Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 152/ШШ2023/00281

 

    Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

     Нэхэмжлэгч: И овогт Ш-ын Б-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: х Тамгын газарт холбогдох,

    Х Тамгын газар даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд оролцогчид:

     Нэхэмжлэгч: Ш.Б,

     Хариуцагч: Г.Б,

     Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Нэхэмжлэгч Ш.Б нь Х Тамгын газар даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

    1.1. Х Тамгын газар даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б\24 тоот тушаал гаргасан. Энэхүү тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгохоор Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо-нд гомдол гаргасан. Тус хорооны 2023 оны 04 сарын 19-ний өдрийн 3 дугаар тэмдэглэлээр Ш.Б-ийг ажлаас чөлөөлсөн үндэслэлүүд тогтоогдохгүй байгаа тул аймгийн х Тамгын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны Б\24 тушаалыг хүчингүй болгох, Ш.Б-ийг ажлаас чөлөөлөгдөх тухай 2023 оны 2 дугаар сарын 07-нд өгсөн мэдэгдэл хүчингүй гэснийг Х Тамгын газар дарга Г.Б-ийн итгэмжлэлтэй А.А, ажилтан Ш.Б нар харилцан тохиролцож маргааныг шийдвэрлэсэн. Иймд дүрмийн 7.1.6-д заасны дагуу 2023 оны 4 дүгээр сарын 28-ны дотор хэрэгжүүлэхийг ажил олгогчид даалгасан. Х Тамгын газар 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/38 тоот тушаалаар Х Тамгын газар 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болгосон боловч ажилд эгүүлэн тогтоогоогүй учраас хорооны шийдвэрийг бүрэн хэрэгжсэн гэж үзэхгүй байна. Миний шаардлага урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эргэж томилогдох, гэтэл энэ шаардлагыг биелүүлээгүй. Иймд үндэслэлгүй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан Х Тамгын газар даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болгож Х Тамгын газар нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү... гэжээ.

      2. Хариуцагч Х Тамгын газар дарга Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ш.Б-ийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дугаар захирамжаар ЗДТГ-ын бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Энэхүү бүтэц орон тоогоор нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн орон тоо хасагдсан тул Ш.Б-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэрийг гаргасан. Тушаалын төсөл боловсруулагдахдаа хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх заалт болох аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр бичигдэх байсан боловч бичвэрийн алдаа гаргаж хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2 дахь заалтаар бичигдсэн байх тул өмнөх тушаалд өөрчлөлт оруулж бичвэр, техникийн алдааг засаж тушаалыг өөрчлөн гаргасан болно. Орон тооны бүтцэд өөрчлөлт орж ажлын байр байхгүй болсон ба 2023 оны ЗДТГ-ын цалингийн санд төсөв нь хасагдаж батлагдсан. Ш.Б-ийг ажлаас чөлөөлсөн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна... гэжээ.

     3. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ямар ч байгууллага жилийн эхэнд гаргадаг тушаалууд гэж байгаа. 01 тоот захирамжийн хүрээнд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж бүтэц орон тоог шинээр баталж 4 орон тоог хасаж баталсан. Тамгын газрын үйлчилгээний ажилтнууд 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хурал хийж 5 жолоочийн саналыг авахад Ш.Б өөрөө ёс зүйгүй авир гаргаж саналын цаасыг базаж шидсэн. Бусад 4 жолооч өөрийн саналыг ил тод бичсэн. Хуралдааны тэмдэглэлд энэ тухай тодорхой тэмдэглэсэн байгаа. Эдгээрийг үндэслэн Ш.Б-д 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэл өгсөн. Мэдэгдлийг бичсэн ажилтан хуучин Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж алдаа гаргасан. Буруу гаргасан тушаалаа ойлгож мэдээд 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Б/140 дугаартай тушаал гаргасан. Х Тамгын газар дарга нь Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгосон, хүчингүй болгосон тушаалыг дахин шүүхээр хэлэлцэх боломжгүй. Ш.Б жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох нэг л зорилготой хэрэг байхад нэгтгэж шийдвэрлэх хэрэгтэй, тусад нь шийдвэрлэх нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл үүсэж байгаа тул Б/24 болон Б/140 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэх санал гаргаж байна. Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгочихсон байхад шүүхээс уг тушаалыг хууль бус байна гэж хэрэв шийдвэл шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй. Монгол улсын Шүүхийн тухай хуульд шүүхийн шийдвэр хэрэгжихүйц байх ёстой гэж тодорхой заасан. Ш.Б 2023 оны 3 дугаар сарын 10-нд ажлаа өгснөөс хойш өнөөдрийг хүртэл ажлаа эрхлээгүй явж байна. ажилгүй байх хугацаа үргэлжилж байгаа болохоос биш дунд нь тасалдаж байгаа хэлбэр биш юм. Ш.Б-ийн машин нь эвдэрхий огт хөдөлдөггүй, ажилдаа ямар ч санаачилгагүй учраас бусад жолоочоос өөрөөр үнэлэгдэж байгаа юм. Тэтгэмжийн хувьд хэрэв Ш.Б намайг халсан шийдвэр буруу гэж маргаан үүсгэх байсан бол авах ёсгүй байсан. Тэтгэмжийг хүлээн авсан нь ажил олгогчийн шийдвэрийг зөвшөөрч байгаа хэлбэр. Хурлын тэмдэглэлээс харахад хэмнэлтийн хуулийн хэрэгжүүлж бүтэц орон тоо шинэчилнэ гэснээс Ш.Б-ийг хална гэсэн ямар ч үг байхгүй байгаа... гэжээ.

    4. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ш.Б-д өгсөн мэдэгдэл, Х Тамгын газар даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, Х Тамгын газар даргын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/38 тоот Тушаал хүчингүй болгох тухай тушаал, Х Тамгын газар даргын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №3 хуралдааны тэмдэглэл /шийдвэр/, мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 79 тоот тогтоол, Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 04/1262 тоот Увс аймгийн Засаг дарга Ч.Ч танаа Хууль хэрэгжүүлэх тухай албан бичиг, Монгол улсын Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02/286 тоот Увс аймгийн Засаг дарга Ч.Ч-д танаа Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тухай албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

     5. Хариуцагчаас Увс аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай захирамж, хавсралтын хамт, Х Тамгын газар даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, мэдэгдэл, Х Тамгын газар даргын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/02 тоот Цалин шинэчлэн тогтоох тухай тушаал, хавсралтын хамт, санал бичсэн 5 ширхэг цаас, хоосон цаас 1 ширхэг, Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 13/04 тоот Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зарим арга хэмжээний тухай тогтоол, хавсралтын хамт, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Х Тамгын газар №1 хурлын тэмдэглэл, 2023 оны 04 дүгээрх сарын 11-ний өдрийн төлбөрийн хүсэлт №20230411090353054742 гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

    1. Нэхэмжлэгч Ш.Б-ийн хариуцагч Х Тамгын газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ш.Б-ийг Х Тамгын газар жолоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин Х Тамгын газар даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй учир нь Х Тамгын газар даргын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/38 тоот Тушаал хүчингүй болгох тухай тушаалаар Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай хуралдааны /тэмдэглэл/ шийдвэрийн дагуу аймгийн Х Тамгын газар даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцжээ.

    2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

   Х Тамгын газар даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б\24 тоот тушаал гаргасан. Энэхүү тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгохоор Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо-нд гомдол гаргасан. Тус хорооны 2023 оны 04 сарын 19-ний өдрийн 3 дугаар тэмдэглэлээр Ш.Б-ийг ажлаас чөлөөлсөн үндэслэлүүд тогтоогдохгүй байгаа тул аймгийн Х Тамгын газар даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны Б\24 тушаалыг хүчингүй болгох, Ш.Б-ийг ажлаас чөлөөлөгдөх тухай 2023 оны 2 дугаар сарын 07-нд өгсөн мэдэгдэл хүчингүй гэснийг Х Тамгын газар дарга Г.Б-ийн итгэмжлэлтэй А.А, ажилтан Ш.Б нар харилцан тохиролцож маргааныг шийдвэрлэсэн. Иймд дүрмийн 7.1.6-д заасны дагуу 2023 оны 4 дүгээр сарын 28-ны дотор хэрэгжүүлэхийг ажил олгогчид даалгасан. Х Тамгын газар 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/38 тоот тушаалаар Х Тамгын газар 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болгосон боловч ажилд эгүүлэн тогтоогоогүй учраас хорооны шийдвэрийг бүрэн хэрэгжсэн гэж үзэхгүй байна. Миний шаардлага урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эргэж томилогдох, гэтэл энэ шаардлагыг биелүүлээгүй. Иймд үндэслэлгүй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан Аймгийн Х Тамгын газар даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болгож Х Тамгын газар нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү...гэжээ.

     3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

    Ш.Б-ийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дугаар захирамжаар ЗДТГ-ын бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Энэхүү бүтэц орон тоогоор нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн орон тоо хасагдсан тул Ш.Б-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэрийг гаргасан. Тушаалын төсөл боловсруулагдахдаа хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх заалт болох аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр бичигдэх байсан боловч бичвэрийн алдаа гаргаж хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2 дахь заалтаар бичигдсэн байх тул өмнөх тушаалд өөрчлөлт оруулж бичвэр, техникийн алдааг засаж тушаалыг өөрчлөн гаргасан болно. Орон тооны бүтцэд өөрчлөлт орж ажлын байр байхгүй болсон ба 2023 оны ЗДТГ-ын цалингийн санд төсөв нь хасагдаж батлагдсан. Ш.Б-ийг ажлаас чөлөөлсөн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна...гэжээ.

      4. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

     4.1. Нэхэмжлэгч Ш.Б-ийн хариуцагч Х Тамгын газартхолбогдох Х Тамгын газар даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, 67.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 82 дугаар зүйлийн 82.1.4, аймгийн Х Тамгын газар даргын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/10 дугаар тушаалаар баталсан байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.5 дахь заалтыг тус тус үндэслэн Ш.Б-ийг Х Тамгын газар жолоочийн үүрэгт ажлаас 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

    4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж заасан ба нэхэмжлэгч Ш.Б-ийн мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон талаар нотлох баримт байхгүй.

     Мөн нэхэмжлэгчид 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Х Тамгын газар бүтэц, орон тооны өөрчлөгдөн батлагдсан тул төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.6, хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дугаар заалтын дагуу ажлаас чөлөөлөгдөх мэдэгдлийг хүргүүлэхдээ 1999 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг баримтласан нь буруу болжээ.

      4.2. Увс аймгийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №03 тэмдэглэлээр Ш.Б-ийг ажлаас чөлөөлсөн үндэслэлүүд тогтоогдохгүй байгаа тул ЗДТГ-ын даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 тушаалыг хүчингүй болгох, Ш.Б-ийг ажлаас чөлөөлөгдөх тухай 2023 оны 02 дугаар сарын 07-нд өгсөн мэдэгдэл хүчингүй гэснийг ЗДТГ-ын дарга Г.Б-ийн итгэмжлэлтэй А.А, ажилтан Ш.Б нар харилцан тохиролцож маргааныг шийдвэрллэв. Иймд дээрх шийдвэрийг дүрмийн 7.1.6-д заасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 28-ны дотор хэрэгжүүлэхийг ажил олгогчид даалгав. Тэмдэглэлээр үүрэг хүлээсэн тал нь уг үүргээ биелүүлснээс хойш ажлын 10 өдрийн дотор хорооны ажлын албанд тэмдэглэлийн биелэлтийн талаар бичгээр мэдэгдэнэ. /дүрмийн 3.14 гэж шийдвэрлэсэн ба хэдийгээр Х Тамгын газар даргын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/38 тоот Тушаал хүчингүй болгох тухай тушаалаар Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай хуралдааны /тэмдэглэл/ шийдвэрийн дагуу аймгийн Х Тамгын газар даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсон боловч ажилд эгүүлэн тогтоогоогүй учраас хорооны шийдвэрийг бүрэн хэрэгжсэн гэж үзэхгүй байна гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

    5. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан нэхэмжлэгч Ш.Б нь хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргажээ.

    6. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Б-ийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул түүнийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Ш.Б-ийг Х Тамгын газар жолоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

     7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

      8. Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 04/1262 тоот Увс аймгийн Засаг дарга Ч.Ч танаа Хууль хэрэгжүүлэх тухай, Монгол улсын Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02/286 тоот Увс аймгийн Засаг дарга Ч.Ч танаа Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тухай албан бичгүүд нь хэрэгт хамааралгүй, мөн хариуцагчаас гаргаж ирүүлсэн Х Тамгын газар даргын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/02 тоот Цалин шинэчлэн тогтоох тухай тушаал, санал бичсэн 5 ширхэг цаас, хоосон цаас 1 ширхэг, Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 13/04 тоот Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зарим арга хэмжээний тухай тогтоол, 2023 оны 04 дүгээрх сарын 11-ний өдрийн төлбөрийн хүсэлт №20230411090353054742 гэх баримтууд нь хэрэгт хамааралгүй байх тул тус тус үнэлээгүй болно.

     Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс Ш.Б-ийн нэхэмжлэлтэй Х Тамгын газар даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг, Ш.Б-ийн нэхэмжлэлтэй Х Тамгын газар даргын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т Нэг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адил төрлийн хэд хэдэн хэрэгт зохигчоор оролцож байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй буюу өөр өөр нэхэмжлэгчээс нэг хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлэх нь уг хэргийг шуурхай, зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзвэл тэдгээрийг шүүгчийн захирамжаар нэгтгэн хянан шийдвэрлэж болно гэж заасан ба эдгээр хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэх шаардлагагүй гэж шүүхээс дүгнэсэн болно.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Ш.Б-ийг Х Тамгын газар жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР