Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/365

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2521004390407 дугаартай хэргийг 2025 оны дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт *******ийн ******* дүүргийн 7 дугаар , тоотод оршин суух, /Дорнод аймаг, Чулуунт сумын багт түр оршин суух/, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* ******* овогт *******ын *******. /РД: /

Шүүгдэгч ******* ******* овогт *******ын ******* нь 2025 оны 06 дугаар сарын 23-ны шөнийн 2200 цаг өнгөрч байхад Дорнод аймгийн сумын дүгээр баг тоотод иргэн тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүр, биен тус газар нь цохих, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн нүдний алимын салстад цус харвалт, баруун мөр, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид хохирол төлбөрөө төлсөн” гэв.

Хохирогч Н. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би сумын дүгээр баг тоотод нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг юм. Би нөхөр тай таарамжгүй байгаа болохоор 2024 оны 09 дүгээр сард салах өргөдлөө шүүхэд өгчихсөн байгаа бөгөөд одоогоор цуг амьдрахгүй байгаа юм. Манай нөхөр өөр хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснээс болж бид хоёр салах дээрээ тулчихсан, харилцаа муутай байсан юм. Би 2025 оны 06 дугаар сарын 23-ны 2200 цагийн орчимд ажлаа тараад өөрийн гэр болох сумын дүгээр баг тоотод ирсэн чинь манай нөхөр болох гийн төрсөн ах нь 2 танихгүй эмэгтэйг манай гэрт авчирчихсан байсан. Бодвол манай нөхөр гаас түлхүүр авч орсон юм шиг байна лээ. Тэгээд гэртээ ороход тухайн хоёр эмэгтэйн нэг болох ******* гэх эмэгтэй манай жижиг өрөөнд ор засчихсан бурхан руу хөлөө харуулчихсан хэвтэж байсан. Тэгээд би хараад уур хүрээд нөхрийн ах болох ид "өө за за амар амар, би муу ч үгүй танайд 13 жил бэр чинь болоод нэг тогооноос хоол идсэн хүн шүү, энэ хүмүүсээ аваад манай гэрээс гарчих" гэж хэлсэн чинь дуугарахгүй байхаар нь гал тогооны өрөө рүү орж тайвширч байгаад буцаад жижиг өрөө рүү орсон чинь тухайн ******* гэх эмэгтэй нь намайг "чи муу юу гээд байгаа юм бэ? чиний гэр орон юм уу? чи зайлаач гичий, янхан минь, хадамдаа нэргүй байж хуцаарай чи" гээд миний уснээс татаж зулгаагаад гараараа миний толгойны ар хэсэгт 2 удаа тохойлдож, нүүр хэсэгт 5-6 удаа цохиж, миний баруун гуя хэсэгт 2 удаа өшиглөөд, миний баруун тохой хэсэгт маажиж зодсон. Би тухайн үед өөдөөс нь харилцан үснээс нь зулгаасан чинь нөхрийн ах нь намайг араас бариад авчихсан тавихгүй байсан юм. Тэгээд муудалцахаа болиод байж байсан чинь нь тухайн 2 эмэгтэйг аваад гараад явсан. Би гомдолтой байна. Би сэтгэцэд учирсан гэм хорын дүгнэлт гаргуулж сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ” гэжээ. /хх-ийн 17-19 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би аймагт амьдардаг бөгөөд манай төрсөн дүү Дорнод аймаг суманд амьдардаг юм. Би 2025 оны 06 сарын 28-нд хонины ноос авах санаатай дүүгийндээ очсон юм. Тухайн үед манай дүү над руу яриад замаараа хүн аваад ирээрэй гэхээр нь би *******ын зам дээрээс танихгүй эмэгтэй хүн авч очсон. гийн найз нь юм болов уу гэж ойлгосон. Тэгээд гийн гэрт байхад 2300 цагийн үед эрүүл байхдаа би том өрөөнд байсан. Тэгэхэд , ******* нар жижиг өрөөнд хоорондоо маргалдаад *******ийг гарч зайл гээд хөөгөөд хэрэлдсэн. Тэгэхээр нь би жижиг өрөө рүү орсон чинь тэр хоёр хоорондоо үстэлцээд зууралдаж байсан. Тэгэхээр нь би салгаад *******ийг нь авч гараад эхнэр бид гурав машиндаа хээр гарч хоносон. Тэр хоёр юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Ямарч байсан *******ийг хөөгөөд байсан” гэжээ. /хх-ийн 26-27 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би аймагт амьдардаг бөгөөд Хүнбиш гэдэг залуутай найзалж үерхээд 3-4 жил болж байна, нэг нутгийн хүмүүс байгаа юм. Хүнбиш дүүдээ туслана хонины ноос авна гээд бид хоёр 2025 оны 06 сарын 28-нд Дорнод руу явсан. Тухайн үед яриад замаараа хүн аваад ирээрэй гэхээр нь бид 2 *******ын зам дээрээс танихгүй эмэгтэй хүн авч очсон. Тэгээд гийн төвд нь байдаг гэрт очсон бөгөөд тухайн үед байранд нь хүн байхгүй байсан бөгөөд гийн ээж нь Эрдэнэтэд таараад байрны түлхүүрийг нь өгсөн байсан. Тэгээд бид хэд байр луу нь ороод байж байхад гэдэг хүүхэн гаднаас орж ирээд шууд ******* гэдэг хүүхэнтэй хэрэлдээд юу хийж яваа юм гээд маргалдаад тэгээд тэр хоёр үстэлцээд зууралдсан. Бид нарыг хөөгөөд байсан тэгээд бид хоёр ******* гэдэг хүүхнийг аваад гарч машиндаа хоносон” гэжээ. /хх-ийн 30-31 тал/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ДОР0725/390 дугаар дүгнэлтэд:

“...1. Н.гийн биед зүүн нүдний алимын салстад цус харвалт, баруун мөр, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

2. Хуучин гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-ийн 35-36 тал/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ДОР0825/057 дугаар дүгнэлтэд:

“...1. овогтой гийн сэтгэцэд дээрх гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна.

2. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна.

3. Цаашид сэтгэлзүйн зөвлөгөө заслын тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэжээ. /хх-ийн 41-43 тал/

******* яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Н.гийн биед учруулсан гэмтлээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруу дээрээ маргахгүй. Тийм болохоор өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хурдан түргэн шийдүүлмээр байна” гэжээ. /хх-ийн 61 тал/

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 13 тал/

Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай Эрх бүхий албан тушаалтны санал /хх-ийн 12 тал/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* ******* овогт *******ын ******* нь 2025 оны 06 дугаар сарын 23-ны шөнийн 2200 цаг өнгөрч байхад Дорнод аймгийн сумын дүгээр баг тоотод хохирогч Н.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүр, биен тус газар нь цохих, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн нүдний алимын салстад цус харвалт, баруун мөр, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Н. болон гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ДОР0725/390, 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ДОР0825/057 дугаар дүгнэлтүүд, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Иймд шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь өмгөөлөгч авахгүй гэсэн тул Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан ба энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэл тогтоогдсон байх бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “******* нь хохирол барагдуулсан тул надад сэтгэцэд учирсан хохирол, бусад нэхэмжлэх зүйл, ямар нэгэн гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэж бичгээр хүсэлт ирүүлсэн тул түүнийг шүүх хуралдаанаас чөлөөлж шийдвэрлэсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн  шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн  шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *******ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.БАТЖАРГАЛ