| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 320/2025/0377/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/403 |
| Огноо | 2025-11-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.Даваахүү |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/403
2025 11 27 2025/ШЦТ/403
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Б.Даваахүү,
Хохирогч Л.О,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бийн Од холбогдох эрүүгийн 2538000870367 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Бийн О,
Шүүгдэгч Б.О нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байх дөрвөн замын уулзвар гэх газар хар өнгийн ********* маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч...зам тавьж өгнө. 16.2. 3өвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө. 3 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд)...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...гэсэн заалтуудыг зөрчин явган зорчигч Л.О-ийг мөргөн зам тээврийн осол гаргаж, улмаар түүний эрүүл мэндэд зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн шилбэ, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.О нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байх дөрвөн замын уулзвар гэх газар хар өнгийн ********* маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч...зам тавьж өгнө. 16.2. 3өвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө. 3 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд)...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...гэсэн заалтуудыг зөрчин явган зорчигч Л.О-ийг мөргөн зам тээврийн осол гаргаж, улмаар түүний эрүүл мэндэд зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн шилбэ, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2538000870367 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Мөрөн сумын *** дугаар багийн дөрвөн замын гэрлэн дохиогоор баруун гар тал руугаа эргэх үйлдэл хийтэл түс гэсэн чимээ гарсан. Би шууд тормос гишгээд зогссон. Уг нь надад юу ч харагдаагүй юм. Тэгээд би машинаас буугаад хартал эмэгтэй хүн газар уначихсан байдалтай, хажууд нь нэг эрэгтэй хүн зогсож байсан. Тэгтэл тэр эмэгтэй чи яаж байгаа юм. Намайг мөргөчихлөө хөл мэдээгүй байна гээд уйлаад байсан. Тэгээд тухайн эмэгтэй хүнтэй цуг явж эрэгтэй хүн цагдаад дуудлага өгөөд би эмнэлэг дуудсан...1,800,000 төгрөгийн хохирол төлсөн...Хүнд хохирол учруулсан учраас шүүхээс тогтоосон хэмжээгээр хохирлыг төлж барагдуулна... Юуны өмнө Л.О эгчээс уучлалт хүсэж байна. Би мөргөсөн өдрөө өвдөг чичрээд танаас уучлалт гуйж байсан. Би албаар ингээгүй, би санамсаргүй мөргөчихлөө, би таныг хараагүй шүү гэдгээ хэлээд уучлалт гуйгаад уйлж байсан...Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Нийгэмд буруу үлгэр жишээ үзүүлсэндээ харамсаж байна. Би үр хүүхдүүд, ханьдаа, таны амьдралд ийм хэцүү нөхцөл байдал үүсгэсэндээ маш их гэмшиж, харамсаж байна...”гэх мэдүүлэг,
Хохирогч Л.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр **** гэх нэртэй дэлгүүр ороод 50-100-ын урд талын дөрвөн замын уулзвараар ногоон гэрлээр явган хүний гарцаар гарч байхад манай хүү хөөе гээд нэг мэдэхэд баруун талаас гэнэт тээврийн хэрэгсэл хурдтай орж ирээд намайг мөргөсөн. Тэгээд манай хүү ирээд намайг босгосон. Босох гэтэл миний зүүн хөл хөдлөхгүй ямар ч мэдээ байхгүй байсан. Тэгээд 103, 102-т дуудлага өгөхөөр болсон. Тухайн жолооч надад анхан шатны тусламж огт үзүүлээгүй тээврийн хэрэгслээ холдуулна гээд байсан...Сэтгэл санааны хувьд гүн хямралтай байна. Маш их хохиролтой байна...3,270,682 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн. Энэ нь 3 сард хэрэглэсэн эмчилгээний зардал, онгоцоор явсан зардал юм...15,000,000 төгрөгийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд нэхэмжилнэ... Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжилнэ...Олох ёстой байсан орлого 1,785,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Ж.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Мөрөн сумын *** дугаар баг дөрвөн зам дээр тус сумын **** тоотод оршин суух Б.О нь ********* маркийн **** улсын дугаартай автомашиныг жолоодож яваад явган зорчигч Л.О-ийг мөргөж, гэмтээсэн..” гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Л.О нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс түргэн ойрын дуудлага 59,304 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламж 37,082 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28- ны өдөр ГССҮТөвд мэс заслаар 1,545,440 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр **** ЭМТөвөөс амбулаторийн үзлэгээр 20,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс амбулаторийн үзлэгээр 23,760 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс амбулаторийн тусламж, үзлэгээр 23,760 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 03, 04, 05, 06, 09, 10, 13, 16-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс амбулаторийн тусламж, үзлэгээр нийт 190,080 төгрөг, нийт 1,899,426 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тус тус авсан нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээд Б.О-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд нөхөн төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-р хуудас),
Гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 15:00-16:00 цагийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын дөрвөн замын уулзвар 50-100 буудлын урд талын явган хүний гарцаар ногоон гэрлээр зам хөндлөн гарч дуусаагүй байхад ********** улсын дугаартай ********** маркийн тээврийн хэрэгсэл хурдтай гарч ирж ээжийг мөргөсөн. Миний хормойг шүргэж би амжиж гарсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 1 дугаар тал/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол (хх-ийн 1-р хуудас),
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол (хх-ийн 2-4-р хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 13-16-р хуудас),
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 18-19-р хуудас),
Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн тайлбар (хх-ийн 29-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч цагдаагийн ахмад Ц.О-ийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ЕГ0725/5072 дугаартай “...Л.О-н биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн шилбэ, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, /хх-ийн 42-53 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Х.Б, цагдаагийн дэслэгч Х.Х нарын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох ЕГ0825/2089 дугаартай “...Хохирогч Л.О-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байсан. Энэ нь гэмтлийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 54-61 дүгээр тал/,
Цагдаагийн Ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэлд “Б овогт Бийн О тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан” талаарх лавлагаа /хх-ийн 68 дугаар тал/,
2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай прокурорын зөвшөөрөл, Л.О нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмлүүлсэн өвчний түүх /хх-ийн 75-103 дугаар тал/,
2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 107-111 дүгээр тал/
Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт /хх-ийн 31-32 дугаар тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 68-р хуудас), авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хх-ийн 69-р хуудас), Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 70-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 71-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 72-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 73-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2538000870367 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Тус гэмт хэргийн улмаас миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан...Б.О нь хохирлыг дутуу төлж барагдуулсан. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд асууж тодруулахад шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна...Миний үйлчлүүлэгч эмчилгээний болон шатахуунтай холбоотой зардал болох нийт 3,270,682 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Үүн дээр нэмж сэтгэл санааны хохирлыг нэхэмжилсэн. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай тогтоол батлагдсан. Уг тогтоолоор хүндэвтэр хохирол авсан бол сэтгэцэд учирсан хохирлыг 3 дугаар зэрэглэлд хамааруулахаар тогтоосон ба 3 дугаар зэрэглэлээр тогтоосон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-аас 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгөөр тооцож үзэхэд 10,296,000 төгрөгөөс 18,108,080 төгрөгийн хохирол сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхээр байна. Миний үйлчлүүлэгч дээд хэмжээгээр биш дундажлаад 15,000,000 төгрөгийг нэхэмжлэхээр өмгөөлөгчтэйгөө зөвшилцөөд нэхэмжилж байгаа юм. Нийт 18,270,682 төгрөгийн баримтаас шүүгдэгч Б.Огийн төлсөн 1,800,000 төгрөгийг хасаж 16,470,682 төгрөгийн хохирлоо гэм буруутай этгээдээс Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй учраас нэхэмжилж байна. Харин цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг хүсэж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байх тул өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар ямар нэгэн маргаантай зүйл байхгүй байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан цөөн төрлийн гэмт хэргийн нэгд хамаардаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч энэ гэмт хэргийг хүсэж үйлдээгүй. Хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шинжийг агуулаагүйг тодруулж хэлэхийг хүсэж байна... Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд шүүгдэгч хохирогчид 1,800,000 төгрөгийн хохирол төлсөн талаар талууд хэн аль нь мэдүүлж, ямар нэгэн маргаантай зүйл гарахгүй байна. Хохирогчийн зүгээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн баримтаас нотлох баримтын шаардлага хангаж байгаа баримтыг, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг шүүх бодитойгоор үнэлж тогтоож шийдвэрлэх байх гэж бодож байна. Хавтаст хэрэгтэй танилцах үед И баримтуудын зарим нь ингээд бичиг нь арилсан, ямар юу худалдаж авсан, ямар үйлчилгээ авсан нь тодорхойгүй баримтууд байсан...Сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлын тухайд 3 дугаар зэрэглэл тогтоогдсон...Б.Огийн хувьд хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн. Гэм буруугаа хүлээн гэмшиж байгаа, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн буюу төлбөрийн чадваргүй иргэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан жишиг аргачлалын доод хэмжээгээр нөхөн төлбөрийг гаргуулж шийдвэрлүүлэх саналтай байна. Хэрэг үйлдэгдсэн 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг байсан. Уг 660,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 8,580,000 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулж шийдвэрлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Б.О нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Б.О нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байх дөрвөн замын уулзвар гэх газар хар өнгийн ********* маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1.Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч,,.зам тавьж өгнө. 16.2.3өвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө. 3 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд)...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;... " гэсэн заалтуудыг зөрчин явган зорчигч Л.Оийг биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Л.Оийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Л.Оийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ж.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 29-р хуудас), гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 47-48-р хуудас), хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол (хх-ийн 1-р хуудас), эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол (хх-ийн 2-4-р хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 13-16-р хуудас), жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 18-19-р хуудас), Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн тайлбар (хх-ийн 29-р хуудас), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч цагдаагийн ахмад Ц.О-ийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ЕГ0725/5072 дугаартай дүгнэлт (хх-ийн 49-51-р хуудас), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Х.Б, цагдаагийн дэслэгч Х.Х нарын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох ЕГ0825/2089 дугаартай дүгнэлт (хх-ийн 54-57-р хуудас), Цагдаагийн Ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 68 дугаар тал/, хохирогч Л.О-ийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмлүүлсэн өвчний түүх /хх-ийн 75-103 дугаар тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч Б.О нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байх дөрвөн замын уулзвар гэх газар хар өнгийн ********* маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч...зам тавьж өгнө. 16.2. 3өвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө. 3 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд)...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох... гэсэн заалтуудыг зөрчин явган зорчигч Л.О-ийг биед хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд үйлдэл хохирол шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б.О нь хохирогч Л.О-ийн биед хүндэвтэр хохирол, Эрүүл мэндийн даатгалын санд 1,899,426 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.
Хохирогч Л.О нь эмчилгээний зардалд 3,270,682 төгрөг, олох ёстой байсан орлого 1,785,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд хор уршгийн гуравдугаар зэрэглэлд зааснаар 15,000,000 төгрөг, нийт 20,055,682 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилсэн байна.
Хохирогчид учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч Б.О хариуцах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Иймд шүүх хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримтуудыг судлаад нотлох баримтын шаардлага хангасан гэх зардлуудыг гаргуулахаар шийдвэрлэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар: Нийт 2,507,118 төгрөгийн хохирол тогтоогдсон ба шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардалд 1,800,000 төгрөгийн хохирлыг төлсөн байх тул шүүгдэгч Б.О-с эмчилгээний зардал 707,118 төгрөгийг гаргуулж хохирогч Л.О-т олгох нь зүйтэй байна
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар: Хохирогч Л.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн дараах нийт 839,764 төгрөгийн Е баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.
Харин хохирогч Л.О-ийн үлдэгдэл эмчилгээний зардал 763,564 төгрөг, олох ёстой байсан орлого 1,785,000 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хохирогч Л.О нь эмчилгээний зардал 763,564 төгрөг, олох ёстой байсан орлого 1,785,000 төгрөг, нийт 2,548,564 төгрөгийн хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.О-с нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирогч Л.О нь сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг нэхэмжилж байх бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.О-ийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал зэргийг харгалзан үзэж хохирогч Л.О-ийн сэтгэцэд учирсан хор уршиг нь гуравдугаар зэрэглэлд хамаарч байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,900,000 төгрөгөөр тооцож шүүгдэгч Б.О-аас гаргуулж хохирогч Л.О-т олгох нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Ж.Т нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 1,899,426 төгрөгийг нэхэмжилсэн ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Л.О нь 1,899,426 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 31-32-р хуудас)-гаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.О нь 1,899,426 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй холбогдуулан тусгайлан гаргах саналгүй. Хуулийн дагуу шийдвэрлэх байх ...”гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.О-ийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ял эдэлж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хийсэн хэрэгтээ дүгнэлт хийж гэмшиж байгаа нөхцөл байдал байгаа. Мөн ам бүл 6, 3, 6,13 насны буюу бага насны 3 хүүхэд, 16 настай нэг ингээд 4 хүүхэд нөхрийн хамт амьдардаг. Иймд дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т оногдуулахаар заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэн шийдвэрлүүлэх саналтай байна. Энэ зүйл анги нэмэгдэл ялтай бөгөөд эрх хасах ялын хэмжээг 3-аас 5 жил байхаар заасан. Ийм учраас эрх хасах ялын тухайд 3 жилийн хугацаагаар эрх хасах ялыг оногдуулж шийдвэрлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.О нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 73-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь ам бүл ***, ******* хүүхдийн хамт амьдардаг, хүүхдүүдээ асран халамжилдаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.О нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.
Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.О-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Б.Адилмаад даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2538000870367 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, хохирогч Л.О нь эмчилгээний зардал 763,564 төгрөг, олох ёстой байсан орлого 1,785,000 төгрөг, нийт 2,548,564 төгрөгийн хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Огаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бийн Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б-ийн О-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.О-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Од хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 4 (дөрөв) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Б.О-аас эмчилгээний зардалд 707,118 (долоон зуун долоон мянга нэг зуун арван найм) төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд 9,900,000 (есөн сая есөн зуун мянга) төгрөгийг, нийт 10,607,118 (арван сая зургаан зуун долоон мянга нэг зуун арван найм) төгрөгийг гаргуулж хохирогч Л.От олгосугай.
8. Эрүүгийн 2538000870367 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, хохирогч Л.О нь эмчилгээний зардал 763,564 төгрөг, олох ёстой байсан орлого 1,785,000 төгрөг, нийт 2,548,564 төгрөгийн хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Огаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Б.Адилмаад даалгах нь зүйтэй байна.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР