| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/0134/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/136 |
| Огноо | 2025-10-12 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Э.Н |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Болормаа даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Э.Н
Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Д аймгийн З сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д А холбогдох эрүүгийн 252.000.143.01.... тоот хэргийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19... оны .. дүгээр сарын ..-ний өдөр Д аймгийн З суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Д аймгийн З сум, 5. дугаар баг, ........ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д А /РД: ............./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.А нь Д аймгийн З сумын . дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг З дэх Г газрын Авто зам шалган нэвтрүүлэх цогцолбор 1-ийн гаалийн хяналтын бүсээр 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ...... маркийн ........улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөндий зайд байх нуувч бүхий сав дотор автомашины 40 ширхэг нүүрсэн яндангийн шүүгч нууж Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.А нь До аймгийн З сумын . дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг З дэх Гаалийн газрын Авто зам шалган нэвтрүүлэх цогцолбор 1-ийн гаалийн хяналтын бүсээр 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр К-5 маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөндий зайд байх нуувч бүхий сав дотор автомашины 40 ширхэг нүүрсэн яндангийн шүүгч нууж Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхгүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11/, Мөрдөн шалгах ажиллагааны явцад Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ө.Г 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-24/, гэрч Ө.Г мэдүүлэг /хх-ийн 27-28/, гэрч Ө.Б мэдүүлэг /хх-ийн 30-31/, гэрч Ө.Б мэдүүлэг /хх-ийн 41-42/, эд зүйлд үзлэг хийсэн тухай 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 46-58/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 07 дугаар сарын 25-ны өдрийн 4622 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-64/, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 846 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 67-70/, шүүгдэгч Д.А яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 93-99/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг хууль бусаар Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Улсын Их Хурлын 1998 оны 01 сарын 08-ны өдрийн 05 дугаартай Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай тогтоолын хавсралт 1-д Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалтад автомашины нүүрсэн янданг Монгол улсын хилээр гаргахыг хориглосон болно.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирлын хувьд:
Шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч Д.А нь өөрийн өмчлөлийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан нь түүний мэдүүлэг болох гэрч Ө.Г мэдүүлэг /хх-ийн 27-28/-ээр тогтоогдсон. Иймд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгчийн өмчлөлийн ... маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг цуцалж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хураан авч улсын орлого болгосугай.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эд мөрийн баримтаар хураагдан шүүхэд ирсэн 40 ширхэг нүүрсэн яндангийн шүүгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цалин орлого, ажил эрхлэлтийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Д А /РД:.........../-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг хууль бусаар Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д А 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А өмчлөлийн 8,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий .......маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг цуцалж улсын орлого болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 40 ширхэг нүүрсэн яндангийн шүүгчийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ариун-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.БОЛОРМАА