Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2023/03241

 

 

 

 

 

 

 

 

2023 06 27 101/ШШ2023/03241

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  тоот хаягт байрлах, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух М,

Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух Д нарт холбогдох,

 

Гэрээний үүрэг, алдангид нийт 11,549,580 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал, нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов. Хариуцагч Д.Д, Г.М нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр тэдгээрийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэгч Х ерөнхий боловсролын сургууль ХХК нь Г.М, Д.Д нарт холбогдуулж өөрсдийн төрсөн хүүхэд болох н.М болон н.Э нарын сургалтын төлбөрийг гэрээнд зааснаар биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч биелүүлэхгүй байгаа тул тус гэрээний 4.11, 4.12-т зааснаар төлбөрийг нэхэмжилж байгаа. Суралцагч М.Э нь 2020-2021 оны сургалтын гэрээний үлдэгдэл төлбөр 720,000 төгрөг, тус гэрээний 4.12-т зааснаар алданги тооцож байгаа. Алдангийн хэмжээг Иргэний хуулийн 236 дугаар зүйлд зааснаар бодож алдангийн 50 хувиас хэтэрч байгаа тул 50 хувиар нь нэхэмжилж байгаа. Нэхэмжилж байгаа алданги 360,000 төгрөг байгаа. Нийт 1,080,000 төгрөг болж байгаа. Мөн 2022-2023 оны сургалтын гэрээнд заасны дагуу сургалтын төлбөр 2 жилийн хугацаанд 100,000 төгрөгөөр нэмэгдэж, 3,600,000 төгрөг төлөхөөр болсон. 5А ангийн сурагч М.Мий сургалтын төлбөр 3,600,000 төгрөг бүхэлдээ төлөгдөөгүй байгаа. Мөн дүү болох М.Эгийн сургалтын үндсэн төлбөр 3,600,000 төгрөг байхаас манай сургууль 1 айлаас 2 хүүхэд суралцаж байгаа тохиолдолд 10 хувийн хөнгөлөлт үзүүлдэг тул 10 хувийн хөнгөлөлт үзүүлж сургалтын төлбөр нь 3,240,000 төгрөг байгаа. Энэ төлбөрийг мөн хийгээгүй нөхцөл байдалтай байгаа. Суралцагч нарын төлөөлж Г.М гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Сургалтын гэрээ хавтаст хэргийн 5 болон 6 дугаар хуудсанд авагдсан. Гэрээний 4.12-т зааснаар алданги тооцох үндэслэл тогтоогдсон. Иймд алдангийг хуульд зааснаар 50 хувиар тооцож 3,420,000 төгрөг нэхэмжилж байгаа. Яагаад 2 суралцагчийн эцэг, эхийг аль алиныг нь хамтруулсан байдлаар хамтран хариуцагчаар татаж байгаа вэ гэхээр 2020-2021 оны талуудын байгуулсан гэрээнд суралцагч М.Э төлөөлж Д.Д гарын үсэг зурсан байдаг. 2022-2023 онд байгуулагдсан гэрээнд заасан төлбөрийг Г.М нь төлнө гэдэг байдлаар гэрээ байгуулсан байдаг. Иймд хариуцагч нар нь гэр бүлийн гишүүд учир хамтран хариуцагчаар татаж байгаа. Дээрх нэр бүхий хариуцагч нараас үндсэн төлбөрт 7,560,000 төгрөг, алдангийн хамт гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байна. Хүсэлийн өргөө ерөнхий боловсролын сургууль нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтээ тооцож нэхэмжлэлээ гаргасан байдаг. Энэ талаар байгууллагад мэдэгдсэн. Улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой асуудлыг хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

2. Нэхэмжлэгчээс Х Ерөнхий боловсролын сургууль болон эцэг эх, асран хамгаалагч нарын хооронд хийсэн гэрээ гэх нэртэй 2020 оны 8 сарын 18-ны өдрийн болон 2022 оны 12 сарын 15-ны өдрийн гэрээ, компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Х ерөнхий боловсролын сургууль ХХК нь Г.М, Д.Д нарт холбогдуулан 2020-2021 оны сургалтын төлбөр, алданги 1,110,470 төгрөг, 2022-2023 оны сургалтын төлбөр, алдангид 10,439,110 төгрөг нийт 11,549,580 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нар нэхэмжлэлийн хувийг 2023 оны 5 сарын 22, 29-ний өдрүүдэд гардаж авсан байх бөгөөд хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй байна.

2.Нэхэмжлэгч Х Ерөнхий боловсролын сургууль, хариуцагч Д.Д нарын хооронд 2020 оны 8 сарын 18-ны өдөр Х Ерөнхий боловсролын сургуулийн захиргаа, суралцагчдын эцэг эх, асран хамгаалагчдын хооронд хийсэн гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 4 дүгээр тал/

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Талуудын хүсэл зоригийн илэрхийлэлээс үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна.

Тус гэрээний 4.11-т 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 3,500,000 төгрөгийг 2020 оны 8 сарын 10-ны өдрөөс 2020 оны 8 сарын 20-ны өдрийн дотор төлсөн байна гэж, 4.12-т сургалтын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд 0.4 хувийн алданги төлнө гэж тус тус тохиролцсон байна.

Нэхэмжлэгчээс энэ гэрээний үүрэгт 720,000 төгрөг, алданги 360,000 төгрөг нийт 1,080,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон.

Хариуцагч Д.Д нь нэхэмжлэгчийн дээрх тайлбарт маргаагүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 72 дугаар зүйлийн 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үлдэгдэл төлбөр болох 720,000 төгрөгийг хариуцагч Д.Дгаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс алдангид 360,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Талууд алданги төлөхөөр гэрээгээр тохиролцсон байх тул хариуцагчаас алдангид 360,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

3.Нэхэмжлэгчээс хариуцагч Г.Мтай 2022 оны 12 сарын 15-ны өдөр байгуулсан хоёр гэрээний үүрэгт 6,840,000 төгрөг, алдангид 3,420,000 төгрөг нийт 10,260,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Х Ерөнхий боловсролын сургууль болон Г.М нарын хооронд 2022 оны 12 сарын 15-ны өдөр хоёр сургалтын гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 5-6 дугаар тал/

Дээрх гэрээнүүдийн 4.11-т 2022-2023 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 3,600,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна.

Хариуцагч Г.М нь нэхэмжлэлийг хувийг гардаж авсан боловч холбогдох тайлбарыг хуульд заасан хугацаанд мөн ирүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар Г.Маас хоёр гэрээний үүрэгт нийт 6,840,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс алдангид дээрх хоёр гэрээний үүрэгт 3,420,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Талууд алданги төлөхөөр гэрээгээр тохиролцсон байх бөгөөд хариуцагчаас гэрээнд заасан хугацаанд сургалтын төлбөрийг төлөөгүй байх тул Г.Маас алдангид 3,420,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Дгаас 2020-2021 оны сургалтын төлбөрийн үлдэгдэл болон алдангид нийт 1,080,000 төгрөгийг, хариуцагч Г.Маас 2022-2023 оны сургалтын төлбөр, алдангид нийт 10,260,000 төгрөгийг тус тус гаргуулж Х Ерөнхий боловсролын сургууль ХХК-нд олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид 209,580 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Дээрх шаардлагын тухайд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохиролд хамаарахгүй бөгөөд хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 209,580 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Дгаас 1,080,000 төгрөгийг, хариуцагч Г.Маас 10,260,000 төгрөгийг тус тус гаргуулж, Х Ерөнхий боловсролын сургууль ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 209,580 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дгаас 30,470 төгрөг, хариуцагч Г.Маас 179,110 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х Ерөнхий боловсролын сургууль ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА