Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 265

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Л.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан,

Улсын яллагч А.Баясгалан,

Игэдийн төлөөлөгч Л.Дамдиндорж,

Гэрч Ж.Эрдэнэбат,

Шинжээч Т.Чимэд-Очир,

Хохирогч Д.Даваасамбуу, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

Шүүгдэгч М.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Огдоонууд овогт Мөнх-Очирын Мөнхжаргалд холбогдох эрүүгийн 201726020330 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомеханик мэргэжилтэй, Голд 999 нэртэй бааранд зохион байгуулагч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Огдоонууд овогт Мөнх-Очирын Мөнхжаргал /РД:ЙС88012617/

 

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч М.Мөнхжаргал нь 2017 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голд 999” нэртэй бааранд иргэн Б.Даваасамбуу тооцоогоо дутуу төлж, хамгаалагч Б.Золхүүтэй маргаан үүсгэсний улмаас зохион байгуулагч М.Мөнхжаргал нь Д.Даваасамбууг баарны үүдний хэсэгт дагуулж аваачиж, зодож хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний бүрэн бус тасрал, хэвлийн хөндийн гэдэсний агууламж, чацархайн задрал, хэвлийн хөндийн цус алдалт буюу хүнд гэмтэл  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мөнхжаргал мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө өрөөний үүдэнд хүмүүс маргалдаад байхаар нь гараад хартал хамгаалагч Золхүү Даваасамбуутай зодолдоод дуусаж байсан ба яасан юм гэхэд тооцоогоо өгөхгүй байсан юм сая өгчихлөө гэхээр нь би гараад тайвшираад ир гэхэд хаалга хаана юм гэхээр нь зааж өгсөн. Гадаа гараад та нар юу юм гээд дайраад буцаж орох гээд байхаар нь хөлийг нь цааш түлхээд хаалга хаасан. Тэгээд маргааш нь цагдаагаас хүн ирсэн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Даваасамбуу мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 2 найзын хамт тус бааранд орсон. Шөнө тооцооны улмаас хамгаалагчтай маргалдаад байж байхад Мөнхжаргал гэгч зохион байгуулагч гарч ирээд үүдний хэсэгт аваачаад эхлээд нүүр лүү баруун гараараа цохихоор нь чи энээс илүү цохиж чадахгүй гэтэл гэдэс рүү өшиглөхөөр нь болио гэж гуйгаад болиулсан. Тэгээд хэсэг хугацааны дараа караоке руу оруулсан ба хэн оруулсныг мэдэхгүй. Тухайн өшиглүүлснээс болоод маш их өвдсөн. Найз гэр лүү аваад явсан. Гэрээсээ гэмтэлд хүргэгдсэн.

Эмчилгээний зардал 700.000 төгрөгийн баримттай зардал, баримтгүй зардал 6.300.000 төгрөг нэхэмжилнэ. Эвэрхийтэй тул дахин хагалгаанд орох шаардлагатай” гэв.

 

Хохирогч Б.Даваасамбуу мэдүүлэхдээ: “Би 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 20 цагийн үед багын найз болох Эрдэнэбат, Наранцацралт нартай 1 дүгээр хороолол 11 дүгээр байрны орчим уулзсан. …23 цаг өнгөрч байхад …Голд 999 бааранд ороход үүдний хэсэгт байсан дугуй ширээнд 2 эмэгтэй сууж байсан гэтэл манай найз Эрдэнэбат тэр хоёр эмэгтэйгийн сууж байсан ширээнд ороод хамт суучихсан. Тэгэхээр нь Наранцацралт бид хоёр араас нь очоод хамт суусан.

…би 00-ын өрөөнд орох гэж байхад араас баарны зөөгч залуу ирээд надаас тооцоо нэхсэн. Тэр үед би надад мөнгө байхгүй утсаа үлдээчихье гэж хэлсэн чинь миний өөдөөс чи мөнгөө өгөө тооцоогоо хий гэж байсан. Тэгээд би мөнгө байхгүй гар утсаа үлдээчихье гэж хэлсэн. Тэр үед цаанаас хамгаалагч нь ирээд тэд хоорондоо юм яриад байгаад хамгаалагч залуу нь миний гар утсыг аваад зөөгч залууд өгсөн. Тэр үед миний гэнэт дургүй хүрээд би өөрийн гар утсаа буцаагаад авсан. Зөөгч надаас хэдэн төгрөгийн тооцоо нэхээд байгаагаа хэлээгүй, надад бэлэн хэдэн төгрөг байсан. Тэгээд миний түрүүвчэнд 1 ширхэг дундуураа тасарсан уранхай 10,000 байсан. Тэр мөнгийг аваад хамгаалагч залуу руу шидсэн. Тэгсэн нөгөө хамгаалагч залуу чи наадахаа өөрөө авч өгөө гэж хэлсэн. Тэгээд би мөнгийг газраас аваад хамгаалагчид өгсний дараа хамгаалагч залуутай хэрүүл хийгээд хамгаалагч залуу руу дөхөөд очсон чинь хоёр хамгаалагч намайг түлхсэн. Тэгээд хойшоо болоод ар нуруугаараа 00-ийн хаалганд тулсан. Тэгээд буцаж хоёр хамгаалагч дээр ирээд өндөр хамгаалагчийг мөргөх гэсэн боловч хальт хүрсэн гэтэл нөгөө хамгаалагч намайг зүүн нүдрүү нэг удаа гараараа хүчтэй цохьсон бас баруун тал руу хальт 2 удаа цохиод миний мөр нь дээрээс татаад угзраад газар унагаасан, тэр үед хажуугийн өрөөнөөс баарны зохион байгуулагч педжак өмссөн залуу гарч ирээд чи яагаад байгаа юм бэ гэж хэлэхээр нь би чи юу юм бэ гэж хэдэрлэсэн. Тэгээд би зохион байгуулагчийг тэгээд чи яах юм бэ гэж хэлсэн чинь зохион байгуулагч гэх залуу намайг гаръя гэж хэлэхээр нь би араас нь шатаар доош буугаад гарахаар явсан. Доош буугаад үүдний жижиг өрөөнд орох үед нөгөө залуу эргэж хараад хөлөөрөө цохьсон уу гараараа цохьсон уу мэдэхгүй миний элэг рүү аймар хүчтэй цохьсон. Би тэр үед эвхрээд доошоо газар унасан. Тэгээд би хэсэг хугацаанд ухаан балартаад босъё гэж байсан босож чадахгүй газар хэсэг хэвтсэн. Тэгэж байтал хоёр хүн ирээд намайг тэлээнээс татаад чирээд өрөөнд авч орсон. Би өөрөө босоод явах гэсэн боловч хэвлийгээр өвчтэй атиралдаад босч явж чадахгүй байсан, амьсгалж чадахгүй хэвтээд байсан. Тэгээд Эрдэнэбатад танай найз чинь тэр өрөөнд байгаа гэж хэлсэн байсан. тэгээд Эрдэнэбат өрөөнд орж ирээд намайг хараад та нар хүн зодсон байна гэж хэлээд 102-т цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Удалгүй цагдаа ирээд түргэн дуудаж үзүүл гэж хэлээд яваад өгсөн. Түүний дараа 103-т дуудлага өгч хүлээсэн боловч түргэн ирэхгүй болохоор нь дахин 103-т дуудлага өгөхөд яаралтай дуудлагатай Баянхошуунд явж байна гэж хэлсэн, тэгээд түргэн ирэхгүй болохоор нь за за гэртээ харъя гэж хэлээд найз Эрдэнэбатаар гэрлүүгээ хүргүүлсэн...” гэжээ. /хх 12-13/

 

Хохирогч Б.Даваасамбууг дахин байцаасан тэмдэглэл: “...Зохион байгуулагч Мөнхжаргал гэх залуу намайг дагуулаад доош буусан, хамгаалагч Золхүү үлдсэн. Тэгээд би Мөнхжаргалын араас үүдний памбар хэсэгт ороход хүн байхгүй байсан. Тэгээд миний нүүр лүү цохьсон би газар унахад баарны зохион байгууллагч гэх залуу миний гэдэс рүү маш хүчтэй өшиглөсөн. Тэр үед миний бие элэгдүүлээд маш хүчтэй орсон …би өвдөөд болъё гэж орилсон. Тэгээд миний элэгэнд орчихлоо гэж бодсон. Тэгээд би тэндээ гэдсээ тэврээд эвхрээд хэвтсэн …босох ямар ч тэнхээгүй болсон. Тэгээд би эвхэрээд хэвтэж байхад нэг залуу араас тэврээд нэг өрөө рүү авч орж байсан. Тухайн үед миний бие өвдөөд ямар өрөөнд оруулж байсныг анзаараагүй. Тэгээд би өрөөнд ганцаараа үлдсэн миний гэдэс хэвлий хэсгээр өдвөөд хөдөлгөөн хийх боломжгүй сөхрөөд суусан чигээрээ нүдээ аниад сууж байсан...” гэжээ. /хх 14-15/

 

Гэрч Ж.Гансүх мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын дундаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Голд 999” бааранд хамгаалагч ажилд авна гэсэн зар байсныг дагуу очиж уулзсан. Тэгээд би 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ байж байтал орой 19 цаг өнгөрч байхад Голд 999 баарнаас ярьж байна гээд зохион байгуулагч Мөнхжаргал гэж хүн утсаар ярьсан. Тэгээд намайг одоо ирээд ажиллах боломж байна уу? гэж асуухаар би боломжтой байна гэж хэлээд Голд 999 баар луу явахаар болсон. Би хувцсаа сольж өмсөөд Голд 999 бааранд 20 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд зохион байгуулагч Мөнхжаргал гэж хүнтэй өрөөнд нь орж уулзсан. Тэр үед Мөнхжаргал … энэ хүнд хийх ёстой ажлыг зааж өгөө бааранд хамгаалагч хүн ямар ажил хийдгийг зааж өг гэж хэлээд Золхүү бид хоёрыг ажилд гаргасан.

Тэгээд ажиллаж байхад нэлээд шөнө орой болсон байсан нэг согтуу хүн манай баарны DJ суудаг кабин хэсэг рүү бөөлжсөн. Тэгээд согтуу залуу тооцоо өгөхгүй гээд зөөгч Мөрөнтэй хэрүүл хийгээд байсан. Тэгээд Золхүү бид хоёр хараад зогсож байсан. Тэгээд зөөгч Мөрөнд тооцоо өгөхгүй гээд байгаа бол наад утсыг нь барьцаанд аваад үлдчихгүй юу гэж хэлсэн. Тэгсэн Мөрөн наад утас нь ажилдаггүй утас байхаа яах юм бэ гэж хэлсэн. Тэгсэн нөгөө согтуу утсаа өгөхгүй гэж хэрүүл хийж байгаад түрүүвчээ ухаад нэг ширхэг тасархай 10.000 төгрөг гаргаж ирээд газар луу шидсэн. Тэр үед Золхүү нөгөө согтуу наад мөнгөө авч өгөө гэж хэлсэн. Тэгээд нөгөө согтуу мөнгөө тонгойж аваад мөнгөө хамгаалагч Золхүүгийн ам руу чихэх гээд ам руу хүргэсэн. Тэгээд Золхүү түлхсэн, гэтэл нөгөө танихгүй согтуу дайрахаар хамгаалагч нэг татсан нөгөө согтуу залуу газар унасан. Тэгээд би боль гээд салгасан. Нөгөө согтуу залуу босож ирээд зүгээр болохгүй хамгаалагч Золхүү рүү дайраад байсан. Би тэр үед голоор нь ороод салгаж байсан. Тэр үед зохион байгуулагч Мөнхжаргал гарч ирж таарсан, тэгээд чи яагаад байгаа юм бэ гэж хэлсэн, гэтэл нөгөө согтуу яадаг юм бэ гэж хэлээд зохион байгуулагч Мөнхжаргал руу дайрч байсан. Тэгээд чи одоо тайвшир гарч агаар амьсгал гэж хэлээд зохион байгуулагч Мөнхжаргал нөгөө согтуугийн хамт цуг гарсан. Тэгээд би жаахан байж байгаад зохион байгуулагч Мөнхжаргал болон нөгөө согтуу агсам тавиад байсан хоёрын араас гарах гээд доош буугаад гадна төмөр хаалга нь дээр очиход зохион байгуулагч Мөнхжаргал өөдөөс ороод ирсэн тэгээд би яасан бэ гэж зохион байгуулагч Мөнхжаргалаас асуухад яагаач үгүй гэж хэлээд дээшээ гарахаар нь би хамт дээшээ гарсан. Тэгээд дээшээгээ гараад хэсэг хугацааны дараа Цээгий гадаа согтуу хүн хэвтээд байнаа гэхээр нь гарж харахад баарны гадна хаалганы хажууд согтуу хүн хэвтэж байсан. Тэнд караокены бармен цэвэрлэгч Цээгий зохион байгуулагч Мөнхжаргал нар бүгд байсан. Тэгээд би хүнийг бос гэхэд одоо бослоо гээд байсан. Тэгээд босохгүй болохоор нь зохион байгуулагч Мөнхжаргалтай хамт хоёр талаас нь өргөөд босонгуут нь би нөгөө хүнийг араас нь тэврээд нэг давхарын караоке руу ороод эхний хаалга руу оруулаад буйдан дээр хэвтүүлсэн. Тэгээд нөгөө хүн зүгээр хэвтээд байсан. Би тэгээд дээшээ баарлуу гараад ажлаа хийсэн. Тэгээд нөгөө согтуу залуутай хамт явж байсан залуутай уулзаж харилцаагүй тэгээд байж байтал нөгөө согтуу залуутай хамт явж байсан найз гэх залуу энэ хүнийг хэн энэ өрөөнд оруулсан юм бэ гэж асуухаар нь би оруулсан гэж хэлсэн. Тэгээд нөгөө хамт явж байсан эрэгтэй хүн найзыгаа аваад явсан...” гэжээ. /хх 16-17/  

 

Гэрч Ж.Эрдэнэбат мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 24-ний орой 19 цагийн үед гэртээ байхад багийн найз Даваасамбуу Наранцацралт хоёр утсаар яриад танай гэрийн гадна байна гараад ирээчээ гэж хэлсэн. Тэгээд гарч ирээд юм ярьж сууж байгаад хоол идье гэж яриад хоол идэхээр болсон. …10 дугаар хороололын Хөх Хот ресторанд 20 цаг өнгөрч байхад орсон юмаа. Тэнд орж хоёр хоол захиалаад нэг 0.75 граммтай Хар Чингис архи захиалж ууцгааж хоорондоо юм яриж байгаад 22 цаг өнгөрч байхад тэндээс гараад хороололын “tse” пабад ороод 2 шил Хар Чингис архи захиалж ууж байсан. Тэгээд бид авсан архиа уугаад тэндээс гарч замын урд байдаг Голд 999 бар орж ганц ганц пиво уугаад явъя гэж байсан. Тэгээд би Голд 999 баранд ороход үүдэнд зогсож байсан нэг эрэгтэй хүн хэдүүлээ яваа юм бэ гэж асуусан би 3-уулаа явж байна гэж хэлсэн гэтэл нөгөө залуу үүдний дугуй ширээг заагаад энд сууж болно ш дээ гэж хэлсэн. Тэгээд би тэр ширээнд хоёр эмэгтэй сууж байхаар нь би тэр хоёр эмэгтэйгээ ийшээ сууж болох уу гэж асуусан гэтэл нөгөө хоёр эмэгтэй болно болно гэж ярьж байсан. Би ширээнд суугаад байж байтал араас хоёр найз ирж байхаар нь би хоёр найзыгаа дуудаад цуг хоёр эмэгтэйгийн хамт 5-уулаа нэг ширээнд суусан дараа Даваасамбуу тек нь дээр очоод архи ус ундаа захиалаад тооцоогоо хийчихлээ гээд ирж ширээнд суусан удалгүй захиалсан архи ус ирээд туүнийг ууж байхдаа хамт сууж байсан эмэгтэйтэй юм ярилцаж байсан.  

…би тухайн үед миний дотор муухай оригоод 00 руу хэд хэдэн удаа орж бөөлжсөн. Тэгээд ширээнд сууж байтал миний гар утас руу найз Наранцацралтын эхнэр Нараа утсаар яриад хүүхдийн бие тааруу уйлаад байна гэж ярьж байсан би Наранцацралтад энэ талаар хэлсэн, тэгээд би ширээнд сууж байтал миний дотор муухай оригоод босоод явж байх зам бөөлжих гээд тэсэлгүй хажууд харанхуйн нэг өрөө байхаар нь тэр лүү бөөлжсөн. Тэгээд зохион байгуулагч нэг залуу ирээд намайг та яаж байгаа юм бэ гэж хэлэхээр нь би уучлаарай ахын дүү би тэссэнгүй бөөлжчихлөө 00 руу хүрж чадсангүй гялс цэвэрлүүлчихээ гэж хэлсэн. Тэгээд зохион байгуулагч залуу үйлчлэгч дуудуулаад цэвэрлүүлж байсан. Тэгээд би 00 өрөө орж нүүр гараа угаагаад арай гайгүй эрүүл болсон. Би 00-оос гараад ширээнд суух гаад орж ирэхэд найз Наранцацралт би явлаа шүү гэж хэлээд зөрөөд гэртээ харихаар явсан би ширээнд ирж суухад Даваасамбуу хоёр эмэгтэйтэй сууж байсан. Тэр хоёр эмэгтэй Даваасамбуугийн араас бүжиглэхээр гарсан. Тэгээд би ганцаараа ширээнд дээр суугаад нэлээд удаан … хүлээгээд ирэхгүй байсан. …би 00-ын өрөө орсон боловч Даваасамбуу байхгүй байсан. Тэгээд бүжиглэж байгаа байх гэж бодоод буцаад ширээнд ирж суусан. Гэтэл хоёр эмэгтэй ирэхээр нь би манай найз хаана байна гэж асуухад талбай дээр байхгүй байна мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд бүжигийн талбай руу харахад ямар ч хүн байхгүй байсан. Хоёр эмэгтэй хамт сууж нэлээд юм ярисан. Тэгээд нөгөө хоёр эмэгтэй бүжиглэхээр дахин босоод явсан. Би тэр үед найз Даваасамбуу явчихсан байна гэж бодоод гарах замдаа 00-н өрөөнд орж харсан байхгүй байсан. Тэгээд би өлгүүрээс хувцсаа авах гээд зогсож байсан. энэ хугацаанд би Даваасамбууг хайгаад ийш тийшээ харж байсан боловч байхгүй байсан. Тэгээд би хувцсаа аваад харих гээд шатаар доошоо бууж явтал үйлчлэгч эгч танай найз чинь хүнд зодуулсан юм шиг байна доод талын өрөөнд оруулсан байгаа гэж хэлсэн, тэгээд би яасан юм бол гэж асуухад үйлчлэгч эгч мэдэхгүй манай харуулууд өргөөд өрөөнд оруулж ирсэн гэж хэлсэн. Тэгээд би зааж өгсөн өрөөнд ороход найз Даваасамбуу доошоо харсан, хүнд зодуулсан, өмд хувцас нь шороо болсон байдалтаи эвхэрсэн ёолоод үхлээ үхлээ гээд хэвтэж байсан тэгэхээр нь би хамгаалагч залуугаас энэ залууш яасан юм бэ гэж асуухад мэдэхгүй бид нар гаднаас оруулж ирсэн гэж хэлсэн. Тэгээд би зохион байгуулагчийгаа дууд энэ хүн чинь хүнд зодуулсан байна би ингэж авч явж чадахгүй гэж хэлсэн.

Удалгүй зохион байгуулагч ирсэн би зохион байгуулагчид нар л зодсон гэж байна ш дээ танай үйлчлэгч чинь тэгэж хэлж байна гэж хэлсэн. Гэтэл та нар цагдаагаа дуудахгүй юу манай залуучууд хүн зодохоор залуучууд бишээ би наадахыг чинь гадаа хүнд зодуулсан байх би өөрөө оруулж ирсэн гэж хэлсэн. …Даваасамбуу нээх согтоогүй байсан, өөрийн хийж байгаа үйлдлийг ухамсарлах ойлгох, бие авч явах чадвартай байсан юм...” гэжээ. /хх 18-19/

 

Гэрч Н.Наранцацралт мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 18 цагийн үед 1 дүгээр хороолол 11 дүгээр байрны гадан багын найз Даваасамбуу Эрдэнэбат хоёртой уулзсан.

…бид 3 пабаас гараад замын ур байрлах Голд 999 пабд орсон. Эрдэнэбат бааранд ороод үүдэнд байсан 2 эмэгтэй сууж байсан дугуй ширээнд очиод суусан. Даваасамбуу бид хоёр араас нь очиж хамт ширээнд суусан. Тэгээд нэг шил 0.5 граммтай архи захиалаад 2 эмэгтэйгийн хамт суусан. Тэгээд архиа уунгаа бас бүжиглэсэн, бас хоёр эмэгтэйтэй бас бүжиглэсэн. Тэгээд хоёр эмэгтэй ойр зуур юм ярилцаж байсан. Манай эхнэр Наранчимэг над руу залгаад байсан. Тэгээд найз Эрдэнэбат руу нэг удаа залгасан тэр үед манай бага охин бие нь өвдөөд байсан тул гэр лүүгээ яараад явсан. Үүнээс хойш юу болсныг би мэдээгүй...” гэжээ. /хх 20/

 

Гэрч Б.Мөрөн мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 20 цагт би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голд 999” бааранд ажил дээрээ ирсэн. Тэгээд би ажлаа хийгээд байж байхад хэдэн цаг болж байсныг сайн санахгүй байна баар луу ордог үүдний хэсгийн ширээн дээр хоёр эмэгтэй сууж байсан. Гэтэл гаднаас 3 залуу орж ирээд 2 эмэгтэй сууж байсан ширээн дээр сууцгаасан. Тэр 3 залуу зөөгч дуудаж ямар ч байсан Хар Чингис захиалж байсан хэдэн граммтайг нь санахгүй байна. Тэгээд тэр 3 залуу хамт сууж байсан хоёр эмэгтэй нартайгаа юм яриад архиа ууж байсан. Би ачаалал ихтэй байсан тийшээ сайн анхаарал тавиагүй. Тэгээд байж байтал ширээнд 2 эмэгтэй 2 эрэгтэй сууж байсан хамт нэг залуу нь байхгүй явсан бололтой байсан. Тэгээд байж байтал хохирогч гээд байгаа Даваасамбуу сууж байсан ширээний доод руу бөөлжсөн. Тэгээд би цэвэрлэгч Алтанцэцэг эгчийг дуудаж бөөлжсийг цэвэрлүүлсэн. Тэгээд би ажлаа хийгээд байж байтал нөгөө Даваасамбуу гэх залуу бас дахин манай баарны суудаг кабин руу бөөлжчихөөр нь би дахин үйлчлэгч Алтанцэцэг эгчийг дуудаж цэвэрлүүсэн. Тэр үед Даваасамбуу гэх залуу 00-ын өрөө рүү явсан. Буцаж бааранд Даваасамбуу орж ирээд нэг пиво захиалж уусан, ширээнд сууж байсан 2 эмэгтэй босож бүжиглэж ширээнд сууж байсан. Тэгээд нэлээд удаж байгаад Даваасамбуутай хамт үлдсэн байсан найзаас нь 4000 төгрөгийн тооцоогоо үлдсэн байсан мөнгөө өгөө гэж нэхсэн. Гэтэл найз нь хамт явж байсан Даваасамбуугаас аваа гэж хэлсэн. Тэгээд би хажууд сууж байсан Даваасамбуугаас 4000 төгрөгийг нэхэхэд надад мөнгө өгөхгүй ширээнд суугаад байсан. Тэгээд би мөнгөө өгөх байлгүй дээ гэж бодоод байж байтал Даваасамбуу гарах гээд байгаа юм шиг үүдний шат байдаг хэсэг рүү явсан. Тэгэхээр нь би араас нь очоод ахаа тооцоо гэж хэлсэн чинь Даваасамбуу гэж хүн надаас тооцоо хэд юм бэ гэж асуусан. Тэгээд би үлдсэн тооцоо 4000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгсэн Даваасамбуу надаа мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгсэн Даваасамбуу гэж хүн надад нэг андройд үйлдэлтэй гар утас гаргаж ирээд энэ гар утсыг цэнэглээд аваад ирээ гэж хэлсэн. Тэгээд би гар утсыг аваад тек нь дээр очоод энэ гар утасны цэнэглэгч байна уу гэж асуухад байхгүй гэж хэлсэн. Тэгээд би гар утсыг аваад Даваасамбуу дээр очоод цэнэглэгч байхгүй байна ахаа гэж хэлсэн. Гэтэл Даваасамбуу тэгвэл тооцоог чинь өгөхгүй гэж хэлээд миний гараас гар утсыг шүүрээд авсан. Ингээд байж байтал баарны хамгаалагч Золхүү ирээд яасан бэ гэж надаас асуухаар нь би энэ хүн тооцоогоо өгөхгүй байна гэж хэлсэн. Хамгаалагч Золхүү ахаа та тооцоогоо өгөө гэж хэлсэн гэтэл үйлчлүүлэгч Даваасамбуу Золхүүтэй муудалцаад байх шиг байсан. Би өөр ширээний тооцоо авах гээд явах үед Даваасамбуу хамгаалагч Золхүүг мөргөх шиг болсон. Тэгээд Даваасамбуу түрвүүчнээсээ уранхай, 10.000 төгрөг гаргаж ирээд газар нөгөө мөнгөө шидсэн. Тэр үед хамгаалагч Золхүү мөнгөө авч өг гэж хэлсэн. Гэтэл нөгөө мөнгөө Даваасамбуу газраас аваад хамгаалагч Золхүүгийн ам руу чихих гэж үзсэн. Тэгээд мөнгийг Золхүү аваад надад өгсөн. Тэр үед Золхүү Даваасамбууг ширвэж татаад газар унагаасан. Тэгээд байж байтал баарны зохион байгуулагч Мөнхжаргал өрөөнөөсөө гарч ирээд Даваасамбууг гадагшаа аваад гарсан. Би өөрөө бааранд ажлаа хийгээд үлдсэн...” гэжээ. /хх 21/

 

Гэрч Б.Алтанцэцэг мэдүүлэхдээ: “...Золхүү очоод залууд чи тооцоогоо хийчихээч асуудал гаргаад байх юм гэж хэлтэл уранхай 10.000 төгрөг гаргаж ирээд Золхүүгийн ам руу нь чихих гээд дайраад байсан. Тэгээд хамгаалагч Золхүү нөгөө залууг гуд татаад газар унагаасан. Тэр үед нөгөө залуу босоод ирсэн коридорт маргалдах үед манай баарны зохион байгуулагч Мөнхжаргал өрөөнөөс гарч ирээд юундаа маргалдаад байгаа юм бэ? гэж нөгөө залууд хэлээд чи гадаа жоохон гараад тайвшир гэж хэлээд Мөнхжаргал нөгөө залууг дагуулаад гарсан. Хамт явж байсан залуу нь ширээндээ суугаад үлдсэн. ...тэгээд нилээн байж байгаад гадна хогоо шүүрдэх гээд гарахад хаалганы хажууд камер тусдаггүй хэсэгт сууж байсан. Тэгээд би дээшээ гараад хамгаалагч Гансүхэд түрүүний маргалдаад байсан залуу гадаа үүдэнд байна шдээ гэж хэлээд дээшээ яваад орсон. Тэгээд удалгүй хамгаалагч Гансүх зохион байгуулагч Мөнхжаргал бид нар нөгөө залуу дээр очсон хамгаалагч Гансүх нөгөө залууг урдаа тэврээд караокены 1 тоот өрөөнд оруулсан. ..тэгээд байж байтал зодуулсан залуугийн хамт явж байсан залуу явах гээд өлгүүрээс гадуур хувцсаа аваад доош буух үед зохион байгуулагч Мөнхжаргал надруу нөгөө залуу нь явах гэж байна хамт явсан залуу нь доор караокед байгаа ш дээ араас нь очоод нөгөө залууг энд байгааг хэлчих гэж хэлсэн. Би нөгөө залууд хамт явсан залуу чинь караокены 1 тоотод байгаа ш дээ гэж хэлсэн. Тэр залуу өрөөнд ороод манай найзыг хэн зодсон бэ? яасан юу болсон талаар асууж байсан...” гэжээ. /хх 25-28/

 

Гэрч Б.Пүрэвжаргал мэдүүлэхдээ: “...хамт ажилладаг Мөнхжаргал, Алтанцэцэг нараас наад хүн чинь тасарсан юм уу хөлдчихвийдээ өрөөнд оруулж дулаацуулах уу гэж хэлсэн. …Тэгээд нөгөө согтуу залууг нэг нь оруулж манай караокены нэг тоот өрөөнд оруулсан. Би тэр залууг хэн оруулсныг анзаарч хараагүй. 1 тоот өрөөнд байсан согтуугийн найз нь гээд нэг залуу гаднаас орж ирсэн. Тэгээд тэр залуу манай найз яасан юм бэ гэж тэр хавийн хүмүүсээс асуугаад байсан...” гэжээ. /хх 29/    

 

Шинжээч эмч Т.Чимэд-Очир мэдүүлэхдээ: “...Хатуу мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлээс баруун тохойн цус хуралт баруун, зүүн хөлийн зулгаралт гэмтэл нь унах үед үүсэж болно. Энэ гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний бүрэн бус тасрал, хэвлийн хөндийн гэдэсний агууламжийн чацархайн задрал хэвлийн хөндийг цус алдалтанд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн нүдний зовхи цус хуралт дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин 2 хөлийн зулгаралт баруун тохойн цус хуралт, зүүн нүдний зовхины цус хуралт нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /хх 34/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2028 дугаартай дүгнэлтэд: “1. Б.Даваасамбуугийн биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний бүрэн бус тасрал, хэвлийн хөндийн гэдэсний агууламж, чацархайн задрал, хэвлийн хөндийн цус алдалт, зүүн нүдний зовхи, баруун тохойнд цус хуралт, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэжээ. /хх 32/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хав 6, 7/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 9-10/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 59/, 

Өвчний түүх /хх 72-82/,

Хохирлын 701.594 төгрөгийн баримтууд /хх 83-99/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

            Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М.Мөнхжаргал нь 2017 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голд 999” нэртэй бааранд төлбөр, тооцооны маргаан үүсгэсэн иргэн Д.Даваасамбууг зодож хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний бүрэн бус тасрал, хэвлийн хөндийн гэдэсний агууламж, чацархайн задрал, хэвлийн хөндийн цус алдалт буюу хүнд гэмтэл  санаатай учруулсан болох нь

хохирогч Б.Даваасамбуугийн: “Би 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 20 цагийн үед багын найз болох Эрдэнэбат, Наранцацралт нартай …Голд 999 бааранд … хоёр эмэгтэйгийн сууж байсан ширээнд ороод хамт суучихсан.

…би 00-ын өрөөнд орох гэж байхад араас баарны зөөгч залуу ирээд надаас тооцоо нэхсэн. Тэр үед би надад мөнгө байхгүй утсаа үлдээчихье гэж хэлсэн чинь миний өөдөөс чи мөнгөө өгөө тооцоогоо хий гэж байсан.

…хажуугийн өрөөнөөс баарны зохион байгуулагч педжак өмссөн залуу гарч ирээд чи яагаад байгаа юм бэ гэж хэлэхээр нь би чи юу юм бэ гэж хэдэрлэсэн. Тэгээд би зохион байгуулагчийг тэгээд чи яах юм бэ гэж хэлсэн чинь зохион байгуулагч гэх залуу намайг гаръя гэж хэлэхээр нь би араас нь шатаар доош буугаад гарахаар явсан. Доош буугаад үүдний жижиг өрөөнд орох үед нөгөө залуу эргэж хараад хөлөөрөө цохьсон уу гараараа цохьсон уу мэдэхгүй миний элэг рүү аймар хүчтэй цохьсон. Би тэр үед эвхрээд доошоо газар унасан. Тэгээд би хэсэг хугацаанд ухаан балартаад босъё гэж байсан босож чадахгүй газар хэсэг хэвтсэн...” гэх мэдүүлэг /хх 12-13, 14-15/

 

Гэрч Ж.Гансүхийн: “...согтуу залуу тооцоо өгөхгүй гээд зөөгч Мөрөнтэй хэрүүл хийгээд байсан. …нөгөө согтуу утсаа өгөхгүй гэж хэрүүл хийж байгаад түрүүвчээ ухаад нэг ширхэг тасархай 10.000 төгрөг гаргаж ирээд газар луу шидсэн. Тэр үед Золхүү нөгөө согтуу наад мөнгөө авч өгөө гэж хэлсэн. Тэгээд нөгөө согтуу мөнгөө тонгойж аваад мөнгөө хамгаалагч Золхүүгийн ам руу чихэх гээд ам руу хүргэсэн. Тэгээд Золхүү түлхсэн, гэтэл нөгөө танихгүй согтуу дайрахаар хамгаалагч нэг татсан нөгөө согтуу залуу газар унасан. …Тэр үед зохион байгуулагч Мөнхжаргал гарч ирж таарсан. Тэгээд чи яагаад байгаа юм бэ гэж хэлсэн. Гэтэл нөгөө согтуу яадаг юм бэ гэж хэлээд зохион байгуулагч Мөнхжаргал руу дайрч байсан. Тэгээд чи одоо тайвшир гарч агаар амьсгал гэж хэлээд зохион байгуулагч Мөнхжаргал нөгөө согтуугийн хамт цуг гарсан. Тэгээд би жаахан байж байгаад зохион байгуулагч Мөнхжаргал болон нөгөө согтуу агсам тавиад байсан хоёрын араас гарах гээд доош буугаад гадна төмөр хаалган дээр очиход зохион байгуулагч Мөнхжаргал өөдөөс ороод ирсэн. Тэгээд би яасан бэ гэж зохион байгуулагч Мөнхжаргалаас асуухад яагаа ч үгүй гэж хэлээд дээшээ гарахаар нь би хамт дээшээ гарсан. Тэгээд дээшээгээ гараад хэсэг хугацааны дараа Цээгий гадаа согтуу хүн хэвтээд байнаа гэхээр нь гарж харахад баарны гадна хаалганы хажууд согтуу хүн хэвтэж байсан. …би нөгөө хүнийг араас нь тэврээд нэг давхарын караоке руу ороод эхний хаалга руу оруулаад буйдан дээр хэвтүүлсэн. Тэгээд нөгөө хүн зүгээр хэвтээд байсан...” гэх мэдүүлэг /хх 16-17/  

 

Гэрч Ж.Эрдэнэбатын: “...хоёр эмэгтэй Даваасамбуугийн араас бүжиглэхээр гарсан. Тэгээд би ганцаараа ширээнд дээр суугаад нэлээд удаан … хүлээгээд ирэхгүй байсан. …би 00-ын өрөө орсон боловч Даваасамбуу байхгүй байсан. …бүжгийн талбай руу харахад ямар ч хүн байхгүй байсан. …Би тэр үед найз Даваасамбуу явчихсан байна гэж бодоод …өлгүүрээс хувцсаа авах гээд зогсож …Даваасамбууг хайгаад ийш тийшээ харж байсан боловч байхгүй байсан. Тэгээд би хувцсаа аваад харих гээд шатаар доошоо бууж явтал үйлчлэгч эгч танай найз чинь хүнд зодуулсан юм шиг байна доод талын өрөөнд оруулсан байгаа гэж хэлсэн. Тэгээд би яасан юм бол гэж асуухад үйлчлэгч эгч мэдэхгүй манай харуулууд өргөөд өрөөнд оруулж ирсэн гэж хэлсэн. Тэгээд би зааж өгсөн өрөөнд ороход найз Даваасамбуу доошоо харсан, хүнд зодуулсан, өмд хувцас нь шороо болсон байдалтай эвхэрсэн ёолоод үхлээ үхлээ гээд хэвтэж байсан.

…Удалгүй зохион байгуулагч ирсэн би зохион байгуулагчид нар л зодсон гэж байна ш дээ танай үйлчлэгч чинь тэгэж хэлж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 18-19/

 

Гэрч Б.Мөрөнгийн: “...2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 20 цагт би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голд 999” бааранд ажил дээрээ ирсэн. …гаднаас 3 залуу орж ирээд 2 эмэгтэй сууж байсан ширээн дээр сууцгаасан.

…Тэгээд нэлээд удаж байгаад Даваасамбуутай хамт үлдсэн байсан найзаас нь 4000 төгрөгийн тооцоогоо үлдсэн байсан мөнгөө өгөө гэж нэхсэн. Гэтэл найз нь хамт явж байсан Даваасамбуугаас аваа гэж хэлсэн. …Даваасамбуу гарах гээд байгаа юм шиг үүдний шат байдаг хэсэг рүү явсан. Тэгэхээр нь би араас нь очоод ахаа тооцоо гэж хэлсэн чинь Даваасамбуу гэж хүн надаас тооцоо хэд юм бэ гэж асуусан. Тэгээд би үлдсэн тооцоо 4000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгсэн Даваасамбуу надаа мөнгө байхгүй гэж хэлсэн. …Ингээд байж байтал баарны хамгаалагч Золхүү ирээд яасан бэ гэж надаас асуухаар нь би энэ хүн тооцоогоо өгөхгүй байна гэж хэлсэн. Хамгаалагч Золхүү ахаа та тооцоогоо өгөө гэж хэлсэн гэтэл үйлчлүүлэгч Даваасамбуу Золхүүтэй муудалцаад байх шиг байсан. Би өөр ширээний тооцоо авах гээд явах үед Даваасамбуу хамгаалагч Золхүүг мөргөх шиг болсон. Тэгээд Даваасамбуу түрвүүчнээсээ уранхай, 10.000 төгрөг гаргаж ирээд газар нөгөө мөнгөө шидсэн. Тэр үед хамгаалагч Золхүү мөнгөө авч өг гэж хэлсэн. Гэтэл нөгөө мөнгөө Даваасамбуу газраас аваад хамгаалагч Золхүүгийн ам руу чихих гэж үзсэн. Тэгээд мөнгийг Золхүү аваад надад өгсөн. Тэр үед Золхүү Даваасамбууг ширвэж татаад газар унагаасан. Тэгээд байж байтал баарны зохион байгуулагч Мөнхжаргал өрөөнөөсөө гарч ирээд Даваасамбууг гадагшаа аваад гарсан. Би өөрөө бааранд ажлаа хийгээд үлдсэн...” гэх мэдүүлэг /хх 21/

 

Гэрч Б.Алтанцэцэгийн: “...Золхүү очоод залууд чи тооцоогоо хийчихээч асуудал гаргаад байх юм гэж хэлтэл уранхай 10.000 төгрөг гаргаж ирээд Золхүүгийн ам руу нь чихих гээд дайраад байсан. Тэгээд хамгаалагч Золхүү нөгөө залууг гуд татаад газар унагаасан. Тэр үед нөгөө залуу босоод ирсэн коридорт маргалдах үед манай баарны зохион байгуулагч Мөнхжаргал өрөөнөөс гарч ирээд юундаа маргалдаад байгаа юм бэ? гэж нөгөө залууд хэлээд чи гадаа жоохон гараад тайвшир гэж хэлээд Мөнхжаргал нөгөө залууг дагуулаад гарсан. ...тэгээд нилээн байж байгаад гадна хогоо шүүрдэх гээд гарахад хаалганы хажууд камер тусдаггүй хэсэгт сууж байсан. Тэгээд би дээшээ гараад хамгаалагч Гансүхэд түрүүний маргалдаад байсан залуу гадаа үүдэнд байна шдээ гэж хэлээд дээшээ яваад орсон. Тэгээд удалгүй хамгаалагч Гансүх зохион байгуулагч Мөнхжаргал бид нар нөгөө залуу дээр очсон хамгаалагч Гансүх нөгөө залууг урдаа тэврээд караокены 1 тоот өрөөнд оруулсан. ..тэгээд байж байтал зодуулсан залуугийн хамт явж байсан залуу явах гээд өлгүүрээс гадуур хувцсаа аваад доош буух үед зохион байгуулагч Мөнхжаргал надруу нөгөө залуу нь явах гэж байна хамт явсан залуу нь доор караокед байгаа ш дээ араас нь очоод нөгөө залууг энд байгааг хэлчих гэж хэлсэн. Би нөгөө залууд хамт явсан залуу чинь караокены 1 тоотод байгаа ш дээ гэж хэлсэн. Тэр залуу өрөөнд ороод манай найзыг хэн зодсон бэ? яасан юу болсон талаар асууж байсан...” гэх мэдүүлэг /хх 25-28/

 

Гэрч Б.Пүрэвжаргалын: “...хамт ажилладаг Мөнхжаргал, Алтанцэцэг нараас наад хүн чинь тасарсан юм уу хөлдчихвийдээ өрөөнд оруулж дулаацуулах уу гэж хэлсэн. …Тэгээд нөгөө согтуу залууг нэг нь оруулж манай караокены нэг тоот өрөөнд оруулсан. …1 тоот өрөөнд байсан согтуугийн найз нь гээд нэг залуу гаднаас орж ирсэн. Тэгээд тэр залуу манай найз яасан юм бэ гэж тэр хавийн хүмүүсээс асуугаад байсан...” гэх мэдүүлэг /хх 29/    

 

Шинжээч эмч Т.Чимэд-Очирын: “...хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний бүрэн бус тасрал, хэвлийн хөндийн гэдэсний агууламжийн чацархайн задрал хэвлийн хөндийг цус алдалтанд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн нүдний зовхи цус хуралт дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин 2 хөлийн зулгаралт баруун тохойн цус хуралт, зүүн нүдний зовхины цус хуралт нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх тайлбар /хх 34/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2028 дугаартай: “1. Б.Даваасамбуугийн биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний бүрэн бус тасрал, хэвлийн хөндийн гэдэсний агууламж, чацархайн задрал, хэвлийн хөндийн цус алдалт, зүүн нүдний зовхи, баруун тохойнд цус хуралт, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх 32/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хав 6, 7/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 9-10/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 59/, өвчний түүх /хх 72-82/, хохирлын 701.594 төгрөгийн баримтууд /хх 83-99/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Мөнхжаргалыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “тухайн цаг хугацаанд гадаа тамхи татаж байсан 2 эмэгтэй 1 эрэгтэй болон гаднаас баранд орж ирсэн 4 эрэгтэй хүмүүсийг гэрчээр мэдүүлэг авах шаардлагатай тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэх хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.

 

            Учир нь хохирогч Д.Даваасамбуу нь болсон асуудлын талаар мэдүүлсэн ба сэжигтэн Б.Золхүү, гэрч Б.Алтанцэцэг, Ж.Гансүх нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 2028 дугаар дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

            Хохирогч Д.Даваасамбуугийн зүй бус харьцаа, хууль бус үйлдэл гэмт хэрэг гаргахад нөлөөлснийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй байна.  

 

Хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах, тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Gold999” баарны хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авсан 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээх, хохирогч Б.Даваасамбуугийн эмчилгээтэй холбоотой бичгийн баримтаар нэхэмжилсэн 701.594 төгрөгийг Иргэний хуульд зааснаар М.Мөнхжаргалаас гаргуулах, баримтгүй нэхэмжилсэн 6.300.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хохирогч Б.Даваасамбуу нь цаашид гарах энэ хэрэгт холбоотой эмчилгээний хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж тус тус шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 291, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Огдоонууд овогт Мөнх-Очирын Мөнхжаргалыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Огдоонууд овогт Мөнх-Очирын Мөнхжаргалд 5 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Огдоонууд овогт Мөнх-Очирын Мөнхжаргалд оногдуулсан 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Gold999” баарны хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авсан 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Огдоонууд овогт Мөнх-Очирын Мөнхжаргалаас 701.594 төгрөгийг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11-225 тоотод оршин суух, хохирогч Б.Даваасамбуу /РД:ЧП83051196/-д олгох, хохирогч Б.Даваасамбуугийн нэхэмжлэлээс 6.300.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, цаашид гарах энэ хэрэгт холбоотой эмчилгээний хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Мөнхжаргалыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Мөнхжаргалын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

  

 

           

                                   

                        ДАРГАЛАГЧ

                        ШҮҮГЧ                                                                                  Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧИД                                                               Л.ОЮУНЧИМЭГ

              

                                                                                                                         

                                                                                                       Ц.ДАЙРИЙЖАВ