Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 152/ШШ2023/00276

 

     Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

     Нэхэмжлэгч:  Б овогт М-ын У-н нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: “Ц” ХХК-д холбогдох,

     Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд оролцогчид:

     Нэхэмжлэгч: М.У,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа нар оролцов.

     Хариуцагч Г.З-т шүүх хуралдааны товыг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Нэхэмжлэгч М.У нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

    1.1. Миний бие 2019 онд Ц ХХК ХХК-ийн захиргаа хүний нөөцийн албаны даргаар томилогдон ажиллаж байгаад 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс жирэмсний амралтаа авсан. Улмаар 2023 оны 3 дугаар сард ажилд эргэн орох хүсэлт гаргасан боловч миний ажлын байранд Л.Ч-г томилсон байсан бөгөөд намайг үндсэн ажилд томилохоос татгалзсан. Надад өөр ажлын байр буюу гэрээний ажилтны ажлыг санал болгосон. Энэ ажлын байр нь жирэмсний амралттай байгаа хүний ажил юм. Би үндсэн ажилдаа орох хүсэлтийг удаад дараа тавьж 2 удаа өргөдөл гаргасан боловч миний асуудлыг шийдвэрлэж өгөөгүй. Надтай зөвшилцөх нэрийдлээр үндсэн ажилд болон санал болгосон ажлын алинд ч тушаал гаргалгүй, ажилд оруулахгүй намайг хохироож байгаад гомдолтой байна. Мөн байгууллагын маргаан таслах хороонд гомдол гаргасан боловч өргөдөл гомдлыг бүртгэлийн дэвтэрт бүртгээгүй, хариу өгөөгүй тул Улаангом сумын дэргэдэх маргаан таслах гурван талт хороонд гомдол гаргасан. Маргаан таслах хорооноос хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт авч ирэхийг хүссэн тул байгууллага дээр очиход Л.Ч надад нэг хувь материал өгөхөөс татгалзсан ба хэл амаар доромжилж, надад халдсан тул цагдаад гомдол гаргасан. Камер байхгүй, гэрчгүй тул хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн материалд хавсаргахаар дахин материал канондож өгөхийг дүүгээр дамжуулан хүссэн боловч өгөхгүй, би мэдэхгүй, дарга битгий өг гэсэн, даргаас зөвшөөрөл аваад ирж ав гэж хэлсэн байсан. Миний бие эрх зүйч мэргэжилтэй, хүний нөөцийн менежментээр мэргэшсэн, нарийн бичиг, архив албан хэрэг хөтлөлтийн чадамжийн гэрчилгээтэй. Ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Өмнөх 2 хүүхдээ хоёр сар болгоод ажилдаа ордог байсан. Хүүхэд харах хүнтэй, ардаа татлаа байдаггүй. Миний хөдөлмөрийн нөхцөлийг дордуулахаас гадна дикреттэй хүний ажлын байрыг санал болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үндсэн ажил болох Захиргаа хүний нөөцийн албаны даргын ажилд ажилд эгүүлэн тогтоож өгнө үү... гэжээ.

     2. Хариуцагч Увс Ц ХХК ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Магсаржавын Ундралын 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Н овогтой Б нь 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс Баруун бүсийн Эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын шийдвэрээр Увс Ц ХХК ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Учир нь Увс Ц ХХК ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Э нь 2023 оны 6 дугаар 20-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Нэхэмжлэгч М.У-ын нэхэмжлэл болон хавсралтад дурдсан тушаал, шийдвэрүүдийг миний бие гаргаагүй тул манай байгууллагын зүгээс шаардлагатай бичиг баримт, холбогдох материалыг гарган өгч хамтран ажиллахаа илэрхийлж байна гэжээ.

     3. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01 тоот Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, Увс аймгийн Ц ХХК ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/88 тоот Л.Ч-г ажлаас чөлөөлж, ажид томилох тухай тушаалын хуулбар, Увс аймгийн Ц ХХК ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/74 тоот Жирэмсний болон амаржсаны амралт олгох тухай тушаалын хуулбар, Н.Э-ийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

     4. Хариуцагчаас Б ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/98 тоот Н-ийн Б-д Увс Ц ХХК ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай тушаал, Н.Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Ц ХХК ХХК-ийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/15 тоот Л.Ч, М.У нарыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, Увс аймгийн Ц ХХК ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/74 тоот Жирэмсний болон амаржсаны амралт олгох тухай тушаал, Б ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/110 тоот Г-ын З-ыг Увс Ц ХХК ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажилд томилон ажиллуулах тухай тушаал гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

    1. Нэхэмжлэгч М.У-ын хариуцагч Увс Ц ХХК-д холбогдох Захиргаа хүний нөөцийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, М.У-ыг Увс Ц ХХК ХХК-ийн Захиргаа хүний нөөцийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

    Миний бие 2019 онд Ц ХХК ХХК-ийн захиргаа хүний нөөцийн албаны даргаар томилогдон ажиллаж байгаад 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс жирэмсний амралтаа авсан. Улмаар 2023 оны 3 дугаар сард ажилд эргэн орох хүсэлт гаргасан боловч миний ажлын байранд Л.Ч-г томилсон байсан бөгөөд намайг үндсэн ажилд томилохоос татгалзсан. Надад өөр ажлын байр буюу гэрээний ажилтны ажлыг санал болгосон. Энэ ажлын байр нь жирэмсний амралттай байгаа хүний ажил юм. Би үндсэн ажилдаа орох хүсэлтийг удаад дараа тавьж 2 удаа өргөдөл гаргасан боловч миний асуудлыг шийдвэрлэж өгөөгүй. Надтай зөвшилцөх нэрийдлээр үндсэн ажилд болон санал болгосон ажлын алинд ч тушаал гаргалгүй, ажилд оруулахгүй намайг хохироож байгаад гомдолтой байна. Мөн байгууллагын маргаан таслах хороонд гомдол гаргасан боловч өргөдөл гомдлыг бүртгэлийн дэвтэрт бүртгээгүй, хариу өгөөгүй тул Улаангом сумын дэргэдэх маргаан таслах гурван талт хороонд гомдол гаргасан. Маргаан таслах хорооноос хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт авч ирэхийг хүссэн тул байгууллага дээр очиход Л.Ч надад нэг хувь материал өгөхөөс татгалзсан ба хэл амаар доромжилж, надад халдсан тул цагдаад гомдол гаргасан. Камер байхгүй, гэрчгүй тул хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн материалд хавсаргахаар дахин материал канондож өгөхийг дүүгээр дамжуулан хүссэн боловч өгөхгүй, би мэдэхгүй, дарга битгий өг гэсэн, даргаас зөвшөөрөл аваад ирж ав гэж хэлсэн байсан. Миний бие эрх зүйч мэргэжилтэй, хүний нөөцийн менежментээр мэргэшсэн, нарийн бичиг, архив албан хэрэг хөтлөлтийн чадамжийн гэрчилгээтэй. Ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Өмнөх 2 хүүхдээ хоёр сар болгоод ажилдаа ордог байсан. Хүүхэд харах хүнтэй, ардаа татлаа байдаггүй. Миний хөдөлмөрийн нөхцлийг дордуулахаас гадна дикреттэй хүний ажлын байрыг санал болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үндсэн ажил болох Захиргаа хүний нөөцийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү...гэжээ.

      3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

    Нэхэмжлэгч М-ын У-ын 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Н овогтой Б нь 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс Б ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын шийдвэрээр Увс Ц ХХК ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Учир нь Увс Ц ХХК ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Э нь 2023 оны 6 дугаар 20-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Нэхэмжлэгч М.У-ын нэхэмжлэл болон хавсралтад дурдсан тушаал, шийдвэрүүдийг миний бие гаргаагүй тул манай байгууллагын зүгээс шаардлагатай бичиг баримт, холбогдох материалыг гарган өгч хамтран ажиллахаа илэрхийлж байна гэжээ.

     4. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

    4.1. Нэхэмжлэгч М.У нь Увс аймгийн Ц ХХК ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/15 тоот тушаалаар Захиргаа хүний нөөцийн албаны даргаар томилогджээ.

    Улмаар Увс аймгийн Ц ХХК ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/74 тоот тушаалаар 2022 оны 09 дүгээр 01-ний өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралт авсан. Тэрээр 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүү НХ.Э-г төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

     2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01 тоот Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл /шийдвэр/-ээр талууд маргааныг урьдилан шийдвэрлэж харилцан тохиролцоогүй тул ажиллагааг дуусгавар болгов. Иймд ажилтан М.У энэхүү тэмдэглэл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд хандан маргааныг шийдвэрлүүлж болно гэсэн ба М.У 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

     4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг хориглоно гэж заажээ.

     4.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-т жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа үед ажилтны ажлын байрыг хэвээр хадгалахаар заасан байхад нэхэмжлэгчийг ажилд нь томилохгүй байгаа нь үндэслэлгүй байна.

     5. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч зааснаар нэхэмжлэгч М.У-ыг Увс Ц ХХК ХХК-ийн Захиргаа хүний нөөцийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

     6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.У нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Увс Ц ХХК ХХК-иас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

     7. 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/88 тоот Л.Чг чөлөөлж, ажилд томилох тухай тушаал нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлээгүй болно.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч М.Уыг Увс Ц ХХК ХХК-ийн Захиргаа хүний нөөцийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.У нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Увс Ц ХХК ХХК-иас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР