2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2603

 

 

 

 

 

 

 

 

 

  2025          11          19                                     2025/ШЦТ/2603

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,  

улсын яллагч Н.Халиунаа,

шүүгдэгч ***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** холбогдох эрүүгийн ****** дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 09 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *************

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ***** нь 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр *********** тоотод байхдаа хохирогч Б.Лхасүрэнгийн эзэмшлийн “ай фоне 13 про макс” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогчид 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***** мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Лхасүрэнгийн:

“...Би 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо 16-а-37 тоотод байрлах найз Ган-Одын айлд ороход хүмүүс хоол идчихээд гараад яв гэж хэлсэн ба би хоол болох зуур би гэрт 23 цаг өнгөрч байхад нөхөр Сайнжаргалыг авах зорилгоор очсон. Тэгтэл намайг тухайн айлын гэрийн гадаа сууж байсан тэгээд хоол нь болсон гэж намайг дуудахаар нь би хоол идэхээр айл руу ороход надтай зөрөөд Гочоосүрэн гэх эрэгтэй хүн надтай зөрөөд гараад явсан. Тэгээд тухайн айлын хашаанаас гараад хойш чиглээд явсан гэж байсан. Би Ган-Одын гэрт ороод өөрийн цүнхээ хайхад миний цүнх Ган-Одын гэрийн зурагтын урд талд байж байсан ба цүнх доторх эд зүйлсээ шалгаж үзэхэд миний 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2.500.000 төгрөгөөр “Tedy” худалдааны төвийн замын эсрэг талын Солонгос гар утас бөөний төв гэсэн газраас худалдаж авсан “iPhone 13 promах” загварын саарал өнгийн гар утас байхгүй байсан тул би өнөөдөр тухайн хүнийг олж уулзахаар хайсан боловч олоогүй тул цагдаагийн байгууллагад хандсан....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

 

2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч Б.Лхасүрэнгээс дахин өгсөн:

“...Би 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, Зүүн баян уулын 36а 37 тоотод нөхөр Сайнжаргалын авах гэж ирсэн юм. Тэгээд гэрт нь цүнхээ үлдээгээд гадаа зогсож байгаад хоол болохоор гэрт орсон юм. Тэр үед гэрт байсан Гочоосүрэн зөрөөд гараад явсан. Гочоосүрэн нэг сэжигтэй гараад явсан. Тэгээд цүнхээ шалгахад цүнх дотор байсан миний “I phone-13 рго макс” маркийн гар утас алга болсон байхаар нь Гочоосүрэнг хайгаад Хархорин захын хойд талаар явсан боловч олоогүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

Гэрч Г.Гантуяагийн:

“...2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, Зүүн баян уулын 16а 37 тоотод нөхөр Гал-Одын найз Жаргалсайхан нэг найзтайгаа манай гэрт ирж нөхөртэй хамт архи уусан юм. Жаргалсайханы эхнэр Лхасүрэн тэр өдөр манай гэрт нөхрөө авах гэж ирсэн. Би тухайн үед хоол хийгээд гэртээ байж байсан ба хашаан дотор Жаргалсайхан, Лхасүрэн манай нөхөр тэр юм яриад байж байсан харин Жаргалсайхан найз нь гэх залуу гэрээс гараагүй гэрт том өрөөнд буйдан дээр суугаад байсан байсан. Би тэр хооронд хоол хийгээд гал тогооны өрөөнд байсан хоол хийж дуусаад тэр хэдийг орж ирж хоол ид гэж хэлэхээр гэрээс гарсан миний араас нөгөө залуу дэлгүүр ороод ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд нөгөө хэд орж ирээд хоол идэж байхад Лхасүрэн миний цүнх нь байсан “Iphone-13 рго макс” маркийн гар утас алга байна гэж. Би ууг нь тэр гар утсыг Лхасүрэнгээс худалдаж авна гээд авчруулсан байсан юм. Би тэр гар утсыг харсан ба Лхасүрэн цүнхэндээ хийгээд том өрөөнд цүнхээ тавьж байхыг харсан юм. Тэгээд гэрээс гарч явсан Жаргалсайханы найз гэх залууг хайгаад олоогүй. Тэгээд Лхасүрэн нөхөртэйгөө хамт цагдаад хандана гээд явсан. Өөр болсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн  17 дахь тал/,

 

Гэрч Н.Сайнжаргалын:

“...Би 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хархорин захын хойд талд архи ууж байгаад танил Гочоосүрэнтэй таарсан юм. Тэгээд бид 2 гудамжинд юм ярьж хоёр хоёр пиво ууж байгаад манай найз Гал-Одын гэрт очихоор болсон. Гочоосүрэн намайг хүргэж өгнө гээд явсан. Тэгээд бид 2 манай найзын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, Зүүнбаян-Уулын 16а-37 тоотод ирэхэд манай Гал-Од түүний эхнэр Гантуяа нар байсан. Гочоосүрэн бид 2 очихоосоо өмнө дэлгүүрээс пиво авсан байсан юм. Тэгээд Гал-Од Гочоосүрэн бид нар 1 шил архи уугаад байж байхад манай эхнэр Лхасүрэн намайг авахаар ирсэн. Би тухайн үед нэлээн согтсон байсан ба бид нар Гал-Одын хашаанд юм яриад сууж байсан харин Гочоосүрэн гэрт сууж байсан. Нэг мэдэхэд эхнэр гэрт байсан гар утас алга болчихсон байна гээд хэлсэн. Гочоосүрэн гэрээс гараад явсан байсан. Тэгээд эхнэр бид 2 Гочоосүрэнг хайгаад Хархорин захын хойд талд очсон боловч олоогүй, ...Манай эхнэр “айфоне 13 про макс” маркийн гар утас алдсан юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

 

Шүүгдэгч *****гийн сэжигтнээр өгсөн:

 “...Би 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн орчимд утас Жагаатай Сонгинохайрхан дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Си юү” хүнсний дэлгүүр тааралдаад намайг нэг айл руу хамт явж ууя гээд дагуулаад явсан би тухайн үед архи согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн учраас хаана очсон талаар сайн санахгүй байна. Тэгээд тухайн айлд архи ууж байгаад байшингийн том өрөөний шалан дээр “айфоне” загварын гар утас уначихсан байхаар нь би аваад халаасандаа хийгээд тэр байшингаас гараад явсан. Тэгээд би Хархорин захын орчим гар утас авна зарна гэх хувь хүнтэй тааралдаад тухайн миний авсан “айфоне” гар утсыг үзүүлэх 500.000 төгрөгөөр авна зарах юм уу? гэхээр нь зарсан ба тухайн мөнгийг нь бэлэн мөнгөөр авсан. Тухайн гар утас зарсан 500.000 төгрөгөөр зочид буудал, архи дарс гээд миний мөнгө дууссан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

 

“Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 24/028 дугаартай: ...айфоне 13 про макс загварын гар утсыг 1.750.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнийн магадалгаа /хавтаст хэргийн 24 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч ***** нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хохирогч Б.Лхасүрэнд 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс 1.750.000 төгрөгийг гаргуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *****д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ***** нь:   

2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, Зүүн Баян-Уулын 36а-37 тоотод байхдаа хохирогч Б.Лхасүрэнгийн эзэмшлийн “ай фоне 13 про макс” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хохирогчид 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Лхасүрэн, гэрч Г.Гантуяа, гэрч Н.Сайнжаргал нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, “Тэргүүн Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 24/028 дугаартай хөрөнгийн үнийн магадалгаа болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *****г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Лхасүрэнгийн 1.750.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч *****гээс 1.750.000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. 

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч *****д Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 06 сар 29 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сар 29 хоногийн хорих ялаар тогтоох, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” мөн энэ хэрэгт цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Иймд шүүгдэгч *****г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 884 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч *****д оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 06 сар 29 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 06 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, энэ хэрэгт цагдан хоригдсон 1 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн **** тоот дугаартай энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *****гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найман/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 884 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч *****д оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 06 сар 29 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 06 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 29 /хорих есөн/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****д оногдуулсан 1 жил 2 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 1 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****гээс 1.750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Лхасүрэнд олгосугай.

 

7. Энэ хэрэгт хавсаргасан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *****гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *****д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *****д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ