| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 153/2023/00204/И |
| Дугаар | 153/ШШ2023/00457 |
| Огноо | 2023-08-09 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 153/ШШ2023/00457
2023 08 09 153/ШШ2023/00457
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймаг, Жаргалант сум, ******* багт оршин байрлах, ******* ******* ******* хоршооны нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймаг, Жаргалант сум, ******* *******ын орон сууц, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн од холбогдох
Түрээсийн төлбөр 3,839,400 төгрөг, алданги 1,919,700 төгрөг, нийт 5,759,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяа, хариуцагч Ш., хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа тэмдэглэл хөтлөв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйтэй холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяа нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 01 дүгээр сараас эхлэн 2022 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөр 3,839,400 төгрөг, алданги 1,919,700 төгрөг, нийт 5,759,100 төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэлийн үндэслэл: ******* ******* ******* хоршооны 2019 оны 07 сарын 30-ны өдрийн тэргүүлэгчдийн хурлын 03 дугаар тогтоолоор түрээслэгчидтэй хийх гэрээг баталж, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс түрээсийн төлбөрийг тооцож, эхлэхээр тогтоосон байдаг боловч тодорхой хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тогтоолоор хоршооны түрээсийн төлбөрийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцохоор хойшлуулсан.
Худалдааны төв үйл ажиллагаагаа эхлүүлээд удалгүй цар тахал гарч, дэлхий нийтээр хорио цээрийн дэглэмд шилжсэнтэй холбогдуулан 2020 оны 10 дугаар сараас өмнөх түрээсийн төлбөрийг бүрэн тэглэж, 2021 оны 04 дүгээр сарын түрээсийн төлбөрийг 100 хувь, 2021 оны 05 дугаар сарын түрээсийг 50 хувиар хөнгөлж, тогтоол удаа дараа гаргаж, хоршооны гишүүдийг дэмжин ажиллаж ирсэн билээ.
Ийм байхад түрээслэгч Ш. нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан хэдий ч хоршооны гишүүний гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, удаа дараагийн мэдэгдэл шаардлага, шийдвэрийг үл ойшоон Хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.2.2, 17.2.3, Хоршооны дүрэмийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.2,14.3,14.5,14.8, түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.*******, ******* дугаар зүйлийн *******.2.1 дахь заалтыг тус тус зөрчиж, өнөөдрийг хүрлээ.
Иймд 2021 оны 01 сараас эхлэн 2022 оны 12 сарыг дуустал хугацааны түрээсийн үндсэн төлбөр болох 3,839,400 төгрөг, алданги 1,919,700 төгрөг, нийт 5,759,100 төгрөгийг хариуцагч Ш.оос гаргуулж, өгнө үү.
3. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/******* ******* ******* хоршоо/
- Худалдаа үйлчилгээний төвд талбай, тасалгаа түрээслэх, түрээслүүлэх гэрээ/2020.02.01 №11*******/
- Түрээсийн төлбөрийн задаргаа/Ш./
- ******* ******* ******* хоршооны бүх гишүүдийн хурлын тогтоол/2020.09.14 №03, 2020.09.14 №04, 2022.03.28 №01, 2022.03.28 №09/
- ******* ******* ******* хоршооны тэргүүлэгчдийн хурлын тогтоол/2019.07.31 №03, 2019.10.17 №05, 2019.11.21 №0*******, 2020.03.27 №03, 2020.10.27 №08, 2021.05.28 №0*******, 2022.02.10 №03/
- ******* ******* ******* хоршооны дүрэм
- банк ХХК-ийн депозит дансны хуулга/******* ******* ******* хоршоо/
- Түрээсийн төлбөрийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримт
4. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.
5. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай
*******. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Би ******* ******* ******* худалдааны төвийн 1 дүгээр давхарт 125-12******* дугаартай 27 мкв павилон эзэмшигч, өмчлөгч нь юм. ******* ******* ******* хоршоотой Худалдаа, үйлчилгээний төвд талбай, тасалгаа түрээслэх, түрээслүүлэх гэрээ-г 1 жилийн хугацаатай байгуулсан.
******* ******* ******* хоршооны тэргүүлэгчдийн 2020 оны 10 сарын 07-ны өдрийн хурлын 08 дугаар Түрээсийн хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө 10 сарын түрээсийн төлбөрөө бүрэн төлж, 1 жилийн хугацаанд тасралтгүй ажиллах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн хоршооны гишүүний 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнөх бүх түрээсийн төлбөрийг *******ингүй болгосон.
Нэхэмжлэгч ******* ******* ******* хоршоо нь хариуцагч Ш.той дахин гэрээ бичгээр байгуулаагүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэжээ.
Гэтэл нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр 3,839,400 төгрөг, алданги 1,919,700 төгрөг, нийт 5,759,100 төгрөг гаргуулахаар хариуцагчаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
******* ******* ******* хоршооны тэргүүлэгчдийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0******* дугаар тогтоолоор 3 дугаар сарыг дуустал түрээсийг 2021 оны 0******* дугаар сарын 10-ны өдрийн дотор төлүүлж, хугацаандаа төлөөгүй түрээслэгчид гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд түрээсийн үнийн дүнгийн 5 хувиар алданги тооцно гэжээ. Алдангийг хоршооны тогтоолоор тооцдог заалт Иргэний хуульд байхгүй.
Гэнэтийн буюу давагдашгүй *******ин зүйлс гэдэгт зарласан болон зарлаагүй дайн зэвсэгт мөргөлдөөн, бослого, гадаадын түрэмгийлэл, хорлон сүйтгэх үйл ажиллагаа, хувьсгал, байгалийн бүх төрлийн гамшиг /*******тэй салхи шуурга, хар салхи газар хөдлөлт, *******тэй давалгаа, үер, цас, зуд, ган гачиг, их хэмжээний аянга цахилгаан, гал түймэр гэх мэт/, Тэсрэлт, дэлбэрэлт, машин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эвдрэл, цахилгаан ноцтой гэмтэл, бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээр, хариуцлагаас чөлөөлөгдөх хүсэлтэй аж ахуйн нэгжид тохиолдсон ажил зогсолт, ажил хаялт, төрийн албан тушаалтны хуулийн дагуу болон хууль бус үйлдэл, эс үйлдэл, эрх зүйн акт, захирамж, ажлын байр татан буугдах, эд хөрөнгө дайчлан хураах, нийгэмчлэх зэрэг орно.
Ковид-19 цар тахал нь 2020-2021 онуудад үргэлжилж, хил гааль хаасан, хөл хорио тогтоосон, үйлчилгээний байгууллагын цагийн хуваарийг баталсан ******* аймгийн Засаг даргын захирамж удаа дараа гарч байсан.
******* ******* ******* хоршоо нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж бизнесийн үйл ажиллагааг нь дэмжих, сурталчлах тал дээр маш муу ажилладаг нь хүмүүс харьцангуй бага ордог зарим зайдуу байдаг павилон нь бараг орлогогүй байдаг зэрэг хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзсэнгүй.
Сүүлдээ 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор түрээсийн төлбөрийн өр хэтэрсэн тохиолдолд мэдэгдэх хуудас хүргүүлснээс хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулаагүй, үйл ажиллагаагаа эхлээгүй бол тус павилоныг орлого болгоно гэж дарамталдаг боллоо.
Үндсэн хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.3-т хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Дээрх тогтоолыг *******ингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргах болно.
Хоршооны тухай хуулийн 4.1.2-д "хоршооны гишүүн" гэж хоршооны дүрэмд заасан хэмжээгээр хоршоонд хувь хөрөнгө оруулсан, 1******* насанд хүрсэн иргэнийг, дундын хоршооны тухайд хоршоо, хуулийн этгээдийг хэлнэ гэжээ.
Гэтэл ******* ******* ******* хоршоо нь хувь хөрөнгө оруулсан хоршооны гишүүдээ шүүхэд өгч нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Хоршооны гишүүдийн төлөөлөл болгож, бид нар тэргүүлэгчид болон Г.Хүрэлмөнхийг даргаар томилсондоо харамсаж байна.
7. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- ******* ******* ******* хоршооны 1 давхарын 125,12*******,179,180,181 тоот павилоны түрээс төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын баримт
- ******* аймгийн Засаг даргын 2022 оны А/44, А/83, А/91, А/92, А/105, А/11*******, А/122, А/131, А/18*******, А/187, А/247, А/397, А/*******88, А/*******95, А/*******97, А/701, А/704, А/740, А/824 захирамж
- ******* аймгийн Засаг даргын 2021 оны А/04, А/37, А/*******2, А/175, А/17*******, А/194, А/208, А/2**************, А/33*******, А/470, А/471, А/874 захирамж
8. Хариуцагч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:
- ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан материал
- Гэрч Б.гийн мэдүүлэг
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч ******* ******* ******* хоршоо нь хариуцагч Ш.од холбогдуулан түрээсийн гэрээний гол үүргээ биелүүлээгүй үндэслэлээр 2021 оны 01 дүгээр сараас эхлэн 2022 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөр 3,839,400 төгрөг, алданги 1,919,700 төгрөг, нийт 5,759,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ш. нь Түрээсийн гэрээний хугацаа дууссан, анзын гэрээг бичгээр байгуулаагүй, гэнэтийн буюу давагдашгүй *******ний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас түрээсийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд эс зөвшөөрч, маргажээ.
2. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* ******* ******* хоршоо болон хариуцагч Ш. нар нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 11******* дугаартай Худалдаа үйлчилгээний төвд талбай, тасалгаа түрээслэх, түрээслүүлэх гэрээ-г бичгээр байгуулж, харилцан гарын үсэг зурж, албажуулжээ.
Уг гэрээний 2.1 дэх хэсэгт Түрээслүүлэгч нь ******* аймгийн Жаргалант сумын ******* багт оршин байрлах Эвийн ******* худалдааны төвийн 1 давхарт байрлах, 27 мкв талбай бүхий 1 дугаартай тасалгаа/павилон/-г ашиглуулахаар түрээслэгчид өгсөн, 2.2 дахь хэсэгт Түрээсийн байрын зориулалт: гэр ахуй, цахилгаан бараа, 4.1 дэх хэсэгт Түрээсийн төлбөрийн хэмжээ нь 1 мкв хэмжээг 8,000 төгрөг, 4.2 дахь хэсэгт ...Түрээслэх талбай болон тасалгаа/павилон/-ны 27 мкв хэмжээг сар тутам 21*******,000 төгрөг байхаар тогтов гэж тус тус заажээ.
Үүнээс үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан худалдаа үйлчилгээний төвд талбай, тасалгаа түрээслэх түрээсийн гэрээ байгуулжээ.
Учир нь түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
3. Худалдаа үйлчилгээний төвд талбай, тасалгаа түрээслэх, түрээслүүлэх гэрээ-г *******ин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдоогүйн дээр уг гэрээний *******ин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.
Харин хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нь Зохигчийн хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдээгүй учир *******ин төгөлдөр бус гэсэн агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул зохих хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэжээ. Энэхүү хэлбэрийн шаардлагыг хангаагүй түрээсийн гэрээг *******ин төгөлдөр бус байхаар мөн зүйлийн 318.4 дэх хэсэгт заажээ.
Үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь түрээслэх тохиолдолд гэрээг үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлэх шаардлагатай. Харин үл хөдлөх хөрөнгийн тодорхой хэсгийг түрээслэх тохиолдолд гэрээг үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлэх шаардлагагүй, зөвхөн бичгээр байгуулсан байхыг шаардана.
Худалдаа үйлчилгээний төвд талбай, тасалгаа түрээслэх, түрээслүүлэх гэрээ-ний агуулгаас үзэхэд нэхэмжлэгч ******* ******* ******* хоршоо нь хариуцагч Ш.од Эвийн ******* худалдааны төвийг бүхэлд нь бус тодорхой хэсгийг түрээслүүлсэн учир зохигчийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хэлбэрийн шаардлагыг хангаагүй, *******ин төгөлдөр бус гэж үзэхгүй.
4. Худалдаа үйлчилгээний төвд талбай, тасалгаа түрээслэх, түрээслүүлэх гэрээ-ний 3.2 дахь хэсэгт түрээсийн гэрээ *******ин төгөлдөр болох 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 3.3 дахь хэсэгт түрээсийн гэрээ дуусгавар болох 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэж тус тус зааснаас үзэхэд зохигч 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулжээ.
Уг түрээсийн гэрээний хугацаа 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон дууссан боловч хариуцагч Ш. нь тасалгаа/павилон/-г үргэлжлүүлэн ашигласан ирсэн, үүнийг нэхэмжлэгч ******* ******* ******* хоршоо нь татгалзаагүй үйл баримт зохигчийн тайлбараар нотлогдож байх тул гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцох эрх зүйн үндэслэлтэй.
Учир нь Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно Иргэний хуулийн 29******* дугаар зүйлийн 29*******.1 дэх хэсэгт заажээ.
Эд хөрөнгө хөлслөх гэрээ үргэлжлэх буюу сунгах харилцааг зохицуулсан хуулийн дээрх заалт нь түрээсийн гэрээний нэг адил хамаарна. Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэжээ.
Иймд нэхэмжлэгч ******* ******* ******* хоршоо нь хариуцагч Ш.оос 2021 оны 01 дүгээр сараас эхлэн 2022 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй, мөнхүү хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
5. Нэхэмжлэгч ******* ******* ******* хоршооны бүх гишүүдийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын 03 дугаар тогтоолын 1 дэх заалтаар павилоны түрээсийн төлбөрийн хэмжээг өвлийн улирал/10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл/-д 1 мкв талбай тутамд 8,000 төгрөг, зуны улирал/05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл/-д 1 мкв талбай тутамд *******,000 төгрөг байхаар тус тус тогтоожээ.
Уг түрээсийн төлбөрийн хэмжээг Худалдаа үйлчилгээний төвд талбай, тасалгаа түрээслэх, түрээслүүлэх гэрээ-ний 4.1 дэх хэсэгт Түрээсийн төлбөрийн хэмжээ нь 1 мкв хэмжээг 8,000 төгрөг гэж тусгажээ.
Улмаар ******* ******* ******* хоршооны бүх гишүүдийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хурлын 01 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн павилоны түрээсийн төлбөрийн хэмжээг 1 мкв талбай тутамд *******,*******000 төгрөг байхаар заажээ.
Уг түрээсийн төлбөрийн хэмжээ нь Худалдаа үйлчилгээний төвд талбай, тасалгаа түрээслэх, түрээслүүлэх гэрээ-нд тусгагдаагүй боловч уг гэрээ нь хугацаа тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцогдсон тул нэхэмжлэгч ******* ******* ******* хоршооны бүх гишүүдийн хурлын шийдвэрээр тогтоосон түрээсийн төлбөрийн хэмжээг хариуцагч Ш. хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
*******. Нэхэмжлэгч ******* ******* ******* хоршооны нягтлан бодогчийн гарын үсэг, хуулийн этгээдийн тэмдгээр албажсан төлбөрийн задаргаанаас үзэхэд хариуцагч Ш.ын 2021 оны 01-03, 05-12, 2022 оны 01-12 дугаар сарын түрээсийн төлбөрийн нийт дүн нь 3,839,400 төгрөг байна.
Хариуцагч Ш. нь түрээсийн төлбөрт 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 540,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдөр төлсөн 50,000 төгрөг, нийт 590,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ******* хоршоонд төлсөн нь банк ХХК-ийн депозит дансны хуулга, нэмэгдсэн өртгийн албан татварын баримтаар тус тус тогтоогдож байна.
Дээрх үйл баримтын талаар зохигч маргаагүй бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 540,000 төгрөгийг нэхэмжлэгч нь 2020 оны 10,11,12 дугаар сарын түрээсийн төлбөр гэж, хариуцагч нь 2021 оны түрээсийн төлбөр гэж тус тус харилцан зөрүүтэй тайлбарлажээ.
******* ******* ******* хоршооны тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хурлын 08 дугаар тогтоолын 2 дахь заалтаар 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл төлөгдсөн түрээсийн төлбөрийг дараа он руу шилжүүлэн тооцохоор шийдвэрлэжээ.
Уг бичмэл нотлох баримтаар 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 540,000 төгрөг нь 2021 оны түрээсийн төлбөр гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй болох нь батлагдаж байна.
Иймд 2021 оны 01-03, 05-12, 2022 оны 01-12 дугаар сарын түрээсийн төлбөр 3,839,400 төгрөгөөс 2021 оны түрээсийн төлбөрт төлсөн 590,000 төгрөгийг хасаж, үлдэх 3,249,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Шүүх хуралдаанд зохигчийн маргаагүй үйл баримтын талаар мэдүүлсэн ******* ******* ******* хоршооны нягтлан бодогч Б.гийн гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаар үнэлээгүй болно.
7. Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж үзэхээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.******* дахь хэсэгт заажээ.
Гэтэл Худалдаа үйлчилгээний төвд талбай, тасалгаа түрээслэх, түрээслүүлэх гэрээ-ний 4.7 дахь хэсэгт Түрээслэгч түрээсийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд шалтгаангүйгээр төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд түрээсийн үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцно гэж заасан хуулийн дээрх заалтад нийцсэнгүй.
Учир нь алдангийн хэмжээг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй байхаар хуульд заасан байхад гэрээнд үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцохоор заажээ.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна, 198.2 дахь хэсэгт Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу зохигчийн хооронд байгуулсан анзын гэрээг тайлбарлахад гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Алданги тохирсон анзын гэрээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан торгууль төлөхөөр харилцан тохиролцсон гэж тайлбарлах боломжгүй байна.
Учир нь торгууль нь хоног тутамд бус хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анз байдаг.
Үүнээс үзэхэд зохигчийн хооронд байгуулсан анзын гэрээ нь Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн зүйлийн 5*******.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн *******ин төгөлдөр бус хэлцэл байна.
Хуулийн дээрх заалтад дурдсан хууль зөрчсөн гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн хэлцлээс гадна хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл мөн хамаарах юм.
Иймд нэхэмжлэгч ******* ******* ******* хоршоо нь хариуцагч Ш.оос 2021 оны 01-03, 05-12, 2022 оны 01-12 дугаар сарын түрээсийн төлбөр 3,839,400 төгрөгт ногдох алданги 1,919,700 гаргуулахаар шаардах эрхгүй.
8. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэжээ.
Гэнэтийн буюу давагдашгүй *******ний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзэх-ээр мөн зүйлийн 221.2 дахь хэсэгт заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд гэнэтийн буюу давагдашгүй *******ний шинжтэй онцгой нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл хэмээн үзэж, гэрээний талууд урт хугацаатай гэрээнээс татгалзах үндэслэл байхаар заажээ.
Харин хууль тогтоогчоос гэнэтийн буюу давагдашгүй *******ний шинжтэй онцгой нөхцөл байдал-ыг гэрээний нэг тал нь нөгөө талын хүлээсэн өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл байхаар заагаагүй тул шүүхээс хуулийн дээрх зохицуулалтыг өргөжүүлэн тайлбарлахгүй.
Иймд хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан коронавируст халдвар/ковид-19/-ын цар тахлын улмаас гамшгаас хамгаалах чиглэлээр ******* аймгийн Засаг даргаас 2020, 2021 онуудад гаргасан захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу гэрээний талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж, тэгш эрхийн үндсэн дээр гэрээ байгуулдаг бөгөөд шүүхээс түрээслэгчийг гэрээнд заасан түрээсийн төлбөр төлөх үүргээс эрх зүйн үндэслэлгүйгээр чөлөөлөх, төлбөрийн хэмжээг нь багасгах зэргээр нэг талд давуу байдал олгох нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг алдагдуулна.
9. Монгол Улсын их хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар/Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталж, мөн өдрөөс эхлэн дагаж мөрдүүлжээ.
Уг хуульд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 141 дүгээр зүйл буюу Барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хоорондын зээлийн гэрээний харилцааны хүрээнд авах арга хэмжээ гэсэн хэсгийг нэмж, мөн өдрөөс эхлэн *******ин төгөлдөр дагаж мөрдөхөөр заажээ.
Коронавируст халдвар/Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно гэж заажээ.
Хуулийн дээрх заалт нь зөвхөн барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний харилцаанд хамаарах бөгөөд хүн, хуулийн этгээдийн хооронд байгуулсан түрээсийн гэрээнд хамаарахгүй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу коронавируст халдвар/ковид-19/-ын цар тахлын улмаас гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хариуцагч Ш.ын урьд олж байсан орлогын хэмжээнд өөрчлөлт/буурсан, эсхүл орлогогүй болсон/ гарч, үүний улмаас гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлж чадаагүй байхыг шүүх үгүйсгэхгүй.
Гэвч гэнэтийн буюу давагдашгүй *******ний шинжтэй онцгой нөхцөл байдал-ыг үүргээс чөлөөлөх үндэслэл байхаар Иргэний хуулийн 23******* дугаар зүйлийн 23*******.1 дэх хэсэгт заагаагүй учир хариуцагч Ш.ын нэхэмжлэгч ******* ******* ******* хоршоонд түрээсийн төлбөр төлөх үүрэг дуусгавар болохгүй.
Учир нь үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан, талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон зэрэг тохиолдолд үүрэг дуусгавар болно.
Иймд шүүх хөндлөнгийн байгууллагын хувьд гэрээний талуудын чөлөөт байдлыг зөрчиж, түрээсийн төлбөр төлөх үүргийг хуульд заагаагүй үндэслэл дуусгавар болгох боломжгүй.
11. Талууд гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд гэнэтийн буюу давагдашгүй *******ний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүсэх эрсдэлийг хуваарилж, зохицуулалт хийж боломжтой.
Тодруулбал гэнэтийн буюу давагдашгүй *******ний шинжтэй онцгой нөхцөл байдал-ын улмаас түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд үүрэг зөрчигдсөн гэж үзэх эсэх, мөнгөн төлбөрийн үүргээс чөлөөлөх, эсхүл хэмжээг нь бууруулах эсэх, үүрэг гүйцэтгэх хугацааг сунгах эсэх талаар зохигч нь харилцан тохиролцож болно.
Энэхүү иргэний хэргийн тухайд Худалдаа үйлчилгээний төвд талбай, тасалгаа түрээслэх, түрээслүүлэх гэрээ-ний 4.8 дахь хэсэгт Хүндэтгэн үзэх шалтгаанаар түрээсийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түрээслэгчийн хүсэлтийг үндэслэн түрээслүүлэгч /хоршооны тэргүүлэгчдээр хэлэлцэн/ шийдвэрлэнэ гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* хоршооны тэргүүлэгчдийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хурлын 0******* дугаар тогтоолын 1 дэх заалтаар ******* аймагт коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал гарч, ******* аймгийн Засаг дарга, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу зах, худалдааны төвийн үйл ажиллагааг хаасантай холбогдуулан огт ажиллаагүй 04 дүгээр сарын түрээсийн төлбөрийг 100 хувь чөлөөлж, 05 дугаар сарын түрээсийн төлбөрийг 50 хувиар хөнгөлжээ.
Уг шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас 2022 оны 04 дүгээр сарын түрээсийн төлбөр болон 2022 оны 05 дугаар сарын түрээсийн төлбөрийн тал хувийг тус тус нэхэмжлээгүй байна.
Иймд гэнэтийн буюу давагдашгүй *******ний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас түрээсийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэх хариуцагчийн татгалзлыг шүүх хүлээн авах боломжгүй.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2 дахь хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна, *******0 дугаар зүйлийн *******0.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 5******* дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч ******* ******* ******* хоршооны хариуцагч Ш.од холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,09******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүхээс хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүн 3,249,400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж **************,940 төгрөгийг хариуцагч Ш.оос гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* хоршоонд олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 11*******, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.******* дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* хоршооны хариуцагч Ш.од холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Ш.оос түрээсийн төлбөр 3,249,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* хоршоонд олгож, нэхэмжлэлээс үлдэх түрээсийн төлбөр 590,000 төгрөг, алданги 1,919,700 төгрөг тус тус гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2, *******0 дугаар зүйлийн *******0.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* хоршооны хариуцагч Ш.од холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,09******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүхээс хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүн 3,249,400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж **************,940 төгрөгийг хариуцагч Ш.оос гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* хоршоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц *******интэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ