Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2023/00621

 

 

 

 

 

 

 

 

2023 01 25 101/ШШ2023/00621

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Ж-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Ф ХХК

Хариуцагч:  Л.О-т тус тус холбогдох,

 

279,682,425.46 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Агентлаг байгуулах тухай дүгээр тогтоол, ХХААХҮ-ийн Сайдын 2020 оны Ажлын хэсэг байгуулах тухай А-00 дугаар тушаалаар Ж-ийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж чиг үүргийг Ж-ийн газарт шилжүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дэх хэсэгт "... эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. гэж зохицуулсан байдаг. Монгол улсын Иргэний хуулийн 24 дүгээр бүлгийн 281-285 дугаар зүйлүүд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтууд, Жийн тухай хуулийн холбогдох зүйл заалтууд, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, Жийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн зээлдэгч Ф ХХК /РД:0000000/-ийг төлөөлөн захирал Л.Д /РД:ЧТ6/ хамтран үүрэг гүйцэтгэгч Л.О /РД:ЧТ6/ нар нь Жийг хөгжүүлэх сан(Цаашид Сан гэх)-аас 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 8 тоот зээл болон 8 тоот барьцааны гэрээ байгуулан 300,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй Салхивч агааржуулалтын хоолойн үйлдвэр төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд

1.                З ургийн овогт Л.Д/РД:ЧТ6/-ийн өмчлөх эрхийн Б9 хороо /2 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаар Ү-2, 000105444 гэрчилгээний дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 253 м.кв үл хөдлөх хөрөнгө

2.                З ургийн овогт Л.Д/РД:ЧТ6/-ийн өмчлөх эрхийн Б9 хороо СОТ -3 н 5 байрны 000 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаар 3, 000000 гэрчилгээний дугаар бүхий орон сууцны зориулалттай 165000 м.кв үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч нь зээл авснаас хойш зээлийн төлбөрийг төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсан боловч зээлээ төлөхөөс санаатайгаар зайлсхийж байгаа тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 9 зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах.

2. 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээлийн төлбөрт 225,872,205.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 852,920.76 төгрөг, алданги 52,957,299.63 төгрөг, нотариатын зардал 38,500.00 төгрөг, нийт 279,682,425.46 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан ба нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нийт 269,682,425.46 төгрөгийг гаргуулна. Учир нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ф ХХК-иас 10,000,000 төгрөг төлөгдчихсөн тул хүүгийн төлбөрөөс 2,784,042 төгрөг, 7,999,215.58 төгрөг үндсэн төлбөрөөс хасагдсан. Нийт 269,682,425.46 төгрөгийг нэхэмжилж байгаа.

3. Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Жийн газар нь Ф ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 09 сарын 14-ний өдрийн 9 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 279,682,425.46 төгрөгийг гаргуулах, мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Ф ХХК нь өөрийн толгой компани болох Х ХХК-ийн үйлдвэрийн байр болон өөрсдийн тодорхой тооны тоног төхөөрөмжийг түшиглэн Салхивч агааржуулалтын хоолойн үйлдвэрлэл төсөлд хөрөнгө оруулалт авах зорилгоор 2018 оны 09 сарын 07-ны өдөр хуучнаар ж санд зээл авах хүсэлт гарган, харилцан тохиролцсоны дагуу 300,000,000 төгрөгийн 5 жилийн хугацаатайгаар зээл авсан. Зээлийнхээ барьцаа хөрөнгөд тодорхой тооны үл хөдлөх хөрөнгүүдийг тавьсан.

Ингээд зээл авснаас хойш төсөл хэвийн үргэлжилж байгаад 2020 оны эхээр Дэлхий дахин үүссэн цар тахал СОVID-19 буюу коронавирусээс шалтгаалан хил гааль хааж, ачаа тээврийн зогсонги байдлаас үүдэн компанийн үйл ажиллагаа тасалдаж эхэлсэн. Мөн үүнээс шалтгаалан Монгол Улсын Засгийн Газраас хөл хорионы арга хэмжээг авч компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон.

2021 оны 01 сарын 09-ний өдөр үйлдвэрийн байранд гал гарч, барилга бүхэлдээ шатан, манай тоног төхөөрөмжүүдэд эвдрэл үүсч, компани цаашид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байдал үүссэн. Энэ үед ч бүх нийтийн хөл хорионы арга хэмжээ үйлчилсээр байсан. Үүнээс өмнө манай компани зээлийн төлбөр болон хүүнд 51,045,546 төгрөгийг хуваарийн дагуу төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсээр ирсэн.

Үйлдвэрийн тоног төхөөрөмжид эвдрэл гарснаас болж, компанийн үйл ажиллагаа бүрэн зогсож, орлого бүрэн хаагдсан тул толгой компани болох Х ХХК-аас зээл авч, ажилтнуудын цалинг тавих, цаашлаад татвар, хураамж, даатгалыг төлсөөр ирлээ.

Энэ талаар тухайн үед Жийг  сангийн ажпын албанд мэдэгдэж, 2021 оны 08 сарын 03-ны болон 2021 оны 09 сарын 06-ны өдрүүдэд зээлийн төлбөр төлөх графикт өөрчлөлт оруулах талаар хүсэлт гаргасан хариу өгөхгүй байсан тул өөрсдийн нөөц бололцоог шавхан 2022 оны 02 сарын 21-ний өдөр 50,000,000 төгрөгийг, 2022 оны 10 сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөгийг төлсөн байхад Жийн газраас талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 09 сарын 14-ний өдрийн 9 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 279,682,425.46 төгрөгийг гаргуулах, мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжпэлийн шаардпага гаргасан үндэслэлгүй байна. Учир нь: Дээрх нөхцөл байдлуудаас харахад зээлдэгч манай компани нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн зарим хэсгийг биелүүлсэн, мөн хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл байгаа юм. Энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-д зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд хамаарах бөгөөд энэ үед зээлдүүлэгч гэрээнээс татгалзаж болохгүй талаар хуульд заажээ.

Иймд Жийн газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Манай компаниас нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа үндсэн төлбөрийг, хүүгийн хамт хүлээн зөвшөөрч, төлж барагдуулах бүрэн боломжтой талаар илэрхийлсэн бөгөөд энэхүү саналаа дэмжиж, төлбөрийг 2024 оны 06 сарын 01-ний өдрийн дотор тогтсон хуваарийн дагуу төлж барагдуулахад татгалзах зүйлгүй болно. Үндсэн гэрээний хугацаанаас гадна ковидийн үеийн хөл хорио, хил хаалттай байсан үеийн хугацааг тооцож сунгуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч нарын итгэжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оноос бие даах шаардлагатай гэж үзсэний улмаас 2018 онд 1,400,00,000 төгрөгөөр салхивч болон агааржуулалтын төсөл боловсруулаад 956,200,000 төгрөгийг ж газраас хүсэж, 300,000,000 төгрөг нь дэмжигдэж уг зээлийг авсан. Бидний тооцоолж байсан төсвөөс 3 дахин бага мөнгөөр дэмжигдсэн учраас төлөвлөгөөгөө эргэж хараад, эхний жил материалын нөөц бүрдүүлнэ, дараа жил үйлдвэрийн байр, тэрний дараа тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх төлөвлөгөөтэй ажиллаж эхэлсэн. Манай гол түүхий эд болох төмөр татаж авсан. Үүнээс хойш 2020 он хүртэл гэрээний дагуу төлбөрийг төлсөөр ирсэн. 2020, 2021 оны ковид цар тахалтай холбоотойгоор манай үйл ажиллагаа зогсох хүртэл байдалд орсон. Үүний зэрэгцээ манай үйлдвэрийн байр 2021 оны 09 дүгээр сард галд шатсан. Бид Х ХХК буюу толгой компанийнхаа 100 хувь дэмжлэгээр явж байгаа. Одоогийн байдлаар Ф ХХК-ийн төслийг хэрэгжүүлэх зорилго тавиад ажиллаж байгаа учраас толгой компани маань өөрийн агуулахын зорилгоор түрээсэлж байсан түрээсийн байраа өгөөд, үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хугацаанд Жтай 3-4 удаагийн албан бичгээр зээлийн хугацаагаа хойшлуулж өгөөч, эсхүл график гаргаад төлж чадаагүй хугацааныхаа төлбөрийг төлье гэх хүсэлтүүдийг тавьсан боловч Ж нь зөвшөөрөхгүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргасан цагаас хойш 2 удаа албан ёсоор эвлэрэх хүсэлтээ тавьсан боловч хариу өгөөгүй. Манай нотлох баримтын хүрээнд алдангийг хасуулах саналыг татгалзаагүй гэхдээ нотлох баримтаар үнэлж чадахгүй байгаа. Шүүхийн шийдвэр гарсны дараа хугацаа олгож өгөөч гэхэд шүүхийн шийдвэрийг үндэслээд хугацаа тогтоож өгөх боломжтой гэж ярьсан байгаа. Иргэн Л.Оийн хувьд 2016-2018 оныг хүртэл Ф ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба тус компанид 30 хувийн хувьцаа эзэмшдэг. 40 хувийн хувьцаа эзэмшигч маань одоо тэтгэвэрт гараад Ф ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг Т.Охүлээлгэн өгсөн. Т.О 40 хувийн хувьцаа эзэмшигч учраас үлдэх 60 хувийн эзэмшигч нар энэ асуудлыг шийдэх ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Бид уулзаж, хоорондоо ярилцсан. ж газраас нэхэмжлэлийн шаардлагаас өөр албан бичиг ирсэн зүйл байхгүй. Тодорхой хэмжээний зөвлөгөөг өгч байсан. Бид галын дүгнэлт болон зургийг авчирлаа гэж бодоход тэр баримтыг үнэлэх боломжгүй нөхцөл байдал байгаад байсан юм. Ж нь үүнийг үнэлээд, алдангийг хасах боломжгүй гэх эрх зүйн чадвар байхгүй гэх тайлбарыг өгсөн. Санхүүгийн тайлан илүү гарч чадахгүй, иймэрхүү байдлаар түрээс төлдөг юм, ийм тоног төхөөрөмж хэрэгтэй байгаа юм гэх баримтыг гаргаж өгсөн. Ковидын нөхцөл байдалтайгаар холбоотой Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас гэрчилгээ авах байсан юм болов уу, бид өөрсдийнхөө хэмжээнд баримтаа өгчихлөө л гэж үзсэн юм гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс нөхцөл байдлуудаа тайлбарлаад албан бичиг өгч байсан боловч өнөөдрийг болтол хариу ирж байгаагүй. Иргэний хэрэг үүссэнээс хойш тодорхой график гаргая, бид мөнгийг чинь төлөхгүй гэж хэлэхгүй гэж зөндөө хэлж байсан. Гол нь үндсэн зээлийн 5 жилийн хугацаанд мөнгийг чинь төлье гэж хэлж байсан. Сүүлд санхүүгийн нөхцөл байдлуудаа тооцож үзээд 2024 онд барагдуулах боломжтой талаараа нэхэмжлэгчид хэлэхэд эвлэрэх боломжгүй, шүүхээр шийдвэрлүүлье гэж хэлж байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, гэрээнээс татгалзаж байгаа нь буруу гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчээс Д.Бд 2 жилийн хугацаатай олгосон 8 итгэмжлэл, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 8 дугаартай Зээлийн гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 8 тоот зээл болон 8 тоот барьцааны гэрээ болон тус 8 тоот барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ, зээлдэгчийн зээлийн өргөдөл, Ф ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, зээлийн гэрээний хавсралт (эргэн төлөлтийн хуваарь), зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, зээлийн хөшүүргийн тооцоо, З ургийн овогт Л.Д/РД:ЧТ6/-ийн өмчлөлд бүртгэлтэй, Б9 хороо /2Д33333333 тоот хаягт байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, 000105444 гэрчилгээ, З ургийн овогт Л.Д/РД:ЧТ6/-ийн өмчлөлд бүртгэлтэй, Б9 хороо СОТ -5-р байрны 5,оот хаягт байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 3 дугаарт бүртгэлтэй, 00000007300 гэрчилгээний хуулбарууд, Жийг  сангийн 300,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавих, барьцаалбар үйлдэх, зээлтэй холбоотой бүхий л үйлдэлд төлөөлөх, барьцааны гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах тухай итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай Л.Даваасүрэнгээс Л.От олгосон  дугаартай итгэмжлэлүүд, Жийн газраас Ф ХХК-д хүргүүлсэн 20269999996 дугаартай шаардлага, Я.Эыг Жийн газрын даргаар томилсон МУЗГ-ын 1 тогтоол, Жийн газрын улсын бүртгэлийн гэрчилгээ,

Хариуцагч Ф ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Ф ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022.06.10№095999999999992 дугаартай хурлын шийдвэр, Л.Оээс Т.О2 жилийн хугацаатай олгосон 20247472.0565476.2к;677 өдрийн итгэмжлэл, хариуцагчийн тайлбар, төлбөр төлөх хүсэлт-хуваарь, Ф ХХК болон Х ХХК-тай байгуулсан гэрээний нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар, Ф ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын татварын тайлан, Ф ХХК-иас С.Бд 2 жилийн хугацаатай олгосон 2024645642.0456546549.54645620№2/045654746 итгэмжлэл, Л.Оээс Т.О3 жилийн хугацаатай олгосон 2022.09.29 итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, Ф ХХК-иас Жийн газарт мөнгө шилжүүлсэн гэх Ф ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдсан цахим гүйлгээний баримт, Ф ХХК-ийн мөнгөн хөрөнгийн журнал, санхүүгийн байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, Нийслэлийн онцгой байдлын газрын 2021.02.03№01645644/136546546544 болон 6546546542022.06456549.29№014/134 дугаартай гал түймэр гарсан тухай акт, Ф ХХК нь Жийн газарт хүргүүлсэн 2021.08.03№2/04324234324235, 2021.09.342342306№2/тсг324234207 дугаартай албан бичиг, 2022.09.23№2/3242340324329 дугаартай Тайлбар хүргүүлэх тухай албан бичиг, үйлдвэрийн байрны 2018-2021 оны гэх фото зураг, 2021.034234231.0342429 өдөр үйлдвэрийн байранд гал гарч унтраасны дараах байдлын гэх фото зураг, галд автсан объектыг буулгаж байгаа, буулгасны дараа гэх фото зураг, галын улмаас эвдэрсэн тоног төхөөрөмжийн фото зураг, 2022 онд Харх авто шил ХХК-ийн байранд тоног төхөөрөмжөө байрлуулан үйл ажиллагаа явуулсан гэх фото зураг, хариуцагч Л.Оээс С.Бд 1 жилийн хугацаатай олгосон 2023.03242341.1324234239 итгэмжлэл, Ф ХХК-ийн 2012342348.0324239.01-202342318234234.10234324.33242341 хугацааны Ерөнхий журналын тайлан;

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Жийн газар нь хариуцагч Ф ХХК болон Л.От тус тус холбогдуулан, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээлийн төлбөрт 225,872,205.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 852,920.76 төгрөг, алданги 52,957,299.63 төгрөг, нотариатын зардал 38,500.00 төгрөг, нийт 279,682,425.46 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

1.1. Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, нийт 269,682,425.46 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ф ХХК-иас 10,000,000 төгрөг төлөгдчихсөн байсан хэмээн тайлбарласан.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзаж байгаа нь буруу хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

3. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Талууд 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 8 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч Ф ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.О нар нь зээлдүүлэгч Жийг хөгжүүлэх сан[1] -аас 300,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, үндсэн зээлийн төлбөрөөс 12 сарын хугацаанд чөлөөлөх нөхцөлтэй, гэрээний дагуу төлөх зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг гэрэнэд заасан хугацаанд эргэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн дүнд 0,1 хувийн алданги тооцохоор тохиролцсон,

4.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 8 тоот зээл болон 8 тоот барьцааны гэрээ болон тус 8 тоот барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн гэрээг тус тус байгуулж, З ургийн овогт Л.Д/РД:ЧТ6/-ийн өмчлөлд бүртгэлтэй, Б9 хороо /2 тоот хаягт байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, 000105444 гэрчилгээний дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 253 м.кв үл хөдлөх хөрөнгө, З ургийн овогт Л.Д/РД:ЧТ6/-ийн өмчлөлд бүртгэлтэй, Б9 хороо СОТ -3, 5-р байрны 5, 6, 7 тоот хаягт байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 3 дугаарт бүртгэлтэй, 0000007300 гэрчилгээний дугаар бүхий орон сууцны зориулалттай 165 м.кв үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалуулсан байна.

4.3. Хэрэгт авагдсан Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга-аас үзэхэд, зээлдэгч нь 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 225,872,205.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 852,920.76 төгрөг хэмээн тусгасан байх ба хариуцагч үүнийг нотлох баримтаар үгүйсгэж нотлоогүй. Тодруулбал, хариуцагч нь цахим гүйлгээний баримтыг нотлох баримтаар гаргасан боловч эдгээр баримт нь Ф ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй, зээлийн эргэн төлөлтийг зээлдүүлэгч хүлээн авсан гэх үйл баримтыг дүгнэх боломжгүй байна.

4.4. Дээрх Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга-нд тусгагдсан төлбөр төлөлтийг хариуцагч үгүйсгэж нотлоогүй боловч зээлдэгч Ф ХХК-иас 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөг төлсөн талаар уг дэлгэрэнгүй хуулганд тусгаагүй болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг 10,000,000 төгрөгөөр багасгасан.

4.5. Хэдийгээр, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга-нд дээр дурьдсанаар зээлдэгчийн төлөлт бүрэн гүйцэт бүртгэгдэггүй гэж ойлгогдохоор байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж буй тайлбарт тулгуурлаж, хэрэгт авагдсан нотлох баримтын нотолгооны ач холбогдлыг үгүйсгэх боломжгүй. Учир нь хариуцагч тал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй талаар дээр дүгнэсэн.

 

5. Талуудын байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 8 дугаартай Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.,

мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.,

мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ., 232.3.Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. 232.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги... гэж тус тус заасантай нийцсэн хүчин төгөлдөр байна.

 

6. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нийт 269,682,425.46 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь дээр дурьдсанаар тогтоогдсон, Жийн газраас Ф ХХК-д хүргүүлсэн 2021.08.28№1/54214141416 дугаартай шаардлага, зээлдэгч Ф ХХК нь Жийн газарт 2021.08.03№2/05131241411, 2021.09.06№2/0721421412412 дугаартай албан бичгийг тус тус хүргүүлж байснаас үзэхэд, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй., 225.2.Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ. гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр хугацаанаас өмнө шаардах эрхтэй.

 

7. Хэрэгт авагдсан Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга-нд тусгагдсан мэдээллийг хариуцагч үгүйсгэж нотлоогүй, үндсэн зээл, хүү шаардсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасантай нийцсэн, уг дэлгэрэнгүй хуулганд тусгагдсан хугацааны төлбөр төлөгдөөгүй хуримтлагдсан зэргээс үзэхэд 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д тус тус зааснаар алданги шаардсан нь үндэслэлтэй байх тул зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

8. Талуудын байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 8 тоот зээл болон 8 тоот барьцааны гэрээ болон тус 8 тоот барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.Барьцааны гэрээг бичгээр байгуулна. 156.2.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана. гэж тус тус заасантай нийцсэн байна.

 

9. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Ф ХХК болон Л.О нараас 269,682,425.46 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жийн газарт олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дараахь барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулсан үнийн дүнгээс 269,682,425.46 төгрөгийг нэхэмжлэгч Жийн газарт олгохыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай. Үүнд:

2.1. З ургийн овогт Л.Д/РД:ЧТ6/-ийн өмчлөлд бүртгэлтэй, Б9 хороо /2 тоот хаягт байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, 000105444 гэрчилгээний дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 253 м.кв үл хөдлөх хөрөнгө,

2.2. З ургийн овогт Л.Д/РД:ЧТ6/-ийн өмчлөлд бүртгэлтэй, Б9 хороо СОТ -3, 5-р байрны 5, 6, 7 тоот хаягт байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 3 дугаарт бүртгэлтэй, 0000007300 гэрчилгээний дугаар бүхий орон сууцны зориулалттай 165 м.кв үл хөдлөх хөрөнгө;

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурьдаж, хариуцагч Ф ХХК болон Л.О нараас улсын тэмдэгтийн хураамж 1,506,362 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дансанд төлүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА

 

 

 


[1] Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Агентлаг байгуулах тухай дүгээр тогтоол, ХХААХҮ-ийн сайдын 2020 оны Ажлын хэсэг байгуулах тухай А-00 дугаар тушаалаар Жийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг Жийн газарт шижлүүлсэн.