Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 118/ШШ2023/0015

 

Эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би Завхан ******* ******* даргад холбогдох “2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/39******* захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий иргэн Б.*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн оролцогч нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Б.*******ын нэхэмжлэлтэй Завхан ******* ******* даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нар нь дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг байгуулав. Улиастай сумын газрын төлөвлөгөөнд иргэн Б.*******д 12м2 газрыг тусгасан нь иргэний хүсэлтийг хангахгүй байгаа тул хүсэлтийг үндэслэн 26м2 газар болгож олгохоор тохиролцов. Уг захирамжийг 2023 оны 05-р сарын 25-ны өдөр иргэнд гаргаж өгөхөөр тохиролцов. Жич: Шинээр баригдсан халуун усны баригдах хайсыг багасгаж иргэний 26м2 талбайг гүйцэтгэхээр тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Завхан ******* ******* даргын 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/39******* захирамжаар Улиастай сумын ******* даргын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/157 дугаар захирамжийг хүчингүй болгосон ба уг А/157 дугаар захирамжаар Б.*******д Жинст баг, Дилав хутагт Жамсранжавын ******* гудамж ******* тоотод байрлалтай 26 кв.м авто гражийн газрыг эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгч Б.******* нь Завхан ******* ******* даргын 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/39******* захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Гэвч 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 15.00 цагт товлогдсон шүүх хуралдаанаас өмнө хариуцагчийн болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь маргаан бүхий газраас өөр байршилд буюу Жинст багийн шинээр баригдсан халуун усны хайсыг багасгаж 26 кв.м газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр эвлэрэн хэлэлцэж захирамжийг 2023 оны 05-р сарын 25-ны өдөр нэхэмжлэгчид гаргаж өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрэл нь хуульд харшлаагүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.5, 68 дүгээр зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгох эрхтэй ба энэ тухайгаа шүүхэд илэрхийлсэн тул хэрэг хэлэлцэх ажиллагааг дуусгавар болгож, эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэн хэлэлцсэнийг баталж, Б.*******ын нэхэмжлэлтэй Завхан ******* ******* даргад холбогдох 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/39******* захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

                                   

               ШҮҮГЧ                              Ч.ЦЭНД-ОЧИР