| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2023/00341/И |
| Дугаар | 132/ШШ2023/00361 |
| Огноо | 2023-08-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 132/ШШ2023/00361
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц*******гийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г*******ын Т******* -д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 426,987 /дөрвөн зуун хоёр зургаан мянга есөн зуун наян долоо/ төгрөг гаргуулах тухай 132/2023/00341/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц******* нар оролцов.
Хариуцагч Г.Т*******өд шүүх хуралдааны товыг түүний гэр бүлийн хүн болох н.Солонгод мэдэгдсэн бөгөөд хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Булган аймаг дахь Ц*******гийн ******* нь хариуцагч Г.Т*******өд холбогдуулан 426,987 /дөрвөн зуун хоёр зургаан мянга есөн зуун наян долоо/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Г.Түвшигтөгс нь Булган аймгийн Ц*******гийн *******ын-д ******* *******аар ажиллаж байгаад 2023 оны 3 дугаар сард ажлаас халагдсан тул байгууллагад эдэлгээний хугацаа дуусаагүй дүрэмт хувцасны тооцоо 426,987 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 112 дугаартай нэхэмжлэх /хэргийн 3-р хуудас/,
-Халагдаж чөлөөлөгдсөн хаагчдын эдэлгээний хугацаа дуусаагүй хувцасны баримт /хэргийн 4-р хуудас/
-2016 онд ц*******гийн наас халагдаж чөлөөлөгдсөн хаагчдын хувцасны төлбөр тооцооны бүртгэл /хэргийн 5-р хуудас/,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Булган аймгийн Ц*******гийн *******ын нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Нэхэмжлэгч нь эдэлгээний хугацаа дуусаагүй хувцасны төлбөр 426,987 төгрөгийг хариуцагч төлөөгүй байх тул шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлагаа хангуулахаарнэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Монгол улсын ц*******гийн байгууллагын үйл ажиллагааны журмын 9 дүгээр бүлэгийн 917.9.1-д зааснаар хариуцагчаас эдэлгээний хугацаа дуусаагүй хувцасны төлбөр 426,987 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын ц*******гийн байгууллагын үйл ажиллагааны журмын 9 дүгээр бүлэгийн 917.9.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Түвшигтөгсөөс 426,987 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Булган аймгийн Ц*******гийн *******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ