Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 101/шш2023/03293

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 28

101/ШШ2023/03293

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ....... тоот хаягт байрлах .....ББСБ ХХК /хуулийн этгээдийн хувийн хэргийн дугаар ......., Регистрийн дугаар ....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ....... тоот хаягт оршин суух ........ /Регистрийн дугаар ......../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 953,948 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...... нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 14697 тоот хэрэглээний зээлийн гэрээ байгуулан 600,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр нэг сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй тул дараах хэрэглээний зээлийн төлбөрийг нэхэмжилж байна. Хугацаа хэтэрсэн хоног 410 хоног байна Зээлдэгч ...... нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 540,000 төгрөг, хүү 318,546 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 95,402 төгрөг, нийт 953,948 төгрөг болсон. Иймд ......өөс зээлийн гэрээний үлдэгдэл болох үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 953,948 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад бичгээр хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.03.31-ний өдрийн итгэмжлэл, ......ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.12.13-ны өдрийн 211213-14697 дугаартай Цахим барьцаат зээлийн эрх нээх гэрээ /Хэрэглээний зээл/, зээлийн дансны харилцагчийн хуулга, зээлийн тооцоолол, .....ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2023.06.06-ны өдрийн эвлэрлийн гэрээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

1. Нэхэмжлэгч .....ББСБ ХХК нь хариуцагч ......өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 953,948 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Шүүгчийн захирамжаар 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлж, нэхэмжлэлийн хувийг 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчид гардуулан, хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

 

4. .....ББСБ ХХК болон ...... нар нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 211213-14697 дугаартай Цахим барьцаат зээлийн эрх нээх гэрээ /Хэрэглээний зээл/-г байгуулж, гэрээгээр цахим зээлийн дээд хэмжээ нь 5,000,000 төгрөгөөс хэтрэхгүй, үндсэн хүүгийн хэмжээ нь сарын 3 хувь, зээлийн шимтгэлийн хэмжээ сарын 5 хувь, хугацааг Тус аппликейшнээс сонгон 7 хоног, 14 хоног, 21 хоног, 1 сараас 12 сар хүртэл байхаар тохиролцон болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд тэдгээрийн хооронд байгуулагдсан дээр дурдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т зээлийн гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Зохигч дээр дурдсан гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зээлдэгч зээлийг гэрээнд заасны дагуу төлөөгүй бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

 

Зохигчид зээлийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн үүргийг гүйцэтгэж байсан, зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь тэдний харилцан тохиролцсон мөнгө зээлэх, зээлдүүлэх хэлцлийн зорилтыг хангасан гэрээ байх тул зээлдүүлэгч .....ББСБ ХХК нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

7. Зээлдэгч болох хариуцагч ...... нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 600,000 төгрөгийн зээл авсан болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь мөнгө шилжүүлэн авсан талаар маргаагүй.

 

8. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 60,000 төгрөг төлсөн, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 540,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 318,546 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 95,402 төгрөг, нийт 953,948 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчтай нэхэмжлэлийн шаардлагын асуудлаар харилцан тохиролцсон гэж 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөр огноолсон эвлэрлийн гэрээг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Уг гэрээнд ...Зээлдэгч ...... нь нэхэмжлэлийн шаардлага 953,948 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 476,974 төгрөг, 7 дугаар сарын 25-ны өдөр 476,974 төгрөгийг төлөхөөр тохиролцов гэж бичиж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсгээ зурж ирүүлсэн боловч тус гэрээнд хариуцагч гарын үсэг зураагүй тул шүүхээс эвлэрлийн гэрээг баталгаажуулаагүй болно.

 

10. Хариуцагч ...... нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлийн төлөлт болон зээлийн үлдэгдэл төлбөрийн мөнгөн дүнгийн асуудлаар тайлбар гаргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж баримт ирүүлээгүй.

 

11. Дээр дурдсан үндэслэлийг нэгтгэн хариуцагч ......өөс зээлийн гэрээний үүрэгт 953,948 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .....ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

12. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 27,445 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хэн аль нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ......өөс зээлийн гэрээний үүрэгт 953,948 /есөн зуун тавин гурван мянга есөн зуун дөчин найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .....ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,445 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......өөс улсын тэмдэгтийн хураамжид 27,445 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .....ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР