| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0093/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/476 |
| Огноо | 2025-10-27 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/476
2025 10 27 2025/ШЦТ/476
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,
улсын яллагч Б.Лувсанцэрэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг /онлайнаар/,
иргэний хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгч Х.Даваахүү,
шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Б.Халиунаа,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Э, түүний өмгөөлөгч Б.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ахолбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч А.Э нь Төв аймгийн Борнуур сум Нарт 4 дүгээр баг 92-ийн гүүр гэх газарт Улаанбаатараас Дархан чиглэлийн асфальтан замд 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Laigong H20” маркийн 38-46 УР улсын дугаартай механизмыг жолоодох эрхгүй үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх “... Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөө чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тээврийн осол гарч тус машины жолооч Б.Бнас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч А.Э:
“Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б:
“...2024 онд цагдаа манай дүү рүү осол гарсан талаар ярьсан. Тэгээд би мэдсэн. Тэгээд бид нар эндээс Борнуурын эмнэлэг рүү яваад тэндээсээ Улаанбаатар хот руу гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмнэлэг рүү явсан. Гомдол, санал нэхэмжлэх зүйл байгаа...” гэж,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Э:
“...Би анх н.Нямдорж гэдэг хүнтэй 2 удаа уулзаж таарсан. 2024 оны 6 дугаар сарын эхээр ярилцаж тохироод тийшээ очиж ажил хийхээр очсон. Тэгээд хэд хоногийн хугацаанд кемпээ байгуулаад, 7 хоногийн дараа ирээрэй гэсэн. Техникээ тэнд үлдээгээд кемп, гэрээ бэлдэж аваад очсон. Очоод энэ гарцаар гарч ажил төрлөө хийнэ. Энэ гарчаас 2 тийшээ очиж ажиллана гэж хэлсэн. Тэгээд тэнд буулгуулсан. Ид ажлаа хийж байгаад замын хажуу талын хашлага, чулуу бүх юмаа янзалж хийж байгаад 3,000,000 төгрөгийн ажил гээд байгааг эхэлж байсан. Тэгээд ийм аваар осол болсон. Гэрээний талаар би н.Нямдорж захиралтай зөндөө л ярьдаг байсан. Гэрээ хийхгүй байсаар байгаад ийм зүйл болсон. Өмгөөлөгчтэй хамт хүртэл н.Нямдорж захиралтай очиж уулзаж байсан. Яг адилхан гэрээгээ хийнэ гээд. Хариуцагчаар татсаныг би зөвшөөрөхгүй байна...” гэж тус тус мэдүүлдэг.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн Бдугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч А.Э нь Төв аймгийн Борнуур сум Нарт 4 дүгээр баг 92-ийн гүүр гэх газарт Улаанбаатараас Дархан чиглэлийн асфальтан замд 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Laigong H20” маркийн 38-46 УР улсын дугаартай механизмыг жолоодох эрхгүй үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх “...Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөө чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тээврийн осол гарч тус машины жолооч Б.Бнас барсан үйл баримтуудыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганбаярын өгсөн “...Би хохирогч Б.Бтөрсөн дүү нь миний ах Б.Бэхээс 9 үүлээ айлын 8 дахь хүүхэд манай ах Б3 охины хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр баг Төмөр замын 13-38 тоотод амьдардаг. Бахын том охин Б. Б 20 настай энэ хэргийн талаар сонсоод сэтгэл санаагаар маш их унаж байгаа тул манай гэр бүлийнхэн ярилцаад намайг Бахын хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулж байна. Манай ах Б.Бнь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд манай дүү Шэзэмшлийн цагаан өнгийн Шулсын дугаартай тээврийн хэрэсгэлээр ганцаараа барилгын төмөр пум ачиж яваад Төв аймгийн Борнуур сумын нутагт зам тээврийн осолд орж хүнд гэмтэж одоо Гэмтэл согог судлалын Үндэсний төвд ухаангүй байдалтай хэвтэн эмчлүүлж байна. Миний ах Бгавалын яс зүүн талдаа цөмөрч тархи нь бяцарч үхжилт үүссэн, хоёр талын хавьрага хугарч хоёр талын уушиг бяцарсан тархинд хагалгаа хийж бяцарсан ясыг нь авч тархин дотор нь байсан цусыг соруулж авсан боловч өөрөө амьсгалж чадахгүй хүчил төрөгчийн апратаар амьсгалаж байгаа биеийн байдал нь маш хүнд байдалтай байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33 тал/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бгийн өгсөн “...Би тухайн үед Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр баг 13-38 тоотод аав Б.Бболон 2 дүүгийн хамт амьдардаг байсан. 2024 оны 06 дугаар сарын 19-ний өглөө манай аав Бнь Улаанбаатар хотруу барилгын материал авчирна гээд гараад явсан. Тэгээд 19 цаг өнгөрч байхад Борнуурын цагдаа надруу залгаад аавыг Төв аймгийн Борнуур суманд осолд орсон, Борнуур сумын эмнэлэгт байгаа талаар хэлсэн. Тэгээд би 2 дүү болон бэр эгчийн хамт Борнуур эмнэлэгт 22 цагийн үед ирэхэд миний аав Бнь ухаангүй, байсан ба толгой нь боолттой байсан. Тэгээд тэндээсээ Борнуур сумын эмнэлгийн машинаар Гэмтэл согог Судлалын Үндэсний төвд хүргүүлсэн. Тэндээ шинжилгээ өгч, хагалгаанд ороод сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байгаад 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нас барсан. Аав B, C, C1, D, D1 ангилалтай, жолоодох эрхтэй байсан. Хэний портер машин болохыг би мэдэхгүй байна. Надад оршуулганы баримтууд байгаа. Би дараа гаргаж өгөх болно. А.Э гэх хүн нь нийт 6,000,000 төгрөг шилжүүлсэн. Гомдолгүй. Гэхдээ оршуулганы зардалаа нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37 тал/,
иргэний нэхэмжлэгч Ч.Шөгсөн “...Шулсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлийг би 2021 оны 12 дугаар сард 11,500,000 төгрөгөөр худалдаж аваад өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр манай нагац ах Б.Бнадаас Улаанбаатар хот ороод барилагын хэв хашмал аваад ирмээр байна гэхээр нь би өгөөд явуулсан гэтэл Төв аймгийн Борнуур сумын нутагт зам тээврийн осолд Бах өөрөө хүнд гэмтээд миний машин эвдэрч хэмхэрсэн одоо засаад унах ямар боломжгүй кабин хэсэг нь тэр чигтээ урагдаж ханзарсан ашиглах боломжгүй болсон. Би тухайн зам тээврийн осолд буруутай жолоочоос нь өөрийн тээврийн хэрэгсэлийн үнэ болох 11,500,000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42 тал/,
иргэний нэхэжлэгч А.Эын өгсөн “... Т ХХК-н захирал Нямдорж миний танил бөгөөд 2024 оны 06 дугаар сарын эхэнд надад хандаж "Төв аймгийн борнуур суманд замын шаварны ажил байна, та Мексэр механизтай биздээ" гэхээр нь би зөвшөөрөөд аман гэрээгээр өөрийн3846 УР улсын дугаартай Laigong H20 маркийн мексэр механизмаар ажиллахаар болсон. Би өөрөө уг мексэр механизмийг жолоодож чадахгүй бөгөөд жолоодож чаддаг урьд хамт ажиллаж байсан А.Эаар мексэр механизмийг бариулж би цалинжуулхаар болсон. Би А.Эыг мэксер жолоодох эрхтэй байх л гэж бодсон. Тухайн үед мэдээгүй байсан. А.Этай хөдөлмөрийн гэрээгээ хийж амжаагүй байсан. Тухайн өдөр ажлийн эхний өдөр байсан. ХАБ-н инженер гэж байхгүй, зааварчилгаа зуруулдаггүй байсан. Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45 тал/,
гэрч Б.Аөгсөн “...Би Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр баг 92-ын гүүр гэх газарт Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг явах чиглэлийн хатуу хучилттай авто замын ажилд гүүр хоолой барих ажил хийж байсан 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 20 цаг өнгөрч байх үед би ажлаа дуусаад амрах байрныхаа монгол гэрт ирээд хоол идээд сууж байсан чинь засмал зам дээр тас хийх чимээ гарсан тэгэхээр нь машинаа асаагаад яваад очтол надтай хамт гүүр хоолойны цутгалт хийж байсан А.Э гэх залуу өөрөө явагч мэксер механизмтай цагаан өнгийн Портер маркийн авто машинтай мөргөлдчихсөн байсан. Тэгээд би цагдаа болон түргэн тусламж дуудсан. Би А.Эыг ажлаа дуусаад ирж байхыг нь харж байсан өөрөө явагч мэксер механизм нь маш удаан явдаг гэрийн ойролцоо засмал зам дээр төмөр шонгуудын дундуур гарч явж байгаад цагаан өнгийн Портер маркийн машинтай мөргөлдсөн байсан. Ойр орчимд нь манай гэр лүү салсан гарц тойрог байхгүй байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50 тал/,
гэрч Д.Эөгсөн “...Намайг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ээлжинд гарч ажиллаж байсан чинь 20 цаг 38 минутанд манай ээлжийн сувилагч М.Оюунаа над руу Төв аймгийн Борнуур сум Нарт 4 дүгээр баг 92-н гүүр гэх газар осол гарч хүн гэмтсэн байна гэх дуудлага өгсөн би жолооч Я.Батбаатарын хамт 20 цаг 45 минутанд очиход цагаан өнгийн Портер маркийн авто машин өөрөө зуурагч мэксер механизмтай мөргөлдеж Портер маркийн авто машины жолооч авто машиныхаа хаалганд хавчигдаж машин дотроо гарч чадахгүй гацсан байсан. Борнуур сумын цагдаа нар болон замын хажууд байсан хүмүүс нийлээд Портерийн жолоочийг гаргаж авахад жолоочийн биеийн байдал хүнд, ухаангүй, тархины зүүн тал хагарч цөмөрсөн цус алдалтын байдалтай байсан, цус тогтоох тариа хийгээд жолооч болон замын засвар хийж байсан ажилтантай нийлж байгаад эмнэлгийн машинд тээвэрлэж сумын ЭМТ-д авчирсан, 21 цагаас шөнийн 02 цаг хүртэл Борнуур ЭМТ дээр анхны тусламж үзүүлж, биеийн байдлыг сайжруулах гэж ажилсан, 02 цагт ГССҮТ-рүү тээвэрлэн хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53 тал/,
гэрч Н.Нөгсөн “...Би Т ХХК-д гүйцэтгэх захиралаар ажиллаж байгаа манай байгууллага авто замын гүүр хоолой цутгах ажил хийдэг одоогоор би Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр баг 92-н гүүр гэх газарт авто замын гүүрний чулуун бэхэлгээ хийж байгаа. Манай компанитай “Ж” ХХК 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулж гүүр хоолойн чулуун бэхэлгээний ажил хийж эхэлсэн тус гэрээнд эхлэх болон дуусах хугацаа гэж зааж өгөөгүй гэхдээ байгуулсан гэрээг надад өгөөгүй 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хэрэг гарсан өдрөөс хойш би шаардаж байж авсан би тухайн гэрээн дээр юу гэж заасан талаар уншиж судлаагүй "Ж" ХХК-ийн захирал гэх Хятад улсын иргэн эрэгтэй хүн надад үнийн дүнг нь танилцуулж өгөөд гарын үсэг зуруулсан. Гэрээнд гарын үсэг зуруулаад “Ж” ХХК-ны тамга байхгүй. Улаанбаатар хотод байгаа гэсэн шалтгаанаар гэрээний нэг хувийг надад өгөөгүй Миний танил Э гэх хүн өөрөө зуурагч Мэксер механизмаар ажил хийдэг байсан тэгэхээр нь би 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд авто замын гүүрний бетон зуурмагны ажил хийлгэхээр Эыг өөрөө зуурагч Мэксер механизмтай нь авчираад 1 өдөр ажлуулсан Эт би нийт хийх ажлын хөлсөнд нь 3,000,000 төгрөг төлнө гэж тохирсон байсан. Э өөрөө зуурагч мэксер механизмаа өөрөө ажлуулаагүй хөлсний оператор авчирсан байсан гэтэл 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн орой ажил хийж байсан талбайгаас 5 километр зайд байрлах гэр лүүгээ явж байгаад Эын авчирсан хөлсний Оператор А.Э зам тээврийн осолд орсон байсан. Манай компанид хөдөлмөр хамгаалалын инженер гэж байхгүй тухайн талбай дээр ажил хийж байх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилласан ажил хийж гүйцэтгэсэн талбайгаас осол болсон газар 5 километрийн зайд хол байсан. Ажил хийж гүйцэтгэх үед бол дохиочин байсан ажил дуусаад гэртээ харих үед нь цэнхэр өнгийн портертой зам дээр хамт ажиллаж байсан хүн нь өөрөө зуурагч мэксер механизмын урд талд нь дагуулаад явсан байсан би осол болох үед Төв аймгийн Баянчандмань суманд байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55 тал/,
шүүгдэгч А.Эын сэжигтнээр өгсөн “Би 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр баг 92-н гүүр гэх газарт авто замын гүүрний цутгалтын ажил хийж байгаад ажлаа дуусаад орой 19 цаг өнгөрч байхад өөрөө зуурагч мэксер механизмыг жолоодоод засмал замын хойд талд байсан гэр лүүгээ очихоор явж байсан чинь ойр хавьд гарц байхгүй байсан тэгэхээр нь би замын голын хаалт хийж дуусаагүй байсан төмөр шонгуудын дундуур ороод цаад тал руугаа машин харсан чинь ойр хавьд машин байхгүй байсан тэгэхээр нь зам хөндлөн гарах гээд орчихсон чинь гэнэт л машин гарч ирээд миний жолоодож явсан өөрөө зуурагч мэксер механизмын шанага руу мөргөчихсөн би сандраад буугаад харсан чинь цагаан өнгийн Портер маркийн машин жолооч нь кабиндаа ганцаараа байсан Портерийн кабин чихэгдээд орчихсон жолооч нь дотор талдаа талдаа ухаангүй байдалтай байсан би сандраад түргэн тусламж дуудаад өгөөч гээд орилж байсан тэгээд удалгүй эмнэлэг цагдаа нар ирсэн. Би тухайн гарцан дээр ирээд машин хараад зогсож байгаад хөдөлсөн болохоор маш их удаан явж байсан өөрөө зуурагч мэксер механизм нь шулуун замд хурдаа авсан үедээ 10 километр цагийн хурдтай явдаг техник юм. Би архи уугаагүй эрүүл байсан. Намайг цагдаа нар дрейгарь багажаар шалгаж үзхэд 0.00% гарсан. Зам дээр ямарч замын тэмдэг, тэмдэглэгээ байхгүй байсан ойр хавьд гарц байхгүй байсан болохоор нь би машин харж байгаад замын голын хаалт хийж байсан темер шонгуудын дундуур гарсан юм... намайг миний танил ах Э чи өөрөө зуурагч мэксер механизм ажлуулаад Төв аймгийн Борнуур суманд гүүрний цутгалт хийх ажил хийгээд өг гэхээр нь би Э ахтай амаар тохироод нэг сарын 3,000,000 төгрөгийн цалин авахаар болоод ажил хийж эхэлсэн юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.С2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 8467 дугаар шинжээчийн “... Б.Батболд-н биед зүүн зулай, чамархай, суурь яс, суурийн хөндий баруун талын лямбда заадас хамарсан хугарал, хатуу хальсны урагдал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн тархмал няцрал, цус хуралт аалзан хальсан доорх тархмал цус харвалт, толгойн хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн 3,4,5-р хавирганы хугарал, цээжний хөндийн хий хуралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зүүн бугалга, шуу хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 63-66 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Цагдаагийн дэслэгч Б.Жаргалдэлгэрийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 3769 дүгээр шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн “Бадарч Б48н” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 71-73 тал/,
Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Баасанжавын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 122 дугаар шинжээчийн “...Талийгаач Б.Бцогцост зүүн дух, зулайн хуйханд хууларсан шарх, зүүн чамархай яснаас цөмөрч суурийн дунд хонхор, турк эмээл, баруун зулай, суурийн дунд хонхорлуу үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн зулай, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн дух, зулай, чамархайн дэлбэнгийн эдийн цусархаг няцрал, зулайн хуйх, ясны хальсанд цус хуралт, зүүн 3,4,5,6-р хавирганы хугарал /цээжний зүүн хөндийн хий хуралдалт 600.0мл/, зүүн хацар ясны хугарал, зүүн гуяны шарх, цээж, зүүн дээд, доод зовхи, хоёр мөр, бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2.4.1.3, 4.1.4, 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины ил гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. Цусанд 0.6 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь 2024.06.23-ны өдрийн 06 цаг 54 минутанд нас баржээ. Цус нь 1-р бүлгийн харъяалалтай байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 76-92 тал/,
“Гарьд гүрү үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 06/147 дугаар А.Эын өмчлөлийн 3846 УР улсын дугаартай Laigong H20 маркийн тээврийн хэрэгсэлийн хохиролын үнэлгээний тайланд “...Төв аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Борнуур сумын хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн дэслэгч Б.Цэрэндоржийн ирүүлсэн 2024 оны 06-р сарын 20-ны өдрийн байдлаар шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу шинжээч үнэлгээчин Г.Амбасэлмаа би laigong H20 маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ нь 2024 оны 06-р сарын 19-ний өдрийн байдлаар 800,000 /найман зуун мянга/ төгрөг гэж тус тус дүгнэлээ...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 97-113 тал/,
“Гарьд гүрү үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 06/106 дугаар Ч.Шөмчлөлийн 7944 ДАР улсын дугаартай Porter маркийн тээврийн хэрэгсэлийн хохирлын үнэлгээний тайланд “...Төв аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн Борнуур сумын хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн дэслэгч Б.Цэрэндоржийн ирүүлсэн 2024 оны 06-р сарын 20-ны өдрийн байдлаар шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу шинжээч үнэлгээчин Г.Амбасэлмаа би Porter маркийн тээврийн хэрэгслийн нийт хохирлын үнэлгээ нь 2024 оны 06-р сарын 19-ний өдрийн байдлаар 6,100,000 /зургаан сая нэг зуун мянга/төгрөг гэж тус тус дүгнэлээ....” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 119-135 тал/,
Шинжээч Я.Соронзонболдын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 52/68 24/327 дугаар шинжээчийн “...Hyundai Porter маркийн 78-44 ДАР улсын дугаартай автомашины жолооч Б.Бнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Laigong H20 маркийн 38-46 УР улсын дугаартай механизмын жолооч А.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" мөн дүрмийн 3.7 "Жолоочид дараахь зүйлийг хориглоно а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 3/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах (тэмдгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд), тусгаарлах зурвас, аюулгүйн арал, таримал зүлгээр явах, замын хаалт, хашилт, тууз, чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах" мөн дүрмийн 10.9 "Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Laigong H20 маркийн 38-46 УР улсын дугаартай механизмын жолооч А.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад шинжээч миний тусгай мэдлэг, шинжилгээнд ашиглаж буй арга хэрэгслээр тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна. Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон үзэгдэх орчин нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Нэмж тусгах саналгүй.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 146-149 тал/,
шүүгдэгч А.Эын яллагдагчаар өгсөн “...Би өмгөөлөгч авахгүй. Өөрөө мэдүүлэг өгнө. Би эрх үүргийг ойлгосон надад асуух зүйл байхгүй байна. Би тогтоолыг уншиж танилцсан. Надад санал хүсэлт байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй. Өмнө сэжигтнээр мэдүүлэгт болсон үйл явдлыг дэлгэрэнгүй мэдүүлсэн болно. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Надад санал хүсэлт байхгүй. Миний холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Надад хохирол нэхэмжилсэн зүйл байхгүй. Би хохирол огт барагдуулаагүй. Ямар нэгэн байдлаар холбоо бариагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 161-162 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Х.Хулан, З.Амар-Амгалан нарын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1506 дугаар шинжээчийн “...Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт ББ /ТА03281600/-н сэтгэцэд хор уршиг учирсан байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт ББ /ТА03281600/-н сэтгэцэд уй гашуугийн болон гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 222-224 тал/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Лувсанцэрэн:
“...Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Лувсанцэрэн би шүүгдэгч А.Эад холбогдох эрүүгийн Бдугаартай шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч А.Э нь Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр баг 92-н гүүр гэх газарт Улаанбаатар-Дархан чиглэлийн асфальтан замд 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 38-46 УАР улсын дугаартай механизмыг жолоодох эрхгүй үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19 дахь заалтад заасныг зөрчсөний улмаас hyundai porter маркийн 78-44 ДАР улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, тус ослын улмаас Б.Бнас барсан нь шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Үүнд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бгийн мэдүүлэг, гэрч Н.Нмэдүүлэг, гэрч н.Амэдүүлэг, шинжээч Я.Соронзонболдын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 52/68, 24/327 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч А.Э нь нэгдүгээрт, тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн ангиллын эрхгүй байсан. Хоёрдугаарт, уулзвараас зүүн гар тийш эргэхдээ эсрэг урсгалд явж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрөөсний дараа буцаж эргэх буюу зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хийх ёстой байсан. Энэ дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан юм байна гэдэг нь нотлогдон тогтоогдсон. Шүүх хуралдаан дээр шүүгдэгч мэдүүлэг өгөхдөө гэм буруу дээрээ маргаагүй. Ийм учраас шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирол, хор уршгийн тухайд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нийт 9,673,332 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Энэ нь хавтаст хэргийн материалд авагдсан байгаа. Мөн иргэний нэхэмжлэгч н.Шүрэнчулуунд тухайн портерын үлдэгдэл мөнгөтэй холбоотой 6,100,000 төгрөг нэхэмжилсэн. Энэ мөнгөн дүнг хооронд нь нэмбэл 15,000,000 төгрөг орчим болж байна. Харин шүүгдэгчийн зүгээс 21,400,000 төгрөгийг нөхөн төлсөн. Оршуулгын зардал болон иргэний нэхэмжлэгч н.Штээврийн хэрэгсэлд. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бгийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр гаргуулсан. Энэ дүгнэлтээр 3 дугаар зэрэглэлээр тогтоогдсон. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоол байгаа. Энэ тогтоолоор сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоосон бол тухайн зэрэглэлд хэдээс хэдэн төгрөгийн хохирол нөхөн төлөх талаар тогтоосон. Энэ тогтоолын дагуу 3 дугаар зэрэглэлээр бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлөхөөр тогтоосон. Улсын яллагчийн зүгээс гэмт хэрэг гарсан цаг хугацааны дагуу 2024 оны байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг байсан. Энэ мөнгөн дүнг 19 дахин нэмэгдүүлсэн мөнгөн дүнгээр хохирогчид нөхөн төлөх саналтай байна. Иргэний хариуцагчаар А.Эыг тогтоосон. А.Эыг иргэний хариуцагчаар тогтоож байгаа гол шалтгаан бол энэ машин механизм нь А.Эын нэр дээр байдаг. Хоёрдугаарт, А.Э А.Эад санал тавьсан уу эсхүл А.Э А.Эт санал тавьсан уу гэдгээс үл хамаараад А.Э өөрөө тухайн тээврийн хэрэгслийг А.Эад өгсөн байдаг. Энэ үйл баримт бол гэрч нарын мэдүүлэг, иргэний хариуцагчаар мэдүүлэг өгсөн А.Эын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар энэ үйл баримт хангалттай нотлогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд гэм хор, эд хөрөнгийг нөхөн төлөх этгээдийг иргэний хариуцагчаар тогтооно гээд заасан. Яагаад А.Эыг иргэний хариуцагчаар тогтоож байна вэ гэдэг гол шалтгаан нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан зохицуулалт байгаа. Энэ зохицуулалтын дагуу А.Эын нэр дээр тээврийн хэрэгсэл байсан. Өөрөө энэ хүнд шилжүүлсэн байна. Харин тухайн тээврийн хэрэгслийг унаж явсан А.Э бусдын амь насыг хохироосон байна. Бусдын амь насыг хохироосны үр дагавар эмчилгээний зардал, оршуулгын зардал, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хуулиараа бол иргэний хариуцагч А.Э хариуцахаар байгаа. Ийм учраас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг иргэний хариуцагч А.Э болон шүүгдэгч А.Э нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б:
“...Хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг:
“...Өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийн өмгөөлүүлэгч Б.Бгийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, дараах өмгөөллийн дүгнэлтээ гаргаж байна. Шүүгдэгчийн зүгээс гэм буруу дээрээ маргахгүй байгаа учраас үйл баримтын тухай ярих шаардлагагүй гэж үзэж байна. Зам тээврийн ослын улмаас бусдын амь нас хохирсон болох нь хохирогчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж дүгнэж байна. Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг /сэтгэцэд учирсан хохирол/-ыг тогтоолгох хуулийн зохицуулалтын эрх зүйн үр дагаврыг хэрхэн агуулж байгаа юм бэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчийн зүгээс сэтгэцэд учирсан хор хохирлыг гэр бүлийн гишүүд тус бүрээр гаргуулна гэдэг хүсэлтийг гаргаж байсан. Шинжээчийн дүгнэлт гаргахдаа зөвхөн Б.Бгийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон байдаг. Гэр бүлийн нийт гишүүдийн тоогоор өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй 2 хүүхэд байгаа. Амь хохирогч буюу Б.Бнасанд хүрээгүй 2 хүүхэд байгаа. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцүүлэн дүгнэхийг хүсэж байна. Шүүх хуралд оролцсон хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна. Иргэний хариуцагч А.Э Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн. Тэгш дэлгэрэх рөүд компани бол Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэж байсан гэрээний үндсэн дээр хяналтын чиг үүргээ өөрөөр хэлбэл хөдөлмөрийн аюулгүй байдлын чиг үүргээ хэрэгжүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг прокурорт буцаахдаа үйл баримтыг тодорхой шалгаж тогтоо гэдэг үндэслэлээр буцаасан байдаг. Гэрээний асуудлыг яриад байна. Гэрээ хийгдсэн эсхүл хийгдээгүй гэх. Ямар ч хууль бус шаардлага байхгүй. Хөдөлмөрийн харилцаанд үйлдлээрээ оролцсон бол хэлцэл, хөдөлмөрийн харилцаанд оролцсон гэж тооцно гэж байгаа. Тийм учраас иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэгч хэд хэдэн хариуцагчаас хохирол төлбөр нэхэмжлэх эрхтэй. Миний үйлчлүүлэгч болон миний зүгээс энэ шүүх хуралдаанд оролцож байгаа шүүгдэгч болон хэд хэдэн иргэний хариуцагч нараас сэтгэцэд учирсан хохирлыг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хувь тэнцүүлэн нийт гэр бүлийн гишүүдийн тоогоор гаргуулах саналыг гаргаж байна. Учир нь зам тээврийн ослын нэг шалтгаан нь ажлын талбар байсан. Замын ажлын үүргийг гүйцэтгэж байсан зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр ажлын талбар гэдэг нь тогтоогдож байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын тухайд сая төрсөн нярай хүүхэдтэй, хоёр төрсөн дүүгээ харж ханддаг. Хувийн байдлын тухайд маш хүнд байгаа. Өрх толгойлсон аавтайгаа хамт амьдардаг байсан. Аав нь ажил хийж тэжээн тэтгэдэг байсан. Гэтэл аав нь бурхан болсон. Одоо миний үйлчлүүлэгч аавынхаа оронд аав, ээжийнхээ оронд ээж хийж гэр бүлээ тэжээж байна. Улсын яллагч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлээс гадна хүүхдийн тэтгэлгийн асуудлын ярихгүй байна. 18 нас хүртэлх хүүхдэд олгогдох хүүхдийн тэтгэмжийн асуудлыг нийт хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна...” гэсэн дүгнэлтийг,
Иргэний хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгч Х.Даваахүү:
“...Өнөөдрийн шүүх хуралдаан яллах дүгнэлтийн хүрээнд явах ёстой. Яллах дүгнэлт дээр н.Нямдорж болон компанийг иргэний хариуцагчаар татсан. Яллах дүгнэлтэд гэрч н.Нмэдүүлэг байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч өмнө шүүхээс иргэний хариуцагчийг тогтоохоор буцаасан гэж ярьж байна. Үүнтэй холбоотой ажиллагаа хийсэн. Шинжээчийн дүгнэлтээр энэ компанийг иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэл байхгүй байна гэдэг талаар тодорхой дүгнэлт гарсан. Мөн ажлын байранд гараагүй. Хэрвээ ажлын байран дээр гарчихсан байгаа бол мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоод үйлдвэрийн осол гэж үзэх үндэслэл байгаа. Ажил хийдэг газраасаа 5 километрийн наана замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөд гэр рүүгээ явж байгаа гэж мэдүүлэг өгсөн байдаг. Түүнээс биш амарч унтдаг тэр кемп рүү явж байсан гэдэг асуудлыг өнөөдөр яриагүй. Гэр рүүгээ явж байх замдаа зам тээврийн осол гаргасан. Зам тээврийн ослын иргэний хариуцагч гэдэг бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж байгаа хүн, өмчилж байгаа этгээд /прокурор сая хэлсэн/ техникээ шилжүүлсэн. Тоноглосон. Иймд компаний зүгээс болон н.Нямдорж захирлын хувьд ямар ч техник эзэмшигч биш гэж үзэх үндэслэл байна. 11,000,000 төгрөг шилжүүлсэн гэж байна. 3,000,000 төгрөг өгсөн өгөөгүй гэх асуудал яригдаж байна. Тухайн компани ажлаа хийж дуусаагүй байхад 11,000,000 төгрөгийг шилжүүлсэн асуудал байгаа юм биш үү. А.Э гэх хүнээс авлагатай асуудал яригдахыг үгүйсгэхгүй. н.Нгарын үсэг байхгүй юмыг гаргаж өгсөн нь гэрээ хийгээгүй гэдгийг нотолж байгаа гэж болохгүй. Тийм учраас иргэний хариуцагчаар татсан энэ тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цолмон:
“...Өнөөдрийн шүүх хуралдаанд А.Эын хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. А.Э, А.Э хоёрын хооронд ямар харилцаа үүссэн юм бэ. Мөн Тэгш дэлгэрэх рөүд компани, А.Э, А.Э нарын хооронд ямар харилцаа үүссэн юм бэ. Эдгээрийг хууль зүйн шинжлэн ухааны зүгээс нарийвчлан зохицуулах ёстой. Түүнээс биш машин механизмаа өгсөн гэж болохгүй. Иргэний хуулийн 476 дугаар зүйлд хамтран ажиллах гэрээг хуульчилсан. 476.1-т хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. А.Э, А.Э хоёр бол дарга цэрэг биш. Өмнө нь нэг компанид ажиллаж байсан найз нөхөд гэдэг утгаараа энгийн харилцаатай. н.Нямдорж гэх хүн санал тавьсан. Сая шүүгдэгч өөрөө хэлсэн. Би Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу ирж байтал над руу утасдаад замдаа буучих гэж хэлсэн. Тэгээд хэрэг болсон газар буюу Төв аймгийн Борнуур сумын нутагт буусан гэх. Энэ хоёр хүний хооронд хамтран ажиллах гэрээний хэлбэр үүсэж, н.Нямдорж захирлын компаний хийх ажлыг нь хамтраад хийе гэж тохироод, А.Э нь би жолоодъё гэсэн байдлаар хандсан. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж заасан. Улсын яллагчийн яриад байгаа шиг заавал гэрээ байгуулаад хамтран ажилласан гэсэн зүйл байхгүй. А.Э иргэний хариуцагчаар татагдсан. Ажил олгогч биш. Ажил олгогч нь хэн бэ гэхээр цалин хөлс өгч, ажлыг энэ хоёр хүнд зааж өгч, кемп эхэлж байгуул гэж хэлсэн хүн. Тухайн гүйцэтгэх ажлын талаар бүх зааварчилгааг н.Нямдорж захирал зааж өгсөн. Хөдөлмөрийн тухай хууль болон Улсын Их Хурлын 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан /4 дүгээр зүйлийн 4.1-т ажил олгогч гэж хэнийг хэлэх талаар тодорхой заасан/ Ажил олгогч гэдэг нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хүнийг ажиллуулж байгаа хүнийг хэлнэ. А.Э ажиллуулаагүй. Маш ойлгомжтой зүйл дээр А.Э нь А.Эыг ажиллуулсан мэт байж болохгүй. Урьд өмнө нь байгаагүй шинэ заалт, үзэл баримтлал орсон. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэх нэр томъёог гаргаж ирсэн. Өмнө нь хөдөлмөрийн тухай хуульд байгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ гэж заасан. А.Э халааснаасаа мөнгө гаргаж цалин хөлс өгөөгүй. Удаа дараагийн шүүх хуралдаан дээр шүүгдэгч бид хоёрын цалинг н.Нямдорж захирал өгч байсан гэж хэлдэг. Х.Даваахүү өмгөөлөгч Б.Цолмон өмгөөлөгч өгөх ёсгүй байсан гэж маргаж байна. Би зориулж өгсөн. Би 2024 оны 06 дугаар сард очиж н.Нямдорж захиралтай уулзсан. Би яагаад уулзсан бэ гэхээр А.Э гэх хүний яриад байгаа нь үнэн юм уу гэдгийг өөрөөс нь сонсъё гэж бодсон. Бид хоёр очоод уулзсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар н.Нямдорж захирал цалин олгож байсан нь нотлогдсон. Би хүртэл гэрээ очоод гэрээ байгуулахаар гуйж байсан. Би хуулийн зөвлөхөөсөө асууя гэж хэлсэн. Х.Даваахүү өмгөөлөгч намайг гарын үсэг зурсан мэт ярьж байна. Би тэгээгүй. Намайг шалгуулж болно гэдгийг дахин хэлье. Улсын Их Хурлаас баталсан хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой харилцааг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар зохицуулна гэж заасан. Дан ганц хөдөлмөрийн хууль гэж ярьж болохгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой осол аваарын хэрэг гарч байсан учраас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар зохицуулна. Энэ хуулийн 3.1.1-т Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээтэй холбоотой үүссэн харилцааг энэ хуулиар зохицуулна. Энэ хоёр хүний хийсэн ажил нь юу вэ гэхээр, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Улаанбаатар-Дархан чиглэлийн зам дээр ажиллаж байсан. Толгой компани буюу Бүгд Найрамдах Хятад Ард улсын Зүүн Вэй инженеринг компанид Тэгш дэлгэрэх рөүд компани туслан гүйцэтгэгч. 1хх-ийн 164 дүгээр талд байгаа...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Халиунаа:
“...А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь эрсдэж, гэр бүл төрөл төрөгсдөд нь нөхөж баршгүй хохирол учирсанд нь гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэг гарсан үеэс эхлэн энэ хэргийн талаар үнэн зөв мэдүүлж тайлбар өгч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөн амь хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзаж, уучлалт хүсэж, өөрийнхөө буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хуралд орж байна. Энэ оны 3 дугаар сард амаржсан байдаг. Манай үйлчлүүлэгч Дархан-Уул аймаг руу эргэж очиж уулзсан. Энэ гэмт хэрэг ямар шалтгаан нөхцөлийн улмаас гарах болсон гэхээр Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг гүйцэтгээд явж байсан үйл баримт тогтоогддог. Талууд энэ талаар хэн аль нь маргадаггүй. А.Э нь А.Эын удирдлага дор үүрэг гүйцэтгэж байсан гэж ярьдаг. А.Э нь жолооны эрхгүй хүнээр өөрийнхөө өмчлөлийн тээврийн хэрэгслээр ажил гүйцэтгүүлсэн. Мөн өөрөө зуурагч технологийн механизмын мэдлэггүй хүнээр ажил гүйцэтгүүлсэн. Түүнчлэн дохиочин байхгүй, хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа байхгүй, туршлагагүй хүнээр ажил гүйцэтгүүлсэн үйл баримт тогтоогддог. Үүний улмаас нэг эрдэнэт хүний амь нас хохирсонд туйлын харамсаж байна. Хоёрдугаарт, энэ хэрэгт 2 иргэний хариуцагч татагдаж оролцсон. Талуудын хооронд ямар төрлийн гэрээ байгуулагдсан бэ, эрх зүйн харилцааг зөв тодорхойлсноор гэмт хэргийн улмаас учраад байгаа хор хохирлыг зөв тодорхойлно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих хүн хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулна гэж заасан. Өнөөдөр татагдаж оролцсон хүн, хуулийн этгээд нь хууль ёсоор хариуцвал зохих этгээд мөн юм уу. Нэгдүгээрт, Тэгш дэлгэрэх рөүд компани, Жунг Вэй инженеринг гээд хятад компанитай гэрээ байгуулагдсан. 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр. Туслан гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. 1хх-ийн 166-167 дугаар талд байгаа. Хэдийгээр гэрээний нэршлийг туслан гүйцэтгэх гэрээ гэж нэрлэсэн боловч энэ бол Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ юм. Ажил гүйцэтгэх гэрээгээр ямар эрх зүйн харилцаа үүсдэг вэ гэхээр, захиалагч нь тухайн ажлын үр дүн гүйцэтгэгчээс шаардаж гаргуулж авах гүйцэтгэгч нь ажлын хөлсийг захиалагчаас шаардах эрх зүйн харилцаа үүсдэг. Тус гэрээний дагуу Тэгш дэлгэрэх рөүд компани ерөнхий гүйцэтгэгчийн байр суурьтай оролцож байна. Ерөнхий гүйцэтгэгчийн хувьд доороо хэд хэдэн туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулж болно. Хэдэн хүнтэй байгуулах талаар Тэгш дэлгэрэх рөүд компани өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжтой. Энэ компани нь А.Э гэх хүнийг доороо ажиллуулсан. Хувьдаа зуурагч машинтай бол гүүр хоолойны цутгалтын ажлыг хийгээд өгөөч гэх саналыг тавьж, энэ хоёр хүний хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. 2хх-ийн 83-84 дүгээр талд тодорхой дурдагдсан байна. Энэ гэрээний хугацаа 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 5 сарын хугацаатай байгуулсан. Энэ шүүх хуралдаанаар гаргаж байгаа талуудын тайлбар, мэдүүлгээс дурдвал энэ ажлыг 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй. Түүнээс өмнө бэлтгэл ажлууд явагдаж байсан. Ажлын кемпээ байгуулж байсан байна. Тэгш дэлгэрэх рөүд компаний захирал нь кемп байгуулах ажлыг А.Эт үүрэг болгож, А.Э нь А.Эыг доороо ажиллуулахдаа кемпийг нь бэлдэж өгсөн үйл баримтууд тогтоогдож байна. Монгол Улсын Засгийн газрын 269 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан дүрэм байдаг. Энэ дүрмийн заалтыг иргэний хариуцагч нар зөрчиж байгаа. Тодруулбал, тус дүрмийн 1.7-т заасан. Иргэн, хуулийн этгээд нь гэрээгээр ажил гүйцэтгэхдээ гүйцэтгүүлэх машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх буюу бусад хэлбэрээр ашиглах үед гарсан үйлдвэрлэлийн осолтой холбоотой зардлыг хэрхэн судлан бүртгэх талаар холбогдох гэрээнд тодорхой тусгасан байна. Өөрөөр хэлбэл, Тэгш дэлгэрэх рөүд компани журмын компанитай байгуулахдаа энэ талаар тодорхой тусгасан байх ёстой. Тэгш дэлгэрэх рөүд компаний А.Этай гэрээ байгуулахдаа үйлдвэрлэлийн ослыг хэрхэн яаж судлан бүртгэх талаар тусгах ёстой байсан. А.Э гэх хүн өөрийнхөө дор мөн адил туслан гүйцэтгэгч болох А.Э гэх хүнийг ажиллуулж, үйлдвэрлэлийн осол гарсан байна. Хэрвээ гэрээ дээр заагаагүй бол ажил гүйцэтгүүлэгч нь судлан бүртгэнэ гээд энэ дүрэм дээр заасан. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгүүлэгч нь А.Эын хувьд А.Э, Эын хувьд Тэгш дэлгэрэх рөүд компани байна. Иргэний хариуцагч нь үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх хуульд заасан үүргээ зөрчсөн байна. Энэ талаар нэмэлт ажиллагаагаар судлагдаж тогтоогдсон байдаг. Нөгөө талаар ажил гүйцэтгэх гэрээ заавал бичгээр байгуулах шаардлагагүй. Талуудын харилцан тохиролцоо байх ёстой. Ямар ажил гүйцэтгэх вэ гүүр хоолойн цутгалтын ажил. Ажлын хөлсийг Тэгш дэлгэрэх рөүд компани А.Эт 11,000,000 төгрөгийн ажил гүйцэтгүүлье гээд урьдчилаад өгсөн байна. А.Э нь А.Этай тохирсон хугацаанд нь цалин хөлсийг олгоод явж байсан. Энэ үйл баримттай талуудын хэн аль нь маргадаггүй гэдгийг дурдах нь зүйтэй. Гуравдугаарт, хохирол хор уршгийн талаар. Хууль ёсоор хариуцвал зохих этгээд нь иргэний хариуцагчаар татагдсан учраас энэ гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болон эд хөрөнгийн бус хохирлыг адилхан хариуцах ёстой. Манай үйлчлүүлэгчийн хувьд нийт 21,400,000 төгрөгийн хохирол төлсөн. Улсын яллагчийн зүгээс 9,673,000 төгрөгийн оршуулгын зардлыг хохирогчийн зүгээс баримтын хамт гаргаж ирүүлсэн гэж байна. Тухайн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 6,100,000 төгрөгийг төлсөн. Мөн журмын хашаанд байсан төлбөр 1,500,000 төгрөгийг төлсөн. Улсын яллагчийн зүгээс бодит хохиролд 15,773,000 төгрөг учирсан байна гэж ойлголоо. 21,400,000 төгрөгөөс хасаж тооцвол 5,627,000 төгрөгийн зөрүү гарч байна. Хүний амь нас эрсэдсэн учраас сэтгэцэд учирсан хор уршгийг тооцуулах нь зүйтэй. Иргэний хариуцагч нар нь нийт гарсан хохирол, зардлыг ижил тэнцүү байдлаар шүүгдэгчтэй хамт төлөх нь зүйтэй гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Э:
“...Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч А.Э:
“...Хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч А.Э болон түүний өмгөөлөгч нар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч А.Э дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус зааж өгсөн.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн Хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд тухайн бүлэгт хамаарах гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь 27.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 гэсэн хэсгүүдэд зүйлчлэгдэх ба энэ гэмт хэргийн үндсэн /ердийн/ шинж /бүрэлдэхүүн/ буюу 1 дэх хэсгийн дисдозицед “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэмт хэрэгт тооцохоор томьёолж өгсөн бөгөөд харин энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн, эсхүл хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, их хэмжээний хохирол учруулсан бол 2 дахь хэсгийн диспосицед заасан хүндрүүлэх, энэ гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон бол, мөн согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн, эсхүл хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол 3, 4 дэх хэсгийн диспосицед заасан онц хүндрүүлэх шинж болгон хуульчилжээ.
Тодруулбал шүүгдэгч А.Э нь өдөр “Laigong H20” маркийн 38-46 УР улсын дугаартай механизмыг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх “... Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөө чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тээврийн осол гарч тус машины жолооч Б.Бамь нас хохирсон нийгэмд аюултай гэм буруутай үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн диспосицийг хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэгт тооцохоор үндэслэлтэй ба гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар тогтоогдож байх тул тэдгээрийг шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн шүүгдэгч А.Эын энэхүү Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Гэм буруугийн холимог хэлбэр бөгөөд санаатай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэг хүний амь нас хохирсон хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч А.Эыг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршиг
Шүүгдэгч А.Эын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Б.Бамь нас хохирсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч А.Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд оршуулгын зардал болон бусад зардалд нийт 15.773.000 төгрөгийг,
“Laigong H20” маркийн 38-46 УР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 6.100.000 төгрөгийг,
Мөн журмын хашаанд байсан төлбөр 1.500.000 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулсан байна.
“Т” ХХК нь иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Этай 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байх тул гэрээнд заасны дагуу болон хуульд зааснаар хариуцах эрхтэй байна. /2-р хх-ийн 83-85 дугаар хуудас/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй”, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан.
Шүүгдэгч өөрийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйг холбогдох хууль тогтоомжоор хуульчилсан бөгөөд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гэм хорыг хуульд зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүгдэгч А.Эын үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь гэм хорын хохирол нэхэмжлэх эрхтэй байх тул Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана” гэсний дагуу хохирлыг гаргуулах нь зүйтэй.
Хохирлын хэмжээг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасныг баримтлан тооцоолоход:
Гэмт хэрэг болох үеийн буюу 2024 оны 6 сарын байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу /660,000*150=99.000.000/ төгрөг байна.
Хохирлыг хохирогчид аль ашигтай байдлаар тогтоохоор журамласан тул иргэний хариуцагч “Т” ХХК болон иргэний хариуцагч А.Э нараас тус бүр 49.500.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэлээ.
Түүнээс гадна амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч А.Эаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагаас “...гэр бүлийн гишүүн тус бүр дээр сэтгэцэд учирсан хохирол хор уршиг тогтооно...” гэснийг хүлээн авах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Лувсанцэрэн:
“Шүүгдэгч А.Эыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 5 жилийн хугацаагаар оршин суугаа хаяг буюу Баянзүрх дүүргийн газар нутгаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Яагаад энэ ялыг сонгосон бэ гэхээр, А.Эын хувьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Энэ гэмт хэрэг бол нөгөө талаар болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг хэрэг. Мөрдөн байцаалтын шат болон шүүхийн шатанд хохирогчоос нэхэмжилсэн зардал, иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн зардлыг нөхөн төлсөн байдлыг харгалзаж ялын саналаа гаргаж байна. Шүүгдэгч А.Эын хувьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй, битүүмжлэгдсэн зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б:
“... Хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг:
“... Хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг,
Иргэний нэхэжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цолмон:
“...Хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг,
Иргэний хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгч Х.Даваахүү:
“...Сая прокурор тохиолдлын шинжтэй нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзаж хорихоос өөр, нийгмээс тусгаарлах ялын саналыг гаргаж байна. Дахин болгоомжтой байхыг хүсье...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Халиунаа:
“...А.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон. Улсын яллагчийн зүгээс 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх 2 нөхцөл байдал байна гэж үзэж байна. Нэгдүгээрт, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хоёрдугаарт, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Ар гэрийн нөхцөл байдлын тухайд бага насны 1 хүүхэдтэй. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Ар гэрээ тэжээн тэтгэдэг. Сард 5,000,000-6,000,000 төгрөгийн зээл төлж, амьжиргаагаа залгуулдаг. Өр төлбөрийг зээлийн лавлагааг шүүхэд гаргаж өгсөн. 170,000,000 төгрөгийн зээл төлөөд явж байгаа. Эхнэр нь умайн хүзүү, 2 талын гуурсан хоолойн шат дараалалтай эмчилгээнд хамрагдаж байгаа. Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Иймд эдгээр нөхцөл байдлыг шүүхээс харгалзаж үзнэ үү гэж хүсэж байна...” гэсэн дүгнэлтийг,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Э:
“...Хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч А.Э:
“...Хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг
Шүүх шүүгдэгч А.Эад хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож үзэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч А.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Э нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй байх ба шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Бусад асуудал
Эрүүгийн Бдугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч А.Эаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдаж байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
заасан зүйл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн
3-т заасан заалтуудыг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 5 /тав/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч А.Эад шүүхээс тэнссэн 5 /тав/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Эад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 5 /тав/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
мөн тэнссэн 5 /тав/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан иргэний хариуцагч “Т” ХХК-аас 49.500.000 /дөчин есөн сая таван зуун мянга/ төгрөгийг,
иргэний хариуцагч Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 24/3-81 тоотод оршин суух, дугаарын регистртэй, Эаас 49.500.000 /дөчин есөн сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, ББд олгосугай.
6. Эрүүгийн Бдугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.Э бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч А.Эаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнсэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН