| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/0090/Э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/96 |
| Огноо | 2025-12-02 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунхишиг,
Улсын яллагч Н.Бадам,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2533000000091 тоот хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
...... Улсын иргэн, ........ оны ..... сарын ......-ний өдөр .......... аймгийн цэцэрлэг суманд төрсөн, 58 настай, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ....... аймаг, ........ сум, .........-р баг, ....... гэх газар оршин суух хаягтай ........ овгийн ..... (РД:............)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 06 дугаар сард ........ аймгийн .......... сумын 2 багийн нутаг “Б.......” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 35 ширхэг буюу 2м3 хэрэглээний зориулалтын шинэс төрлийн мод бэлтгэж улмаар өөрийн “Хюндай портер” загварын ......... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.(Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 06 дугаар сард ........ аймгийн ........ бүрэн сумын ...... багийн нутаг “.........” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 35 ширхэг буюу 2м3 хэрэглээний зориулалтын шинэс төрлийн мод бэлтгэж улмаар өөрийн “Хюндай портер” загварын ......... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 867,379 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“... Би ......э аймгийн ........ сумын .......... дүгээр багийн засаг даргаар 2017 оноос хойш ажиллаж байна. 2025 оны 07 дугаар сард ........... зуслангийн газартаа гэрийн гадна хэрэглээний мод хийгээд авчирсан байна гэж мэдээлэл ирсэн. Тэгээд хүсэлт гаргаж шалгуулаад илэрсэн гэмт хэрэг. Сум орон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Иргэдэд түлээний зориулалтаар мод олгохдоо унанги дандаа муудсан мод олгож байгаа ямар ч тохиолдолд нойтон мод унагах зөвшөөрөл олгохгүй байгаа. Иргэдэд хэрэглээний зориулалттай мод сүүлийн жилүүдэд олгоогүй. Аж ахуйн нэгж буюу мэргэжлийн байгууллагын бэлдсэн модыг гэрээ хийсний үндсэн дээр иргэдэд олгож байгаа. Иргэн *******с байгаль экологид учруулсан хохирлыг мөнгөн дүнгээр гаргаж холбогдох дансанд тушааж сум орон нутгийг хохиролгүй болгох шаардлагатай гэж үзэж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас),
2.Иргэний нэхэмжлэгч ..........мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны намар хадлангийн үеэр хүнээс 4,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Манай аав хавар машин ашиглахаар авсан. Би урагшаа уурхайд 14 хоног яваад 14 хоног амардаг ээлжийн ажил хийдэг. Зун машинаа ашиглах шаардлага байхгүй учраас аав хааяа нэг ашиглаад байж байсан. Би өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 37-р хуудас),
3.Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аав мод бэлтгэж зардаггүй. Өөрийнхөө гэртээ түлээний мод бэлтгэсэн байсан. Бичиг баримтгүйдээ буруутаад байгаа юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 42-р хуудас),
4. Шинжээч ........... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Хуурай мод нь хөрсний хэв шинжийг хамгаалах, өөрчлөгдөхөөс сэргийлэх, байгалийг хамгаалах үүрэгтэй. Байгаль орчинд эерэг нөлөө үзүүлнэ. Иргэд босоо мод ойгоос тайрч бэлтгэх ёсгүй. Зөвхөн унасан унанги мод, гишүү бэлтгэнэ. Б.Болдын бэлтгэсэн мод нь стандартаас хэтэрсэн урт мод байсан. Түлшний мод нь 1 метр хүртэл урттай байж болно. Түүнээс урт бол хэрэглээний мод гэж авч үздэг. 2025 онын 08 сараас иргэдэд хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх эрх олгох гэж байгаа. Одоогийн байдлаар хэрэглээний зориулалттай мод бэлтгэх эрхийн бичиг өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 70-71-р хуудас),
5........ бүсийн сум дундын ойн ангийн 2025 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн №3 дугаартай
“...Иргэн ******* нь ...... аймгийн ....... сум .....-р баг “..........” гэх газраас хэрэглээний зориулалттай “Шинэс” төрлийн хуурай мод бэлтгэсэн болно. ........ аймгийн ...... сум ....-р баг “.......” гэх газраас хэрэглээний зориулалттай бэлтгэсэн шинэс төрлийн хуурай модонд хэмжилт хийхэд 2.м3 мод бэлтгэсэн байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/176 тоот тушаалын 1-дүгээр хавсралтын дагуу экологи эдийн засгийн үнэлгээг тооцон үзэхэд 3 дугаар мужийн ойн сангийн 1м3 “Бүх төрлийн хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ” нь 80,312 төгрөг байна. Нэг шоо.метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг мод, модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу хэрэглээний бөөрөнхий, гуалин мод -1.8 итгэлцүүрээр бодно. Нийт бэлтгэсэн шинэс төрлийн хуурай модыг хэмжиж дүгнэхэд: 2м3 *80312*1,8= 289,123,2 төгрөг болж байна. Монгол улсын Ойн тухай хуулийн 42 дугаар зүйл заалтыг үндэслэн зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн ******* нь экологи эдийн засгийн үнэлгээгээр нийт 289,132,2 төгрөгийн хохирол учруулсан байна...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 48-49-р хуудас),
6.Сэлэнгэ аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 01-29-02/279/05 дугаартай:
-Монгол улсын Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т /ойн санд учирсан хохирлын ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно/ гэж заасны дагуу 289,123,2х 3 = 867,369,6 төгрөг болов. .......... аймгийн ......... сумын нутаг “...........” гэх газраас иргэн Б.Болд нь ойн санд учруулсан экологи, эдийн засгийн үнэлгээгээр нийт 867,369,6 төгрөгийн хохирол учирсан гэх хохирлын үнэлгээ тогтоох тухай акт (хх-ийн 55-р хуудас),
7. Хөрөнгө үнэлгээний “..............” ХХК-ний 2025 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн шинжээчийн:
“...Хьюндай портер 2 маркийн ........... улсын дугаартай цагаан өнгийн бага оворын ачааны автомашин, хятад улсад үйлдвэрлэсэн модны цахилгаан хөрөөний эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2025 оны 08 дугаар сарын 12-ны байдлаар 5,500,000 төгрөг, цахилгаан хөрөө 80,000 төгрөг байна...” гэх дүгнэлт (хх-ийн 61-62-р хуудас),
8.Шүүгдэгч ........... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би гэрийнхээ гадаа түлээний мод буулгасан юм. Уг мод түлээний модны зохих хэмжээнээс урт байсан болохоор торгосон байх гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ.
Шүүгдэгч ******* нь зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос 2м.куб хуурай шинэс мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.
Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “...Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги (байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан) иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно...”гэж заажээ.
Шүүгдэгч ******* нь ойн тухай хууль зөрчиж, ойн ангиас зөвшөөрөл авалгүйгээр мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн байна.
Иймд *******г “Хууль бусаар мод бэлтгэсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хуулийн үндэслэлтэй байна.
******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.
Прокуророос шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хуулийн шаардлагад нийцжээ.
Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно.
Иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүгдэгч *******с байгаль экологид учруулсан хохирлыг мөнгөн дүнгээр гаргаж холбогдох дансанд тушааж сум орон нутгийг хохиролгүй болгох шаардлагатай гэж үзэж байна.
Шүүгдэгч ******* нь ойн санд учруулсан экологи, эдийн засгийн үнэлгээгээр нийт 867,370 төгрөгийг төлсөн баримтаа шүүхэд ирүүлжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байна гэж дүгнэв. (х.х-ийн 110-р хуудас)
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь “Хууль бусаар мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 867369 төгрөгийн үнэ бүхий 2м3 шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 80,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг хураан авч, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хьюндай портер 2” маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 5,500,000 төгрөгийг хувьд ногдох хөрөнгөнөөс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хуулийн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* торгох ялын 500,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулах үүрэгтэй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 9 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.
*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хьюндай портер 2” маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн ............ өмчлөлийнх болох нь №...... тоот техникийн тодорхойлолтоор тогтоогдож байна. ( хх-ийн 18-р хуудас),
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Хьюндай портер 2” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө, 35 ширхэг 2м3 шинэс модыг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, “Хьюндай портер 2” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч ............ буцаан олгов.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөөг хураан авч улсын төсөвт шилжүүлсэн болохыг тус тус дурдаж, хэргийн газарт үзлэг хийсэн дүрс бичлэгийн СД-г хэрэгт хавсаргасан болно
Шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1........ овгийн .......... “Хууль бусаар мод бэлтгэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 867,369 төгрөгийн үнэ бүхий 35 ширхэг 2м3 шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 80,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг хураан авч, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хьюндай портер 2” маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 5,500,000 төгрөгийг хувьд ноогдох хөрөнгөнөөс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар торгох ялын 500,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор ******* төлж барагдуулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 9 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хьюндай портер 2” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө, 35 ширхэг 2м3 шинэс модыг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, “Хьюндай портер 2” маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч ......... буцаан олгосугай.
7.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдаж, хэргийн газарт үзлэг хийсэн дүрс бичлэгийн СД-г хэрэгт хавсаргасугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА