрч Г.Гантулгын “2015, 2016 оны үед манай ээж надад өөрийн газар дээр хүн байвал очоод уулзаад ир, эзэнтэй газар гэдгийг хэлээрэй гээд би очиж байсан. Энэ жилийн 5, 6 дугаар сард байх ээжийг салхинд авч гарангаа хашааны эзэнтэй уулзая гээд очсон. Э байсан. Би мэдэхгүй. Надад хамаагүй гэж хэлсэн” гэх мэдүүлгээр нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Л.Эт холбогдуулан “газар чөлөөлүүлэх” тухай шаардлагыг Л.Эээс 2015 оноос шаардаж байсан болох нь тогтоогдож байгаа, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна.” гэж заасан хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаандаа нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэгт гэрч Г.Ганбат, Г.Гантулга нарын мэдүүлгийг үгүйсгэсэн, няцаасан нотлох баримт хэрэгт авагдаагүй, хууль сануулж авсан гэрч нарын мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
14.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Л.Эийн хууль бус эзэмшлээс Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Уурхайчин Өлзийт 4 дүгээр гудамж 26 тоот газрыг чөлөөлж, бохир усны нүхийг цэвэршүүлж, нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг даалгах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
15.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Ж.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Л.Эээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
16.Хариуцагч Л.Э нь “энэ газрын маргаан надад хамааралгүй” гэх тайлбарыг шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлтийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийшийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Уурхайчин Өлзийт 4 дүгээр гудамж 26 тоот газрыг хариуцагч Л.Эийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, бохир усны нүхийг цэвэршүүлж, нэхэмжлэгч Ж.Бд хүлээлгэж өгөхийг даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Л.Эээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ