| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/1332/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2393 |
| Огноо | 2025-10-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Марал |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2393
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч А.Марал,
хохирогч Т.Г,
шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Р.Мөнхтариа нарыг оролцуулан эрүүгийн 2506 00911 0364 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Б овогтой Ц.Г
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/:
Шүүгдэгч Ц.Г нь 2024 оны 12 дугаар сарын 19-ний өглөөний 04 цаг 21 минутын үед Б дүүргийн 00 дугаар хороо, О-н урд талын замд Toyota Land Cruiser Prado маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасны дагуу “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалт, мөн дүрмийн 10.4-т заасны дагуу “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтуудыг зөрчиж, замын хөдөлгөөнд оролцож явсан Nissan Vanette маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэж, улмаар Nissan Vanette маркийн 00-00улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэрлийн шон мөргөн, Nissan Vanette маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан, зорчигч Т.Г, П.Н нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг,
Мөн жолооч Ц.Г нь дээрх зам тээврийн осол гаргасны дараа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэсэн заалтуудыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокуророос Ц.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Т.Г, П.Н, иргэний нэхэмжлэгч Н.Б, А.Ш, С. нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Б гаргасан 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №1158, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №1160 дугаартай дүгнэлтүүд, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Б гаргасан 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №1153 дугаартай дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолооч Н.Б согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “И” ХХК-ийн Nissan Vanette маркийн 0000 УКР улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ тогтоосон тайлан, жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн сангийн бүртгэлийн лавлагаа, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Б 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 393 дугаартай магадалгаа, шүүгдэгч Ц.Г сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ц.Г нь 2024 оны 12 дугаар сарын 19-ний өглөөний 04 цаг 21 минутын үед Б дүүргийн 00 дугаар хороо, О-н урд талын замд Toyota Land Cruiser Prado маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасны дагуу “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалт, мөн дүрмийн 10.4-т заасны дагуу “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтуудыг зөрчиж, замын хөдөлгөөнд оролцож явсан Nissan Vanette маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэж, улмаар Nissan Vanette маркийн 00-00улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэрлийн шон мөргөн, Nissan Vanette маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан, зорчигч Т.Г, П.Н нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг,
Мөн жолооч Ц.Г нь дээрх зам тээврийн осол гаргасны дараа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэсэн заалтуудыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч Ц.Г нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г мэдүүлсэн: “...Би өнөөдөр цэргийн байгууллагаас тэтгэвэрт гарч байгаа. 11 сарын 15-ны өдөр хохирогч нарынхаа хохирлыг бүрэн төлж барагдуулна...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…2024 оны 12 дугаар сарын 19-ний өглөө ажил дээр эрт очих хийх ажид байсан тул 04:00 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 0000 УНК улсын дугаартай хүрэн өнгийн Toyota Land Cruiser Prado 00 маркийн авотмашинаа жолоодож ажил руугаа явсан. Автомашинтайгаа Офицерын тойргоос урагш чиглэлд 3-р эгнээгээр зорчиж явахад миний баруун гар талаас микро автобус шиг цагаан өнгийн автомашин шахаад миний автомашины баруун урд хэсгийг шүргээд зайгаа аваад хаазлаад урд талд бүтэн эргээд нөгөө урсгал руу ороод явахаар нь зогсож эргээд харахад харагдахгүй байсан бөгөөд ард талын автомашинууд сигналдаад байхаар нь цаашаа хөдлөөд явсан. Би автомашин жолоодох эрхийн үнэмлэхгүй. 2023 оны 11дүгээр сард жолоодох эрхээ 1 жилээр хасуулаад сэргээлгээгүй байгаа. Би тухайн үед 20-30 км/цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна... “ гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,
хохирогч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 00 дугаар цэргийн ангид сахиулаар ажилладаг. Би сагс, волейбол тоглодог байсан. Хөлийн гэмтлээс болоод спортоо орхисон. Би 5 охинтой ээж хүн. Хүн учраас хүнээс сэтгэл гуйдаг. Хэрвээ тэр үед осол хийчхээд зугтаагаагүй бол бүгдээрээ эдгэрэх боломжтой байсан. Замын хашлага мөргөсөн гээд торгууль тавихаас нь өмнө янзалсан. Би хохирлын баримтуудаа гаргаж өгсөн. Толгой, хөлийн зураг авхуулсан баримт байгаа. Хохирлоо барагдуулбал гомдолгүй. Хүн чанартай байж хүний биеийг асуудаг байгаарай гэж хэлмээр байна. Сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой дүгнэлт гаргуулсан байгаа. Манай хадам ээжид эмчилгээтэй холбоотой баримтууд байгаа боловч өнөөдөр гаргаж өгөөгүй. Одоо хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг,
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 19-ний шилжих шөнө 03 цагийн үед нөхөр Н.Б болон ээж Н хамт Ээжийг Б руу хүргэж өгөх гээд О урд талын замаар манай нөхөр машинаа жолоодоод нэгдүгээр эгнээгээр явж байхад хоёрдугаар эгнээгээр явж байсан машин нэгдүгээр эгнээ рүү ороод, манай машины зүүн хойд гүпер хэсэг рүү мөргөхөд машин эргээд, тэгээд замын хашлага мөргөхөд манай нөхөр ухаан алдаж хөл нь хааз нь дээр гишгэгдэж цааш эсрэг урсгал руу орж ус зайлуулах шуудуу руу машин хамраараа орж зогссон. Манай нөхөр тухайн үедээ ухаан алдаж хадам ээж мөн ухаан алдаж хүмүүс машинаас гаргасны дараа нь ухаан орж сэрсэн. Би хойно сууж явж байсан учраас тухайн мөргөсөн машины дугаар маркийг харж амжаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34/,
хохирогч П.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 19-ний шилжих шөнө 03 цагийн үед хүү Н.Б болон бэр Г хамт намайг Био комбинат руу хүргэж өгөх гээд О урд талын замаар манай хүү машинаа жолоодоод нэгдүгээр эгнээгээр явж байхад хоёрдугаар эгнээгээр явж байсан машин нэгдүгээр эгнээ рүү ороод манай машины зүүн хойд гупер хэсэг рүү мөргөхөд машин эргээд тэгээд замын хашлага мөргөхөд манай хүү ухаан алдаж хөл нь хааз нь дээр гишгэгдэж цааш эсрэг урсгал руу орж ус зайлуулах шуудуу руу машин хамраараа орж зогссон. Манай хүү бид 2 тухайн үедээ ухаан алдаж хүмүүс машинаас гаргасны дараа нь сэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39/,
Иргэний нэхэмжлэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Ш эзэмшлийн Nissan Venette маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод 2024 оны 12 дугаар сарын 19-ний шилжих шөнө 03 цагийн үед эхнэр Гээж Н хамт Ээжийг Б руу хүргэж өгөх гээд О урд талын замаар нэгдүгээр эгнээгээр явж байхад хоёрдугаар эгнээгээр явж байсан машин нэгдүгээр эгнээ рүү ороод миний машины зүүн хойд гүфер хэсэг рүү мөргөхөд миний машин эргээд тэгээд замын хашлага мөргөхөд би ухаан алдаад унасан. Тэгээд л цааш зам гарч ус зайлуулах шуудуу руу машин хамраараа орж зогссон байсан. Би сүүлд хүмүүс намайг машинаас авсны дараа ухаан орж сэрсэн. Би ухаан алдаад тэгээд л хөл хааз нь дээрээ гишгэгдээд орсон юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
иргэний нэхэмжлэгч А.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин. Тухайн үед Б манай компанид ажилладаг учраас жолоодоод явж байсан. Тухайн тээврийн хэрэгслийн урд хэсэг бүхэлдээ эвдэрч гэмтсэн байсан. Миний зүгээс гомдол саналтай байна. Тухайн эвдэрч гэмтсэн зүйлийг би нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 56/,
Иргэний нэхэмжлэгч С.С “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч П.Н нь Эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 199,732 төгрөгийн зардал гарсан, хохирогч Т.Г нь Эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 475,656 төгрөгийн зардал гарсан нийт 675,388 төгрөгийг эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 675,388 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Ц.Г гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Т банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг, /хх-ийн 136/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Бадралын гаргасан 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №1158 дугаартай: “...1.Т.Г биед зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний урагдал, холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул, хоёр тохой, шуу, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт, бүсэлхийд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 61-63/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Б гаргасан 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №1160 дугаартай: “...1.Н.Б биед духанд няцарсан шарх, зулгаралт, хоёр мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 75-76/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн гаргасан 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №1153 дугаартай: “...1.П.Н биед баруун өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний урагдал, дотор коллатерал холбоосны суналт, баруун гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах, мушгих механизмаар үүснэ. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах удаан хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 81-82/,
Хөрөнгө үнэлгээний “И” ХХК-ийн Nissan Vanette маркийн 00-00 УКР улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ тогтоосон тайлан /7.960.000 төгрөг/, /хх-ийн 89-90/,
Жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа,/хх-ийн 130-131/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Б 2025 оны 03 дүгээр сарын 10-ны өдрийн 393 дугаартай: “...“1. Жолооч Н.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 2.Зорчигч Т.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 6.1-т заасны дагуу "Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ а/ хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх (энэ дүрмийн 3.4-ийн "б" заалтын тайлбарт дурдсанаас бусад тохиолдолд)" гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Жолооч Ц.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасны дагуу "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэсэн заалт, мөн дүрмийн 10.4-т заасны дагуу "Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ. Мөн дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; д/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх"... гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас осол болсон гэж үзэх үндэслэлтэй байна.” гэх магадалгаа, /хх-ийн 108-110/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ц.Г нь 2024 оны 12 дугаар сарын 19-ний өглөөний 04 цаг 21 минутын үед Б дүүргийн 00 дугаар хороо, О-н урд талын замд Toyota Land Cruiser Prado маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасны дагуу “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалт, мөн дүрмийн 10.4-т заасны дагуу “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтуудыг зөрчиж, замын хөдөлгөөнд оролцож явсан Nissan Vanette маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэж, улмаар Nissan Vanette маркийн 00-00улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэрлийн шон мөргөн, Nissan Vanette маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан, зорчигч Т.Г, П.Н нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг,
Мөн жолооч Ц.Г нь дээрх зам тээврийн осол гаргасны дараа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэсэн заалтуудыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан, прокуророос түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Ц.Г дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Ц.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар өөрийн оршин суугаа Б дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар өөрийн оршин суугаа Б дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 8 /найм/ сарын хугацаагаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тайлбарлав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдав.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Ц.Г үйлдлийн улмаас хохирогч Т.Г, П.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч А.Ш 7,960,000 төгрөгийн хохирол тус тус учирч хохирогч Т.Г нь шүүхийн шатанд хохирол төлбөрт баримтаар 2,520,835 төгрөг нэхэмжилсэн, мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Т.Г нь 475,656 төгрөгийн, хохирогч П.Н нь 199,732 төгрөгийн тусламж үйлчилгээ тус тус авсан бөгөөд шүүгдэгч нь шүүхийн шатанд дээрх хохирлыг бүрэн төлсөн байна.
Харин Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ЕГ0825/2976 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.Г учирсан сэтгэцийн хор уршгийг гуравдугаар зэрэглэлд хамааруулж, мөн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны ЕГ0825/2977 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.Н учирсан сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд хамааруулж тус тус дүгнэлт гарсан байна.
Иймд уг дүгнэлтүүдийн дагуу хохирогч нарт учирсан сэтгэл санааны хохирлыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан хохирогч Т.Г гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу нийт 9,900,000 төгрөгөөр, хохирогч П.Н гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу нийт 4,620,000 төгрөгөөр тус тус тогтоож, шүүгдэгч Ц.Г нийт 25,000,835 төгрөг гаргуулж, хохирогч Т.Г 12,420,835 төгрөг, хохирогч П.Н 4,620,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Ш 7,960,000 төгрөг тус тус олгох нь зүйтэй.
Хохирогч Т.Г, П.Н нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогтой Ц.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Ц.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар өөрийн оршин суугаа Б дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ял,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар өөрийн оршин суугаа Б дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөр газарт зорчих эрхийг хязгаарлах
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тайлбарласугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Ц.Г нийт 25,000,835 төгрөг гаргуулж, хохирогч Т.Г 12,420,835 төгрөг, хохирогч П.Н 4,620,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Ш 7,960,000 төгрөг тус тус олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8.Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9.Хохирогч Т.Г, П.Н нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР