Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу д*******лж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн д******* М.Бямбагэрэл,

улсын яллагч О.Мөнхтуяа,

хохирогч Х.Ш,

шүүгдэгч Т.Х*******, түүний өмгөөлөгч Ж.Ариунж*******л нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Т.Х*******т холбогдох эрүүгийн 2515002410179 дугаартай, 304/2025/0194/Э индекстэй хэргийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б******* овогт Т*******ийн Х*******, Булган аймгийн ******* суманд 1993 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, 32 настай, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Булган аймгийн ******* сумын ******* 6 дугаар баг ******* ******* тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Булган аймгийн ******* сумын ........ ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Т.Х******* нь 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өөрийнх нь зургийг “******* сумын нэгдсэн зар” нэртэй фейсбүүк цахим орчинд “тогны мөнгө *******лна” гэх утга бүхий пост байршуулсан байсан байсныг Х.Шийг тавьсан гэж ойлгон уурлаж мөн өдрийн 13 цагийн орчимд Булган аймгийн ******* сумын ******* 6 дугаар багт байрлах “ толгой” гэх газарт хөдөө хээр хохирогч Х.Шийг эхнэр С.Ан хамт өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл дотор сууж байхад нь хүрч ирэн “чи яагаад хүний зургийг цахим орчинд байршуулдаг юм” гэж хэлэн хохирогчийг тээврийн хэрэгсэл дотроос нь татаж г*******н мөр, цээж, толгой хэсэгт нь гараараа удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь “баруун 6 дугаар хавирганы цууралт /бүрэн бус хугарал/, цээж, баруун бугалга, өгзөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.Х******* нь 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн ******* сумын ******* 6 дугаар багт байрлах “ толгой” гэх газарт Х.Шг эхнэр С.Ан хамт тээврийн хэрэгсэл дотор сууж байхад нь тээврийн хэрэгсэл дотроос нь татаж г*******н мөр, цээж, толгой хэсэгт нь удаа дараа цохиж зодон эрүүл мэндэд нь “баруун 6 дугаар хавирганы цууралт, цээж, баруун бугалга, өгзөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

-Хохирогч Х.Ший: “...2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн ******* сумын ******* 6 дугаар багт гэх газар эхнэр болох Ан хамт өөрийн машин дотор ярилцаад сууж байхад Х******* гэх залуу ирээд миний машины хаалгыг онгойлгоод үгийн зөрүүгүй ирээд шууд зодсон. Х******* гэх залуу 2 жилийн өмнөөс манай эхнэр болох Атай нууцаар явалдаж байгааг би мэдсэн учраас эхнэртэй ярилцаад сууж байхад манай эхнэр Х*******ыг дуудсан юм шиг байна лээ. Тэгээд намайг Х******* ирээд зодсон би тухайн үед эхнэртэй гар хүрч зодсон асуудал байхгүй. Би эхнэртэй гар хүрдэггүй бид зүгээр ярилцаад сууж байхад ирээд Х******* намайг шалтгаангүй зодсон тухайн үед Х******* архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан.

Х******* миний толгой хэсэгт бараг 10 удаа мөн баруун цээж мөрний хэсэгт мөн олон удаа цохисон манай эхнэр хүртэл Х*******ыг болиоч чиний буруу ш дээ гэж хэлж байсан. Тэгсэн чинь Х******* улайраад дайраад болихгүй байсан. Би гараараа цааш нь зөндөө түлхсэн боловч болихгүй зодоод байсан. Тэгээд машиндаа очоод суухаар нь би зугтаагаад явсан. Би тухайн үед гайгүй байх гэж бодоод цагдаад хандаагүй гэтэл хэд хоногоос амьсгаа авч чадахгүй баруун гараа өргөж чадахгүй болоод байхаар нь 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр цагдаад хандаад, Улаанбаатар хот яваад “Мөнгөн гүүр” гэх хувийн эмнэлэгт нарийн шинжилгээ хийлгэхэд хавирга хугарсан гэх хариу гарсан тул шүүх эмнэлэгт үзүүлсэн. Миний хувьд улсын эмнэлэгт үзүүлээгүй оочир дараа ихтэй байсан учраас цаг алдахгүй хувийн эмнэлэгт үзүүлсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлж сэтгэл санаанд учирсан хохирлоо гаргуулна миний сэтгэл санаа үнэхээр хүнд байна Х******* манай эхнэртэй явалдаж гэр бүл үймүүлж үр хүүхэд болон надад байнга дарамт үүсгэж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

-2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дахин өгсөн “...Намайг машинд сууж байхад машины хаалгыг шууд татаж онгойлгоод миний баруун цээж болон мөр, толгой хэсэгт гараараа нэлээн хэдэн удаа цохисон би тоог нь мэдэхгүй байна. Тэгээд намайг машинаас буулгаад цээж, толгой хэсэгт хэд хэд цохиход миний эхнэр А бид хоёрыг салгах гээд оролдож байгаад салгасан. Тэгээд Х******* гэдэг залуу надаас холдохоор нь би машинаа унаад явсан. Харин миний эхнэр А алхаад явсан. ...Миний хавирга гараараа цохиход нь гэмтсэн, мөрний бугалга хэсэг мөн машин дотор сууж байхад цохисноос болж үүссэн. Харин өгзөг хэсэгт өвдөглөсөн байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

-Гэрч С.Ан: “...2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр манай нөхөр болох Ш манай хажуу хашааны залуу болох Х******* нар хоорондын үл ойлголцол шалтгаанаас болоод хоорондоо м*******лдаад зодолдсон. Намайг Х******* гэх залуутай хардаад байдаг юм. Х******* бид хоёрын дунд ямар нэгэн дотно харилцаа байхгүй бид 2 бага ангидаа хамт сурдаг байсан юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0725/9452 дугаартай:

1.Х.Ший биед баруун 6 дугаар хавирганы цууралт /бүрэн бус хугарал/, цээж, баруун бугалга, өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 3-аас доошгүй удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байна.

3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЕГ0825/2635 дугаартай: “...Хын Ший сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 53-55-р тал/,

-Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 10/109 дугаартай албан бичиг, түүний хавсралт / хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Чийн: “...Х.Ш нь нийт 68,000 төгрөгийн зардал гаргуулж эмчилгээ хийлгэсэн байна. ...68,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 87-88 дахь тал/,

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Ш: “...Тухайн үйл явдал 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн ******* сумын ******* 6 дугаар багт байрлах “ толгой” гэх газарт болсон. Манай гэр бүл 2 жилийн хугацаанд таарамжгүй харилцаатай байгаа тул би тухайн өдөр хүүхдээсээ холдож эхнэр С.Атай ярилцахаар “ толгой” гэх газарт очсон байсан. Тэгээд би эхнэртэйгээ м*******лдаад байж байтал Т.Х******* ирээд үг хэлэх завдалгүй машины хаалга нээгээд намайг зодсон. Би ******* сумын нэгдсэн зар” нэртэй фейсбүүк цахим орчинд “тогны мөнгө *******лна” гэх утга бүхий пост байршуулаагүй. Т.Х******* миний машины хаалгыг онгойлгоод үгийн зөрүүгүй ирээд шууд зодсон. Тэгээд би цагдаад мэдүүлэг өгөөд Улаанбаатар хот явж шинжилгээ хийлгэсэн. Тухайн үед би баруун талынхаа гарыг даахгүй ажлаа хийж чадахгүй болсон байсан. Одоо эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ. Т.Х******* манай эхнэртэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж миний сэтгэл санааг хүнд байдалд оруулсан. Би маш их гомдолтой байна...” гэв.

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Х*******: “...2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн өглөө 6 цагийн үед Х.Ш өөрийнхөө хуурамч фейсбүүк хаягаас 6000 гаран хүнтэй “******* сумын нэгдсэн зар” нэртэй фейсбүүк цахим орчинд “тогны мөнгө *******лна” гэх утга бүхий пост байршуулсан байсан. Мөн өмнө нь 2-3 удаа пост байршуулж байсан. Би тухайн үед өөрийн фейсбүүк хаягийг хакердуулсан гэж бодож байсан ч хүнээс асуухад эвлүүлсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Х.Шгийн эхнэрээс янзлаад өгөөч гэхэд Булган аймгийн ******* сумын ******* 6 дугаар багт байрлах “ толгой” гэх газарт байна гэж хэлсэн. Тэгээд “ толгой” гэх газарт яваад очиход Х.Ш эхнэртэйгээ сууж байсан. Би Х.Шг “чи яагаад хүний зургийг цахим орчинд байршуулдаг юм” гэж хэлэн 2-3 удаа цохисон. Өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг

зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн  шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан ******* хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Т.Х******* нь өөрийн сонгон авсан өмгөөлөгч Ж.Ариунж*******лын хамт шүүх хуралдаанд оролцсон болно.

1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Т.Х*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

Хохирогч: “...Т.Х******* манай эхнэртэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж манай гэр бүл 2 жилийн хугацаанд таарамжгүй харилцаатай байгаа. Т.Х******* олон танил тал, найз нөхөдтэй, чамайг бодвол өндөр цалинтай, шүүх, прокурор, өмгөөлөгч хэнийг ч мөнгөөр авч чадна гэх мэтээр надтай харьцаж байсан. Би их гомдолтой байна. Шүүх үнэн зөвөөр шийдэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч Т.Х******* нь хохирогч Х.Ший биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. М*******ан хаанаас үүссэн гэдгийг тодорхойлох зорилгоор 1 хуудас баримтыг шүүхэд өгсөн. Хохирогчийн мэдүүлэгт үгийн зөрүүгүй ирээд шууд зодсон гэдэг нөхцөл байдал байгаа тул нөхцөл байдлыг тайлбарлаж байна. Шүүгдэгч шүүхээс тогтоосон хэмжээгээр хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байна. Эрүүл мэндийн даатгалын санд 68,000 төгрөг төлсөн. Хохирогчийн зүгээс шүүх хуралдаанаас өмнө баримт г*******ж өгөөгүй тул хохирол төлбөр төлөөгүй. Сэтгэл санааны хохирлыг шүүхээс тогтоогдсон хэмжээгээр төлнө. Мөн хохирогчийн зүгээс г*******ж өгсөн баримтуудыг харахад Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасан эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой баримтуудад хамаарахгүй байна. Хохирогч баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрх нь нээлттэй. Гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч: “...Би Х.Штэй шүүх цагдаагийн асуудлаар ярьж байгаагүй. Би эхлээд очиж уулзахад надаас 10,000,000 төгрөг нэхэмжилсэн. Энэ талаар Х.Ший эхнэр мэдэж байгаа. Сая худал мэдүүлэг өгч байна. Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Дахиж ийм алдаа г*******хгүй...” гэв.

Шүүгдэгч Т.Х*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед халдаж хөнгөн зэргийн хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0725/9452 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Т.Х*******ын хохирогч Х.Шг зодсон үйлдэл нь хохирогчийн бие махбодод учирсан “баруун 6 дугаар хавирганы цууралт, цээж, баруун бугалга, өгзөгт цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэлтэй шалтгаант холбоотой болох нь шүүх эмнэлгийн дүгнэлт г*******сан шинжээч эмч Ц.Бадралын “...Х.Шгийн биед учирсан гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, 3-аас доошгүй удаагийн үйлдлээр үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлтээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлт бүрэн бус, үндэслэлгүй, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлсон.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Шгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдоно.

Хохирогч Х.Ш нь шүүгдэгч Т.Х*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар дараах зардлыг нэхэмжилж баримтыг шүүхэд ирүүлжээ. Үүнд:

-Сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөг,

-Эмчилгээ хийлгэсэн зардал 1,008,000 төгрөг, нийт 6,008,000 төгрөгийг нэхэмжилжээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт “...Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй...” гэж, 230.2 дахь хэсэгт “...Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана...” гэж, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заасныг тус тус баримтлан хохирогч Х.Ший г*******сан нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

1.5.1.”Мөнгөн гүүр” эмнэлэгт эмчилгээ үзлэг  зардалд зарцуулсан 112,000 төгрөгийг гаргуулах,

1.5.2.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ЕГ/0825/1554 дугаартай “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох” шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтэд “Х.Шгийн” сэтгэцэд сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэжээ.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг *******члалыг батлах тухай” тогтоолын 4 хэсэгт заасан *******члалаар  “хоёрдугаар” зэрэглэлд сэтгэцийн хор уршиг 4-8 хувь гэж тооцон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл тооцож нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохоор заасан.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 03 дугаартай тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цагт 4715 төгрөг буюу сард 792,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоожээ.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийсэн  дүгнэлт”, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “жишиг *******члал”-ын 4-т заасныг үндэслэн хохирогч Х.Ший сэтгэцийн хор уршгийн хэмжээг хоёрдугаар зэрэглэлд тооцон, хор уршиг учрах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлэн 6,336,000 төгрөгийг шүүгдэгч Т.Х*******аас гаргуулж хохирогч Шд  олгуулахаар шийдвэрлэв.

1.5.3.Хохирогч Х.Шгийн эмчилгээ хийлгэсэн, замын зардалд зарцуулсан талаар зардлыг түүний г*******ж өгсөн ХААН банкны депозит дансны хуулгад үндэслэн тодорхойлох боломжгүй, энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хэлэлцэхгүй орхисон зардлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэв.

1.5.4.Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Г.Ший эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардалд зарцуулсан 68,000 төгрөгийг шүүгдэгч Т.Х******* нь Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 дугаартай  дансанд төлсөнг дурдаж шийдвэрлэлээ.

Дээрх нотлох баримтад дүгнэлт хийн шүүгдэгч Т.Х*******аас  хохирогч Х.Ший сэтгэцэд учирсан хор уршигт 6,336,000 төгрөг, эмчилгээ хийлгэсэн зардалд зарцуулсан 112,000 төгрөг нийт 6,448,000 төгрөгийг  гаргуулахаар шийдвэрлэснийг уншиж танилцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлөх” талаар санал байгаа эсэхийг тодруулахад шүүгдэгч Т.Х*******, түүний өмгөөлөгч Ж.Ариунж*******л нар учирсан хохирлын зарим хэсгийг  нөхөн төлөхөө илэрхийлэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг 10 минутын хугацаагаар завсарлуулах хүсэлт г*******сныг шүүх хүлээн авсан болно.

Шүүх хуралдаан завсарласан хугацаанд шүүгдэгч нь сэтгэцэд учирсан хор уршигт 1,336,000 төгрөг, эмчилгээ хийлгэсэн зардалд 112,000 төгрөг нийт 1,448,000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 5,000,000 гаргуулахаар шийдвэрлэлээ.

Хохирогч Х.Ш нь энэ хуралдаанаар хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн талаар болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбогдуулан цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөөс тодорхой хэмжээгээр төлсөн байна. Мөн түүний хувийн байдлын тухайд шүүгдэгч нь ээж 2 дүүгийн хамт амьдардаг, тогтвор суурьшилтай ажил эрхэлдэг байна. Иймд шүүгдэгчийн ажил эрхлэлтийн байдал, цалин хөлс, орлогын хэмжээг х*******лзан 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

Хохирогч: “...Шүүгдэгчтэй эвлэрэн хэлэлцэх боломжгүй. Хуульд зааснаар хамгийн дээд ялаар шийтгэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч: “...Торгох ял оногдуулж, торгуулийн хэмжээг багаар тогтоож өгнө үү...” гэв.

2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 66 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 67 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 68 дахь тал/, эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 92 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Т.Х*******ын хувийн байдлыг тодорхойлов.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг х*******лзан үзлээ.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь х*******лзан шүүгдэгч Т.Х*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Х*******т сануулав.

2.3.Бусад асуудлын талаар

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Т.Х******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б******* овогт Т*******ийн Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х*******т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Х*******т сануулсугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т.Х*******аас 5,000,000  төгрөгийг  гаргуулж хохирогч Х.Шд олгосугай

5.Хохирогч Х.Ш нь эмчилгээ хийлгэсэн болон замын зардалтай холбогдон гарсан зардал болон цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Т.Х******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол г*******х, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол г*******сан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х*******т авсан хувийн баталгаа г*******х таслан сэргийлэх ******* хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ЁНДОНСАМБУУ