| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0295/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/368 |
| Огноо | 2025-12-01 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/368
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.иунаа
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Наранбаяр
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Хохирогч *******
*******
Хохирогч, иргэний хариуцагч *******ын өмгөөлөгч Д.Галтогтох
Хохирогч, иргэний хариуцагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.иунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 25204970307 дугаартай хэргийг 2025 оны дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “” дэлгүүрт кассчин ажилтай, ам бүл 4, ээж, ах, хүүхдийн хамт Дорнод аймаг, сумын дугаар баг, ын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт *******ын *******. /РД: /
Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2025 оны 07 дугаар сарын 03-ны орой 1900 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, “ ” гэх газарт Тоёота приус-20 маркийн ДОА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино, 3.4б-д хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.1-д жолооч хөдөлгөөний эрчим, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 23.9з-д өөрийн үйлдлийг хянах чадваргүй /согтуурсан, мансуурсан гэх мэт/ хүнийг урд суудалд, эсхүл жолоочоос өөр харгалзан хамгаалах хүнгүйгээр тээвэрлэхийг хориглоно. Зөвхөн харгалзах хүнтэй арын суудалд зөвшөөрнө гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Маш их гэмшиж, харамсаж байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Би Дорнод аймгийн сумын 3 дугаар баг ын тоотод бага охин болон зээгийн хамт амьдардаг. 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1600 цагийн орчимд би өөрийн гэртээ байж байх үед манай дунд охин над руу гар утсаар залгаж нас барчихсан гэж сонслоо гэхээр нь би яасан талаар асуухад зам тээврийн ослоор юм шиг байна гэж хэлэхээр нь мэдсэн. Миний том охин нь найз залуу гийн хамт сумын 7 дугаар баг дүгээр байранд амьдардаг байсан. нь өмнөх нөхрөөсөө 1 хүүхэдтэй, нөхрөөсөө салаад гэх залуутай нийлж нэг жил гаран амьдарч байгаа. Хүүхэд нь 8 настай надтай хамт байдаг. одоогоор ажилгүй байсан. Охин маань ямар нэг хууч өвчин байхгүй. Гомдолтой байна. ******* нь буяны ажлын үеэр ирээд 1,0,000 төгрөг өгсөн. Би буяны ажилд зарцуулсан мөнгө гэж 7,621,513 төгрөгийг нэхэмжилж байгаа. Оршуулгын зардалд баримттай зардлыг л нэхэмжилж байна. Мөн сэтгэцэд учирсан хор уршгаа нэхэмжлэх болно.” гэжээ. /хх-ийн 26-27, 31-32 тал/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Би 2025 оны 07 дугаар сарын 03-ны орой 1600 цагийн орчимд Дорнод аймгийн төвөөс сумын чиглэлд манай эхнэр *******, охин , найз , түүний найз охин *******, түүний хүүхэд, манай эхнэрийн найз бид ын эзэмшлийн тоёота приус-20 маркийн машинтай гарсан. Бид нар гарахаасаа өмнө замаараа дэлгүүр орж Сэнгүр нэртэй 2.5 литриин 3 сав пиво, мөн 4 лааз пиво аваад гарцгаасан. Гараад явж байхдаа замдаа авсан пивоо ууж явсан. Тэгээд аймгийн төвөөс 30 гаран километр яваад дөчийн гол гэх нэртэй газар очоод бууцгааж бие засчихаад хэсэг сууж хоол унд идэж байгаад цааш хөдөлсөн. Тэгээд явж байхад уусан пивондоо хэсэг халаад бид нарт хандан би савнаас гадуурх 2 удаа жирэмсэлсэн, иймд хүүхэд гаргаж чадахгүй болсон гэж ярьж байгаад үхэх талаар мөн хальт ярьсан. Би бодохдоо сэтгэл санаагаар унаад байгаа юм байна гэж бодсон. арын суудал дээр миний хажууд сууж явж байснаа гэнэт жолоо барьж явсан *******гийн хувцаснаас нь татаад угзраад байхаар нь би уурлаад татаад арагшаа суулгасан. Тэгээд би цаашаа пивоо ууж явж байгаад тасраад суудал дээр унтсан. Нэг мэдэхэд хүүхдээ аваарай гээд орилоход нь сэрэхэд машин хөмөрөөд онхолдчихсон байсан. Тэгээд машинаасаа буухад машин дор даруулчихсан нас барчихсан байсан. Тэгээд бид нарын араас явж байсан машин ирж зогсоод аймаг болон ******* сум руу дуудлага өгсөн. Тэгээд 1 цаг гаруйн дараа ******* сумын түргэний эмч ирээд бид нарыг аваад ******* сум руу явсан. Шөнө аймгийн төвд 0400 цагт хүлээн авах тасагт ирсэн. ******* жолоо барьж явсан болохоор уугаагүй байх гэж бодож байна. Би жолоочийн ар талд унтаж явсан болохоор хэдэн км/ц хурдтай явж байсныг анзаараагүй. ******* машин жолоодож, түүний хажуу талын суудал дээр *******гийн хүүхэд, , жолоочийн ар талын суудал дээр би, миний хажууд хүүхдийн хамт, цаад талд нь сууж явсан. Замын нөхцөл байдал хэвийн, замын эвдрэл гэмтэл байхгүй байсан. Бүгд хамгаалах бүс хэрэглээгүй. Одоогоор миний түнхээр бага зэрэг хөндүүр, бусдаар гайгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-ийн 36-37 тал/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Би 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нөхөр *******, найз *******, түүний найз залуу бид нар гол орж усанд орчихоод хоорондоо ярьж байгаад сум руу явахаар болсон. Тэгээд орой нь 1600 цагийн орчимд гарах үедээ би найз гэрээс нь очиж аваад замаараа дэлгүүр орж 2.5 литрийн савалгаатай 3 том пиво аваад аймгаас хойшоо сумын чиглэлд гарсан. Бид нар аймгаас гараад авсан пивоо замдаа ууж явсан. Би хүүхэдтэйгээ явж байсан болохоор 2 аяга пиво л уусан. Тэгээд аймгийн төвөөс 30 гаран клометр яваад дөчийн гол гэх нэртэй газар очоод бууцгааж бие засчихаад хэсэг сууж хоол унд идэж байгаад цааш хөдөлсөн. Тэгээд явж байхад бага зэрэг согтоод уйлаад мөн хаалга онгойлгох гээд байхаар нь би хоёулаа байраа солиод сууя гэхэд үгүй гээд байсан. Мөн би дахиж хүүхэд төрүүлж чадахгүй болсон, би үхсэн ч надад амьдрах шалтгаан байхгүй гэх зэргээр хэлж байсан. Мөн ******* жолоо бариад явж байхад жолооны хүрд булаах гээд гараа сарвайсан. Тэгээд цааш явж байхад дахиж руль барьж булаахад ******* хөөе яагаад байгаа юм бэ гэж хэлээд гарыг нь тавиулахад ******* сандарсандаа рулиэ зүүн гар талруугаа огцом дарж машин замын баруун тал руу бууж онхолдсон. Тэгээд машинаасаа буухад машин доор даруулчихсан нас барчихсан байсан. ******* жолоо барьж явсан болохоор 3 аяга пиво л уусан. Өөр нэмж уугаагүй. Би ар талын суудал дээр унтаж явсан болохоор хэдэн км/ц хурдтай явж байсныг анзаараагүй. ******* машин жолоодож, түүний хажуу талын суудал дээр *******гийн хүүхэд, , жолоочийн ар талын суудал дээр , түүний хажууд би, миний хажууд нөхөр сууж явсан. Замын нөхцөл байдал хэвийн, зам эвдрэл гэмтэлгүй байсан. Одоогоор миний хүзүү болон бие хөшсөн байдалтай байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-ийн 46-47/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Дорнод аймгийн сумын 1 дүгээр багт аав, ээжийн хамт өөрийн малыг маллан амьдардаг. Би 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр сумаас аймгийн төвд хувийн ажлаар ирсэн. 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр найз *******, *******, *******, гээд бид нар миний машинтай манай сум руу 1600 цагийн орчимд аймгийн төвөөс гарсан. Аймгаас гарах үедээ дэлгүүр орж 2.5 литрийн савалгаатай 3 том пиво авсан. Аймгийн төвөөс гарах үед найз ******* машин бариад гарч, би машиныхаа арын суудал дээр сууж унтаж явсан. Тэгээд хэсэг явж байгаад галын гол дээр зогсох үед нь сэрээд бие засчихаад буцаад унтаж явсан. Нэг мэдэхэд машин онхолдчихсон байсан. Тэгээд би машины цонхоор гарахад жолоочийн хажууд суугаад явж байсан машинд даруулаад нас барчихсан байсан. Тэгээд замд явж байсан машинууд зогсож тусламж үзүүлэн ******* сум болон аймгийн төв рүү дуудлага мэдээлэл өгч байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа ******* сумын түргэний машинтай эмч ирээд бид нарыг үзээд тэндээсээ хөдлөөд аймгийн төв рүү явсан боловч машин саатаж ******* сумын эрүүл мэндийн төв дээр ирээд эмчлүүлж байгаад шөнө 0300 цагийн үед аймгийн төвийн эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Аймгийн төвөөс гарах үед ******* эрүүл байсан. Харин замд архи пиво уусан үгүйг би сайн мэдэхгүй байна. Машинд явж байсан хүмүүс бүгд хамгаалах бүс хэрэглээгүй. Одоогоор миний нуруу хэсгээр хөндүүр, бусдаар гайгүй. Дээрх тээврийн хэрэгсэл миний аав Д.ийн эзэмшилд байдаг. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-ийн 41-42 тал/
Иргэний нэхэмжлэгч Ш.Энхмаа мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан нэхэмжлэлдээ “...Дээрх хэрэгт хохирогчоор тогтоогдсон овогтой РД: , овогтой РД: ЖМ9806, ******* овогтой ******* РД: Ж301283123 нар нь Эрүүл мэндийн даатгалын сангаас ******* 238,266 төгрөг, ******* 768,978 төгрөг, ******* 238,266 төгрөг, нийт 1,245,5 төгрөгийн түргэн тусламжийн ойрын дуудлага, яаралтай тусламж, алсын дуудлагын тусламж үйлчилгээг ******* сумын Эрүүл мэндийн төв, Бүсийн Оношилогоо Эмчилгээний Төв эмнэлэгээс даатгалын хөнгөлөлттэй авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ. /хх-ийн 51 тал/
Иргэний хариуцагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Тухайн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би 2023 онд үеэл дүү 3.Гантөгсийг Улаанбаатар хотод хувийн ажлаар явж байх үед нь дээрх автомашиныг худалдан авч би өөрөө сумандаа байсан тул Гантөгсийн нэр дээр шилжүүлэн авсан юм. 3.Гантөгсийг ирсний дараа машинаа нэр дээрээ шилжүүлнэ гэж явсаар байгаад одоог хүртэл шилжүүлээгүй байгаа. Иргэний хариуцагчаар татагдахад надад татгалзах зүйл байхгүй. Би *******тэй 7, 8 сард танилцаж үеэрхэж байсан. Би осол болдог өдрөөс 3 хоногийн өмнө аймгийн төвд ирсэн. Тэр өдрөөс эхлээд осол гарах хүртэл миний машиныг ******* барьж байсан. Би машинаа хөдөө л голдуу барьдаг, аймгийн төвд ирэхээрээ хүнээр бариулдаг байсан. Тухайн үед аймгийн төвөөс гарах үед би бага зэргийн архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан учраас *******гээр машинаа бариулсан юм” гэжээ. /хх-ийн 58-59 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би одоогоос 2 жилийн өмнө буюу 2023 онд Улаанбаатар хотод хувийн ажлаар явж байх үед манай үеэл ******* ах над руу холбогдож ах нь Улаанбаатар хотоос тоёота приус 20 маркийн машин авч байгаа юм. Чи очиж үзээд өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчих, чамайг ирэхээр чинь би өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авъя гээд би тухайн машиныг нь өөрийнхөө нэр дээр авсан юм. Тэгээд би аймагт ирээд ахад машиныг нь хүлээлгэн өгсөн. ах тухайн машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлнэ гээд одоог хүртэл шилжүүлээгүй байгаа. Иймд дээрх автомашины эзэмшигч нь ах юм. Би Дорнод аймгийн төвд байх үед манай эгч Энхчимэг нь 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн төвөөс сум руу явж байгаад аваарт орсон талаар хэлсэн. Би тэр үед л мэдсэн” гэжээ. /хх-ийн 62-63 тал/
Дорнод аймаг дахь Бүсийн Шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ДОР0825/005 дугаар дүгнэлтэд:
“...1. гийн /РД: /-ийн сэтгэцэд дээрх гэмт хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна.
2. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна.
3. Цаашид сэтгэлзүйн зөвлөгөө заслын тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” /хх 67-69/,
2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ДОР0625/113 дугаар дүгнэлтэд:
“...1. Амь хохирогч цогцост цээжний түлэгдсэн шарх, гуяны язарсан шарх, дух, баруун бугалга, зүүн гуя, өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон цээжний түлэгдсэн шарх нь өндөр хэмийн хэсгийн үйлчлэлээр, зүүн гуяны язарсан шарх, дух, баруун бугалга, зүүн гуя, өвдөгний зулгаралт нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
2. Тогтоогдсон цээжний түлэгдсэн шарх, гуяны язарсан шарх, дух, баруун бугалга, зүүн гуя, өвдөгний зулгаралт гэмтлүүд хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
3. Амь хохирогч О. нь цээж хэвлий дарагдах хэлбэрийн амьсгал бүтэлтийн улмаас амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. Нас бараад 12-с дээш цаг өнгөрсөн байна.
4. Амь хохирогч цогцосноос авсан цусанд 1,8 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэг болно.
5. Амь хохирогч цогцосноос авсан цус 3-р бүлгийн харьяалалтай байна” /хх-ийн 75-78 тал/,
2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ДОР0325/081 дугаар дүгнэлтэд:
“...1. ******* гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй” /хх-ийн 93-94 тал/,
2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ДОР0325/080 дугаар дүгнэлтэд:
“...1. ******* гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй” /хх-ийн 2-3 тал/,
2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ДОР0725/416 дугаар дүгнэлтэд:
“....1. *******ын биед тархи доргилт, баруун бугалга, шуу, нуруунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /хх-ийн 1-111 тал/,
2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ДОР0725/415 дугаар дүгнэлтэд:
“...1. *******ын биед тархи доргилт, нурууны булчингийн чангарал, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /хх-ийн 118-119 тал/,
2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ДОР0125/077 дугаар дүгнэлтэд:
“...1. Шинжилгээнд ирүүлсэн рулийн бүрээс болон Сэрүүн гэсэн шошготой 2,4 литрийн ногоон өнгийн хуванцар сав гадаргуу дээрээс гарын мөр илрээгүй.
2. Шинжилгээнд тэнцэж байгаа 2 дардсыг 2025-ЦОГЦ-ДОР, МИ004120006284 дугаараар кодлон оруулж автомат хайлт хийн ажиглалт, харьцуулалтын аргаар харьцуулан шинжилж үзэхэд гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн гарын мөр дардсуудтай тохирохгүй байна” /хх-ийн 133-134 тал/,
2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ДОР0725/413 дугаар дүгнэлтэд:
“...1. Г.Гэрэлт-Ирээдүйн биед бүсэлхийд шарх, зулгаралт, баруун өвдөг, тавхайд зулгаралт, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /хх-ийн 143-144 тал/,
2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ДОР0725/412 дугаар дүгнэлтэд:
“...1. *******гийн биед баруун мөр, тохой, өвдөгт зулгаралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.5. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй” /хх-ийн 149-150 тал/,
2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ДОР0725/417 дугаар дүгнэлтэд:
“...1. *******ы биед тархи доргилт, нурууны булчингийн чангарал тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /хх-ийн 156-157 тал/,
2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ДОР0725/414 дугаар дүгнэлтэд:
“...1. Ө.ын биед тархи доргилт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /хх-ийн 164-165 тал/,
2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ДОР0325/082 дугаар дүгнэлтэд:
“...1. ******* гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй” /хх-ийн 172-173 тал/,
2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ДОР0325/079 дугаар дүгнэлтэд:
“...1. ******* гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй” /хх-ийн 180-181 тал/,
Шинжээч авто ашиглалтын инженер Б.Түмэнжаргалын 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 31 дугаар дүгнэлтэд:
“...Хариулт 1. Тоёота приус-20 загварын ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 1.5-д замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино, 3.4б-д хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7а-д согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно /өөрийн мэдүүлэг болон бусад гэрчүүдийн мэдүүлгээс 3-4 аяга пиво уусан гэх мэдүүлэг/, 12.1-д жолооч хөдөлгөөний эрчим, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 23.9з-д өөрийн үйлдлийг хянах чадваргүй /согтуурсан, мансуурсан гэх мэт/ хүнийг урд суудалд, эсхүл жолоочоос өөр харгалзан хамгаалах хүнгүйгээр тээвэрлэхийг хориглоно /зөвхөн харгалзах хүнтэй арын суудалд зөвшөөрнө/
Хариулт 2. Жолооч хөдөлгөөнд оролцохдоо ХАБХангаж, ЗХХД-ийг биелүүлж хөдөлгөөндөө аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчих үүрэгтэй. Тоёота приус-20 загварын ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 1.5-д замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино, 3.4б-д хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7а-д согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно /өөрийн мэдүүлэг болон бусад гэрчүүдийн мэдүүлгээс 3-4 аяга пиво уусан/, 12.1-д жолооч хөдөлгөөний эрчим, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна./зогсоох арга авах байтал өөрийн мэдүүлэгт зүүн гар тийш дарсан гэх мэдүүлэг/, 23.9з-д өөрийн үйлдлийг хянах чадваргүй /согтуурсан, мансуурсан гэх мэт/ хүнийг урд суудалд, эсхүл жолоочоос өөр харгалзан хамгаалах хүнгүйгээр тээвэрлэхийг хориглоно. /зөвхөн харгалзах хүнтэй арын суудалд зөвшөөрнө/ гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн, анх унасан цэгээс тус тээврийн хэрэгсэл 22.7 м зай туулан дээш харж тогтсон нь хурд тохируулаагүй, зогсоох арга хэмжээ аваагүй, мөн жолоочийн ур чадвараас шалтгаалан самбаачлах хугацаанд зөв шийдвэр гаргаагүйгээс шалтгаалан осол гарах гол шалтгаан болсон байна.
Хариулт 3. Шинээр нөхцөл байдал илэрээгүй” /хх-ийн 126-127 тал/ гэжээ.
*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 193-194 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-24 тал/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 84-86 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2025 оны 07 дугаар сарын 03-ны орой 1900 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, “ ” гэх газарт Тоёота приус-20 маркийн ДОА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино, 3.4б-д хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.1-д жолооч хөдөлгөөний эрчим, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 23.9з-д өөрийн үйлдлийг хянах чадваргүй /согтуурсан, мансуурсан гэх мэт/ хүнийг урд суудалд, эсхүл жолоочоос өөр харгалзан хамгаалах хүнгүйгээр тээвэрлэхийг хориглоно. Зөвхөн харгалзах хүнтэй арын суудалд зөвшөөрнө гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, *******, *******, ******* нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг биелүүлээгүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн жолооч захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн байх, хүний амь насыг хохироосон байх гэсэн үндсэн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино, 3.4б-д хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12.1-д жолооч хөдөлгөөний эрчим, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 23.9з-д өөрийн үйлдлийг хянах чадваргүй /согтуурсан, мансуурсан гэх мэт/ хүнийг урд суудалд, эсхүл жолоочоос өөр харгалзан хамгаалах хүнгүйгээр тээвэрлэхийг хориглоно /Зөвхөн харгалзах хүнтэй арын суудалд зөвшөөрнө/ гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч амь насыг хохироосон үйл баримт тогтоогдож байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоос зарим хэсгийг төлж барагдуулсан” зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч *******гийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ хандсан хандлага, гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1,245,5 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д оршуулгын зардалд 6,800,000 төгрөгийг тус тус төлсөн, цаашид хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа, өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******, хохирогч *******, хохирогч, иргэний хариуцагч ******* нарын биед хөнгөн хохирол учирсан, түүнчлэн амь нас хохирч, эрүүл мэндийн даатгалын санд хохирол учирсан байхаас гадна тус хэрэгт шүүгдэгч *******гийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн өмчлөгч болох *******ыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний хариуцагчаар татан оролцуулсан байх бөгөөд шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:
Хохирогч *******, хохирогч *******, хохирогч, иргэний хариуцагч ******* нар нь хохирол төлбөр, нэхэмжлэх зүйл байхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Амь хохирогч хууль ёсны төлөөлөгч ******* нь оршуулгын зардалд 7,621,513 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д оршуулгын зардалд 6,800,000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар нотлогдож байх тул үүнээс үлдэх 821,513 төгрөгийг шүүгдэгч *******гээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгох,
мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно”, 511 дүгээр зүйлийн 511.4-т “Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно” гэж заасны дагуу дээрх гэмт хэргийн улмаас амь хохирогч насанд хүрээгүй хүүхэд болох Сувд-Эрдэнийн Оюун-Эрдэнэ бүтэн өнчин болсон нь сумын 3 дугаар багийн Засаг даргын “******* нь Сувд-Эрдэнийн Оюун-Эрдэнийг асран хамгаалагч нь үнэн” гэх тодорхойлолт, С.Оюун-Эрдэнийн 200799 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, сумын Засаг даргын 2025 оны 07 сарын 24-ний өдрийн А/4 дугаар “Асран хамгаалагч тогтоох тухай” захирамжийн хуулбар зэргээр нотлогдож байна.
Иймд амь хохирогч гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 118,800,000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлж 237,600,000 төгрөгөөр тогтоон, шүүгдэгч *******, иргэний хариуцагч ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хууль ёсны төлөөлөгч *******д олгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36. дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын ******* /РД: /-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа, өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тэнсэж хянан харгалзах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д тус тус зааснаар шүүгдэгч *******гээс оршуулгын зардалд 821,513 төгрөгийг, сэтгэцэд учирсан хохиролд 237,600,000 төгрөг, нийт 238,421,513 төгрөгийг шүүгдэгч *******, иргэний хариуцагч ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* /хаяг: Дорнод аймаг, сумын 3 дугаар баг, б2-6 тоотод оршин суух, РД: , утас: 89970373, 95612702/-д олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ