Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2023/02897

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 08 101/ШШ2023/02897

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

  Нэхэмжлэгч: хххххххххххххх тоотод оршин суух, Д.Э /РД: ххххххххххххх/,

Нэхэмжлэгч: хххххххххххххх тоотод оршин суух, Хгийн Э /РД: ххххххх/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ххххххххххххххххх тоотод оршин суух, Г.Г /РД: хххххххх/, Дийн Т /РД: ххххх/,

Хариуцагч: хххххххххх тоотод оршин суух, Дийн Б /РД: хххххххххх/ нарт холбогдох,

Л.Дийн өвлөгдөх эд хөрөнгөөс Д.Э, Х.Э нарт ногдох хэсэг  Д.Э, Х.Э нарт тус бүр 188,317,032 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөр,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Хонгор,

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Баяржаргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э, Х.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Э, Х.Э нарын төрсөн эцэг Лгийн Д нь 2020 оны 08 сарын 28-ны өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Зүүн 4 зам, 6-р гудамж, 6 тоот хаягт өөрийн гэрт өвчний улмаас нас барсан.

Талийгаач Л.Д нь 1971-1981 онуудад Д.Э, Х.Э нарын эх Б.Этэй гэрлэж байсан бөгөөд энэ гэрлэлтээс хүү Д.Э, охин Х.Э нар төрсөн.

Л.Д 1982 онд Г.Г гэх эмэгтэйтэй гэрлэж хүү Д.Э, Х.Э нарыг эх Б.Эийн асрамжинд үлдээсэн ба Л.Д, Г.Г нарын дундаас хүү Д.Б, охин Д.Т нар төрсөн.

Өв нээгдэх үед буюу Л.Дийг 2020 оны 08 сарын 28-ны өдөр нас барах үед түүний өмчлөлд доорх хөрөнгүүд байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Үүнд: 1. Л.Дийн Хаан банкны хххххххххххх тоот дансанд 5,980,348 төгрөг,

2. Л.Дийн Хаан банкны хххххххххххх тоот дансанд 250,000,000 төгрөг,

3. Худалдаа хөгжлийн банкны хххххххххххх тоот ам долларын дансанд 31,892 ам доллар буюу 90,955,984 төгрөг,

4. Голомт банкны хххххххххххх тоот Г.Г.тай хамтран эзэмшдэг дансанд 180,655,000 төгрөг,

5. Голомт банкны ххххххххххх тоот дансанд 5,569,375 төгрөг,

6. Төрийн банкны ххххххххххххх тоот дансанд 1,554,674 төгрөг,

7. Төрийн банкны ххххххххххххх тоот ам долларын дансанд 7,890 ам доллар буюу 22,502,280 төгрөг,

8. Баянзүрх дүүргийн 14-р хоро, Зүүн дөрвөн зам хоролол, 6-р байрны 6 тоот орон сууц нь Л.Д, Г.Г нарын өмчлөлд бүртгэлтэй байсан ба уг орон сууцыг хөрөнгийн үнэлгээний М ХХК 761,390,000 төгрөгөөр үнэлсэн.

9. хххххххххх дугаарын утсыг М ХХК 94,000,000 төгрөгөөр үнэлсэн.

Нэхэмжлэгч нарын хувьд ам долларын ханшийг өв нээгдэх үеэр буюу 2020 оны 08 сарын 28-ны өдрийн Монгол банкны ханшаар 1 ам долларыг 2,852 төгрөгөөр тооцон дээрх хөрөнгөөс Г.Ггийн эзэмшиж байгаа хувийг хассан.

Голомт банкны 180,655,000 төгрөг болон 761,390,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцнаас Г.Ггийн эзэмшиж байсан тал хувийг хассан бөгөөд ийнхүү хасахад Л.Дийг нас барах үед түүний өмчлөлд 941,585,161 төгрөгийн хөрөнгө байсан.

Үүнийг хууль ёсны өвлөгч 5 хүнд хуваавал нэг хүнд ногдох хэсэг нь 188,317,032 төгрөг болж байгаа тул нэхэмжлэгч Д.Э, Х.Э нарт тус бүр 188,317,032 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Г, Д.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Д.Т шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Э, Д.Э нар нь тагийгаач аав Л.Дийн өв хөрөнгөнөөс хууль ёсоор өвлөн авах хүсэлтээ холбогдох баримтын хамт Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар 1 жилийн дотор нотариатчид гаргасан бол хуульд зааснаар өв хүлээн авах эрх нь нээлттэй байсан ч хүсэлт гаргаагүй.

Монголын нотариатчдын танхимын нотариатын өвийн нэгдсэн сангийн бүртгэлд албан ёсоор хуульд заасан хугацаанд Д.Э, Х.Э нарын зүгээс ямар ч хүсэлт гаргаагүй, бүртгэл байхгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа.

Иймд Д.Э, Х.Э нарыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Д.Э, Х.Э нар нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, итгэмжлэлүүд, Д.Эийн иргэний үнэмлэхний хуулбар, Х.Эгийн иргэний үнэмлэхний болон гадаад паспортын хуулга,

Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 03 сарын 29, 2021 оны 11 арын 15-ны өдрийн Л.Дийн нас барсны бүртгэлийн лавлагаа,

Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн Л.Д нь Д.Эийн эцэг тухай төрөл садангийн лавлагаа, Л.Д, Б.Э нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,

Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2021 оны 11 сарын 15-ны өдрийн Л.Д нь Х.Эгийн эцэг тухай төрөл садангийн лавлагаа, Х.Эгийн төрсний гэрчилгээний хуулбар, нэр өөрчилсөн гэрчилгээний хуулбар,

Д.Э, Х.Э нарын Д.Б, Д.Т, Г.Г нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 сарын 01-ний өдрийнххххххдугаар захирамж,

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хонгорын Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчид 2020 оны 11 сарын 03-ны өдөр, Монголын нотариатчдын танхимд 2021 оны 03 сарын 29-ний өдөр, Монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгч Ч.Баянжаргалд 2021 оны 10 сарын 01-ний өдөр тус тус гаргаж байсан гэх хүсэлт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Г.Г, Д.Т, Д.Б нар нь итгэмжлэл, Д.Бийн иргэний үнэмлэхний хуулбар, гадаад паспортын хуулбар,

Архивын ажилтан Д.Уртнасангийн Нийслэлийн тойргийн нотариатч П.Бямбад хүргүүлсэн 2021 оны 09 сарын 22-ны өдрийн 4143 тоот хариу,

Г.Ггийн хаягийн талаарх Баянзүрх дүүргийн 4-р хорооны засаг даргын 2021 оны 09 сарын 20-ны өдрийн тодорхойлолт, мөн 2021 оны 09 сарын 23-ны өдрийн тодорхойлолт, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар,

Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 09 сарын 17-ны өдрийн Л.Д, Г.Г нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүү Дийн Бийн төрсний лавлагаа, охин Дийн Тгийн төрсний бүртгэлийн лавлагаа, Л.Дийн нас барсны лавлагаа,

Г.Г, Л.Д нарын иргэний үнэмлэхний хуулбар, Л.Дийн нас барсны гэрчилгээний хуулбар,

Өв хүлээн авах бүртгэлийн хуудсууд, Л.Д, Г.Г нарын өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Зүүн Дөрвөн зам, 6-р байр, 6 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн тойргийн нотариатч Д.Бямбын Г.Гд 2021 оны 09 сарын 27-ны өдөр олгосон ххххх бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний,

Д.Б нь 2021 оны 09 сарын 22-ны өдөр эцэг Л.Дийн өмчлөлд байсан хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ өвлөн авахаас татгалзсан хүсэлт,

Л.Дийн өмчлөлд бүртгэлтэй хххххххх газрын эзэмших гэрчилгээний хуулбар, нотариатч Д.Бямбын Г.Гд 2021 оны 09 сарын 27-ны өдөр олгосон 0032 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар,

Төрийн банкны 2021 оны 09 сарын 24-ний өдрийн ххххххх тоот тодорхойлолт, Л.Дийн Худалдаа хөгжлийн банк дахь хххххххххххх тоот ам долларын дансны, ххххххххх тоот төгрөгийн дансны хуулга, Голомт банкны 2021 оны 09 сарын 24-ний өдрийн 101/726, 101/727 тоот тодорхойлолтууд,

нотариатч Д.Бямбын Г.Гд 2021 оны 09 сарын 27-ны өдөр олгосон 0033, 0034, 0035, 0036, 0037 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийн хуулбар,

Капитрон банкны 2021 оны 09 сарын 23-ны өдрийн 21/210 тоот тодорхойлолт, нотариатч Д.Бямбын Г.Гд 2021 оны 09 сарын 27-ны өдөр олгосон 0036, 0037 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд,

Д.Т нь хххххххххх 6 тоот орон сууц, хххххххххх м.кв газар, Капитрон банк дахь хххххххххх тоот төгрөгийн данс дах мөнгө, Голомт банк дахь хххххххххх тоот төгрөгийн данс дахь мөнгө, Худалдаа хөгжлийн банк дахь ххххххххх, хххххххххххх тоот ам долларын болон төгрөгийн данс дахь мөнгө, Голомт банк дахь ххххххххххх, хххххххххх тоот ам долларын болон төгрөгийн данс дахь мөнгө, Хаан банк дахь хххххххххххх, хххххххххххх тоот төгрөгийн данс дахь мөнгө, Төрийн банк дахь хххххххххххх, ххххххххххххх тоот төгрөгийн данс дахь мөнгөн хөрөнгөөс өөрт ногдох өвийг хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасныг нотариатч Д.Бямба 2021 оны 09 сарын 27-ны өдөр бүртгэлийн 390 дугаарт бүртгэсэн өв хүлээн авахаас татгалзах хүсэлт,

Д.Т нь Төрийн банк дахь ххххххххххххх тоот ам долларын данс дах мөнгөн хөрөнгөөс өв хүлээн авахаас татгалзсаныг нотариатч Д.Бямба 2021 оны 09 сарын 27-ны өдөр бүртгэлийн 0391 дугаарт бүртгэсэн өв хүлээн авахаас татгалзах хүсэлт,

Г.Г нь ххххххххххххх тоот орон сууц, хххххххххх м.кв газар, Капитрон банк дахь хххххххххх тоот төгрөгийн данс, Худалдаа хөгжлийн банк дах ам долларын болон төгрөгийн ххххххххх, хххххххххххх тоот данс, Голомт банк дахь хххххххххх, ххххххххххх тоот төгрөгийн болон ам долларын данс, Хаан банк дахь хххххххххххх, хххххххххххх тоот төгрөгийн данс, Төрийн банк дахь хххххххххххх, ххххххххххххх, ххххххххххххх тоот төгрөгийн болон ам долларын данс дахь мөнгөн хөрөнгийг өвлөх хүсэлт гаргасныг нотариатч Д.Бямба 2021 оны 09 сарын 27-ны өдөр бүртгэлийн 0392 дугаарт бүртгэсэн өв хүлээн авах хүсэлт зэрэг баримтыг ирүүлжээ.

 

Шүүхийн журмаар:

2021 оны 12 сарын 06-ны өдрийн хххххххххх дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Лгийн Дийн /ххххххххх/ өмчлөлд 2020 оны 08 сарын 28-ны өдрийн байдлаар бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгө, хуулийн этгээдийн талаарх түүхчилсэн мэдээлэл,

Авто тээврийн үндэсний төвөөс Лгийн Дийн /ххххххххх/ өмчлөлд 2020 оны 08 сарын 28-ны өдрийн байдлаар бүртгэлтэй байсан тээврийн хэрэгслийн талаарх түүхчилсэн мэдээлэл,

Ашигт малтмал, газрын тосны газраас Лгийн Дийн /ххххххххх/ өмчлөлд 2020 оны 08 сарын 28-ны өдрийн байдлаар бүртгэлтэй байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаарх түүхчилсэн мэдээлэл,

Арилжааны банкуудаас Лгийн Дийн /ххххххххх/ өмчлөлд 2020 оны 08 сарын 28-ны өдрийн байдлаар банкинд төгрөгийн болон валюьын данстай байсан эсэх, байсан бол зохих үлдэгдлийн талаарх мэдээлэл,

Мобиком корпораци ХХК-иас Лгийн Д нь /ххххххххх/ өмчлөлд 2020 оны 08 сарын 28-ны өдрийн байдлаар хххххххххх дугаарыг эзэмшиж байсан эсэх мэдээллийг тус тус гаргуулахаар,

 

Тус шүүхийн 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 3223 дугаар шүүгчийн захирамжаар Худалдаа хөгжлийн банк ХХК, Голомт банк ХХК, Хаан банк нараас талийгаач Лгийн Д /ххххххххх/-ийн эзэмшиж байсан Худалдаа хөгжлийн банкин дахь хххххххххххх тоот ам долларын,

талийгаач Лгийн Д /ххххххххх/-ийн эзэмшиж байсан Голомт банкинд дахь хххххххххххх, ххххххххххх тоот төгрөгийн,

талийгаач Лгийн Д /ххххххххх/-ийн эзэмшиж байсан ХААН банкин дахь хххххххххххх, хххххххххххх тоот төгрөгийн,

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд орших ххххххххххххх дугаартай, орон сууцны зориулалттай, эзэмших эрх бүхий газрын кадастрын зургийг тус тус гаргуулахаар,

М ХХК-ийг шинжээчээр томилж Лгийн Дийн /ххххххххх/ эзэмшиж байсан Мобикомын хххххххххх дугаар, мөн өмчлөлийн ххххххххххххх тоот орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй үл хөдлөх өд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 6-р хороонд оршин ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай, эзэмших эрх бүхий газрын зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор,

 

2022 оны 10 сарын 31-ний өдрийн хххххххххх дугаар захирамжаар Монголын нотариатчдын танхим, нэр бүхий нотариатчидаас    Дийн Э /хххххххххххх/, Хгийн (Дийн) Э /хххххххххх/ нар талийгаач Лгийн Д /ххххххххх/-ийн өвлөгдөх эд хөрөнгийг өвлөн авахаар өргөдөл гаргасан эсэх- баримт, мэдээлэл, тайлбарыг ирүүлэх,

Өргөдөл гаргасан бол нотариатч өргөдлийг бүртгэн хүлээн авсан эсэх- баримт, мэдээлэл, тайлбарыг ирүүлэх,

Өргөдлийг хүлээн авахаас татгалзсан бол ямар үндэслэлээр татгалзсан тухай, татгалзсан хариуг бичгээр өгсөн эсэх-баримт, мэдээлэл, тайлбарыг ирүүлэх,

Нотариатч, өвлөгчийн өргөдөл гаргасантай холбоотой бүртгэл (бүртгэлийн дэвтэр) хөтөлсөн эсэх-баримт, мэдээлэл, тайлбарыг ирүүлэхээр,

 

2023 оны 03 сарын 29-ний өдрийн хххххххххх дугаар захирамжаар Монголын нотариатчдын танхим, Монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгчөөс /Ч.Баянжаргал/-аас Д.Э, Х.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хонгор нь Монголын нотариатчдын танхимд 2021 оны 03 сарын 29, Монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгч Ч.Баянжаргалд 2021 оны 10 сарын 01-ний өдөр тус тус хандаж хүсэлт гаргасан гэх ба уг хүсэлтийг хүлээн авсан эсэх, хүлээн авсан бол хариу өгсөн эсэх талаар баримт,

Нийслэлийн улсын бүртгэлийн газраас Лгийн Д /РД: ххххххххх/, хын Г /РД: ххххххххх/ нарын гэрлэлтийн лавлагаа,

Нэхэмжлэгч Д.Э, Х.Э нараас өвийн асуудлаар 2021 оны 04 сарын 23-ны өдөр Монголын нотариатчдын танхимд хандахад 2021 оны 07 сарын 20-ны өдөр өгсөн гэх хариу албан бичиг,

Монголын нотариатчдын танхимаас өвлүүлэгч Л.Дийн өвлөгч Г.Гд Нийслэлийн тойргийн нотариатч Д.Бямбын 2021 оны 09 сарын 27-ны өдөр хххххххххххх дугаарт бүртгэж олгосон өвлөх эрхийн гэрчилгээнүүд,

Т.Шүрэн, Д.Т нар өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасныг Нийслэлийн тойргийн нотариатч Д.Бямба 2021 оны 09 сарын 27-ны өдөр 390, 391 дугаарт бүртгэн гэрчилгээ олгосон талаарх баримт,

Г.Ггийн өв хүлээн авах хүсэлт гаргасныг Нийслэлийн тойргийн нотариатч Д.Бямба 2021 оны 09 сарын 27-ны өдөр 392 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон талаарх баримтуудыг тус тус нотлох баримтаар гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Дийн Э, Хгийн /Д/ Э нар нь хариуцагч хын Г, Дийн Т, Дийн Б нарт холбогдуулан Л.Дийн өвлөгдөх эд хөрөнгөөс Д.Э, Х.Э нарт ногдох хэсэг  Д.Э, Х.Э нарт тус бүр 188,317,032 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Э, Х.Э нар нь Бидний эцэг Л.Дийг нас барах үед түүний өмчлөлд байсан 941,585,161 төгрөгийн хөрөнгө байсан. Үүнийг хууль ёсны өвлөгч Д.Э, Х.Э, Г.Г, Д.Б, Д.Т нарт хуваавал 1 хүнд ногдох хэсэг нь 188,317,032 төгрөг болж байгаа. Иймд Д.Э, Х.Э нарт тус бүр 188,317,032 төгрөг гаргуулж өгнө үү,

Хариуцагч Г.Г, Д.Б, Д.Т нар Д.Э, Д.Э нар нь тагийгаач аав Л.Дийн өв хөрөнгөнөөс хууль ёсоор өвлөн авах хүсэлтээ 1 жилийн дотор нотариатчид гаргасан бол хуульд зааснаар өв хүлээн авах эрх нь нээлттэй байсан. Хүсэлт гаргаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлаж байна.

 

Лгийн Д нь /РД: ххххххххх/ 2020 оны 08 сарын 28-ны өдөр нас барсныг 2020 оны 09 сарын 01-ний өдөр нас барсныг бүртгэх бүртгэлд бүртгэсэн нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн 129/000053 тоот, 2021 оны 11 сарын 15-ны өдрийн лавлагаа, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 4, 35 дугаар тал/

 

Лгийн Д, Балдангийн Э нарын гэр бүлд 1975 оны 06 сарын 19-ний өдөр хүү Э, 1971 оны 04 сарын 06-ны өдөр охин Э тус тус төрсөн нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 03 сарын 29-ний өдрийн хххххххххххх тоот, 2021 оны 1 сарын 15-ны өдрийн төрөл садангийн лавлагаануудаар тус тус тогтоогдлоо.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 5-6, 34, 36-38 дугаар тал/

 

Лгийн Д, хын Г нар нь 1981 оны 05 сарын 14-ний өдөр гэр бүл болсноо 1982 оны 06 сарын 14-ний өдөр иргэний гэр бүлийн гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн нь,

Мөн тэдний дундаас 1982 оны 03 сарын 24-ний өдөр хүү Б, 1985 оны 11 сарын 04-ний өдөр охин Т нар төрсөн нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023 оны 04 сарын 12-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 101-102, 109 дүгээр хуудасны ар тал/

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 520.1.1нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нь нас барагчийн хууль ёсны өвлөгч байна гэж заажээ.

Хариуцагч Г.Г, Д.Б, Д.Т нар нь нэхэмжлэгч Д.Э, Х.Э нарыг Л.Дийн хууль ёсны өвлөгч болох талаар маргаагүй бөгөөд тэдгээр нь гагцхүү өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй гэж маргаж байна.

 

Тус шүүхийн 2021 оны 12 сарын 06-ны өдрийн хххххххххх дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Лгийн Дийн /ххххххххх/ өмчлөлд 2020 оны 08 сарын 28-ны өдрийн байдлаар бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгө, хуулийн этгээдийн талаарх мэдээлэл,

Авто тээврийн үндэсний төвөөс Лгийн Дийн /ххххххххх/ өмчлөлд 2020 оны 08 сарын 28-ны өдрийн байдлаар бүртгэлтэй байсан тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл,

Ашигт малтмал, газрын тосны газраас Лгийн Дийн /ххххххххх/ өмчлөлд 2020 оны 08 сарын 28-ны өдрийн байдлаар бүртгэлтэй байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл,

Арилжааны банкуудаас Лгийн Дийн /ххххххххх/ өмчлөлд 2020 оны 08 сарын 28-ны өдрийн байдлаар банкинд төгрөгийн болон валютын данстай байсан эсэх, байсан бол зохих үлдэгдлийн талаарх мэдээлэл,

Мобиком корпораци ХХК-иас Лгийн Д нь /ххххххххх/ өмчлөлд 2020 оны 08 сарын 28-ны өдрийн байдлаар хххххххххх дугаарыг эзэмшиж байсан эсэх мэдээллийг тус тус гаргуулахаар шийдвэрлэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 61-79 дугаар тал/

 

Хаан банкны 2021 оны 12 сарын 09-ний өдрийн 50/12916 тоот лавлагаагаар 2020 оны 08 сарын 28-ны өдрийн байдлаар Л.Дийн хххххххххххх тоот төгрөгийн хугацаагүй хадгаламжийн дансанд 5,980,348.51 төгрөг,

хххххххххххх тоот төгрөгийн хугацаатай хадгаламжийн дансанд 250,000,000 төгрөг тус тус үлдэгдэлтэй байна гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 80 дугаар тал/

 

Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 12 сарын 14-ний өдрийн 5/10944 тоот лавлагаагаар 2020 оны 08 сарын 28-ны өдрийн байдлаар Л.Дийн ххххххххх тоот төгрөгийн харилцах дансанд 8.182.97 төгрөг,

хххххххххххх тоот ам долларын хугацаагүй хадгаламжийн дансанд 31,892.76 ам долларын үлдэгдэлтэй гэсэн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 82-83, 83 дугаар хуудасны ар тал/

 

Мобиком корпораци ХХК-ийн 2021 оны 12 сарын 14-ний өдрийн лавлагаанд Лгийн Д нь 2020 оны 08 сарын 28-ны өдрийн байдлаар хххххххххх дугаарыг эзэмшиж байсан болно гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 92 дугаар тал/

 

Голомт банкны 2021 оны 12 сарын 15-ны өдрийн 14/хх/03-1472 тоот лавлагаанд 2020 оны 08 сарын 28-ны өдрийн байдлаар:

Л.Дийн Г.Гтай хамтран эзэмшдэг төгрөгийн хххххххххххх тоот дансанд 180,655,000 төгрөгийн,

Л.Дийн төгрөгийн ххххххххххх тоот дансанд 5,569,375.28 төгрөгийн,

Л.Дашүрэвийн ам долларын хххххххххх тоот дансанд 6,393 ам долларын,

Л.Дийн төгрөгийн ххххххххххххх тоот дансанд 1,093,791.46 төгрөгийн тус тус үлдэгдэлтэй байна гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 94-102 дугаар тал/

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 12 сарын 14-ний өдрийн 6/9064 тоот лавлагаанд:

... Баянзүрх дүүргийн 26-р хороонд байршилтай орон сууцны зориулалтаар газар эзэмших эрх 2011 оны 09 сарын 05-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт Л.Дийн эзэмшилд,

Баянзүрх дүүрэг,14-р хороо, Зүүн Дөрвөн Зам хороолол, 6-р байр, 6 тоот хаягт байршилтай, орон сууцны өмчлөх эрх эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт иргэн Л.Д болон Г.Г нарын өмчлөлд тус тус бүртгэлтэй байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 103 дуггаар тал/

 

Төрийн банкны 2021 оны 12 сарын 20-ны өдрийн ххххххххххх тоот лавлагаанд 2020 оны 08 сарын 28-ны өдрийн байдлаар:

Л.Дийн эзэмшлийн MN510034хххххххххххх тоот насны хишиг харилцах төгрөгийн дансанд 80,000 төгрөг,

Л.Дийн эзэмшлийн ххххххххххххххххххххх тоот төгрөгийн дансанд 5,588,446.45 төгрөг,

Шүрэн бат эмээл, хамтран эзэмшигч Л.Д, ам долларын энгийн хугацаагүй хадгаламжийн ххххххххххххххххххххххх тоот дансанд 7,910.6300 ам доллар байна гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 104-107 дугаар тал/

 

Капитрон банкны 2022 оны 01 сарын 04-ний өдрийн н/04 тоот лавлагаанд 2020 оны 08 сарын 28-ны өдрийн байдлаар Л.Дийн эзэишдэг байсан хххххххххх тоот төгрөгийн дансанд 7,008,904.40 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэсэн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 117-118 дугаар тал/

 

Тус шүүхийн 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 3223 дугаар шүүгчийн захирамжаар Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хаан банк нараас Лгийн Д /ххххххххх/-ийн эзэмшиж байсан Худалдаа хөгжлийн банк дахь хххххххххххх тоот ам долларын,

Голомт банк дахь хххххххххххх, ххххххххххх тоот төгрөгийн,

Хаан банк дахь хххххххххххх, хххххххххххх тоот төгрөгийн дансны хуулгуудыг 2020 оны 08 сарын 28-ны өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийн хугацаагаар гаргах,

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд орших ххххххххххххх дугаартай, орон сууцны зориулалттай, эзэмших эрх бүхий газрын кадастрын зургийг тус тус гаргуулахаар,

М ХХК-ийг шинжээчээр томилж Л.Дийн /ххххххххх/ эзэмшиж байсан Мобикомын хххххххххх дугаар, ххххххххххххх тоот орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй үл хөдлөх өд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 26-р хороонд орших ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай, эзэмших эрх бүхий газрын зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор тус тус шийдвэрлэсэн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 124-126 дугаар тал/

 

Голомт банкны 2022 оны 03 сарын 10-ны өдрийн 14/хх/03-648 тоот лавлагаанд:

2020.08.28-2021.12.31-ний байдлаар хххххххххххх тоот Л.Д, хамтран эзэмшигч Г.Г нарын дансанд 204,666,495.81төгрөг,

Л.Дийн эзэмшлийн ххххххххххх тоот дансанд 5,980,873.41 төгрөгийн гүйлгээ хийсэн,

 

Хаан банкны 2022 оны 03 сарын 10-ны өдрийн 29/962 тоот лавлагаанд:

2020.08.28-ны 2021.12.31-ний байдлаар Л.Дийн эзэмшлийн хугацаагүй хадгаламжийн хххххххххххх тоот дансанд 6,331,196.83 төгрөгийн зарлагын гүйлгээ,

Л.Дийн эзэмшлийн хугацаатай хадгаламжийн хххххххххххх тоот дансанд 288,902,018.63 төгрөгийн зарлагын гүйлгээ,

 

Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 03 сарын 14-ний өдрийн 5/2292 тоот лавлагаанд:

2020.08.28-2021.12.31-ний байдлаар хугацаагүй хадгаламжийн ам долларын хххххххххххх тоот дансанд 33,168.47 ам доллаоын зарлагын гүйлгээ хийгдсэн байна гэх лавлагаа, баримтуудыг ирүүлсэн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 151-160 дугаар тал/

 

М ХХК-ийн 2022 оны 06 сарын 09-ний өдрийн 22060901 тоот дүгнэлтэд:

-хххххххххх 6 тоотод орших орон сууцны зориулалттай, эрхийн хххххххххххххх дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2022.06.09-ний өдрийн байдлаар 761,390,000 төгрөг,

-Л.Дийн эзэмшилд байсан хххххххххх дугаарын үнэлгээ 2022.06.09-ний байдлаар 94,000,000 төгрөг гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 177-195 дугаар тал/

 

Л.Д нь 2020 оны 08 сарын 28-ны өдөр нас барсан ба тэрээр дээр дурдсан хөрөнгүүдийг бусадтай болон дангаар эзэмшиж, өмчилж байжээ.

 

Өмгөөлөгч Т.Хонгорт хүргүүлсэн Монголын нотариатчдын танхимын 2021 оны 09 сарын 14-ний өдрийн 605 тоот лавлагаанд:

... Өвлүүлэгч Лгийн Д /ххххххххх/-ийн эд хөрөнгө өвлөх эрхтэй холбогдуулан түүний хууль ёсны өв залгамжлагчид өв хүлээн авах хүсэлт гаргасан, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэхийг Танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байна гэх хариуг өгсөн ба Монголын нотариатчдын танхимын 2022 оны 12 сарын 09-ний өдрийн 880 тоот лавлагаа, нотариатч Д.Бямбын тайлбарт энэ талаар тусгажээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 114, 2 дугаар хавтасны 39-41, 47-50 дугаар тал/

 

Нийслэлийн тойргийн нотариатч Д.Бямбад хүргүүлсэн архивын ажилтан Д.Уртнасангийн 2021 оны 09 сарын 22-ны өдрийн 4143 тоот лавлагаанд:

Таны ирүүлсэн хүсэлттэй танилцлаа. 2020.08.28-ны өдөр нас барсанн Л.Дийн өмчлөлийн ххххххххххх тоот гэрчилгээний дугаартай, хххххххх улсын бүртгэлийн дугаартай, хххххххххххх тоот хаягт байрлах, 250 м.кв талбайтай, орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Капитрон банкны хххххххххх тоот дансны дугаартай, 0028938 тоот хадгаламжийн дэвтрийн дугаартай 6,055,716.99 төгрөгийн үлдэгдэлтэй, хадгаламжийн данс,

Төрийн банкны ххххххххххххх тоот дансны дугаартай, ххххххххххх тоот хадгаламжийн дэвтрийн дугаартай, 7,677.02 ам долларын үлдэгдэлтэй долларын хадгаламжийн данс,

Хаан банкны хххххххххххх тоот дансны дугаартай, ххххххххххх тоот хадгаламжийн дэвтрийн дугаартай, 250,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй, хадгаламжийн данс,

Худалдаа хөгжлийн банкны хххххххххххх тоот дансны дугаартай, хххххххххххтоот хадгаламжийн дэвтрийн дугаартай, 31,892.76 ам долларын үлдэгдэлтэй, долларын хадгаламжийн данс,

Голомт банкны ххххххххх тоот дансны дугаартай, хххххххххх тоот хадгаламжийн дэвтрийн дугаартай, 5, 569,375.28 төгрөгийн үлдэгдэлтэй, хадгадамжийн данс,

Голомт банкны хххххххххххх тоот дансны дугаартай, 900062 тоот хадгаламжийн дэвтрийн дугаартай, 180,655,000 төгрөгийн үлдэгдэлтэй, хадгаламжийн данс,

Голомт банкны хххххххххх тоот дансны дугаартай, хххххххх тоот хадгаламжийн дэвтрийн дугаартай, 6,393 ам долларын үлдэгдэлтэй, долларын хадгаламжийн данс,

ххххххххх тоот гэрчилгээтэй, ххххххххххх тоот нэгж талбарын дугаартай, 2009.12.24-ний өдрийн 394 тоот шийдвэртэй, Нийслэлийн ххххххххх м.кв зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийн тус тус өвлөх эрхтэй холбогдуулан түүний хууль ёсны өв залгамжлагчид өв хүлээн авах хүсэлт гаргасан, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ, гэрээслэлийн гэрчилгээ олгосон эсэхийг Танхимын Өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байна.

Дээрх эд хөрөнгө гэрээслэгдсэн эсэхийг 2007 онос хойшхи Танхимын гэрээслэлийн нэгдэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл олдоогүй болно гэжээ.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 48 дугаар тал/

 

Монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгч Ч.Баянжаргалын 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 298 тоот лавлагаанд:

-Д.Э, Х.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хонгор нь Монголын нотариатчдын танхимд 2021 оны 03 сарын 29-ний өдөр болон 2021 оны 10 сарын 01-ний өдөр Хууль ёсны өвлөгчийн эрхийг хамгаалуулах тухай хүсэлт гаргаж байсныг танхим хүлээн авч 2021 оны 04 сарын 07-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатчдад анхааруулга мэдээлэл хүргүүлсэн байна.

-Нийслэлийн тойргийн нотариатч Д.Бямба /тамганы дугаар 133/-ийн 2021 оны 09 сарын 27-ны өдөр олгосон өвлөх эрхийн гэрчилгээ, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт болон өв хүлээн авах хүсэлтүүдийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хүргүүлж байна гэжээ.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 103-104 дүгээр тал/

 

Дийн Т нь 2021 оны 09 сарын 27-ны өдөр нотариатч Д.Бямбад дараах хөрөнгүүдийг өвлөн авахаас татгалзан, өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлт гаргахад 390 дугаарт бүртгэжээ.

Үүнд: -ххххххххх тоотын 250 м.кв талбайтай орон сууц, хамтран өмчлөгч Г.Г, өвлүүлэгчид ногдох хэсэг 50 хувь,

-ххххххххххх м.кв талбайтай зуслангийн газар, өвлүүлэгчид ногдох хэсэг 100 хувь,

-Капитрон банкны төгрөгийн хххххххххх тоот дансан дахь мөнгөн хөрөнгө, өвлүүлэгчид ногдох хэсэг 100 хувь,

-Худалдаа хөгжлийн банк дахь ам доллар, төгрөгийн ххххххххх, хххххххххххх тоот данс дахь мөнгөн хөрөнгө, өвлүүлэгчид ногдох хэсэг 100 хувь,

-Голомт банк дахь төгрөгийн болон ам долларын ххххххххххх, хххххххххх, ххххххххххххх, хххххххххх тоот дансууд дахь мөнгөн хөрөнгө, өвлүүлэгчид ногдох хэсэг 100 хувь,

-Хаан банк дахь төгрөгийн болон ам долларын хххххххххххх, хххххххххххх тоот данс дахь мөнгөн хөрөнгө, өвлүүлэгчид ногдох хэсэг 100 хувь,

-Төрийн банк дахь төгрөгийн болон ам долларын хххххххххххх, ххххххххххххх тоот данс дахь мөнгөн хөрөнгө, өвлүүлэгчид ногдох хэсэг 100 хувь зэрэг хөрөнгүүд болно.

Мөн өдөр нь өвлөгч Д.Т нь дор дурдсан хөрөнгийг өвлөн авахаас татгалзан хүсэлт гаргахад бүртгэлийн 391 дугаарт бүртгэсэн ба Төрийн банк дахь ам долларын ххххххххххххх тоот данс дахь мөнгөн хөрөнгийг өвлөн авахаас татгалзсан ба өвлүүлэгчид ногдох хэсэг 50 хувь гэжээ.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 136-137 дугаар тал/

 

Г.Г 2021 оны 09 сарын 27-ны өдөр дээр дурдсан өв хүлээн авахаас татгалзах бүртгэлийн 390, 391 дугаарт бүртгэгдсэн хөрөнгүүдийг өвлөн авах хүсэлтийг нотариатч Д.Бямбад гаргахад өв хүлээн авах хүсэлтийн 392 дугаарт бүртгэсэн байна.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 138-139 дүгээр тал/

 

Г.Гд мөн өдрийн ххххх дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр ххххххххх тоотын 250 м.кв орон сууцыг өвлүүлэгчид ногдох хэсэг 50 хувь, өвлөгчид ногдох хэсэг 50 хувь хэмжээгээр өвлөх эрхийг,

 

-0032 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр ххххххххххххххх м.кв газрыг, өвлөгчид ногдох хэсэг 100 хувь,

 

-0033 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээр Төрийн банк дахь ам долларын ххххххххххххх данс дахь 7,881.14 ам долларыг, өвлүүлэгчид ногдох хэсэг 50 хувь, өвлөгчид ногдох хэсэг 50 хувь хэмжээгээр өвлөх эрхийг,

Төрийн банк дахь төгрөгийн насны хишиг харилцах хххххххххххх тоот данс дахь 80,000 төгрөгийг 100 хувь,

Төрийн банк дахь төгрөгийн ххххххххххххх тоот данс дахь 2,563,067.45 төгрөгийн тэтгэврийн нэрийн данс дахь мөнгөн хөрөнгийг 100 хувь,

 

-0034 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Голомт банк дахь ам долларын хадгаламжийн хххххххххх тоот данс дахь 6,474.22 ам долларыг 100 хувь,

Голомт банк дахь ххххххххххххх данс дах 1,093,791.46 төгрөгийг 100 хувь,

Голомт банк дахь төгрөгийн хадгаламжийн ххххххххххх тоот данс дахь 5,918,511.85 төгрөгийг 100 хувь,

Голомт банк дахь төгрөгийн хххххххххх тоот данс дахь 86,832 төгрөгийг 100 хувь,

 

-0035 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Худалдаа хөгжлийн банк дахь төгрөгийн ххххххххх тоот данс дахь 8,182,97 төгрөгийг 100 хувь,

Худалдаа хөгжлийн банк дахь ам долларын хадгаламжийн хххххххххххх тоот данс дахь 33,040.90 ам долларыг 100 хувь,

 

-0036 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Капитрон банк дахь төгрөгийн хадгаламжийн хххххххххх тоот данс дахь 6,885,318.51 төгрөгийг 100 хувь,

 

-0037 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээрээр Хаан банк дахь төгрөгийн хадгаламжийн хххххххххххх тоот данс дахь 6,273,343.24 төгрөгийг 100 хувь,

Хаан банк дахь төгрөгийн хадгаламжийн хххххххххххх тоот данс дахь 278,800,000 төгрөгийг 100 хувь тус тус өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байна.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 59-62, 105-135, 145-179 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ,

528.2Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ,

528.3Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж заажээ.

 

Л.Дийн хууль ёсны өвлөгч болох Д.Э, Х.Э нар нь өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өвлөгдөх эд хөрөнгөтэй холбоотой хүсэлтээ нотариатад гаргаж байсан болох нь Монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгчийн 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 298 тоот лавлагаагаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч нарыг өвлөгдөх эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсан гэж үзэхгүй.

 

Д.Э, Х.Э нарын төлөөлөгч Т.Хонгор нь эхний удаа 2021 оны 03 сарын 29-ний өдөр хууль ёсны өвлөгчийн эрхийг хамгаалуулах хүсэлтийг нотариатад гаргаснаар тус танхимын ерөнхийлөгч 2021 оны 04 сарын 07-ны өдөр тойргийн нотариатчдад Л.Дийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгөтэй холбоотой өвлөх эрхийн гэрчилгээ олгох асуудлаар анхааруулга, мэдээлэл хүргүүлсэн бөгөөд үүний дараагаар 2021 оны 09 сарын 27-ны өдөр Г.Гд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон бөгөөд нэхэмжлэгч тал өвлөх эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байдалтай холбоотой маргаагүй болно.

 

Дийн Т нь эцэг Л.Дийн эзэмшиж байсан хххххххххх дугаарыг хадгалуулсан талаараа тайлбарласан ба Дийн Б 2021 оны 09 сарын 22-ны өдөр өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлт гарган эцэг Л.Дийн өмчлөлд байсан дараах эд хөрөнгүүдийг өвлөхөөс татгалзаж байна гэх боловч Л.Дийн эзэмшил, өмчлөлд байсан ямар хөрөнгийг өвлөн авахаас татгалзсаныг тусгаагүй тул өвийг хүлээн авсан гэж үзэхээр байна.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 111, 113, 155 дугаар тал/

 

Л.Дийн Хаан банк дахь хххххххххххх тоот дансанд 5,980,348 төгрөг, хххххххххххх тоот дансанд 250,000,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банк дахь хххххххххххх тоот ам долларын дансанд 31,892 ам доллар буюу 90,955,984 төгрөг, Голомт банк дахь хххххххххххх тоот Г.Гтай хамтран эзэмшиж байсан дансанд 180,655,000 төгрөг, Голомт банк дахь ххххххххххх тоот дансанд 5,569,375 төгрөг, Төрийн банк дахь ххххххххххххх тоот дансанд 1,554,674 төгрөг, Төрийн банк дахь ххххххххххххх тоот ам долларын дансанд 7,890 ам доллар буюу 22,502,280 төгрөг, хххххххххх 6 тоот орон сууц нь Л.Д, Г.Г нарын өмчлөлд бүртгэлтэй байсан орон сууцны зах зээлийн үнэлгээ 761,390,000 төгрөг, хххххххххх дугаар буюу 94,000,000 төгрөгийн хөрөнгүүд байсан талаар талууд хэн аль нь маргаагүй бөгөөд өвийн хэмжээг дээр дурдсан дансны үлдэгдлийн хэмжээгээр нэхэмжилж байгаа болно.

 

Нэхэмжлэгч тал Голомт банк дахь хххххххххххх тоот Г.Гтай хамтран эзэмшиж байсан дансанд 180,655,000 төгрөг, хххххххххх 6 тоот орон сууц нь Л.Д, Г.Г нарын өмчлөлд бүртгэлтэй байсан орон сууцны зах зээлийн үнэлгээ 761,390,000, төгрөгөөс тус тус Г.Ггийн эзэмшиж, өмчилж байсан түүнд ногдох хувийг хасч тооцон шаардаж байгаа нь үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т зааснаар Д.Э, Х.Э, Д.Б, Д.Т, Г.Г нар нь Л.Дийн хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй ба Л.Дийг нас барах үед түүний өмчлөлд 841,585,161 төгрөгийн хөрөнгө байсан бөгөөд хууль ёсны өвлөгч нарт адил хэмжээгээр тооцоход 1 өвлөгчид 188,317,032 төгрөгийн хөрөнгө өвлөгдөнө.

 

Мөн хуулийн 532 дугаар зүйлийн 532.1Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ гэж заасан байна.

 

Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 515 дугаар зүйлийн 515.2, 532 дугаар зүйлийн 532.1, 535 дугаар зүйлийн 535.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Г, Д.Б, Д.Т нараас нийт 376,634,064 төгрөг гаргуулан 188,317,032 төгрөгийг Д.Эд, 188,317,032 төгрөгийг нэхэмжлэгч Х.Э нарт тус тус олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч тал 1 ам долларын ханшийг Монгол банкнаас зарласан 2020 оны 08 сарын 28-ны өдрийн ханш 2,852 төгрөгөөр тооцон нэхэмжлэлээ гаргасан талаараа тайлбарласан бөгөөд уг мэдээлэл нь Монгол банкны www.mongolbank.mn мэдээллийн санд байршиж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу ханшийн лавлагааг нотлох шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 515 дугаар зүйлийн 515.2, 532 дугаар зүйлийн 532.1, 535 дугаар зүйлийн 535.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Г, Д.Б, Д.Т нараас 376,634,064 төгрөг гаргуулан 188,317,032 төгрөгийг Д.Эд, 188,317,032 төгрөгийг нэхэмжлэгч Х.Э нарт тус тус олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Э, Х.Э нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,181,521 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г, Д.Б, Д.Т нараас нийт 2,041,120 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Э, Х.Э нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН