| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2023/00178/И |
| Дугаар | 145/ШШ2023/00358 |
| Огноо | 2023-07-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 145/ШШ2023/00358
| 2023 оны 07 сарын 31 өдөр | Дугаар 145/ШШ2023/00358 | Өвөрхангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын .. дугаар баг, .. дугаар байр, .. тоотод оршин суух, 1986 онд төрсөн, 37 настай, ... овгийн Т.Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн .. дүгээр хороо, Ганц худгийн аманд байрлах, .... дугаар нээлттэй хаалттай хорих ангид оршин суух, 1989 онд төрсөн, 34 настай, ... овгийн Ц.Д,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, .... тоотод оршин суух, 1984 онд төрсөн, 39 настай, .. овгийн М.А нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг болох 15122000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******/цахимаар/, нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******. ******* нарт холбогдуулан 15122000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч нар татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2018 оны 09 дүгээр сард хариуцагч *******, ******* нарт 6 удаагийн гүйлгээгээр өөрийн данснаас 20000000 төгрөгийг нотариатч ******* баталгаажуулан шилжүүлсэн. Хариуцагч нар өдрийн 1 хувиар мөнгө хүүлдэг, 20000000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй авъя, барьцаа хөрөнгө байхгүй, бид хоёр итгэлтэй, чиний мөнгийг сарын 10 хувийн хүүгээр өсгөж өгнө гэхэд нь би ямар ч байсан хоёрын хоёр хүнд өгч байгаа юм чинь гэрээ хийх нь зөв гээд 20000000 төгрөгөө өгсөн. Тэгсэн юун нөгөө хүү, сохор зоос ч байхгүй болсон. Нэг нэг рүүгээ чихээд эзэн тогтоогдохгүй байна. Энэ хоёроос 20000000 төгрөг битгий хэл хүү энэ тэр аваагүй. Би өөрөө банк болон хүнд өртэй болсон. Өмнө нь шүүхэд хандахад эрүүгийн хэргээр явж байгаа бол дуусгасны дараа манайд ханд гэж миний нэхэмжлэлийг аваагүй, ******* шүүгч шийдэхдээ гэрээтэй болохоор иргэний журмаар шийдүүл гээд миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдсэн. Би олон жил 20000000 төгрөгөө авч чадахгүй хохирч байгаа. Анх нэхэмжлэл гаргахдаа 20000000 төгрөг нэхэмжилсэн. Манай найз *******т мөнгөний өглөгтэй гэхээр нь надад өгчих би авлагатай гэж хэлээд 4500000 төгрөги авсан. Тэрнээс биш энэ хоёр надад мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Тийм болохоор би авсан мөнгөө хасаад 15122000 төгрөгийг *******. ******* нараас гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдөр миний хувьд ял эдэлж байгаа хоригдол хүн. *******гийн яриад байгаа зүйл зөв. Тэрнийхээ төлөө би ял эдэлж байгаа хүн. Одоо юу яриад байгааг чинь би үнэхээр ойлгохгүй байна. *******, ******* хоёр намайг энд ял эдэлж байгаа хоригдол гэдгээр нь далимдуулж дээрэлхэж доромжилж байгаад үнэхээр их гомдож байна. ******* надаас нэхэмжилсэн мөнгөө эрүүгийн хуулиар авсан биз дээ. Шийтгэх тогтоол дээр тэр нь байгаа. ******* иргэний хариуцагч болсон шүү дээ. Яс юман дээр ******* ч гэсэн адилхан хоригдож болох байсан. Адилхан л залилан хийсэн шүү дээ. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял авч 12 дахь сараа ял эдлээд сууж байгаа. Та нар арай дэндүү юм. ******* ******* руу мөнгө шилжүүлсэн учир *******оос мөнгөө авах боломж байгаа. Яагаад над руу дайраад байгаа юм бэ? Намайг юу ч үгүй болсныг нүдээрээ харж, мэдэж байгаа. ******* ч гэсэн бүгдийг нь мэдэж байгаа. Эцсийн эцэст гав ганцаараа энд хоригдоод, ямар байдалтай, яаж байгааг та нар бүгд мэдэж байгаа. Би *******, ******* хоёрт үнэхээр гомдолтой байна. Яагаад та нар надаас авсан мөнгөө буцааж нэхээд байгаа юм. Эрүүгийн хуулиар чамд иргэний хариуцагчаас гаргаж өгөхөөр шийдсэн шүү дээ. ******* иргэний хариуцагч болсон. Би та хоёрт дансны хуулгаараа ч тэр, аль ч байдлаараа өргүй болсон. *******, ******* та хоёр хоорондын тооцоогоо байгаа болохоор нэг нь өгөөд, нэг нь авч болдоггүй юм уу? Эрүүгийн шүүх хуралдаан дээр прокурор ял сонсгоход 3 хүүхдийг нь бодооч ээ гэж хэлчихээд яагаад одоо ингэж хэлж байгаа юм бэ? ойлгохгүй байна. Би хэдий чамд өглөгтэй, авлагатай ч надад өгөөд байх юм байхгүй. Гэхдээ би чамд ямар ч өглөг, авлага хуулиар байхгүй. Эрүүгийн хуулиар ялаа эдлээд энд байгаа. Та нарт яагаад хүн чанар гэж юм байдаггүй юм бэ? Та нар эрүүгийн журмаар шийдэгдээд авчихсан мөнгөө яагаад ахиад надаас нэхээд байгаа юм бэ? наад 20000000 төгрөгийг чинь би аваагүй, ******* дансаараа авсан. Тэрийг чи мэдэж байгаа. Яагаад *******той хоорондоо ярилцаад авч болдоггүй юм. Яагаад энэ их мөнгийг авчихаад ахиад мөнгө нэхээд байгаа юм бэ? Эрүүгийн журмаар чиний хохирсон мөнгийг чинь олгохоор болоод одоо төлөгдөж байгаа гэсэн биз дээ. Би үнэндээ хоригдож байгаа болохоор юу ч мэдэхгүй байна. Би 2022 оны 08 дугаар сарын 17-нд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял эдэлж байгаа, 164 дугаартай шийтгэх тогтоолоор *******гийн хохирлыг чамд гаргуулахаар шийдвэрлэсэн. Аудитын шинжээчийн дүгнэлтээр ******* надаас илүү мөнгө авсан байна гэж гарсан болохоор иргэний хариуцагч болгосон шинжээчийн дүгнэлт байгаа. Ийм байхад яагаад намайг ингэж байгаа юм бэ? Та хоёр хоорондоо учраа олж болдоггүй юм уу? Үнэхээр хүн байсан юм бол та хоёр өөрсдөө учраа олж болдоггүй юм уу? би та хоёрын яриад байгаа мөнгөний ялыг эдэлж байгаа. Би одоо эрүүгийн хэргийг ярихгүйгээр иргэний хэргийн талаар ярих юм бол би *******д өгөх ёстой мөнгөө эрүүгийн журмаар гаргуулж өгсөн. ******* надад мөнгө өгөх ёстой болохоор иргэний хариуцагчаар тогтоогдсон. Би *******, ******* хоёрт гомдож байна гэв.
4. Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 онд *******тай хүнд мөнгө зээлүүлж өсгөж олох санал болгон хамт хийж байх хугацаанд *******ын ятгалгаар *******тэй холбогдож гурвуул хамт уг ажлыг хийх нэрийн дор мөнгийг *******д дамжуулж өгсөн. Улмаар *******ын яриа худал залилан байсныг мэдээд болих саналыг *******д хэлсэн боловч *******, ******* нар хоёул уулзаж уг ажлаа хийх болсон байсан ба дахиж энэ хоёртой холбогдоогүй. Энэ хоёр 3 сар гаруй хэн хэндээ амлалт өгөн хамтарч ажиллаж байгаад ******* нь *******гийн мөнгийг улам их болгон өртэй болж өгөөгүй хэмээн хэрэг үүссэн байсан. ******* уг хүнтэй намайг холбуулж өгсөн хэмээн удаа дараа дарамталж дээрх мөнгөний талыг нэхэж 4 жил болж байна. Миний хувьд аваагүй мөнгөнийхөө төлөө *******д 5000000-6000000 төгрөг өгсөн. Иймд уг мөнгийг *******аар төлүүлэх хүсэлттэй байна гэжээ.
5. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг гаргаж өгсөн:
Иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ, *******, *******, ******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШШТ/164 дугаартай шийтгэх тогтоол зэргийг тус тус гаргаж өгсөн.
6. Хариуцагч нар нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
7. Шүүх хариуцагч *******ын хүсэлтээр Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас Дөлгөөн хайрхан уул аудит ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 87 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар гаргуулсан.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг болох 20000000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа 15122000 төгрөг болгон багасгасан байна.
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч *******, ******* нар өдрийн 1 хувиар мөнгө хүүлдэг талаар ярьж өөрсдийнх нь хүсэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 20000000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар зээлж гэрээ байгуулсан гэж тайлбарлаж, зээлийн гэрээг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч ******* нь зээлийн гэрээнд гарын үсэг хэдий ч энэ мөнгө *******ын дансанд орсон. Энэ асуудлаар эрүүгийн хэргээр шийдүүлж би хорих ял авсан. Энэ мөнгийг ******* төлнө..., хариуцагч ******* ...Би *******, ******* нар надаар дамжуулж тэр мөнгийг авалцсан. Би аваагүй мөнгөний төлөө тодорхой хэмжээний мөнгө төлсөн. Үлдсэн мөнгийг *******аар төлүүлнэ... гэж маргажээ.
Уг зээлийн гэрээнд *******гээс 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр *******, ******* нарт 20000000 төгрөгийг 1 жилийн хугацаагаар сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. *******, ******* нар нь зээлийн хүү 2000000 төгрөгийг сар бүийн 30-ны дотор төлнө. 2019.11.27-ны өдөр зээлийн төлбөр 20000000 төгрөг, зээлийн хүү 2000000 төгрөг нийт 22000000 төгрөгийг Хаан банкны 5561193542 тоот дансанд шилжүүлж төлбөр тооцоог дуусна гэж зээлдэгч, зээлдүүлэгч нар гарын үсэг зуржээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх ба дээрх гэрээний дагуу 22000000 төгрөгийг хариуцагч *******, ******* нар өгсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй, зохигчийн тайлбараар үгүйсгэгдэж байна.
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор хуурч, зохиомол байдлыг зориулаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар *******д 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар оногдуулсан. Хохирогч *******гийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үлдэгдэл 15122000 төгрөгийг Иргэний хуульд заасны дагуу гэрээ байгуулсан, түүний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст аливаа эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилах гэмт хэрэгт тооцдоггүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон шийдвэрлэжээ.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, дээрхи гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, зээлийн гэрээний шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд хариуцагч нар энэ талаар маргаагүй.
Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тул нэхэмжлэгч *******гээс зээлийн гэрээний үүрэг болох 15122000 төгрөгийг хариуцагч *******. ******* нараас шаардах эрхтэй байна.
Хариуцагч ******* тухайн зээлийн асуудлыг эрүүгийн хэргээр шийдүүлсэн. Төлбөр тооцоо байхгүй гэж тайлбарлаж байгаа боловч Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх *******д холбогдох эрүүгийн 1926000780119 дугаартай эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлээгүй, мөн дээрхи гэрээний үүргээ биелүүлсэн талаархи баримтаа хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар нотлож чадаагүй.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасан тул хариуцагч *******оос 7561000 төгрөг, *******аас 7561000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч *******оос 116780 төгрөг, *******аас 116780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 257950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Хариуцагч *******т шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу албан ёсоор мэдэгдсэн боловч тэрээр эзгүйгээр шүүх хуралдаан хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч *******оос 7561000 төгрөг, хариуцагч *******гээс 7561000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч *******оос 116780 төгрөг, *******аас 116780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 257950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА