Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2023/01270

 

 

 

 

 

 

 

 

2023 03 14

101/ШШ2023/01270

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Б ХХК ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Н газарт холбогдох,

 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоос битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, Г.Б, гуравдагч этгээд Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчГ.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Д, Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б ХХК нь И ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан.

Уг гэрээгээр Б ХХК (А тал) нь өөрийн эзэмшлийн Ө гийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг И ХХК-ийн нэр дээр шилжүүлэх, тухайн газарт Сингапур цэцэрлэгт хороолол (түр нэр), одоогийн А цогцолбор төслийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөх, хамтарсан И ХХК-ийн хувьцааны 11 хувийг эзэмших, орон сууцны хорооллын газрын хөрснөөс дээш барилгын 8000 метр квадрат барилгын талбайг өмчлөх, И ХХК (Б тал) нь тухайн газарт төслийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтанд оруулахаар тохиролцсон.

Манай Б ХХК-ийн зүгээс дээрх гэрээнүүдэд заасан үүргээ биелүүлж өөрийн эзэмшилд байсан Ө гийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 6666666666 (ГД: 1111), 3013 /0035 (ГД:4444444) дугаар бүхий аж ахуйн зориулалттай газрыг И ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн.

2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №7777777777 тоот Хамтран ажиллах гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.1.2-т Гэрээний 2.2-т заасан хугацаа 2014 оноос эхлэн 2 жил өнгөрөхөд буюу төслийн эхний үе шатын барилга угсралтын ажил МУ-ын Барилгын тухай хуульд заасны дагуу барилгын норм, дүрэм, стандарт, шаардлагын дагуу чанартай бүрэн гүйцэтгэгдэж дуусахад 8000 м2 барилгын талбайг сонгож өмчлөх, борлуулах эрхтэй хэмээн зааснаар Б ХХК нь тус барилгад 8000 м.кв хэмжээтэй талбайг өмчлөх эрхтэй болсон.

Талууд 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 7777777777 тоот Хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, Б ХХК болон И ХХК нь үндсэн гэрээнд заагдсан барилгад өөрсдийн өмчлөх барилгын талбайн тооцооллыг нарийвчлан гаргаж, барилгын талбайг талуудад хуваарилах нөхцөлийг харилцан тохиролцсон.

Дээрх хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1-т Үйлчилгээний барилгын талбайгаас А тал /Б ХХК/ нь 2-р барилга болох үйлчилгээний барилгын баруун талын хэсгийг бүхэлд нь буюу 4141,9 м2 талбайг өмчлөх, ..., 2.2.2-т Орон сууцны барилгын талбайгаас А тап /"Б ХХК/ 1-р барилгын 1-7 давхрын 1-7А, 1-7В, 1-7С, 1-7D, 1-7G, 1-7Н, 1-7L 2Е, 2F, 5Е, 7Е, 7F, 8Е, 8F болох нийт 57 орон сууцыг өмчлөх бөгөөд тэдгээрийн нийт талбай 487,43+607,04+487,43+487,43+607,04+487,43+607,04+119,06= 3889,9 м.кв байна гэж тус тус заасны дагуу Б ХХК нь И ХХК-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу А цогцолбор хорооллын орон сууцны болон үйлчилгээний барилгын талбайгаас нийт 8031.8 м2 талбайг өмчлөх эрхтэй болсон.

Энэ хугацаанд Б ХХК-иас И ХХК-д холбогдуулан 2017 онд ...25,66666666664,503,000 төгрөг гаргуулах... шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба манай компани болон тус компанийн 100%-ийн хувьцааг эзэмшигч П.М миний бие уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувиар оролцож байсан.

Тухайн иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад И ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.М миний бие болон Б ХХК нь нэхэмжлэгч /төлбөр авагч/ Б ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Эрх-ийг харилцан зөвшөөрөх тухай гэрээ байгуулж, А цогцолбор орон сууцны хорооллын барилгаас манай компанийн өмчлөлийн 79 орон сууц үл хөдлөх эд хөрөнгүүд нь Б ХХК-ийн өмчлөлд шилжих эд хөрөнгийг болохыг хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбоотой манай компанийн эрхийг хөндөхгүй байхаар харилцан тохиролцсон.

Түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И ХХК ч мөн тухайн гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгүүд нь гэрээний дагуу манай компанийн өмчлөлд шилжих ёстой болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гарган өгч байсан.

Эдгээр үндэслэлүүдээр энэ хоёр компанийн хооронд үүссэн иргэний хэргийн маргааны зүйл нь Б ХХК-ийн болон иргэн П.М миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй болсон тул бид бие даасан шаардлагаасаа татгалзсан бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэрт тодорхой тусгагдсан.

Мөн И ХХК-ийн захирал Т , Б ХХК-ийн захирал Ван Жиан Ши нартай гэрээнд заасан дээрх байрнуудаас гадна нийт 198.84 м.кв талбай бүхий 3 байр нэмж авахаар харилцан тохиролцсон болно.

Ийнхүү манай компани болон Б ХХК нарын хооронд байгуулагдсан дээрх гэрээний дагуу Нийслэлийн Ө гийн 1 хороонд байрлалтай "А хорооллын 104 дүгээр байрны 2 дугаар орцны 1-7 давхрын А, В, С, D, Е, F, С, Н, J, 8 дугаар давхрын О, Н, 9 дүгээр давхрын А, В, 10 дугаар давхрын В, D, Е, 11 дүгээр давхрын D, 13 дугаар давхрын В, С, D, Е, F, 15 дугаар давхрын С, C, Е, F тоотын нийт 8031,8 м.кв талбай бүхий 82 орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрсөн болно.

А цогцолбор орон сууцны барилгуудыг улсын комисст хүлээлгэн өгөөгүйгээс манай компанийн өмчлөлд шилжих ёстой орон сууц, үйлчилгээний талбайн өмчлөх эрх баталгаажаагүй байгаа боловч бид 2016 оноос тэдгээрийг өөрийн захиран зарцуулах эрхэд бүрэн шилжүүлэн аваад байгаа.

Гэтэл Н-аас Ө гийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2333333333333 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад А цогцолбор орон сууцны хорооллын 1, 3, 4 дүгээр блок барилгад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан манай компанийн өмчлөлийн 82 орон сууцыг бидэнд мэдэгдэлгүйгээр битүүмжлэх, хураах ажиллагаа явуулж, улмаар дуудлага худалдаанд оруулах ажиллагаа явуулсан байна.

Манай компанийн өмчлөх эрхийг зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг залруулж, дуудлага худалдаагаар худалдсан барилгаас манай компанийн өмчлөлийн орон сууцнуудыг хасаж өгөх хүсэлтийг 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гаргасан боловч хариуг огт өгөөгүй.

Иймээс манай компанийн шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан ажиллагааны талаар 2019 оны 12 дугаар сарын 24-нд гомдол гаргахад 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд биш... гэх үндэслэлээр гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн.

Манай компани нь дээр дурдсан үндэслэлүүдээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг үндэслэн төлбөр төлөгчийн өмчлөлийн биш, манай компанийн өмчлөлийн 82 орон сууцыг битүүмжилсэн, хураасан, дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэгтгэгчийн ажиллагааны талаар дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

Б ХХК-ийн Нийслэлийн Ө гийн 1 хороонд байрлалтай А хорооллын 104 дүгээр байрны 2 дугаар орцны 1-7 давхрын А, В, С, D, Е, F, С, Н, J, 8 дугаар давхрын О, Н, 9 дүгээр давхрын А, В, 10 дугаар давхрын В, D, Е, 11 дүгээр давхрын D, 13 дугаар давхрын В, С, D, Е, F, 15 дугаар давхрын С, C, Е, F тоотын нийт 8031,8 м.кв талбай бүхий 82 орон сууцыг Н газрын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 888888 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийг хуурч мэхэлсэн гэж хэлж байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр явсан хүмүүс нь өөр төлөөлөгч байгаа юм. н.Бямбацэрэн төлөөлөгч, н.Билэгсайхан өмгөөлөгч нар оролцсон байна. Та хэд шүүхийн өмнө худлаа хэлж, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүллээ гэж хэлж байна. Үүн дээр би хамааралгүй шүү. Би Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр шийдвэрлэгдсэн хэрэг дээр ямар ч хамааралгүй. Шүүх дээр ямар нэгэн байдлаар худлаа тайлбар хэлсэн зүйл байхгүй. Б ХХК нарын хооронд хийсэн гэрээнээс болж олон Монголчуудын эрх ашиг зөрчигдөж, Ө гийн шүүх дээр хэрэг маргаан нь явж байдаг юм байна лээ. Энэ маргааны үндэслэл нь юу болдог юм бэ гэхээр энэ хоёр компанийн нэг нь газрыг нь аваад, дээр нь байшинг нь бариад өгье гэж гэрээ хийчхээд би өөр хүнд өртэй байсан юм байна гэж хэлээд хамаг хөрөнгийг нь өөр хүн авахаар болсон ийм үйл баримт болсон. Үүний үр дүнд Б ХХК газраа өгснөөрөө, тэнд захиалга өгсөн хүмүүс хохирсон юм байна. Энэ компани бол олон хүмүүсийн эрх ашгийг хохироосон гэх байр суурьтай байгаа. Тийм учраас энэ компанийн хууль бус үйл ажиллагаатай нь холбогдуулаад арга буюу шүүхэд хандаад Гант анд ХХК-тай шүүх дээр маргаантай явж байгаа. Энэ талаар яагаад маргаад байна вэ гэхээр өмгөөлөгчийн тайлбарт Монголын төр ажиллагаа хийдэггүй гэж хэлж байна. Энэ хүрээнд тодорхой хэмжээний ажиллагаа хийгдэж байгаа юм шүү. Шүүх ажиллагаа хийхгүй яваад байгаа зүйл байхгүй. Энэ асуудлыг шийдэхийн тулд эрмэлзэлтэйгээр Монголын төр ажиллаж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.1-т зааснаар өмчлөх эрхтэй холбоон үүсвэл шүүхэд хандана гэж байгаа. Өмчлөх эрх маань яаж зөрчигдсөн талаар нотлоод, нотлох баримт шинжлэн судалж байх явцад Б ХХК-ийн өмч мөн гэж шүүхээр тогтоогдсон үйл баримт байна. Шүүхээр тогтоогдсон үйл баримтыг бид дахин нотлох гээд байх шаардлага байсангүй. Б ХХК-ийн өмчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар И ХХК-ийн өр төлбөрт аваад шийдвэрлэсэн байна. Би сая гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Ноос таны байрыг өөр нэгэн хүн өр төлбөртэй гэж хэлээд байрыг чинь битүүмжилсэнд та гомдол гаргах уу гэж асуусан. Яг үүнтэй адилхан Б ХХК яг л ийм нөхцөл байдалтай байгаа. Б ХХК өөрөө газраа хүлээлгэж өгөөд, өөртөө төлбөр авчих юм байна гэсэн бодол дээр нь өөр хэн нэгэн хүн гарч ирээд, байрыг нь хурааж аваад ажиллагаа хийчихсэн байгаа. Ийм учраас өмчлөх эрх маань зөрчигдөөд байгаа юм. Ийм учраас бидний зүгээс эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаан дээр гуравдагч этгээдийг хуурч мэхэлж байгаад хугацаа хожиж байгаад шийдвэр гаргуулчихлаа гэж хэлж байна. 2017 онд энэ хэрэг шийдвэрлэгдэж байхад манай компани гуравдагч этгээдээр оролцож байсан. Үүн дээр эрхийг харилцан зөвшилцөх гэрээ гэж байгуулсан. Тэр гэрээн дээр 79 орон сууц байгаа. 79 орон сууцны өмчлөх эрх Б ХХК-ийн нэр дээр байгаа гэдгийг гуравдагч этгээд хүлээн зөвшөөрсөн байгаа. Гэрээ нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаан дээр энэ гэрээ энэ хэрэгт хамааралгүй гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл эд нар 2017 онд нэхэмжлэлээсээ татгалзчихаач гэж хэлээд Н газар дээр очингуутаа манай 82 орон сууцад ажиллагаа хийх гээд байгаа юм. Б ХХК бол бид нарыг хуурч мэхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бол төлбөр төлөгчийн хөрөнгө дээр явагдах ёстой. Төлбөр авагч нь Б ХХК, төлбөр төлөгч нь И ХХК байгаа. 82 орон сууцны өмчлөх И ХХК-ийн нэр дээр байсан тохиолдолд дуудлага худалдаа явуулаад шилжүүлж авах боломжтой. 82 орон сууц нь Б ХХК-ийн хөрөнгө байсан. Энэ бол гэрээний маргаантай асуудал байсан тул 201 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шийдвэрлэгдээд, Б ХХК-ийн өмч юм байна гэж тогтоогоод шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг гаргуулаад авчихсан байгаа. Гуравдагч этгээд шаардлагаасаа татгалзчихсан гэх зүйлийг ярьсан. 2017 оны маргаан дээр гуравдагч этгээдийн маргаан гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах, газар эзэмших эрхийг шаардах шаардлага байсан. Өөрөөр хэлбэл энэ нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй. Өмнө нь гаргасан асуудлаар дахиж нэхэмжлэл гаргаад байна гэсэн нь үндэслэлгүй байна. Гант анд ХХК дуудлага худалдаагаар шалгараад, төлбөрийг бүрэн шилжүүлснээр өмчлөх эрх нь үүсэхээр байтал төлбөрийг бүрэн төлөөгүй байгаа. Хэрэв өмчлөх эрхээ шилжүүлсэн бол тэр баримт хэрэгт авагдах ёстой байтал тэр баримт хэрэгт авагдаагүй. Иймд манай өмчлөлийн 82 орон сууцыг шүүхийн шийдвэрээр манай өмчлөлд байгаа гэдгийг тогтоосон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.1-т зааснаар манай хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасаж, манай компанийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч б ХХК-ний 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна.

Ө гийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/шш2018/000065753775673 дугаар шийдвэрээр и ХХК-иас 16,876,268,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 84.539.999999999990 төгрөгийн хамт гаргуулж Б ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үүсгэсэн.

Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тул дээрх шүүхийн шийдвэрт и ХХК-ийн өмчлөлийн Ө гийн 1 дугаар хороо, Цайз, Б.Доржийн гудамж 103675374/2367537-635673573573567 тоот хаягт байршилтай А хорооллын 1,3,4 дүгээр блок барилгыг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрййн 888888 дүгээр эд хөрөнгө битүүмжилэх тогтоолоор битүүмжилж, 2018 оны 5 дугаар сарын 99999999999-ний өдрийн 9999999 дүгээр тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр Мөнх оргил трейд ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгоход 1 дүгээр блок барилгыг 23,489,400,000 төгрөг, 2, 3 дугаар блок барилгыг тус бүр 5,856,100,000 төгрөг, нийт 35,201,600,000 төгрөгөөр үнэлсэн.

Үнэлгээг талуудад танилцуулж, анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үнэлэгдсэн үнэлгээг 70 хувиар бууруулан оруулахад худалдан борлогдоогүй тул 2 дах албадан дуудлага худалдаанд 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр үнэлэгдсэн үнэлгээг 50 хувиар бууруулан оруулахад Гант анд ХХК ялагчаар тодорч 1 дүгээр блок барилгыг 11,772,000,000 төгрөгөөр, 3 дугаар блок барилгыг 3,100,000,000 төгрөгөөр, 4 дүгээр блок барилгыг 3,120,000,000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болж тус байгууллагын дансанд худалдан авсан хөрөнгийн үнийг байшуулсан.

Иймд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанууд нь хуулийн дагуу явагдаж байна.

Нэхэмжлэгч б ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тал биш бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар Төлбөр төлөгч, төлбөр авагчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ... гэж хуульчилсан тул нэхэмжлэл гаргах эрхгүй хуулийн этгээд юм.

Нэхэмжлэлд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар худалдан борлуулсан 1 дүгээр блок барилгын тодорхой хэсгийг хамтран ажиллах гэрээний дагуу өмчлөх эрхтэй, и ХХК-тай харилцан тохиролцсон мэтээр дурьдсан нь тухайн хоёр компанийн хооронд байгуулсан гэрээний маргаан юм.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч и ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 7777777777 дугаарт бүртгэлтэй, 1 дүгээр блок барилгыг худалдан борлуулах ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгү бөгөөд Б ХХК нь дээрх хөрөнгийн өмчлөгч биш, уг барига нь ашиглалтад ороогүй улсын комисс хүлээж аваагүй барилга юм.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Гуравдагч этгээд Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгГ.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа 2017 оны шүүхийн шийдвэр дээр Б ХХК-ийн одоо яриад байгаа орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох талаар ярьж байсан. Шүүхийн шийдвэрт энэ талаар тодорхой дурдагдаад, дахин энэ асуудлаар маргаан гаргах эрхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоод, тэр шийдвэр дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Битүүмжилсэн, хураасан, дуудлага худалдаа явуулсан үйл явдал 2018 онд болоод, 2019 онд 2 удаагийн дуудлага худалдаагаар худалдан борлогдоод явсан үйл баримт байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс битүүмжилсэн тогтоол гарснаас хойш 2 жил 8 сарын дараа нэхэмжлэл гаргасан байгаа. 2 жил 8 сарын дараа өмчлөгчөөр тогтоолгоогүй байсан. Энэ 2, 3 жилийн хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс байж болох бүхий л аргаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулчихсан байж байгаад сая Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 201 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрээ авчирч өгсөн. Яагаад энэ хэргийг удаашруулаад байсан нь харагдаж байгаа. 201 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн шийдвэрийг харахаар И ХХК-ийн хүлээн зөвшөөрөөд байгаа уг өр төлбөрт худалдан борлогдсон талаарх үйл баримт дурдагдаагүй. 2017 оны шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгө битүүмжлэгдсэн гэдэг үйл баримт огт яригдаагүй. Өөрөөр хэлбэл И ХХК болон Б ХХК өөрсдөө харилцан тохиролцоод, шүүхэд энэ талаар дурдаагүй шийдвэрлүүлчихсэн байгаа. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх нь эргэлзээтэй. Хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа. Энэ нь битүүмжлэх, хураах, худалдах аль ч үе шатанд байгаагүй учраас Н газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу худалдан борлуулаад явчихсан асуудал байгаа. Шүүхийн шийдвэр дээр мөн, биш гэж дурдагдаж байгаагаас харахад нэхэмжлэгчийн зүгээс 13 давхрын G, H байрны өмчлөгчөөр тогтоосон гэж байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 13 давхрын асуудлыг ярихаар 13 давхрын B, C, D, E, F-ийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах гээд шаардлага явчихсан. Энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсаны дагуу өмчлөгчөөр тогтоосон үйл баримт хэрэгт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б ХХК 2017 оны эрхийг хүлээн зөвшөөрөх гэрээг үндэслэж ярьж байна. Тэр гэрээг хуурч мэхэлсэн талаар манайх яриагүй. Н газар бол Б ХХК болон Б ХХК нарын гэрээний үүргийг хүлээгээгүй. Н газар тэр гэрээний үүргийг хүлээгээгүй учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн хүрээнд, шийдвэр гүйцэтгэлийн материалд авагдсан баримтын хүрээнд явагдаж байгаа. 1, 3, 4 блокийг борлуулж байх үед Б ХХК-ийн орон сууцууд тэнд цуг байгаад байгаа шүү гэдгийг Н газар мэдэх боломжгүй байсан. Б ХХК-ийн нөгөө хэргийг шийдээгүй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар битүүмжлээд явж байхад манайх орон сууц цуг явж байгаа юм байна, салгаад өгөөч гэж гомдол гаргаад явж байх байсан. Шүүхийн шийдвэр гараад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад болиулаач гэж хэлж болох байсан. Эд хөрөнгө нь хураагдсаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь үүссэн. Цаашаа үргэлжлээд албадан дуудлага худалдаагаар борлуулагдахад нэхэмжлэл гаргах эрх байхгүй. Хураагдсан гэдэг дээр нэхэмжлэл гаргана. Тэрнээс бол дуудлага худалдаагаар борлуулагдсан гэдэг дээр нэхэмжлэл гаргах хуулийн зохицуулалт байхгүй. Учирч байгаа хохирлоо буруутай этгээдээс нь нэхэмжлэх эрх байсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар ярьж байна. Тэр шүүхийн шийдвэр дээр манай талаас хүчин төгөлдөр болсон юм уу, болоогүй юм уу гэдэг асуудал ярьж байгаа. Бодвол давж заалдах гомдол гаргаагүй юм шиг байна. Угаасаа гаргахгүй байх нь тодорхой. Яагаад гэвэл И ХХК болон Б ХХК нар хуралдаад И ХХК ялагдсан дээр гомдол гаргахгүй. Хурааж авахад И ХХК-ийн өмч биш болчхоод байхад, өөрийнхөө өмч биш зүйлийг айлуудад нэг, нэгээр нь зарчихсан. Үүн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дээр аль болох саад учруулж байгаа. Гант анд ХХК үнийн санал дээр ялалт байгуулж, нэхэмжлэгчийн яриад байгаа 82 орон сууцны үнийг төлөхөөр байгаа. Эд нар тэнд борлуулалт хийгээд мөнгийг нь авчихсан байгаа. Нэг байран дээр хоёр байр зарчхаж байгаа юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.1-т зааснаар төлбөр төлөгчийн өмчлөлийн биш, манай компанийн өмчлөлийн 82 орон сууцыг битүүмжилсэн, хураасан, дуудлага худалдаа явуулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх дараах нэхэмжлэлийг гаргаж байна гээд 201 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэж байгаа нь өөрчлөгдөөгүй гэж ойлгож байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоос эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах гээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.1 дэх заалтыг барьсан. Ингэхдээ хавтаст хэрэгт нотлох баримтаар 11 хуудас бүхий нотлох баримтыг өгсөн. Үүн дээр 82 байр нь Б ХХК-ийн өмч мөн гэдийг огт хавсаргаагүй юм шүү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн. Шүүх өөрийн бүрэн эрхийн хэмжээнд зохицуулсан байгаа. Б ХХК нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа ямар өмчлөлийн зүйлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн битүүмжилсэн тогтоол нь хэний эрхийг зөрчөөд, ямар хуулийн заалтыг зөрчөөд байгаа дээр шүүх анхаарч үзээсэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.1-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь ямар хуулийн заалтыг зөрчсөнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар ярьж байна. Тухайн маргаанд оролцсон этгээдийн хувьд дахин нотлох үйл баримт юм гэдгээр илэрхийлэгддэг. Миний үйлчлүүлэгч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр Б ХХК болон И ХХК нарын хооронд хийгдсэн маргааны хувьд Б ХХК оролцогч биш гэдэг талаар илэрхийлсэн. 2007, 2008 оноос хэрэглээд байгаа хуульд маш тодорхой тайлбарлачихсан байгаа. Бидний хувьд дахин нотлохгүй байх баримт биш юм. Энэ өмчлөлийн маргаан биш, зөвхөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой маргаан гэж би ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл та нарын яриад байгаа зүйл нэхэмжлэлийн үндсэн хууль зүйн шаардлагаасаа халиад байна. Б ХХК мэдэхгүй байсан гэж байгаа нь сая нотлох баримт шинжлэн судлахад маш тодорхой заагдчихсан байгаа. Хэзээ татгалзсан, хэзээ битүүмжлэх арга хэмжээ авсан, хэзээ Б ХХК-тай гэрээ байгуулсан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед шүүгчийн захирамж гарахаас өмнө уг үйл ажиллагаанд оролцоод явж байсан нь нотлогдож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.1-т заасан асуудлыг тавьж байгаа боловч энэ үндэслэл, энэ маргаанд хамааралгүй юм байна. Өөрөөр хэлбэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр юу илэрхийлээд, угаасаа хураагдаж ирж байх үед энэ байрны өмчлөгч нь Б ХХК биш байсан юм байна гэдгийг 201 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шүүхийн шийдвэрээр гаргаж ирсэн. Энэ эд хөрөнгө хураагдаад, битүүмжлэгдээд явж байхад Б ХХК өмчлөгч байгаагүй. Харин 201 оны 7 дугаар сарын 01-ний өдөр энэ байрын өмчлөгч мөн юм байна гэж тогтоосон үйл баримт байна. Энэ асуудлыг Н газар мэдэх боломжгүй байсан юм байна. Битүүмжлэх ажиллагаагаар энэ байрны өмчлөгч биш байсан юм байна гэдэг нь нотлогдож байгаа юм. Энэ шийдвэр байгаагүй байсан бол би өмчлөгч нь мөн биш гэж маргах л байсан байх. Хэзээ хууль ёсны дагуу өмчлөгч байсан нь энэ шүүхийн шийдвэрээр нотлогдож байгаа. Иймд өмнө нь хийгдсэн битүүмжлэгдсэн, хураагдсан, дуудлага худалдаа явагдсан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.1-т заасан эрхийг эдлэх эрхгүй байсан юм гэдгийг өөрсдөө энэ тайлбараараа нотолж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 222222222222 дугаар захирамж, Б хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, итгэмжлэл, Б ХХК болон и ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №7777777777 дугаартай Хамтран ажиллах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ 2013.11.08 гэрчилгээний дугаар: 1111/4444444, №7777777777 тоот Хамтран ажиллах гэрээ-нд оруулах нэмэлт өөрчлөлт, эрх-ийг харилцан зөвшөөрөх гэрээ, Б ХХК-д 2013.10.17 өдрийн №7777777777 дугаартай Хамтран ажиллах гэрээ-ний дагуу хуваарилагдсан хөрөнгө, Н газрын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 888888 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө хураах тухай 2018.05.99999999999№9999999 тогтоол, И ХХК-д хаягласан Н-ын 2018.07.10№000000, 2019.03.06№88888888 дугаартай мэдэгдэл, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2019.03.26333333333 болон №4/2342342343242, 4/3242342342342344 тогтоол, Б ХХК-д хаягласан Н-ын 2020.01.07№555555555555 дугаартай хариу мэдэгдэх хуудсын хуулбар (нотариатаар гэрчлүүлээгүй), Хэрэг, нэхэжлэл хуваарилах тухай Ө гийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021.01.19111111111 тогтоол хариуцагчийн итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, Ө гийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/0024124131232131003 дугаар шийдвэр, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай тус шүүхийн шүүгчийн 2018.02.07№666666666 захирамж, гүйцэтгэх хуудас, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Н-т 2018.02.08 өдөр гаргасан хүсэлт, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх эрхийг Б ХХК-иас Д.Тт 2018.01.17 өдөр олгосон итгэмжлэл, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2018.02.12№2222222222222 дугаар тогтоол, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 7777777777 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, төлбөр төлөгч хуулийн этгээдийн лавлагаа, Н-т И ХХК-ийн гаргасан 2018.03.09№44444444444 дугаартай хүсэлт, Төлбр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2018.03.15№2222222222222/01 тогтоол, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 888888 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Б.Отгонсүх, С.Ариунболд нарын иргэний үнэмлэхийн хуулбар, БНХАУ-ын иргэн Л-ий паспортын хуулбар, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, И ХХК-ийн Үнийн санал хүргүүлэх тухай 33333333 тоот албан бичиг, Эд хөрөнгө хураах тухай 9999999 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Т.Оийн иргэний үнэмлэхийн хуулбар, И ХХК-ийн Үнийн санал хүргүүлэх тухай 1111111111 тоот албан бичиг, И ХХК-ийн Н-т гаргасан хүсэлт, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тын үнийн санал, шинжээч томилох тухай 2018.06.11№11111111111 тогтоол, шинжээчид эрх, үүрэг тайлбарласан, үнэлгээний тайлан хүлээлцсэн баримтууд, төлбөрийн нэхэмжлэл, М ХХК-ийн 2018 оны №99999999999/Ш дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан, Н-ын 2018.07.10№99999999 тоот Мэдэгдэл, 188-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчид гаргасан төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2018.08.01 өдрийн хүсэлт, Н-ын даргад гаргасан төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2018.08.13 өдрийн хүсэлт, албадан дуудлага худалдааны зар, Б ХХК-иас зарын үнэ төлсөн орлогын мэдүүлэг, Тус шүүхийн 2018.08.21№888888888 тоот албан бичиг, тус шүүхийн шүүгчийн 2018.08.16№101/ШЗ2018/4444444444 дугаар захирамж, тус шүүхийн 2018.11.15№101/ШШ2024214118/7777777777 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.01.04№6666666666 дүгээр магадлал, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2019.02.22626№3/225151,№3/2525515153,№32525252525/3 тогтоолууд, Н-ын 2019.03.06№88888888, №4/6325525252539, №4/63252525540 тоот мэдэгдлүүд, албадан дуудлага худалдааны зар, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах 2019.03.26№4/2,333333333, №4/4 тоот тогтоолууд, Н-ын 2019.03.28№4/772525252525547, №4/7252525252525748, №4/72525252525749 тоот мэдэгдлүүд, Монголшуудангийн илгээмжийн баримт, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны 2019.04.12 тэмдэглэл, Газар зохион байгуулалтын албаны 2020.01.07№02-06252552/89 тоот албан бичиг, Ө гийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хандсан Эрүүгийн хэрэг үүсгэх тухай Н-н 2019.07.08№2/15-72252525257 тоот албан бичиг, өмчлөх эрх шилжүүлэн захиран зарцуулах эрх түдгэлзүүлэх тухай Н-ын 2019.07.99999999999№1/1644252525250 тоот албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн 2019.04.1 тэмдэглэл, Албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 2019.04.26№4/25252525252 тогтоол, Б ХХК болон М.Е нарын хооронд 2016.05.24 өдөр байгуулагдсан Орон сууц захиалгаар барьж, гүйцэтгэх гэрээ, шүүгчийг татгалзах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, хэргийг хуваарилалтад оруулах тухай тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2021.04.01№101/ЕШ2021/01213213213131493 захирамж, тус шүүхийн шүүгчийн 2018.06.04№101/ШЗ2018/10221321333 захирамж, Н-ын 2018.08.314/14123123131348, 2018.06.11№4/99321321321314, 2018.06.08№4/12321312319839, 2018.09.04№8/1331231321317 тоот албан бичиг, тус шүүхийн шүүгчийн 2017.01.12№101/ШЗ2017/0121313131091 захирамж, Н-ын 2017.06.14№1/172213131313112, 2016.12.28№3/341232131313920, 207.01.09№8/21313123138 албан бичгүүд, тус шүүхийн шүүгчийн 2016.12.14№101/ШЗ2016/33123213435 захирамж, Б ХХК-иасГ.Гт олгосон 2021.05.27 итгэмжлэл, Б ХХК-ийн дүрэм, гэрчилгээ, орчуулга, Б ХХК-ийн 2020 оны 4 дүгээр улирлын хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, орчуулга, Ө гийн улсын бүртгэлийн хэлтэст 2021.08.26 өдөр өмгөөлөгч Г.Бгийн гаргасан хүсэлт, хуулийн этгээд 99999999 дугаартай 55555555-н өмчлөлд эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, хариуцагчаас олгосон 201.05.06№1/206 дугаартай итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 201 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 6666666666 дугаар шийдвэр, хариуцагчаас олгосон 2023.01.24№1111111111 итгэмжлэл, нэхэмжлэгчээс олгосон 2023.02.13№13/11 итгэмжлэл;

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:  

 

1. Нэхэмжлэгч Б нь хариуцагч Н газарт холбогдуулан, Нийслэлийн Ө гийн 1 хороонд байрлалтай А хорооллын 104 дүгээр байрны 2 дугаар орцны 1-7 давхрын А, В, С, D, Е, F, С, Н, J, 8 дугаар давхрын О, Н, 9 дүгээр давхрын А, В, 10 дугаар давхрын В, D, Е, 11 дүгээр давхрын D, 13 дугаар давхрын В, С, D, Е, F, 15 дугаар давхрын С, C, Е, F тоотын нийт 8031,8 м.кв талбай бүхий 82 орон сууцыг Н газрын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 888888 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

2. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

-Б ХХК болон И ХХК-ийн хооронд 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, Б ХХК нь өөрийн эзэмшлийн Ө гийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг И ХХК-ийн нэр дээр шилжүүлэх, тухайн газарт Сингапур цэцэрлэгт хороолол (түр нэр), одоогийн А цогцолбор төслийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөх, хамтарсан И ХХК-ийн хувьцааны 11 хувийг эзэмших, орон сууцны хорооллын газрын хөрснөөс дээш барилгын 8000 метр квадрат барилгын талбайг өмчлөх, И ХХК нь тухайн газарт төслийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтанд оруулахаар тохиролцсон ба барилга угсралтын ажил бүрэн гүйцэтгэгдэж дуусахад 8000 м2 барилгын талбайг сонгож өмчлөх, борлуулах эрхтэй хэмээн зааснаар Б ХХК нь тус барилгад 8000 м.кв хэмжээтэй талбайг өмчлөх эрхтэй болсон.

-Талууд 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 7777777777 тоот Хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, Б ХХК болон И ХХК нь үндсэн гэрээнд заагдсан барилгад өөрсдийн өмчлөх барилгын талбайн тооцооллыг нарийвчлан гаргаж, барилгын талбайг талуудад хуваарилах нөхцлийг харилцан тохиролцож, үйлчилгээний барилгын талбайгаас А тал /Б ХХК/ нь 2-р барилга болох үйлчилгээний барилгын баруун талын хэсгийг бүхэлд нь буюу 4141,9 м2 талбайг өмчлөх, ..., 2.2.2-т Орон сууцны барилгын талбайгаас А тап /"Б ХХК/ 1-р барилгын 1-7 давхрын 1-7А, 1-7В, 1-7С, 1-7D, 1-7G, 1-7Н, 1-7L 2Е, 2F, 5Е, 7Е, 7F, 8Е, 8F болох нийт 57 орон сууцыг өмчлөх бөгөөд тэдгээрийн нийт талбай 487,43+607,04+487,43+487,43+607,04+487,43+607,04+119,06= 3889,9 м.кв байна гэж тус тус заасны дагуу Б ХХК нь И ХХК-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу А цогцолбор хорооллын орон сууцны болон үйлчилгээний барилгын талбайгаас нийт 8031.8 м2 талбайг өмчлөх эрхтэй болсон.

-Мөн И ХХК-ийн захирал Т , Б ХХК-ийн захирал Ван Жиан Ши нартай гэрээнд заасан дээрх байрнуудаас гадна нийт 198.84 м.кв талбай бүхий 3 байр нэмж авахаар харилцан тохиролцсон гэж тайлбарлаж байна.

 

4. Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч талууд болон гуравдагч этгээдийн тайлбаруудаас дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Ө гийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/00003 дугаар шийдвэрээр и ХХК-иас 16,876,268,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 84,539,999999999990 төгрөгийн хамт гаргуулж Б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байх ба уг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 2222222222222 дугаар тогтоолоор үүсгэсэн байна.

5.2. Төлбөр төлөгч И ХХК нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүйгээс И ХХК-ийн өмчлөлийн Ө гийн 1 дугаар хороо, Цайз, Б.Доржийн гудамж 104/2-6 тоот хаягт байршилтай А хорооллын 1,3,4 дүгээр блок барилгыг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрййн 888888 дүгээр эд хөрөнгө битүүмжилэх тогтоолоор битүүмжилжээ.

5.3. Улмаар, Н газар 2018 оны 5 дугаар сарын 99999999999-ний өдрийн 9999999 дүгээр тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр Мөнх оргил трейд ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгоход 1 дүгээр блок барилгыг 23,489,400,000 төгрөг, 2, 3 дугаар блок барилгыг тус бүр 5,856,100,000 төгрөг, нийт 35,201,600,000 төгрөгөөр үнэлсэн байна.

5.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх хөрөнгийг үндэлсэн хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг төлбөр авагч, төлбөр төлөгч талуудад танилцуулж, анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үнэлэгдсэн үнэлгээг 70 хувиар бууруулан оруулахад худалдан борлогдоогүй тул 2 дах албадан дуудлага худалдаанд 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр үнэлэгдсэн үнэлгээг 50 хувиар бууруулан оруулахад Гант анд ХХК ялагчаар тодорч 1 дүгээр блок барилгыг 11,772,000,000 төгрөгөөр, 3 дугаар блок барилгыг 3,100,000,000 төгрөгөөр, 4 дүгээр блок барилгыг 3,120,000,000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болж тус байгууллагын дансанд худалдан авсан хөрөнгийн үнийг байршуулсан байв.

5.5. Хариуцагч Н газрын дээрх ажиллагааг нэхэмжлэгч Б ХХК эс зөвшөөрч, дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 222222222222 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж, Н газар нь шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхдээ төлбөр төлөгчийн бус, харин бусад этгээдийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, улмаар төлбөр авагчийн шаардлагыг хангахаар ажилагаа явуулж байгаа буюу эдгээр эд хөрөнгүүд төлбөр барагдуулах эд хөрөнгөд тооцогдох ёстгүй гэж маргаж байгаа бол гагцхүү тухайн хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгах ажиллагааг хүчингүй болгох агуулгатай эсэхийг тодруулаагүй, мөн төлбөрийг барагдуулах эд хөрөнгө биш гэж үзэж буй тохиолдолд дуудлага худалдааг хүчингүй болгосноор эд хөрөнгө битүүмжлэх, хураах, дуудлага худалдаанд оруулах зэрэг ажиллагааг хэрхэн шийдвэрлэх талаар ойлгомжтой дурьдаагүй гэх үндэслэлийг заасан.

5.6. Улмаар, нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Н газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, Н газрын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 888888 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас дээр дурьдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг хасуулах тухай гомдлын шаардлагыг шүүхэд дахин гаргасан.

 

6. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харьяаллын талаар зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.1.-д Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно. гэж заасан.

 

7. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.1.-д тухайлан заасан, Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдол тухайн үед буюу 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсэх үед байсан гэж үзэх тодорхой үндэслэлгүй, харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд ...Тухайн иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад И ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.М миний бие болон Б ХХК нь нэхэмжлэгч /төлбөр авагч/ Б ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Эрх-ийг харилцан зөвшөөрөх тухай гэрээ байгуулж, А цогцолбор орон сууцны хорооллын барилгаас манай компанийн өмчлөлийн 79 орон сууц үл хөдлөх эд хөрөнгүүд нь Б ХХК-ийн өмчлөлд шилжих эд хөрөнгийг болохыг хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбоотой манай компанийн эрхийг хөндөхгүй байхаар харилцан тохиролцсон. Түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И ХХК ч мөн тухайн гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгүүд нь гэрээний дагуу манай компанийн өмчлөлд шилжих ёстой болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гарган өгч байсан. Эдгээр үндэслэлүүдээр энэ хоёр компанийн хооронд үүссэн иргэний хэргийн маргааны зүйл нь Б ХХК-ийн болон иргэн П.М миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй болсон тул бид бие даасан шаардлагаасаа татгалзсан бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэрт тодорхой тусгагдсан. ... гэх үндэслэл, тайлбар тусгагдсан.

 

8. Өөрөөр хэлбэл, б ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тал биш бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар Төлбөр төлөгч, төлбөр авагчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ... гэж хуульчилсан тул нэхэмжлэл гаргах эрхгүй хуулийн этгээд гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэйн зэрэгцээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.1.-д тухайлан заасан үндэслэлээр буюу төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдол тодорхой бус байхад тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

 

9. Хэдийгээр, Б ХХК-ийг Ө гийн 1 дугаар хороонд байрлалтай А хорооллын 104 дүгээр байрны 2 дугаар орцны 1-7 дугаар дугаар давхрын A, B, C, D, E, F, G, H, J. 8 дугаар давхарын G, H, 9 дүгээр давхрын А, В, 10 дугаар давхрын B, D, E, 11 дүгээр давхрын D, 13 дугаар давхрын G, H, 14 дүгээр давхрын B, C, D, E, F, 15 дугаар давхрын C, D, E, F тоотын нийт 4838,09 м.кв талбай бүхий 82 ширхэг орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б ХХК-ийг тогтоосон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 201 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 6666666666 дугаар шийдвэр хэрэгт авагдсан боловч дээр дурьдсан 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүссэн тухайн үед төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан, тухайлбал 6666666666 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн маргаан үүссэн байсан гэж үзэх үндэслэл хэргийн материал, зохигчийн тайлбараар тогтоогдоогүй.

 

10. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 201 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 6666666666 дугаартай шийдвэрийг нэхэжлэгч талаас 201 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд шинээр гаргаж, уг шинэ нотлох баримтыг хэргийн оролцогчид танилцуулах, эрх үүрэг хэрэгжүүлэх хугацаа олгож шүүх хуралдааныг хойшлуулж байсан.

 

11. Хариуцагчийн гүйцэтгэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч и ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн Н газрын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 888888 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол нь хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдсан болон бусад хэлбэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсонгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн, 11 дугаар зүйлийн 11.1-д заасныг баримтлан хариуцагч Н газарт холбогдох, Б ХХК-ийн Нийслэлийн Ө гийн 1 хороонд байрлалтай А хорооллын 104 дүгээр байрны 2 дугаар орцны 1-7 давхрын А, В, С, D, Е, F, С, Н, J, 8 дугаар давхрын О, Н, 9 дүгээр давхрын А, В, 10 дугаар давхрын В, D, Е, 11 дүгээр давхрын D, 13 дугаар давхрын В, С, D, Е, F, 15 дугаар давхрын С, C, Е, F тоотын нийт 8031,8 м.кв талбай бүхий 82 орон сууцыг Н газрын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 888888 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА