Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 112/ШШ2023/0016

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн би Ш-А ХХК-ийн захирал Ч.Б-ээс Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч В.Н-д холбогдуулан гаргасан Татварын хэлтсийн улсын байцаагч В.Н-ын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдолд зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш-А ХХК-ийн захирал Ч.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч В.Н-ын гаргасан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь: Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн байцаагч В.Н нь үндэслэлгүй үйлдсэн торгуулийн хуудсаа хүчингүй болгож, манай байгууллагад оногдуулсан торгуулийн нэхэмжлэлээ буцаан татсан учир манай гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

         Ш-А ХХК-ийн захирал Ч.Б-ээс Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч В.Н-д холбогдуулан Татварын хэлтсийн улсын байцаагч В.Н-ын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргасан.

         Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг 2023 оны 05 дугаар сарын 09-ний  өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгч “Ш-А” ХХК-ийн захирал Ч.Б нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасан хориглолтод хамаарахгүй болохыг тэмдэглэв.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдахыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт ...нэхэмжлэлээсээ татгалзах ...замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан тул нэхэмжлэгч “Ш-А” ХХК-ийн захирал Ч.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш-А ХХК-ийн захирал Ч.Б-ээс Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч В.Н-д холбогдуулан гаргасан Татварын хэлтсийн улсын байцаагч В.Нын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 66, 67, 68 дугаар зүйлийн дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Ч.ОЮУНСҮРЭН