| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2022/05550/И |
| Дугаар | 101/ШШ2023/02008 |
| Огноо | 2023-04-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2023/02008
2023 04 19 101/ШШ2023/02008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.М/-д холбогдох,
Орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Б.Б нь 2020 оны 12 дугаар сард орон сууц худалдан авахаар судлаж байсан бөгөөд өмнө нь түүнтэй хамт ажиллаж байсан танил Б.М нь М хотхонд 3 өрөө орон сууцыг түүнд санал болгож, улмаар тухайн орон сууцыг Б.Мийн хамт очиж үзэн тавилгын хамт нийт 280,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон.
Тухайн байрыг очиж үзэхэд Б.С гэх этгээд нөхрийн хамт амьдарч байсан бөгөөд өөрийн байр, одоо зарах гэж байгаа юмхэмээн төлбөрийг хүлээн авах данс гэж өөрийн голомт банкы дансыг өгч байсан. Ийнхүү Б.Б нь тухайн орон сууцыг худалдан авахаар Б.Сгын Голомт банк дахь 555555555 тоот данс руу 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 50,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 150,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 80,000,000 төгрөг буюу нийт 3 удаагийн гүйлгээгээр байрны төлбөр болох 280,000,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан.
Гэтэл Б.Боос орон сууцны өмчлөгч гэж мөнгө шилжүүлэн авч байсан Б.С нь үнэн хэрэгтээ тухайн орон сууцны өмчлөгч биш байсан бөгөөд тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч болох өөрийн эцэг Б.Бын даалгаврын дагуу түүний өмчлөлийн орон сууцыг худалдах зар тавьж, орон сууцны үнэ буюу мөнгөн хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан болох нь сүүлд тодорхой болсон ба энэ талаар нэхэмжпэлд нотлох баримтаар хавсаргасан 2 шатны шүүхийн шийдвэр дээр тодорхой дурдсан байгаа болно.
Худалдан авагч Б.Бын хувьд орон сууцны хууль ёсны өмчлөгч гэх Б.Бтай нэг ч удаа уулзаж байгаагүй бөгөөд худалдан авагч, худалдагч нарын дээрх буруу зөрүү ойлголцлын улмаас тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч Б.Б нь дээрх орон сууцны төлбөрийг Б.Бын анх байр судлуулж байсан түүний танил гэх Б.Мийг төлсөн, түүнийг худалдан авч байна хэмээн буруу ойлгож Б.Мтэй 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулан маргаан бүхий орон сууцыг Б.Мийн өмчлөлд шилжүүлсэн байдаг.
Уг асуудлыг Б.Б нь сүүлд мэдсэн бөгөөд ийнхүү мэдсэнээс хойш Б.Мөөс тухайн орон сууцны өмчлөх эрхийгтухайн орон сууцыгхудалдаж авсан, мөнгийг нь төлсөн хууль ёсны өмчлөгчийн нэр дээр шилжүүлэхийг удаа дараа шаардаж байсан ба Б.Мийн хувьд эхэндээ шилжүүлнэ гэдэг байсан боловч сүүлдээ утсаа авахгүй, өөрөө худалдаж авсан мэтээр өнөөдрийг хүртэл тухайн орон сууцанд амьдарсаар байгаа нь Б.Бын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна.
Иймд 0 байрны 144 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-55555555555 дугаартай, 89.87 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Б.Быг тогтоож, тус орон сууцнаас Б.Мийг албадан гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... иргэн Б.Б нь 2020 оны 12 сард орон сууц худалдан авахаар судалж байсан бөгөөд өмнө түүнтэй хамт ажиллаж байсан танил Б.М нь Баянзүрх дуүргийн 26 хороо Мандала хотхонд 3 өрөө орон сууцыг түүнд санал болгож, улмаар тухайн орон сууцыг Б.Мийн хамт очиж үзэн тавилгын хамт нийт 280,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон гэжээ.
Б.М нь Б.Бтай байгуулсан 2021 оны 01 сарын 16-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээний дагуу М хотхонд 3 өрөө орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлж Ү-55555555555 дугаартай бүртгэлийн гэрчилгээтэй хууль ёсны өмчлөгч болсон. Б.Б нь миний худалдаж авсан орон сууцны үнэ 280,000,000 төгрөгийг төлсөн, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар Б.Б нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх үүрэгт уг мөнгийг шилжүүлсэн нь хууль зөрчсөн, андуурч эндүүрсэн зүйл огт болоогүй билээ.
Б.Б нь эхнэр болох саналыг надад тавьж, сүйн бөгж бэлэглэж хамтдаа амьдрах орон сууц судалж олохыг санал болгосон. Түүний саналаар зарын дагуу хамтдаа очиж байр үзэж худалдан авах, гэрээг хэний нэр дээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх мэдүүлэг хэний нэрээр бичих, хэний өмчлөлд бүртгүүлэх, хэдэн төгрөгийн хураамж хэн төлсөн зэрэг орон сууцны өмчлөгч болсон талаар маш сайн мэдэж байсан, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 280,000,000 төгрөгийг шилжүүлсэн, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхэд тушаах 2 хувийн татварыг төлсөн, бүртгэлийн мэдүүлэгийг өөрийн гараар бөглөж бүртгүүлсэн зэрэг бичгийн нотлох баримтуудыг гарган өгч байна. Нэхэмжлэлд худалдан авагч Б.Бын хувьд орон сууцны хууль ёсны өмчлөгч гэх Б.Бтай нэг ч удаа уулзаж байгаагүй, худалдан авагч, худалдагч нарын буруу зөрүү ойлголцлын улмаас тухайн байрны төлбөрийг байр судлуулсан танил гэх Б.Мөнх- Ертөнцийг төлсөн, түүнийг худалдан авч байна хэмээн буруу ойлгож, гэрээ байгуулан өмчлөлд нь шилжүүлсэн байдаг гэжээ. Гэтэл Б.Бын охин Б.С: ...миний бие аавынхаа зөвшөөрлөөр байр худалдах зар байршуулсан. Б.М гэх эмэгтэй надтай холбогдож нөхөр гэх Б.Бын хамт ирж орон сууцыг үзсэн, Б.М уг орон сууцыг худалдаж авахаар болж төлбөрийг дансаар шилжүүлсэн. Аав орон сууцыг 2020 оны 1 сард улсын бүртгэлд Б.Мийн нэр дээр шилжүүлж өгсөн гэх тайлбарыг шүүхэд гаргасан нь худалдан авагч, худапдагч нарын буруу зөрүү ойлголцол байгаагүй гэдгийг нотолж байна. Уг асуудлыг Б.Б нь сүүлд мэдсэн бөгөөд мэдсэнээс хойш Б.Мөөс тухайн орон сууцны өмчлөх эрхийг тухайн орон сууцыг худалдаж авсан, мөнгийг нь төлсөн хууль ёсны өмчлөгчийн нэр дээр шилжүүлэхийг удаа дараа шаардаж байсан гэжээ. Нэхэмжлэгч дээрх асуудлаар надтай ярьж хэлж байгаагүй, харин нэхэмжлэгч Б.Бын охин Б.Сос 280,000,000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан ба шүүх түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Боос Б.Мд 2022.08.08 өдөр олгосон итгэмжлэл, Б.Б, Б.М нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Ц.Б=, Б.М нарын хооронд байгуулагдсан, орон сууц худалдах-худалдан авах тухай 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээ, 4444 тоот хаягт байршилтай 89.87 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн 555555555 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ц.Б= бүртгэлтэй тухай 2019.07.05-ны өдрийн 5555555 дугаартай гэрчилгээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С 2021.08.19 өдөр Ц.Б=аас гэрчийн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, Наянтайн Амгаланбаатарын эзэмшдэг Төрийн банк дахь 7777777 дугаартай данснаас 2020.12.10-ны өдөр 50,000,000 төгрөг, Наянтайн Амгаланбаатарын эзэмшдэг Хаан банкны 55555555 дугаартай данснаас 2020.12.16 өдөр 150,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 80,000,000 төгрөгийг Б.Сгын эзэмшдэг Голомт банк дахь 555555555 дугаартай дансанд тус тус шилжүүлсэн тухай дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтууд, Сайрид ББСБ ХХК-ийн 2021.08.09-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тодорхойлолт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.11-ний өдрийн 8888888 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.05.06№66666666 дугаар магадлал, хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.07.01№99999999 дүгээр тогтоол, хариуцагчийн хариу тайлбар, хариуцагч Б.М өмгөөлөгч Л.Ж нарын байгуулсан 2022.10.03 өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, эрхийн улсын бүртгэлийн 555555555 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.М бүртгэлтэй тухай 2021.01.18-ны өдрийн 9494949 дугаартай гэрчилгээ, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2022.11.18№8/1651 тоот, 555555555 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн прокурорын газрын 2021.07.24№7878787878 тоот, 2021.07.20 өдөр m.mn хаягт цахимаар гаргасан гэх гомдлын хуулбар, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Э.Оюунболдын 2021.07.27-ны өдрийн Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал, Худалдаа, хөгжлийн банкны 2023.02.08№6/1446 албан бичиг, 2021.01.18 өдөр 2,300,000 төгрөгийг Иргэний үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос суутгасан албан татварт төлсөн тухай баримт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2020.01.18 өдрийн мэдүүлэг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021.07.28 өдөр Б.С гэгчийн гаргасан хүсэлтийн хуулбар, 88888888 дугаараас 999999999 дугаарт 2021.10.12 өдөр бичсэн зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгч Б.Бын тайлбар;
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Мөд холбогдуулан, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцнаас хариуцагчийг албадан гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, талууд маргаж байна.
2. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
2020 оны 12 дугаар сард орон сууц худалдан авахаар судлаж, танил Б.Мийн санал болгосон орон сууцыг Б.Мтэй хамт очиж үзээд 280,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Орон сууцыг үзүүлсэн Б.С гэх хүнийн дансанд 280,000,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан боловч Б.С нь орон сууцны өмчлөгч биш бөгөөд орон сууцны өмчлөгч Б.Бын даалгавааар орон сууц зарах зар тавьж, мөнгийг өөртөө шилжүүлж авсан нь сүүлд тодорхой болсон ба энэ талаар 2 шатны шүүхийн шийдвэр гарсан. Б.Б нь орон сууцны хууль ёсны өмчлөгч Б.Бтай нэг ч удаа уулзаж байгаагүй бөгөөд худалдан авагч, худалдагч нарын буруу зөрүү ойлголцлын улмаас тухайн орон сууцны төлбөрийг Б.Бын анх байр судлуулж байсан танил Б.Мтэй 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулан маргаан бүхий орон сууцыг Б.Мийн өмчлөлд шилжүүлсэн. Энэ асуудлыг Б.Б сүүлд мэдээд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг Б.Мөөс шаардсан гэв.
4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарлахдаа, Б.Бтай байгуулсан 2021 оны 01 сарын 16-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээний дагуу М хотхонд 3 өрөө орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлж Ү-55555555555 дугаартай бүртгэлийн гэрчилгээтэй хууль ёсны өмчлөгч болсон. Б.Б нь миний худалдаж авсан орон сууцны үнэ 280,000,000 төгрөгийг төлсөн, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар Б.Б нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх үүрэгт уг мөнгийг шилжүүлсэн нь хууль зөрчсөн, андуурч эндүүрсэн зүйл огт болоогүй. Б.Б нь эхнэр болох саналыг надад тавьж, сүйн бөгж бэлэглэж хамтдаа амьдрах орон сууц судалж олохыг санал болгосон. Түүний саналаар зарын дагуу хамтдаа очиж байр үзэж худалдан авах, гэрээг хэний нэр дээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх мэдүүлэг хэний нэрээр бичих, хэний өмчлөлд бүртгүүлэх, хэдэн төгрөгийн хураамж хэн төлсөн зэрэг орон сууцны өмчлөгч болсон талаар маш сайн мэдэж байсан, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 280,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэв.
5. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. 4444 тоот хаягт байршилтай 89.87 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн 555555555 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 115,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах тухай гэрээ 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Ц.Б=, Б.М нарын хооронд байгуулагдаж, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тухайн орон сууцны өмчлөгчөөр Б.М бүртгэгдсэн байна.
5.2. Орон сууцны өмчлөгч байсан Ц.Б= нь орон сууцыг зарж мөнгийг авахыг өөрийн охин Б.Сд зөвшөөрсөн ба нийт 280,000,000 төгрөгөөр худалдсан боловч худалдах-худалдан авах гэрээнд үнийн дүн 115,000,000 төгрөг гэж бичсэнийг мэдэхгүй, Б.Быг танихгүй уулзаж байгаагүй талаар 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрчээр мэдүүлсэн.
5.3. Сайрид ББСБ ХХК-ийн захирал Наянтай овогтой Амгаланбаатар нь өөрийн эзэмшдэг Хаан банкны 55555555, Төрийн банкны 7777777 тоот данснаас 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд, нийт 280,000,000 төгрөгийг Б.Сгын эзэмшдэг Голомт банкны 555555555 дугаар дансанд Б.Бын өмнөөс шилжүүлсэн тухай Сайрид ББСБ ХХК-ийн 2021.08.09-ний өдрийн тодорхойлолт болон дурьдсан дансны харилцагчийн хуулга зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.Б нь дээрх худалдах-худалдан авах гэрээний үнийг төлсөн гэж үзэхээр байна.
5.4. Ц.Б=, Б.М нарын хооронд байгуулагдсан, орон сууц худалдах-худалдан авах тухай 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээний үнэ хэрхэн төлөгдсөн талаар зохигч талууд маргаагүй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар, хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг ойлгох бөгөөд нэхэмжлэл түүний үндэслэл дурьдсан, эрхийн болон үүргийн зөрчлийг хариуцагчийн зүгээс гаргасан эсэхийг шүүх дүгнэнэ.
6.1. Хариуцагч Б.М нь нэхэмжлэгч Б.Бын төлбөрийг нь төлсөн орон сууцыг нэхэмжлэлд дурьдсанчлан, ойлголтын зөрүүтэй нөхцөл байдалд, Б.Бын мэдээгүй үед өөрийн өмчлөлд бүртгүүлж авсан үйлдэл гаргасан эсэх, энэ талаар дурьдаж буй нэхэмжлэлийн үндэслэл нь хуулиар хамгаалагдсан ямар эрх, эрх чөлөөг зөрчсөн, эсхүл хэлцлийн үндсэн дээр үүссэн үүргийн зөрчил байгаа эсэхийг зохигч нотлох үүрэгтэй.
6.2. Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч Б.М нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн үйл баримтын тухайд нэхэмжлэгч маргаж байх боловч түүний ямар үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн болохыг шүүхийн хэлэлцүүлэгт нотолсонгүй.
7. Нэхэмжлэгч нь орон сууц худалдах-худалдан авах тухай 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээний үнийг төлсөн үйл баримт тогтоогдож байх боловч орон сууцыг өмнөх өмчлөгчөөс нь худалдан авах хэлцэл хийгдэхэд оролцсон өөрийн оролцоо, өмчлөгчөөр бүртгэгдээгүй үйл баримтыг нотлоогүй, хариуцагч түүний өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй тул өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
8. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дурьдсан үйл баримтаас халихгүйгээр хэргийг шийдвэрлэх бөгөөд 4444 тоот хаягт байршилтай 89.87 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн 555555555 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийг тогтоох тухай шаардлагын хүрээнд дүгнэлт хийхэд, Ц.Б=, Б.М нарын хооронд байгуулагдсан, орон сууц худалдах-худалдан авах 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээний үндсэн дээр Б.М орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.
9. Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүйгээс нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар, бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгө шаардах өмчлөгчийн эрх үүсэхгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Б.Мөд холбогдох 0 байрны 144 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-55555555555 дугаартай, 89.87 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцнаас Б.Мийг албадан гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,628,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА