| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2023/01643/И |
| Дугаар | 101/ШШ2023/03224 |
| Огноо | 2023-06-26 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2023/03224
2023 06 26 101/ШШ2023/03224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххх, Ерөнхий сайд Амарын гудамж, Х ХХКны төв байр, Х ХХК ХХК /РД: хххххххххх/,
Нэхэмжлэгч:хххххххххххххх тоот хаягт оршин суух, Ганбаатарын Г /РД: хххххххх/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х ХХК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас,
Нэхэмжлэгч А.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргал,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК ХХК-ийн тусгай активын газрын захирал Д.Тамир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хххххххххххххх дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хххххххххххххх дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн хххххххххх дугаартай тогтоолоор Г.Г, Г.Н нараас 160,301,382 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 1,029,657 төгрөгийн хамт гаргуулан Х ХХК ХХК-д олгож, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа ба хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилон төлбөр төлөгч Г.Гын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хххххххххх дугаарт бүртгэлтэй, ххххххххххххх тоот хаягт байрлах, 184,82 м.кв талбайтай хувийн сууц,
өмчлөх эрхийн улсын бүртгэлийнххххххххххх дугаарт бүртгэлтэй, ххххххххххххххх тоот хаягт байрлах, 20 м.кв хувийн сууц,
өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххххх тоот хаягт байрлах, 93 м.кв хувийн сууц,
хххххххххххххх зусланд байрлах, хххххххх нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар,
хххххххххххххх зусланд байрлах, ххххххххххх нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгосон байна.
Тус газрын 2023 оны 02 сарын 17-ны өдрийн хххххххххх дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр дээрх хөрөнгийн үнэлгээг 420,762,184 төгрөгөөр тогтоосон болохыг мэдэгдсэн.
Бид Ашид билгүүн ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцаад эс зөвшөөрч байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу дараах үндэслэлээр үнэлгээнд гомдол гаргаж байна.
1. Төлбөр төлөгч Г.Г, Г.Н нар нь битүүмжилж, хураасан хөрөнгийн хувьд зах зээлийн үнийг 350,000,000 төгрөгөөр үнэлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үнийн санал ирүүлсэн.
Хөрөнгийн өмчлөгч болон төлбөр төлөгч нь өөрийн хөрөнгийн чанар байдал, өртөгт тохирсон зах зээлийн бодит үнийг 350,000,000 төгрөг гэж үнэлсэн байтал шинжээч 420,62,184 төгрөгөөр үнэлж байгаа нь хөрөнгийн бодит байдалд тохироогүй, нийцээгүй байна.
2. Зуслангийн 3 сууцыг үнэлэхдээ дан ганц өртгийн аргаар үнэлсэн нь учир дутагдалтай байна.
Зах зээлд харьцуулах хөрөнгө хангалттай байхад зах зээлийн харьцуулалтын аргыг хэрэглээгүйгээс бодит байдлаас хэт өндөр үнэ тогтоогдсон байна.
Мөн өртгийн аргаар тооцоолохдоо 185 м.кв талбайтай хувийн сууцыг үнэлэхдээ Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад заасан жишиг үнийг баримталсан байна.
Энэ жишиг үнэ бол тусгайлан барилгын компаниар зураг төсөл батлагдсан барилгын хувьд баримтлах үнэ ба уг үнэлэгдэж буй сууцны хувьд иргэд өөрөө мод, чулуу, блок, тоосго ашиглан барьсан тул 3 дугаар хавсралтад заасан жишиг үнийг баримтлах ёстой юм.
Мөн өртгийн аргаар тооцолохдоо хөрөнгө оруулагчийн ашгийн түвшин гэж үзүүлэлт оруулан үнийг 6 хувиар өсгөсөн нь үндэслэлгүй байна.
3. Хувийн сууцны 93 м.кв талбайтай хөрөнгийн хувьд 1 давхрын хэсэг нь авто машины граж бөгөөд 2 давхрын 46,5 м.кв талбай нь хувийн сууцны зориулалттай хэсэг тул 420,000 төгрөгөөр тооцогдох ёстой байтал нийт талбайн хэмжээгээр адил үнийг баримталсан нь үндэслэлгүй байна.
4. Жигжид зусланд байрлах хххххххх нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар, хххххххххххххх зусланд байрлах, ххххххххххх нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгийг 132,920,000 төгрөгөөр үнэлжээ.
Гэтэл газрын албаны цахим хуудаст байршуулсан мэдээлэлд дуудлага худалдааны анхны үнэ нь хххххххх нэгж талбартай газрын хувьд 4,372,944 төгрөг, ххххххххххх нэгж талбарын дугаартай газрын хувьд 4,372,944 төгрөг, нийтдээ 8,745,888 төгрөг байна.
Гэтэл уг газрыг 132,920,000 төгрөгөөр үнэлсэн нь төрийн байгууллагын анхны дуудлага худалдааны үнээс хэт өндөр байна.
5. Газар эзэмших эрхийг 2014 онд 5 жилийн хугацаатай олгосон ба 2019 онд газар эзэмших эрхийн хугацаа дууссан, дахин сунгагдаагүй байна. Эрхийн зөрчилтэй хүчингүй болсон газрыг 32,920,000 төгрөгөөр үнэлж байгаа нь үндэслэлгүй байна.
6. Газрын үнэлгээг гаргахдаа 3 хөрөнгөтэй харьцуулсан ба эдгээр хөрөнгүүд болон эх сурвалж нь хангалтгүй байна. Эдгээрээс нэг эх сурвалж нь 2 давхар сууцтай хамт зарах газар байна.
Дээрх үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр, бодит байдалтай нийцэхгүй тогтоогдсоноос албадан дуудлага худалдаанд сонирхсон оролцогч оролуохгүй байх, худалдан борлогдох боломжгүй болж төлбөр авагчийн төлбөрийг хангахгүй байх нөхцөл үүсээд байна.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 02 сарын 16-ны өдрийн Г.Гын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн хххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххххх, ххххххххх, 2-р хэсэг, 227/1 тоот хаягт байрлах, 184,82 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийнххххххххххх дугаарт бүртгэлтэй, ххххххххххххххх тоот хаягт байрлах, 20 м.кв хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххххх тоот хаягт байрлах, 93 м.кв хувийн сууц, хххххххххххххх зусланд байрлах, хххххххх нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, хххххххххххххх зусланд байрлах, ххххххххххх нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хххххххххххххх дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 сарын 15-ны өдрийн магадлалаар 161,331,039 төгрөгийг Г.Г, Г.Н нараас гаргуулан Х ХХК ХХК-д олгосон.
Энэхүү шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдан Г.Гын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн хххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххххх, ххххххххх, 2-р хэсэг, 227/1 тоот хаягт байрлах, 184,82 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийнххххххххххх дугаарт бүртгэлтэй, ххххххххххххххх тоот хаягт байрлах, 20 м.кв хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххххх тоот хаягт байрлах, 93 м.кв хувийн сууц, хххххххххххххх зусланд байрлах, хххххххх нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, хххххххххххххх зусланд байрлах, ххххххххххх нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгүүдийг битүүмжлэн, хураасан.
Ингээд дээрхи хөрөнгүүдийн дуудлага худалдааны үнийг тодорхойлуулахаар хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилсон.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 02 сарын 17-ны өдрийн ррррррррррр дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгчид Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг танилцуулсан.
Тус тайлангаар:
1. ххххххххххххххх хаягт байрлах 184.82 м.кв зуслангийн сууцыг 223,005,245 төгрөгөөр,
2. хххххххххххтоот хаягт байрлах 20 м.кв зуслангийн сууцыг 5,215,709 төгрөгөөр,
3. хххххххххххх тоот хаягт байрлах 93 м.кв зуслангийн сууцыг 59,621,184 төгрөгөөр,
4. 1,400 м.кв газрын эзэмших эрхийг 132,920,000 төгрөгөөр үнэлсэн байна.
Дээрхи хөрөнгүүдийг нийт 420,762,184 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу дор дурдсан үндэслэлээр гомдол гаргаж байна.
Шинжээчийн дүгнэлтээс харахад хөрөнгийн үнэлгээний тайланд ямар баримт мэдээлэл үндэслэж хөрөнгийн үнэлгээ хийсэн эсэх нь тодорхойгүй, хаанаас ямар арга замаар олж авсан эсэх нь тодорхойгүй.
Өмчлөгчөөс үл хөдлөх хөрөнгийн эх үүсвэрийн тухай мэдээлэл аваагүй, зах зээлийн мэдээлэл цуглуулан тооцоонд хэрэглэсэн анхдагч материалын үнэлгээ хийж тэдгээр материалын үнэн зөвийг шалгаагүй.
Дээр дурдсан зүйлсийг нарийн тодорхойлоогүй, зарим хэсгийг тодорхойлсон ч түүнийгээ нотлох баримтыг тайланд хавсаргаагүй атлаа зах зээлийн ханшаар үнэлсэн гэдэг нь үндэслэлгүй байна.
Иймд тухайн хөрөнгүүдийг багаар үнэлсэн гэж үзэж байна. www.unegui.mn цахим хуудаст хххххххххххххийн зусланд байрлах 184 м.кв талбайтай зуслангийн сууцыг 280,000,000 төгрөгөөр худалдахаар санал болгосон байна. Мөн модон хийцлэлтэй зуслангийн байшинг 350,000,000 төгрөгөөр худалдахаар зар гаргажээ. www.unegui.mn цахим хуудас нь худалдааны том сайтуудын нэг юм.
Иймд дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 02 сарын 16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хххххххххххххх дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хххххххххххххх дугаар магадлалаар Г.Г, Г.Н нараас 161,331,039 төгрөг гаргуулан Х ХХКинд олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Г.Н, Г.Г нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй.
Иймд төлбөр төлөгч Г.Гын өмчлөлийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хххххххххх дугаарт бүртгэлтэй, ххххххххххххх тоот хаягт байрлах, 184,82 м.кв талбайтай хувийн сууц,
өмчлөх эрхийн улсын бүртгэлийнххххххххххх дугаарт бүртгэлтэй, ххххххххххххххх тоот хаягт байрлах, 20 м.кв хувийн сууц, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххххх тоот хаягт байрлах, 93 м.кв хувийн сууц, хххххххххххххх зусланд байрлах, хххххххх нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар,
хххххххххххххх зусланд байрлах, ххххххххххх нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгүүдийг 2022 оны 11 сарын 29-ний өдрийн ххххххххххххх,ххххххххххххх4 дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2022 оны 12 сарын 29-ний өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн.
Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2023 оны 01 сарын 17-ны өдрийнххххххххххххх8, ххххххххххх дугаартай тогтоолоор барьцаалан хураасан.
Ингээд талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2023 оны 02 сарын 10-ны өдрийн 2/43 дугаар бүхий тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон.
Ийнхүү хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-иар хөрөнгийн үнэлгээг тогтоолгоход дээр дурдсан хөрөнгүүд нийт 420,762,184 төгрөгөөр үнэлэгдсэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2023 оны 02 сарын 17-ны өдрийн ррррррррррррр, хххххххххх дугаар албан бичгүүдээр талуудад мэдэгдэн, хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн.
Анхны албадан дуудлага худалдааны зарын 33 дугаарт бичигдсэн дээр дурдсан хөрөнгүүд шинжээчийн тогтоосон үнийн 70 хувь 294,533,529 төгрөгөөр 2023 оны 03 сарын 17-ны өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээ үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Талуудын ирүүлсэн нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Х ХХК ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гүйцэтгэх захирлын тушаал, итгэмжлэл,
Шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 сарын 17-ны өдрийн хххххххххх тоот мэдэгдэл, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 03-ны өдрийн 22625 дугаар шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх захирамж, 2022 оны 10 сарын 03-ны өдрийн 2370 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас,
Төлбөр төлөгч Г.Гын өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, e.gazar.gov.mn хаягаас авсан мэдээлэл зэрэг баримтыг ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч Г.Г нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Г.Гын иргэний үнэмлэхний хуулбар,
Г.Гийн үнэлгээ хүчингүй болгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр тус шүүийн шүүгчийн 2023 оны 03 сарын 07-ны өдрийн 6142 дугаар захирамж,
2023 оны 02 сарын 17-ны өдрийн ррррррррррр тоот үнэлгээний мэдэгдэл, Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ирүүлсэн баримтууд:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 01 сарын 06-ны өдрийн Б/16 дугаартай тушаал, итгэмжлэл, хариу тайлбар, 2022 оны 10 сарын 03-ны өдрийн итгэмжлэл,
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхий хххххххххххххх дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хххххххххххххх дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн хххххххххх дугаартай тогтоол,
2022 оны 10 сарын 14-ний өдрийн хххххххххххх дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2022 оны 11 сарын 02-ны өдөр ажиллагааны оролцогчдод эрх, үүрэг танилцуулсар баримт,
Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2022 оны 11 сарын 04-ний өдрийн хххххххххххххх тоот үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэх, эрх бүхий байгууллагаас захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн эсэхийг тодруулсан албан бичиг,
2022 оны 11 сарын 04-ний өдрийнххххххххххххх2 тоот хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг,
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ,
2022 оны 11 сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолууд болон ажиллагааны тэмдэглэлүүд,
2023 оны 01 сарын 17-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолууд болон ажиллагааны тэмдэглэлүүд,
Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүд, Г.Гын үнийн санал, Х ХХК ХХК-ийн шинжээч томилуулах тухай хүсэлт,
2023 оны 02 сарын 10-ны өдрийн 2/43 дугаар бүхий шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан баримт, шинжээчид хууль сануулсан баримт,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 02 сарын 16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан,
Төлбөр авагч, төлбөр төлөгч нарт хүргүүлсэн 2023 оны 02 сарын 17-ны өдрийн ррррррррррррр, хххххххххх тоот үнэлгээний мэдэгдлүүд болон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааны тэмдэглэлүүд,
2023 оны 02 сарын 28-ны өдрийн 3/33 дугаартай 2023 оны 03 сарын 17-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоол, анхны албадан дуудлага худалдааг явуулах талаар талуудад мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 сарын 02-ны өдрийн хххххххххххххххх дугаар бүхий мэдэгдэл болон тэмдэглэлүүд,
2023 оны 03 сарын 17-ны өдөр явагдсан анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК ХХК, Г.Г нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ххххххххххххх тоот хаягт байрлах, 184,82 м.кв талбайтай хувийн сууц, ххххххххххххххх тоот хаягт байрлах, 20 м.кв хувийн сууц, хххххххххххххх тоот хаягт байрлах, 93 м.кв хувийн сууц, хххххххххххххх зусланд байрлах, хххххххх нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, хххххххххххххх зусланд байрлах, ххххххххххх нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгүүдийг үнэлсэн Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 02 сарын 16-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Г.Г нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2023 оны 03 сарын 13-ны өдөр гаргахад 2023 оны 03 сарын 20-ны өдрийн 7190 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.
/ХХ-ийн 81-82, 101 дүгээр тал/
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хүсэлтийн дагуу тус шүүхийн 2023 оны 04 сарын 25-ны өдрийн 10484 дугаар захирамжаар Г.Гын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хэргийг Х ХХК ХХК-ийн нэхэмжлэлтэй мөн газарт холбогдох иргэний хэрэгт нэгтгэжээ.
/ХХ-ийн 115-116 дугаар тал/
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хххххххххххххх дугаар шийдвэрээр:
-Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Г, Г.Н нараас 135,696,349.29 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК ХХК-д олгож, нэхэмжлэлээс 24,605,032.71 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон,
-Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч Г.Г, Г.Н нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Г.Гийн өмчлөлийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххххх /ххххххххх/, 2 хэсэг гудамж, 227/1 тоотод байрлах 184.82 м.кв талбайтай, зуслангийн хувийн сууц,
улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххххх /ххххххххх/, 2 хэсэг гудамж, 227/2 тоотод байрлах 20 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц,
улсын бүртгэлийн хххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххххх /ххххххххх/, 2 хэсэг гудамж, 226 тоотод байрлах 93 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц,
Г.Гийн эзэмшлийн нэгж талбарын хххххххх дугаартай хххххххххххххх зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, нэгж талбарын ххххххххххх дугаартай хххххххххххххх зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 135,696,349.29 төгрөгийг гаргуулж Х ХХК ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,029,657 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г, Г.Н нараас 906,632 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
Дээрхи шийдвэрт талууд хэн аль нь гомдол гарган Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хххххххххххххх дугаар магадлалаар Анхан шатны шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.Г, Г.Надмидсүрэн нараас 160,301,382 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК ХХК-д олгосугай гэж, 3 дах заалтын 906,632 гэснийг 1,029657 гэж тус тус өөрчллөн, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Магадлалд хариуцагч тал гомдол гаргасан ба Улсын Дээд Шүүхийн хххххххххх дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
/ХХ-ийн 132-144 дүгээр тал/
Дээрх шийдвэр, 2022 оны 10 сарын 03-ны өдрийн 2262 дугаар бүхий шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн 2370 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 сарын 14-ний өдрийн хххххххххххх тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлжээ.
/ХХ-ийн 10-13, 30 дугаар тал/
Шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 11 сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад хуульд заасан эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулан ийнхүү танилцуулсан талаарх тэмдэглэл үйлдэн баталгаажуулжээ.
/ХХ-ийн 31 дүгээр хуудасны ар тал, 32 дугаар тал/
Шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 11 сарын 04-ний өдрийнххххххххххххх2 тоот тогтоолоор шүүхийн шийдвэрт тусгасан зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн тогтоолыг бүртгэлийн байгууллагад мөн өдрийнх нь хххххххххххххх тоот албан бичгээр хүргүүлсэн байна.
/ХХ-ийн 33 дугаар тал/
2022 оны 11 сарын 29-ний өдрийнххххххххххххх4, ххххххххххххх тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудаар төлбөр төлөгч нарын зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан төлбөр төлөгч Г.Гын өмчлөлийн улсын бүртгэлийн ххххххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххххх /ххххххххх/, 2 хэсэг гудамж, 227/1 тоотод байрлах 184.82 м.кв талбайтай, зуслангийн хувийн сууц,
улсын бүртгэлийн ххххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххххх /ххххххххх/, 2 хэсэг гудамж, 227/2 тоотод байрлах 20 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц,
Г.Гийн эзэмшлийн нэгж талбарын хххххххх дугаартай хххххххххххххх зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар,
улсын бүртгэлийн хххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххххх /ххххххххх/, 2 хэсэг гудамж, 226 тоотод байрлах 93 м.кв талбайтай зуслангийн хувийн сууц,
нэгж талбарын ххххххххххх дугаартай хххххххххххххх зусланд байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, төлбөр төлөгч нарт танилцуулан тайлбар авч ажиллагааны тэмдэглэл үйлджээ.
/ХХ-ийн 34-44 дүгээр тал/
Мөн газрын Эд хөрөнгө хураах тухай 2023 оны 01 сарын 17-ны өдрийнххххххххххххх8, ххххххххххх тоот тогтоолуудаар битүүмжилсэн хөрөнгийг хураан, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн байна.
/ХХ-ийн 45-49 дүгээр тал/
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нарт удаа дараа шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулан өгч ажиллагааны тэмдэглэл үйлдэж байсан талаар төлбөр төлөгч маргаагүй.
Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч, төлбөр авагч нарт төлбөрт хураагдсан хөрөнгийн талаарх үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэний дагуу төлбөр төлөгч Г.Г, Г.Н нар дээрх хөрөнгүүдийг 370,000,000 төгрөг хэмээн үнийн санал хүргүүлсэн бөгөөд төлбөр авагч Х ХХК уг саналыг эс зөвшөөрч хөрөнгийг үнэлүүлэх хүсэлт гаргажээ.
/ХХ-ийн 50, 50 дугаар хуудасны ар тал/
Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Жигжид /ххххххххх/, 2 хэсэг гудамж, 227/1 тоот хаягт байршилтай, 184.82 м.кв талбайтай, зуслангийн сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-2202022543 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө Г.Гын өмчлөлд 2014 оны 10 сарын 03-ны өдөр ,
Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Жигжид /ххххххххх/, 2 хэсэг гудамж, 227/2 тоот хаягт байршилтай, 20 м.кв талбайтай, зуслангийн сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийнххххххххххх дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө Г.Гын өмчлөлд 2014 оны 10 сарын 03-ны өдөр ,
Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Жигжид /ххххххххх/, 2 хэсэг гудамж, 226 тоот хаягт байршилтай, 93 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө Г.Гын өмчлөлд 2014 оны 10 сарын 03-ны өдөр тус тус бүртгэгджээ.
хххххххххххххх зуслан, нэгж талбарын ххххххххххх дугаар бүхий 700 м.кв талбай бүхий газрыг Чингэлтэй дүүргийн засаг даргын 2014 оны 05 сарын 21-ний өдрийн А/180 дугаар захирамжаар Г.Гт 5 жилийн хугацаагаар,
хххххххххххххх зуслан, нэгж талбарын хххххххх дугаар бүхий 700 м.кв талбай бүхий газрыг Чингэлтэй дүүргийн засаг даргын 2014 оны А/371 дугаар захирамжаар Г.Гт 5 жилийн хугацаагаар тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
/ХХ-ийн 14-20, 34-36 дугаар тал/
Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2023 оны 02 сарын 10-ны өдрийн 2/43 тоот тогтоолоор төлбөр төлөгч нарын зээлийн гэрээний үүрэгт барьцаалан төлбөрт битүүмжлэн хураагдсан төлбөр төлөгч Г.Гын өмчлөл, эзэмшлийн дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд зах зээлийн үнэлгээ тогтоох шинжээчээр Ч.Жамьян-Ашид билгүүн ХХК-ийг томилжээ.
Ийнхүү томилсон тогтоолыг шинжээчид гардуулан өгч, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээллийг тодруулан, эрх, үүргийг нь тайлбарлан өгчээ.
/ХХ-ийн 51-53 дугаар тал/
Дээрхи дурдсан ажиллагаануудын талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид хэн аль нь гомдол гаргаж байгаагүй тул шийдвэр гүйцэтгэгчийн уг ажиллагааг хуульд нийцсэн, хүчинтэй гэж үзэх үндэслэлтэй.
Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 02 сарын 16-ны өдрийн ТХҮ-423/5974 тоот үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтэд:
-хххххххххххххх, ххххххххх, 2 хэсэг гудамж, 227/1 тоот, 184,82 м.кв хувийн сууц,
Үндсэн хийцэд илт мэдэгдэх эвдрэл гэмтэлгүй, дотор засал өнгө үзэмж дунд байна.
Бодит үнэ цэнэ 210,382,306 төгрөг,
Хөрөнгө оруулагчийн ашгийн түвшин хувь 12,622,938 төгрөг,
Зах зээлийн үнэ цэнэ 223,005,245 төгрөг,
-хххххххххххххх, ххххххххх, 2 хэсэг гудамж, 227/2 тоот, 20 м.кв хувийн сууц,
2008 онд ашиглалтанд орсон, 1 давхар, суурь мод, хана мод, дээвэр мод төмөр, цонх мод, хаалга мод, шал мод, дотор засал аргелит ханын цаас, төвлөрсөн цахилгаан, зөөврийн ус,
Гадна дээвэр бага зэрэг эвдрэлтэй, дотор засал өнгө үзэмж муу байна.
Бодит үнэ цэнэ 4,920,480 төгрөг,
Хөрөнгө оруулагчийн ашгийн түвшин хувь 295,229, төгрөг,
Зах зээлийн үнэ цэнэ 5,215,709 төгрөг,
-хххххххххххххх, ххххххххх, 2 хэсэг гудамж, 226 тоот, 93 м.кв хувийн сууц,
2014 онд ашиглалтанд орсон, 2 давхар, суурь цутгамал бетон, хана тоосго, дээвэр мод төмөр, цонх хуванцар вакум, хаалга төмөр, шал бетон паркет, дотор засал эмульс тоосго, төвлөрсөн цахилгаан, шалны халаалт, зөөврийн ус,
1 давхарт 2 авто машины зогсоол, 2 давхар энгийн засалтай, өнгө үзэмж дунд байна.
Бодит үнэ цэнэ 56,246,400 төгрөг,
Хөрөнгө оруулагчийн ашгийн түвшин хувь 3,374,784 төгрөг,
Зах зээлийн үнэ цэнэ 59,621,184 төгрөг,
Нийт дүн 287,842,138 төгрөг,
-хххххххххххххх 2 хэсэг, гэр орон сууцны хашааны газар, хэмжээ 1400 м.кв,
Нэгж газрын суурь үнэлгээ 13,600 төгрөг,
Цаг хугацааны хүчин зүйлийн тохируулга 1,3440,
Газрын эрхийн үнэлгээний дүн 25,589,760 төгрөг.
Дээр дурдсан хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнэ 2023 оны 02 сарын байдлаар 420,762,184 төгрөг байна гэжээ.
/ХХ-ийн 54-66 дугаар тал/
Шийдвэр гүйцэтгэгч үнэлгээний тайланг 2023 оны 02 сарын 17-ны өдөр хүлээн авч төлбөр төлөгч Г.Нд 2023 оны 02 сарын 17-ны өдрийн 4-229/3497 тоот мэдэгдлийг баталгаат шуудангаар, төлбөр төлөгч Г.Гт ррррррррррр тоот мэдэгдлийг 2023 оны 02 сарын 17-ны өдөр,
Төлбөр авагч Х ХХКны төлөөлөгч Д.Бархаст 2023 оны 02 сарын 17-ны өдөр 4/229/3498 тоот мэдэгдлийг тус тус гардуулан хөрөнгийн үнэлгээг танилцуулан ажиллагааны тэмдэглэл үйлдсэн байна.
/ХХ-ийн 53 дугаар хуудасны ар тал, 67-69, 87 дугаар тал/
Төлбөр авагч Х ХХКны төлөөлөгч Д.Бархас 2023 оны 02 сарын 17-ны өдөр 4/229/3498 тоот мэдэгдлийг гардан авсны дараагаар үнэлгээтэй холбоотой гомдлоо тус шүүхэд 2023 оны 02 сарын 20-ны өдөр гаргажээ.
Төлбөр төлөгч Г.Г 2023 оны 02 сарын 17-ны өдөр ррррррррррр тоот мэдэгдлийг гардан авсны дараагаар 2023 оны 02 сарын 28-ны өдөр үнэлгээтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргахад тус шүүхийн 2023 оны 03 сарын 07-ны өдрийн 6142 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ.
Тэрээр захирамжид заасан зөрчлийг арилган 2023 оны 03 сарын 13-ны өдөр нэхэмжлэлээ тус шүүхэд дахин гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3 өдрүүдэд амрахаар заасан бөгөөд дээрхээс дүгнэхэд төлбөр төлөгч Г.Г нь мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хуульд заасан хугацаанд үнэлгээтэй холбоотой гомдлоо гаргасан байна гэж үзлээ.
/ХХ-ийн 1-2, 9, 81-82, 84-85, 101 дүгээр тал/
Шийдвэр гүйцэтгэгч дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ 420,762,184 төгрөгийн 70 хувь 294,533,526 төгрөгөөр 2023 оны 03 сарын 17-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2023 оны 02 сарын 28-ны өдрийн 3/33 тоот тогтоолоор шийдвэрлэсэн талаарх 2023 оны 03 сарын 02-ны өдрийн хххххххххххххххх тоот мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт гардуулсан байна.
2023 оны 03 сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар дээрх хөрөнгүүдэд үнийн санал ирээгүй бөгөөл тус шүүхийн 2023 оны 03 сарын 23-ны өдрийн 7588 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгдэж буй төлбөрт хураагдсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгажээ.
/ХХ-ийн 70-76, 106-107 дугаар тал /
Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 203 тоот Барилгын дүрэм батлах тухай тушаалаар:
Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрэм /БД-81-106-16/-ийг 1 дүгээр, Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын үнэлгээ-г 2 дугаар,
Гадна зам талбай, бусад жижиг барилга, тохижилтын ажлын нэгж хүчин чадлын үнэлгээ-г 3 дугаар, Гадна инженерийн шугам сүлжээ, түүний барилга байгууламжийн жишиг үнэлгээ-г 4 дүгээр хавсралтаар тус тус баталсан байна.
Уг 2 дугаар хавсралтаар олон нийтийн барилга, орон сууцны барилга /амины орон сууц, нийтийн орон сууц/, үйлдвэрлэлийн барилга, хөдөө аж ахуйн барилга байгууламж, тусгай зориулалтын зарим барилга, байгууламжийн нэгж хүчин чадлын үнэлгээг хэрхэн тогтоохыг баталжээ.
Дээр дурдсан баримт www.legalinfo.mn, Төрийн худалдан авах ажиллагааны газрын www.spa.gov.gov.mn хаягт тус тус тусгагдсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.
Ашид билгүүн ХХК-ийн шинжээч үл хөдлөх хөрөнгий үнэлэхдээ дээр дурдсан дүрмийг баримталсан гэх боловч хэрхэн баримталсан болох нь тодорхойгүй, энэ талаар хөрөнгийн үнэлгээний тайландаа тусгаагүй, хөрөнгө оруулагчийн ашгийн түвшин хувь, цаг хугацааны хүчин зүйлийн тохируулгыг тооцсон гэх боловч үүнийг хэрхэн тооцон тодорхойлсон нь мөн тодорхойгүй.
Өртгийн хандлага-хөрөнгийн үнэлгээний үндсэн 3 хандлагын аргын нэг бөгөөд хөрөнгийн өмчлөгчид очих бодит болон төсөөлсөн орлогын урсгал байх боломжгүй, мөн тухайн хөрөнгийн үнэлгээ хэр бодит үндэслэлтэй болсныг бусад хандлагатай харьцуулж эцсийн үнэлгээ тогтооход шинжилгээ хийх зориулалтаар ашигладаг арга ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг ... зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасан ба шинжээч нь хөрөнгийг өртгийн хандлагын аргаар үнэлсэн байна.
Дээр дурьдсан байдлуудаас дүгнэж үзэхэд төлбөр төлөгч нарын төлбөрт хураагдсан хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.2-т Хөрөнгийн үнэлгээний тайлан дараах шаардлагад нийцсэн байна, 8.2.1-т хөрөнгийн үнэлгээний үнэ цэнийн суурийг тодорхойлоход үнэлгээний ажлын нөхцөл, зорилгод тохируулан сонгосон байх,
8.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх,
8.3. Хөрөнгийн үнэлгээний тайлан үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцсэн байх бөгөөд дараах зүйлийг тусгана:
8.3.6-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт,
8.3.7-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх мэдээлэл,
8.3.9-т хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл,
8.3.10-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал,
8.3.11-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ,
8.3.12-т хөрөнгийн үнэлгээг энэ хуульд заасан стандарт, журам, аргачлалын дагуу хийсэн талаарх үнэлгээчний мэдэгдэл тус тус тусгана гэж заасан шаардлагад нийцээгүй, шинжээч хөрөнгийг үнэлэхдээ дээр дурдсан байдлыг бүрэн тогтоогоогүй байна.
Шинжээч хөрөнгийг үнэлэхдээ холбогдох хууль, дүрэмд нийцүүлэн үнэлээгүй тул уг хөрөнгүүдийн зах зээлийн үнээс хэт өндрөөр эсхүл хэт багаар үнэлсэн гэдэгт дүгнэлт өгөх боломжгүй.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хххххххххххххх дугаар шийдвэрийн дагуу хариуцагч Г.Г нараас 130,301,382 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХКинд олгож шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн төлбөрт барьцаалсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэн, хураасан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй байна.
Иймд төлбөр төлөгч нарын төлбөрт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 02 сарын 16-ны ТХҮ-423/5974 тоот үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дахин шинжээч томилуулах хүсэлтэй хэмээн тусгасан ба шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийг үнэлсэн үнэлгээтэй холбоотой гомдлыг шийдвэрлэх тул уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй болно.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээчин Ч.Жамьянг гэрчээр оролцуулах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан төлбөр төлөгч Г.Гын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Жигжид /ххххххххх/, 2 хэсэг гудамж, 227/1 тоот хаягт байршилтай, 184.82 м.кв талбайтай, зуслангийн сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-2202022543 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,
Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Жигжид /ххххххххх/, 2 хэсэг гудамж, 227/2 тоот хаягт байршилтай, 20 м.кв талбайтай, зуслангийн сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийнххххххххххх дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,
Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Жигжид /ххххххххх/, 2 хэсэг гудамж, 226 тоот хаягт байршилтай, 93 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн хххххххххххххх дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,
Г.Гын эзэмшлийн хххххххххххххх зуслан, нэгж талбарын ххххххххххх дугаар бүхий 700 м.кв талбай бүхий газар,
хххххххххххххх зуслан, нэгж талбарын хххххххх дугаар бүхий 700 м.кв талбай бүхий газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 02 сарын 16-ны ТХҮ-423/5974 тоот үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Х ХХК ХХК болон Г.Г нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Тус шүүхийн 2023 оны 03 сарын 23-ны өдрийн 7588 дугаартай шүүгчийн захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Гын хүсэлтийг ханган Чингэлтэй дүүргийн 19-р хороо, 2-р хэсэг гудамж, 227/2 хаягт байрлах, 20 м.кв талбайтай, зуслангийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүргийн 19-р хороо, 2-р хэсэг гудамж, 226 тоот хаягт байрлах, 93 м.кв талбайтай хувийн сууц, тэдгээрийн дор орших нэгж талбарын ххххххххххх дугаартай, 700 м.кв талбайтай эзэмшлийн газар, мөн хаягт байрлах нэгж талбарын хххххххх дугаартай, 700 м.кв талбайтай эзэмшлийн газарт холбогдох хэсгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн ба уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН