| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2023/00344/И |
| Дугаар | 132/ШШ2023/00367 |
| Огноо | 2023-08-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 132/ШШ2023/00367
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г*******ийн Б******* -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б*******гийн С******* -д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1,250,000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай 132/2023/00344/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Г.Б*******
Хариуцагч Б.С*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Г.Б******* нь хариуцагч Б.С*******д холбогдуулан 1,250,000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Б.С******* нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр У******* х******* хамт бараанд явж байгаад 1,510,210 төгрөг зээлсэн. Б.С******* миний үнэт эдлэлээс авсан байсан. Түүнийгээ мөн зээлсэн мөнгөнөөсөө бага багаар төлж явж байгаад сүүлдээ төлөхөө больсон. 7 сарын хугацаанд бол хүү алданги тооцоогүй. С*******д мөнгө зээлсний улмаас нөхөр бид хоёрын хооронд маргаан үүссэн. С******* боломжгүй байна, төслийн мөнгө орохоор өгье гэдэг байдлаар удаашруулсан. Төслийн мөнгө нь орсон гэтэл өгөөгүй. Найзаа чи мөнгөө өгөөч ээ. Чамаас болоод би хүнд байдалд ороод байна гэж би мессенжер чат, болон утсаар холбогдсон. Гэтэл чи амралтын өдөр суугаагүй биз дээ гэдэг байдлаар хандсан. Иймээс би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б.С*******д зээлсэн 1,510,210 төгрөгийн үлдэгдэл болох 1,250,000 төгрөгийг гаргуулж авахаар нэхэмжилж байна гэв. Надад Б.С*******д атаархсан зүйл байхгүй. Хүний нэр төрд халдсан зүйл ч байхгүй. Б.С******* өөрөө надад муухай зан гаргасан. Зүгээр зээлсэн мөнгөө өг л гэж байна. Дүү минь байранд орох гээд найзад нь мөнгөний хэрэг байна гээд ороход одоо боломжгүй байна. 2023 оны 2 сарын 10-ны өдөр өгье гэж байсан. Тэгээд өгөөгүй. Яагаад ингэж худлаа яриад байгааг нь ойлгохгүй байна. Би С*******д цалин өгөх ёсгүй. Зүгээр л зээлсэн мөнгөө авмаар байна гэв.
2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Б.С*******тай харилцаж байсан чат /хэргийн 3-7-р хуудас/,
3.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг Г.Б*******ээс мөнгө зээлж авсан гэсэн нотлох баримт нь хаана байна. Энэ хүн сэхээтэн хүн атлаа ийм муухай зан гаргана гэж бодоогүй. Цагаан сар дөхөж байсан. Бид хоёр бараандаа хамт явж, бараагаа хамт захисан юм. Захиалсан бараа маань ирээд хоёр хуваахад миний захиалсан бараа арай их болж таарсан. Г.Б******* надтай тохирсон тохиролцоондоо ерөөсөө хүрээгүй. Лангуун дээрээ сууна гэсэн хугацаандаа ерөөсөө суугаагүй. Миний итгэлийг эвдсэн учраас би энэ мөнгийг буцааж өгье гэсэн сэтгэл төрөөгүй. Надад цалин өгөөгүй учраас би энэ мөнгийг нь өгөөгүй. Би анхнаасаа өгөхгүй гээгүй өгч байсан. 250,000 төгрөгөөр цувуулж өгч байсан. Г.Б******* Х*******-******* сумын н.Алтансувд гэдэг хүнд наад хүн чинь луйварчин гэж хэлсэн байсан. Би бодохдоо намайг чадах гээд л хүмүүст муулж шүүхэд нэхэмжлэл гаргаж өгч байна гэж бодож байна. Хүний хөдөлмөрийг үнэгүй эдлэх гээд байгаа нь муухай санагдаж байна. Г.Б******* өөрөө мөнгөн эдлэлээр цалингаа аваач гэсэн. Би үгүй ээ зээлсэн мөнгөнөөсөө хасчих гэсэн. Г.Б******* Ханжаргалантад өөр лангуу ажиллуулаад сар суугаад гарсан. Лангуу ажиллуулах ямар хэцүү гэдгийг ойлгосон л байх. Төслийн мөнгө гэж яриад байна. Уучлаарай тэр чинь миний хувийн хэрэгцээнд захиран зарцуулах зориулалттай мөнгө биш. Сум орон нутгийнхаа хөгжилд зарцуулах зорилготойгоор төслийн хэрэгжилтийг санхүүжүүлэх үүднээс олгож байгаа мөнгө. Би Г.Б*******т өргүй. Г.Б******* тохиролцоондоо хүрээгүй намайг ганцааранг минь ажиллуулсан. Би цалиндаа тооцож авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
4.Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.Б*******ийн фэйсбүүк чатанд үзлэг хийсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх Г.Б*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч Б.С*******гаас 1,250,000 төгрөгийг гаргуулна гэв.
3.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, Г.Б******* нь хамтран ажиллаж байхдаа намайг ганцааранг маань ажлуулсан тул цалиндаа тооцож мөнгөө авсан гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлсон.
Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Зохигч талуудын тайлбараар Г.Б******* нь хариуцагч Б.С*******д 1,510,210 төгрөгийг өгсөн зохигчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Зохигч талуудын дээр дурдсан тохиролцоо нь Иргэний хуулийн 281 дугаар зүйлд заасан зээлийн гэрээ боловч хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна.
Хариуцагч Б.С******* нь нэхэмжлэгч Г.Б*******ээс 1,510,210 төгрөгийг авсан зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.
Нэхэмжлэгч Г.Б******* нь хариуцагч Б.С*******гаас зээлсэн мөнгө 1,510,210 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч хариуцагч би өөрийн цалин хөлсөнд суутгаж авсан хэмээн нь маргаж, мэтгэлцээний байр суурь илэрхийлэхгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч Б.С*******гаас 1,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б*******т буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.С*******гаас 1,250,000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 34,550 /гучин дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 34,550 /гучин дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ