| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2024/0196/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/319 |
| Огноо | 2025-11-19 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Х.Б, Л.У |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/319
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,
шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Я.С-,
шүүгдэгч Л.У-гийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.З-,
шүүгдэгч Х.Б-, Л.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Х-гийн Б-, Э. ө овогт Л-гийн У- нарт холбогдох эрүүгийн 2413001060178 дугаар хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 19... оны .. дүгээр сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, ...настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, .......ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Буянт сумын .... дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, З овогт Х-гийн Б-, РД:БЕ......,
2. Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, ...настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ......... ажилтай, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Буянт сумын ..... дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Э. ө овогт Л-гийн У-, РД:БЕ..........,
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч Х.Б- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Баян-Өлгий аймгийн Буянт сумын төвийн 2.5 км хатуу хучилттай авто замын зураг төсвийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаж, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ байгуулах болон татгалзсан албан бичгийг компаниудад хүргүүлснээс хойш ажлын 6 хоног болоогүй байхад буюу 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “К” ХХК-тай гэрээ байгуулж бусдын шударга өрсөлдөх боломжийг хязгаарласан,
2. Шүүгдэгч Л.У- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Баян-Өлгий аймгийн Буянт сумын төвийн 2.5 км хатуу хучилттай авто замын зураг төсвийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сангийн яамнаас Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газарт албан бичиг илгээж, улмаар түүний .................com гэх мэйл хаяг руу материал илгээх талаар мэдэгдсээр байхад материалыг хугацаанд нь илгээгээгүй өөрийн хийх ёстой үйлдлийг хийхгүйгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.2-т заасан “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ” гэсэн эрхийг хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, мөн зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад буюу “К” ХХК-д давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирол учраагүй тул шүүгдэгч нараас хохирол, төлбөр байхгүй болно” гэв.
2. Шүүгдэгч Х.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Буянт сумын төвд 2.5 км хатуу хучилттай авто зам барих ажлын тендерийг 2023 оны 10 дугаар сард зохион байгуулсан. Үүний дагуу Тамгын газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг, үнэлгээний хороо хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу үнэлгээг хийж, тендерийн шалгаруулалтын зөвлөмжийг боловсруулан хүргүүлсэн. 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр үнэлгээний хорооны зөвлөмжийг хүлээн авсан бөгөөд 11 дүгээр сарын 29-ний өдөр шалгарсан хоёр компанид гэрээ байгуулах эрх олгож, шалгараагүй компанид албан мэдэгдлийг хүргүүлсэн. Энэ хугацаанаас тооцоход 7 хоногийн дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрээг байгуулсан байдаг. Гэрээг байгуулах үед хугацааны талаар хяналт сул байж, ажлын 6 хоногийг тооцох эсэх дээр алдаа гарсан байна гэж үзэж байна. Иймд уг асуудал нь миний зүгээс албан тушаалын байдалдаа хайнга хандсан гэж үзэх үндэслэлтэй болохоос биш албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэж үзэх боломжгүй. Учир нь гэрээ нь үнэлгээний хорооны хууль ёсны зөвлөмжийн үндсэн дээр байгуулагдсан бөгөөд гол зөрчил нь зөвхөн хуулиар тогтоосон хугацааг зөрчсөнтэй холбоотой юм. Холбогдох бүх нотлох баримт, гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт бүрэн байгаа. Ажлын гүйцэтгэл бүрэн дуусаж, хохирол учраагүй бөгөөд 2.5 км хатуу хучилттай авто замын төсөл дээд шатны байгууллагад төсөв батлуулахаар хүргэгдсэн байгаа гэдгийг мөн тэмдэглэх нь зүйтэй” гэв.
3. Шүүгдэгч Л.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тухайн тендерийн үнэлгээний хороонд нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэсэн. Тендерийн процесс нь хуульд заасан хугацаанд бүрэн хийгдэж дууссан. Сангийн яамнаас ирсэн албан бичигтэй холбоотой Отгонсүрэн гэх хүн гэрчийн мэдүүлэгтээ өмнө нь надтай ярьсан гэх агуулгатай мэдүүлэг өгсөн байдаг. Гэвч бодит байдал дээр тэр хүн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр анх удаа надтай утсаар холбогдсон. Үүнээс өмнө ямар нэгэн байдлаар надтай огт холбогдоогүй. Отгонсүрэн 12 дугаар сарын 20-ны өдөр холбогдохдоо “танай байгууллагад түдгэлзүүлэхтэй холбоотой албан бичиг явуулсан, тэр бичгээ хүлээж авсан эсэх”-ийг асуусан. Би уг албан бичгийг 12 дугаар сарын 20-ны өдөр М- гэдэг хүнээс хүлээн авсан. Ингээд Сангийн яамны шаардлагын дагуу 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор тендертэй холбоотой бүх материалыг Ч- гэдэг хүний мэйл хаягаар бүрэн илгээсэн. Ч- нь дараа нь бүх дансны хуулга болон надтай холбоотой бүх мэдээллийг авч, шалгалт хийсэн. Иймд Отгонсүрэн гэх хүн 12 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө надтай холбоо барьсан гэх нь бодит байдалтай нийцэхгүй бөгөөд би тухайн өдрөөс өмнө ямар ч мэдээлэл аваагүй болно.” гэв.
4. Шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч Я.С- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үүсэхийн тулд “албан тушаалаа урвуулан ашигласан”, “бусдад давуу байдал бий болгох зорилготой байсан”, “давуу байдал бодитоор бий болсон” зэрэг бүрэлдэхүүн элемент бүрэн байх ёстой. Харин одоо байгаа баримтад эдгээрийн аль нь ч тогтоогдохгүй байна. Давуу байдал бий болгох зорилго нотлогдоогүй, шалгарсан компанид хууль бус давуу байдал үүсээгүй, бодит хор уршиг гараагүй, шүүгдэгчийн санаатай үйлдэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн бүрэн үүсээгүй болно.Дээр дурдсан нөхцөл байдлыг бүхэлд нь харгалзан үзвэл шүүгдэгч Х.Б- нь үйл ажиллагаагаа хууль, журмын дагуу хэрэгжүүлсэн, санаатайгаар хууль зөрчөөгүй, ашиг сонирхлын зөрчил үүсгээгүй, ямар нэгэн этгээдэд хууль бус давуу байдал олгоогүй нь хэрэгт цугларсан нотолгоонуудтай нийцэж байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт буруутгах үндэслэл байхгүй бөгөөд уг хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатган шийдвэрлэж өгөхийг хүндэт шүүхээс хүсэж байна.” гэв.
5. Шүүгдэгч Л.У-гийн өмгөөлөгч Х.З- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “....Л.У- нь нийтийн албан тушаалтан бус тул Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан субъектийн шаардлагыг хангахгүй, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй.
... Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын чиг үүргийг Сангийн сайдын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тушаалаар баталсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллын журам”-д тодорхой заасан бөгөөд тухайн маргаантай асуудалд хариу өгөх, бичиг баримт хүргүүлэх, гомдлын материал дамжуулах зэрэг чиг үүрэг нарийн бичгийн даргад ногддоггүй тул Л.У- дээрх журмыг зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэл эрх зүйн хувьд бүрдэхгүй байна.
... Л.У-г үнэлгээний хорооны субъектээр, эсвэл нийтийн албан тушаалтны субъектээр аль алинаар нь энэ зүйл ангиар хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл байхгүй бөгөөд мөрдөн байцаалтын явцад Сангийн яамны холбогдох албан тушаалтны илгээсэн гэх гомдол түдгэлзүүлэх тухай албан бичиг Л.У-гийн цахим шуудангийн хаягт очсон нь нотлогдоогүй, түүнийг бичгийг мэдсэн гэх нөхцөл бүрдээгүй тул албан тушаалаа урвуулан ашигласан гэх үйлдэл бодитоор тогтоогдоогүйд хүрч, энэ талаар нотлох баримт ч бүрдээгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2413001060178 дугаартай эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
6. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх тухай 38 дугаартай бичиг, түүнд хавсаргасан материалууд /1 дэх хавтаст хэргийн 03-28 дахь тал/,
7. Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч Л.У, Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн шинжээч ажилтан Д.О- нарын мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 29-31, 215-220 дахь тал/,
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал/,
9. Гэрч Т.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
10. Гэрч Х.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
11. Гэрч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 48 дахь тал/,
12. Гэрч Д.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
13. Гэрч Ч.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 54-55 дахь тал/,
14. Мөрдөгчөөс Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын тамгын газрын архив, бичиг хэргийн ажилтан Х.А-, мэргэжилтэн Т.М-, нягтлан бодогч Л.У- нараас бичмэл нотлох баримтыг хуулбарлаж авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 60-61, 63-139 дэх тал/,
15. Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03/8925 дугаартай албан бичгийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 62 дахь тал/,
16. Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/45 дугаартай “Х.Б-ыг тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар томилох тухай” захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 141 дэх тал/,
17. Яллагдагч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 193, 198-199 дэх тал/,
18. Яллагдагч Л.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 208-209 дэх тал/,
19. Шинжээч Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Цахим технологийн шинжилгээний лабораторийн эрхлэгч М.С-гийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1829 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 226-236 тал/,
20. Гэрч Д.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 2 дахь хавтаст хэргийн 190 дахь тал/,
21. Гэрч Х.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 2 дахь хавтаст хэргийн 194 дэх тал/ зэргийг,
22. Шүүгдэгч Л.У-гийн өмгөөлөгч Х.З-аас: “Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/14 дугар тушаал /1 дэх хавтаст хэргийн 14 дэх тал/, “И-м” ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын тамгын газрын дарга Х.Б-т илгэсэн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/024 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 18 дахь тал/, Сумын төвийн 2,5 км хатуу хучилттай авто замын зураг төсөв /1 дэх хавтаст хэргийн 19-22 дахь тал/, мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 29-31 дэх тал/, гэрч Т.М-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42-43 дахь тал/, гэрч Х.О-гийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал/, гэрч Х.А-гийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 48 дахь тал/, шуудан хүргэгчийн дэвтрийн хуулбар мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 60 дахь тал/, Буянт сумын үнэлгээний хорооны тэмдэглэл мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 71-72 дахь тал/, Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03/8925 дугаартай “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх” тухай албан бичиг мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 62 дахь тал/, Л.У-д олгосон гэрчилгээ мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 77 дахь тал/, Зөвлөх үйлчилгээний тендерийн жишиг баримт бичиг мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 82-109 дэх тал/, Шинжээч Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Цахим технологийн шинжилгээний лабораторийн эрхлэгч М.С-гийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1829 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 226-236 тал/, гэрч Д.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 2 дахь хавтаст хэргийн 190 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
23. Харин шүүгдэгч Х.Б-, Л.У-, шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч Я.С- нараас хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
25. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нарын хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
26. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Б-, Л.У- нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт.
27. Шүүгдэгч Х.Б- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Баян-Өлгий аймгийн Буянт сумын төвийн 2.5 км хатуу хучилттай авто замын зураг төсвийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаж, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ байгуулах болон татгалзсан албан бичгийг компаниудад хүргүүлснээс хойш ажлын 6 хоног болоогүй байхад буюу 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “К” ХХК-тай гэрээ байгуулж бусдын шударга өрсөлдөх боломжийг хязгаарласан, шүүгдэгч Л.У- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Баян-Өлгий аймгийн Буянт сумын төвийн 2.5 км хатуу хучилттай авто замын зураг төсвийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сангийн яамнаас Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газарт албан бичиг илгээж, улмаар түүний .................com гэх мэйл хаяг руу материал илгээх талаар мэдэгдсээр байхад материалыг хугацаанд нь илгээгээгүй өөрийн хийх ёстой үйлдлийг хийхгүйгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.2-т заасан “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ” гэсэн эрхийг хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, мөн зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад буюу “К” ХХК-д давуу байдал бий болгосон гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
28. Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх тухай 38 дугаартай бичиг, түүнд хавсаргасан материалууд /1 дэх хавтаст хэргийн 03-28 дахь тал/,
29. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Баян-Өлгий аймгийн Буянт төвд авто замын ажил хийх зураг төсвийн ажил гүйцэтгэгдэж хүлээж авсан. Тус ажлыг үр дүнтэй сайн хийсэн гэж үзэж байгаа. Баян-Өлгий аймгийн Буянт сумын төвд авто замын ажил хийх зураг төсвийн ажлын гүйцэтгэгдэж санхүүжилт нь тус сумын Орон нутаг хөгжүүлэх сангаас гарсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, манай сумын орон Нутгийн хөгжлийн сангаас хийгдсэн ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал/,
30. Гэрч Т.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Баян-Өлгий аймгийн Буянт сумын төвийн 3 км авто замын нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын даалгавар 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гарч улмаар намайг Үнэлгээний хорооны даргаар Буянт сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар томилсон. Тус төслийн ажил нь Буянт сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажил байсан бөгөөд нийт 31 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажилд 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зарлаж 11 дүгээр сарын 26-ны өдөр нээсэн. Ингээд тендерийг 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нээхэд 2 компани материал ирүүлсэн байсныг үнэлгээний хороо хуралдаж олонхын саналаар “К” ХХК нь шаардлага хангах юм байна гээд шалгаруулсан. Тухайн үед “К” ХХК-тай цуг “И-м” ХХК өрсөлдөж улмаар 2 компани аль аль нь техникийн шаардлага хангасан боловч “И-м” ХХК нь “К” ХХК-аас өндөр үнийн санал ирүүлсэн тул татгалзаж “К” ХХК-ийг шалгаруулж захиалагч болох Засаг даргын тамгын газрын даргад зөвлөмж хүргүүлсэн. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Засаг даргын тамгын газрын дарга “К” ХХК-тай гэрээг байгуулсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
31. Гэрч Х.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Баян-Өлгий аймгийн Буянт сумын төвийн 3 км авто замын нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын даалгавар 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гарч улмаар намайг үнэлгээний хорооны гишүүнээр Буянт сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар томилсон.
...Ингээд тендерийг 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нээхэд 2 компани материал ирүүлсэн байсныг үнэлгээний хорооны дарга М-, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга У- бид 3 хуралдаж олонхын саналаар буюу 100 хувийн саналаар “К” ХХК нь шаардлага хангах юм байна гээд шалгаруулсан. Тухайн үед “К” ХХК-тай цуг “И-м” ХХК өрсөлдөж улмаар 2 компани аль аль нь техникийн шаардлага бүрэн хангасан боловч “И-м” ХХК нь “К” ХХК-аас өндөр үнийн санал ирүүлсэн тул татгалзаж “К” ХХК-ийг шалгаруулж захиалагч болох Засаг даргын Тамгын газрын даргад зөвлөмж хүргүүлсэн. Миний хувьд үүнээс өөр зүйл мэдэхгүй. Би үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан, би 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр сонгон шалгаруулалт болж би шалгаруулалтад өөрийнхөө саналыг өгөөд шалгаруулалт болоод өндөрлөсөн, түүнээс цааш юу болсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
32. Гэрч Х.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баян-Өлгий аймгийн Буянт сумын төвийн 3 км авто замын нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын даалгавар 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гарч улмаар намайг үнэлгээний хорооны гишүүнээр Буянт сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар томилсон..., ...Ингээд тендерийг 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нээхэд 2 компани материал ирүүлсэн байсныг үнэлгээний хорооны дарга М-, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга У- бид 3 хуралдаж олонхын саналаар буюу 100 хувийн саналаар “К” ХХК нь шаардлага хангах юм байна гээд шалгаруулсан. Тухайн үед “К” ХХК-тай цуг “И-м” ХХК өрсөлдөж улмаар 2 компани аль аль нь техникийн шаардлага бүрэн хангасан боловч “И-м” ХХК нь “К” ХХК-аас өндөр үнийн санал ирүүлсэн тул татгалзаж “К” ХХК-ийг шалгаруулж захиалагч болох Засаг даргын Тамгын газрын даргад зөвлөмж хүргүүлсэн. Миний хувьд үүнээс өөр зүйл мэдэхгүй. Би үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан би 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр сонгон шалгаруулалт болж би шалгаруулалтад өөрийнхөө саналыг өгөөд шалгаруулалт болоод өндөрлөсөн түүнээс цааш юу болсныг мэдэхгүй, хэрэв сангийн яамнаас бичиг ирсэн бол түүний дагуу материал илгээх үүрэг нь нарийн бичгийн дарга У-д байсан. Тийм болохоор шалгаруулалтаас хойш юу болсныг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
33. Гэрч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03/8925 дугаартай “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” албан бичгийг би хүлээж аваагүй бүртгэлд бүртгэгдээгүй байсан. Харин таныг асууснаас хойш би бүртгэлээ дахин үзээд шуудан хүргэгчийн бүртгэл үзэхэд шуудан хүргэгч нь 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээж аваад 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын тамгын газрын дарга Баянбаатарт хүлээлгэж өгч гарын үсэг зуруулсан байсан. Миний цахимаар бол ирээгүй байсан би цахимаа харсан. .................com гэх мэйл хаяг нь манай сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч У-гийн мэйл хаяг байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 48 дахь тал/,
34. Гэрч Д.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газраас зарласан хатуу хучилттай замын зураг төсвийн гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон “И-м” ХХК-аас гаргасан гомдлын дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1-д заасны дагуу тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай албан бичгийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга н.У-д мэйл хаягаар нь хүргүүлж эх хувийг 14 хоногийн дотор хүргүүлсэн. Гомдол гарснаас хойш хуульд заасны дагуу 14 хоногийн дотор захиалагч материалыг манайд буюу Сангийн яаманд ирүүлэх ёстой. Гэтэл захиалагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлээгүй. н.У- гэгч тус үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм билээ. Үүнийг ирүүлэх талаар түүний утас руу нь залгаж холбогдож байсан боловч У- нь надад хэлэхдээ “И-м” ХХК нь Сангийн Сангийн яаманд гаргасан гомдлоо татаж авсан гэж хэлсэн. Тэгээд би бичиг хэргээсээ асуугаад “И-м” ХХК нь гомдлоо татсан тухай бичиг ирүүлснийг лавлахад “тийм бичиг манайд ирүүлээгүй” байсан учраас ахиж У-тай холбогдож “манайд гомдол татсан бичиг нь ирээгүй байна, хэрэв наад хүмүүс чинь танай руу гомдлоо татах бичиг өгсөн байгаа бол манай яам руу холбогдуул, журмаараа манайд гаргасан гомдлыг татахдаа манайд л тэр тухай бичгээ ирүүлдэг юм” гэж хэлсэн. Үүнээс хойш У-гийн утас руу залгахаар холбогдохгүй, заримдаа утсаа авахгүй байсан тул би өөрөө “И-м” ХХК-ийн холбогдох хүн рүү нь залгаж холбогдоход “манайх гомдлоо татаагүй, нэгэнт гомдол өгсөн юм чинь хариугаа авна” гэж хэлсэн учраас бид материалгүй, гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй болсон учир танай руу үүнийг шалгуулахаар өгсөн юм. Сангийн яамнаас 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээр тендерийн материалыг ирүүлэх тухай хүргүүлсэн. Цахим шуудангаар хүргүүлсэн тухайгаа дээр дурдсан байгаа, мөн шуудангаар албан бичгийн эх хувийг хүргүүлсэн, утсаар н.У- гэгчтэй холбогдсон боловч манайд хуулийн хугацаанд тендерийн материалыг ирүүлээгүй. Манай яам руу тендерийн баримт материал ирүүлээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэх үндэслэлтэй. Захиалагчийн өөрсдийнх нь дотоод зохион байгуулалтын асуудал шүүдээ, үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга нар л энэ үүргийг хэрэгжүүлж дээд газар буюу манай Сангийн яамнаас ирүүл гэсэн албан бичгийн дагуу тендер шалгаруулалттай холбоотой баримт бичгийг манайд ирүүлэх ёстой байтал ирүүлээгүй. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох бусад журам, заавраар зохицуулагдсан байгаа. /Гомдол хянан шийдвэрлэх журам, Цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах журам, Үнэлгээний заавар зэрэг, эдгээр нь бүгд Сангийн сайдын тушаалаар батлагдсан байгаа./ Хөдөө орон нутагт цөөхөн хүмүүс үнэлгээний хороонд байдаг учир ихэвчлэн үнэлгээний хорооны дарга болон нарийн бичгийн дарга үүнийг зохион байгуулж бидэнд ирүүлэх ёстой. Тухайн үед над руу Засаг дарга нь юм уу, аль эсвэл Засаг даргын Тамгын газрын дарга нь юм уу гэдгийг сайн мэдэхгүй байна, ямар ч байсан миний дээр дурдсан 2 албан тушаалтны нэг нь холбогдож ярьж байсан. АТГ-аас бидэн рүү ярьсан, манайх тендерийн материалаа одоо танайх руу явуулах уу, манай үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга хариуцлагагүй хандаж материалаа хугацаанд нь хүргүүлээгүй байна гэсэн. Тэгэхээр нь би хуулийн хугацаандаа ирүүлээгүй учир хууль хяналтын байгууллага руу шалгуулахаар шилжүүлсэн, одоогоор манайд гомдлын дагуу тендер шалгаруулалтын материалыг хянан үзэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй тул АТГ-аас холбогдсон хүнтэйгээ холбогдоно уу гэж хариулт хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
35. Гэрч Ч.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...яагаад гомдол гаргасан гэхээр тендерийн баталгаагаа байршуулах ёстой дансанд байршуулаагүй хуулийн этгээд /нэрийг нь санахгүй байна/-ийг шалгаруулсан байсан учир тендер сонгон шалгаруулалт хууль бусаар явагдсан гэж үзээд Сангийн яамд гомдол гаргасан. ...би гомдлоо гаргаад Сангийн яамнаас хариу ирүүлэхдээ танай гаргасан гомдлыг Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын тамгын газраас тендерийн баримт материалыг хуулийн хугацаанд ирүүлээгүй тул АТГ-т хүргүүллээ гэсэн албан бичгийг Сангийн яамнаас манайд ирүүлсэн. Үүний дараагаар буюу Сангийн яамнаас дээрх албан бичиг ирүүлсний дараа Буянт сумын Засаг даргын тамгын газрын дарга Баянбаатар гэсэн шиг санагдаж байна, нэрийг нь буруу санаж байж магадгүй, энэ хүн миний 88117189 дугаарын утас руу залгаж /над руу залгасан дугаарыг одоо санахгүй байна/ гомдлоо татчих, дараагийн удаа хамтарч ажиллаж болно гэсэн утгатай зүйлийг хэлсэн, тэгэхээр нь би за гэж хэлээд тендерийн баталгаанд байршуулсан мөнгөө цуцлуулж авсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 54-55 дахь тал/,
36. Мөрдөгчөөс Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын тамгын газрын архив, бичиг хэргийн ажилтан Х.А-, мэргэжилтэн Т.М-, нягтлан бодогч Л.У- нараас бичмэл нотлох баримтыг хуулбарлаж авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 60-61, 63-139 дэх тал/,
37. Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03/8925 дугаартай албан бичгийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 62 дахь тал/,
38. Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/45 дугаартай “Х.Б-ыг тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар томилох тухай” захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 141 дэх тал/,
39. Яллагдагч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би бусдад давуу байдал олгоогүй, тендер хуулийн дагуу зарлаж 2 компани материал илгээснээс үнэлгээний хороо шалгаруулж гэрээ байгуулах зөвлөмж ирүүлсэн компанитай би гэрээг байгуулсан.
...хугацаанаас өмнө гэрээ байгуулсан асуудлын тухайд гэвэл 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тендер шалгаруулж улмаар гэрээ байгуулах зөвлөмж ирүүлсэн. Ингээд тоолоод үзэхээр 6 хоног хангалттай дууссан байсан.
...би бол ажлын 6 хоног дууссан л гэж тооцсон. Би тоолохдоо 11 дүгээр сарын 29-ний өдрийг оруулж тоолоод 12 дугаар 06-ны өдөр дуусаж байна гэж үзсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 198 дахь тал/,
40. Шүүгдэгч Л.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа болохоор хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Сангийн яамнаас илгээсэн мэйл хаягийг хүлээж аваагүй болохоор хүлээн зөвшөөрөхгүй байна. Сангийн яамнаас над руу албаны дугаараас нэг эмэгтэй хүн 2023 оны 12 дугаар сард яг хэдний өдөр ярьсныг мэдэхгүй залгаад танайх руу Хатуу хучилттай замын зураг төсвийн тендер сонгон шалгаруулалттай холбоотой материал ирүүлэх шаардлагатай байна. Эх хувийг шуудангаар явуулсан гэж ярьсан. Ямар ямар материал юу юу явуулахыг мэдээгүй учраас явуулаагүй. Шуудан ирчих байх гэж бодсон мөн хугацаатай бичиг гэдгийг мэдээгүй. Би гэрээ байгуулсныг мэдээгүй, энэ талаар мэдэхгүй. Гэрээг Засаг даргын тамгын газрын дарга Х.Б- байгуулсан. Сангийн яамны бичиг нь Засаг даргын тамгын газрын нарийн бичиг Х.А-аар дамжиж ирсэн. Би өөрөө бол 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээж авсан. Тэгээд би бичгийг 2024 оны 01 дүгээр сард Авлигатай тэмцэх газарт тайлбар хүргүүлсний дараа материалыг Сангийн яаманд хүргүүлсэн. “И-м” ХХК гомдлоо буцааж авсан гэж сонссон болохоор би тус бичгийг явуулах шаардлагагүй гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 208-209 дэх тал/,
41. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1829 дугаартай “...1)Шинжилгээ хийлгэх тогтоолд дурдсан .................com цахим шуудангийн хаягийн ирсэн /inbox/, устгагдсан /trash/ хавтаснуудад цахим захидлууд хадгалагдаж байна. 2) Шинжилгээ хийлгэх тогтоолд дурдсан [email protected] цахим шуудангийн хаягаас 2023 оны 12 сарын 06-ны өдрийн 05:17РМ цагт .................com цахим шуудангийн хаяг руу “Тендер шалгаруулалтыг түр түдгэлзүүлэх тухай” гарчигтай “Хеrох Scan_06122023162801.рdf” файл хавсаргасан цахим захидлыг илгээсэн байна. 3) Шинжилгээ хийлгэх тогтоолд дурдсан .................com цахим шуудангийн хаягийн ирсэн /inbox/, устгагдсан /trash/ хавтаснуудад [email protected] цахим шуудангийн хаягаас ирсэн, устгагдсан цахим шуудан илрээгүй. Gmail цахим шуудангаас захидлыг устгасан бол 1 сарын дотор сэргээх боломжтой үйлчилгээ байдаг. Тогтоолд 2023 оны 12 дугаар сарын 05-07-ны өдрүүдийг дурдсан, нэг сараас дээш хугацаа өнгөрсөн тул хаягт ирсэн, устгагдсан цахим захидлын мэдээллийг сэргээх боломжгүй. 4) Шинжилгээ хийлгэх тогтоолд дурдсан .................com цахим шуудан хайрцагт хадгалагдаж байгаа хэрэглэгчийн сүүлийн нэг жилийн хугацааны 8,69 GВ хэмжээтэй цахим мэдээллээс 3.51 GВ хэмжээтэй хэрэглэгчийн цахим мэдээллийг хавсралт DVD дээр хуулбарлан хүргүүлэв...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 226-236 дахь тал/,
42. Гэрч Д.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...би огноог нь тодорхой санахгүй байна Миний санаж байгааг 2023 онд .................com гэх мэйл хаяг руу Монгол улсын сангийн яамны өөрийн албаны хэрэгцээнд ашигладаг /хувийн биш албаны [email protected] мэйл хаягаас гомдол гаргасантай холбогдуулаад тендер шалгаруулалтыг түр түдгэлзүүлэх тухай албан бичгийг Л.У- гэх хүнд илгээж, албан бичгийн эх хувийг Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын тамгын газарт гэж хаяглан шууданд хийсэн. Мэйл илгээсэн Л.У- гэх хүнийг хаана ямар ажил хөдөлмөр эрхэлдгийг би мэдэхгүй байсан ба Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын тамгын тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга байсан учир илгэсэн. Л.У- нь тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга гэдгийг tender.gov.mn цахим системээс харж мэдсэн. Би Л.У-гийн мэйлийг tender.gov.mn цахим системээс харж мэдсэн. .................com гэх мэйлийг би Л.У-тай холбогдож аваагүй. Тэгэхдээ би үнэлгээний хорооны даргатай нь байна уу, нарийн бичгийн даргатай нь байна уу, аль нэгтэй нь утсаар холбогдож "гомдол гаргасан тендер шалгаруулалтыг түр түдгэлзүүлж байна. Түр түдгэлзүүлэх тухай албан бичиг албажихаар цахим шуудангийн хаягаар чинь илгээнэ ээ, албан бичгийн чинь эх хувийг шууданд хийнэ” гэж хэлсэн. Угаасаа бусад тендер шалгаруулалттай холбоотой гомдол хянан шийдвэрлэх, түдгэлүүлэх болон гомдол хянасан тухай албан бичгийг явуулахдаа эхлээд үнэлгээний хорооны нарийн бичиг юм уу даргатай нь утсаар ярьж дээрх байдлаар хэлж явуулдаг. .................com хаяг Монгол улсын Сангийн яамны бүртгэлд байхгүй. Би энэ хаягийг tender.gov.mn цахим системээс авсан. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч миний албан хэрэгцээний [email protected] мэйл хаягт үзлэг хийсэн. Би тухайн үед .................com гэх хаягтай харьцсан нь хадгалагдсан байсан учир түүнийг хайлт хийхэд гараад л ирнэ шүү дээ. Тэрнээс сангийн яамны бүртгэлд байгаад байгаа юм биш” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 190 дахь тал/,
43. Гэрч Х.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгэ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлд тендерийн баталгааг 100,000,000 /нэг зууж сая/ төгрөгөөс дээш өртөгтэй ажилд тендерийн баталгаа шаардана гэж заасан байдаг. Захиалагч талаас тендерийн баталгааг шаардахад ирүүлээгүй бол 20.5 дахь хэсэг зааснаар тендерээс шууд татгалзах үндэслэл болно. Дээрх тохиолдолд 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгөөс бага үнийн дүнтэй байх тул, тендерийн баталгаа шаардахгүй байсан, хэрэв тендерийн баримт бичиг боловсруулахдаа тендерийн баталгаа шаардсан бол үнэлгээнд үнэлж явах нь зөв байсан. Учир нь тендерт өрсөлдөж байгаа бүх компаниуд тендерийн баримт бичгийн дагуу материал ирүүлж байгаа юм. Хэрэв үнэлгээнд харгалзан үзэхээргүй бол хурлын тэмдэглэлд тусгаж хэрхэн шийдвэрлэх талаар тусгах нь зүйтэй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 192 дахь тал/,
44. Шүүгдэгч Л.У-гийн дахин мэдүүлсэн “...дээрх Сангийн яамны бичиг нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Үнэлгээний хорооны даргад эх хувираа ирээд, би үнэлгээний хорооны дарга буюу Т.М- намайг дуудаж энэ талаар хэлсэн. Тийм учраас 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан гэдэг нь зөв юм. 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эх хувиараа Буянт сумын Засаг даргын тамгын газрын дарга Х.Б-т хаяглагдаж ирсэн. Тамгын газрын дарга дээрх Сангийн яамны бичгийг эхэлж хүлээж аваад Үнэлгээний хорооны дарга Т.М-ад цохолт хийж өгөөд дараа нь намайг дуудаж энэ талаар танилцуулсан юм. Дээрх тендерийг зарлахдаа .................com гэх өөрийн хувийн мэйл хаягийг бүртгүүлсэн байсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 194 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.
34. Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Баян-Өлгий аймгийн Буянт сумын төвийн 2,5 км хатуу хучилттай авто замын зураг төсвийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаж улмаар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ байгуулах болон татгалзсан тухай 3/210, 3/211 дугаартай албан бичгийг “К” ХХК, “И-м” ХХК-иудад тус тус хүргүүлснээс хойш /1 дэх хавтаст хэргийн 13 дахь тал/ ажлын 6 хоног болоогүй байхад буюу 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр "К” ХХК-тай гэрээ байгуулсан /1 дэх хавтаст хэргийн 19-22 дахь тал/ нөхцөл байдал тогтоогдсон байна.
35. Сангийн яамнаас 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын тамгын газарт 03/8925 дугаартай “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” албан бичгийг шуудангаар илгээж, мөн өдөр шүүгдэгч Л.У-гийн .................com гэх мэйл хаяг руу материал илгээх талаар мэдэгдсэн үйл баримт эрүүгийн хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
36. Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх тухай 38 дугаартай бичиг, түүнд хавсаргасан материалууд /1 дэх хавтаст хэргийн 03-28 дахь тал/,
37. Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч Л.У-, Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн шинжээч ажилтан Д.О- нарын мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 29-31, 215-220 дахь тал/,
38. Гэрч Т.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Гэрээ байгуулсны дараа Сангийн яамнаас албан тоот ирсэн, “К” ХХК нь Буянт сумын Засаг даргын тамгын газрын хэн нэгэнтэй хамаарал байхгүй байх, тэр компани Улаанбаатар хотын компани байсан. Сангийн яамны бичиг нь Засаг даргын тамгын газрын нарийн бичиг Х.А-аар дамжиж ирсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
39. Гэрч Х.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...хэрэв Сангийн яамнаас бичиг ирсэн бол түүний дагуу материал илгээх үүрэг нь нарийн бичгийн дарга Л.У-д байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
40. Гэрч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Харин таныг асууснаас хойш би бүртгэлээ дахин үзээд шуудан хүргэгчийн бүртгэл үзэхэд шуудан хүргэгч нь 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээж аваад 2023 оны 11 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын тамгын газрын дарга Баянбаатарт хүлээлгэж өгч гарын үсэг зуруулсан байсан. Миний цахимаар бол ирээгүй байсан, би цахимаа харсан. .................com гэх мэйл хаяг нь манай сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч У-гийн мэйл хаяг байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 48 дахь тал/,
41. Гэрч Д.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Сангийн яамнаас 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээр тендерийн материалыг ирүүлэх тухай хүргүүлсэн. Цахим шуудангаар хүргүүлсэн тухайгаа дээр дурдсан байгаа, мөн шуудангаар албан бичгийн эх хувийг хүргүүлсэн, утсаар н.У- гэгчтэй холбогдсон боловч манайд хуулийн хугацаанд тендерийн материалыг ирүүлээгүй. Манай яам руу тендерийн баримт материал ирүүлээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэх үндэслэлтэй....” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
42. Гэрч Ч.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Үүний дараагаар буюу Сангийн яамнаас дээрх албан бичиг ирүүлсний дараа Буянт сумын Засаг даргын Тамгын газрын дарга Баянбаатар гэсэн шиг санагдаж байна, нэрийг нь буруу санаж байж магадгүй энэ хүн миний 88117189 дугаарын утас руу залгаж /над руу залгасан дугаарыг одоо санахгүй байна/ гомдлоо татчих, дараагийн удаа хамтарч ажиллаж болно гэсэн утгатай зүйлийг хэлсэн, тэгэхээр нь би за гэж хэлээд тендерийн баталгаанд байршуулсан мөнгөө цуцлуулж авсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 20-54-55 дахь тал/,
43. Монгол Улсын Сангийн Яамны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03/8925 дугаартай албан бичгийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 62 дахь тал/,
44. Яллагдагч Л.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Сангийн яамны бичиг нь Засаг даргын тамгын газрын нарийн бичиг Х.А-аар дамжиж ирсэн. Би өөрөө бол 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээж авсан. Тэгээд би бичгийг 2024 оны 01 дүгээр сард Авлигатай тэмцэх газарт тайлбар хүргүүлсний дараа материалыг Сангийн яамд хүргүүлсэн. “И-м” ХХК гомдлоо буцааж авсан гэж сонссон болохоор би тус бичгийг явуулах шаардлагагүй гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 208-209 дэх тал/,
45. Шинжээч Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Цахим технологийн шинжилгээний лабораторийн эрхлэгч М.С-гийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1829 дугаартай “1.Шинжилгээ хийлгэх тогтоолд дурдсан .................com цахим шуудангийн хаягийн ирсэн /inbox/, устгагдсан /trash/ хавтсандаа цахим захидлууд хадгалагдаж байна. 2. Шинжилгээ хийлгэх тогтоолд дурдсан [email protected] цахим шуудангийн хаягаас 2023 оны 12 сарын 06-ны өдрийн 05:17РМ цагт .................com цахим шуудангийн хаяг руу “Тендер шалгаруулалтыг түр түдгэлзүүлэх тухай” гарчигтай Xerox Scan_06122023162801.pdf файл хавсаргасан цахим захидлыг илгээсэн байна. 3. Шинжилгээ хийлгэх тогтоолд дурдсан .................com цахим шуудангийн хаягийн ирсэн /inbox/, устгагдсан /trash/ хавтаснуудад [email protected] цахим шуудангийн хаягаас ирсэн, устгагдсан цахим шуудан илрээгүй. Gmail цахим шуудангаас захидлыг устгасан бол 1 сарын дотор сэргээх боломжтой үйлчилгээ байдаг. Тогтоолд 2023 оны 12 дугаар сарын 05-07-ны өдрүүдийг дурдсан, нэг сараас дээш хугацаа өнгөрсөн тул хаягт ирсэн, устгагдсан цахим захидлын мэдээллийг сэргээх боломжгүй. 46 Шинжилгээ хийлгэх тогтоолд дурдсан .................com цахим шуудан хайрцагт хадгалагдаж байгаа хэрэглэгчийн сүүлийн нэг жилийн хугацааны 8,69 GB хэмжээтэй цахим мэдээллээс 3.51 GB хэмжээтэй хэрэглэгчийн цахим мэдээллийг хавсралт DVD дээр хуулбарлан хүргүүлэв” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 226-236 тал/ зэрэг нотлох баримтууд болно.
46. Дээрх нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын тамгын газраас зарласан хатуу хучилттай замын зураг төсвийн гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон “И-м” ХХК-иас 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/437 дугаартай албан бичгээр Сангийн яамд гаргасан гомдлын дагуу Сангийн яамнаас 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1-д заасны дагуу тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай 03/8925 дугаартай албан бичгийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын тамгын газарт хаяглан /1 дэх хавтаст хэргийн 62 дахь тал/ шуудангаар, мөн Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын тамгын газарт хаягласан дээрх албан бичгийг Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Л.У--д мэйл хаягаар /1 дэх хавтаст хэргийн 51-52, 228 дахь тал/ нь хүргүүлсэн байх ба уг албан бичгийн эх хувийг Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын тамгын газарт шуудангаас 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр /1 дэх хавтаст хэргийн 60 дахь тал/ хүлээн авсан үйл баримт тус тус тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт.
47. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан ба мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” авлигын гэмт хэрэгт тооцохоор заажээ.
48. Дээрх хуулийн заалтаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг “нийтийн албан тушаалтан” гэх субъект үйлдсэн байхыг шаардах ба шүүгдэгч Х.Б- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/45 дугаартай захирамжаар тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байгаа, шүүгдэгч Л.У- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын төвийн 2.5 км хатуу хучилттай авто замын зураг төсвийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан мөн болох нь дараах байдлаар тогтоогдож байна.
49. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэг “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.” гэж, 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.” гэж тус тус заасан бөгөөд Улсын Их Хурлаас 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар соёрхон баталсан Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д төрийн үйлчилгээг үзүүлдэг буюу нийтийн чиг үүргийг гүйцэтгэдэг хүнийг нийтийн албан тушаалтан гэж ойлгохоор тус тус заажээ.
50. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт: “-Энэ хуульд заасан “нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно.”, “-Энэ хуульд заасан “албан тушаалын байдал” гэдэгт албаны эрх нөлөө хамаарна.”, “-Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.” “-Энэ хуульд заасан “давуу байдал” гэж Авлигын эсрэг хуулийн 3.1.4-т заасныг ойлгоно.”, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4. “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг;” ойлгохоор хуульчилсан байна.
51. 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1. “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж зааснаар шүүгдэгч Х.Б- нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын тамгын газрын дарга буюу захиалагчийн хувьд тус сумын төвийн 2,5 км хатуу хучилттай авто замын зураг төсвийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн гэрээ байгуулах болон татгалзсан албан бичгийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр уг тендерт оролцсон “И-м” ХХК, “К” ХХК-нд тус тус хүргүүлж, ийнхүү хүргүүлснээс хойш шүүгдэгч Х.Б- нь “К” ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр буюу ажлын 4 хоног өнгөрч байхад гэрээ байгуулсан нь мөн хуулийн 29.2. “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасныг зөрчиж, тендерт оролцсон “И-м” ХХК-ны шударга өрсөлдөх боломжийг хязгаарлаж, 6-аас доошгүй өдрийн дараа гэснийг зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад буюу “К” ХХК-нд давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдож байна.
52. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Б-аас “Гэрээг хугацаанд хийсэн гэж үзэж байгаа. Гэрээ хийхийг яаравчлах зүйлс байсан. Яагаад гэвэл жилийн эцэс болоод төсөв хөрөнгө хаагдах болчихсон. Мөн Улсын Их Хурлын гишүүнд замын ажлын хөрөнгө батлуулахаар уламжлах хугацаатай байсан тул гэрээгээ байгуулж, улмаар ажлаа хийлгэсэн” гэж тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд төрийн аливаа албан тушаалтны үйл ажиллагаа Монгол Улсын хууль тогтоомжинд нийцсэн байна.
53. Шүүгдэгч Л.У-гийн хувьд 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сангийн яамнаас Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газарт албан бичиг хүргүүлж, улмаар Л.У-гийн .................com гэх мэйл хаяг руу уг албан бичгийг илгээсэн болох нь гэрч Д.О-гийн мэдүүлэг, түүний мэйлд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
54. Тодруулбал, Монгол Улсын Сангийн яамны холбогдох мэргэжилтэн Д.О-, Буянт сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Л.У- нар нь урьд ажлын болон хувийн шугамаар харилцаж байгаагүй бөгөөд Д.О-гийн хувьд шүүгдэгч Л.У-гийн ашигладаг .................com гэх майл хаяг руу түүнийг тендерийн захиалагч сонгон шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргын чиг үүргийн хүрээнд 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03/8925 дугаартай “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” албан бичгийг илгээсэн бол Сангийн яамны мэргэжилтэн Д.О-гийн хувьд Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газраас зарласан хатуу хучилттай замын зураг төсвийн гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон “И-м” ХХК-аас гаргасан гомдлын дагуу шүүгдэгч Л.У-гийн .................com гэх мэйл хаягийг tender.gov.mn цахим системээс авсан үйл баримт тогтоогдож байна.
55. Хэдийгээр яллагдагч Л.У- “....тухайн албан бичгийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан...” гэж мэдүүлдэг боловч хэрэгт цугларсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1829 дугаартай дүгнэлт болон гэрч Д.О-гийн удаа дараа өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар Д.О-гийн шүүгдэгч Л.У-гийн ашигладаг .................com гэх майл хаяг руу илгээснээр тухайн албан бичиг шүүгдэгч Л.У- дээр очиж байсан боловч өөрийн албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй, зохих албан тушаалтанд мэдээлэхгүй, бусдад давуу байдал үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.
56. Харин шүүгдэгч Х.Б- нь Д.О-гийн шүүгдэгч Л.У-гийн ашигладаг .................com гэх майл хаяг руу илгээсэн Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03/8925 дугаартай албан бичгийг тухайн цаг хугацаанд хүлээн авсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
57. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсэгт багцын өртөг нь 100,000,000 төгрөгөөс дээш тохиолдолд баталгаа ирүүлэхээр хуульчилсан бол Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газраас зарласан хатуу хучилттай замын зураг төсвийн гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын зарлагдсан үнэ нь 31,222,300 төгрөгийн өртөгтэй байна.
58. Иймд шүүгдэгч Х.Б-ын хувьд Баян-Өлгий аймгийн Буянт сумын төвийн 2.5 км хатуу хучилттай авто замын зураг төсвийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаж, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ байгуулах болон татгалзсан албан бичгийг компаниудад хүргүүлснээс хойш ажлын 6 хоног болоогүй байхад буюу 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “К” ХХК-тай гэрээ байгуулж, тендерт оролцсон “И-м” ХХК-ны шударга өрсөлдөх боломжийг хязгаарлаж, 6-аас доошгүй өдрийн дараа гэснийг зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад буюу “К” ХХК-нд давуу байдал бий болгосон, шүүгдэгч Л.У-гийн хувьд ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллахдаа Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газарт албан бичиг илгээж, улмаар Л.У-гийн .................com гэх мэйл хаяг руу материал илгээх талаар мэдэгдсээр байхад материалыг хугацаанд нь илгээгээгүй өөрийн хийх ёстой үйлдлийг зориуд хийлгүй албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, “К” ХХК-д давуу байдал бий болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үгдсэн шинжийг тус тус хангажээ.
59. Шүүгдэгч Х.Б-, Л.У- нарын өөрсдийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
60. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Б-, Л.У- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
61. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн албан тушаалын хариуцлагаа ухамсарлаагүй байдал нөлөөлсөн гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
62. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилсан байна.
63. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан байна.
64. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ц-гоос мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Х.Б-, Л.У- нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
65. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-, Л.У- нарт нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, тус бүрд нь 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгч нарын оршин суугаа газар болох Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт эдлүүлэх” дүгнэлтийг,
66. Шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч Я.С-ээс “...шүүгдэгч Х.Б-ыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, зорчих эрхийг 1 жилийн хугацаагаар хязгаарлах ялыг оногдуулах” дүгнэлтийг,
67. Шүүгдэгч Л.У-гийн өмгөөлөгч Х.З-аас “...шүүгдэгч Л.У-д 2 жилийн хугацаагаар нийтийн албан тушаалд ажиллах эрхийг хасах, мөн 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг тус тус гаргасан болно.
68. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Б-, Л.У- нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
69. Шүүгдэгч Х.Б-, Л.У- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
70. Шүүгдэгч Х.Б-, Л.У- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
71. Шүүгдэгч Х.Б- нь 1985 онд төрсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шүүгдэгч Л.У- нь 1995 онд төрсөн, дээд боловсролтой, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
72. Шүүгдэгч Х.Б-, Л.У- нар нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-, Л.У- нарын нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-, Л.У- нарт зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ тэдний оршин суугаа нутаг болох Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэв.
73. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-, Л.У- нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, мөн шүүгдэгч Х.Б-, Л.У- нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
74. Шүүгдэгч Х.Б-, Л.У- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан энэ хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг DVD дискийг эрүүгийн 2413001060178 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалахаар болов.
75. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Б-, Л.У- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Х-гийн Б-, Э. ө овогт Л-гийн У- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ын нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Л.У-гийн нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-, Л.У- нарт зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ тэдний оршин суугаа нутаг болох Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-, Л.У- нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.Б-, Л.У- нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Х.Б-, Л.У- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг DVD дискийг эрүүгийн 2413001060178 дугаар хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Б-, Л.У- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК