| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0382/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/442 |
| Огноо | 0000-00-00 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/442
2025 10 01 2025/ШЦТ/442
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,
улсын яллагч Б.Лувсанцэрэн,
хохирогч С.Э.Ббаяр, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг,
шүүгдэгч Э.Б, М.Ц, тэдгээрийн өмгөөлөгч М.Мэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Б, Ц нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч М.Ц, Э.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн хүүхдийн тоглоомын талбайд 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хохирогч С.Э.Ббаяртай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч М.Ц:
“...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэж,
Шүүгдэгч Э.Б:
“...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв..” гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч М.Ц, Э.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн хүүхдийн тоглоомын талбайд 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хохирогч С.Э.Ббаяртай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Үүнд:
Бүртгэлийн Г-2547 дугаартай хэргийн Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн гудамжтай хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 8-10 тал/,
Хохирогч С.Э.Ббаярын “...Би 2025 оны 05 дугаар сарын 23-ний өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 39 дугаар хороо Тэнүүн хотхон 2-2 тоотод гэртээ байхад манай найз Мутсаа яриад өмнөх ярьсан газар луу явахаар гэрээсээ 09 цагийн орчим гарсан. Бид хоёр уулзаад Мсургууль орж шалгалт өгөөд найз Тэмүүлэнтэй утсаа яриад хичээл тараах уулзахаар болоод хүлээж байгаад 13 цагт уулзаад Төв аймгийн Зуунмод сум явсан. Төв аймгийн Зуунмод суманд ирээд Мнайз Жаргал гэх охинтой уулзаад төрсөн өдрийг тэмдэглэж өгөхөөр болоод Манзушир хийд явах замд модны доор сууж байгаад Жаргалыг гэрт нь хүргэж өгөөд харих гээд гарч явахад замын хажууд сагсан бөмбөгийн талбай байхаар нь МТбид гурав тоглохоор зогссон. Мбид хоёр тэнд байсан хүүхдүүдтэй хуваагдаад баг болоод тоглож эхэлсэн Тэмүүлэн сагс тоглож чадахгүй гээд машиндаа үлдсэн. Бид хоёр тоглож байгаад нэг хүүхэд нь миний нүүр хэсэгт бөмбөг шидэхээр нь би уурлаад нуруу хэсэгт гараараа цохиод эргэж хараад намайг цохиод хамт явж байсан хүүхдүүд нь бүгд босож ирээд нийлээд зодсон. Манай хоёр найз салгах гэж ирээд бас зодуулаад нөгөө хэд машиндаа суугаад бид хэд ч бас явахаар машиндаа суухаар явсан. Бид хэдийг зодсон залуус машин дотроосоо "Та хэд өөрсдөөсөө болсон шүү" гэхээр нь би "За уучлаарай" гээд баруун гар хөдлөхгүй зүүн гараараа гар барих гэсэн чинь "Чи муу аль гараа өгөөд байгаа юм бэ? Нөгөө нүдийг чинь адилхан болгоод өгөх үү" гээд хөлөөд явсан. Би хоёр найзын хамт эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,
Хохирогч М.М“...Би 2025 оны 05 дугаар сарын 23-ний өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо 66с-111 тоотод гэрт байж байгаад найз Э.Ббаяртай уулзахаар өглөө 08 цагийн орчим гараад замаараа дүү Мөнх-Ундралыг цэцэрлэгт нь хүргэж өгөөд Э.Ббаяртай уулзсан. Бид хоёр хамт манай сургууль болох Санхүү эдийн засгийн их сургууль орохоор явсан. Би тэр өдөр улирлын шалгалт өгөх ёстой байсан бөгөөд сургуулийн гадаа Э.Ббаяр үлдээд хүлээсэн. Шалгалтаа өгч дуусаад гарч ирээд Тэмүүлэн найзыг дуудаад өмнө өдөр нь ярьж байснаар Төв аймгийн Зуунмод сум орж хуучин салсан найз охин болох Жаргалын төрсөн өдрийг тэмдэглэхээр явсан. Замдаа Налайх дүүрэх орохын наана CU сүлжээ дэлгүүрээс идэж уух юм аваад цааш яваад өдөр 15 цаг болж байсан. Бид гурав Жаргалтай уулзаад Манзуширын хийд орж модны доор сууж төрсөн өдөр тэмдэглэж байгаад орой 17 цагийн орчим Жаргалыг гэрт нь хүргэж өгөхөөр буцаад Зуунмодын төв рүү орсон. Жаргалыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн эсрэг талын орон сууцанд буулгаад Улаанбаатар хот руу буцаж гарах гэж яваад төөрөөд явж байхад замын хажууд сагсны талбай байхаар нь зогсоод Э.Ббаяр бид хоёр бууж тоглох болоод Тэмүүлэн машин дотроо утсаа оролдоод үлдсэн. Бид хоёрыг бууж ирэх үед хар өнгийн Приус 41 маркийн машин ирж зогсоод нийлээд хамт сагс тоглохоор болоод бооцоотой ундаанд тоглохоор болсон. Сагс тоглож байх үед самбарын доор Э.Ббаяр эсрэг багийн хүүхэдтэй кантагт үүсгэж ширүүн тоглосон чинь нөгөө хүүхэд нь барьж байсан бөмбөгөө Э.Бий нүүр хэсэгт шидсэн. Э.Б уурлаад араас нь нуруу хэсэгт цохисон чинь тэнд тоглож байсан эсрэг багийн гурван хүүхэд шууд Э.Бийг газар унагаад зодсон би болиулах гээд очоод салгатал миний өндөртэй адил залуу намайг холдуулаад миний нүүр хэсэгт хэд хэд цохиод газар унасан нэг мэдсэн Тэмүүлэн ирээд салгаад намайг газраас босгоод машинд суулгах гээд явж байтал нөгөө залуучууд машиндаа сууж манай машины хажууд ирээд нэг залуу бууж ирээд "Чи яасан уйлаад байгаа юм уу? Уйлах гээд байгаа юм уу?" гээд нүүр хэсэгт нэг удаа цохиод машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,
Хохирогч М.Цийн “...Би мэднэ. Тухайн өдөр 2025 оны 05 дугаар сарын 23-ний өдөр би Төв аймгийн Нацагдорж 5 дугар баг 19 дүгээр байр 4-56 тоотод гэртээ байж байгаад Номин, З, Э.Б нартай уулзахаар гарсан. Бид нар уулзаад Баянхошуу 3 дугаар багт байх Ивээл дэлгүүр ороод төв орохоор машинтайгаа хөдлөөд уулзвар дээр ирэх үед сагс тоглох санаа гаргаад буцах үед хажуугаар нэг машин өнгөрөөд сагсны талбай дээр зогссон. Бид хэд буугаад талбай ороод нөгөө машинтай залуустай хамт ундааны бооцоотой сагс тоглосон. Тоглолтын явцад эсрэг багт тоглож байсан өндөр залуу намайг түлхээд бохир тоглоод байхаар нь уурлаад "Цэвэрхэн тоглооч" гэж хэлсэн. Дахин тоглож байх үед нөгөө залуу түлхээд байхаар нь би барьж байсан бөмбөгөө өөдөөс нь шидсэн чинь нөгөө залуу зөрүүлээд намайг цохиод манай найзууд нөгөө талын залуугийн найз нартай маргаан үүсээд зодоон болсон. Хэсэг маргалдаж байгаад бид нар салаад машиндаа суугаад явсан. Сагсны талбай дээр өөр жоохон хүүхдүүд тоглож байхад нөгөө өндөр залуу хүүхдүүдийн бөмбөг авч шидээд байхаар нь бид нар "Жоохон хүүхдийн бөмбөг авч шидлээ" гэж уурлаад мөн дээрээс нь тоглох явцдаа бохир тоглоод маргаан үүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,
Гэрч Г.С“...Манай хүүхэд 2025 оны 05 дугаар сарын 23-ний өдөр гэрээсээ найз Мхамт Төв аймгийн Зуунмод суманд байх найзтайгаа уулзахаар явсан. Орой 21 цаг өнгөрөөд над руу хүү Энх-Амгалан залгаад "Э.Ббаяр Төв аймгийн Зуунмод суманд явж байгаад хүнд зодуулсан байна" гэхээр нь би Э.Ббаяр луу залгасан утсаа авахгүй хамт явсан найз Мутас руу залгаад юу болсон талаар асуутал "Сагсны талбай дээр тоглож байхад хэдэн хүүхэд нийлээд зодсон одоо гараа боолгож байна" гэж хэлээд Мэмнэлгээс гарахад нь гэрт нь хүргэж ирээд би хүү Э.Ббаярыг аваад гэмтэл согог судлалын үндэсний төвд авч ирж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,
Гэрч С.Н“...Би 2025 оны 05 дугаар сарын 23-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумны Баянхошуу 3 дугаар багийн зам дагуу байх тоглоомын талбайн дээр болсон зодооны бол мэднэ. Тэр үед би машин дотор сууж байсан. Сагсны талбай дээр тоглож байсан нэрийн мэдэхгүй арслан шиг үстэй нөгөөх нь бор шаргал үстэй хоёр залуу тоглож байгаад арслан шиг үстэй залуу хүүхдүүдийн бөмбөгийг аваад хашаа давуулаад өшиглөсөн. Тэрийг манай хамт явсан ангийн найзууд "Хөөе яаж байгаа юм" гээд тоглоом цаашаа бага зэрэг маргаантай ууртай үргэлжилсэн. Тоглож байх үедээ Ц нөгөө арслан шиг үстэй залуу хоёр самбар доор үсрээд санаандгүй юм уу санаатай юм уу өшиглөөд маргаан үүсээд нэг мэдсэн зодоон болчихсон байсан. Сагсны талбай дээр байсан хүүхдүүд салгаад манай найз Ц толгой өвдөөд байна гэхээр нь толгойны эм өгөөд найзуудаа аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,
Гэрч Б.О“...Миний утсаар 2025 оны 05 дугаар сарын 23-ний өдөр манай найз Э.Б, Ц нар фейсбүүкээр чат бичээд "Андаа гараад ир" гэсэн. Би гадаа гарч уулзах үед "Бид хоёр хүнтэй муудалцаж зодолдсон нөгөө хүмүүс нь цагдаад гомдол гаргасан юм шиг байна" гэхээр нь хүмүүсээс асууж байгаад зодуулсан гэх залуугийн дугаар болох 94111948 гэх дугаарыг олоод Э.Бийг яриулах гээд залгаад яриултал ярьж чадахгүй болохоор нь би утсыг нь аваад "Хоорондоо маргалдахгүй тохироод салчихаа цагдаад гомдол гаргаад яах юм бэ" гэж хэлээд хооронд нь эвлэрүүлээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/,
Гэрч О.Т“...Би 2025 оны 05 дугаар сарын 23-ний өдөр Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг Ревэр виллагийн 1-19 тоотод гэртээ байж байгаад хичээлдээ явахаар 09 цагт гараад Монгол улсын их сургуулийн хичээлийн байранд ирсэн. Өдөр 12 цагийн орчим Мнад руу залгаад "Манай нэг найзын төрсөн өдөр болж байгаа юмаа Э.Ббаяр гурвуулаа Төв аймгийн Зуунмод ороод ирье" гэж хэлсэн. Бид гурав Хан-Уул дүүргийн Имарт сүлжээ дэлгүүрийн орчим уулзаад хамт Төв аймгийн Зуунмод сум ороод Мхуучин найз охин Жаргал гэх хүнтэй уулзаж төрсөн өдрийг нь тэмдэглэж өгөөд үдээс хойш Улаанбаатар хот буцахаар болоод Жаргалыг гэрт нь хүргэж өгөөд явсан. Зуунмодоос гарах замаа олохгүй төөрөөд замаар явж байгаад замын хажууд байх сагсны талбай дээр хэсэг зогсоод Э.Ббаяр, Мхоёр сагс тоглохоор буугаад би машин дотроо үлдсэн. Би утсаа оролдоод сууж байхад удалгүй Э.Ббаяр Мхоёр хамт тоглож байсан хэсэг хүүхдүүдтэй мэргалдаад зодолдоод эхэлсэн. Би буугаад салгах гээд очоод "Хөөе юу болоод, байгаа юм юу болсон юм" гэхэд өөдөөс нэг залуу нь "Чи яахын" гээд дайраад араас нэг цохиод авсан. Талбай дээр маргалдаж манай хоёр найзыг зодож байсан хүүхдүүд болиод машиндаа суухаар явсан. Би хоёр найзыгаа босгоод машиндаа суухаар явж байхад нөгөө залуучууд машинтайгаа манай машины хажууд зогсоод бууж ирээд Мдээр очоод заамдаад хэрүүл хийж байгаад машиндаа суугаад явсан. Бид гурав тэндээс хөдлөөд шууд эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,
Гэрч Э.Бий “...Би мэднэ. Тухайн өдөр 2025 оны 05 дугаар сарын 23-ний өдөр би Төв аймгийн Зуунмод сум Баянхошуу 3 дугаар баг 24-2 тоотод гэртээ байхад манай найзууд болох З утсаар залгаад манай гадаа ирээд би гарч уулзаад хамт гадуур салхинд гарахаар болсон. Зтай хамт Номин хамт явж байсан. Бид гурав уулзаад цааш яваад Дивизийн 5 давхраас найз Цийг аваад дэлгүүр ороод төв руу орохоор хөдлөөд явж байгаад сагсны шийд өнгөрөөд буцаж ухарч байхад хажуугаар гурван залуу машинтай хажуугаар дайрах шахаад өнгөрөөд сагсны талбай орсон бид хэд ч бас сагсны талбай орсон. Тэнд бид хэд нийлээд хуваагдаад тоглох гэж байхад хажууд тоглож байсан жоохон хүүхдүүд тоглоомын талбай дээр бөмбөг оруулээр ирсэн чинь нөгөе гурвын нэг нь болох өндөр арзгар үстэй залууг бембег аваад увишаа давуулаад шидэхээр нь би "Наана чинь хүүхдүүд тоглож байгаа юм бишуу хүний хүүхдийн бөмбөг яаж байгаа юм" гээд уурлаад цаашаа ундаанд бооцоотой тоглож эхэлсэн. Тоглолтын явцад нөгөө өндөр сэгсгэр залуу шийдэн дор Цтой тоглож байх үедээ кантагт үүсгэж түлхээд самбарт үсрэх үедээ Цийг өвдөглөөд Цанд уурлаад "Яаж тоглоод байгаа юм бэ?" гээд маргалдаад би ард байсан тоглогчоо хориод эргээд харах үед нөгөө залуу Цийн толгой хэсэгт араас нь цохиж байсан. Би очоод Цэчдээс холдуулаад түлхэх үед нөгөө залуу араас миний толгой хэсэгт цохиод би эргэж хараад нөгөө залуутай маргалдаад зодоон болсон. Хэсэг маргалдаж айгаад бид нар сапаад гэртээ харихаар явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,
Гэрч М.Цийн “...Би мэднэ. Тухайн өдөр 2025 оны 05 дугаар сарын 23-ний өдөр би Төв аймгийн Нацагдорж 5 дугар баг 19 дүгээр байр 4-56 тоотод гэртээ байж байгаад Номин, З, Э.Б нартай уулзахаар гарсан. Бид нар уулзаад Баянхошуу 3 дугаар багт байх Ивээл дэлгүүр ороод төв орохоор машинтайгаа хөдлөөд уулзвар дээр ирэх үед сагс тоглох санаа гаргаад буцах үед хажуугаар нэг машин өнгөрөөд сагсны талбай дээр зогссон. Бид хэд буугаад талбай ороод нөгөө машинтай залуустай хамт ундааны бооцоотой сагс тоглосон. Тоглолтын явцад эсрэг багт тоглож байсан өндөр залуу намайг түлхээд бохир тоглоод байхаар нь уурлаад "Цэвэрхэн тоглооч" гэж хэлсэн. Дахин тоглож байх үед нөгөө залуу түлхээд байхаар нь би барьж байсан бөмбөгөө өөдөөс нь шидсэн чинь нөгөө залуу зөрүүлээд намайг цохиод манай найзууд нөгөө талын залуугийн найз нартай маргаан үүсээд зодоон болсон. Хэсэг маргалдаж байгаад бид нар салаад машиндаа суугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/,
Хохирогч С.Э.Ббаярын дахин өгсөн “...Ц гэдэг хүүхэд тоглож байгаад намайг эхлээд бөмбөг аваад тэрийгээ миний нүүр хэсэг рүү хүчтэй шидсэн. Тэгэхэд хамар хорсоод халуу дүүгээд ирсэн. Тэгэхээр нь би хамар хугарчихсан юм болов уу гэж бодоод уурлаад Цийг араас нь нуруу хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгэхэд Ц эргэж хараад миний нүүр хэсэг рүү нилээн хэдэн удаа цохисон. Тэгэхэд Э.Б гэдэг нь хажуунаас орж ирээд тэр хоёр миний үснээс зулгаагаад намайг нүүр, толгой хэсэг нилээд хэдэн удаа цохисон. Тэгээд би газарт унаад өгсөн. Би яг хэн нь хэдэн удаа хаашаа цохисонг мэдэхгүй байна. Намайг доошоо хараад газарт сууж байхад Ц, Э.Б хоёр хоёулаа миний нүүр толгой хэсэг рүү цохиод байхаар нь би гараараа нүүр хэсгээ хаагаад суусан. Тэгээд босох гэж оролдоход босгохгүй тэр хоёр ээлжлээд намайг цохиод байсан. Бас намайг хөлөөрөө өшиглөөд байсан. Би доошоо харж байсан болохоор хэн нь Өшиглөсөнг мэдэхгүй байна. Э.Б Ц хоёр хоёулаа адилхан миний биед халдаж зодсон. Тэгээд зодуулсны дараа нь миний зүүн талын нүднээс цус гараад хавдаж хөхөрсөн байсан. Ер нь толгой хэсэг бүхэлдээ хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 тал/,
Шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн №Төв0725/349 дугаартай “...М.Мбиед баруун, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тус тусдаа хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” талаарх дүгнэлт /хх-ийн 54-55 тал/,
Шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн №Төв0725/352 дугаартай “...М.Цийн биед зүүн чамархайн зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй...” талаарх дүгнэлт /хх-ийн 63-64 тал/,
Шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн ЕГ07И/7434 дугаартай “...С.Э.Ббаярын биед баруун гарын алганы 4-р шивнүүр яс, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанаа, зүүн тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” талаарх дүгнэлт /хх-ийн 72-73 тал/,
Шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2025/01 дугаартай “С.Э.Ббаяр нь сэтгэцийн эмнэлзүйн үзлэг, сэтгэл судлалын болон бусад хийгдсэн шинжилгээ, эмнэлгийн бичиг баримтад үндэслэн F43.1 гэмтлийн дараах стрессийн эмгэг гэж оношлогдсон сэтгэцэд хор уршиг учирсан болохыг харуулж байна. С.Э.Ббаярын сэтгэцэд учирсан хор уршиг хоёрдугаар зэрэглэлд байна...” талаарх дүгнэлт /хх-ийн 82-88 тал/,
Шүүгдэгч Э.Бий яллагдагчаар өгсөн “...Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх тул хуульд заасан эрхийн хүрээнд өмгөөлөгч оролцуулж мэдүүлэг өгөх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 102 тал/,
Шүүгдэгч Э.Бийн дахин яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 105 тал/,
Шүүгдэгч М.Цийн яллагдагчаар өгсөн “...Танилцлаа надад сана хүсэлт байхгүй. Би гэм буруу дээрээ маргаж байгаа зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 112 тал/ болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Лувсанцэрэн:
“...Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт хяналтын прокурор Б.Лувсанцэрэн би, улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах явцад бичлэгийг талууд шинжлэн судалсан. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Э.Ббаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдсон. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б, М.Ц нар нь бүлэглэж, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь эдгээр нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хэргийн материалд авагдсанаар хохирогчийн зүгээс эмчилгээний зардалтай холбогдуулан 12 төрлийн баримт гаргаж өгсөн. 386,840 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч нарын зүгээс 1,428,000 төгрөгийг эмчилгээний зардалд нөхөн төлсөн. Мөн хохирогч эмнэлгийн байгууллагаар үзүүлж эрүүл мэндийн даатгалын сан буюу төрөөс үйлчилгээ авсан. 321,462 төгрөг гарсан. Энэ мөнгийг шүүгдэгч нар нөхөн төлсөн. Шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан, нэхэмжилсэн мөнгийг нөхөн төлсөн гэж дүгнэж байна. Харин шүүх хуралдааны явцад бензины шатахууны зардал нэхэмжилсэн. Энийг шүүгдэгч нараас гаргуулах саналтай байна. Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага 2 дугаар зэрэглэлээр тогтоосон. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 25 дугаартай тогтоолд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлж шүүгдэгч нараас гаргуулж хохирогчид нөхөн төлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,
Хохирогч С.Э.Ббаяр:
“...Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна...” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг:
“...Хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Миний үйлчлүүлэгч С.Э.Ббаярыг Э.Б, М.Ц нар бүлэглэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан. Миний үйлчлүүлэгчийн ээж нь эрх зүйн мэдлэггүйн улмаас дахин шинжээч томилуулаагүй байсан. Хэрвээ хагалгаа хийлгэсэн бол хүнд гэмтэл гарах магадлалтай байсан гэж миний хувьд үзэж байна. С.Э.Ббаярын хувьд бол айлын цор ганц хүүхэд. 2 гарын тухайд одоо хүртэл эдгэрэхгүй. Энэ чигээрээ л байна гэж байгаа. Энэ хүүхэд хөгжмийн их сургуульд сурдаг. Цаашид хөгжим тоглох боломжгүй болж байна. Маш их харамсалтай байна. Энэ хоёр хүүхдээс болж С.Э.Ббаярын өөрийнх нь хүсэл мөрөөдөл биелэхгүйд хүрч байна. Хоёрдугаарт, миний үйлчлүүлэгчийн нүдний хувьд яс нь хугарсан. Зүүн нүдний ухархайн дотор ханын хугаралтай байгаа. Энэ нь маш ноцтой хүнд гэмтэл. Монгол Улсын хэмжээнд олон нүдний эмнэлэг байдаг. Тэгэхэд ганцхан газар л энэ хагалгааг хийлгэх боломжтой гэж байгаа. Тэр газарт хийлгэе гэхээр эрсдэлтэй байгаа. Тийм учраас ээж нь ганцхан хүүхэдтэй учраас айгаад хийлгээгүй байдаг. Цаашид Хөх хот ч юм уу, Оросын холбооны улс, Эрхүү хот ч юм уу явах зайлшгүй шаардлагатай байгаа. Цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тусгаж өгнө үү. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн 2 дугаар зэрэглэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгохоор хуульчилсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2025 онд 792,000 төгрөг болсон. 2 дугаар зэрэглэлийн хамгийн дээд хэмжээ болох 12.99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож 10,288,080 төгрөгийг яллагдагч нараас гаргуулж, хохирогчид нөхөн олгуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсэж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Мэндсүрэн:
“...Гэм буруу дээр ярих зүйл байхгүй. 2 үйлчлүүлэгчийн тухайд хоёулаа гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хүлээн зөвшөөрч гэмшсэн. Хохирлын тухайд, бензин шатахууны зардлын баримтыг авч ирсэн байсан. Энэ төлбөрийг төлнө. Сэтгэл санааны хохирлын талаар 2 дугаар зэрэглэлээр тогтоогдсон. 2 дугаар зэрэглэлд 5-12.99 дахин нэмэгдүүлэхээр хуульчилсан. Шүүхийн хэлэлцүүлэг болохоос өмнө ямар нэгэн тоо хэмжээ тогтоогдсон зүйл яригдаагүй. Үйлчлүүлэгч нарын хувьд хэрвээ хохирол мөнгө нэхэгдэж байна гэсэн бол шүүх хурал болохоос өмнө төлье гэсэн бодолтой байсан. Мөнгөн хохирол тогтоогдоогүй. Одоо энд орж ирээд 10,288,080 төгрөг гэж мэдэж байна. Улсын яллагч 12,99 дахин биш 8 дахин нэмэгдүүлэх саналыг гаргаж байна. Би улсын яллагчтай санал нийлж байна. Надад одоо 2 минутын хугацаа байгаа байх. Би энэ хэрэгт шууд холбоотой биш ч гэсэн өөрт тохиолдсон нэг зүйлийг та нар зөвшөөрвөл 1 минутад ярьмаар санагдаж байна. Надад болсон явдал. Би 10 жилийн хүүхэд байхдаа тамирчин байсан. Спортын мастер, сагсан бөмбөг, гар бөмбөг, хөнгөн атлетикаар аймгийн шигшээ багт багтдаг тамирчин байсан. 1980, 1981 онуудад 8, 9 дүгээр ангидаа 2 удаа улсын аваргын тэмцээнээс алтан медаль авсан. Ийм тамирчин хүүхэд байсан. Гэтэл 10 дугаар анги төгсдөг жил 1 сар гаргаад, он гарсны дараа дотуур байрны хөдөөнөөс ирсэн хүүхдүүд надад би цагаа дээрэмдүүлчихлээ, миний малгайг авчихлаа, хүзүүний ороолт авчихлаа гэдэг байсан. Тэр нь хэн байсан бэ гэхээр аймгийн атманууд н.Цонжиг гээд залуу байсан. Тэр 8 дугаар ангиа надтай хамт төгссөн. Бид хоёр зодолдвол би дийлдэг байсан. Нөгөө хүүхдүүдийн юмыг нь авч өгөх гээд очтол надтай зодолдоно гэсэн. Тэгээд хоёулаа олон хүүхдүүдийн өмнө зодолдсон. Тухайн үед зодолдож байхдаа би тухайн хүүхдийн хамрын мөгөөрс ясыг хуга цохисон байсан. н.Төмөрбаатар гэх хүүхдийн байцаагч таарч, надад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Би арван жилийн од болсон, тамирчин хүүхэд байсан. Гэтэл 10 дугаар анги төгсөх гэж байхдаа эрүүгийн хэрэг үүсгээд шоронд оронд орох юм байна, бараг боож үхье гэж дотроо бодож байсан. Гэтэл н.Одсүрэн гээд Төв аймгийн Цагдаагийн газрын сургалт боловсрол хариуцсан хүн хөөцөлдөж байгаад прокурор дээр миний хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Тэгээд прокурор намайг өрөөндөө дуудаж байгаад маш олон зүйлээр сургамжилж, маш олон зүйлээр амлалт авч байсан. Яг энэ хүүхэд байх насандаа томоогүй алдаа хийж, бараг шоронд явах шахсан. Энэ надад болсон явдал. Гэтэл энэ хоёр хүүхэд дөнгөж 10, 12 дугаар анги төгсөөд яг ийм байдалтай байна. Гэнэн томоогүй насандаа надтай адил давтагдаж байна. Үүнд маш харамсалтай байгаа. Харамсаж байгаагаа илэрхийлье. Энэ хоёр хүүхдийн өмнө дахин уучлалт гуйя...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч М.Ц:
“...Хийсэн хэрэгтээ гүнээ гэмшиж байгаа. С.Э.Ббаяр болон С.Э.Ббаярын ээжээс нь гүнээ уучлалт гуйж байна. Цаашид ийм үйлдэл гаргахгүй. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.Б:
“...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Цаашид дахин ийм алдаа гаргахгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Э.Б, М.Ц нарын гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Б, М.Ц нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутай гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Э.Б, М.Ц нар дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч Э.Б, М.Ц нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Э.Б, М.Ц нар нь бүлэглэн хохирогч С.Э.Ббаярыг зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Э.Б, М.Ц нар нь бүлэглэн хохирогч С.Э.Ббаярыг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “бүлэглэж” үйлдсэн шинжийг хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд зүүн шаант яс, тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Э.Б, М.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Э.Б М.Ц нарын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч С.Э.Ббаярын биед баруун гарын алганы 4-р шивнүүр яс, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанаа, зүүн тохойн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон хүндэвтэр хохирол учирсан байна.
Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирогч С.Э.Ббаяр нь эрүүл мэндийн эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол нийт 1,048,197 төгрөгийг нэхэмжилдэг.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардалтай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын сангаас 321.642 төгрөгийн хөнгөлөлт авсан нь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүний шүүгдэгч нар нь бүрэн төлж барагдуулсан байна.
Шүүгдэгч нар нь шүүхийн шатанд 1.428.887 төгрөгийг хохирогчийн эмчилгээний зардалд төлсөн байх тул зөрүү 380.690 төгрөг байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Э.Ббаяр 91.272 төгрөгийг нэхэмжилснийг зөрүү мөнгөн дүнгээс хасч 289.418 төгрөг үлдэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол тооцно”,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж ,
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж заасан байна.
Иймд шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг шүүгдэгч Э.Б, М.Ц нараас дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Сэтгэцэд учирсан хохирол:
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно” гэсний дагуу,
Сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар тогтоогджээ.
Хохирогч С.Э.Ббаярын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Хоёрдугаар” зэрэглэлд тогтоосон байна.
Иймд хохирогч С.Э.Ббаярт Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний хөлсний доод хэмжээ болох /720.000х10/=7.200.000 төгрөгийг илүү төлсөн 289.418 төгрөгөөр хасч 6.910.582 төгрөгөөр тогтоож байна.
Дээрхийг шүүгдэгч Э.Б, М.Ц нараас тус бүр 3.455.291 төгрөгийг гаргуулж хохирогч олгохоор шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч нараас гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Лувсанцэрэн:
“...Шүүгдэгч Э.Б, М.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүхээс шийдэж байна. Шүүгдэгч нарын хувьд хохирлыг нөхөн төлсөн. Мөн эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг төлөхөө төлөхөө илэрхийлж байна. Шүүгдэгч нар анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч явж байсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч тус бүрт 4,500,000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй...” гэсэн дүгнэлтийг,
Хохирогч С.Э.Ббаяр:
“...Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна...” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг:
“...Шүүгдэгч нарыг сэтгэл санааны хохирлыг удахгүй төлөөд өгөөрэй гэж хүсэж байна. Эрүүгийн хариуцлагын тухайд прокурортой санал нэг байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн:
“... Миний 2 үйлчлүүлэгч хоёулаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэм буруу дээрээ маргаагүй. Өөрсдөө үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Дөнгөж сургууль төгсөөд амьдралын замд хөл тавьж байх явцдаа маш том алдаа гаргасан. Дахин ийм алдаа гаргахгүй байна гэх сургамжийг авсан байх. Үүний дагуу цаашид дахин гэмт хэрэг, зөрчлөөс хол байх гэж өмгөөлөгчийн зүгээс итгэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг бол 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ялтай зүйл анги. Хүндрүүлсэн нөхцөл байдлыг оруулаад бүлэглэсэн гэдгээр зүйлчилж хүндэрсэн. Хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Үүнд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-т зааснаар шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ. Үүнд, 1.1-т тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. 1.2-т гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн. 1.4-т хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх. Тэр жижиг хүүхдүүдийн бөмбөгийг авч, 5 метр хашаа давуулаад шидэж байгаа, тоглохдоо бохир тоглож байгаа нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-т гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэж заасан. Энэ заалт дээр хуулийн нэг боломж байгаад байгаа. 6.7 дугаар зүйлийн 1-т шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэх. 1.1-т энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэж заасан. Хуулийн боломж нь энэ. Улсын яллагч тус бүрд нь 4,500,000 төгрөг буюу 4500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Өмгөөлөгчийн байр суурийн тухайд, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналтай байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Сурагчийн хувийн байдлаар тогтоогдсон. Ийм байр суурьтай байсан. Гэхдээ энэ хэргийн тухайд хорих болон зорчих эрхийг хязгаарлах ял байгаа. Зорчих эрхийг хязгаарлах ялын тухайд 2 оюутан хүүхдэд хэцүү болно. Улсын яллагчийн 4500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,500,000 төгрөгөөр торгох ялын саналтай санал нэг байна. Тус тусад нь 4,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг дэмжиж байна. Эрүүгийн ял шийтгэл бол амьдралд нь хар толбо болж үлддэг. Дараа нь ажил төрөлд орох гэхээр ял шийтгэлтэй гэж гарч ирдэг. Би эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх байр суурьтай байсан. Гэхдээ яалтачгүй үйлдсэн, хүнд зүйл ангитай гэмт хэрэг учраас торгох ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.Б:
“... Уучлаарай...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч М.Ц:
“...Хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Шүүх шүүгдэгч Э.Б, М.Ц нарт хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож үзэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүх шүүгдэгч Э.Б, М.Ц нарыг тус бүр гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Харин прокурор торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Э.Б, М.Ц нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,
шүүхээс тогтоосон хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалж, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Б, М.Ц нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор тэднээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Б, Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан “бүлэглэж” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Б, Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б, Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.Б, Ц нарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг тус тус заасныг баримтлан шүүгдэгч Э.Б, М.Ц нараас тус бүр Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 3.455.291 төгрөгийг гаргуулж хохирогч С.Э.Ббаярт олгосугай.
6. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалж, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Б, М.Ц нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор тэднээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б, Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Б, Ц нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН
Б