| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2023/00248/И |
| Дугаар | 152/ШШ2023/00288 |
| Огноо | 2023-07-20 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 152/ШШ2023/00288
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт Б.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Я овогт Б-ын Б,
Хариуцагч: Т овогт Ж-ийн Б нарт холбогдох,
Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, хариуцагч Б.Б-ээс үндэслэлгүйгээр газар хашаа ашигласны төлбөр 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ж.Б, Б.Б нар холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, хариуцагч Б.Б-ээс үндэслэлгүйгээр газар хашаа ашигласны төлбөр 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Б.Б миний бие Увс аймгийн Улаангом сумын х баг, х тоотод байрлалтай 823 м.кв хэмжээтэй гэр, орон сууцны зориулалт бүхий хашааг иргэн Г.А-аас 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан бөгөөд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/297 дугаар захирамжийн дагуу х дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ бичүүлж, маргаан бүхий газрыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу хууль ёсоор эзэмших эрхтэй болсон. Гэвч миний бие өнөөдрийг хүртэл өөрийн худалдаж авсан, хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газраа хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж чадахгүйд хүрээд байна. Учир нь маргаан бүхий газрын өмнөх эзэмшигч болох Ж.Б нь тус газрыг эзэмшиж байхдаа банкинд барьцаалж, зээл авсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул эрх бүхий этгээдийн зүгээс барьцааны зүйл болох газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дуудлага худалдаа зохион байгуулахад х банкны эрх хүлээн авагч Г.А оролцож, дуудлага худалдааны ялагч болж тус газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авсан байдаг. Улмаар Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/233 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх захирамж гаргаж, Г.А-т газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байсан тул миний бие Г.А-ыг тухайн газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэж, газар худалдан авах тухай гэрээ байгуулж, эзэмшсэн болно. Гэвч Ж.Б гэгч нь дуудлага худалдааны үндсэн дээр барьцааны зүйл болох газрыг худалдаж, газар эзэмших эрх шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэж, захиргааны хэргийн анхан шүүхэд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/233 дугаар захирамжийн Г.А-т гэсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, 3 шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Одоо миний хууль ёсоор эзэмшиж байгаа газар буюу хашаанд Б.Б гэх этгээд гэр барин амьдарч байгаа бөгөөд энэ газар минийх тул чөлөөлж өгнө үү гэж удаа дараа хандахад Ж.Б-ын газар дээр, түүний зөвшөөрснөөр амьдарч байгаа учраас чөлөөлж өгөхгүй гэдэг тайлбар гаргаж газар эзэмшигч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Мөн тус газар дээр Ж.Б-ын өмчлөлийн 60 гаруй тооны модон сав буюу поошик, газрын бүрдэл хэсэг болсон өмчлөх эрхийн гэрчилгээгүй 2 амбаарт Ж.Б-ын өмчлөлийн эд зүйлс хадгалагдаж байна. Иргэний хуулийн 92.1 дүгээр зүйлд Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасан байх тул иргэн Б.Б, Ж.Б нарт хашаанаас нүүж, өөрийн өмчлөлийн эд зүйлээ авч миний эзэмшлийн Увс аймгийн Улаангом сумын Х баг, х тоотод байрлах гэр, -хашааны зориулалт бүхий 823 м талбай бүхий газартай хашааг чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү. Миний бие 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан өдрөөс хойш өөрийн эзэмшлийн газраа хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас бодитоор эзэмшиж, ашиглаж чадаагүй бөгөөд Б.Б нь Ж.Б тухайн газрыг эзэмших эрхгүй, миний бие хууль ёсоор тухайн газрыг эзэмших эрхтэй гэдгийг мэдсээр байж тухайн хашаанд өнөөдрийг хүртэл амьдарсаар байгаа тул миний бие Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Б-ээс тухайн хашаанд 2 жил үндэслэлгүйгээр амьдарсны төлбөрт сарын 50,000 төгрөгөөр тооцож 1,200,000 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Б нэхэмжлэлийн шаардлагадаа миний бие Ж.Б-аас 823 м.кв хэмжээтэй гэр орон сууцны зориулалт бүхий 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан өдрөөс хойш 2 жил гаруй хугацаанд эзэмшиж, ашиглаж чадаагүйн улмаас иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Б-ээс тухайн хашаанд 2 жил үндэслэлгүйгээр амьдарсны төлбөрт 50,000 төгрөгөөр тооцож 1,200,000 төгрөг нэхэмжилсэн. Мөн дээрх 823 м.кв талбай бүхий газартай хашааг чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү гэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 4 жилийн хугацаанд 3 шатны шүүхээр маргаан үүсгэж өдий хүртэл явсан. Миний маргаан дуусаагүй гэж үзэж н.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариу тайлбар гаргаж байна. Энэ маргааны нөхцөл байдлын улмаас миний бие хохирсон, надад хуулиар олгосон эрх зүйн байдлыг Х банкны захирал Г.А, Улаангом сумын Засаг дарга Ц.П, нар хуйвалдаж миний Увс аймгийн Улаангом сумын х баг, х тоотод байрлах гэр, хашааны зориулалт бүхий 823 м.кв талбай бүхий газартай хашааг үнэгүйдүүлж 5,000,000 төгрөгөөр Б.Б-д зарсныг хүлээн зөвшөөрөхгүй ирсэн билээ. Ж.Б миний бие Х банканд хэдийгээр 11,000,000 төгрөгийн зээлтэй байсан ч хууль номынхоо хүрээнд үнэлүүлэх буюу шүүхэд хандсан байхад зориудаар Улаангом сумын х багийн х тоотод байршилтай 840 м.кв эзэмших эрхийн гэрчилгээтэй, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарах хашаа, амбаар зэргийн хэмжээг багасгаж хашааны үнийг бууруулж, байршлыг өөрчилж, банкны захирал Г.А Засаг дарга Ц.П-аар 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/233 дугаартай захирамжийг улсын баярын өмнө гаргуулж авсан нь миний газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн хуульд заасан дээрх баримт бичиг байхгүй байхад Улаангом сумын Засаг дарга нь эзэмших эрхийг дур мэдэн Г.А-т шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.4-т заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулж ирсэн нь илт байгаа учраас бидний маргаан өдий хүртэл үргэлжилж яваа билээ. Хэрэв банк надаас барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар миний эзэмшлийн гэр хашааны зориулалттай газар, хашааг хураан авч 11,000,000 төгрөгийн зээлд авсан бол бидний энэхүү маргаан аль хэдийн нэг талдаа гарсан байх ёстой. Ядарсан ганц бие олон нялх хүүхэдтэй эмэгтэйн газар хашааг зориудаар иргэн Б.Б-д 5,000,000 төгрөгөөр худалдаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. 2020 оны байдлаар манай хашаатай зэргэлдээ айл манайхаас хэмжээний хувьд бага адилхан газар хашааг тухайн үед 12,000,000 төгрөгөөр худалдсан байдаг. Тэгвэл банкны захирал Г.А өөрийнхөө ашиг сонирхлыг бодож Б.Б-д 5,000,000 төгрөгөөр худалдсан. Төрийн үйлчилгээний банкны эрх ашгийг бодсон бол миний хашааг 11,000,000 төгрөгийн барьцаанд авч миний зээл хангалттай хаагдах байсан. Тийм учраас шүүхийн шийдвэртэй надад холбогдох зээлийн үлдэгдлийг би Г.А-аас нэхэмжилнэ гэж бодож байгаа...Би Б.Б-д хашаа зараагүй, миний хашаа хорооны маргаан 2020 оноос 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл үргэлжилсэн гэдгийг Монгол улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 13 тоот тогтоолоор нотлогдож байгаа тул 1,200,000 төгрөг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй гэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд би Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.
3. Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Ж.Б нь энэхүү хашааг харж хамгаал гэж буулгасан. Увс аймаг, Улаангом сум, Х баг, х тоотод түр оршин суугч Б.Б би Б.Б-ын 2 жил үндэслэлгүйгээр амьдарсны төлбөрт 50,000 төгрөгөөр тооцож 1,200,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж.Б манайхыг энэ хашааг чөлөөлж нүү гэсэн цагт нүүнэ гэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Бунжаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгэнт захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр гарсан тул хашааг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй. Харин Б.Б-ээс хашаа ашигласны төлбөрт 1,200,000 төгрөг гаргуулах шаардлага нь үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч Ж.Б-ын хувьд захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэсэн ба энэ маргаан нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дууссан тул 2 жил үндэслэлгүй ашигласан гэж үзэх боломжгүй юм. Иймд хариуцагч Б.Б-ээс 2 жил үндэслэлгүйгээр хашаанд амьдарсны төлбөрт 1,200,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.
5. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Б.Б-ын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаангом сумын Засаг даргад гарасан өргөдөл, Б.Б-ын дугаар Х газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 22 дугагартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 539 дүгээр Ж.Б-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай магадлал, Монгол улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13 дугаар Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол, албан мэдэгдэх хуудас өгсөн жагсаалт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б-ын хариуцагч Ж.Б, Б.Б нарт холбогдох хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, хариуцагч Б.Б-гээс үндэслэлгүйгээр газар хашаа ашигласны төлбөр 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Б.Б миний бие Увс аймгийн Улаангом сумын Х баг, х тоотод байрлалтай 823 м.кв хэмжээтэй гэр, орон сууцны зориулалт бүхий хашааг иргэн Г.А-аас 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан бөгөөд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/297 дугаар захирамжийн дагуу Х дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ бичүүлж, маргаан бүхий газрыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу хууль ёсоор эзэмших эрхтэй болсон. Гэвч миний бие өнөөдрийг хүртэл өөрийн худалдаж авсан, хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газраа хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж чадахгүйд хүрээд байна. Учир нь маргаан бүхий газрын өмнөх эзэмшигч болох Ж.Б нь тус газрыг эзэмшиж байхдаа банкинд барьцаалж, зээл авсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул эрх бүхий этгээдийн зүгээс барьцааны зүйл болох газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дуудлага худалдаа зохион байгуулахад Х банкны эрх хүлээн авагч Г.А оролцож, дуудлага худалдааны ялагч болж тус газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авсан байдаг. Улмаар Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/233 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх захирамж гаргаж, Г.А-т газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байсан тул миний бие Г.А-ыг тухайн газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэж, газар худалдан авах тухай гэрээ байгуулж, эзэмшсэн болно. Гэвч Ж.Б гэгч нь дуудлага худалдааны үндсэн дээр барьцааны зүйл болох газрыг худалдаж, газар эзэмших эрх шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэж, захиргааны хэргийн анхан шүүхэд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/233 дугаар захирамжийн Г.А-т гэсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, 3 шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Одоо миний хууль ёсоор эзэмшиж байгаа газар буюу хашаанд Б.Б гэх этгээд гэр барин амьдарч байгаа бөгөөд энэ газар минийх тул чөлөөлж өгнө үү гэж удаа дараа хандахад Ж.Б-ын газар дээр, түүний зөвшөөрснөөр амьдарч байгаа учраас чөлөөлж өгөхгүй гэдэг тайлбар гаргаж газар эзэмшигч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Мөн тус газар дээр Ж.Б-ын өмчлөлийн 60 гаруй тооны модон сав буюу поошик, газрын бүрдэл хэсэг болсон өмчлөх эрхийн гэрчилгээгүй 2 амбаарт Ж.Б-ын өмчлөлийн эд зүйлс хадгалагдаж байна. Иргэний хуулийн 92.1 дүгээр зүйлд Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасан байх тул иргэн Б.Б, Ж.Б нарт хашаанаас нүүж, өөрийн өмчлөлийн эд зүйлээ авч миний эзэмшлийн Увс аймгийн Улаангом сумын Х баг, хтоотод байрлах гэр, хашааны зориулалт бүхий 823 м талбай бүхий газартай хашааг чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү. Миний бие 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан өдрөөс хойш өөрийн эзэмшлийн газраа хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас бодитоор эзэмшиж, ашиглаж чадаагүй бөгөөд Б.Б нь Ж.Б тухайн газрыг эзэмших эрхгүй, миний бие хууль ёсоор тухайн газрыг эзэмших эрхтэй гэдгийг мэдсээр байж тухайн хашаанд өнөөдрийг хүртэл амьдарсаар байгаа тул миний бие Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Б-гээс тухайн хашаанд 2 жил үндэслэлгүйгээр амьдарсны төлбөрт сарын 50,000 төгрөгөөр тооцож 1,200,000 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Хариуцагч Ж.Б, Б.Б нэхэмжлэлийн шаардлагадаа миний бие Ж.Б-с 823 м.кв хэмжээтэй гэр орон сууцны зориулалт бүхий 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан өдрөөс хойш 2 жил гаруй хугацаанд эзэмшиж, ашиглаж чадаагүйн улмаас иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Б-ээс тухайн хашаанд 2 жил үндэслэлгүйгээр амьдарсны төлбөрт 50,000 төгрөгөөр тооцож 1,200,000 төгрөг нэхэмжилсэн. Мөн дээрх 823 м.кв талбай бүхий газартай хашааг чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү гэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 4 жилийн хугацаанд 3 шатны шүүхээр маргаан үүсгэж өдий хүртэл явсан. Миний маргаан дуусаагүй гэж үзэж н.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариу тайлбар гаргаж байна. Энэ маргааны нөхцөл байдлын улмаас миний бие хохирсон, надад хуулиар олгосон эрх зүйн байдлыг Х банкны захирал Г.А, Улаангом сумын Засаг дарга Ц.П, нар хуйвалдаж миний Увс аймгийн Улаангом сумын Х баг, х тоотод байрлах гэр, хашааны зориулалт бүхий 823 м.кв талбай бүхий газартай хашааг үнэгүйдүүлж 5,000,000 төгрөгөөр Б.Б-д зарсныг хүлээн зөвшөөрөхгүй ирсэн билээ. Ж.Б миний бие Х банканд хэдийгээр 11,000,000 төгрөгийн зээлтэй байсан ч хууль номынхоо хүрээнд үнэлүүлэх буюу шүүхэд хандсан байхад зориудаар Улаангом сумын х багийн х тоотод байршилтай 840 м.кв эзэмших эрхийн гэрчилгээтэй, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарах хашаа, амбаар зэргийн хэмжээг багасгаж хашааны үнийг бууруулж, байршлыг өөрчилж, банкны захирал Г.А Засаг дарга Ц.П-р 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/233 дугаартай захирамжийг улсын баярын өмнө гаргуулж авсан нь миний газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн хуульд заасан дээрх баримт бичиг байхгүй байхад Улаангом сумын Засаг дарга нь эзэмших эрхийг дур мэдэн Г.А-т шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.4-т заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулж ирсэн нь илт байгаа учраас бидний маргаан өдий хүртэл үргэлжилж яваа билээ. Хэрэв банк надаас барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар миний эзэмшлийн гэр хашааны зориулалттай газар, хашааг хураан авч 11,000,000 төгрөгийн зээлд авсан бол бидний энэхүү маргаан аль хэдийн нэг талдаа гарсан байх ёстой. Ядарсан ганц бие олон нялх хүүхэдтэй эмэгтэйн газар хашааг зориудаар иргэн Б.Б-д 5,000,000 төгрөгөөр худалдаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. 2020 оны байдлаар манай хашаатай зэргэлдээ айл манайхаас хэмжээний хувьд бага адилхан газар хашааг тухайн үед 12,000,000 төгрөгөөр худалдсан байдаг. Тэгвэл банкны захирал Г.А өөрийнхөө ашиг сонирхлыг бодож Б.Б-д 5,000,000 төгрөгөөр худалдсан. Төрийн үйлчилгээний банкны эрх ашгийг бодсон бол миний хашааг 11,000,000 төгрөгийн барьцаанд авч миний зээл хангалттай хаагдах байсан. Тийм учраас шүүхийн шийдвэртэй надад холбогдох зээлийн үлдэгдлийг би Г.А-аас нэхэмжилнэ гэж бодож байгаа...Би Б.Б-д хашаа зараагүй, миний хашаа хорооны маргаан 2020 оноос 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл үргэлжилсэн гэдгийг Монгол улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 13 тоот тогтоолоор нотлогдож байгаа тул 1,200,000 төгрөг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй гэж хүлээн зөвшөөрөхгүй байна...гэжээ.
4.1. Хариуцагч Б.Б: Миний бие Б.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Ж.Б нь энэхүү хашааг харж хамгаал гэж буулгасан. Увс аймаг, Улаангом сум, Х баг, х, Х тоотод түр оршин суугч Б.Б би Б.Б-ын2 жил үндэслэлгүйгээр амьдарсны төлбөрт 50,000 төгрөгөөр тооцож 1,200,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж.Б манайхыг энэ хашааг чөлөөлж нүү гэсэн цагт нүүнэ гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/297 тоот захирамжаар Б.Б-д Увс аймгийн Улаангом сумын Х тоотод байрлах, 823 м.кв, гэр, орон сууцны зориулалттай газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн болох нь хэрэгт авагдсан иргэний газар эзэмших эрхийн дугаар Х гэрчилгээ, кадастрын зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Мөн Ж.Б нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдуулан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/233 дугар Газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжийн Ж.Б-ын х багт эзэмшиж буй 823 мкв газрыг Г.А-т шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 22 дугаартай шийдвэрээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б-ын шүүхэд гаргасан Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/233 дугар Газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжийн Ж.Б-ын х багт эзэмшиж буй 823 мкв газрыг Г.А-т шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 539 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Монгол улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13 дугаар Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоолоор Ж.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
Нэхэмжлэгч нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад бусдын хууль бус эзэмшлээс Улаангом сумын х баг, Х тоот хаягт байрлах хашааг албадан чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж, Б.Б-д 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр албадан мэдэгдэх хуудас өгсөн боловч биелүүлээгүй байна.
Ийнхүү нэхэмжлэгч Б.Б нь Увс аймгийн Улаангом сумын Х баг, Х тоотод байрлах, 823 м.кв, гэр, орон сууцны зориулалттай газрын хууль ёсны эзэмшигч байх бөгөөд хариуцагч Ж.Б, Б.Б нар нь уг газрыг хууль бусаар эзэмшиж байгаа болох нь дээр дүгнэснээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байна.
5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын Увс аймгийн Улаангом сумын Х багт байрлах, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, 823 м.кв газрыг хариуцагч Ж.Б, Б.Б нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Б-д холбогдуулан миний хашаанд нь 2 жил үндэслэлгүйгээр амьдарсны төлбөрт сарын 50,000 төгрөгөөр тооцож нийт 1,200,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч нотлох баримтаар нотлоогүй. Иймд Б.Б-ын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг баримтлан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Б, Б.Б нараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын Увс аймгийн Улаангом сумын Х багт байрлах, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, 823 м.кв газрыг хариуцагч Ж.Б, Б.Б нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-ээс 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Б, Б.Б нараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР