Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 101/шш2023/03332

 

 

 

 

 

 

 

 

 

 

0000 00 00

000/0000000/00000

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...... хаягт байрлах ....... ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар ........, Регистрийн дугаар ....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .......тоотод оршин суух....... /Регистрийн дугаар ......./,

 

Хариуцагч: .......тоотод оршин суух ...... /Регистрийн дугаар ......../ нарт холбогдох,

 

2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/ВСС190522047-2 дугаартай Орон сууцны зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нараас 68,858,651.56 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/ВСС191011006-3 дугаартай Кредит карт эзэмших гэрээний үүрэгт хариуцагч ....ээс 18,196,048.03 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 51,000 төгрөг, нийт 87,105,699.59 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ........... дугаарт бүртгэлтэй, .......тоот 2 өрөө, 47,91 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбаяр,

хариуцагч ....

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ганчимэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээл 1: Зээлдэгч ...., ............. нар нь ............тай 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр №ЗГ/ВСС190522047-2 тоот Орон сууцны зээлийн гэрээ, №ЗБ/ВСС190522047-2-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2020 оны 5 дугаар сарын 06-ний өдөр №3НГ/ВСС190522047-2-1 тоот Зээлийн нэмэлт гэрээ, 2020 оны 9 дүгээр сарын 28-ний өдөр №3НГ/ВСС190522047-2-2 тоот Зээлийн нэмэлт гэрээ, 2021 оны 1 дүгээр сарын 26-ний өдөр №3НГ/ВСС190522047-2-3 тоот Зээлийн нэмэлт гэрээ, 2021 оны 7 дугаар сарын 28-ний өдөр №3НГ/RCC210706016-1 тоот Зээлийн нэмэлт гэрээ-г байгуулан 57,000,000.00 төгрөгийг жилийн 18,0 хувийн хүүтэй, 102 сарын хугацаатайгаар орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг санхүүжүүлэх зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нар нь ЗГ/ВСС190522047-2 тоот Орон сууцны зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ...., ............. нар өөрсдийн өмчлөлийн Улсын бүртгэлийн ............ дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, .............тоот хаягт байршилтай 47,91 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн зөрчиж 10,845,242.52 төгрөгийн зөрчил үүссэн. Зээлдэгчид зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан. Орон сууцны зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.2 зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн төлөлгүй 60 хоног хугацаа хэтэрсэн. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах үндэслэлтэй болно.

Зээл 2: Зээлдэгч .... нь ............тай 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000.00 төгрөгийг жилийн 24,0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар ашиглахаар 3Г/ВСС191011006-3 тоот Кредит карт эзэмших гэрээ-г байгуулсан. Зээлдэгч нь 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/ВСС190522047-2 тоот Орон сууцны зээлийн гэрээ үндсэн зээл 49,083,333.33 төгрөг, зээлийн үндсэн хүү 19,718,319.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56,998.32 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ЗГ/ВСС191011006-3 тоот Кредит карт эзэмших гэрээ зарцуулсан дүн 9,916,032.45 төгрөг, хүүгийн авлага 8,240,215.58 төгрөг, шимтгэлийн авлага 39,800.00 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 51,000.00 төгрөг байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/ВСС190522047-2 тоот Орон сууцны зээлийн гэрээ-г шүүхийн журмаар цуцалж, зээлдэгч ...., ............. нараас үндсэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 68,858,651.56 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 3Г/ВСС191011006-3 тоот Кредит карт эзэмших гэрээ-ний үүрэгт зээлдэгч ....ээс кредит картын зарцуулсан дүн, хүүгийн авлага, шимтгэлийн авлага 18,196,048.03 төгрөг болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 51,000.00 төгрөг, нийт 87,105,699.59 төгрөгийг гаргуулж, .......анд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ЗБ/ВСС190522047-2-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ээр барьцаалсан ...., ............. нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн ............ дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, .............тоот хаягт байршилтай 47,91 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

 

2.1. Хариуцагч .... шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, эвлэрлийн гэрээ байгуулсан. Хэлсэн дүнгээр төлөөд явна. Сар сардаа 1-2 сая төгрөгийн төлбөрийг төлөөд л байгаа. Хүү нь их өндөр тул төлж буй мөнгө маань хүүндээ тооцогдоод байсан юм байна. Төлсөн төлбөрийг дандаа зредит зартнаас хассан байсан байна. ............. хөдөө ажилтай байгаа, 9 дүгээр сард ирэх тул эзгүйд нь шийдвэрлүүлж болно. Би бүгдийг хариуцна гэв.

 

2.2. Хариуцагч ............. нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад бичгээр хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ....... ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртэглийн гэрчилгээ, 2021.02.08-ны өдрийн итгэмжлэл, орон сууцны зээлийн өргөдөл, 2019.05.31-ний өдрийн ЗГ/ВСС190522047-2 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019.05.31-ний өдрийн ЗБ/ВСС190522047-2-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ............ дугаартай гэрчилгээ, 11-1445254 дугаартай барьцаалбар, 2020.05.06-ны өдрийн ЗНГ/ВСС190522047-2-1 дугаартай Зээлийн нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020.09.28-ны өдрийн ЗНГ/ВСС190522047-2-2 дугаартай Зээлийн нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2021.01.26-ны өдрийн ЗНГ/ВСС190522047-2-3 дугаартай Зээлийн нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2021.07.28-ны өдрийн ЗНГ/RCC210706016-1 дугаартай Зээлийн нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, банкны 2022.12.20-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ....ийн кредит карт эзэмших хүсэлт, 2019.10.11-ний өдрийн ЗГ/ВСС191011006-3 дугаартай Кредит карт эзэмших гэрээ, 2019.10.11-ний өдрийн ЗБ/ВСС191011006-3-3 дугаартай Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, орон сууцны зээлийн дансны хуулга, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, 2023.06.07-н өдрийн итгэмжлэл, ....тэй байгуулсан эвлэрлийн гэрээ,

3.2. Хариуцагч нараас ирүүлсэн: иргэний үнэмлэхийн хуулбар.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

1. Нэхэмжлэгч ....... ХХК нь хариуцагч ...., ............. нарт холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/ВСС190522047-2 дугаартай Орон сууцны зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нараас 68,858,651.56 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/ВСС191011006-3 дугаартай Кредит карт эзэмших гэрээний үүрэгт хариуцагч ....ээс 18,196,048.03 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 51,000 төгрөг, нийт 87,105,699.59 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ........... дугаарт бүртгэлтэй, .......тоот 2 өрөө, 47,91 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Шүүгчийн захирамжаар 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарыг шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлж, нэхэмжлэлийн хувийг 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч нарт гардуулан, хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч ....тэй нэхэмжлэлийн шаардлагын асуудлаар харилцан тохиролцсон 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөр огноолсон эвлэрлийн гэрээг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Уг гэрээнд хариуцагч .... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байх боловч нэхэмжлэгч нь хариуцагч .............оос татгалзаагүй, хариуцагч ............. нь тус гэрээнд гарын үсэг зураагүй, ....т эвлэрлийн гэрээ байгуулах эрх олгосон баримт хэрэгт авагдаагүй тул шүүхээс эвлэрлийн гэрээг баталгаажуулаагүй болно.

 

5. ....... ХХК болон ...., ............. нар нь 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/ВСС190522047-2 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, ЗБ/ВСС190522047-2-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 57,000,000 төгрөгийг орон сууцны зээлийн зориулалтаар, жилийн 18 хувийн хүүтэй, 6 жил буюу 72 сарын хугацаатай зээлж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эрхийн улсын бүртгэлийн ........... дугаартай, .......тоот 2 өрөө, 47,91 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж барьцаалбар үйлдэж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуультай холбогдуулан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ЗНГ/ВСС190522047-2-1 дугаартай Зээлийн нэмэлт гэрээ, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ЗНГ/ВСС190522047-2-2 дугаартай Зээлийн нэмэлт гэрээ, 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ЗНГ/ВСС190522047-2-3 дугаартай Зээлийн нэмэлт гэрээ, 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ЗНГ/RCC210706016-1 дугаартай Зээлийн нэмэлт гэрээ байгуулж зээлийн эргэн төлөлтийн хуваарьт тус тус өөрчлөлт оруулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

5.1. Зохигчдын хооронд зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд тэдгээрийн хооронд байгуулагдсан дээр дурдсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т зээлийн гэрээг бичгээр байгуулах, барьцааны зүйл үл хөдлөх эд хөрөнгө бол гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Зохигчид дээр дурдсан гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

5.2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээнэ, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зээлдэгч зээлийг гэрээнд заасны дагуу төлөөгүй бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

 

Зохигчид зээлийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн үүргийг гүйцэтгэж байсан, зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь тэдний харилцан тохиролцсон мөнгө зээлэх, зээлдүүлэх хэлцлийн зорилтыг хангасан гэрээ байх тул зээлдүүлэгч ....... ХХК нь зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

5.3. ....... ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ....ийн ........... дугаартай дансанд 57,000,000 төгрөгийг шилжүүлснээр зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх бөгөөд зээлдэгч болох хариуцагч нар нь мөнгө шилжүүлэн авсан талаар маргаагүй.

 

5.4. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан.

 

2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/ВСС190522047-2 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ болон ЗБ/ВСС190522047-2-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг ...., ............. нартай байгуулсан тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардаж, шүүхийн шийдвэрийг сайн дуураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч нарын өмчлөлийн орон сууцаар хангуулахаар барьцааны гэрээний үүргийг шаардсан нь хуульд нийцнэ.

 

5.5. Зохигчийн хооронд байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/ВСС190522047-2 дугаартай Орон сууцны зээлийн гэрээний хугацаа 2027 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дуусахаар байх боловч зээлдүүлэгч ....... ХХК нь зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцлах эрхтэй гэж заасныг үндэслэн гэрээг цуцалж, гэрээний үүргийг зээлдэгчээс гаргуулахаар шаарджээ.

 

5.6. Орон сууны зээлийн гэрээний 9.2.2-т Зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн төлөлгүй 60 хоног хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээг цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг үл маргах журмаар төлүүлнэ гэж заасан байх ба хариуцагч нар нь 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш орон сууцны зээлийн гэрээний эргэн төлөлтийг хийгээгүй, нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн эргэн төлөлт үндсэн зээл 49,083,333.33 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 19,718,319.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 56,998.32 төгрөг, нийт 68,858,651.56 төгрөгийн төлбөрийн зөрчилтэй байгаа болох нь зээлийн дансны харилцагчийн хуулгын баримтаар тогтоогдож байна.

 

5.7. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан ба хариуцагч нарт зээлийн эргэн төлөлт зөрчигдсөн болон зээл төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч үр дүн гарахгүй гэдэг нь тодорхой болсон үндэслэлээр нэхэмжлэгч нь гэрээг цуцалж гэрээний үүргийг шаардсан нь талуудын хооронд байгуулсан гэрээ болон хуульд нийцэж байна.

 

5.8. Банкнаас зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг төлөх үүргийг тус тус хүлээх ба нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасан хэмжээнд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу шаардах эрхтэй.

 

Хариуцагч нар нь орон сууцны зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 7,916,666.67 төгрөг, хүүгийн төлбөрт 15,982,316.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 66,516.41 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 49,083,333.33 төгрөг, хүүгийн үлдэгдэл 19,718,319.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 56,998.32 төгрөг, нийт 68,858,651.56 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

5.9. Хариуцагч ............. нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлийн төлөлт болон зээлийн үлдэгдэл төлбөрийн мөнгөн дүнгийн асуудлаар тайлбар гаргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж баримт ирүүлээгүй.

 

5.10. Дээр дурдсан үндэслэлүүдээр 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/ВСС190522047-2 дугаартай Орон сууцны зээлийн гэрээг цуцалж, хариуцагч ...., ............. нараас гэрээний үүрэгт нийт 68,858,651.56 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ....... ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

5.11. Хариуцагч нь нар нь орон сууцны зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д Шаардах эрх үүссэн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 175 дугаар зүйлийн 175.1-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасныг баримтлан орон сууцны зээлийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ........... дугаарт бүртгэлтэй, .......тоот 2 өрөө, 47,91 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгч ....... ХХК нь хариуцагч ....т холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/ВСС191011006-3 дугаартай Кредит карт эзэмших гэрээний үүрэгт 18,196,048.03 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн.

 

6.1. ....... ХХК болон .... нар нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ЗГ/ВСС191011006-3 дугаартай Кредит карт эзэмших гэрээ байгуулж, гэрээгээр цахим зээлийн дээд хэмжээ нь 10,000,000 төгрөгөөс хэтрэхгүй, худалдан авалтын гүйлгээнд сарын 2 хувь, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3 хувь, зээлийн эрхийн хугацаа 24 сар байхаар тохиролцсон, мөн уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ЗБ/ВСС191011006-3-3 дугаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, зээлдэгч ....ийн ирээдүйд мөнгөн хэлбэрээр орж ирэх мөнгөн хөрөнгө, түүний үр шимийг барьцаалсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрээ, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

6.2. Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд тэдгээрийн хооронд байгуулагдсан дээр дурдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т зээлийн гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Зохигч дээр дурдсан гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

6.3. Хариуцагч .... нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр кредит карт эзэмших гэрээ байгуулж, тус картаар бэлэн мөнгөний гүйлгээ болон худалдан авалтын гүйлгээ хийж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан кредит картын зээлийн дансны хуулга, зээлийн тооцоолын баримтаар тогтоогдож байх ба нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн зарцуулсан дүн 9,916,032.45 төгрөг, хүүгийн төлбөр 8,240,215.58 төгрөг, шимтгэлийн авлага 39,800 төгрөг, нийт 18,196,048.03 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч .... нь картаар хийсэн гүйлгээний дүн болон картын төлбөр тооцооны нийт дүнгийн талаар маргаагүй.

 

6.4. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч ....ээс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/ВСС191011006-3 дугаартай Кредит карт эзэмших гэрээний үүрэгт 18,196,048.03 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ....... ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

6.5. Нэхэмжлэгч нь хариуцагч .... кредит карт эзэмших гэрээний үүрэгт 18,196,048.03 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ........... дугаартай, .......тоот 2 өрөө, 47,91 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч уг үл хөдлөх хөрөнгө нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/ВСС191011006-3 дугаартай Кредит карт эзэмших гэрээний үүрэгт барьцаалсан хөрөнгө биш байх тул тус шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

7. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 51,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.

 

Эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан эрх зүйн харилцаанд оролцогч нь нэхэмжлэлийнхээ шаардлага, үндэслэл, тайлбар болон түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, холбогдох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нь нотариатын үйлчилгээ авсантай холбоотой 51,000 төгрөгийн баримтыг ирүүлсэн боловч хэрэгт авагдсан хэдэн хуудас, ямар баримтыг бүрдүүлэхэд энэ зардал гарсан болохыг баримтаар нотлоогүй тул шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардалд нэхэмжилсэн 51,000 төгрөгийг хохиролд тооцон хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй.

 

8.1. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/ВСС190522047-2 дугаартай Орон сууцны зээлийн гэрээг цуцалж, хариуцагч ...., ............. нараас гэрээний үүрэгт нийт 68,858,651.56 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ....... ХХК-д олгож, хариуцагч нь нар нь орон сууцны зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ........... дугаарт бүртгэлтэй, .......тоот 2 өрөө, 47,91 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

 

8.2. Хариуцагч ....ээс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/ВСС191011006-3 дугаартай Кредит карт эзэмших гэрээний үүрэгт 18,196,048.03 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ....... ХХК-д олгож шийдвэрлэв.

 

8.3. Нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/ВСС191011006-3 дугаартай Кредит карт эзэмших гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ........... дугаартай, .......тоот 2 өрөө, 47,91 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах болон шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 51,000 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 663,678 төгрөг /593,478 + 70,200/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...., ............. нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид нийт 663,423 төгрөг /593,223 + 70,200/-ийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ/ВСС190522047-2 дугаартай Орон сууцны зээлийн гэрээг цуцалж, хариуцагч ...., ............. нараас гэрээний үүрэгт нийт 68,858,651.56 /жаран найман сая найман зуун тавин найман мянга зургаан зуун тавин нэгэн төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөгийг, хариуцагч ....ээс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/ВСС191011006-3 дугаартай Кредит карт эзэмших гэрээний үүрэгт 18,196,048.03 /арван найман сая нэг зуун ерэн зургаан мянга дөчин найман төгрөг гурван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ....... ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/ВСС191011006-3 дугаартай Кредит карт эзэмших гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ........... дугаартай, .......тоот 2 өрөө, 47,91 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах болон шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 51,000 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч ...., ............. нар нь орон сууцны зээлийн гэрээний үүрэгт 68,858,651.56 төгрөгийг төлөх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ........... дугаарт бүртгэлтэй, .......тоот 2 өрөө, 47,91 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 663,678 төгрөг /593,478 + 70,200/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...., ............. нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 663,423 төгрөг /593,223 + 70,200/-ийг гаргуулж нэхэмжлэгч ....... ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР