Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 158/ШШ2023/0008

 

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч   даргалж, Ерөнхий шүүгч Б.Мөнх*******, аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: аймгийн ******* намын хороо, түүнийг төлөөлж даргын үүрэг гүйцэтгэгч ,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч: аймгийн , түүнийг төлөөлж дарга Д.,

Хариуцагч аймгийн ны итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Хариуцагч: аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.*******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* намаас нэр дэвшигч *******э,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд аас нэр дэвшигч А. нарын хоорондын “ аймгийн ны 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, ******* намыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны нөхөн сонгуульд бүртгэхийг даалгах, аймгийн ны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай тогтоолын ******* намыг бүртгэсэн хэсэг, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоол, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд А.ын “ аймгийн ны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01, 5 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүйд тооцуулах, мөн Хорооны 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр тогтоолуудыг тус тус илт хууль бус захиргааны актад тооцуулах” бие даасан шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/, хариуцагч аймгийн г төлөөлж дарга Д., тус ны итгэмжлэгдсэн төлөөлөгч , мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, гуравдагч этгээд *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар тус тус оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч нь “ аймгийн ны 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, ******* намыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны нөхөн сонгуульд бүртгэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд ирүүлж маргасан байна.

1.1. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 79 дугаартай захирамжаар дээрх нэхэмжлэлээр аймгийн нд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 

- 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “ аймгийн ны 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 03 тоот тогтоолоор *******ийг ******* намаас нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай”,

- 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “ аймгийн ны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот тогтоолын ******* намыг бүртгэсэн хэсэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 04 тоот тогтоол зэргийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”,

- 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “ аймгийн ны 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 05 тоот тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар илт хууль бус захиргааны актад тооцуулах” гэж тус тус нэмэгдүүлсэн.

2. Сонгуулийн ерөнхий хороо 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тогтоолоороо аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар тойрог буюу тус аймгийн суманд нөхөн сонгууль явуулах хугацааг 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөр тогтоож, сонгууль явуулах бэлтгэл үйл ажиллагааны хуваарийг хавсралтаар баталжээ.

Хариуцагч аймгийн нь аймгийн суманд явуулах мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч сонгох нөхөн сонгуульд оролцох намаар бүртгүүлэхээр ******* намаас 2, аас 1 хүсэлт гаргасныг хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хуралдан болон “Дарга *******э” гэх тайлал бүхий гарын үсгээр баталгаажигдсан хүсэлтээр ******* намыг сонгуульд оролцуулахаар тус тус бүртгэсэн 01, 02 дугаартай тогтоолуудыг гаргасан байна.

Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн “25 дугаар зүйлийн 25.3.4, 25.3.6-д заасан бүрдэл дутуу” гэж энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу “ аймгийн ******* намын даргын үүрэг гүйцэтгэгч ” гэх тайлал бүхий гарын үсгээр баталгаажигдсан хүсэлтээр ******* намыг сонгуульд оролцуулах намаар бүртгэхээс татгалзаж шийдвэрлэснийг хүсэлт гаргагчид 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай албан бичгээр мэдэгджээ.

Нэхэмжлэгч нь аймгийн Төрийн аудитын газрын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 337, 338 дугаартай дүгнэлтүүдийг мөн өдөр нь аймгийн нд хүргүүлснийг хариуцагч хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 07 дугаартай албан бичгээр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн ...27.2... заасан хугацаа өнгөрсөн болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариуг өгсөн байна.

Нэхэмжлэгч 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 01/33 дугаартай “Нөхөн сонгуульд оролцуулах тухай” албан бичгийг мөн өдөр хариуцагчид хүргүүлсэн бөгөөд хариуцагчаас 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаартай албан бичгээр “...Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3..., 27.3.4..., 27.3.6-т заасан шаардлагыг хангаагүй тул уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.4...-д заасны дагуу шийдвэрлэсэн болно. Мөн ...27.2...-т заасан хугацаа өнгөрсөн байна” гэсэн хариуг өгчээ.

Харин нэхэмжлэгч “ аймгийн ны 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, ******* намыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны нөхөн сонгуульд бүртгэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлж маргасан байна.

Хоёр. Нэхэмжлэгч нь 

2.1. 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “... аймгийн ******* намаас Аймаг нийслэл, сум дүүргийн нөхөн сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө аймаг дахь аудитын газарт 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 22/30, 22/31 тоот албан бичгээр хүргүүлсэн. аймгийн ноос 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 тоот албан бичгээр бүрдүүлбэр дутуу буюу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 32.1.4 дэх хэсэгт “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичгийн бүрдэл дутуу” гэсэн үндэслэлээр буцаасан.

аймгийн Төрийн Аудитын газраас 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 330 тоот албан бичгээр тус намын нөхөн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр болон материалыг хянаж үзээд ...******* намын мөрийн хөтөлбөрийг баталгаажуулсан. аймгийн ноос таг чимээгүй нэлээд олон хоногийн хугацаа өнгөрсөн тул ******* намын аймгийн хорооны даргын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01/33 тоот албан бичгийг сонгуулийн хороонд хүргүүлсэн. Булган аймгийн ны 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр “...аймгийн нөхөн сонгуульд намыг бүртгэх хуулийн хугацаа өнгөрсөн тул ******* намыг бүртгэхээс татгалзлаа...” гэсэн байх тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 81.4 дэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112.4.1 дэх хэсгийг баримтлан шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Дээрх хугацаанд өрнөсөн үйл явдлыг харахад аймгийн аймгийн ******* намыг зориудаар санаатайгаар бүртгэхгүй удааж хугацаа хожиж байсан нь харагдаж байна. аймгийн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заагдсан эрхийг зориудаар зөрчиж байна. Өөрөөр хэлбэл Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 32.2-д “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэх тухай хүсэлтээ шаардагдах баримт бичгийн хамт тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлж болно” гэж зааснаар санал авах өдөр 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 25 хоног буюу 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Намыг бүртгэх асуудал хуулиар нээлттэй байгааг эрх бүхий этгээд мэдсээр байж татгалзаж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлд нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах зохицуулалт байхгүй бөгөөд намыг бүртгэхээс татгалзах шийдвэрийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлээр нарийвчлан зохицуулж өгсөн байдаг бөгөөд нам болон нэр дэвшигч гэж 2 салангид субъектэд авч үзэх боломжгүй юм. Учир нь нам бол бие даан нэр дэвшигч биш юм.

Иймд аймгийн ны 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 08 тоот шийдвэрийг хүчингүй болгож, ******* намыг бүртгэж сонгуульд оролцох боломжоор хангаж өгнө үү...”  гэжээ.

2.2. 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ: “... аймгийн ******* нам нь аймагт болж буй 2022 оны Иргэдийн Төлөөлөгчийн нөхөн сонгуульд оролцохоор 2022 оны 04-р сард баримт материалаа хүргүүлсэн боловч аймгийн нь АНСДИТХСТХ-ийн 27-р зүйлд заагдсан ..."Бүрдүүлбэр дутуу”...гэх шалтгаанаар АН-ыг нөхөн сонгуульд оролцохыг бүртгэхээс татгалзсан.

АН-ын зүгээс аймгийн ны тухайн шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч 2022 оны 05-р сарын 12-ний өдөр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд *******э гэх иргэн АН-аас нэр дэвшигчээр бүртгүүлсэн хэмээн олон нийтийн сүлжээгээр гарч шүүхэд хариуцагчаас ирүүлсэн баримтаар тус намаас нэр дэвшин 2022 оны нөхөн сонгуульд өрсөлдөхөөр болсон байна.

Хариуцагч этгээд нь аймгийн АН-ыг бүртгээгүй байж АН-аас нэр дэвшигч гэх, бидний мэдээгүй, мэдэхгүй иргэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн тухайн шийдвэрийг хууль бусад тооцуулж хүчингүй болгуулах шаардлагыг бий болгож байна.

Иймд АН-аас нэр дэвшигч гэх *******ийг нэр дэвшигчээр бүртгэсэн аймгийн ны 2022 оны 05-р сарын 18-ний өдрийн 03 тоот тогтоолыг хууль бус актад тооцуулж хүчингүй болгуулах нь зүйтэй байна...” гэжээ.

2.3. 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ: “...1. Хэрэг хянагдаж байх явцад нэхэмжлэгч талаас “....хариуцагч нь *******ийг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгосон аймгийн ны 2022.05.18-ний өдрийн 03 тоот тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх...” тухай хүсэлтийг гаргасныг 2022.06.15-ний өдрийн Шүүгчийн 115 тоот захирамжаар ... маргаан бүхий тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Зөвхөн нэр дэвшигч *******ийг оролцуулж болохгүй гэсэн агуулга бүхий Шүүгчийн 115 дугаар захирамж гарсаар байхад аймгийн илт хууль зөрчиж мэдэн будлисан тайлбар хийж АНСДИТХМТХ-ийн 9.4 дэх хэсэгт зааснаар “Монгол Улсын Үндсэн Хуулийн Хорин Тавдугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас орон нутгийн хурлын ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Монгол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулж болно” гэж заасан байгаа нь шүүгчийн захирамжийг биелүүлж болохгүй үндэслэл хэмээн хуулийн нэг хэм хэмжээг баримтлан хууль буруу тайлбарлаж шалтаг зааж 2022.06.19-ний өдөр түүнийг санал авах ажиллагаанд оролцуулан хамгийн олон санал авсан нэр дэвшигчээр тодруулж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталгаажуулахаар хүргүүлсэн байна. Энэхүү тогтоолыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь уг нэр дэвшин сонгогдсон этгээдийн эрх зүйн байдал шүүхэд маргаантай *******ийг сонгуульд оролцуулах эрх олгосон захиргааны актыг түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэр гарсан байгаа мэдсээр байж 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хуралдан ...тоот тогтоолоор аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр баталсан нь хууль бус захиргааны акт болсон болохыг баталж байна.

2. Шүүхэд хэрэг маргаан хэлэлцэгдэж байх үед хариуцагч болон гуравдагч этгээдүүд аймгийн ******* намыг нөхөн сонгуульд бүртгэсэн талаар нэг ч тайлбар өгч байгаагүй болон аймгийн ны 2022.04.20-ний өдөр *******ийг сонгуульд төлөөлөгчөөр сонгогдмогц ******* намыг бүртгэсэн баримтыг гаргаж өгсөн нь хууль бус аргаар цуглуулсан нотлох баримтад тооцогдож хууль бус болох үндэслэлийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл хариуцагч тал 2022.04.20- ний өдрийн 01 тоот тогтоол гэх нотлох баримтыг өмнөх хурлаар гаргаж өгөөгүй мөртлөө сонгууль явагдсаны дараа гаргаж өгч байгаа нь хуурамчаар үйлдсэн байх эргэлзээтэй нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Иймд аймгийн ны 2022.04.20-ний өдрийн 01 тоот тогтоол аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022.06.23-ний өдрийн 04 тоот тогтоол зэргийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй /ЗХШХШТХ-ийн 106.3.1/ болгуулах нь зүйтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэжээ.

2.4. Нэхэмжлэгч 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ: “... аймгийн ******* намын хорооны нэхэмжлэлтэй Аймгийн нд холбогдох сонгуулийн маргаан 2022 оны 05 дугаар сарын 12 ны өдрөөс эхлэн Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа Сонгуулийн маргаантай холбоотойгоор урьдчилсан хэлэлцүүлгээр шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 15 ны өдрийн 115 тоот шүүгчийн захирамжаар нэр дэвшигч /гуравдагч этгээд/ *******ийг 2022 оны Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд нэр дэвшин оролцох захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн байсан. Гэтэл хариуцагч этгээд шүүхээс гарсан заавал дагаж мөрдөх, зайлшгүй биелэгдэх шинжтэй 115 тоот шүүгчийн захирамжийг мэдсээр байж түүнийг үл хайхран хууль буруу тайлбарлах замаар *******ийг санал хураалтад оролцуулж 2022 оны 06 сарын 21 ны өдрийн 05 тоот тогтоолоор Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцон батламжилсан нь хууль бус бөгөөд хүчингүй болох захиргааны актын үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Иймд аймгийн ны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 тоот тогтоолыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106,3,2 -т зааснаар илт хууль бус захиргааны актад тооцуулах нь зүйтэй байна....” гэжээ.

3. Хариуцагч аймгийн ны дарга Д. шүүхэд

3.1. 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гаргасан хариу тайлбартаа:  “... аймгийн ******* намын даргын үүрэг гүйцэтгэгч ы гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дугаар тойрогт явагдах аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийг зохион байгуулахаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №23 дугаар тогтоолоор аймгийн байгуулагдан ажиллаж байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 “Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ”, Сонгуулийн ерөнхий хорооны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтын 15-т “2022 оны 04 дүгээр сарын 20-ноос өмнө” заасны дагуу аймгийн ******* намын даргын үүрэг гүйцэтгэгч нь Сонгуульд оролцохоо илэрхийлж 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 10.00 цагт 1 хуудас албан бичиг /2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 22/29 дугаар албан бичиг/, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 16.16 цагт 79 хуудас бүхий баримтыг аймгийн нд ирүүлсэн.

Аймгийн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27.2 “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана”, Сонгуулийн ерөнхий хорооны 2022 оны 05 дугаар тогтоолын хавсралтын 16-т заасны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 15.36 цагт 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу намуудаас ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгасан.

Уг ажиллагааг хийх явцад аймгийн ******* намын даргын үүрэг гүйцэтгэгч болон аймгийн Төрийн аудитын газраас тус намын мөрийн хөтөлбөрийн дүгнэлт, хандивын тайлангийн дүгнэлтийг ирүүлээгүй байсан. Уг асуудлыг аймгийн Төрийн аудитын газрын ахпах менежер Ж.*******оос тодруулахад Төрийн аудитын газрын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 330, 331 дугаар албан бичгүүдийг ирүүлсэн. Тус албан бичигт хандивын тайлан ирүүлээгүй тул дүгнэлт гаргах боломжгүй, Сонгуулийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлага хангаагүй дүгнэлт гаргаж ирүүлсэн. Иймд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 “Намын сонгуульд оролцох хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана”-т заасан баримтуудаас 25.3.4, 25.3.6-т заасан баримтуудыг гаргаж ирүүлээгүй, энэ нь аймгийн ******* намын даргын үүрэг гүйцэтгэгч ы ирүүлсэн баримт бичгүүд болон аймгийн Төрийн аудитын газрын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 330, 331 дүгээр албан бичгээр нотлогдон, тогтоогдсон.

Иймд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3 “сонгуульд оролцох хүсэлтэд хавсаргах баримт бичгийг бүрэн гүйцэд хавсаргасан”, 27.3.4 “сонгуулийн мөрийн хөтөлбөр нь энэ хуульд заасан шаардлага хангасан тухай төрийн аудитын байгууллагын дүгнэлт гарч хавсаргасан”-Д заасан шаардлагыг хангаагүй тул уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 “Энэ хуулийн 27.3- т заасан шаардлагыг хангаагүй нам, эвслийг бүртгэхээс татгалзана.”-д заасны дагуу бүртгэхээс татгалзаж шийдвэр гаргаж, хариуг аймгийн ны 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр албан бичгээр мэдэгдсэнээр уг асуудлыг шийдвэрлэсэн.

Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 14.34 цагт Сарантуяа гэх иргэнээс аймгийн Төрийн аудитын газрын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 338 дугаар албан бичгийг аймгийн нд өгөхөөр ирсэн. Уг албан бичиг нь аймгийн ******* намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч танаа гэсэн харилцагчийн хаягтай буюу аймгийн нд хаяглагдаагүй байсан учир ямар шалтгаанаар энэхүү албан бичгийг манай хороонд өгөх гэж байгааг нь тодруулахад иргэн Сарантуяа “би мэдэхгүй дарга хүргэж өгөөрэй” гэсэн хариу хэлж, өөрийнхөө утсаар тай яриулсан. нь тухай үед аймгийн ны нарийн бичгийн даргаас “хэрэв танай намаас аймгийн нд хандаж баримт бичиг өгч байгаа бол ямар учраас яах гэж өгч байгаа тухайгаа бичсэн албан бичгийн хамт өгнө үү гэхэд би суманд байхгүй байна. Танай хороонд мэдээлэл болгон өгч байна гэсэн” иймд уг албан бичгийг хүлээн авч, аймгийн ны 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 07 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн.

Үүний дараа аймгийн ******* намын даргын үүрэг гүйцэтгэгч аас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01/33, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/34 дугаар албан бичгүүд ирүүлснийг аймгийн ны 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 08, 2022 оны 05 дугаар сарын 18- ны өдрийн 10 дугаар албан бичгүүдээр хариу хүргүүлсэн.

Уг албан бичгүүдэд “танай намаас Аймгийн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу танай намаас орон нутгийн сонгуульд оролцох тухай хүсэлт ирүүлэхдээ мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.4, 25.3.6-т заасан баримтуудыг хуулийн дагуу хугацаанд нь ирүүлээгүй нь мөн хуулийн 27.3.3, 27.3.4-т заасан шаардлагыг хангаагүй тул аймгийн мөн хуулийн 27.4-т заасны дагуу шийдвэрээ гаргасан. 

Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.-т заасан нам, эвслийг сонгуульд оролцох тухай шийдвэр гаргах хугацаа өнгөрсөн болохыг мэдэгдсэн албан бичгүүд байсан.

Өөрөөр хэлбэл аймгийн ны 2022 оны 05 дугаар сарын 06- ны өдрийн 08 дугаар албан бичиг нь аймгийн ******* намын даргын үүрэг гүйцэтгэгч ы ирүүлсэн албан бичгийн хариу бөгөөд албан бичигт дурдагдсан Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх асуудлаарх шийдвэр нь аймгийн ны 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №02 дугаар хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, мөн оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр албан бичгээр хариу өгч шийдвэрлэсэн асуудал юм.

Иймд аймгийн ******* намын даргын үүрэг гүйцэтгэгч ы гаргасан нэхэмжлэлийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 “дын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахгүй”-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.

Түүнчлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх асуудал нь мөн хуулийн 32 дугаар зүйлд заасан Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах асуудлаас тусдаа процесс юм...” гэжээ.

3.2. 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гаргасан хариу тайлбартаа:  “...нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох аймгийн ны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар ... тогтоол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 ..., 106 дугаар зүйлийн 106.3.1 ...-д хамаарахгүй асуудал бөгөөд Иргэний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 “сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахгүй”-т хамаарах асуудал гэж үзэж байна.

Мөн аймгийн ардчилсан намын дарга *******ээс ирүүлсэн материал нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28, 29 дүгээр зүйлд заасныг бүрэн хангасан тул мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.9 дэх заалт, сонгуулийн ерөнхий хорооны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтын 19-т заасны дагуу аймгийн сонгуулийн хороо 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, тус аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дугаар тойрог / сум/-т явагдах аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшүүлсэн ******* - нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

3.3. 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан хариу тайлбартаа:  “...Тус ны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Уг тогтоол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа ул хамаарна”, 106 дугаар зүйлийн 106.3.1 “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-д хамаарахгүй асуудал бөгөөд Иргэний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 “дын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахгүй”-д хамаарах асуудал гэж үзэж байна.

Мөн нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дугаар тойрог буюу тус аймгийн суманд 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр явагдсан нөхөн сонгуулийн сонгогчдын саналыг үндэслэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3, 73.4-т заасны дагуу тус сонгуулийн хороо хуралдаж, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолыг гаргасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т заасан хугацаа хэтэрсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

4. Хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлыг төлөөлж дарга Д.бат 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гаргасан хариу тайлбартаа:  “...Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын X хуралдаан 2022 оны 06 сарын 22-ны оийн 08 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын 107 тоот өрөөнд эхэлсэн.

Тус хуралдаанд аймгийн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 "Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасны дагуу сонгуулийн дүнг тус хуралдаанд өргөн мэдүүлсэн тул асуудлыг нийт төлөөлөгчийн олонхийн саналаар хуралдааны хэлэлцэх асуудалд оруулан баталсан.

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална” гэж заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон *******ийн бүрэн эрхийг нийт төлөөлөгчийн олонхийн саналаар хүлээн зөвшөөрч хуралдааны тогтоолыг баталсан.

аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит X хуралдааны 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоол хууль зөрчсөн гэх үндэслэлгүй болно...” гэжээ.

4.1. Хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гаргасан хариу тайлбартаа:  “...Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын X хуралдаанд аймгийн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасны дагуу Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүн буюу сонгуулийн дүнг баталгаажуулах тухай 05 дугаар тогтоолыг тус хуралдаанд өргөн мэдүүлсэн.

Иймд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 01 сарын 31-ний өдрийн Х/1/01 Хуралдааны дэг батлах тухай тогтоолын 7.3 “... нөхөн болон дахин сонгуулиар сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасны дагуу төлөөлөгчөөр сонгогдсон *******ийн бүрэн эрхийг зөвшөөрөх асуудлыг нийт төлөөлөгчийн олонхийн саналаар хуралдааны хэлэлцэх асуудалд оруулан баталж хэлэлцсэн. Хуралдаанаар сонгуулийн дүнг биш төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх асуудлыг хэлэлцсэн.

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална” гэж заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон Б.- Эрдэнийн бүрэн эрхийг зөвшөөрч нөхөн сонгуулийн дүн, ны 2022 оны 06 сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоол, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг тус тус үндэслэн нийт төлөөлөгчийн олонхийн саналаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит X хуралдааны 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 04 тоот тогтоолыг баталсан.

ны 2022 оны 06 сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоол хүчинтэй, тус маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит X хуралдааны 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 04 тоот тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсэн нь Захиргааны хэрэг хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн “62.1.1.захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээд, эсхүл нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол” захиргааны актын түдгэлзүүлж болохгүй нөхцөлд хамаарч байна.

Тус тогтоолыг түдгэлзүүлснээр сумын ард иргэдийн эрх ашиг буюу нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх, төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох эрх, цаашлаад сум орон нутгийн хөгжлийн асуудал хоцрогдох хохирох эрсдэл байна.

Иймд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит X хуралдааны 2022 06 сарын 22-ны өдрийн 04 тоот тогтоол хууль зөрчсөн гэх үндэслэлгүй тус тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд

5.1. 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хариу тайлбартаа:  “...Гуравдагч этгээд *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25.3.6, 25.4.6-д заасны дагуу ******* нам төрийн Аудитын байгууллагад мөрийн хөтөлбөр, хандивын тайландаа дүгнэлт гаргуулж Аймгийн сонгуулийн хороонд зохих бичиг баримтыг бүрдүүлэн 2022 оны 04 дүгээр сарын 18 ны өдрийн 07 тоот албан бичгээр хүлээлгэн өгч Аймгийн сонгуулийн хорооны 2022 оны 04 сарын 20 ны өдрийн 01 тоот тогтоолоор ******* намыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 08 дугаар тойрогт явагдах аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль оролцохоор бүртгэсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-р зүйлд зааснаар сонгох, сонгогдох эрхийг хангаж аймгийн сонгуулийн хороо бүртгэсэн.

******* намын хувьд Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-р зүйлд Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Энэхүү маргааныг намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэнэ гэж зааснаар аймаг дахь ******* намын дарга *******э эсэх, эсэх талаарх дүгнэлтийг шүүх болон аймгийн сонгуулийн хороо дүгнэх эрхгүй юм. Иймд *******ийн ******* нам, ы ******* нам гэсэн ойлголт байхгүй, ******* нам гэх нэг л ойлголт юм. Намын даргын асуудал бол намын дотоод асуудал болно.

Иймд аймгийн сонгуулийн хороо нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 25.3, 27.2-р зүйлд зааснаар нам сонгуульд оролцохоо илэрхийлж, хуульд шаардлага хангасан баримт бичгийг үндэслэж аймаг дахь ардчилсан намыг бүртгэж шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр байна.

2022 оны 04 сарын 20 ны өдрийн 01 тоот тогтоолоор ******* намыг бүртгэсэн байх тул нь Үндсэн хуульд заасан нэр дэвших эрхээ эдлэх бүрэн боломжтой байсан. Эрх эдлээгүй, холбогдох хууль тогтоомжийг мэдэхгүй, мэдээгүй нь ыг хамгаалах эрх зүйн хамгаалалт биш юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-д зааснаар ******* намын дотоод сонгуулийн хорооны хуралдааны шийдвэрээр нэрээ дэвшүүлэх эрхтэй, аймгийн сонгуулийн хороо хүлээн авах эрхгүй юм. Иймд ы нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Намын дотоод маргааны асуудалд дараах хариу тайлбар гаргаж байна. Энэхүү хариу тайлбар нь Улсын төрийн намын тухай хуулийн 13.9-д хамаарах болно. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй байна.

С. нь АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээний ард буй “ овогтой намын даргаар томилсныг бүртгэв” гэсэн 2017 оны бүртгэлийг хүчинтэй мэтээр мушгин тайлбарлаж, өөрийгөө АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гэж төрийн байгууллага, иргэд, олон нийт, намын гишүүд, дэмжигчдийг төөрөгдөлд оруулах үйлдлийг удаа дараа тасралтгүй гаргасаар ирсэн бөгөөд аймгийн ******* намын даргаар ыг томилж тухайн этгээдийн нэхэмжлэлээр аймаг дахь захиргааны хэрэг үүсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Тодруулбал Улсын дээд шүүх ******* намын даргын бүртгэлийг улсын бүртгэлд хийгээгүй байгааг далимдуулан ******* намын Үндсэн дүрмийн дагуу огцорч, чөлөөлөгдсөн С. өөрийгөө намын дарга мэтээр ойлгуулж бүртгүүлэх гэснийг Улсын дээд шүүх удаа дараа татгалзаж, 2021.01.14-ний өдөр 04 дүгээр, 2021.02.26-ны өдөр 09 дүгээр, 2021.04.27-ны өдөр 12 дугаар, 2021.05.24-ний өдөр 15 дугаар, 2021.10.13-ны өдөр 30 дугаар тогтоол, 2021.12.20-ны өдөр 38 дугаар тогтоолыг тус тус гаргасан.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25.8.8-д зааснаар улс төрийн намын бүртгэлийг Улсын дээд шүүх хөтлөн хариуцахаар зохицуулсан ба Улсын бүртгэлийн тухай хуулийн 5.6-д “Хуульд өөрөөр заагаагүй бол бүртгэлийг цахим хэлбэрээр хөтөлж болно.”, 11.8-д “Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь мэдээлэл нь цаасан эх хувьтай адил байна” гэж заасан. Түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.7-д “Энэ хуулийн 8.6-д заасан цахим хуудсанд байршуулсан мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын албан ёсны мэдээлэл гэж үзнэ” гэж заасан.

Өөрөөр хэлбэл Улсын Дээд шүүхийн цахим хуудаст байршсан улс төрийн намуудын талаарх бүртгэл мэдээлэл нь Улсын дээд шүүхийн улс төрийн намын бүртгэлийг хөтөлдөг цахим хэлбэр гэж ойлгох бөгөөд “...******* Намын 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 7 дугаар Их хурлаас батлагдсан “******* Намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт ”-д /УДШ-ийн 2017.03.31-ны өдрийн 05 дугаар тогтоолоор бүртгэсэн/. ******* намын хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэдийн 2020.11.05-ны өдрийн 02/418 дугаар албан бичгээр дэд дарга Ц. Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсныг бүртгэсэн. УДШ-ийн 2021.01.14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Тувааныг ******* нам /АН/-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, ******* нам /АН/-ын даргаар бүртгүүлэх С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалзсан./... ” гэж бүртгэсэн байдаг.

Мөн Улс төрийн намын тухай хуулийн 13.9-д “Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй” гэж, УДШ-ийн 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 48 дугаар тогтоолын 6-д “Хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д заасан "Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан" гэдэгт намын дотоод зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо, ... зэрэг намын дүрмийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой маргаанууд хамаарна” гэж заасны дагуу АН-ын Үндсэн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.10, 3.10.1, 3.10.1.1-д “******* нам нь УИХ-ын сонгуулъд хамгийн олон суудал аваагүй тохиолдолд Намын Дарга,...ыг огцорсонд тооцно” гэх заалтаар н нь улс төрийн хариуцлага хүлээж, огцорсон тул түүнийг ******* намын даргаар бүртгэсэн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн УДШ-ийн тогтоолын эрх зүйн үйлчлэл 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон гэж үзнэ.

Дээр дурдсан үйл баримтуудаар иргэн С. нь ******* намыг төлөөлөх, намын даргын тушаал гаргах эрх бүхий этгээд биш бөгөөд тухайн этгээдийг томилсон гэх тушаал, шийдвэр нь хүчин төгөлдөр бус шийдвэр болох нь нотлогдож байна.

аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ******* намын нэрийг барьж нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

5.2. 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хариу тайлбартаа:  “...Гуравдагч этгээд *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 25.3.3, 25.4.6-д заасны дагуу ******* нам 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 07 тоот албан бичгээр хүсэлтээ хүлээлгэн өгч аймгийн ны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот тогтоолоор ******* намыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дугаар тойрогт явагдах аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд оролцохоор бүртгэсэн. Өөрөөр хэлбэл Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-р зүйлд зааснаар сонгох, сонгогдох эрхийг хангаж аймгийн сонгуулийн хороо бүртгэсэн.

******* намын хувьд Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-р зүйлд намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Энэхүү маргааныг намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэнэ гэж зааснаар аймаг дахь ******* намын дарга *******э эсэх, эсэх мөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн нөхөн сонгуульд оролцохоор хэн нэрээ дэвшүүлэх талаарх дүгнэлтийг шүүх болон аймгийн дүгнэх эрхгүй юм. Иймд *******ийн ******* нам, ы ******* нам гэсэн ойлголт байхгүй, ******* нам гэх нэг л ойлголт юм. Намын даргын асуудал бол намын дотоод асуудал болно.

Иймд аймгийн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 25.3, 27.2-р зүйлд зааснаар нам сонгуульд оролцохоо илэрхийлж, хуульд шаардлага хангасан баримт бичгийг үндэслэж аймаг дахь ардчилсан намыг бүртгэж шийдвэр гаргаж сумын иргэдийн дийлэнх саналыг авсан байх тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 4 тоот тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А. 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан бие даасан шаардлагадаа: “... аймгийн ны ******* намыг бүртгэсэн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоол, аймгийн ны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн *******ийг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгосон 05 дугаар тогтоолыг тус тус хүчингүйд тооцох, аймгийн ны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоол, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 04 тоот тогтоолуудыг тус тус илт хууль бус захиргааны актад тооцож өгнө үү.

Бие даасан шаардлагын утга: Миний бие Аптангэрэл овогтой нь аймгийн 2022 оны аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшин, ******* намаас нэр дэвшигч гэх аймгийн Засаг дарга *******этэй өрсөлдсөн.

Гэтэл өрсөлдөгч гэх *******ийг гэгчийн нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгосон аймгийн ны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар тогтоолыг аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 115 тоот захирамжаар түдгэлзүүлсэн байсныг 10-аад хоногийн өмнө олж мэдлээ.

Гэтэл аймгийн нь Шүүгчийн хүчин төгөлдөр үйлчилж буй 115 дугаар захирамж гарсан байгааг мэдсэн, аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанаас бичиг, Сонгуулийн ерөнхий хорооноос удирдамж чиглэл ирсээр байхад албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж тухайн үйл явдалд хэрэглэх ёсгүй хуулийн нэгэн заалтыг баримтлан тайлбарлаж нэр дэвшигч *******ийг санал хураалтад оролцуулан ялуулж улмаар тэрхүү үйл явдлаа 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 тоот тогтоолоор баталгаажуулан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлсэн байна. аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь уг илт хууль бус тогтоолыг маргаантай байгааг мэдсээр байж 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ....тогтоолоор баталгаажуулан Иргэдийн хурлын төлөөлөгчөөр *******ийг томилсон байна.

аймгийн нь аймгийн АН-ын хороог 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот тогтоолоор бүртгэхдээ тухайн нам нь маргаантай, *******э нь хүчингүй тэмдэг дарсан бичиг баримтын бүрдүүлбэртэй, 2 аудитын тайлантай, 2 тусдаа бичиг баримтуудыг бие даан хүргүүлж байгааг мэдсээр байж АНСДИТТХСТХ-ийн 25-р зүйлийг зөрчсөн үйл баримт тогтоогдож байгааг хэргийн баримттай танилцахдаа үзэж мэдсэн. аймгийн ******* намын хороог аймгийн ны 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүйд тооцуулах нь зүйтэй байна.

А. миний хууль ёсны эрх, ашиг сонирхол хариуцагч нарын хууль бус үйл ажиллагааны улмаас илтэд зөрчигдөж шударгаар өрсөлдөн сонгогдох эрхээ эдэлж чадаагүй гэж үзэж байгаа тул аймгийн ны 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот тогтоол, аймгийн ны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05 тоот тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах, аймгийн ны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 тоот тогтоол, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 04 тоот тогтоолыг тус тус илт хууль бус тогтоолд тооцох нь зүйтэй байх бөгөөд сонгуульд оролцон сонгогдох эрхээ шударгаар олж авч чадаагүй миний хууль ёсны эрх, ашиг сонирхол сэргэхээр байна...” гэжээ.  

7. Хариуцагч аймгийн г төлөөлж дарга Д. бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:  “...Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.ын аймгийн ны ******* намыг бүртгэсэн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоол, мөн хорооны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн *******ийг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгосон 05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй тооцох, тус сонгуулийн хорооны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны актад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дугаар тойрог буюу суманд явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулахаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1Х/23 дугаар тогтоолоор аймгийн байгуулагдан ажилласан.

Тус сонгуулийн хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Сонгуулийн ерөнхий хорооны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтын 15-т заасны дагуу улс төрийн намуудаас сонгуульд оролцохоо илэрхийлсэн материалыг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал хүлээн авч, Аймгийн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т, Сонгуулийн ерөнхий хорооны 2022 оны 05 дугаар тогтоолын хавсралтын 16-т заасны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цаг 36 минутанд 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу намуудаас ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгасан.

аймгийн ******* намын дарга *******ээс ирүүлсэн материал нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28, 29 дүгээр зүйлд заасныг бүрэн хангасан, ******* намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очирын 2022.04.15-ны өдрийн 03/34-1 дүгээр албан бичиг “Батбаяр овогтой - нь 2017 оноос аймгийн ******* намын даргаар одоог хүртэл ажиллаж байгааг тодорхойлж байна. Мөн тэрээр намын гишүүнээс хасагдсан, түдгэлзсэн, татгалзсан, сахилгын шийтгэл оногдуулсан талаар ямар нэгэн бүртгэл хийгдээгүй болно” гэж ирүүлсний дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3 дахь заалтыг үндэслэн аймгийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж, тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дугаар тойрог / сум/-т явагдах аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуульд ******* намыг бүртгэсэн.

Аймгийн сонгуулийн хорооны 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолын тухайд аймгийн ******* намын дарга *******ээс ирүүлсэн материал нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28, 29 дүгээр зүйлд заасныг бүрэн хангасан тул мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.9 дэх заалт, Сонгуулийн ерөнхий хорооны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтын 19-т заасны дагуу аймгийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дугаар тойрог буюу суманд явагдах аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуульд ******* намаас нэр дэвшүүлсэн ******* - нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн.

Тус ны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолын хувьд

аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.15-ны өдрийн 115 дугаар захирамжийн дагуу хэрхэн сонгууль зохион байгуулах тухай Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиар зохицуулсан зохицуулалт байхгүй тул Сонгуулийн ерөнхий хороо болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудаас шүүгчийн захирамжийг хэрхэн биелүүлэх тухай зөвлөмж хүссэн боловч уг байгууллагуудаас ямар нэгэн хариу ирүүлээгүй.

Түүнчлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас орон нутгийн Хурлын ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Монгол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулж болно", 9.5-т Сонгууль товлон зарласны дараа энэ хуулийн 9.4-т заасан онцгой нөхцөл бий болсон тохиолдолд Монгол Улсын Их Хурал орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсоохоор зохицуулсан бөгөөд уг нөхцөл байдал үүсээгүй учраас сонгуулийн үйл ажиллагааг үргэлжпүүлэх ёстой гэж тус сонгуулийн хорооноос үзсэн.

Түүнчлэн нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дугаар тойрог буюу тус аймгийн суманд 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр явагдсан нөхөн сонгуулийн сонгогчдын саналыг үндэслэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3, 73.4-т заасны дагуу тус сонгуулийн хороо хуралдаж, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолыг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн тус сонгуулийн хороотой холбогдуулж гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагууд нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4 “дын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахгүй”-т хамаарах асуудал гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

8. Хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:  “...Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын X хуралдаанд аймгийн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасны дагуу Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүн буюу сонгуулийн дүнг баталгаажуулах тухай 05 дугаар тогтоолыг тус хуралдаанд өргөн мэдүүлсэн.

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тоггоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална” гэж заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон *******ийн бүрэн эрхийг зөвшөөрч нөхөн сонгуулийн дүн, ны 2022 оны 06 сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоол, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4, 48 дугаар зүйлийн 48.1 дэхь заалтыг тус тус үндэслэн нийт төлөөлөгчийн олонхийн саналаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит X хуралдааны 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 04 тоот тогтоолыг баталсан.

Иймд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит X хуралдааны 2022 оны 06 сарын 22-ны өдрийн 04 дугаар тогтоол хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэжээ.

9. Нэхэмжлэгч аймгийн ******* намын хороог төлөөлж тус хорооны даргын үүрэг гүйцэтгэгч бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “... аймгийн ******* намын нэхэмжлэлтэй аймгийн нд холбогдох маргаан тус шүүхэд хянагдаж байна.

Энэ маргаанд аймгийн МАН-аас нэр дэвшсэн А. татагдан оролцож бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Уг шаардлагыг нэхэмжпэгч нарын зүгээс хүлээн зөвшөөрөх бөгөөд АНСДИТХСонгуулийн тухай хуулийн 25-р зүйлд заагдсан эрх үүргийг хариуцагч этгээд хэрэгжү.лээгүйгээс болж аймгийн ИТХурлын 2022 оны нөхөн сонгууль будилаантаж МАНамаас нэр дэвшигч А.ын сонгогдор эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч хангаж өгөхийг хүсэж байна...” гэжээ.

10. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А. 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан тодруулсан шаардлагадаа: “...Миний бие А. нь аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН-с нэр дэвшин АН-с нэр дэвшигч гэх гэх Засаг дарга Б. -тэй сонгуулийн 8-р тойрогт өрсөлдсөн.

Гэтэл АН-с нэр дэвшигч *******ийг бүртгэхдээ хүчингүй тэмдэг дарсан бичиг баримт бүрдүүлэн хүргүүлснийг нягтлан шалгахгүйгээр нэр дэвшигчээр 2022.04.20-ны өдрийн 01 тогтоол гарган нэр дэвшигчээр бүртгэн сонгуульд оролцуулсан. Сонгуульд шударгаар өрсөлдөх, сонгогдох миний хуульд заасан эрхийг минь зөрчиж байна гэж үзэж буй тул

- аймгийн ны 2022.04.20-ны өдрийн 01 тоот АН-с нэр дэвшигч Б. - бүртгэх тухай тогтоол,

- 2022.05.18-ны өдрийн 03 тоот тогтоолоор Б. - нэр дэвшигчээр бүртгэн үнэмлэх олгох,

- 2022.06.21-ны өдрийн 05 тоот нөхөн сонгуулийн дүнг баталгаажуулах тухай,

аймгийн ИТХ-ын 2022.06.22-ны өдрийн 04 тоот тогтоолоор ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон *******ийн бүрэн эрхийг зөвшөөрсөнд тооцсон батламжилсан акт нь илт хууль бус тул хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

10.1. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтээ: “Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А. миний бие аймгийн ны 01 дүгээр тогтоол, 03 дугаар тогтоол, 05 дугаар тогтоол аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах бие даасан шаардлагуудаас бүрэн хэмжээгээр татгалзаж байна. Түүнчлэн тухайн хэргийн оролцогчоор оролцохоос Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар татгалзаж байна” гэв.

11. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ий итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:  “... миний бие гуравдагч этгээдийн бие даасан шаардалагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

12. Шүүх хуралдаанд:

12.1. Нэхэмжлэгч аймгийн ******* намын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч нар тайлбартаа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан зүйлийн ерөөсөө ярихгүй байна. Энэ заалт нь сонгуульд оролцох тухай тухайн аймгийн намын дарга нарын шийдвэр байдаг. Намын даргыг томилсон шийдвэр юм. Үүнийг заавал анхаарах ёстой. Намын даргыг томилсон эрх бүхий этгээдийн шийдвэр байх ёстой. Гэтэл орон даяар 2 жил гаруйн хугацаанд ******* намын маргалдаж байгаа үйл явдал олон нийтэд ил байсан. Нэгэнт олон нийтэд илэрхий болсон зүйлийг дахин нотлохгүй. , нар  энэ талаар сайн мэдэж байгаа. Өөрөө ******* намын хүн, намын даргын талаар маргалдаад байсан гээд мэдэж байгаа. ******* намаас томилогдсон даргын доор ажиллаж байгаа хүмүүс юм. Хоорондоо намын дарга, тамган дээр маргаантай байсан. Хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тухайн намын даргын тамга өөрчлөгдсөн. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар тамга өөрчлөгдсөн. Тамгыг үрэгдүүлсэн гээд өөрчлөгдсөн. Гэтэл энэ хүмүүс 2020 оны сонгуульд ирүүлсэн баримттай нь харьцуулж үзээд *******ээс ирүүлсэн бичгийг бүртгэсэн гэж татгалзлалын үндэслэлээ тодорхойлж байна. Үүнээс хойш 2 сарын дараа намын дарга нь өөрчлөгдөөд өмнөх гэдэг дарга нь гарч ирээд маргасан. 4 дүгээр хавтаст хэрэгт байгаа Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтыг Одхүү төлөөлөгч ярьж байна. Тэмдгийн хяналтын дугаарыг өөрчлөхөд улсын бүртгэлийн байгууллага ямар ч холбоогүй. Тамга тэмдэг хоёрын ялгааг ойлгохгүй яриад байна. Төрийн албан хаагч нарыг хууль, эрх зүйн мэдлэгтэй байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа. Төрийн албан хаагч нарыг ичнээ сургалтаар сургаж төгсгөж байгаа. Хууль мэдэхгүй байгаагаа болон төрийн үйл ажиллагааг буруу явуулснаа зөвтгөдөг. аймгийн намын хорооны дарга *******ийн тэмдэгний хяналтын дугаарыг улсын бүртгэлийн газраас өөрчлөгдсөн эсэхийг асуусан гээд сууж байна. Намын дарга тамгаа ашиглаад тамганы үйлдвэр лүү хүсэлт хүргүүлснээр 33 тэмдэг өөрчлөгдөнө. Тэмдэг өөрчлөгдсөн 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн баримтыг хэрэгт хавсаргасан. Жилийн өмнө тэмдэгнүүд нь өөрчлөгдсөн. Тамганы үйлдвэр тэмдэгний дугаарыг өөрчлөөд тэр мэдээллээ өөрсөд дээрээ хадгалж байдаг. Энэ бол тамга биш. Тамга, тэмдэг хоёрын ялгаа, эрх зүйн ямар үр дагавар үүсгэдэг, хүчин чадал, цар хүрээний талаар ямар ч ойлголтгүй яриад байгаа нь маргааны эцэс төгсгөлгүй байдлыг бий болгоод байна. ******* намын даргын тамганы хяналтын дугаарыг өөрчлөөд маргаж байгаа үйл баримтын талаар бид нар хуралдаан болгон дээр маргадаг. Сая намын дарга өөрчлөгдөөд болсон. ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би байна гээд - орж ирж байна. Субъектүүдийн хувьд дандаа маргадаг. Үүнийг хариуцагч татгалзлалын үндэслэлдээ байнга хэлдэг. Тэгсэн хэрнээ орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.1-д заасан хуулийн шаардлага, намын даргыг томилсон шийдвэр хаана байна вэ. Хуучин *******ийг томилсон даргын шийдвэрээр яваад байна уу. Тэгвэл дарга тухайн этгээдийг томилохдоо хүчингүй буюу 111 тоот Туваанд хадгалагдаж байсан тамгаар томилж байсан. Дараа нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шинэ хяналтын дугаар авснаар энэ тамганы дугаараар 2021 онд ыг томилсон. Үүнийг 2022 онд нягтлан үзэх үүрэг нь нд байсан байна. Гэтэл хуульд заасан үүргээ биелүүлээгүй шалтгаанаа нүдэн будилсан байдлаар тайлбарлаад байдаг. Үүнийг мэдээгүй байх ямар ч боломжгүй. 4 дүгээр сарын 20-ны өдөр 01 тогтоолоор ******* намын дарга аймгийн Засаг даргыгаа Төрийн албан тухай хуулийн 37 дугаар зүйлийг зөрчиж өөрөө аймгийн намын даргаа хэвээр үргэлжлүүлж байгаа гэсэн этгээдийн шийдвэрийг түрүүлж авсан. Харин Батсайханы материалыг болохоор та 31 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна гэсэн. Энэ заалтад бүрдүүлбэр дутуу бол буцаах тухай зохицуулалт байгаа. Зарим үед хуулийн заалтыг өөрт ашигтайгаар тайлбарлаж хэрэглэчихээд зарим үед ор тас нүдэн будилж байгаа. Тухайн намаас ирүүлж байгаа албан тоот  өөр байсан. Мөн 25 дугаар зүйлийн 25.3.6-д тодорхой зааж өгсөн. Тухайн сонгуулийн жилийн өмнөх тайлант жилийн хугацаанд тухайн нам иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн хандивт хийсэн төрийн аудитын байгууллагаар хянуулсан тайланг авч бүртгэдэг. Гэтэл 2021 онд тухайн аймгийн намын хороонд ямар ямар этгээдээс хандив өгсөн бэ гэдгийг төрийн аудитын байгууллагад хянуулсан тайланг хүлээж авна гэж заасан. Энэ нь өөрөө 25.3.6-аар үүсгэсэн хуулийн хэм хэмжээ. Үүнийг мэдсээр байж зөрчсөн. 2 аудитын тайлан ирсэн. Үүнийгээ хэлэхдээ би 2020 оны *******ийн сонгуульд оруулж ирсэн бичиг баримтыг хянасан гэдэг. Гэтэл тухайн хуулинд та 2021 оны баримтыг хянах ёстой байсан. Нөхөн сонгуульд оролцож байгаа бол 2022 онд дахин сонгууль явагдаж байгаа юм байна. Тухайн сонгуульд оролцох жилийн өмнөх г жилийн сонгуулийн тайланг хийх ёстой гэж зааж өгсөн. Бичиг үсэг мэдэхгүй хүн шиг юм яриад байгаа. Үүнийг зөрчсөнөө өөрсдөө сонгуулийг зогсоож болохгүй байсан юм, 2 дарга ирэх нь ирж байсан. Тэгэхдээ нэгэнт *******э хүсэлтээ ирүүлсэн юм чинь *******ийн материалыг авсан. Яагаад *******ийн материалыг аваад байгаа юм бэ?. 2 ижилхэн бичиг баримт ирээд байхад. 2 өөр хяналтын дугаартай тэмдэг дарагдсан байхад. Намын дарга нь маргалдаад шүүх дээр хяналтын дугаарыг улсын бүртгэлийн байгууллага олгосон нь зөв буруу гэж маргаж байсан. Ингээд Чинтулга Авлигатай тэнцэх газарт шалгагдаад шоронд явж байгаа. Ийм эрх зүйн үр дагаврууд үүсчихсэн маргаантай намаас бичиг баримт ирж байгааг мэдсээр байж нэгэнд нь давуу байдал олгосон. Давуу байдал олгож өгөхдөө хууль зөрчиж олгосон. Уг хуулийн 25.3.7-д хүсэлтээ ирүүлж байгаа намын цахим шуудангийн хаяг, утасны дугаар зэргийг тодорхой зааж өгсөн. Гэтэл 2 өөр хаягтай, сонгуульд оролцох ажилчдын бүтэц бүрэлдэхүүн шал өөр байсан. Ойлгомжгүй, төөрөлдүүлсэн байдлаар оруулаад байхад хүлээж авсан. Тэгээд би хуульд заасан үүргээ биелүүлсэн гэж яриад байдаг. ны буруу шүү дээ. Яагаад гэвэл ойлгомжгүй байгаа юм чинь бусад нам, бие даагч нарыг бүртгэнэ биз дээ. Ганцхан ******* намаас бичиг баримт ирээд ******* намын бичиг баримтыг авахгүй гэхээр сонгууль зогсчих гээд байсан зүйл биш. Мөн намын улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийн хуулбар гэж байгаа. Гэтэл 2022 оны 3 дугаар сард намын дүрэм бүхэлдээ өөрчлөгдсөн. 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар намын дүрмийг өөрчилсөн. 4 дүгээр сарын 20-ны өдөр намын дүрмийг нь бүртгэсэн юм уу. Энэ үйл явдлаас 20 хоногийн дараа баримтуудыг хүлээж аваад байна. Тэгсэн хэрнээ хуучин дүрмийг ирүүлж байгааг харсаар байж *******ийн материалыг хүлээгээд авсан. Сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасан шаардлага нь Улсын дээд шүүхэд бүртгэсэн хамгийн сүүлийн хүчин төгөлдөр дүрмийн хуулбар гэсэн үг юм. Түүнээс биш хэлбэрийн төдий агуулга агуулаагүй. За аль нь ч байсан яах вэ гэсэн үг биш. Үүнийг хянан шалгах үүргээ биелүүлсэн юм уу гэхээр мэддэггүй. Гуравдагч этгээдийн төлөөлөгч хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн үед нэхэмжлэл гарган гэж ярьсан. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т хууль ёсны эрх, ашиг сонирхол гэдгийг тодорхой зааж өгсөн байдаг. Хуулийн дагуу эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн байна. Хуулийн дагуу хүчин төгөлдөр үйлчилж байсан хяналтын дугаартай тамгыг хэрэглэж байсан. Нөгөө 111 тоот тамгыг хүчингүй болгосон нь буруу гээд маргаж байсан. Энэ нөхцөл байдлаар 111 тоот тамгыг хэрэглэхгүй байгаа юм байна. Тэр тамганы үйлчлэлийн хүрээнд бий болсон тэмдэгнүүдийг хэрэглэхгүй юм байна гэсэн хууль зүйн ойлголт бий болсон. Нэгэнт хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн юм бол миний толгойлж байгаа намын хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөд байна гээд нэхэмжлэл гаргасан. Тэгсэн чинь *******э нь үгүй ээ миний толгойлж байгаа дунд шатны намын эрх ашиг хөндөгдөөд байна гээд ороод ирсэн. Тэгвэл *******ийн толгойлж байгаа намын хууль ёсны эрх, ашиг сонирхол нь өөр эрх, ашиг сонирхол байна. 2 эрх, ашиг сонирхол байна. Тэгэхээр энэ 2 эрх, ашиг сонирхлыг алийг нь илүүд авч үзэх вэ гэдэг хууль зүйн сонголт ны өмнө тулгарсан. Гэтэл энэ сонгох эрхээ хэрэгжүүлээгүй. Сонгох эрхийг хэрэгжүүлэхийн тулд хуулийн 25.3-т заасныг барих ёстой байсан. Гэтэл үүнийг бариагүй. Хэрвээ хуульд заасан шаардлагыг яс мөрдөөд хуулийн шаардлагыг ягштал биелүүлсэн бол ийм маргаан болохгүй байсан. Энэ маргааныг Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулаад шийдвэрлэх боломжтой байсан. Сонсох ажиллагаа явуулаагүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй. 1 намын 2 өөр байгууллага рж ирээд байна. Энэ эргэлзээтэй байдлыг заавал шийдвэрлэх үүрэгтэй байсан. Тэр үүргээ биелүүлээгүй. 27 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулж болох байсан. Салбар хуулийн хэм хэмжээг хэрэглээд явах боломжтой байсан. Нийтийн эрх зүйг зохицуулсан хууль бусад хуулийн хэмж хэмжээгээр тайлбарлагддаг болохоор өргөн хэмжээнд хэрэглээд явах боломжийг бий болгосон. Аль аль талын хууль ёсны ашиг сонирхлыг хангаад явах боломж байсан. Ямар Эрүүгийн хууль шиг хатуу буюу заавал дагаж мөрдөх шинжийг агуулдаггүй. Гэтэл хууль хэрэглээний бүрдэл хэсгийг хангаагүйгээс өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Гуравдагч этгээдийн төлөөлөгч ******* нам ялсан юм чинь гэдэг зүйл ярьдаг. Гэтвэл би ******* намын нэрийг бариад тамганы үйлдвэрт тэмдэг үйлдвэрлээд аваад байж болох юм уу? Тэгээд нийтэд ил байдаг дүрмийг нь хуулбарлаж  орж ирээд байж болох юм уу? Ийм байдлыг үүсгэх үндсэн суурь хөрсийг аймгийн бүрдүүлж өгсөн. Албан тушаалтанд давуу байдал үүсгэж өгөх хүсэл зориг нь нийтээрээ хуулийг зөрчих эрмэлзлэлийг бий болгодог. Хууль зүйн үр дагавар нь маш хортой болохоор бид нар гомдол гаргаад байгаа юм. 4 сарын 20-ны өдрийн ******* намыг сонгуульд оруулахаар бүртгэсэн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлээсээ татгалзсан. Нэгэнт хууль зүйн үр дагавар нь өнгөрсөн нэгэнт ******* намыг бүртгэсэн юм чинь гэдэг хүсэл зориг, санаа гуравдагч этгээдээс цухалзаад байгаа харагдаж байна. Тийм биш. Яагаад гэвэл 5 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахын тулд 4 дүгээр сарын 20ны өдрийн *******ийн толгойлж орсон намыг бүртгэсэн тогтоолыг хүчингүй болгох шалтгаант холбоо бий болж байна. Тэр тогтоолыг хүчингүй болгуулж байж *******э нэр дэвшсэн нь хууль зүйн үндэслэлгүй байсныг баталж өгнө. Тэгэхгүй бол нэгэнт ******* намыг бүртгэсэн тул үүнийг хүчингүй болгохгүй гэвэл дараа дараагийн түүнтэй уялдаж гарсан захиргааны актыг хүчингүй болгоход хууль зүйн үндэслэлгүй болно. Тийм учраас *******ийг 5 дугаар сарын 18-ны өдөр бүртгэсэн захиргааны акт 4 дүгээр сарын 20-ны өдөр *******ийн намыг бүртгэсэн тогтоол хоёрыг хүчингүй болгох нь хууль зүйн шууд залгамж шалтгаант холбоотой. Тийм учраас 4 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгуулна. Яагаад вэ гэвэл энэ тогтоол хүчин төгөлдөр хэвээр үлдвэл мэдээж энэ намаас ганцхан *******ийг сонгоно. Бусад бичиг баримт нь хуулийн дагуу бүрдсэн болоод явчихна. Тэгвэл *******ийг бүртгэсэн нь хууль бус байна гэж маргах ямар ч шаардлагагүй болно. Энэ нь эрүүгийн гэмт хэргийн объектив шинжийг хангаж байгаа. Хянан шийдвэрлэх ажиллагаанд хуурамч нотлох баримт бүрдүүлэх гээд хангаж байна. Сонгуулийн ерөнхий хороо хуульд зааснаар үүргээ хэрэгжүүлэх явцад шүүхээр эцэслэн тогтоогдоогүй маргааны бичиг баримтыг шүүх дээр явж байгаа юм чинь гээд ашиглаж оруулж ирээд байгаа. Тэр эрх зүйн баримтын үр дүнд өнөөдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч гэх аймгийн Засаг дарга бий болсон. Бичиг баримтыг хуурамчаар оруулж ирсэн юм уу эсхүл ижил төсөөтэй хийсэн эсэхийг сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан нягтлан шалгах үүргээ ягштал биелүүлсэн бол хуурамч бичиг баримт бүрдүүлэх гэдэг асуудал таслан зогсоогдох байсан. Яагаад гэвэл *******э аймгийн Засаг даргаар ажиллаж байхад намын хорооны дарга байсан юм бол асар их иргэн, хуулийн этгээд өөрт давуу байдал олохын тулд хандив өгдөг. Намд өгч байгаа нэрээр аймгийн Засаг даргад хахууль өгөөд байдаг. Тийм учраас энэ байдлыг таслан зогсоохын тулд, халхавчилсан хахуулийг зогсоохын тулд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д заалт бий болсон. Энэ заалт хориглосон заалт юм. Төрийн албан хаагч хийж байх хугацаандаа түдгэлзэнэ гэж зааж өгсөн. Яагаад гэвэл намын гишүүнээрээ улс төрийн албан тушаалтан юм чинь яадаг юм бэ гэж ороод аймгийн намын хорооны даргыг хийгээд байх юм бол аймгийн Засаг даргын эрх, үүргийг хэрэгжүүлж байх явцдаа авах хахуулиа намын хандив нэрээр аваад байна. Ийм эрх зүйн сөрөг үр дагаврыг бий болгодог тул энэ заалт орж ирсэн. Энэ хуулийн хэм хэмжээг цааш нь үргэлжлүүлээд 25.3.7-д тухайн сонгуулийн өмнөх жилийн тайланг заавал аудитын байгууллагаар хянуулна. Хуульд зааснаар 3,000,000 төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр хандив өгч байсан эсэх, иргэн 1,000,000 төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр хандив өгч байсан эсэх, хандивын хэм хэмжээнд нийцүүлж байсан эсэх, эсвэл аймагт газар авахын тулд өгсөн хахуультай нь нийцэж байгаа эсэхийг төрийн аудитын байгууллага хянаж, тайланг сонгуулийн хороонд хүргүүлнэ. Энэ нь зүгээр нэг хэлбэрийн заалт биш юм. Үүнийг за нэг тайлан байна. Тайлан доторхыг нь уншдаггүй. Тайлан гээд баримт ирвэл шууд түүнийг нь авчихдаг. Тэгтэл үүнийг заавал унших хэрэгтэй. Гэмт хэрэг эсвэл зөрчлийн шинжтэй зүйл байгаа эсэхийг хянах хуулийн үүрэгжүүлсэн заалтыг оруулж өгсөн. Хуулийн үүрэгжүүлсэн заалтыг бүгдийг нь хангаагүй. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд сонгуулийн мөрийн хөтөлбөр түүний эдийн засгийн тооцоололд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт байдаг. Мөрийн хөтөлбөрт нь нийцүүлж хийсэн тооцоолол нь ямар нэгэн мөнгөний гарал үүслийг тодорхойлоогүй, гэмт хэргийн замаар орж ирсэн мөнгийг оруулж мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх эсвэл тухайн нам өөрөө тогтоох боломжгүй буюу 100 тэр бум төгрөгөөр хүүхдийн тоглоомын талбай аймгийн төвд барина гээд оруулчихсан байх жишээтэй. Ингэж мөнгө угаах гэмт хэрэг явж байгаа эсэхийг төрийн аудитын байгууллагын дүгнэлт баталгаажуулна. Түүнийг сонгуулийн хороо давхар хянана. Ийм болоод үүрэгжүүлсэн заалт оруулж ирсэн. Уг хуулийн заалтуудыг бүгдийг нь зөрчсөн. Зөрчсөн үйлдлээ тайлбарлахдаа нам нь өөрөө маргалдаад байсан тул бид нар заавал нарийвчлан шалгах шаардлагагүй. Нэгэнт ******* нам бүртгэгдсэн юм чинь болоо шүү дээ гэдэг. ******* намын нэр зүүсэн хүн болгон оролцож болохгүй. Ямар ч хүн албан тушаалаа өгөхгүй маргадаг. Д.г Тамгын газрын даргын ажлаас нь халвал энэ хүн маргана. Намын дарга нь маргалдаад байсан байна. Та нар үнэлэхэд хэцүү байсан байна. Тийм бол орхичихгүй яасан юм бэ? Тэгээд үүнээс болоод 6 дугаар сарын 19-ний өдөр *******ийг шүүгчийн захирамжийг зөрчөөд сонгуульд оролцуулсан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр мөн шүү дээ. Сонгууль бүхэлдээ зогсох гээд байсан юм гэж тайлбарладаг. Шүүх хуралдаанд хэргийн оролцогчоор орж ирээд сүүлдээ *******этэйгээ тохиролцоод гараад явсан тэр нөхөр яасан юм бэ? Тэр Ардын намын нөхрийг оролцуулаад сонгуулиа хийхгүй яасан юм бэ? 1 хүнтэй сонгууль явуулж болохгүй гэсэн заалт байхгүй. Дорноговь аймаг 1 хүнтэй сонгууль явуулж байсан. Тэрэнтэй адилхан 1 этгээдийг оролцуулаад явахад сонгууль зогсох нөхцөл байдал үүсэх хэмжээнд хүрэхгүй байсан. Ямар дайн байлдаан зарласан байгаа биш. Аймгийн Засаг даргыг оролцуулахгүй байх нь өөрийнх нь хувьд дайн байлдааны үүсэх байсан байх. Тийм болохоор Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд заасан байдал үүсэх гээд байсан гэж байна. Нэхэмжлэгчийн яриад байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж хандсан. Бид нар мэдээгүй байж байгаад явцын дунд шүүх дээр ирсэн хойноо 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр сонгуулийн хороонд ирүүлсэн баримтуудад үзлэг шалгалт хийж, 107 хуудас баримтыг хэрэгт хавсаргасан. Тэгэхэд бид нар мэдэж авсан. 6 дугаар сарын 09-ний өдөр хавтаст хэрэгтээ танилцаад мэдэж авсан. Тэгээд *******ийг 5 дугаар сарын 18-ны өдөр бүртгэсэн гэдгийг мэдсэн. Ингээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн. 1 намаас 2-10 толгой гарсан дунд шатны байгууллагууд бий болсон. Тэр дунд шатны байгууллагуудын хүсэлтийг бүгдийг нь хүлээн авч шийдвэрлэж болох мэтээр ойлгомжгүй, хоёрдмол утгатай хариу өгөөд байгааг хүчингүй болгож өгнө үү гэж байгаа. Учир нь гаргасан буюу бид нарт өгч байсан хариунуудаараа бид нарыг төөрөгдүүлээд байсан байна. Өгсөн хариунууд чинь дандаа танай нам хугацаа хэтрүүлсэн, аудитын дүгнэлтээ дутуу гаргасан гэх мэт байсан. Аудитын дүгнэлт бид нарын буруугаас болж дутуу гараагүй юм. Бид нар хуульд заасан хугацаандаа өгсөн. Тухайн аудитын дүгнэлтийг гаргаж байсан байгууллага нь 1 намаас нэр дэвшүүлж байгаа 2 этгээдийн мөрийн хөтөлбөрт эдийн засгийн дүгнэлт гаргаж байсан байна. Нэг нь *******ийн намын мөрийн хөтөлбөрт, нөгөөдөх нь нэхэмжлэгч талын мөрийн хөтөлбөрт эдийн засгийн дүгнэлт гаргаж байсан байна. Тийм учраас бид нар 27.3.4-т заасан мөрийн хөтөлбөрийн дүгнэлт дээр гацсан. Гэтэл үүнийг арилгаж болох эрх нь 37.9-өөр нээгдэж өгсөн байсан. Өөрийн  дутагдлаа төрийн аудитын байгууллага арилгаж засах боломжийн хүрээнд 5 хоногийн дотор засаад бид нарт өгсөн. Үүнийг хариуцагч этгээд 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор аудитын байгууллагын дүгнэлтийг хүлээж авсан хэрнээ танайх хугацаа хэтрүүлсэн гэдэг хариу өгөөд байгаа. *******этэй дунд шатны намын байгууллагыг бүртгээд явчихсан гэдэг хариунаас шал өөр. Энэ хариуг хэзээ ч өгч байгаагүй. 5 дугаар сарын 31-ний өдрийн шүүхэд ирүүлсэн тайлбар дээр ч бас ******* намын аймгийн намын хороог бүртгэхийг даалгаж өгнө үү гэсэн цагаан дээр хараар бичсэн нэхэмжлэлийн шаардлагыг харсаар байж эднийх хугацаа хэтрүүлсэн юм гэж тайлбарласан. Бусад шалтгаант холбоог тайлбарласан тайлбарыг ирүүлэхийг хүссэн. Ингээд төөрөгдүүлээд байсан байна. Бид нар энэ бүхнийг 6 дугаар сарын 07-ны өдөр мэдсэн. Үүнийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэдэг. 1 сарын дотор шийдвэрлэх ёстой. Тэгээд яаралтайгаар урьдчилсан хэлэлцүүлгийг хийлгэнэ, хийлгэхгүй гэж яарч сандарсаар байгаад 6 дугаар сарын 15 болсон. Урьдчилсан хэлэлцүүлгийг хийгээд 115 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг бүртгэсэн ны тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн шаардлагаа шүүгчийн захирамж дээр үндэслэсэн. Нэгэнт хүчин төгөлдөр үйлчилж байгаа шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй байгаа нь хүчингүй болгох үндэслэл болно. Хуулийн 1 зүйл заалт харангуутаа түүнийгээ шүүхийн шийдвэр мэтээр тайлбарлаад байгаа нь буруу. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж байна. Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлд шүүх намын дотоод маргааныг хянан шийдвэрлэхгүй гэж байна. 1 хуулийн заалт харчихаад энэ нь шүүхийн эцсийн шийдвэр мэтээр ярьж байна. Тэгэнгүүт Сонгуулийн ерөнхий хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн сонгуулийн тухай хуулийн 9.4, 9.5-д Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т засан нөхцөл байдал үүссэн бол сонгуулийг зогсооно эсвэл явуулахгүй гэж байгаа болохоос биш бусад тохиолдолд явуулна гэж байна гэдэг. Ингээд шүүгчийн захирамжийг бичиг үсэг мэддэггүй хүн шиг тайлбарлаад байдаг. Энэ нь хариуцагч этгээдийг зөвтгөх шалтгаан биш. Эрх зүйн мэдлэггүйн улмаас гарч байгаа захиргааны актыг буруу зөрүү ойлгож, түүнийгээ өөрийнхөө хүсэлт зоригт нийцүүлэн тайлбарлаж байна. Тэгэхдээ бид нар нэгэнт хуульд заасан шаардлагыг биелүүлэхээс өөр арга байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлд шүүхийн шийдвэр, тогтоол ямар тохиолдолд хүчин төгөлдөр болдог талаар заасан байна. 1 хуулийн хэм хэмжээ нөгөө хуулийн хэм хэмжээгээр тайлбарлагдаж байдаг. Тэгтэл салбар хуулиас нөгөө хууль руу шилжих хууль зүйн техникийг эзэмших чадвараа алдсан юм уу ийм байдлаар яваад байдаг. аймгийн ******* намын хороо нь дотроо маргаантай байсан гэдэг талаар хариуцагч этгээд, гуравдагч этгээдүүд маргадаггүй. Ийм учраас намын дотоод маргааныг шүүх шийдвэрлэхгүй гэдэг хуулийн заалтыг иш татаад яриад байдаг. Бид нар маргалдаж байсан нь үнэн. Гэхдээ үүнийг шүүх шийдэхгүй гэдэг. Намын дотоод маргаан гэдэг нь шал өөр зүйл юм. Үүнийг тамгын маргаан дээр ч хэрэглэх гээд оролдоод байдаг. Тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан тусгай журмаар шийдвэрлэх Захиргааны ерөнхий хуульд оруулж өгсөн. Нам нь өөрөө ойлгомжгүй байна гэдгийг хариуцагч этгээд мэдээд байсан юм бол танай маргааны манай байгууллага битгий хэл шүүх шийдэхгүй. Тийм учраас танай нам маргаанаа шийдвэрлэчихээд ир гээд татгалзчих бүрэн боломж байсан. Гэтэл өнөөдөр татгалзлалын үндэслэлээ хэлэхдээ орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан бие даагч нэр дэвшиж байсан мэтээр тайлбарлаж байна. Нөгөө аас л ирүүлээд байсан гэдэг. Намыг нь хаячихаад Батсайхан бие даагаад хүсэлт ирүүлээд байсан юм шигээр Одхү төлөөлөгч тайлбарлаад байна. Өөрөө татгалзлалын үндэслэлээ сайтар ойлгоогүй. Тайлбарлах арга барилаа эзэмшээгүй байна. 2 байгууллага биш. 4, 5 этгээд 1 намыг төлөөлөөд материалаа хүргүүлвэл ингэж шийдээд байвал цаашид сонгууль будилаантуулах, зориудаар сонгуулийн үр дүнд нөлөөлөх аргаар албан тушаалаа урвуулан ашигласан гээд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж бүрдэнэ. Ямар нэгэн хортой үр дагаврыг таслан зогсоохгүй бол цаашлаад үргэлжлээд байдаг. Тэртэй тэргүй орон даяар олон нийт бүгдээрээ харж байна. Манай намынхан тэр аяараа мэдэж байгаа. Яаж шийдвэрлүүлэх нь үү. Хэрвээ намын дарга дургүй хүргээд байсан бол шууд салан тусгаарлах бодлого бариад доод шатны намын дарга нар тус бүрдээ бий болгоод сонгуульд оролцоод байх юм бол орон нутгийн сонгууль замбараагаа алдана. Ийм нөхцөл байдлыг аймгийн бүрдүүлж өглөө. 25.3-т заасан үүргийг хэрэгжүүлэх үүрэггүй этгээд гэдэг. Энэ чинь үүрэгжүүлсэн зохицуулалт, эрхийг тусгасан зохицуулалтыг тусдаа зохицуулсан байдаг. Гэтэл 25.3 өөрөө заавал тухайн баримт материалуудыг үзэж хараад, дотоод агуулгыг нь сайтар уншиж танилцсаны үндсэн дээр хуульд нийцэж байгаа эсэхийг тогтооно. Мэтгэлцээний эхний шатанд Д. надад үүрэг байхгүй гэж хэлж байсан. 27 дугаар зүйлд заасан мөрийн хөтөлбөрт хийсэн эдийн засгийн дүгнэлтийг унших шаардлагагүй гэж хэлсэн. 4 дүгээр сарын 20-ны өдөр хариу өгөөд байсан. Доторхыг нь уншсан болоод тайлан дүгнэлт чинь мөрийн хөтөлбөртэйгөө нийцэхгүй байна. Энэ чинь дутуу байна гэж өгч байгаа. Тэгвэл ны хэрэг ч байхгүй. Бичиг хүлээн авагч нь тухайн бүрдүүлбэрийг бүрэн байгаа эсэхийг хараад бүрдэл хангагдсан байна гэж үзвэл шууд бүртгэснээр тооцоод явчихна. Ийм учраас л үүрэгжүүлсэн 25.3-т заасан зохицуулалт гарч ирээд байгаа юм. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч хэлж байна. Би энэ намыг дотор маргалдаж байгааг мэдээгүй байсан гэж байна. Гэтэл энэ хүн иргэдийн Төлөөлөгчийн хурлыг төлөөлж байгаа. 43 төлөөлөгч байгаа. 43 төлөөлөгчийн ихэнх нь ******* намын төлөөлөгч байгаа. Ардын нам, ******* намын төлөөлөгч нарыг төлөөлөөд та энд сууж байгаа. Энэ тохиолдолд тухайн 2 намын эрх зүйн байдлын хувьд сайтар мэдэж байх үүрэгтэй. Жил гаран маргалдсан маргаан. Аймагт 2 намын дунд шатны байгууллага бий болчихоод маргалдаад байгааг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тэгэхэд би шүүх хурал дээр орж ирээд мэдсэн юм гэсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд мадлаад яваад байж болно. Гэтэл 34.4 дээр олон нийтэд нэгэнт илэрхий болсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан. та үйл баримтыг мэдсэн ч бай мэдээгүй ч бай олон нийтэд нэгэнт илэрхий байсан тул мэдсэн байх үүрэгтэй шүү гэж байна. Таны ухамсарт нотлоод байх шаардлагагүй гэсэн үг. Тийм учраас мэдэж байсан. Мөн иргэдийн хуралтай холбоотой нөхөн сонгууль явагдаж байхад сонгуульд оролцож байгаа этгээдийн эрх зүйн байдал ямар байгааг тэр тусмаа аймгийн Засаг даргын эрх зүйн байдлыг хязгаарласан шүүхийн шийдвэр аймаг даяар тарсан. Төрийн нууцтай холбоотой бичиг баримт биш болохоор бид нар цахим хаягаар аль болох олон нийтэд хүргэх гээд цацна. Үүний үр дагаврыг хэрэгжүүлэх гээд нэхэмжлэгч талаас тараасан. Бусдыг гутаан доромжлох байдлаар биш. Шүүгчийн захирамжаар *******э нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахыг болиулсан гэдэг мэдээллийг тараасан. Тийм ч учраас бид нар Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтэй гаргасан. Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргасан. 18-ны өдөр албан бичиг очсон байсан. 18-ны өдөр очсон байхад 19-ний өдөр уншаад ойлгохгүй байна гэж байхгүй. хариуцагч этгээд үүнийгээ бид нар 20-ны өдөр мэдсэн гэдэг тайлбарыг Одхүү төлөөлөгч хэлсэн. 115 дугаартай шүүгчийн захирамж гараад үүнийг заавал биелүүлэх үүрэгтэй. За яах вэ 20-ны өдөр мэдсэн байлаа гэхэд яагаад хуралдаад хурал даргалагч төлөөлөгч нүдэн будилаад иргэдийн хурал руугаа бичиг явуулаад байгаа юм бэ?. Бичиг явуулахдаа *******этэй холбоотой захирамжийг хавсаргаад явуулчих хэрэгтэй. Яагаад гэвэл маргааны зүйлээс хөндий зүйл биш. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал олон нийттэй харилцдаггүй байж болно. Цахим орчинд ордоггүй байж болно. Захирамжийг хавсаргаад явуулсан бол мэдэх эрхээрээ хангагдах байсан.  Гэтэл энэ эрхээр нь хангаж өгөөгүй. Энэ нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй гэсэн далд санаа юм уу мэдэхгүй байна. Тэгээд иргэдийн хурал нь 23-ны өдөр шийдвэрээ гаргахдаа бид нар хууль зөрчиж явагдсан гэдгийг мэдээгүй гэдэг. Тухайн захиргааны тогтоол нийтээрээ заавал дагаж мөрдөхөөр, нийтийн ашиг сонирхол чиглэгдсэн захиргааны актыг ойлгоно гэж заасан. Нийтээр заавал дагаж мөрдөх, гадагшаагаа чиглэлтэй захиргааны актыг бүгдээрээ ойлгосон. Шүүгчийн асуултанд 8 дугаар сарны 12-ны өдөр түдгэлзүүлсэн гэж байна. Тэгвэл 6 дугаар сарын 22-ны өдрөөс 8 дугаар сар хүртэл цалин аваад явсан. Улсын төсвөөс сар хагасын төлөөлөгчийн цалин олгогдоод явсныг мэдсээр байж би сайн мэдэхгүй байна гэж байна. Энэ чинь 34.1-т заасныг зөрчиж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-т хэргийн оролцогч нар хэргийн бодит үнэнийг хэрэгт авагдсан баримт материалын үндсэн дээр тайлбарлана гэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохын тулд бодит байдалд нийцээгүй байдлаар тайлбарлаад байж болохгүй. ******* намын 2 байгууллагыг бүртгээд байгаа маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй байхад бид нар ч шийдвэрлэх эрх байхгүй гэдэг байдлаар хүлээн авахаас татгалзах боломж байсан. 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй. Мөн 5 дугаар сарын 18-ны өдрийн *******э нэр дэвшигчээр сонгогдон батлагдан яваад байгаа тогтоолыг хүчингүй болгоход Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1.4, 37.1.5-д заасныг үндэслэн шийдвэрлэх үндэслэлтэй. 6 дугаар сарын 21, 23-ны өдрийн  04, 06 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах нь зүйтэй байна. Шүүгчийн захирамжийг зөрчиж гарсан тогтоол юм. Эдгээр нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байна. Даалгах нэхэмжлэлийн хувьд анх даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 81.4-өөр татгалзлалын үндэслэлээ тодорхойлж байгаа. 7 хоногийн дотор гаргаад байгаа. Гэтэл 5 дугаар сарны 04-ний өдөр хуралдаад шийдвэрээ гаргаж байсан хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан. Бүртгэх хугацаа хэтэрсэн тул ******* намын даргын үүрэг гүйцэтгэгч аас ирүүлсэн хүсэлтийг хамтад нь шийдвэрлэх нь зүйтэй гэдэг эрх зүйн баримтын дагуу явагдаж байгаа. Тийм учраас 5 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлээ гаргаад 5 дугаар сарын 13-ны өдөр захиргааны маргаан үүсгээд тухайн үйл явдлууд цаашаа үргэлжлээд явсан. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй байна гэж харагдаж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөн үү гэж хүсэж байна” гэв.

12.2. Хариуцагч аймгийн г төлөөлж, дарга Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч аймгийн ны дарга Д.: Аймгийн сонгуулийн хороо олонхоороо шийдвэр гаргадаг. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд ийм ийм чиг үүргийг ийм утгаар хэрэгжүүлнэ гэдгийг заагаад өгчихсөн. Тэр үүднээс Төрийн аудитын байгууллагаас 27.5 дахь заалтыг барьж дутуу баримтын талаар тайлбар авч, нэмэлт бичиг баримтуудыг шаардан авсан. Батбаяр төлөөлөгчийн хувьд 1 намаас 2 материал өгөөд байна гэж байна. Бид нарын барьж байгаа хуулийн заалт нь 25 дугаар заалт юм. Сонгуулийн ерөнхий хорооноос асуусан. Энэ хуульд заасны дагуу хүснэгтлээд жагсаачих. Бид жижүүр гаргаад 00 цаг хүртэл материалыг хүлээж авсан. Бүрдэл дутуу байхад бид хугацаа хэтрүүлээд, намаас дахиад материал аваад явах нь өөрөө хууль зөрчиж байгаа юм. Дээрээс нь сонсох ажиллагаа хийгээд явах эрх зүйн зохицуулалт бидний барьж ажилласан орон нутгийн сонгуулийн тухай хуульд байхгүй. Цаг хугацааны графикийн дагуу асуудлуудыг шийдэж байгаа. Аймгийн орон нутгийн сонгуулийн тухай хуулийн  19 дүгээр зүйлд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

12.3. Хариуцагч аймгийн ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.10-т төрийн аудитын байгууллага нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх таларх дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ гэсэн заалттай. Өөрөөр хэлбэл 60-аас доошгүй хоног гэдэг нь 4 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаар дуусч байна. Дээрээс нь Үндэсний аудитын газраас аймаг дахь Төрийн аудитын газарт 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01\753 дугаартай чиглэл хүргүүлэх тухай албан бичиг байгаа. Үүнд орон нутгийн сонгууль зохион байгуулахтай холбоотой орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.10, 11, 12 дахь хэсэгт заасны дагуу намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт хандивын тайлан бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг нам эвслийн хувьд 2022 оны 8 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө гаргаж тухайн шатны нд хүргүүлэх ажлыг зохион байгуулна уу гэд чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлийн хугацаа 4 дүгээр сарын 20-ны өдөр гээд дахиад заагаад өгсөн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 3.4-т сонгуулийн мөрийн хөтөлбөр түүний эдийн засгийн тооцоонд хийсэн Төрийн аудитын байгууллагын дүгнэлт гээд нэг тусдаа асуудал. 3.6-д орон нутгийн хурлын ээлжит сонгуулийн жилийн 6 дугаар сарны 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарны 01-ний өдрийг хүртэлх санхүүд хянан баталгаажуулалт хийнэ гээд тусдаа асуудал байгаа. Энэ 2 хоёулаа 4 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө ирээгүй. Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгч мөрийн хөтөлбөр 25.3.4-т заасан баримтыг дахиад 5 хоног сунгасан гэж яриад байдаг. аймаг дахь Төрийн аудитын газар яагаад тэгж бичсэнийг би ойлгохгүй байна. Үндэсний аудитын газраас ч тэр, хуулинд ч тэр 4 дүгээр сарны 20-ны өдрөөс өмнө гээд заасан. Дахиад нэмээд санхүүгийн тайлан гэсэн тусдаа 2 асуудал байгаа.Аймгийн 4 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаад 04 дугаартай албан бичгээр ******* намын даргын үүрэг гүйцэтгэгч д хариуг өгсөн. Энэ нь орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар 7 хоногоор тооцох юм бол 27-ны өдөр дуусаж байгаа. Шийдвэр гаргаснаас хойш 7 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороонд гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах нь тухайн этгээдийн эрхийн асуудал мөн. Гэтэл 1 асуудал дээр 2, 3 удаа бичиг өгч байснаа 3 дахь бичиг дээрээсээ хөөн хэлэлцэх хугацаагаа тооцоод шүүхэд нэхэмжлэл өгнө гэдэг нь 80.1.4-т заасан хөөн хэлэлцэх хугацааг алдсан гэж үзэж байна. ны 01, 03, 05 дугаартай тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Эд нар бүгд өөрсдөө орон нутгийн сонгуулийн тухай хуульд хамаарах асуудлууд бөгөөд 80.1.4-т зааснаар 7 хоногийн дотор гомдол гаргах хуулийн зохицуулалттай. Энэ хугацаагаа алдчихаад эргээд шүүхэд нэхэмжлэл гаргаад, нэхэмжлэлийн шаардлагаа хануулахаар зүтгээд байна гэж үзэж байна. Мөн аймгийн ны шийдвэр гармагцаа мэдээллийн самбар, цахим хаяг дээр тавигдаад явсан. Намууд ч бас өөрсдөө мэдээллээ тавьж байсан. Нэгэнт нийтэд тодорхой болсон асуудлыг аймгийн ******* намын даргын үүрэг гүйцэтгэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Батбаяр нар нь мэдээгүй гэх үндэслэлгүй юм. Тухай бүртээ энэ шийдвэрүүд нийтэд ил гараад явж байсан. Үүнийг мэдэх боломж өөрсдөд нь байсан. Сүүлд нь шүүхэд бид нар мэдээгүй байсан гээд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд явсан. Иймд 80.1.4-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

12.4. Хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*******ийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гарсан. Төлөөлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гарч, иргэдийн хуралд ирсэн. Энэ хугацаанд *******эд төлөөлөгчөөр иргэдийн хурлаас цалин, урамшуулал олгосон зүйл байхгүй. Хуулинд аймгийн иргэдийн Төлөөлөгчид олгодог цалин, урамшуулал гэж байдаггүй. Нийтэд илэрхий болсон шүүхэд маргаан гарсныг мэдсээр байж аймгийн иргэдийн хурал хуралдаад шийдсэн гэж хэлж байна. Шүүхээс сонгуультай холбоотой маргааныг албан ёсоор эцэслэн шийдвэрлээгүй тул хуульд заасны дагуу өргөн барьсан тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж шийдвэрээ гаргасан. Нийтэд маргаантай асуудал байна, ийм учраас *******ийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байх ёстой гэсэн зохицуулалт байхгүй учраас иргэдийн хурал өргөн барьсан тул хуралдаж шийдвэрээ гаргасан. Тийм учраас хурал хууль зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

12.5. Гуравдагч этгээд *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэлцүүлгийн туршид ноос танайх энэ намыг бүртгэсэн тухай хариу өгч болох байсан уу? гэдэг асуудал яригдлаа. ******* намыг бүртгэсэн талаар бүгд мэдэж байсан асуудал байгаа. *******э, нар хоёулаа аймагт амьдарч байж нэг нэгэн дээрээ очиж маргааны асуудлаа өөрсдөө шийдэж болдоггүй юм уу? боломж байгаагүй юм уу? Бүх зүйл төрийн байгууллагын буруу юм шиг, хэн нэгэн буруу шийдвэр гаргасан юм шиг шийдүүлэх гээд явж байна. ы зүгээс энэ асуудлыг мэдэж байгаа хэрнээ албаар захиргааны хэрэг үүсгүүлэх гээд нэхэмжлэл бичээд түүний үр дүнд түдгэлзүүлэх арга хэмжээг авахуулаад өнөөдрийг хүртэл явж байна. Хуулиа буруу тайлбарлаад байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлд 5 хоног гэж заасан. Уг хуулийн 37 дугаар зүйлийн 37.10-т 60-аас доошгүй хоногийн өмнө алдаатай эсэх асуудлаа шийд гэж байгаа. Сонгуулийн санал авах өдөр 6 дугаар сарын 20-ны өдөр. 4 дүгээр сарын 20-ноос өмнө ямар нэгэн алдаатай шийдвэр байвал бүх зүйлээ засуулаад нд хүргүүлнэ гээд үүрэг болгосон заалт байгаа. 19-ний өдөр ямар ч бичиг баримт өгөөгүй. Хугацаа нь өнгөрчхөөд байхад бид нар 5 хоног гээд хуулийг буруу тайлбарлаж хэрэглээд байна. Намыг бүртгэхдээ бас 60-аас доошгүй хоногийн өмнө бүртгэнэ гэж заасан. Хугацааг нь тооцоод үзэхээр яалт ч үгүй 4 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө бүх материалаа өгөх ёстой буюу үүрэгтэй. Үүнээс хойшоо материал өгч байгаа нь г буруутгах аргагүй болж байна. Аль нэг шийдвэрийн нэгийг гаргана. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхээс шийдвэр гарах боломж байхгүй. Ямар эрх ашиг нь дээрдэх юм. Маргааны асуудлаа дотооддоо шийдэх бүрэн боломжтой. Боломжтой  болоод нэхэмжлэлээсээ татгалзъя гээд улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд албан бичиг явуулсан байна. Дунд шатны байгууллагын төлөөлөгч итгэмжлэлээ томилоод болъё гээд байгаа. Энэ асуудлыг яагаад өнөөдрийг хүртэл явуулаад байгааг сайн ойлгохгүй байна. Ерөнхийдөө дээгүүр, доогуураа бүх асуудал нь шийдэгдчихээд байхад. Хууль зүйн утгаараа нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

12.6. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд уншиж сонсгосон дүгнэлтдээ: “Миний ойлгож байгаагаар нэхэмжлэгч тал хугацаа хожимдож материалаа өгсөн учир хариуцагч хүлээж авах боломжгүй. Иймээс нэхэмжлэх тал буруутай” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Нэхэмжлэгч нь “ аймгийн ны 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, ******* намыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны нөхөн сонгуульд бүртгэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд ирүүлж маргасан байна.

1.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг “ аймгийн ны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот тогтоолын ******* намыг бүртгэсэн хэсэг, 5 дугаар сарын 18-ны өдрийн 03 тоот тогтоолоор *******ийг ******* намаас нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэр, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 04 тоот тогтоол зэргийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, аймгийн ны 2022 оны 6 дугаарёсарын 21-ний өдрийн 05 тоот тогтоолыг илт хууль бус захиргааны актад тооцуулах” гэж тус тус нэмэгдүүлсэн.

1.2. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаас “ аймгийн ны 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, ******* намыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны нөхөн сонгуульд бүртгэхийг даалгах” гэх хэсгийг дэмжиж, бусад хэсгийг “ аймгийн ны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01, 5 дугаар сарын 18-ны өдрийн 03, 6 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоолууд болон аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” хэмээн өөрчлөн маргав.

 

Хоёр. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 172 дугаартай захирамжаар ийн ын хүсэлтийг хангаж, хэргийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан. Тухайн оролцогчоос 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр

- аймгийн ны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай “******* намыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай”, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай “Нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолуудыг хүчингүйд тооцуулах, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай “Сонгуулийн дүнг баталгаажуулах тухай” тогтоолыг илт хууль бус захиргааны актад тооцуулах,

 - аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” тогтоолыг илт хууль бус захиргааны актад тооцуулах тухай бие даасан шаардлагуудыг гаргасан.

- Гэвч 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дээрх бие даасан шаардлагууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцохоос татгалзаж байгаа талаарх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

2.1. Бие даасан шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “нэхэмжлэл”-тэй ижил агуулгыг илэрхийлсэн өргөдөл бөгөөд түүнийг гаргасан гуравдагч этгээд нь “нэхэмжлэгч”-ийн эрхийг эдэлж, үүргийг хүлээж байдаг хэргийн оролцогч юм.

2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.2, 22.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдэд зааснаар А. нь шүүхэд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар гаргасан бие даасан шаардлагуудаасаа татгалзаж, маргааныг дуусгавар болгох, хэргийн оролцогчоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй байх эрхтэй бөгөөд энэ талаарх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн нь хуулиар тавьсан шаардлагыг хангасан тул шүүх гуравдагч этгээд ийн ыг оролцуулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн.

2.3. Гэхдээ хэргийн тухайн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй байх хүсэлтийг гаргахаас өмнө бие даасан шаардлагыг гаргаж маргаан үүсгэсэн бөгөөд уг шаардлагаасаа татгалзсан тул шүүх гуравдагч этгээдийн татгалзлыг хуульд зааснаар шийдвэрлэх үүрэгтэй.

2.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.3-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд  харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” гэжээ.

2.5. Тиймээс гуравдагч этгээд А.ын бие даасан шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Гурав. Нэхэмжлэлийн зарим хэсэг үндэслэлтэй байна.

3.1. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд: “- Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д зааснаар санал авах өдөр 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 25 хоног буюу 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл намыг бүртгэх асуудал хуулиар нээлттэй байгааг эрх бүхий этгээд мэдсээр байж татгалзаж байна... 27 дугаар зүйлд нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах зохицуулалт байхгүй бөгөөд намыг бүртгэхээс татгалзах шийдвэрийг... хуулийн 32 дугаар зүйлээр нарийвчлан зохицуулж өгсөн... нам болон нэр дэвшигч гэж 2 салангид субъектэд авч үзэх боломжгүй юм. Учир нь нам бол бие даан нэр дэвшигч биш юм.

- ******* намын зүгээс аймгийн ны тухайн шийдвэрийг эс зөвшөөрч ..нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд *******э гэх иргэн ******* намаас нэр дэвшигчээр ...2022 оны нөхөн сонгуульд өрсөлдөхөөр болсон байна. Хариуцагч этгээд нь аймгийн ******* намыг бүртгээгүй байж ******* намаас нэр дэвшигч гэх, бидний мэдээгүй, мэдэхгүй иргэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн тухайн шийдвэрийг хууль бусад тооцуулж хүчингүй болгуулах шаардлагыг бий болгож байна.

- Зөвхөн нэр дэвшигч *******ийг оролцуулж болохгүй гэсэн агуулга бүхий шүүгчийн 115 дугаар захирамж гарсаар байхад аймгийн илт хууль зөрчиж мэдэн будилсан тайлбар хийж Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9.4 дэх хэсэгт зааснаар... шүүгчийн захирамжийг биелүүлж болохгүй үндэслэл хэмээн ...хууль буруу тайлбарлаж шалтаг зааж 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр түүнийг санал авах ажиллагаанд оролцуулан хамгийн олон санал авсан нэр дэвшигчээр тодруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталгаажуулахаар хүргүүлсэн ...

- аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ...шүүхэд маргаантай *******ийг сонгуульд оролцуулах эрх олгосон захиргааны актыг түтгэлзүүлсэн шүүхийн шийдвэр гарсан байгааг мэдсээр байж 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хуралдан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр баталсан нь хууль бус захиргааны акт болсон болохыг баталж байна. 

- Шүүхэд хэрэг маргаан хэлэлцэгдэж байх үед хариуцагч болон гуравдагч этгээдүүд аймгийн ******* намыг нөхөн сонгуульд бүртгэсэн талаар нэг ч тайлбар өгч байгаагүй болон аймгийн ны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр *******ийг сонгуульд төлөөлөгчөөр сонгогдмогц ******* намыг бүртгэсэн баримтыг гаргаж өгсөн нь ...хуурамчаар үйлдсэн байх эргэлзээтэй нөхцлийг бүрдүүлсэн байна.

- Сонгуулийн маргаантай холбоотойгоор ...шүүхээс 2022 оны 6 дугаар сарын 15 ны өдрийн 115 тоот шүүгчийн захирамжаар нэр дэвшигч /гуравдагч этгээд/ *******ийг 2022 оны орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд нэр дэвшин оролцох захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн байсан. Гэтэл хариуцагч этгээд мэдсээр байж ...*******ийг санал хураалтад оролцуулж 2022 оны 06 сарын 21-ний өдрийн 05 тоот тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцон батламжилсан нь ...хүчингүй болох захиргааны актын үндсэн нөхцлийг бүрдүүлсэн.

- Хариуцагч аймгийн нь ******* нам тамга тэмдгийн маргаантай байгаа, шүүхээр хянагдаж байгаа, нийтэд илэрхий болсон үйл баримтыг мэдсээр байж *******ийн хүчингүй болсон тэмдгээр баталгаажуулсан хүсэлтээр ******* намыг сонгуульд оролцох намаар бүртгэсэн нь хууль зөрчсөн” гэж тодорхойлов.

Дөрөв. Хариуцагч аймгийн ны итгэмжлэгдсэн төлөөлөгч “Нэхэмжлэгч нь ны шийдвэрт гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж мэтгэлцэв.

4.1. Нэхэмжлэгч аймгийн ******* намын хороо нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа “ аймгийн ны 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах”  гэж тодорхойлсон ба  нэхэмжлэлийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 39 минутад тус шүүхэд хүлээлгэж өгсөн болох нь хэргийн 1 дүгээр хавтсын эхний хуудаст авагдсан нэхэмжлэл, түүнд дарсан тус шүүхийн бүртгэлийн тэмдэглэгээгээр нотлогдож байна.

4.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй ...бол ... 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэжээ.

4.3. Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т “дын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор ...нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн ...нэхэмжлэлийг хүлээн авахгүй” гэж дээрхи хуулиас өөрөөр заасан байх тул энэхүү хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолно.

4.4. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3[1], 33.7[2]-д заасан хугацаа тоолох журмын дагуу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг аймгийн ны 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаартай маргаан бүхий шийдвэрийг  “гаргаснаас хойш” буюу 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолоход мөн сарын 13-ны өдөр нь хуульд зааснаар долоо дахь өдөр буюу нэхэмжлэл гаргах боломжит өдрүүдийн сүүлийн өдөр байх тул нэхэмжлэгчийг “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж үзэхгүй.

Тав. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартай харьцуулан судлахад дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:  

5.1. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар “Цаг хугацааны хуваарь батлах тухай” тогтоолын 1 дэх зохицуулалтаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны нөхөн, дахин сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийг баталжээ.

5.2. Дээрх хуваарийн “15”-д намыг төлөөлж тухайн аймаг дахь намын салбар байгууллага нь орон нутгийн  Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө тухайн шатны нд ирүүлэх, “16”-д тухайн шатны сонгуульд оролцох тухай намын баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан намыг бүртгэх эсэх тухай шийдвэрийг гаргахаар тус тус заасан байна.

5.3. Түүнчлэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ням гарагт нэгдсэн журмаар зохион байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагааны чиглэлийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн болох нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1/29 дугаартай албан бичиг /хэргийн нэгдүгээр хавтсын 156 дугаар хуудас/ -ээр тогтоогдов.

5.4. аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн IX/23 дугаартай “Аймгийн сонгуулийн хороо байгуулах тухай” тогтоол /хэргийн нэгдүгээр хавтсын 166 дугаар хуудас/ -оор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын суманд явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулах аймгийн г дарга Д., нарийн бичгийн дарга , гишүүд Д.билэг, Д.*******, Д.*******, Д.*******, Г.******* нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.

5.5. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос “1. 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 24:00 цаг хүртэлх хугацаанд нам... нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэх бөгөөд сонгуульд оролцох хүсэлтэд тухайн аймаг...-ийн намын дарга гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ даран баталгаажуулсан байна... Хүсэлтэд ...хуулийн 25 дугаар зүйлийн 25.3...-т заасан баримтыг бүрэн хавсаргасан байх шаардлагатай. 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 24:00 цаг хүртэлх хугацаанд дутуу ирүүлсэн баримтыг гүйцээж өгөх боломжтой...”, “2”. Төрийн аудитын байгууллага нам...-н сонгуулийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг... 2022 оны 4 дүгээр сарын 20-ноос өмнө...гаргаж, тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлэх асуудлаар... төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагатай ...хамтран зохион байгуулах шаардлагатай” гэх 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 1/68 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг /хэргийн нэгдүгээр хавтсын 177 дугаар хуудас/ -ийг уг нд, 

5.6. Үндэсний аудитын газраас “...сонгуулийн мөрийн хөтөлбөр, хандивын тайлан... хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг нам...-н хувьд 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө... гаргаж, тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлэх ажлыг зохион байгуулна уу...” гэх 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01/753 дугаарын албан бичиг /хэргийн нэгдүгээр хавтсын 178 дугаар хуудас/ -ийг аймаг дахь төрийн аудитын газарт тус тус ирүүлсэн байна.

5.7. Иймээс аймгийн төрийн аудитын газарт намаас ирүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний 24:00 цагаас өмнө гаргаж мөн аймгийн нд хүргүүлэх, нд  сонгуульд оролцохоо илэрхийлсэн намуудын хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийн бүрдлийг шалган, бүртгэх эсэх шийдвэрийг хүсэлт хүлээн авсан өдрөөс хойш тав хоногт багтаан гаргах үүргүүд үүссэн.    

5.8. аймгийн Төрийн аудитын газарт мөрийн хөтөлбөр болон хандивын тайлангийн дүгнэлт гаргуулах хүсэлтээ гуравдагч этгээд *******э нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр тус тус хүргүүлсэн болох нь уг Төрийн аудитын газрын “БУЛГАН АЙМГИЙН ИТХ, СУМЫН ИТХ-ЫН НӨХӨН БОЛОН ДАХИН СОНГУУЛЬД ОРОЛЦОХООР МӨРИЙН ХӨТӨЛБӨР, ХАНДИВЫН ТАЙЛАН ИРҮҮЛСЭН БҮРТГЭЛ”-ээр нотлогдож байна.

5.9. аймгийн төрийн аудитын байгууллага 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 329 дугаарын албан бичгээр ******* намын мөрийн хөтөлбөр, түүнд орсон зорилт, арга хэмжээ нь хуульд заасан тусгай шаардлагад нийцсэн талаар болон тус ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нам хандив хүлээн аваагүй, хандивын орлого бүртгэгдэж тайлагнаагүй гэх 322, 323 дугаартай дүгнэлтүүдийг гуравдагч этгээд болон хариуцагчид тус тус хүргүүлсэн болох нь аймгийн ны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн хуралдааны тэмдэглэлийн “...:... Төрийн аудитын газраас ******* намын дарга *******эд танаа гэсэн...322, 323, 329 дугаартай албан бичгүүдийг Төрийн аудитын газраас болон аймгийн ******* намын дарга *******ээс ирүүлсэн...” гэх хэсгээр тогтоогдов.

5.10. ******* намыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд оролцох намаар бүртгүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч нь 2022 оны 4 дүгээр сарын 15 болон 19-ний өдрүүдэд, гуравдагч этгээд нь 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч аймгийн нд тус тус хүргүүлсэн болох нь ны “Ирсэн бичгийн бүртгэл” /хэргийн нэгдүгээр хавтсын 167-171 дүгээр хуудсууд/-д “******* нам”-аас хүргүүлсэн баримт бичгийг бүртгэсэн хэсгүүдээр нотлогдож байна.

5.11. аймгийн ны гишүүд нь 100 хувийн ирцтэйгээр 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цаг 36 минутаас 17 цаг 30 минутын хооронд хуралдахдаа аймгийн Төрийн аудитын газрын ахлах менежер Ж.*******ыг урилгаар оролцуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд оролцох намуудын хүсэлтүүдийг хэлэлцэн шийдвэрлэсэн болох нь тус хуралдааны “№02” дугаартай тэмдэглэл /хэргийн нэгдүгээр хавтсын 133-134 дүгээр хуудас/-ээр нотлогдов.

5.12. Уг тэмдэглэлд аймгийн төрийн аудитын газрын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 330 дугаартай “Сонгуулийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлага хангаагүй дүгнэлт”-д “...******* намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хянаж, дүгнэлт гаргалаа... Дүгнэлтэд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох ын “Сонгуулийн мөрийн хөтөлбөр”-т ...аудит хийхэд хуульд нийцээгүй, эдийн засгийн үндэслэл тооцоо судалгаагүй зорилт, арга хэмжээ тусгасан нь хууль тогтоомжийн холбогдох шаардлагад нийцсэн гэх дүгнэлт гаргах боломжгүй байна...” гэж тусгагдсан, 331 дугаартай “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичигт “******* намаас ...хандивын тайлан ирүүлээгүй тул дүгнэлт гаргах боломжгүй байна” гэжээ.  

Зургаа. Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Нам оноосон нэртэй байх бөгөөд түүний төгсгөлд “нам” гэсэн ерөнхий нэрийг заавал хэрэглэнэ” гэжээ.

6.1. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын харъяалах нам нь Монгол Улсын Дээд шүүхийн “Улсын төрийн намын бүртгэл”-ийн “2”-т “******* нам”, “Регистрийн дугаар 8488916”, “Бүртгэлийн дугаар 8082001002”, “Бүртгэсэн 2000.12.26” гэж бүртгэгдсэн “******* нам” мөн болох нь тэдгээрээс аймгийн нд хүргүүлсэн намын гэрчилгээнд тэмдэглэгдсэн регистрийн болон бүртгэлийн дугаарууд, тамга /тэмдэг/-т тусгагдсан намын регистрийн дугаараар нотлогдож байна. 

6.2. Түүнчлэн нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд “Монгол Улсын хэмжээнд “******* нам” нэртэй нам нэг байдаг бөгөөд тус намын салбар,  хороо нь аймаг, суманд тус бүр нэг нэг байдаг” гэж тайлбарлав.

6.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Нам...-ийг төлөөлж тухайн аймаг ...дэх намын салбар байгууллага нь ...орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ”, 25.2-т “Орон нутгийн Хурлын сонгуульд оролцох хүсэлтэд тухайн аймаг...-ийн намын дарга гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ даран баталгаажуулсан байна...” гэж хуульчилсан байх тул аймгийн ******* намын хорооны дарга нь сонгуульд оролцох хүсэлтийг гарын үсэг зурж баталгаажуулан аймгийн нд хүргүүлэхээр байна.

6.4. Гэтэл аймгийн нд “ аймгийн ******* намын хороо”-г тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд оролцох намаар бүртгүүлэхээр хоёр өөр нэр бүхий удирдлагын гарын үсэгтэй, хоёр өөр хяналтын дугаар бүхий тамга /тэмдэг/-тай хүсэлтүүдийг ирүүлсэн. Энэ талаар тухайн ны дарга, гишүүд бүгд мэдсэн болох нь хариуцагчийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдов.

6.5. Хариуцагч нь намуудаас ирүүлсэн хүсэлтийг хуралдаанаараа хэлэлцээд “Дарга *******э”-ийн хүсэлтээр “******* нам”-ыг дээрх нөхөн сонгуульд оролцох намаар бүртгэхээр шийдвэрлэсэн атлаа “Даргын үүрэг гүйцэтгэгч ”-ы хүсэлтэд “******* нам”-ыг сонгуульд оролцох намаар бүртгэхээс татгалзаж шийдвэрлэснийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай шийдвэрээр мэдэгдсэн байна.

Долоо. Нэхэмжлэлийн “ аймгийн ны 5 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд: Шүүх аймгийн ноос маргаан бүхий 08 дугаартай захиргааны актыг гаргах үндэслэл болсон нэхэмжлэгчийн маргаагүй дараах шийдвэрүүдтэй холбогдох нөхцөл байдлуудад дүгнэлт хийх зайлшгүй шаардлага үүсч байна. Үүнд: 

7.1. аймгийн нь “Даргын үүрэг гүйцэтгэгч ”-ы хүсэлтийг шийдвэрлэсэн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай шийдвэртээ “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.4, 25.3.6-д заасан бүрдэл дутуу” гэх үндэслэлийг заажээ.

7.1.1. Хариуцагчийн “бүрдэл дутуу” гэх 04 дугаартай шийдвэрийг гаргах үндэслэл болсон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.4, 25.3.6-д заасан баримт бичиг /шийдвэр/-ийг намын орон нутгийн салбар нэгжийн эрх бүхий этгээдээс гаргасан хүсэлтээр төрийн аудитын байгууллага гаргах учиртай нотлох баримт байна. Тодруулбал: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.10 дахь хэсэгт зааснаар аймгийн төрийн аудитын газар нь мөн аймгийн ******* намын хорооны даргаас гаргасан хүсэлт, түүнд холбогдох баримт бичигт үндэслэн дүгнэлт гаргах, гаргасан дүгнэлтээ аймгийн нд хүргүүлэх үүргийг гүйцэтгэнэ.

7.1.2. Гэвч хариуцагчийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн “Төрийн аудитын газрын ахлах менежер Ж.*******: ... аймгийн ******* намын даргын үүрэг гүйцэтгэгч ы хувьд ...хариу өгөөгүй байгаа” гэх хэсгээр аудитын байгууллага гаргасан дүгнэлтээ нд хүргүүлэх үүргээ хууль болон түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн актад заасан хугацааны дотор гүйцэтгээгүй байсан болох нь нотлогдож байна. 

7.1.3. аймгийн төрийн аудитын газрын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 330  дугаартай дүгнэлтэд “...хууль тогтоомжийн холбогдох шаардлагад нийцсэн гэх дүгнэлт гаргах боломжгүй байна ...Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.9-д сонгуулийн мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд тав хоног дотор зөрчлөө арилгасны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар ирүүлэх боломжтой” гэжээ.

7.1.4. Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.9-д “Нам...-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд тав хоног дотор зөрчлөө арилгасны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ” гэж заасан.

7.1.5. аймгийн төрийн аудитын газар нь 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 330, 331 дугаартай шийдвэрүүддээ заасан зөрчлийг арилгаж ирүүлсэн нэхэмжлэгчийн хүсэлтээр 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 337, 338 дугаартай дүгнэлтүүдийг гаргасан байна.

7.2. Нэхэмжлэгч дээрх 337, 338 дугаартай дүгнэлтүүдийг аймгийн нд хүргүүлэхэд 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 07 дугаартай албан бичгээр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан хугацаа өнгөрсөн” гэх хариуг өгсөн үйл баримт тогтоогдов.

7.2.1.  “Даргын үүрэг гүйцэтгэгч ”-ыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.9, аймгийн төрийн аудитын газрын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 330 дугаартай дүгнэлтээр олгосон эрхээ эдэлснийх нь төлөө “аудитын дүгнэлтийг хугацаа хэтрүүлж хүргүүлсэн” гэж буруутгах нь үндэслэлгүй. Тодруулбал: “Даргын үүрэг гүйцэтгэгч ” нь дүгнэлт гаргуулах хүсэлтээ аймгийн төрийн аудитын газарт 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан байдаг ба төрийн аудитын байгууллага нь 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 24:00 цагаас өмнө дүгнэлтээ гаргаж мөн аймгийн нд хүргүүлсэн байх учиртай. Түүнчлэн эерэг нөлөөлөл бүхий дүгнэлт гаргах шаардлага хангасан баримт бичгийг ирүүлээгүй бол зөрчлөө арилгах тав хүртэлх хоногийн хугацааг хууль тогтоогч намд олгосон тул уг хугацааг тооцож шуурхай ажиллах үүрэг Аудитын байгууллагад хуулиар ногдуулсан.  Гэвч аймгийн төрийн аудитын газар нь 330, 331 дугаартай дүгнэлтийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг болон “Цаг хугацааны хуваарь”-т заасан хугацааг тулгаж гаргасны дээр уг дүгнэлтүүдийг аймгийн нд хүргүүлэх үүргээ гүйцэтгээгүй хугацаа алдаж ажилласан нь энэхүү маргааныг үүсгэх нэг шалтгаан болсон байна.    

7.2.2. Нөгөө талаар аймгийн Төрийн аудитын газар нь ******* намын “Дарга *******э” болон “Даргын үүрэг гүйцэтгэгч ” нарын “Дүгнэлт гаргуулах тухай” хүсэлтүүдийг хүлээн авч 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Дарга *******э”-ийн хүсэлтээр “...шаардлагад нийцсэн, ...хандив хүлээн аваагүй, хандивын орлого бүртгэгдэж тайлагнаагүй байна” гэх агуулга бүхий 322, 323 дугаартай дүгнэлтүүдийг гаргаж аймгийн болон хүсэлт гаргагч нарт хүргүүлсэн атлаа “Даргын үүрэг гүйцэтгэгч ”-ийн хүсэлтээр “...ын “Сонгуулийн мөрийн хөтөлбөр”-т ...хуульд нийцсэн гэх дүгнэлт гаргах боломжгүй...” гэх агуулга бүхий 330 дугаартай дүгнэлтийг гаргасан нь ******* нам, ын алиных нь “Сонгуулийн мөрийн хөтөлбөр”-ийн талаар өгүүлээд байгаа нь ойлгомжгүй.

7.2.3. Нэхэмжлэгч нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.4 /сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт/, 25.3.6 /орон нутгийн ...нөхөн ...сонгуульд тухайн сонгуулийн жилийн өмнөх тайлант жилийн хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан/ дахь хэсэгт заасан баримтуудыг хуульд заасан хугацаа /2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 24:00 цагт багтаан/-нд гаргаж өгөх боломжгүй нөхцөлийг төрийн аудитын байгууллагын ажлын шуурхай бус байдлаас үүдсэн буруутай байх тул нэхэмжлэгчийн хуульд заасан “баримт бичгийн бүрдэл дутуу”, “баримт бичиг өгөх хугацааг хэтрүүлсэн” гэх үндэслэлүүдээр буруутган “******* нам”-ыг сонгуульд оролцуулах намаар бүртгэхээс татгалзсан нь хууль бус байна.  

Найм. Нэхэмжлэлийн “ аймгийн ны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01, 5 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай “Нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолуудыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

8.1. Нэхэмжлэгч нь 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 01/33 дугаартай албан бичгээр “Нөхөн сонгуульд оролцуулах тухай” хүсэлтийг дахин гаргасан байх ба хариуцагчаас 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаартай шийдвэрээр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3, 27.3.4-т заасан шаардлага хангаагүй тул 27.4-т зааснаар шийдвэрлэсэн, 27.2-т заасан хугацаа өнгөрсөн” гэх хариуг өгснөөр нэхэмжлэгч уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргасан талаар өмнө хэсэгт тайлбарласан.

8.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам...-ыг бүртгэхдээ тэдгээрийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгана”, 27.2-т “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд оролцох тухай нам...-ийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан нам...-ыг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангаагүй нам...-ыг бүртгэхээс татгалзана”, 27.5-д “д энэ хуульд заасны дагуу нам...-ыг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах баримт, лавлагааг холбогдох этгээдээс гаргуулан авах эрхтэй” гэж ны хэрэгжүүлэх эрх, үүргийг заасан.

8.3. ******* намын Үндсэн дүрмийн 5.10.1-д аймгийн ******* намын хороог ******* намын “дунд шатны намын байгууллага” гэж тодорхойлсон байх ба уг Хороо нь тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд оролцох, мөрийн хөтөлбөр батлах эрхтэй байна.

8.4. Тиймээс Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсгүүд болон Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан “Цаг хугацааны хуваарь”-т зааснаар ******* намыг тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд оролцох намаар бүртгүүлэх тухай хүсэлтэд аймгийн ******* намын хорооны дарга гарын үсэг зурж, аймгийн намын Хорооны тамга /тэмдэг/ дарж баталгаажуулан аймгийн нд 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 24:00 цагийн дотор хүргүүлэх учиртай.

8.5. ******* намын Үндсэн дүрэмд намын дунд шатны байгууллага нь нэг аймагт, тухайлбал аймагт хоёр байхаар заагаагүй байх ба нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь аймагт ******* намын дунд шатны байгууллага болох “******* намын хороо” нэг байдаг талаар тайлбарлав.

8.6. Гэтэл аймгийн нд “ аймгийн ******* намын Хороо”-ны “Дарга *******э” болон “Даргын үүрэг гүйцэтгэгч ” нараас ******* намыг бүртгүүлэх хүсэлтүүдийг гаргасан нь уг ны “Ирсэн баримт бичгийн бүртгэл”, бусад бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбараар нотлогдож байна.

8.7. аймгийн нь нэгэнт нэг намын Хорооноос хоёр хүсэлт давхцан ирсэн тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан эрхийнхээ дагуу тухайн хүсэлтийг гаргах эрх бүхий этгээд нь хэн болохыг нотлох баримт, лавлагааг ******* нам болон холбогдох бусад этгээдээс гаргуулан авч, “намаас ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгах” үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлсний эцэст зохих шийдвэрийг гаргах учиртай.

8.8. Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг ... намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэнэ”, Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 48 дугаар тогтоолын 6-д “Хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д заасан "Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан" гэдэгт намын дотоод зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо, намын бүх шатны байгууллага, ...сонгуульд нэр дэвшүүлэх, боловсон хүчнийг шилж сонгох, ...зэрэг намын дүрмийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой маргаанууд хамаарна” гэх тайлбар зэргээс харахад *******э болон нарын хэн нь аймгийн ******* намын хорооны дарга болохыг тухайн хүмүүс болон ******* нам өөрөө нотлох, холбогдох нотлох баримтыг нд гаргаж өгөх үүрэгтэй.

8.9. Гэвч хариуцагч аймгийн нь *******э, нарын хэн нь аймгийн ******* намын хорооны дарга болохыг нотлох баримтыг холбогдох этгээдээс бүрэн гүйцэд гаргуулан шалгаагүй байж ““Дарга *******э”-ээс ирүүлсэн баримт бүрэн тул ******* намыг бүртгэе”, ““Даргын үүрэг гүйцэтгэгч ”-аас ирүүлсэн баримтын бүрдэл дутуу тул “******* нам”-ыг бүртгэхээс татгалзая” гэх агуулгаар шийдвэрлэсэн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь зохицуулалтад нийцээгүй байна. Тодруулбал: Хариуцагчийн дээрх шийдвэрүүдээр аймгийн ******* намын хороо нь тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд оролцох намаар бүртгэгдсэн, эс бүртгэгдсэний аль нь болох нь тодорхойгүй, эсрэг тэсрэг агуулгатай шийдвэрүүд болж Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэдгийг зөрчсөн байна. 

8.10. Дээрх 01 дугаартай маргаан бүхий захиргааны актыг гаргаснаар нэхэмжлэгчийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд оролцох нам бүртгүүлэх болон түүнээс улбаалан үүсэх сонгох, сонгогдох эрхтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж дүгнэлээ.

Ес. Нэхэмжлэлийн “ аймгийн ны 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай “Сонгуулийн дүнг баталгаажуулах тухай” тогтоол болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” шаардлагуудын тухайд:

            9.1. аймгийн ноос 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар тойргийн нөхөн сонгуулийг суманд явуулж, нийт сонгогчдын 57.59 хувь буюу 751 санал авсан “******* намаас нэр дэвшигч” гэх ******* - аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Сонгуулийн дүнг баталгаажуулах тухай” тогтоолыг гаргасан болох нь тус ны 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны №06 дугаартай тэмдэглэл, маргаан бүхий 05 дугаар тогтоол болон “АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИТХ-ЫН 2022 ОНЫ НӨХӨН, ДАХИН СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТЫН ДҮНГИЙН НЭГТГЭЛ–АЙМГИЙН ИТХ-ЫН СОНГУУЛИЙН ДҮН” /хэргийн дөрөвдүгээр хавтсын 160-166 дугаар хуудас/ -ээр тус тус нотлогдож байна.           

9.2. Улмаар хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хийсэн ээлжит X хуралдаанаараа ны дээрх шийдвэрийг хэлэлцэн маргаан бүхий 04 дугаартай “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” тогтоолыг гаргасан болох нь хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаанаас гаргасан бичгийн баримтууд /хэргийн гуравдугаар хавтсын 185-238 дугаар хуудас/ -аар тогтоогдов.

9.3. Шүүх хариуцагч аймгийн Сонгуулийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай тогтоол нь хууль бус болох талаарх дүгнэлтийг өмнөх хэсэгт тайлбарласан.

9.4. Дээрх 01 дугаартай захиргааны актыг гаргаснаас улбаалан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд *******ийг оролцуулан  санал хураалтыг явуулж, гарсан дүнг баталгаажуулсан хариуцагч нарын шийдвэрүүд нь мөн адил хууль бус захиргааны акт байна.

9.5. Тиймээс нөхцөл байдлыг маргаангүйгээр нотлох баримтад үндэслэж гаргаагүй аймгийн ны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай “******* намыг Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай” тогтоол болон түүнд үндэслэн гаргасан 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай “Нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоол, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаартай шийдвэр, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай “Сонгуулийн дүнг баталгаажуулах тухай” тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Арав. Нэхэмжлэлийн “******* намыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны нөхөн сонгуульд бүртгэхийг даалгах” шаардлагын тухайд: аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд оролцохоор ******* намыг төлөөлж тус намын дарга, даргын үүрэг гүйцэтгэгч нараас тус тусдаа өөр өөр тамга бүхий гарын үсэг зурж баталгаажуулсан хүсэлт ирүүлсэн байна.

10.1. Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9, уг 13.9 дэх хэсгийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2006 оны 48 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна.

10.2. *******ийг аймгийн ******* намын даргаар томилсон болон ыг тус намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон шийдвэрүүдийг хүсэлтэд хавсарган өгсөн байдаг. 

10.3. ******* намын аймаг дахь дунд шатны байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдтэй холбогдох маргааныг тус намын эрх бүхий байгууллага сонгуулийн өмнө нэг мөр болгон зохих журмын дагуу эцэслэн шийдвэрлээгүй, маргаан үргэлжилсээр байсан болох нь “ аймгийн Арчилсан намын хороо” гэх нэршил бүхий өөр өөр хяналтын дугаар бүхий тэмдэг дарж, өөр өөр этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан хүсэлтүүдийг аймгийн нд хүргүүлснээр нотлогдож байна.

10.4.  Шүүх   аймгийн ******* намын хороог итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд хэн болохыг тогтоох боломжгүй, тухайн маргаан нь намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдох шүүхийн харьяаллын бус маргаан байх тул “Даргын үүрэг гүйцэтгэгч ” гэх хүсэлтээр ******* намыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд оролцох намаар бүртгэхийг аймгийн нд даалгаж шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй.

10.5. Түүнчлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 болон 27.2, 27.5 дахь хэсэгт зааснаар аймгийн нь тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд оролцох намыг бүртгэх эсэх асуудлыг намуудын дунд шатны байгууллагаас ирүүлсэн хүсэлт, түүнд хавсарган ирүүлсэн баримтуудыг нягтлан шалгах, шаардлагатай баримт, лавлагааг холбогдох этгээдээс гаргуулан авах ажиллагааг гүйцэтгэсний эцэст зохих шийдвэрийг гаргах учиртай.

10.6. Иймд нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэргийн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А. нь “ аймгийн ны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай “******* намыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай”, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай “Нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолуудыг хүчингүйд тооцуулах, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай “Сонгуулийн дүнг баталгаажуулах тухай” тогтоол болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” тогтоол тус тус илт хууль бус захиргааны актад тооцуулах тухай” бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсгүүдэд тус тус заасныг үндэслэн аймгийн ******* намын хорооноос гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “ аймгийн ны 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 08, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 03, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай шийдвэрүүд болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгох” шаардлагыг хангаж, үлдсэн “Ардчилсан намыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд оролцох намаар бүртгэхийг аймгийн нд даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.5, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг болон гуравдагч этгээд А.ын төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус бүр 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

[1] Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3. “Хугацааг тоолохдоо ...уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно”.

[2] Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.7. “Цаг хугацааг тоолохдоо ...хоногийг хорин дөрвөн цагаар тоолно”.