Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/427

 

 

 

 

 

 

 

2025         09         24                                                             2025/ШЦТ/427

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,

улсын яллагч Б.Лувсанцэрэн,

хохирогч Д.Б,

шүүгдэгч Н.Ч, түүний өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Н.Чт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

Холбогдсон хэргийн талаар

         /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Ч нь Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг Бөхөг гол гэх газраас 2023 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-ны өдөр шилжих шөнө иргэн Д.Бгийн эзэмшлийн 6 тооны үхэр буюу олон тооны малыг бэлчээр дээрээс нь хулгайлж 21.135.300 төгрөгийн хохирол,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс 4-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Тахилтын энгэх гэх газраас хохирогч М.Аөмчлөх эрхэд халдаж 1 тооны адууг хулгайлж 1.300.000 төгрөгийн, Т.Б3 тооны адууг хулгайлж 3.900.000 төгрөгийн, Д.М1 тооны адууг хулгайлж 1.300.000 төгрөгийн нийт 5 тооны адууг буюу бусдын олон тооны малыг хулгайлж  хохирогч нарт нийт 6.500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Н.Ч:

“...2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр найз н.Хүрэлсүхийн 2 үхрийг Хүчит шонхор зах руу оруулж махыг нь зарсан. н.Хүрэлсүхийн гарал үүсэлтэй. 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өөрийн гарал үүсэлтэй, өөрийн буюу НН.Чийн А дансны гарал үүсэлтэй хонь, үхрийн мах хувиараа мах зардаг дэлгүүртэй хүнд аваачиж өгсөн. 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэрийнхээ гадаа өөрийн 5 адууг хийлгэсэн. Нар саран тамгатай цагаан морь, нар саран тамгатай цавьдир халзан морь, нар саран тамгатай хул цоохор үрээ, хээр үрээ гурвалжин тамгатай, хонгор үрээ бугуйвчин тамгатай. Ийм 5 адууг бойчноор хийлгэсэн. 15-16 цагийн орчим хийлгэсэн. 4-5 залуучууд ирж хийсэн. Бойчид гээд. Ингэж өөрийнхөө малыг зарсан. Гэтэл одоо намайг яллагдагчаар татсан. Тухайн үед мал зарсан болохоор Д.Бгийн 6 үхэр алга болсон гээд намайг авчихлаа гэж бодоод байх шиг байна. н.А5 адуу алга болсон. 5 адуу зарсан болохоор намайг аваад зарчихлаа, борлуулчихлаа гэж хардаад байх шиг байна...” гэж,

 

Хохирогч Д.Б:

“...2023 оны 05 дугаар сарын 24-ний орой манайх усанд орсон үхрээ авдаг. Манайх өдөр нь үхрээ усанд оруулчхаад орой нь гаргаад гэрийнхээ зүүн талд усалсан үхэр шөнө цааш бэлчдэг. Өглөө нь харагдахгүй байсан. Тэр өдөр буюу 25-ны өглөө харагдахгүй болохоор нь хонио 4, 5 километр явж усалдаг учраас хонио усалж ирье гээд явсан. Усанд орж байхад нь манай зүүн хойд талын хүлэмжтэй айл байдаг. Тэднийх руу манай үхэр очиж хоночхоод байдаг. Шөнө бэлчээд тэдний үхэр рүү очдог. Гэтэл тэр ах хүү танайхаас 2 бүдүүн үнээ тэнд үлдсэн байх юм гэхээр нь би харагдаагүй, үхрийнхээ араас явж чадаагүй байна гэж хэлсэн. Бусад үхэр нь харагдахгүй байна шүү, 2 бүдүүн хөгшин үнээ нь үлдсэн байна гэж хэлсэн. 2 хөгшин үнээ нь байгаад бусад нь байхгүй байсан. 19 тооных явсан. Тэгээд хонио уснаас гаргаж ирж авч ирж өгөөд үдээс хойш үхэр рүүгээ явсан. Үхэр очдог газар руу очоод хайгаад олоогүй. Орой харанхуй болсон хойно шөнө 10 өнгөрч байхад үхрээ олсонгүй гээд ирсэн. Тэгээд маргааш нь яваад урагшаа явсан юм болов уу гээд урагшаа ч яваад олоогүй. Тал тал тийшээ өдөр болгон яваад олохгүй байсан. Тухайн өдөр би аймагт хүүхэд харж байсан. Арагшаа бол яваагүй. Хүнээс асуухаар сураг нь гарахгүй байсан. Таньж мэддэг хүмүүс байдаг болохоор өөрийнхөө үхрийн зүсийг хэлээд асуугаад байхаар сураг нь гарахгүй байсан. Өнөөдөр хойд уул руу яваад ороод харъя, хонио урагшаа гаргасан шүү гэж хэлсэн. Тэгээд би тэг тэг гэж хэлсэн. 2 өнгөрч байхад над руу тэгж ярьсан. Тэгээд би 5 болж байхад гэртээ очоод хонь дээрээ байж байтал над руу залгасан. Үхрээ олсон. Юмтын амны айлын гаднаас олсон. Хамгийн том 6 үхэр нь алга байна. 13-ыг нь оллоо гэж хэлсэн. Тэгээд би харанхуй болтол уулаар жаахан хайгаадхая гээд тэр айлаар нь ороход эднийх байсан. Ортол дүүгийнх нь найз гээд танихгүй хүүхэд байсан. Эднийх нь хайчсан бэ гэхэд бүгдээрээ аймаг явсан гээд хүн байгаагүй. Тэгээд цааш явтал дүү нь мал дээрээ явж байсан. Тэгээд дүүтэй нь уулзаад манай үхэр хэзээ гарч ирсэн бэ гэхэд мэдэхгүй гэж байсан. Тэгээд цааш уулаар явж байтал харанхуй болсон. Үхрээ туугаад явъя гэхээр харанхуй болсон учраас яаж буух вэ дээ ийшээ айл руу баруун тийшээ явж хоноё гээд явсан. Өглөө үхрийг урагш нь онгоцны буудлын тэнд гаргаад ус руу явуулсан араас нь тосоод үхрээ аваарай гэж надад хэлсэн. Тэгээд би хойно байдаг саахалт айлын залууг манай үхрийг харж байгаарай гэтэл тэгье гэж хэлсэн. Өчнөөн хоног хайсан. 6 үхэр олдох байх гэж зөндөө явсан. Манай үхэр тийш тийшээ хойшоо явдаггүй. Ердөө л усанд ороод гэрийнхээ зүүн талд гардаг үхэр. Тухайн үед нь би шалгаад өгөөч гээд өгсөн өргөдлийг бүртгэж аваагүй, шалгаагүй. Харьяаллаар нь Сэргэлэн сумын хэсгийн төлөөлөгчид өгсөн өргөдлийг өгөөгүй, бүртгээгүй олон хоног явж байгаад н.Алтангэрэл гэх хүний үхэр алдагдсанаас хойш дахин олон хоног явж байгаад энэ өргөдлийг өгсөн. Цагдаагийн Ерөнхий газарт гомдол гаргаж байж оруулж ирсэн хэрэг...” гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Н.Ч нь Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг Бөхөг гол гэх газраас 2023 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-ны өдөр шилжих шөнө иргэн Д.Бгийн эзэмшлийн 6 тооны үхэр буюу олон тооны малыг бэлчээр дээрээс нь хулгайлж 21.135.300 төгрөгийн хохирол,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс 4-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Тахилтын энгэх гэх газраас хохирогч М.Аөмчлөх эрхэд халдаж 1 тооны адууг хулгайлж 1.300.000 төгрөгийн, Т.Б3 тооны адууг хулгайлж 3.900.000 төгрөгийн, Д.М1 тооны адууг хулгайлж 1.300.000 төгрөгийн нийт 5 тооны адууг буюу бусдын олон тооны малыг хулгайлж  хохирогч нарт нийт 6.500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 8 тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 12-14, 20-22 тал/,

Хохирогч М.А“...Би Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Тахилтын энгэр гэх газраар нутагладаг 2023 оны 06 дугаар сарын 03-ний өдөр Тахилтын булаг дээр Ланзан тамгатай хул азаргатай адуугаа услаад гаргасан 06 сарын 04-ний өдөр хул азаргатай адуугаа харахад дотроос нь дан бүдүүн морьд алга болчихсон байсан. Унаа морьд болохоор адуунаасаа салдаггүй болохоор гайхаад тухайн өдрөө тэр хавиар хайсан. Морьдоо хайгаад Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг, Баян-Өнжүүл сумын нутгаар хайсан боловч олдоогүй. Ер адуунаасаа огт салдаггүй унаж байгаад сул тавихад адуундаа очиод нийлчихсэн байдаг морьд учраас их гайхаж хайж байсан. Би 2023 оны 06 дугаар сарын 03-наас 04-ний шилжих шөнө Зөв талын гуяндаа өлзийтэй хас тамгатай 13 настай хээр халзан морь, мөн зөв талын гуяндаа өлзийтэй хас тамгатай 15 настай бор морь, мөн зөв талын гуяндаа 9 настай хонгор буурал морь, мөн зөв талын гуяндаа дугуй хүрээтэй чойндон тамгатай 9 настай зээрд халзан морь, мөн зөв талын гуяндаа саран дэвсгэртэй П үсгэн тамгатай 14 настай хүрэн халзан морь зэрэг 5 тооны дан бүдүүн морьд алдсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29 тал/,

Гэрч Г.Ц“...Би 2020 оноос эхлээд Н.Чийг манай Нацагдорж 5 дугаар багийн малчин гэдгээр нь мэдсэн. Түүнээс яг сайн танихгүй нэр төдийхөн танина. Н.Ч нь надаас гарал үүслийн гэрчилгээ байнга авдаг байсан 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 10 сар хүртэл хугацаанд нийтдээ 16 удаагийн үйлдлээр 39 тооны адуу, 4 тооны үхэр, 25 тооны ямаа тус бүрд гарал үүслийн гэрчилгээ авч байсан байна. 2023.01.07-ний өдөр 3 тооны адуу, 2023.01.21-ний өдөр 3 тооны адуу. 2023.02.07-ний өдөр 3 тооны адуу, 2023.02.17-ний өдрийн 15 цаг 03 минутад 2 тооны адуу, 2023.02.17-ний өдрийн 17 цаг 32 минутад 3 тооны адуу, 2023.03.15-ний өдөр 3 тооны адуу, 2023.03.16-ний өдөр 2 тооны адуу, 2023.04.09-ний өдөр 3 тооны адуу, 2023.04.17-ний өдөр 4 тооны адуу, 2023.05.08-ний өдөр 4 тооны адуу, 2023.05.29-ний өдөр 2 тооны үхэр, 2023.06.05-ний өдөр 3 тооны адуу, 2023.06.06-ний өдөр 2 тооны адуу, 2023.06.14-ний өдөр 4 тооны адуу, 2023.08.29-ний өдөр 2 тооны үхэр, 2023.09.11-ний өдөр 25 тооны ямаа зэрэг малд гарал үүслийн гэрчилгээ авч байсан байна. Би тухайн гэрчилгээг олгогдоо ерөнхийдөө нүдээр үзэж байгаагүй, Н.Ч нь хийчихсэн хойноо зургийг нь дарж явуулдаг, эсвэл бойнд амьдааpaa opox гэж байх үед нь зургийг нь дараад явуулчихдаг байсан. Зарим малаа ачаад аваад ирчихсэн байаг тэгээд би зургийг нь дараад явуулдаг байсан. Би тухайн гэрчилгээг олгосон байна. Харин олгохдоо дээрх адуунуудыг нүдээр үзээгүй Н.Ч нь хашаан дотор адуугаа хашиж байгаад зургийг нь дараад явуулчихсан байсан. Би тэр явуулсан зургийнх нь дагуу гарал үүслийн гэрчилгээг батлаад өгсөн. Би гэхдээ энэ талаар яг нарийн санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-36 тал/,

Гэрч Г.Ц“...Би 2023 оны 06 дугаар сарын 05-ний өдөр гэртээ байсан орой 22 цаг 36 минутад "Enkhtaivan Mungun" rэх фэйсбүүк хаягаас 5 дугаар багийн Н.Чийн эхнэр байна гурван адуун дээр гарал үүслийн гэрчилгээ авах гэсэн юмаа гэж чат бичсэн. Энэ үйл явдлаас 5 хоногийн өмнө Н.Чийн эхнэр байна гээд нэг хүн залгаад манайд нэг хүн бэлэгний адуу өгсөн юмаа тэрийгээ зарах гэж байгаа таниас гарал үүслийн гэрчилгээ авна шүү гээд ярьж байсан тэгхээр нь би тухайн үедээ зургийг явуулаад тэгээд аваарай гэж хэлж байсан. Тэгээд тэгж ярисан өдрөөс хойш 5 хоногийн дараа буюу 2023 оны 06 дугаар сарын 05-ны шөнө чат бичээд эмээлт рүү явах гэж байгаа юмаа 3 адуун дээр гарал үүслийн гэрчилгээ авъя гээд чатаар 3 адууны зураг явуулсан. Тэгээд би Би Гарал үүслийн гэрчилгээгээ бичээд Зуунмод сумын Мал эмнэлгийн тасгийн байцаагч Э.Сгэх хүн рүү явуулдаг тэр хүн үзээд баталдаг. Батлагдаад ирсэн гарал үүслийн гэрчилгээний дугаарыг буцаагаад малчих руу явуулдаг. Би 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 22 цаг 46 минутад Н.Чт гурван адуун дээр 5110834 дугаартай гарал үүслийн гэрчилгээ олгосон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-39 тал/,

Гэрч Э.Э“...Би тухайн өдөр гэртээ гэр бүлээрээ байж байхад Н.Ч 88699533 дугаарын утас руу залгаад миний данс хаалттай байгаа юм аа найз нь чиний дансанд мөнгө хийчихээд Төв аймгийн төв орж ирэхээрээ авъя гэж хэлсэн. Тэгэхээр за тэгээгэж хэлээд би хаан банкны 5300667477 тоот дансаа өгөөд энэ данс руу хийчих дээ гэж хэлэхэд 5011605725 тоот данснаас "багаа дуусав" гэсэн утгатай мөнгө орж ирсэн. Тэгээд өдөр 12 цагийн үед Н.Ч манайд ирээд буцаагаад өөрийнхөө хаан банкны 5721461490 тоот данс руу шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-44 тал/,

Гэрч Ц.Б“...Манай ээж Бадамцэцэг нь Дундговь аймгийн төвд мах ченж хийдэг. Харин би Дундговийн аймгийн төвөөс мах аваад Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг "Хүчин шонхор" зах дээр авч ирж зарж борлуулдаг. Би 2015 оноос хойш ингэж мах зарж явдаг байж байгаад 2022 оноос дахиад энэ мах зөөж, зарж борлуулдаг ажил хийж байна. Би 2023 оны 3 билүү 4 сард Н.Ч надруу залгаад Сайн уу хөгшөөн юу байна гэж хэлээд надруу ярьж байсан, чиний утсыг Энхбаяраас авлаа чи ченж хийгээд байгаа юмуу? Хөгшин нь мах шөл өгөх гэсэн юмаа гэж ярьж байгаад надад 2 удаа адууны мах зарсан. Миний мах авсан данс бүртгэлийн дэвтэр дээр бүртгэл нь байгаа би одоо бол санахгүй байна. Тэгээд би 2023 оны 06 дугаар сарын 05-ний өдөр Н.Ч надруу задгаад хөгшөөн хэдэн адуу зарах гэсэн юмаа гэж байсан тэгээд би Н.Чийнд ирэхэд Төв аймгаас Дундговь аймаг явах замд байдаг дэлгүүрийн хажууд гүү бариад байж байсан. Тэднийхээс баруун хойд зүгт уулын аманд Н.Ч, Эрдэнэбилэг гэх хүний хамт байсан надад 5 адуу зарсан тэгээд би тэр мөнгөө Эрдэнэбилэг гэх хүний дансанд хийсэн. Н.Ч нь надруу юнителийн дугаараар залгаад ерөнхийдөө мах зардаг байсан. Надруу нэлээд хэдэн удаа залгаад үхрийн мах авах уу гэж асууж байсан. Үхрийн мах шнэтэй би авахгүй гэж хэлэхээр за тэгвэл хэд хоногоос адууны мах зарнаа чин алга болчихвоо гэж хэлээд хэд хоногийн дараа залгаад адууны мах авах уу гэж ярьж байсан. Н.Ч надтай 3 сараас эхлээд холбогдсон анх холбогдох үедээ намайг мах зарж борлуулдаг ажил хийж байгаа юмуу хөгшин нь мах шөл зармаар байна гэж холбогдож байсан түүнээс хойш нэлээд хэдэн удаа надруу залгаад үхрийн мах авах уу гэж асуудаг байсан би авахгүй гэж хэлдэг байсан би Н.Чоос нэг ч удаа үхрийн мах авч байгаагүй. Харин адууны мах авдаг байсан. Эхлээд надруу залгахдаа хэдэн адуу зарах гэсэн юм чи надад адуу хийх хүн /бойчин/ олоод өгөөч ээ гэж хэлдэг байсан тэгээд би нэрийг сайн санахгүй байна приүс 30 машинтай нөхөр байдаг юмаа тэр хүнийг Н.Чтой холбож өгсөн тэгээд Н.Ч оройн залгаад адуугаа хийчихлээ ирж ав гэж утсаар залгадаг байсан би орой ирээд авдаг намайг авахад гарал үүслийн гэрчилгээтэй байдаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-50 тал/,

Гэрч Ж.Н“...Би 2023 оны 06 дугаар сарын 05-ны өглөө гэртэй байсан, орой 16 цагийн үед эгч Оюунгэрэл фейсбүүкээс мал хийлгэнэ гэсэн зар хараад уг зарыг тавьсан хүнтэй холбогдож ярьж тохироод Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг довын постны ойролцоо 5 адуу хийлгэнэгэж хэлсэн Тэр дуудлагын дагуу очиж таван адуу нядалсан. Би тэр дуудлаганд очих доо Намдуу ах, Төрөө, Болдоо, Булгаа гэх дөрвөн хүнтэй хамт тоёота приүс 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Төв аймгийн замын цагдаагийн плстноос Дундговь явах замаар салааднэг хүнсний дэлгүүр өнгөрөөд 500 мерт газар яваад баруун гар тийшээ эргэж засмал замаас салаад гадна жижгхэн хашаатай айлын гадаа очсон. Тэр газрын одоо яваад үзвэл танина. Гэрийн гадна тал хоёр морь чөдөртэй, хар бүхээгтэй цэнхэр өнгийн портер машин дээр гурван аччихсан байсан. Миний харсанаар дан бүдүүн морьд байсан нэг бор морь, сартай зээрд морь байсан нөгөө хэдийг одоо бол санахгүй байна. Тэгээд тэнд байсан таван морийг тэнд байсан айлаас зүүн тийш 200 метр орчим газар яваад гүнзгий жалганд хийсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53 тал/,

Гэрч Б.Б“...Би 2023 оны 06 дугаар сарын 05-ны Н бид хоёр Цэрэнхандын бой руу явж мал нядлах гээд очисон боловч мал нядлаагүй буцаад ирэхэд Намдуу ах хөдөө таван адуу байна дуудлагаар явчихаад ирье гэж хэлсэн. Намдуу ах, Н, Төрөө тэгээд нэрийг сайн мэдэхгүй байна нэг залуутай тавуулаа Намдуу ахын приүс 30 машинтай үдээш хойш хөдөлсөн. Өлзийтийн постоор гараад Төв аймгаас Дундговь явах замаар салж явж байхад нэг дэлгүүрийн гадаа мотоциколтой хүн тосоод тэр хүнийг дагаж яваад гэрт нь очисон. Гэрийн гадна талд бүхээгтэй цэнхэр өнгийн портер машин дээр гурван адуу аччихсан, хоёр хажууд нь байсан. Гэрээс зүүн тийш адуугаа хөтөлж яваад жалганд очиж хийсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56 тал/,

Шүүгдэгч Н.Чийн сэжигтнээр өгсөн “...Би 2023 оны 6 сарын эхээр ашиглаж байсан. Тухайн үед дансанд нь мөнгө хийгээд авч байсан. Би Батболдыг танина. Би энэ хүнд дээрх 3 тооны гарал үүслийн гэрчилгээ авсан 3 адууг зарсан. Би 2023 оны 6 сарын эхээр 3 тооны адуу зарсан уг адууны махны мөнгө нь миний ашиглаж байсан 5300667477 тоот дансанд орж ирсэн. Би 3 адууны мах үйлдлээр 12 тооны адууны мах зарсан. Адууны мөнгийг 5721462915 тоот болон 5721722329 гэсэн дансаар эзэмшиж авдаг байсан. Би өөрийнхөө адуунаас болон өөр хүнээс наймаа хийж авсан адуугаа зарсан хэн гэдэг хүнээс хэдэн тооны адуу авсан, хэн гэдэг хүнд хэдэн тооны адуу зарсан аа санахгүй мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-69 тал/,

“Дамно ХХК”-ийн 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн №ТЦ-24-01 дугаартай “...Шинжилгээний обьектын 2023 оны 6 дугаар сарын зах зээлийн үнэлгээ нийт 6.500.000 төгрөгөөр үнэлэгдэв...” талаарх дүгнэлт /1-р хх-ийн 77-81 тал/,

 Шүүгдэгч Н.Чийн яллагдагчаар өгсөн “...Би тогтоолыг уншиж танилцсан. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмнө өгсөн сэжигтний мэдүүлэгтээ бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн. Уг мэдүүлэгт нэмж хэлэхэд намайг 5 тооны адуу авсан гэх хөдлөшгүй нотлох баримт хаана байна. Би өөрийн малнаасаа 2023 оны 6 сарын 5-ны өдөр найз Багаболдод 3 тооны адуу зарсан нь үнэн. Тухайн үед найз Эрдэнэбилэг хамт байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96 тал/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 106-107 тал/,

Мал эмнэлгийн гэрчилгээ /1-р хх-ийн 111-126 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 167 тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 170-179 тал/,

Хохирогч Д.Бгийн “...Манайх 2023 оны 5 дугаар сард Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Их овоот гэх газар хаварсан, тухайн үед үхрээ байнга гэрийнхээ гадна хураадаг байсан боловч шөнө үхэр маань бэлчээд гэрээс зүүн хүйд зүгт хээр идээшилж хонодог байсан. Тэгээд 2023 оны 05 дугаар сарын 24-ний шөнө 21 тооны үхрээ гэрийнхээ гадна хураасан боловч өглөө сэрхэд үхэр байхгүй байсан тэгэхээр нь манай нөхөр мотоциколтойгоо үхэртээ яваад идээшилж хонодог байсан газар нь очиход тугалах дөхсөн байсан 2 хөгшин үнээ нь үлдсэн бусад нь байхгүй байсан болохоор Сэргэлэн, Баянцагаан, Баян-өнжүүл, Алтанбулаг сумын нутгаар хайсны эцэст 29-ний өдөр Сэргэлэн сумын нутаг Юмтын ам гэх газраас 13 тооны үхрээ олсон. Эрээн хүрэн зүсмийн бүдүүн гуна, улаан халзан хязаалан гуна, улаан халзан үнээ, хар халзан үнээ, хар сарман үнээ, хар халзан гунж зэрэг 6 тооны үхэр бахйгү байсан. Эдгээр зургаан үнээнээс хар халзан гунжнаас нь бусад нь бүгдээрэ зөв талын чих нь цуулбар, буруу талын чих нь догол эмтэй байсан. Тэр зургаан үхрээ наадам хүртэл хайсан боловч олоогүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 185-186 тал/,

Гэрч Я.М“...Манайх 2023 оны 03 дугаар сарын 11 өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Их овоотын арын жалга гэх газар ирж хаваржсан. Манайх өдөр болгон үхрээ усалж гаргаад орой гэрийнхээ гадна хураадаг байсан гэхдээ үхэр шөнө бэлчээдхээр идээшилж хонодог байсан. 2023 оны 05 дугаар сарын 24-ний орой гэрийнхээ гадна хурааж орхиод 25-ний өглөө сэрэхэд гэрийнхээ гадна байхгүй байсан. Би босоод 9 цагийн үед хонио бөхөгийн голд хонио усалж байгаад 13 цагт дуусаад буцаад гэрлүүгээ явж байхдаа Саахал айлын Цогоо гэх хүнтэй таарч үхрээ асуухад 2 үнээ чинь байна бусад нь харагдахгүй байна гэж хэлэхээр нь би гэрээрээ орчихоод үхэртээ явсан. Үхрээ хайж Сэргэлэн, Алтанбулаг, Баянцагаан сумын нутаг зэргээр маш их хайж явж байгаад 5 дугаар сарын 29-ний өдөр Сэргэлэн сумын Юмтын ам гэх газраар явж байгаад Н.Ч гэх айлын хажуунаас үхрээ олоход 6 тооны үхэр дутуу байсан болохоор тасарчихаж гээд цааш харанхуй болтол зургаан үхрээ хайж яваад ололгүй буцаад олсон 13 тооны үхрээ хөөгөөд баруун зүгрүү хөөгөөд явж байх үед Тахилтын арын хөтөл дээр араас бүхээгтэй цэнхэр өнгийн портер машины ирж уулзахад Н.Ч гэж залуу гэж байсан. Би тэр залууг ер бол танин тэгээд үхэр малаа асууж тэр залууг хаа хүрэх гэж байгаа талаар асуухад ийшээ нэг айл руу очих гээд явж байна гэж хэлээд хөдөлсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 191-192 тал/,

Гэрч Н.С“...Би 2023 оны 01 дүгээр сараас 2 дугаар сар хүртэл Төв аймгийн Гор газд түгээгч хийдэг байсан. Энэ ажлаасаа 2 сарын сүүл 3 сарын эхээр гараад хот руу мэргэжилээрээ Улаанхуаранд байрлах барилга дээр 6 дугаар сар хүртэл ажиллаж байсан. Энэ хугацаанд ажлынхаа амралтын өдрүүдэд хөдөө гэртээ ирдэг байсан. 2023 оны 11 дүгээр сар хүртэл энэ тэндхийн барилга дээр очиж туслах ажил хийдэг байсан. Тэгээд 11 сарын сүүлээр Төв аймаг Алтанбулаг суманд суух өвөө дээрээ очиж хамт амьдарч байгаа. Би Хаан банкны 5721722329 тоот дансыг эзэмшдэг ээ. Миний хаан банкны картыг миний ах Н.Ч нь ах нь картгүй байна чи ахдаа картаа өгөөд хэрэглүүлчих гэдэг байсан тэгээд би картаа өгч явуулдаг байсан. Энэ малын үнэ, адуу, үхэр гэсэн утгатай гүйлгээний талаар мэдэхгүй байна. Би тухайн өдөр Усны аж ахуйн гэртээ ээжийнхээ хамт байсан. Би ах Н.Чт оо 2 сард картаа өгсөн тэрнээс хойш ах миний картыг ашиглаж байсан. 2023 оны 05 сарын 27-ний өдрийн үхэр гэсэн гүйлгээг ах мэдэж байгаа байхаа би энэ талаар юу ч мэдэхгүй байна миний карт ахад байсан. Би тухайн үед утасгүй байсан тэгээд надад мессеж ирдэггүй болохоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 198-199 тал/,

Гэрч Г.Ц“...Би 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 11 цаг 08 минутад "Enkhtaivan Mungun" гэх фэйсбүүк хаягаас Н.Чийн эхнэр байна 2 үхэр дээр гарал үүслийн гэрчилгээ авах гэсэн юм гэж хэлээд чатаар махны зураг явуулаад 2 үхэр дээр гарал үүслийн гэрчилгээ авсан. Би гарал үүслийн гэрчилгээгээ бичээд Зуунмод сумын Мал эмнэлгийн тасгийн байцаагч Э.Сгэх хүн рүү явуулдаг тэр хүн үзээд баталдаг. Батлагдаад ирсэн гарал үүслийн гэрчилгээний дугаарыг буцаагаад малчих руу явуулдаг. Би 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдөр 11 цаг 08 минутад Н.Чт хоёр үхэр дээр 5104931 дугаартай гарал үүслийн гэрчилгээ олгосон. Надруу явуулсан зураг нь цагаан өнгийн давуун дээр дэлгэсэн махны зураг байсан им тамга нь харагдаагүй, мөн ямар зүсмийн үхэр гэдэг нь харагдаагүй. Би яг сайн санахгүй байна 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 5104931 дугаартай гарал үүслийн гэрчилгээн дээр байгаа махны зураг нь давхардаж ороогүй байна. Гарал үүслийн гэрчилгээ олгохдоо ямар зорилгоор ямар байдлаар авч явах гэж байна тэр төрлөөрөө гарал үүслийн гэрчилгээ авна. 2023 оны 05 дугаар сары 29-ний өдөр олгосон гэрчилгээ нь Н.Ч нь Улаанбаатар хот Хүчит шонхор зах дээр зарж борлуулах зорилгоор авч явж байгаа үхрийн маханд гэрчилгээ авч байгаа учраас зөвхөн махны зураг нь гэрчилгээнд орох ёстой түүнээс биш үхэр авч явж байгаа бол махны зураг оруулахгүй тэр үхрийг оруулах ёстой байсан. Иймд Н.Ч нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 11 цаг 14 минутад 2 ширхэг үхрийн махан дээр гарал үүслийн гэрчилгээ авсан бөгөөд энэ махыг Улаанбаатар хот Хүчит шонхор зах дээр зарж борлуулах зорилготой байсан тийм учраас би маханд 5104931 дугаартай гарал үүслийн гэрчилгээ олгосон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 201-202 тал/,

Гэрч С.У“...Миний аав Ганболд сүүлийн 10 жил “Хархорин” зах дээр махны ченж хийдэг ээ тэгээд аавынхаа дагаад 2020 оноос 2021 оны сүүл сараас эхлээр бие дааж махны ченж хийж байгаа. Шөнө эмээлт захаа мах бөөндөж аваад өглөө эрт Хархорин захад зардал. Би 2023 оны 5 сарын 27-ны өглөө хүчин шонхор зах дээрээс 2 тооны үхэр авсан. Одоо яг ямар хүнээс авсан тэр хүн ямар машинтай байсан талаар санахгүй байна. Дундаж нуруутай бор царайтай залуу байсан. Машин нь цэнхэр өнгөтэй бүхээгтэй портер байсан санаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 206-208 тал/,

Гэрч Б.Б“...Би 2023 оны 05 дугаар сарын 29-ны гэртээ байж байхад Налайхын ченж Аякү гэж залуу залгаад та үхрийн мах авах уу? гэж асуусан тэгээд зах, цайны газрууд авдаггүй ээ гэхээр аваад ир үзье гэж хэлсэн тэгээд удалгүй хар саарал өнгийн савхин бүхээгтэй цэнхэр өнгийн Төв аймгийн дугаартай портер машинтай эхнэр, нөхөр хоёр 2 ширхэг үхрийн мах авч ирсэн. Тэгээд тэнд хиллээд үнэ тохироод тэгээд тооцоо хийсэн. Үхрийн махны мөнгө нийлээд 3,100,000 төгрөг болоод тэр мөнгийг нь эхнэрийнх нь данс руу шилжүүлж байсан ийм учиртай мөнгө байгаа юмаа. Ямар ч харилцаа хамааралгүй ээ би огт харж байгаагүй таньдаггүй хүмүүс байсан. Цэнхэр өнгийн портер машинтайгаа манай хашаанд орж ирээд шууд махаа хиллээд зарсан. Би, манай ойролцоо байдаг Болдоо гээд мах зардаг залуу байдаг юмаа тэр махны жингээ авч ирчихсэн хиллэж байсан Болдоо дахиад хоёр залуу дагуулаад явж байсан тэгээд нөгөө эхнэр, нөхөр хоёр байсан нийт дээ зургаан хүн байсан. Би тэр залууг нь одоо харвал танин, харин эмэгтэй танихгүй тэр эмэгтэй бууж ирж мах хэдэн хил татаж байна тэрийг нь харчихаад машиндаа суусан тэр залуу нь мах буулгаад хиллэхэд хажууд зогсож байсан болохоор танина. Одоо бол сайн санахгүй байна ер бол туранхай мах байсан нэг том үхэр нэг арай жоохон дундын үхэр байсан. Тэр залуу нэг л удаа ирж мах зарсан өөр огт ирж байгаагүй ээ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211-212 тал/,

Гэрч Б.М“...Манай нөхөр Б.Бат-Эрдэнэ нь Төв аймгийн Бүрэн сумын харьяатай нөхөр бид хоёр 2015 оноос эхлэн Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг Бөхөг мал маллаж амьдарч байгаа. Зундаа Бөхөг гэх газарт зусаад өвөлдөө урагшаа Довын хайрхны гэх газарт өвөлждөг. Манайх 2023 оны өвөл Довын хайрхны тэнд өвөлжөөд зун 5 дугаар сарын 20-ны өдөр Бөхөг гэх газарт ирж зуссан. Манайх тэднийхээс хойд зүгт ирж буусан. Тэднийх хаваржаа нь дээрээ байсан манайх тэдний хоёр айл хоорондоо 2 километр гаран хэмжээний зайтай байсан. Тэдний үхэр хойд Бөхөгийн гол орж ус уудаг орой нь Мэндбаяр, Б гэх хүмүүс өөрсдөө үхрээ хураадаг байсан. Тэр үед яг хаана идээшилж байсан талаар нь санахгүй байна гэхдээ орой нь үхрээ их хураадаг айл байсан, өглөө нь үхрүүд нь хээр байж байдаг байсан бодвол шөнө бэлчиж идээшилдэг байсан байх. Тэдний үхэр хойд гол орж уудаг байсан миний хувьд яг нэг бүрчлэн танихгүй ч тэдний үхэр мөн байна гээд таньдаг байсан. Бусад айлууд мөн ялгаагүй таньдаг гэж бодож байна. Би өдрийг сайн санахгүй байна 2023 оны 05 дугаар сарын 25-наас байхаа үхрээ олохгүй байна гээд хайгаад яваад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 215-216 тал/,

Шүүгдэгч Н.Чийн сэжигтнээр өгсөн “...Би тухайн Төв аймаг Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багт гэртээ байсан. Би өөрийн эзэмшлийн 2 тооны үхэр дээр гарал үүслийн гэрчилгээ авсан. Тухайн үхрээ хийснийхээ дараа зургийг нь явуулж гарал үүслийн гэрчилгээ авсан. 2022 оны 6 дугаар сараас эхлэн ашиглаж байсан. Би өөрөө хаан банкны картгүй учраас дүүгийнхээ 5721722329 тоот дансыг ашиглаж байсан. Би 2023 оны 5 сарын 25-ны өдөр 3 тооны адууны мах аваачиж өгснөө санахгүй байна. Тэрний мөнгө орж ирсэн байх аа. Би 2023 оны 6 дугаар сард Даваацэрэнгийн Улаанаа гэх залуугаас 1 тооны бяруу авсан. Энэ Улаанаагийн үхэр манай дээр үхрийг би 2023 оны 4 дүгээр сараа 6 сар хүртэл маллаад тэгээд 1 тооны бяруу мал хөлсөн авсан. Би өөрийн эзэмшлийн 80-86 ТӨҮ улсын дугаартай бүхээгтэй портер машинтай орж 2 тооны зарах гэж орсон. Би 2 тооны үхрийн махаа хүчит шонхор захад оруулж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 222-225 тал/,

Шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №07/309 дугаартай “...Т.Бгийн өмчлөлийн 6 тооны үхрийн зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний  өдөр болох 2023 оны 5 сарын 25-ны өдрийн байдлаар 21.135.300 төгрөг болно...” талаарх дүгнэлт /1-р хх-ийн 228-239 тал/,

Шүүгдэгч Н.Чийн яллагдагчаар өгсөн “...Би өмнө сэжигтний мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Уг асуудал мэдүүлэгт нэмж хэлэхэд хөдлөшгүй нотлох баримт шаардаж байна. Би 2023 оны 5 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө иргэн Д.Бгийн 6 тооны үхрийг авсаныг хэн харж нотолж байгааг ойлгохгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 10 тал/,

Хохирогч Т.Б“...Би Төв аймгийн Сэргэлэн сумын Тахилтын энгэр гэх газар байдаг М.А гэдэг залууд адуугаа маллуулж байсан юм, Тэгсэн 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Аадуунаас 5 морь алдагдсан байсан, тэр дунд миний эзэмшлийн Хас тамгатай Бор морь, Хас тамгатай Хээр халзан морь, Сартай П үсгэн тамгатай хүрэн халзан морь хамт алга болсон байсан. Тухайн морьд миний нэр дээр тоологдож байсан, тухайн үед маллаж байсан хүн нь годмол гаргасан байсан учир тэгээд л төлөөлөөд л явж болох юм болов уу гэж бодоод л явчихсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 235-236 тал/,

Хохирогч Д.Мын “...Би Төв аймгийн Сэргэлэн сумын Тахилтын энгэр гэх газар байдаг А гэдэг залууд хэдэн адуу маллуулж уяулах гэж байсан юм. Тэгсэн 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Аадуунаас 5 морь алдагдсан байсан, тэр дунд миний өөрийн эзэмшлийн Дугуй хүрээтэй Чойндон тамгатай зээрд халзан морь хамт алга болсон юм. Тухайн морь миний морь бөгөөд миний өөрийн адуу Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг дээр тоологдож байсан тэр дунд тоонд орж байсан байх, сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 237-238 тал/,

Гэрч Ц.Бдахин өгсөн “...Миний хувьд хорих ангиас гарснаас хойш Н.Чтой ямар нэгэн холбоо байхгүй байхад 7 сарын дараа буюу 2023 оны 01 дүгээр сард байсан байх миний Фэйс хаягийг Энхбаяр гэх хүнээс авлаа хөгшин нь хонин дээрээ байна чи махны ченж хийгээд байгаа юмуу гэх зэргээр ярьж байсан харин би ээж мах авч байгаа тусалдаг юм л гэж хэлсэн байсан тэрнээс хойш нэг их холбоогүй байж байтал манай дүүгийн хүүхэд амь нь домтоод халуураад байхаар нь бодож байгаад ойрхон адуутай айл гээд Н.Ч руу ярьсан чинь хүрээд ир гээд анх удаа 2023 оны 02 сард байсан байх гэрт ирэхэд өөрийнхөө дүүтэйгээ хоёулаа байсан бөгөөд шон дээр нь халиун азарга уяатай байсан бөгөөд тэрийгээ дүүгээрээ унуулаад амгайг нь халаалгаад хүүхдийн аманд хийгээд нэг их удалгүй бид нар яваад өгсөн юмаа. Үүний дараа 2023 оны 03 дугаар сард над руу Н.Ч ээжийн бие муудаад байна хөгшин нь өөрийнхөө зургаан морийг зарах гэсэн юмаа хилийг нь хэдээр авч байна сайн тарган адуу байгаа гэж хэлсэн тэгээд утсаар ярьж байгаад авахаар болсон бөгөөд би өглөө яваад очино гэсэн чинь чи надад бойчин олоод өгчих миний утас сүлжээ унаад болохгүй байна гэхээр нь би Эмээлтийн групп дээр 6 адуу хийх хүн байна уу гэсэн чинь нэг над руу залгаж орж ирэхээр нь Н.Чийн дугаарыг өгсөн. Тэгээд намайг дуудаад байхаар нь 16 цагийн орчим байсан байх Нисэхийн мөнгө хураадаг постны урдхан талд том цементэн хашаанд нөгөө 6 адуугаа хийлгэчихсэн арьсан дээр нь дэлгээд гэдэс дотрыг нь баастай нь гаргаад тавьчихсан байсан намайг ирэх үед бойчин гээд дөрвөн залуу жолооч гэх нэг залуу байсан бөгөөд Н.Чийн дүү болон Н.Ч гээд нийт 7 хүн байж байсан тэгээд надад Н.Ч бойчны мөнгийг нь өгчих гээд би 6 адууны 300,000 төгрөг нөгөө бойчид руу шилжүүлсэн. Тэгээд бойчид нь яваад өгсөн бөгөөд би махыг нь хэллээд ачаад явсан тухайн махнаас арьс шир болон гэдсийг нь аваагүй. Тухайн 6 адуу болон миний одоо санаж байгаагаар хоёр алаг үрээ, хул морь, хонгор, хүрэн гэсэн зүсний адуунууд байсан. Тэр үед манай эхнэр болон манай ээж нар ирээд хамт авч яваад тухайн үедээ гарал үүслийн кодыг нь авхуулаад явсан маргааш өглөө нь Н.Чийн дансанд мөнгийг нь хийсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 249 тал/ болон шүүгдэгч Н.Чийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд тус тус авагдсан байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Б.Лувсанцэрэн:

“...Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Лувсанцэрэн би шүүгдэгч Н.Чт холбогдох шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Н.Ч нь Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг Бөхөг гол гэх газраас 2023 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө иргэн Д.Бгийн эзэмшлийн 6 тооны үхэр буюу олон тооны малыг бэлчээр дээрээс нь хулгайлж, 21,135,300 төгрөгийн хохирол, мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 06 дугаар сарын 03-аас 04-нийг шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Тахилтын энгэр гэх газраас хохирогч М.Аөмчлөх эрхэд халдаж 1 тооны адууг хулгайлж 1,300,000 төгрөгийн, Т.Б3 тооны адууг хулгайлж 3,900,000 төгрөгийн,  Д.М 1 тооны адууг хулгайлж 1,300,000 төгрөгийн нийт 5 тооны адууг буюу бусдын олон тооны малыг хулгайлж, хохирогч нарт нийт 6,500,000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдаан болон өмнөх шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Үүнд, гэрч Г.Ц2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн мэдүүлэг байгаа. 1хх-ийн 34-36 дугаар тал. Энэ мэдүүлэгт, Н.Ч надаас гарал үүслийн гэрчилгээ байнга авдаг. 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд нийт 16 удаагийн үйлдлээр 39 тооны адуу, 4 тооны үхэр, 25 тооны ямаа тус бүрд гарал үүслийн гэрчилгээ авч байсан байна. Үүн дотроос, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 3 тооны адуу, 2023 оны 06 дугаар 06-ны өдөр 2 тооны адуу зэрэг малд гарал үүслийн гэрчилгээ авсан гэх. Сүүлийнхийг яагаад тодруулаад байна вэ гэхээр, адуу хулгайд алдагдсан цаг хугацаа бол 2023 оны 06 дугаар сарын 03-04-ний өдрийн хооронд. Энэ өдрийн дараа буюу 2023 оны 06 дугаар сарын 05-нд 3 адуу, 06 дугаар сарын 06-нд 2 адуу. Гэмт хэрэг гарсны дараахан гарал үүслийн бичиг авсан байдаг. Хоёрдугаарт, 2023 онд 2022, 2023 оны малын А дансны хуулбараар энэ хүн 39 тооны малтай. Тоолуулсан. 2023 оны төгсгөлд малын А дансны хуулга дээр энэ хүн 16 тооны адуу тоолуулсан байгаа. Энэ хоёрын зөрүү бол 23 тооны адуу байгаа. 23 тооны адуунаас 3, 4 ч юм уу хэрэгцээндээ хэрэглээд хоёрыг нь худалдан борлуулсан байж болно. Гэтэл энэ хүн өөрийнх нь малын А данс 39 байхад 39 тооны адуугаа бүгдийг нь зарсан мэтээр малын гарал үүслийн гэрчилгээ авсан. Энэ гэрчилгээг харах юм бол өнөөдөр энэ хүн А дансанд нь адуу тоологдох ёсгүй. Энийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзээсэй гэж бодож байна. Хоёрдугаарт, энэ цаг хугацаанд 5 тооны адууг бойлдсон 4-5 гэрч байгаа. Гэрч нарын мэдүүлэг хэргийн материалд авагдсан. Гэрч Ж.Н, гэрч Бнарын мэдүүлэг. Энэ гэрч нарын мэдүүлгүүдээр тухайн мал алдагдсан цаг хугацааны дараах буюу 06 дугаар сарын 05, 06-ны үеэр очиж бойлдсон. Энэ талаар хэргийн материалд мэдүүлгүүдээрээ тодорхой мэдүүлсэн. Намхавтар, дундаж бор царайтай хүн ирээд бид нараар бойны ажил хийлгүүлсэн. Приус-30 машинтайгаа авч явсан гээд мэдүүлгүүд дээрээ тодорхой мэдүүлсэн. Хамгийн чухал нь энэ гэрч нараас таньж олуулах ажиллагаа явуулсан. Алдагдсан гэх 3 хохирогчийн 5 тооны адуу. Энэ 5 тооны адуу та нарын бойлсон адуу мөн үү гэхэд бид нарын бойлсон адуу мөн байна гэж заагаад тэмдэглэл үйлдсэн. Өнөөдөр шүүгдэгч энэ хоёр адилхан цагаан адууг хүн ялгахгүй гэж байна. Магадгүй үнэхээр ижил зүсмийн адуу байх юм бол тэр адууг Улаанбаатар хотод амьдардаг хөдөө малд өсөөгүй хүн ялгахгүй байж болно. Гэтэл энэ хүмүүс бой хийдэг хүмүүс. Энэ адуутай байнга харьцдаг хүмүүс. Энэ хүмүүс тэр адууны зүс дээр зөрүүтэй ч юм уу адууны зүсийг андуурах боломжгүй гэж дүгнэж байна. Хүнээр адуу бойлуулаад бойлуулсан хүн нь энэ адуу бол хохирогчийн алдагдсан адуу мөн байна гээд заасан. Тухайн гэрчийн мэдүүлгээр мэдүүлсэн. Энэ хүний гарал үүслийн гэрчилгээ авсан нийт адууны тоо, мөн өөрийнх нь нэр дээр байдаг А дансны адууны тоо хоёр илт зөрүүтэй. Энэ зөрүү гээд байгаа 20 гаруй тооны адууг юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр бэлгэнд авсан, энд тэнд ажил хийгээд хөлсөөр авсан гэж тайлбарладаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудын хүрээнд л шийдэх боломжтой. Эдгээр нотлох баримтуудаар 2 дахь үйлдэл буюу 5 тооны адууг шүүгдэгч Н.Ч хулгайлан авч, бусдад зарж борлуулсан гэдэг нь тогтоогдож байна. Хоёрдугаарт, хохирогч Д.Бгийн 6 тооны үхэр алдагдсан гэх. Хохирогчийн үхэр алдагдсан цаг хугацаа бол 2023 оны 05 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө үхэр алдагдсан. 19 тооны үхэр алга болж, тэр үхрийг шүүгдэгчийн малаа малладаг газар, ойролцоо газраас хохирогч тухайн малаа олсон. Хохирогчийн мэдүүлэг, хохирогчийн ар гэрийн мэдүүлгээр манай үхэр хэзээ ч өөр бэлчээрт бэлчдэггүй. Хүн амьтан л туугаад явчихдаггүй юм бол тэр үхэр шүүгдэгчийн гэртэй ойролцоо байх боломжгүй юм гэх. Хоёрдугаарт, тухайн үхэр алдагдсан цаг хугацааны дараа энэ хүн малын гарал үүслийн гэрчилгээ авсан. Малын гарал үүслийн гэрчилгээ авахдаа энэ хүн зүгээр улаан махны зураг явуулсан. Яагаад өнөөдөр энэ хүн би ийм үхрээ нядалсан юм, миний үхэр чихэндээ ийм тэмдэгтэй, ийм хайчилбартай ийм үхэр гэж хэлж, зургийг нь дараад явуулсан гэдэг зүйлийг ярихгүй байгаа юм бэ. Яагаад тэр нядалсан үхрийг нядалхаас өмнөх зургийг нь дараад малын эмчид зургийг нь явуулахгүй байгаа юм бэ. Хоёрдугаарт, энэ малыг бусдад зарж борлуулаад яагаад энэ хүн өөрийнхөө дансаар авахгүй байгаа юм бэ. Яагаад хүмүүсийн дансаар шилжүүлээд аваад байгаа юм бэ. Өөрийнхөө малыг зараад өөрөө үнэ өртгийг нь авч байгаа бол өөрийнхөө дансаар л авахад ямар нэгэн зүйл болохгүй. Өөр хүмүүсийн дансаар авч, дансаар авахдаа гүйлгээний утга дээр нь тухайн мал зарсан, өгсөн, авсантай ямар ч хамааралгүй утгаар утга дээрээ бичиж шилжүүлдэг. Хэргийн материалд авагдсан эдгээр нотлох баримтуудаар Н.Чийг буруутгаад байгаа зүйл ангийг үйл явдлыг сэргээн дүрслэх юм бол энэ хүн бусдын .олон тооны малыг хулгайлсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Н.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд бол хохирогч Д.Бгийн 6 тооны үхрийг шинжилгээний байгууллагын дүгнэлтээр 21,135,300 төгрөг гэж дүгнэсэн. Энэ хохирлыг шүүгдэгч нөхөн төлөөгүй байна. Энэ хохирлыг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Мөн хохирогч М.Аөмчлөлийн 1 тооны адууг хулгайлж 1,300,000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Мөн хохирогч Т.Б3 тооны адууг 3,900,000 төгрөгөөр үнэлсэн. Энэ мөнгийг мөн шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Хохирогч Д.М1 тооны адууны үнэ болох 1,300,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг:

“...Н.Чт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-т заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлууд, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд 2 хавтаст хэргийн хүрээнд цугларсан байна гэж үзэж байна. Иймд тухайн хуулийн 65.2-т зааснаар яллагдагчид ашигтайгаар шийдвэрлүүлэх, хэрэгсэхгүй болгох үндэслэл байна гэж үзэж байна. Өмнө нэлээн хэсэг хугацаанд хуралдаж байгаад мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр нэмэлт ажиллагаанд шилжүүлсэн. Тухайн захирамжид дурдсанаар гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүсээс алдагдсан гэх малын зүс, тамгыг тодруулж тамга тэмдгүүд таарч тохирч байгаа эсэхийг шалгах нь тус хэрэгт ач холбогдолтой байна гэж шүүхийн зүгээс үзсэн. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа 60 хоног, 40 хоног, 40 хоног гээд нийт 140 хоног үргэлжилсэн. Энэ хугацаанд захирамжид заагдсан малын зүс, тамгыг таарч тохирч байгаа эсэхийг тодруулаагүй. Ингэж орж ирээгүй. Энэ нь ямар учиртай вэ гэхээр, хавтаст хэргээс түрүүн шинжлэн судалсан 122 дугаар талд байсан 3 адууны тамга. Түрүүн асуугаад байсан давхар саран дэвсгэртэй нар тамгатай 3 адуу гэсэн байгаа. Насыг нь заачихсан, эр эмээр нь заачихсан гарал үүслийн бичиг байгаа. Энэ нь өөрөө Н.Чийн хэрэглэдэг амины тамга. 06 дугаар сарын 06-ны өдрийн 2 адууны гарал үүслийн бичиг авсан. Энэ дээр миний асуугаад байгаа бугуйвч гээд тамга байгаа. Н.Чийн өөрийнх нь хэрэглэдэг аавынх нь, өвөөгийнх нь дамжаад ирсэн тамга. Бас нас хүйсээр нь нэг эр, нэг эм гээд заачихсан. Ингээд 5 адуу. Гарал үүслийн бичиг байдаг. Гэтэл адууны хохирогч болох 3 хүн дандаа бүдүүн мал хулгайд алдсан гэж мэдүүлдэг. Малын зүс давхцах асуудал өмнө яригдсан, одоо ч яригдсан. Малын зүс давхцах асуудал байгаа. Энэ малын зүсийг яаж үгүйсгээд байна вэ гэвэл нэмэлт ажиллагааны явцад буюу 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр М.Ааас дахин мэдүүлэг авсан. М.Ааас мэдүүлэг авахдаа ингэж асуудаг. 1хх-ийн 127 дугаар талд байгаа малын эрхийн гэрчилгээний зургийг харсан уу, харсан бол таны хулгайд алдсан адуу энд байна уу гэж асуудаг. Тэгэхэд тийм ээ би харчихсан. Хараад Хонгорын цаад талд бор морь, бор морины цаана байгаа зээрд морь миний хулгайд алдсан мал гэх. 127 дугаар талыг шинжлэн судлахад өвөл авхуулсан адууны зураг байдаг. Гарал үүслийн бичиг авахдаа өгсөн Н.Чийн өвөл авсан адууны зураг 6 сард алдсан М.Аадуу яагаад байж байгаа юм бэ. Хэрвээ адуу нийлсэн ч юм уу аль нэг тохиолдлоор тэр адуу нь ойрхон байдаг ч юм уу орчихсон байвал 3, 4 сард цастай байх үед нь М.Аадуу, Н.Чийн адуу нэг дор байсан юм уу гэдэг асуулт гарч ирж байгаа. Зээрд морь миний морь мөн гэж мэдүүлээд байгаа зээрд морь нь 3 сар, 4 сард цастай үед хэргийн материалын 127 дугаар талд байгаа н.Ц гэх малын эмчийн өөрийнх нь гаргаж өгсөн баримт дотор байгаа. Ийм асуудал байна. Н.Ч нь 2023 оноос эхлэн 6 сар хүртэл 2 үхрийн гарал үүслийн бичиг авсан байдаг. 10 сар хүртэл малын Ц гээд малын эмчийн тайлбарлаж байгаагаар 4 үхрийн гарал үүслийн бичиг авсан байдаг. 6 сар хүртэл тухайн цаг хугацаанд бид нар тоолоод үзэхээр Н.Ч 2 удаа дансны хуулгаар тулгаж үзэхэд /яллаад байгаа гол юм нь дансны хуулга/ 05 дугаар сарын 27-ны өдөр н.Учрал гэх ченжид өгсөн мах гарал үүслийн бичигтэй байсан гэж мэдүүлдэг. Тэр гарал үүслийн бичиг гараагүй. Яагаад гэхээр н.Хүрэлсүх гэх хүний мал байсан учраас энийг шалгаад өгөөч гэдэг хүсэлт, гомдлыг бичгээр болон амаар удаа дараа гаргасан. н.Хүрэлсүх гэх хүнийг байцаахад нь би байлцъя гэдэг асуудлыг бичгээр өгсөн. Хэргийн материал дотор миний тамгатай, бланк байгаа. Энэ талаар өмнө яригдсан. Гэтэл шалгаагүй. Өнөөдөр шүүх хуралдаан дээр олон удаа ирсэн хохирогч 6 үхэр яриад байгаа. Н.Ч өөрөө 2023 онд н.Хүрэлсүхийн Баян-Өнжүүлээс авсан 2 гарал үүсэлтэй, махыг нь өгсөн гээд байгаа 2 гарал үүсэлтэй нийт 4 үхэр зарсан. Энийг улсын яллагч бүр тулгаад асуугаад байгаа. Чи 2023 оны 10 дугаар сар хүртэл 4 үхэр зарсан байна гээд. Гэтэл энэ хүн 6 үхрээр хохирчхоод байна. Яагаад энийг шалгахгүй байгаа юм бэ. Нэгэнт мөрдөн шалгах ажиллагаа явсан учраас мөрдөн шалгах ажиллагаа дутуу гэдэг зүйл ярихгүй. 2022 оны А дансыг барьсан. Чи 19 үхэртэй байсан байна гэх. Тийм 19 үхэртэй байсан. 2023 оны мал тооллогоор 17 болоод багассан. Яагаад 12 дугаар сард нь тоолж байгаа вэ гэхээр багассан. 2 үхэр нь хаачсан бэ гэвэл н.Ц гэх хүнээс мах авсан. Надад хүнсний бичгээр худалдан борлуулагдсан учраас гарал үүсэл дээр А дансны хуулгад ингэж харагдаж байгаа. 2023 оны А данс бол байхгүй. Хэрэгт ирээгүй. Ирээгүй учраас Н.Ч гэдэг хүн 2024, 2025 онд 1 малтай юм уу 100 малтай юм уу мэдэхгүй. Гэтэл А дансанд байсан мал өдийд дуусчихсан байх ёстой гэж улсын яллагч дүгнэлт хийж ерөөсөө болохгүй. Мөн бой хийдэг гэдэг хүн мал мэддэг хүн гээд байгаа. Тэр чинь зүгээр алуурчид байхгүй юу. Мал алдаг хүмүүс. Малын зүс цээжилдэг хүмүүс биш. Малчид биш. Мал хариулдаг хүмүүс биш. Дадал зуршлаараа тухайн малыг яаж амийг нь хорлодог талаар сурчихсан хүмүүс. Нэг ёсондоо мэргэшсэн хүмүүс. Тэр хүмүүс мал мэддэг учраас үнэн зөв ярьж байна гэж хэлж болохгүй. Тэр хүмүүсээс тамга, тэмдгийг хянуулж чадаагүй. Гарал үүсэл авах, өөрийн дансаар мөнгө авах гэдэг нь тухайн хэргийг үйлдсэн гэдэг нөхцөл байдалтай уялдахгүй. Ямар ч хамааралгүй. Би өнөөдөр картгүй явж байгаад хэн  нэгний картаар мөнгө авч л байдаг. Багаа дуусгав гээд бичсэнийг гэмт хэргээ нуугаад, өөр утга агуулгатай шилжүүллээ гээд байгаа. Багаа гэдэг ченжид өөрөө махныхаа мөнгийг шилжүүлээд дуусгалаа  гэдгээ л илэрхийлж байгаа. Ийм юмыг гэмт хэрэг үйлдсэн байна, санаа сэдэлт байна гэдгээр нь шууд тулгах боломжгүй байна гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1.14-т байгаа нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй гэж заасан. Дээд шүүхийн тайлбараар хүрэлцээтэй нотлох баримт байна гэж заасан. Хүрэлцээтэй нотлох баримт нь өнөөдөр Н.Ч 2, 3 хүний дансаар дамжуулж мөнгө ашигласан нь өөрөө гэмт хэрэг үйлдсэн хүрэлцээтэй нотлох баримт биш гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 3 өдрийн үйлдэл дээр асуудал яригдсан болохоос биш тухайн он сар өдөртэй зүйлүүдийг бид ярих нь илүү ач холбогдолтой гэж үзээд тодруулж яриад байгаа. 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр н.Энхбаяр гэх айл олон тооны үхрээ алдсан байна. Түүнээс 6 нь байхгүй, 13 үхрийг олсон гэж ярьдаг. Зам дээр өдөр явж байхад Н.Ч араас хүрч ирсэн. Н.Ч араас хүрч ирээд намайг үхрээ туугаад явж байхад миний араас ирээд асууж байгаа учраас энэ хүн үлдсэнийг нь хулгайлах санаа сэдэлттэй байсан, энэ хүн хулгайлсан гэж хохирогчийн зүгээс хардах сэтгэлээр ярьдаг. Хардаж болно. Гэхдээ бид нар өнөөдөр хүнийг гэм буруутай юу үгүй юу гэдгийг шийдэх гэж байгаа учраас тэрийг үйл баримт дээр нотлох баримтаар цаасаар боож ирж шүүх ёстой. Гэтэл өнөөдөр н.Мэндбаяр гэх хүнийг өдрийн цагаар малаа туугаад явж байхад нь араас нь Н.Ч очоод тэр малыг нь хулгайлсан юм уу эсхүл 24-29-ний өдрийг хүртэл 5 хоног гэрийнхээ гадаа тэр 19 тооны үхрийг маллаж байгаад 6-г нь авсан юм уу гэдэг үйл баримт хэрэгт байдаггүй. Уялдаагүй учраас энэ баримтуудыг шүүх боломжгүй нөхцөл байдал байна гэж харагдаж байна. Н.Ч нь цаг хугацааны хувьд 03-04-нд шилжих шөнө алдагдсан гэж мэдүүлдэг. Гэтэл 05-ны өдөр 3 адууны гарал үүсэл авсан учраас цаг хугацааны хувьд давхцаж байна гэдэг. Гэтэл хөдөө малчид ч юм уу тухайн үед 06 дугаар сарын 06-ны өдөр ч юм уу 06 дугаар сарын 05-ны өдөр ч юм уу Н.Чоос өөр гарал үүслийн бичиг авсан эсэх талаар ямар ч баримт байхгүй. Яагаад заавал Н.Ч гэдэг хүн авсан байх ёстой вэ гэдэг. Авсан байгаа учраас гээд шууд тулгаад байгаа нь өөрөө эргэлзээтэй нөхцөл байдал харагдаж байна. Хэрэг Угазар өдрийн цагаар 5 адуу, 5 бойчин авч ирсэн. Мөн 1 ченж авч ирсэн. 6 гадны хүн авч ирсэн. Гэрийнхээ гадна. Дүү, ээж нар нь бүгдээрээ байгаа. Тэр хэргийн газарт хийсэн 5 адууны арьс, шийр, толгой бусад зүйл нь хаана байгаа юм бэ. 6 үхрийн арьс, шийр хаана байгаа юм бэ. Мах өгсөн байна. Арьс шийр толгойг нь зүсээд харуулаагүй байна гээд буруутгаад байж болохгүй. Энэ хүмүүсийн хэлж байгаагаар Н.Ч өнөөдөр 2 үхрийн мах олж ирээд зургийг нь авахуулаад тэрийг зарсан юм байна. Үхэр гэдэг амьтан нь өөрөө арьстай, толгойтой, эвэртэй янз бүрийн байгаа байх. Тэр эвэр туурай нь хаана байгаа юм бэ. Хэн тэрийг үзэж, яаж шалгасан юм бэ. Д.Б гэх хүний алдсан хүрэн халзан үхрийн арьс шийр нь хаана байгаа юм бэ. Яагаад ингэж асуугаад байна вэ гэхээр 5 сарын 29-ний өдөр тухайн үхрийг хийсэн байлаа гэж бодоход энэ хүн цагдаад гомдлоо гаргасан байсан. Тэгээд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаад Н.Ч байна гээд бодож 12 сар авч ирэхэд бид нар үзлэг хийх бүрэн боломжтой байсан. Юмтын ам гэх газарт. Ганц айл байсан. Ганцхан Н.Чийнх байсан гэж бүгд мэдүүлдэг учраас ганц л айл байсан. Хэдэн тооны мал нядалсан бэ гэдэг нь харагдах бүрэн боломжтой. Жалга суулгаар нь юу байна вэ гэдгийг шалгаж үзэх нөхцөл байдал байсан. Тэнд байхгүй учраас шалгах ажиллагаа хийгдээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Д.Б:

“... 6 үхрийнхээ хохирлыг барагдуулж авмаар байна. Эдний гэрийн гаднаас манай хүн үхрээ олж авсан гэсэн. Тухайн үед гэртээ байгаагүй. Би араас нь хөөж очсон л гэж ойлгодог. Манай хүн таараад хаашаа явж байгаа юм бэ гэж асуухад н.Улаанаа ахынд очих гэж байна гээд бүрхүүлтэй цэнхэр өнгийн портертойгоо давхиад ирсэн байсан. Н.Чийг манай  хүн таньдаг. Н.Ч байсан гэж хэлсэн...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Н.Ч:

“... Би энэ хүмүүсийн адуу, үхрийг авсан бол юу гэж би аваагүй гэж хэлэх вэ. Адуу үхэр нь яаж яваад тэнд очсон юм бэ. Адуугаа хэзээ, яаж алдсан бэ. Гэгээн цагаан өдрөөр би гэрийнхээ гадаа хулгай хийж, 6 үхэр, 2 үхрийн бичгийг зараад явж байх юм уу. Гарал үүслийн бичгийг. Миний эрх зүйн байдал үнэхээр их дордож байна. Хорих ангид очоод ялаа эдлээд, ажил төрөл хийгээд явж байсан хугацааг минь татаж авч ирээд цагдан хорих байранд авч ирээд битүүмжлээд хаясан. 9 сар 14 хоног хоригдлоо. Мөрдөн байцаалт шалгах ажиллагаа хийгдсэн зүйл байхгүй. н.Хүрэлсүхээс авсан 2 үхрийг тодруулж өгнө үү гэж өмгөөлөгч маань хэлсэн. Би ч хүртэл тэр мөрдөн байцаагчид хэлсэн. Мэдэхгүй гэх агуулгатай зүйл ярьсан. Эрх зүйн байдал их дордож байна. Хорих анги руугаа явж, ажил төрөл олж хийж, бие муутай ээж, эхнэр, хүүхэд рүүгээ яарч байна. Гэм буруутай гээд өөдөөс яллах гээд дайраад байна. Адууны тамга нь хаана байгаа юм бэ. Тэр бойчид нь үнэхээр гэрчлээд байгаа юм бол хийхээсээ өмнө зургийг нь дарахгүй яасан юм бэ. Өөрсдөө хүртэл хөтлөөд явсан. Тэр бойчид нь. Адуундаа цохиж алчих гээд. Үхсэн маланд арай ч ойчихгүй махыг нь салгаж байсан залуучууд. Хавтаст хэрэгт тэр арьс шир гэм буруутай гэж үзээд байгаа юм бол толгой шийр нь байхгүй. Арьс шир, хэргийн газрын үзлэг байхгүй.  Д.Б гэх хүний 6 үхрийг авсан бол 2 гарал үүслээр махны бичгийг авлаа /би бичгээ амьдын зургийг нь ч явуулдаг, махыг нь ч явуулдаг/ малын эмчийн компьютер дээр байгаа. Миний явуулсан бүх зураг. Яагаад амьдаар явуулсан зураг нь хавтас хэрэг дотор орж ирээгүй байгаа юм бэ. Би үнэхээр гайхаж байна. 9 сар 14 хоногийн хоригдох хугацаанд үнэн зөвөөр шийдээд өгөх юм болов уу гэхээр мөрдөн байцаагч нь тэгж явсаар байгаад 9 сар гаруй болсон. Хүйтэн сэрүүн орж байна. Өмнө хийсэн гэм буруутай үйлдлээ ажил төрөл хийж хүмүүжээд, хорих ангиасаа тодорхой ажлын хоног авч, өмнө нь ч гэсэн магадлангаар гаръя гэсэн хүсэл эрмэлзэлтэй байгаа. Үнэхээр энэ хүмүүсийн адуу, үхрийг мэдэхгүй. Гэтэл тэдний өдөр тэдэн тооны адууг авсан байна, тэдийг авч зарсан байна гээд. Тэр хүмүүсээс асуувал манай ах, дүү хамаатан садан, саахалт айлаас асуувал Н.Ч тэдний өдөр тийм тамгатай адуу хийсэн гэж хэлнэ. Тийм зүйл байхгүй. Энэ нотлох баримтад орно биз дээ. Би хүртэл адуундаа явж байхдаа манай адууг харсан уу гэхээр танай адуу тэнд байна лээ. Энэ нотлох баримт. Хар азарга алаг гүүтэй, зээрд адуу нь тэнд байна лээ. Энэ нотлох баримт. Тэгэхэд тийм зүйл байхгүй. Шууд тулгаад яллуулах гээд хүчээр хорих ангиас дуудлагаар аваад ирсэн. Энэ муу цагдан хорих байранд байгаа юм чинь яадаг юм гэсэн байдалтай, хандлагатай. Мөрдөн байцаалт ч авахгүй, прокурор ч хянаж байгаа зүйл байхгүй. Өмнө нь хүний юм хулгай хийсэн учраас энэ авчихсан байгаа гэх үндэслэлээр дарангуйлсан, дээрэлхсэн харьцаа, хандлагатай. Чамаас мэдүүлэг авах шаардлага байхгүй, чи шүүх хурал дээр л ярина биз гэсэн байр суурь, хандлагатай. Үнэхээр би энэ хүмүүсийн адуу, үхрийг авсан байсан бол өнөөдөр би гэм буруутай гээд зогсож байгаа. Би энэ хүмүүсийн адууг мэдэхгүй. Хэзээ яаж алдагдчихаад байгаа юм бэ. Хэн яаж харчхаад өнөөдөр намайг хулгайлсан, энэ Н.Чоос гарцаа байхгүй гээд өнөөдөр намайг яллуулах гээд зогсож байгаа юм бэ. Би үнэхээр их гомдолтой байна. Миний ард ээж, эхнэр, хүүхэд дүү нар маань маш их хэцүү байдалтай байгаа. Давхар давхар яллагдаад. Эрх зүйн байдлаа дээрдүүлж, ажил төрөл олж хийх хүсэлтэй байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Н.Ч болон түүний өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг маргадаг талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Ч, түүний өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаг бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, гэмт хэрэг хэрэг үйлдээгүй талаарх мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Шүүгдэгч Н.Чийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг ба түүнээс гадна ердийн хулгайн гэмт хэргээс тусад нь мал хулгайлах гэмт хэрэг гэж хуульчилсан.

 

“Хулгайлах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхитэй гэмт үйлдлээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.

 

Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагддагийг дурдах нь зүйтэй.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө болох малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилж өгсөн ба хуульд зааснаар бол бусдын нэг тооны малыг хулгайлсан ч гэмт хэрэг бөгөөд нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодог, өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор үйлдэгддэг тул энэхүү үйлдэл, эс үйлдэхүй хийснээрээ гэмт хэрэг төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

Харин энэ гэмт хэргийг “олон тооны малыг хулгайлж”, “бүлэглэж”, “улсын хилээр нэвтрүүлж”, “машин механизм ашиглаж”, “ноцтой хохирол, хор уршиг учруулж”, “гойд ашиг шимт малыг хулгайлж” гэсэн хүндрүүлэх шинжүүдийн аль нэгийг хангасан байхаар зааж өгсөн.  

 

Түүнчлэн шүүгдэгч Н.Ч нь үргэлжилсэн үйлдлээр Д.Бгийн эзэшмлийн 6 тооны үхрийг, М.А1 тооны адуу, Т.Б3 тооны адуу, Д.Мын 1 тооны адууг хулгайлснаараа “олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно.” гэсэн хуулийн тайлбартай нийцэж байх тул бусдын олон тооны мал хулгайлж гэсэн шинжийг хангасан хэлбэрийн шинжтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Ч нь бусдын малыг хулгайлж буй энэхүү үйлдлээ хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд түүний энэ хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч Д.Б, М.А, Д.М, Т.Б нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаанд холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Н.Чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Чийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Бд 6 тооны үхэр, хохирогч М.Ат 1 тооны адуу, хохирогч Т.Бт 3 тооны адуу, хохирогч Д.М1 тооны адууг хулгайлж дээрх хохирогч нарт нийт 27.365.300 төгрөгийн хохирол учирсан байна.

 

Шүүгдэгч Н.Ч нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулаагүй байна.

 

Иймд шүүгдэгч Н.Чоос хохирогч Д.Бд 6 тооны үхрийн үнэ болох 21.135.300 төгрөгийг,

хохирогч М.Ат 1 тооны адууны үнэ болох 1.300.000 төгрөг, хохирогч Т.Бт 3 тооны адууны үнэ болох 3.900.000 төгрөг, хохирогч Д.М1 тооны адууны үнэ болох 1.300.000 төгрөгийг, нийт 27.635.300 төгрөгийг гаргуулж хохирогч нарт тус тус олгох нь зүйтэй байна.

 

Түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Лувсанцэрэн:

“...Шүүгдэгч Н.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн талаар шүүх шийдвэрлэсэн. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг хохирогчид хохирол төлөөгүй, гэм буруу дээрээ маргаж байгаа энэ нөхцөл байдлыг дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн хувьд энэ хэрэгтээ 9 сард 14 хоногийн хугацаанд цагдан хоригдсон. Энэ цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна. Өмнө 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 521 дугаартай шийтгэх тогтоолоор 4 жил 8 сар 9 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн. Иймд тус ялыг нэмж нэгтгэж, ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг:

“...Н.Чт холбогдох хэргийн гэм буруу дээр маргаж оролцсон. Гэм буруугаа  хүлээн зөвшөөрөхгүй байна, хохирол төлбөр байна гэж улсын яллагч 6 жилийн хорих ялын саналыг оруулж байна. Өмнөх шийтгэх тогтоолын ялыг нэмж нэгтгэх талаар ярьж байна. Ямар хуулийн зүйл заалтаар яаж нэгтгэх гэж байгаа талаар хэлсэнгүй. Би ойлгосонгүй. Энийг шүүхэд нээлттэй үлдээж байна гэж ойлгож байна. Бид нарын зүгээс гэм буруугүй гэдэг тал дээрээ итгэл үнэмшилтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоно гэж үзэж байгаа учраас хөнгөрүүлэх нөхцөл байдал болон бусад зүйлсийн талаар санал оруулахгүй...” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч Д.Б:

“... Гомдолтой байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Н.Ч:

“...Хүний адуу, үхэр аваагүй учраас юун хохирол төлөх. Тэр авсан гэж хэлээд байгаа, бой хийсэн гэрчлээд байгаа хүмүүс нь төлдөг юм байгаа биз. Яасан их хүн гэрчлээд яваад байдаг юм бэ. Би адуу, үхэр аваагүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүх шүүгдэгч Н.Чт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тухайн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцлийн үндсэн агуулга нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх бөгөөд үүн дээр нэмж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байхыг шаардсан зохицуулалт юм.

 

Энэ зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал ба хуульд зааж өгсөн.

 

Шүүгдэгч Н.Ч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх боломжгүй, учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэсэн үндсэн нөхцлийг хангаагүй гэж үзсэн.

 

Мөн ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ болон шүүгдэгч нарын хувийн байдлыг зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд шүүгдэгч Н.Чт 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь тохирно гэж дүгнэсэн.

 

Түүнчлэн өмнөх буюу Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/172 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 7 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жил 7 сар 16 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

 

Дээрх оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу мөн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Ч нь 287 хоног цагдан хоригдсонг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.          

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1

дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Н.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Н.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Н.Чийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд цагдан хоригдсон нийт 287 /хоёр зуун наян долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Н.Чт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр өмнөх буюу Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/172 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 /гурав/ жил 7 /долоо/ сар 16 /арван зургаа/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жил 7 /долоо/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Н.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жил 7 /долоо/ сар 16 /арван зургаа/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

6. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Ч нь 287 /хоёр зуун наян долоо/ хоног цагдан хоригдсонг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Чоос нийт 27.635.300 /хорин долоон сая зургаан зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулж, 21.135.300 /хорин нэгэн сая нэг зуун гучин таван мянга гурван зуу/ төгрөгийг хохирогч Д.Бд,

1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг хохирогч М.Ат,

3.900.000 /гурван сая есөн зуун мянга/ төгрөгийг хохирогч Т.Бт,

1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг хохирогч Д.Мтус тус олгосугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Н.Чт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, түүний хорих ял эдлэх хугацааг 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч  Н.Чт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ,

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН