Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2023/00464

 

 

2023 08 10 153/ШШ2023/00464

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймаг, Жаргалант сум, ******* багт оршин байрлах, ******* ******* ******* хоршооны нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймаг, Жаргалант сум, ******* баг, ******* айл орон сууцны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын д холбогдох

Харуул хамгаалалтын болон ашиглалтын зардал, алданги 3,859,650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч П. нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа тэмдэглэл хөтлөв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйтэй холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага/өөрчилсөн/: 2020 оны 10 дугаар сараас эхлэн 2023 оны 04 дүгээр сарыг дуустал хугацааны харуул хамгаалалтын зардал 514,620 төгрөг, дулааны эрчим *******, цэвэр, бохир усны төлбөр 771,930 төгрөг, цэвэрлэгээ, үйлчилгээний зардал 643,275 төгрөг, алданги 1,286,550 төгрөг, нийт 3,859,650 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл: ******* ******* ******* хоршооны тэргүүлэгчдийн 2*******9 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хурлын 03 дугаар тогтоолоор гишүүн, түрээслэгчидтэй хийх гэрээг баталж, 2*******9 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс түрээсийн төлбөрийг тооцож эхлэхээр тогтоосон байдаг.

Хариуцагч П. нь ******* ******* ******* хоршоо нь анх байгуулагдахад 3,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж, гишүүн болж, Эвийн ******* худалдааны төвийн 1 давхрын хуучин 166, шинэчлэгдсэн 132 тоот павилон эзэмшигч болсон.

Гишүүн болсны хувьд хоршооны дүрэм, журамд заасны дагуу эрх эдэлж, үүрэг хүлээх ёстой. Үүнээс гадна ******* ******* ******* хоршооны тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийг дагаж мөрдөх нь зүй ёсны хэрэг.

Гэтэл хариуцагч П. нь ******* ******* ******* хоршооны гишүүн, павилон эзэмшигчийн хувьд харуул хамгаалалтын болон ашиглалтын зардлыг одоо хүртэл нэг ч удаа төлөөгүй.

Эвийн ******* худалдааны төв үйл ажиллагаагаа эхлүүлээд хариуцагч П.гаас харуул хамгаалалтын болон ашиглалтын зардлаа төлөхийг удаа дараа анхааруулж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч гарын үсэг зурахгүй өдийг хүрсэн.

3. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/******* ******* ******* хоршоо/

- ******* ******* ******* хоршооны бүх гишүүдийн хурлын тогтоол/2020.09.14 №03, 2020.09.14 №04, 2022.03.28 №*******, 2022.03.28 №09/

- ******* ******* ******* хоршооны тэргүүлэгчдийн хурлын тогтоол/2*******9.07.31 №03, 2*******9.10.17 №05, 2*******9.11.21 №06, 2020.03.27 №03, 2020.10.07 №08, 2021.05.28 №06, 2022.02.10 №03, 2022.№№.09 №13/

- ******* ******* ******* хоршооны дүрэм

- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа/******* ******* ******* хоршоо/

- Ашиглалтын зардлын задаргаа/П./

- банк ХХК-ийн депозит дансны хуулга/******* ******* ******* хоршоо/

- ******* ******* ******* хоршооны гишүүдийн нэрсийн жагсаалт

- ******* ******* ******* хоршооны гишүүн, түрээслэгчид шаардах хуудас өгсөн тухай тэмдэглэл

- ******* ******* ******* хоршооны гишүүд түрээслэгчдийн мэдэгдэх хуудас өгсөн тухай тэмдэглэл

4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй

5. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

6. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Хоршооны тухай хууль, хоршооны дүрэмд үйл ажиллагаа явуулаагүй байсан хоршооны гишүүн ашиглалтын зардал төлөх тухай заагаагүй.

Харуул хамгаалалтын гэрээ хийгээгүй, нэг ч удаа павилон ашиглаж, бараа материал байршуулаагүй байхад харуул хамгаалалтын зардал гаргуулахаар нэхэмжилсэн.

Өмнөх нэхэмжлэлдээ түрээсийн төлбөр хэмээн нэхэмжилж байсан мөнгөн дүн, алдангийг харуул хамгаалалт болон ашиглалтын зардал гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Эвийн ******* худалдааны төвд үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олдог, бараа материал хөрөнгөө хоршоогоор хамгаалуулдаг бусад түрээслэгчдийн төлдөг түрээсийн төлбөрийг нэг ч удаа үйл ажиллагаа явуулаагүй павилоноос харуул хамгаалалт, ашиглалтын зардал хэмээн нэхэмжилсэн.

Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөд бүрдүүлсэн нотлох баримт нь намайг хоршооны гишүүн болохыг нотолсон байна. Уул нь би хоршооны гишүүн биш гэж маргаагүй гишүүн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа.

Үүнээс үзэхэд мэргэжлийн өмгөөлөгчид байж, ийм нотлох баримт дутуу, тодорхойгүй зүйлийг нэхэмжилж, бусдын ажлыг уяж, удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж, шүүхийг хүндэтгэж байна байна.

7. Хариуцагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Үгүй

8. Хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч ******* ******* ******* хоршоо нь хариуцагч П.д холбогдуулан Худалдааны төвд талбай, тасалгаа/павилон/ эзэмшдэг гэх үндэслэлээр 2020 оны 10 дугаар сараас эхлэн 2023 оны 04 дүгээр сарыг дуустал хугацааны харуул хамгаалалтын зардал 514,620 төгрөг, дулааны эрчим *******, цэвэр, бохир усны төлбөр 771,930 төгрөг, цэвэрлэгээ, үйлчилгээний зардал 643,275 төгрөг, алданги 1,286,550 төгрөг, нийт 3,859,650 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч П. нь Худалдааны төвд эзэмшдэг талбай, тасалгаа/павилон/-г ашиглаагүй, худалдаа, үйлчилгээ эрхлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд эс зөвшөөрч, маргажээ.

3. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6 дахь хэсэгт Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй гэжээ.

Нэг этгээд бусдын төлөө, түүний өмнөөс ямар нэг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн үйлдэл нь нөгөө этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэх тохиолдолд гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэг үүснэ.

Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн үйлдлийн улмаас зөвхөн нэг этгээдийн бус хэд хэдэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэх тохиолдол байдаг.

Хариуцагч П. нь нэхэмжлэгч ******* ******* ******* хоршоонд 132 тоот талбай, тасалгаа/павилон/-г эзэмшдэг, тус хоршоонд гишүүнчлэлтэй, түрээсийн гэрээ байгуулагдаагүй болох нь нэхэмжлэл, хариу тайлбараар нотлогдож байх бөгөөд уг үйл баримтын талаар зохигч маргаагүй.

Нэхэмжлэгч ******* ******* ******* хоршоо нь худалдааны төвийн барилгыг харуул, хамгаалалттай байлгаж, дулааны эрчим *******, цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үйлчилгээ авч, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хийснээр худалдаа, үйлчилгээний талбай, тасалгаа/павилон/-г эзэмшдэг тус хоршооны бүх гишүүдийн ашиг сонирхолд нийцнэ.

Эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь нийцсэн үйлдэл хийсэн нэхэмжлэгч ******* ******* ******* хоршоо нь хариуцагч П.гаас тухайн үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг гаргуулахаар шаардах эрхтэй.

Энэхүү иргэний хэргийн тухайд нэхэмжлэгч ******* ******* ******* хоршооноос 132 тоот талбай, тасалгаа/павилон/-ны түлхүүрийг хариуцагч П.д хүлээлгэж өгөөгүй, бодит байдалд хариуцагч нь эзэмшиж буй талбайгаа тохижуулаагүй, худалдаа, үйлчилгээ эрхлээгүй үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй.

Иймд нэхэмжлэгч ******* ******* ******* хоршооны хариуцагч П.гаас нэхэмжилсэн 2020 оны 10 дугаар сараас эхлэн 2023 оны 04 дүгээр сарыг дуустал хугацааны дулааны эрчим *******, цэвэр, бохир усны төлбөр 771,930 төгрөг, цэвэрлэгээ, үйлчилгээний зардал 643,275 төгрөгийг тус тус зайлшгүй зардал гэж үзэхгүй.

Харин 2020 оны 10 дугаар сараас эхлэн 2023 оны 04 дүгээр сарыг дуустал хугацааны харуул хамгаалалтын зардал 514,620 төгрөгийг зайлшгүй зардал гэж үзэх боломжтой байна.

Учир нь нэхэмжлэгч ******* ******* ******* хоршоо нь 132 тоот талбай, тасалгаа/павилон/-г хамгаалахгүй тохиолдолд хариуцагч Т. нь өөрөө биечлэн халдлагаас хамгаалах хамгаалах, эсхүл бусдаар хамгаалуулах гэх мэтчилэн тодорхой хэмжээний зардал гаргах шаардлага үүсэх юм.

4. Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх нь хуулиас үүдэх үүргийн харилцаа. Энэхүү харилцаанд үүрэг гүйцэтгэж буй этгээд нь эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулж буй этгээдийн өмнө боломж гармагц үйлдлийнхээ талаар мэдэгдэж, үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх, гүйцэтгэлийн тайлан гаргах зэрэг үүрэг хүлээнэ.

Энэ талаар Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1 дэх хэсэгт Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд түүнийг шударгаар гүйцэтгэх үүрэгтэй, 491.4 дэх хэсэгт Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд боломж гармагц ашиг сонирхлоо хамгаалуулж байгаа этгээдэд мэдэгдэх үүрэгтэй..., 491.5 дахь хэсэгт Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд ашиг сонирхлоо хамгаалуулж байгаа этгээдэд гүйцэтгэлийн тайланг гаргаж, үүрэгтэй гэж тус тус заажээ.

Энэхүү иргэний хэргийн тухайд нэхэмжлэгч ******* ******* ******* хоршоо нь түрээсийн төлбөр гэх нэрээр харуул хамгаалалтын болон ашиглалтын зардал нөхөн төлөх талаар хариуцагч П.д мэдэгдэж байсан, хариуцагч П. нь эзэмшиж буй талбайгаа тохижуулаагүй, худалдаа, үйлчилгээ эрхлээгүйн улмаас түрээсийн гэрээ байгуулахаас татгалзсан үйл баримт зохигчийн тайлбар, мэдэгдэх хуудас гардуулсан бүртгэлээр тус тус тогтоогдоно.

Нэхэмжлэгч ******* ******* ******* хоршооны нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр албажуулсан 2020 оны 10 дугаар сараас эхлэн 2023 оны 04 дүгээр сарыг дуустал хугацааны харуул хамгаалалт болон ашиглалтын зардлын тооцоог хариуцагч П. баримтаар үгүйсгээгүй.

Иймд нэхэмжлэгч нь бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсний улмаас өөрөөс гарсан зайлшгүй зардлаа хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шаардах эрх үүссэн байх бөгөөд уг шаардах эрхийг үгүйсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэсэн эсэргүүцэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн нотлох баримтаар тогтоогдсонгүй.

5. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт "Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заажээ.

Зохигчийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй, хуульд заасан бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх харилцаа үүссэн, уг харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд анз төлөхөөр заагаагүй, бичгээр хийгдсэн анзын гэрээгүй байна.

Иймд нэхэмжлэгч ******* ******* ******* хоршоо нь хариуцагч П.гаас 2020 оны 10 дугаар сараас эхлэн 2023 оны 04 дүгээр сарыг дуустал хугацааны харуул хамгаалалт болон ашиглалтын зардлын алданги 1,286,550 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч ******* ******* ******* хоршооны хариуцагч П.д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,096 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүхээс хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүн 514,620 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 16,088 төгрөгийг хариуцагч П.гаас гаргуулан ******* ******* ******* хоршоонд олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* хоршооны хариуцагч П.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч П.гаас 2020 оны 10 дугаар сараас эхлэн 2023 оны 04 дүгээр сарыг дуустал хугацааны харуулан хамгаалалтын зардал 514,620 төгрөг-ийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* хоршоонд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2020 оны 10 дугаар сараас эхлэн 2023 оны 04 дүгээр сарыг дуустал хугацааны дулааны эрчим *******, цэвэр, бохир усны төлбөр 771,930 төгрөг, цэвэрлэгээ, үйлчилгээний зардал 643,275 төгрөг, алданги 1,286,550 төгрөг тус тус гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* хоршооны хариуцагч П.д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,096 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүхээс хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүн 514,620 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 16,088 төгрөгийг хариуцагч П.гаас гаргуулан ******* ******* ******* хоршоонд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц *******интэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАТ