Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/724

 

 

     2021           08          05                                         2021/ДШМ/724

 

 

Н.Г, Х.Б, Б.М, Д.Ч,

А.М, Г.Э, Ч.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Н.Г,

шүүгдэгч Н.Г, Ч.Б, Х.Б нарын өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

шүүгдэгч Г.Э, Д.Ч нарын өмгөөлөгч А.Буяндэлгэр,

шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

шүүгдэгч А.Марал-Эрдэнийн өмгөөлөгч Д.Очирваань,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Л.Баатар, Б.Бямбаабаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Г, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Г, Х.Б, Б.М, Д.Ч, А.М, Г.Э, Ч.Б нарт холбогдох 1908058540100 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ..........................., 1992 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Ковшийн операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчиний 1-29 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................../,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 11 сарын 23-ны өдрийн 464 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 сны 2 дугаар сарын 15-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас 1 жилийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

2. ......................., 1990 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 30-35 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:....................../,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 626 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан;

3. ..........................., 1992 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Төмөр замын 8 дугаар гудамжны 2 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................./;

4. ......................., 1992 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 32 дугаар гудамжны 5 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................../;

5. ............................, 1990 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 22 дугаар гудамжны 836 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................../;

6. ..............................., 1988 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 15 дугаар гудамжны 275 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../;

7. .........................., 1992 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эцэг, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 33 дугаар гудамжны 13 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.........................../,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 308 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсгүүдэд тус тус зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 1 жил 5 сар 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

Шүүгдэгч Н.Г нь ганцаараа үйлдлээр:

1. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тоосгоны 9-162в тоотод байрлах иргэн Д.Отгончимэгийн эзэмшлийн байшингийн вакум цонхоор орж хуучин цагийн их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, цүнх 1 ширхэг, "Леново" загварын нөүтбүүк зэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 1.875.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Орон зай" худалдааны төвийн 3 дугаар давхрын С-3 тоот лангуун дээрээс “Азиз” загварын зөөврийн компьютерийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсны улмаас хохирогч Ө.Мяасүрэнд 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2016 оны 4 дүгээр сарын 23-ны орой Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 152 дугаар байрны 6 тоотод оршин суух иргэн С.Найгалмаагийн гэрийн тагтаар орж хар өнгийн ЭЛ ЖИ загварын лед зурагтыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсны улмаас бусдад 540.540 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден парк” хотхоны 303 дугаар байрны 28 тоотод оршин суух иргэн Д.Хишигзулын гэрийн вакум цонхыг түлхэн орж “Леново” загварын зөөврийн компьютерийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсны улмаас бусдад 681.948 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 9-232 тоот нийтийн байранд оршин суух иргэн З.Гансэлэмийн гэрийн хаалгыг эвдэн орж, 32 инчийн “Наiег” брэндийн Лед зурагт, 12 инчийн “Асег” брэндийн нөүтбүүк, монетон ээмэг 1 хос, 3 граммын монетон гинж, мөнгөн гинж 4, мөнгөн ээмэг 3, мөнгөн бөгж 3, гоёлын хос ээмэг, зүүлт, бэлнээр 15.000 төгрөг зэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсны улмаас бусдад 1.202.300 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 13 дугаар гудамжны 333 тоотод оршин суух хохирогч А.Батбаярын монгол гэрийн хаалганы цоожны цүүг эвдэн орж, 40 инчийн Сони /Sоnу/ загварын ЛЕД зурагтыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 437.400 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 7 дугаар хэсэг АОС 5 дугаар гудамжны 18 тоотод оршин суух иргэн С.Дамчаасүрэнгийн хувийн сууцны цонхоор орж Асер /Асег/ загварын зөөврийн компьютер, алтан нуухтай гартааман хөөрөг, манан хөөрөг, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, виски 2 ширхэг, Финлянд архи 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 2.277.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, АОС 6 дугаар гудамжны 33 тоотод суух иргэн Г.Жавзмаагийн гэрийн хаалганы цоожийг түлхүүрээр нь онгойлгон орж “Самсунг” загварын зөөврийн компьютерийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 270.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх 21 автобусны буудал дээр Зүүн салааны автобусанд иргэн Л.Болортунгалагийг зорчиж явахад нь гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 144.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хангайн 42 дугаар гудамжны 38 тоотод оршин суух иргэн Ж.Алтанзулын байшингийн цонхыг хагалан орж “Панасоник” /Раnаsоniс/ загварын 32 инчийн зурагт, орны бүтээлэг зэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 268.740 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2015 оны 8 дугаар сарын 19-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Нарангийн 18-578 тоотод оршин суух хохирогч Б.Ганболдын монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 39 инчийн “ТСL” загварын ЛСД зурагт, 4гб флаш, зурагтын удирдлага, мөн “ДДЭШ” станцын удирдлага зэргийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсны улмаас бусдад 379.800 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Нарангийн задгай тоотод оршин суух хохирогч Ц.Нармандахын монгол гэрийн хаалганы цоожийг татаж онгойлгон хууль бусаар нэвтэрч, “ТСL” загварын 32 инчийн ЛСД зурагтыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсны улмаас хохирогчид 195.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Алтайн 4 дүгээр гудамжны 391 тоотод оршин хохирогч Ч.Түмэнзулын 5 ханатай монгол гэрийн зүүн хойд талын ханын шийрийг хугалан хууль бусаар нэвтэрч, “Монел” загварын 40 инчийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 426.720 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 03-88А тоотод оршин суух хохирогч Т.Түмэнжаргалын монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, дунд гарын хөөрөг, гуулин цутгамал хонх, гуулин цутгамал очир зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 235.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны 1 давхар 147 тоотод оршин суух хохирогч Н.Загдсүрэнгийн гэрийн цонхоор хууль бусаар нэвтэрч, бэлнээр 150.000 төгрөг, эрэгтэй хүний унадаг дугуй 1 ширхэг, эрэгтэй хүүхдийн пүүз, 2 ширхэг түрийвч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 408.800 төгрөгийн хохирол учруулсан,

16. 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Горхийн 1-14 тоотод оршин суух хохирогч Ч.Ишмаагийн монгол хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч, 32 инчийн “Тошиба” загварын зурагт тоглуулагч, гар утас зэрэг эд зүйлсийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 365.400 төгрөгийн хохирол учруулсан,

17. 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хамбын 1 дүгээр гудамжны 14 тоотод байрлах иргэн А.Солонгын монгол гэрийн хаалганы цоожны цүүг эвдэн хууль бусаар нэвтэрч, 17 инчийн “Асег” компьютерийн дэлгэц, процессор залгуур, ор бүтээсэн байсан ягаан өнгийн орны бүтээлэг, хүүхдийн жижиг манан хөөрөг зэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 498.000 төгрөгийн хохирол учруулсан,

18. 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны 41 тоотод оршин суух хохирогч Д.Баатарын орон сууцны цонхыг хагалж, дотроос нь 3 ширхэг гуулин бурхан, бэлэн 160 америк доллар, эрэгтэй хүний бугуйн цаг, ажлын цүнх, гахайн хэлбэртэй мөнгөн сав зэрэг эд зүйлсийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.341.520 төгрөгийн хохирол учруулсан,

19. 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сүү” хувьцаат компанийн байрнаас “Riраnд-250” маркийн гагнуурын аппарат, тэжээлийн кабель 30 метр, гагнуурын массны кабель 20 метр, багажны цүнх, гар чийдэн 1 ширхэг зэрэг эд зүйл, мөн иргэн Ө.Түмэнбаярын эзэмшлийн шкафанд хадгалж байсан “Самсунг галакси Эс-2” загварын гар утас, иргэн Д.Тулгын гар чийдэн, үнэртэй ус, нүүрний тос, чийгшүүлэгч, цамц, өмдний бүс зэрэг эд зүйлсийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 483.400 төгрөгийн хохирол учруулсан,

20. 2016 оны 4 дүгээр сарын 30-ны орой Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 25 дугаар эмийн сангийн автобусны буудлаас Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Сүлжмэлийн автобусны буудал хүртэл марк дугаар тодорхойгүй автобусаар зорчиж явахдаа иргэн Д.Оюунгэрэлийн “Самсунг Галакси Жи-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 445.500 төгрөгийн хохирол учруулсан,

21. 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 22а байрны 57 тоот орон сууцанд оршин суух хохирогч Г.Цагааны гэрт хууль бусаар нэвтэрч, их гарын мөнгөн аяга 1, дунд гарын мөнгөн аяга 3, тахилын мөнгөн жижиг цөгц, эрэгтэй хүний гар цүнх, заазуур зэрэг эд зүйлсийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.163.000 төгрөгийн хохирол учруулсан,

22. 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 57-21 тоотод оршин суух иргэн Т.Өрнөхбаярын өвлийн сууцны цонхоор орж “Самсунг” загварын 40 инчийн ЛСД зурагт, махны машин, загасны ком хэрэгсэл зэрэг эд зүйлсийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 626.940 төгрөгийн хохирол учруулсан,

23. 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 5-47 тоотод оршин суух иргэн Л.Адъяасүрэнгийн эзэмшлийн байшинд орж, дунд гарын бор манан хөөрөг, хар хөх өнгийн гадартай, саарал энгийн “I Раd R-4” сувдан зүүлт 2 ширхэг, сувдан ээмэг 1 ширхэг ком, хар хөх өнгийн шигтгээтэй мөнгөн бөгж, дунд гарын 4 ширхэг зэс аяга, 2 ширхэг цулгуй мөнгөн аяга, 20 см өндөртэй суумал Намсрай бурхан, эрэгтэй, эмэгтэй брэндийн 4 ширхэг үнэртэй ус, ногоон хаш чулуун хослол /ээмэг, зүүлт, бөгж/, орос чихэр 3 кг, орос шоколадны набор, ногоон, шаргал өнгийн эрэгтэй хүүхдийн цүнх, улаан хүрэн өнгийн 36 өмсгөлтэй эмэгтэй хүний пүүз, хар өнгийн “Жордан” брэндийн 35 өмсгөлтэй эрэгтэй хүүхдийн пүүз, богино эмэгтэй хүний савхин куртик зэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2.576.940 төгрөгийн хохирол учруулсан,

24. 2016 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Сонгинохайран дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 40-08 тоотод оршин суух Т.Ганбаатарын байнга амьдрах зориулалттай өвлийн байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “ТСЛ” загварын ЛСД зурагт, хүүхдийн хувцасны материал, хонины мах зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 682.000 төгрөгийн хохирол учруулсан,

25. 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоо 28-9 тоот Ү.Нэргүйн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн 42 инчийн зурагт, үнэртэй ус, бэлэн 100.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 472.000 төгрөгийн хохирол учруулсан,

26. 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбит 77-16 тоотод оршин суух иргэн Ч.Цолмондэжээгийн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч, “АСЕР” брэндийн хуучин хэрэглэж байсан нөүтбүүк 1 ширхэг, “Самсунг эс 2” маркийн гар утас 1 ширхэг, бэлэн 250.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 550,000 төгрөгийн хохирол учруулсан,

27. 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойт 67-20 тоот болох иргэн П.Пунсалын хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтэрч хүрэн модон 50-60 см урттай доороо мөнгөн тоногтой хуучны ташуур, 10-15 см урттай цул мөнгөн хуучны цөгц, цул мөнгөн эдлэлтэй эмээлийн даруулга 4 ширхэг, ягаан өнгийн пүүз 1 ширхэг, улбар шар өнгийн пүүз 1 хос, мөн сагсны өмсгөл 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2.020.000 төгрөгийн хохирол учруулсан,

28. 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо Орбит 61-4 тоотод оршин суух иргэн Э.Эрдэнэбаярын байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч, эрэгтэй хүний булган малгай, 60.000 төгрөгийг бэлнээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 220.000 төгрөгийн хохирол учруулсан,

29. 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 5-12 тоотод оршин суух иргэн М.Мөнхжаргалын байнга амьдрах орон байранд цонхыг эвдлэн нэвтрэн орж ээмэг, бөгж, гинж зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 85.000 төгрөгийн хохирол учруулсан,

30. 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 37-9 тоот Э.Ганбаатарын хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтэрч бага гарын мөнгөн аяга 3 ширхэг, куртик зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 290.000 төгрөгийн хохирол учруулсан,

31. 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 40-37 тоот болох иргэн Д.Даваацэрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтэрч хуучны мөнгөн хазаар, түрийвчинд байсан бэлэн 10.000 төгрөг, авдар дотор байсан "Самсунг эс-7” маркийн гар утас 1 ширхэг, мөн дэлгэц нь хагарсан "Самсунг” маркийн гар утас 1 ширхэг, хонины гулууз мах, мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 2.768.000 төгрөгийн хохирол учруулсан,

32. 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулаг 4-12 тоотод оршин суух иргэн С.Чойнямын байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлан авахыг завдсан,

33. 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 86 дугаар гудамжны 10 тоотод оршин суух иргэн Ц.Хишигдэлгэрийн байнга амьдах байшингийн цонхоор нэвтэрч, бор өнгийн пүүзэн гутал, Асер брэндийн нөүтбүүк зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 510.000 төгрөгийн хохирол учруулсан,

34. 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 110 дугаар гудамжны 11б тоотод оршин суух иргэн Г.Мөнхнасангийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн хормойн боолт, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, бусдад 430.000 төгрөгийн хохирол учруулсан,

35. 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 17-3 тоотод оршин суух Н.Оюундэлгэрийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч 32 инчийн "Елко” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

36. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 5-553 тоотод оршин суух хохирогч Б.Янжмаагийн эзэмшлийн хувийн байшинд нэвтэрч, түүний өмчлөлийн үйтэн хуаран хурган дотортой дээл, эмэгтэй мөнгөн бүс, монетон ээмэг 2 хос, мөнгөн ээмэг бөгж, мөнгөн бөгж 2 ширхэг, шар хуван хөөрөг зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 530.000 төгрөгийн хохирол учруулсан,

37. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилчиний 33 дугаар гудамжны 04 тоотод оршин суух иргэн Г.Оюунцэцэгийн эзэмшлийн Монгол гэрт буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн “Sharp” маркийн зурагт, "Элжи” маркийн гар утас, 3 кг хонины мах, бууз зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, бусдад 445.000 төгрөгийн хохирол учруулсан,

38. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 36 дугаар гудамжны 25 тоотод оршин суух иргэн Л.Баасанхүүгийн эзэмшлийн Монгол гэрт буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн "Самсунг” маркийн зурагт, 70 метрийн кабелын утас, хар өнгийн савхин куртик, үстэй дотортой дээл 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

39. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Овоотын 70-336 тоотод оршин суух иргэн Д.Отгоны байнга амьдрах орон байранд нэвтэрч "Самсунг Нөүт-3” гар утас, ганлин, шар манан хөөрөг, мөнгөн аяга, виски 1 шил зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.067.000 төгрөгийн хохирол учруулсан,

40. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 27-67 тоотод оршин суух иргэн Э.Бадранцацрахын эзэмшлийн өвлийн байшингийн цонхоор орж "Скайворт” загварын 49 инчийн лсд зурагт, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 770.000 төгрөгийн хохирол учруулсан,

41. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 17-15 тоотод оршин суух иргэн С.Билгүүний эзэмшлийн монгол гэрийн хаалгыг эвдэж “ТСЛ’ фирмийн 40 инчийн лсд зурагт 1 ширхэг, хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

42. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 33-33 тоотод оршин суух иргэн Б.Ууганцэцэгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч “ТСЛ” 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

43. 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 7 дугаар гудамжны 18 тоот С.Мөнгөнцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч монетон ээмэг 1 ширхэг, бөгж 2 ширхэг, гинж 1 ширхэг, мөнгөн аяга 4 ширхэг зэрэг эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 1.510.000 төгрөгийн хохирол учруулсан,

44. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 14-299 тоотод оршин суух иргэн Г.Адъяасүрэнгийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, марк тодорхойгүй Хятад улсад үйлдвэрлэгдсэн 32 инчийн ЛСД зурагт 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 225.000 төгрөгийн хохирол учруулсан,

45. 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 23 дугаар гудамжны 07 тоотод оршин суух иргэн Б.Чулуунцэцэгийн эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч “Sкуworth” фирмийн 42 инчийн лед зурагт 1 ширхэг, 16 GВ флаш диск, шаргал өнгийн арьсан дэлгэдэг гэртэй, мобикомын сим дугаар бүхий сим карттай “Самсунг галакси Эс-2” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 400.000 төгрөгийн шууд хохирол учруулсан,

46. 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тоосгоны 29-10а тоотод байрлах иргэн Д.Сод-Эрдэнийн эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг түлхэн орж "Самсунг” загварын 48 инчийн лсд зурагт 1 ширхэг, марк тодорхойгүй 46 инчийн лсд зурагт 1 ширхэг зэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан,

47. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тоосгоны 9-150б тоотод оршин суух иргэн Б.Пүрэвдоржийн эзэмшлийн өвлийн байшингийн вакум цонхыг түлхэн орж сэлэм 2 ширхэг, булган малгай 2 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бөгж 1 ширхэг, хуримын бөгж 1 хос, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн гинж 3 ширхэг, хутга 1 ширхэг, хүзүүний зүүлт 1 ширхгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч, бусдад 2.720.000 төгрөгийн хохирол учруулсан,

48. 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаянцагааны 5-2б тоотод оршин суух хохирогч Ч.Эрдэнэдалайн монгол гэрийн хаалгыг эвдэн орж 42 инчийн “Самсунг” загварын зурагт 1 ширхэг орчин цагийн манан чулуун хөөрөг 1 ширхэг, орны бүтээлэг, бэлнээр 60.000 төгрөг зэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

49. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 3-351 тоотод байрлах иргэн Х.Нямбаярын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу өвлийн сууцанд нэвтэрч, монетон хос бөгж, мөнгөн дөрвөлжин том цагаан шигтгээтэй бөгж, ээмэгний 2 хослол, мөнгөн гинж 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.607.680 төгрөгийн хохирол учруулсан,

50. 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 6-24 тоотод байрлах иргэн Б.Оюунбатын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу монгол гэрт нэвтэрч, 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг марк тодорхойгүй хар өнгийн зурагт зэрэг эд зүйлийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 368.000 төгрөгийн хохирол учруулсан,

51. 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин 1-2 тоотод байрлах иргэн Б.Уранцэцэгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу өвлийн сууцанд нэвтэрч, эрэгтэй хүний пүүз 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулсан,

52. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 6-07 тоотод оршин суух иргэн Д.Больсолийн эзэмшлийн хувийн байшинд нэвтэрч бэлэн 200.000 төгрөг, монетон бөгж ээмэгний хослол 2 ширхэг, мөнгөн ээмэг бөгж кулон хослол 2 ширхэг, дунд гарын манан хөөрөг, эмэгтэй булган шуба, эрэгтэй богино савхин куртик 2 ширхэг, монгол савхин эрэгтэй куртик 4 ширхэг зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2.143.900 төгрөгийн хохирол учруулсан,

53. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 42 дугаар гудамжны 01 тоот хашаанд байрлах иргэн Д.Ганболдын хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу өвлийн сууцны вакум цонхыг түлхэн дотогш нэвтэрч гэрээс дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн ээмэг бөгж, гинж бугуйвчны хос 1 ширхэг, хуучин цүнх 1 ширхэг бэлэн 170.000 төгрөг, 50 евро, 50 доллар зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, бусдад 787.079 төгрөгийн хохирол учруулсан,

54. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 11 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг КFС түргэн хоолны газрын нойлын өрөөний үүдэнд иргэн У.Энхбаатарын халааснаас Голомт банкны карт, биет 480.000 төгрөгтэй хэтэвчийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 499.900 төгрөгийн хохирол учруулсан,

55. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 60-13 тоот хашаанд байрлах хохирогч Ч.Энхтуяагийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн дотогш нэвтэрч, “Sharp” брэндийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 216.800 төгрөгийн хохирол учруулсан,

56. 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 57-10 тоот хашаанд байрлах иргэн С.Наранбаярын өвлийн байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтэрч, монетон гинж, пүүзэн гутал, хавар намрын гутал зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 865.000 төгрөгийн хохирол учруулсан,

57. 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 1 дүгээр гудамжны 19а тоотод оршин суух иргэн Б.Мөнхбаярын байнга амьдрах байшинд нэвтэрч, 40 инчийн “Sharp” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

58. 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 13-15 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 19 дүгээр гудамж, 23 тоотод байрлах Ж.Эрдэнэбаатарын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхны хаалт төмрийг эвдэн хууль бусаар нэвтэрч бугуйн цаг 8 ширхэг, эмэгтэй хүний түрийтэй гутал, саравчтай малгай зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 472.000 төгрөгийн хохирол учруулсан,

59. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тоосгоны 7-11 тоотод оршин суух иргэн Т.Мөнхчимэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн бөгж 4 ширхэг, гуулин очир 1 ширхэг, мөнгөн толь 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, хурганы арьс 14 ширхэг, торго 5 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, архи 6 шил, цахилгаан тень 1 ширхэг, бэлэн 200.000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.735.000 төгрөгийн хохирол учруулсан,

60. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хонхорын 8-228 тоотод оршин суух иргэн Д.Мөнх-Эрдэнийн монгол гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч “Самсунг” фирмийн 43 инчийн зурагт 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

61. 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тоосгоны 6-68 тоотод оршин суух иргэн Ц.Мөнхбаярын өвлийн байшингийн цонхоор хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, архи 1 ширхэг, вино 1 ширхэг, оргилуун дарс 1 ширхэг, бэлнээр 130.000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 483.000 төгрөгийн шууд хохирол учруулсан,

62. 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоо 32-11 тоот хашаан доторх Чинбаатарын эзэмшлийн граж болон агуулахад нэвтэрч С.Сүхбаярын “цахилгаанаар ажилладаг төмөр тасдагч, цахилгаан мулдок, дрилл, бензинээр ажилладаг цахилгаан насос” зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 660.000 төгрөгийн хохирол учруулсан,

63. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 3-291 тоотод оршин суух иргэн Б.Оюундалайн хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, орчин цагийн халтар манан хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 610.000 төгрөгийн хохирол учруулсан,

64. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Алтан-Овоо 11-26 тоотод оршин суух иргэн Ц.Сарантуяагийн байнга амьдрах зориулалттай хувийн сууцанд цонхыг онгойлгон хууль бусаар нэвтэрч, хаан сүйх хээтэй эрэгтэй хүний мөнгөн бөгж, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, 32 инчийн зурагт, даваа толгойтой, гуулин нуухтай шинэ цагийн хөөрөг, даалин, “Ниgо Воss” брэндийн 100 граммын хэмжээтэй үнэртэй ус, улаан хүрэн өнгийн хэт хутга, саарал өнгийн ус буцалгагчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 932.000 төгрөгийн хохирол учруулсан,

65. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Орбитын 74-23 тоотод оршин суух иргэн О.Бадамдоржийн Монгол гэрийн цоожийг довжоон доороо нуусан байсан түлхүүрээр нь онгойлгон хууль бусаар нэвтэрч, 6 ширхэг мөнгөн аягыг нууцаар, хууль бусаар, хулгайлан авч 720.000 төгрөгийн хохирол учруулсан,

66. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан Овоо 2-30 тоотод оршин суудаг иргэн Б.Баттүвшингийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн үүдний өрөөний жижиг цонхоор хууль бусаар нэвтэрч, “Самсунг Эс-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 170.000 төгрөгийн хохирол учруулсан,

67. 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 27-3 тоотод оршин суух иргэн Т.Зулаагийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж 39 инчийн шарп брэндийн зурагт, орны бүтээлэг, "Мега 870” маркийн гар утас зэргийг хууль бусаар хулгайлан авч, нийт 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн иргэн Д.Золжаргалын монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж бэлэн 30.500 төгрөг, дунд гарын мөнгөн аяга зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 180.500 төгрөгийн хохирол учруулсан,

68. 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс 5-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 2 дугаар гудамжны 12 тоотод иргэн Б.Ганбатын хариуцан үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 380 хүчдэлтэй кабелын утас 100 метр, 280 хүчдэлтэй компрессор, гар тасдагч, цахилгаан дрилл, багаж хийдэг байсан төмөр хайрцаг, утасгүй дрилл зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.007.000 төгрөгийн хохирол учруулсан,

69. 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 27 дугаар гудамжны 18 тоотод оршин суух Н.Энхжаргалын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтэрч монетон гинж, эрэгтэй куртик зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

70. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 11 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух иргэн Ж.Нарантуяагийн байнга амьдрах монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч 4 хүчтэнтэй гуйлан сувинер, алтан шаргал бугуйн цаг, 32 инчийн филипс загварын зурагт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 840.000 төгрөгийн хохирол учруулсан,

71. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 3 дугаар гудамжны 32 тоотод оршин суух иргэн П.Дэлгэрмаагийн байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч, мөнгөн аяга, хөөрөг, хуучин хөөрөг, мөнгөн бүс зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 535.000 төгрөгийн хохирол учруулсан,

72. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 24 дүгээр гудамжны 15 тоотод оршин суух иргэн Б.Ганзоригийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, бэлэн 20.000 төгрөг, шинэ цагийн улаан толгойтой хөөрөг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 70.000 төгрөгийн хохирол учруулсан,

73. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 41-62 тоотод оршин суух иргэн Ж.Ариунбуянгийн эзэмшлийн Монгол гэрт буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хурган дотортой дээл, соёрхол нэртэй архи 1 ширхэг, шар чингис нэртэй архи 1 ширхэг, дарс 2 ширхэг, цэнхэр өнгийн цүнх, хүүхдийн өлгий, угаалгын эд зүйлс зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 699.600 төгрөгийн хохирол учруулсан,

74. 2019 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 17 дугаар гудамжны 9 тоотод оршин суух иргэн Р.Сарантуяагийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, монетон бөгж 2 ширхэг, мөнгөн эдлэлүүд зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.840.000 төгрөгийн хохирол учруулсан,

75. 2019 оны 12 дугаар сарын 21-нээс 23-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овоо 7-17 тоотод суух иргэн Д.Цогтын байшингийн цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн “Наiег” брэндийн зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

76. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 13 дугаар гудамжны 23 тоотод оршин суух Д.Сүхбатын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

77. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 49-14 тоотод оршин суух иргэн С.Цэвэлмаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч бэлэн 35.000 төгрөг, 42 инчийн зурагт, цахилгаан тень, "Самсунг нөүт-4” загварын гар утас, гар утасны цэнэглэгч, 1 литр хэмжээтэй виски, архи 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга, чемодан, архи, 3 хайрцаг чихэр зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 707.600 төгрөгийн хохирол учруулсан,

78. 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 3-278 тоотод оршин суух иргэн Ч.Дагвасүмбэрэлийн байнга амьдрах орон байранд нэвтэрч "Нанжид 8 гэгээн” нэртэй судар, хос ээмэг, нэг ширхэг мөнгөн гинж, хайрцаг тамхи зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 910.500 төгрөгийн хохирол учруулсан,

79. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 92-22 тоот болох иргэн Э.Бямбацогтын хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтэрч дунд гарын 3 ширхэг мөнгөн аяга, жижиг архины мөнгөн аяга 1 ширхэг, 21 ширхэгтэй мөнгөн эрх, цагаан өнгийн хэт хутга, гаанс, бэлнээр 80.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

80. 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, 49 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух С.Мөнхжаргалын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоож цүүг эвдэн нэвтэрч 32 инчийн "Монел” маркийн зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

81. 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын задгай тоотод байрлах иргэн В.Батзоригийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч эмээл, 32 инчийн зурагт, битүү чанагч, модны хөрөө, үхрийн сур, мөнгөн ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3.405.000 төгрөгийн хохирол учруулсан,

82. 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 4-113 тоотод байрлах иргэн Т.Цэрэнгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтэрч савхин эрэгтэй куртик, 4 талтай булган малгай 2 ширхэг, ловуз малгай 2 ширхэг, эмэгтэй спорт хар куртик 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 525.000 төгрөгийн хохирол учруулсан,

83. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Хамбын задгайд оршин суух Я.Хандсүрэнгийн өвлийн байшингийн цонхоор орж монетон бөгж 1 ширхгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

84. 2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хангайн 83 дугаар гудамжны 27 тоотод оршин суух Л.Цэцэгсайханы монгол гэрийн цоожийг эвдэн орж, “Самсунг” маркийн 42 инчийн зурагт, цахилгаан дрилл зэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 407.000 төгрөгийн хохирол учруулсан,

85. 2020 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 3-79 тоотод байрлах иргэн Н.Отгонбаярын монгол гэрийн цоожийг эвдэн хөнжил, чемодан, модон бөглөөт нэртэй 1 литрийн архи, Лекор нэртэй виски 3 ширхэг, "Жонни волкер” нэртэй виски 1 ширхэг, 0.5 литрийн вино 4 ширхэг, сөжү, сакэ архи тус бүр 1 ширхэг, "Талын хар” нэртэй 0,5 литрийн архи 1 ширхэг, “Danzka” нэртэй архи 1 ширхэг, 0,75 литрийн Шар чингис зэрэг эд зүйлийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 714.473 төгрөгийн хохирол учруулсан,

86. 2020 оны 2 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 54 дүгээр гудамжны 12 тоогод байрлах иргэн Э.Өлзийбаярын монгол гэрийн цоожийг эвдэн орж, мөнгөн бүс 1 ширхгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 55.000 төгрөгийн хохирол учруулсан,

87. 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 4 дүгээр гудамжны 26 тоот хашаанд оршин суух иргэн Х.Баярбатын монгол гэрийн цоожийг эвдэн орж, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

88. 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 10-16 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 23 дугаар гудамжны 25б тоот хашаанд оршин суух иргэн Н.Батзоригийн байшингийн цонхоор нь орж, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, монетон хос ээмэг, "Самсунг Жи-8”, "Самсунг Эс-6”, "Луна” загварын гар утас тус бүр 1 ширхэг, шинэ үеийн хөөрөг, бугуйн цаг, жижиг гар камер 1 ширхэг зэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.711.900 төгрөгийн хохирол учруулсан,

89. 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 58-01 тоотод оршин суух иргэн Ж.Мэндбаярын өвлийн байшингийн цонхоор орж, "Самсунг” загварын 32 инчийн ЛСД зурагт, ногоон өнгийн хөөрөг зэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 310.000 төгрөгийн хохирол учруулсан,

90. 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 8-аас 21 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамжны 24 тоотод оршин суух Ц.Алтан-Оргилын монгол гэрийн цоожийг эвдэн орж, БСБ загварын 32 инчийн зурагтыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 260.000 төгрөгийн хохирол учруулсан,

91. 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 13-22 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 8 дугаар гудамжны 1 тоотод оршин суух Б.Нармандахын монгол гэрийн цоожийг эвдэн орж, “Самсунг” загварын 42 инчийн зурагт, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хос булган шуба, 42 размерын эрэгтэй хүний 1 хос гутал зэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.890.000 төгрөгийн хохирол учруулсан,

92. 2020 оны 3 дугаар сарын 12-ноос 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 82 дугаар гудамжны 01в тоотод оршин суух иргэн А.Сармандахын эзэмшлийн хувийн байшингийн цонхоор орж, 4 хос гутал, шинэ хүрэн өнгөтэй арьсан гутал 1 хос, жижиг гарын хөөрөг, "Адидас” цүнх, "Самсунг Эс-6” загварын гар утас, “Айфоне-5” загварын гар утас зэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 618.000 төгрөгийн хохирол учруулсан,

93. 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 12 дугаар гудамжны 18 тоот хашаанд оршин суух Х.Даваахүүгийн хаалганы цүүг эвдэн орж, “Самсунг” загварын 60 инчийн ЛСД зурагтыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 889.000 төгрөгийн хохирол учруулсан,

94. 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 7 дугаар гудамжны 100 тоот хашаанд оршин суух иргэн О.Цэндсүрэнгийн эзэмшлийн өвлийн орон сууцны хаалгыг эвдэн орж "Леново” загварын саарал өнгийн зөөврийн компьютер, циркон шигтгээтэй мөнгөн бөгж, алтан ээмэг 1 хос, шаргал өнгийн бугуйн цаг, дунд гарын мөнгөн аяга, хөөрөг, хар өнгийн эмэгтэй хүний савхин куртик, бэлэн 650.000 төгрөг, 250 ам.доллар, 2.500 рубль зэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 3.355.627 төгрөгийн хохирол учруулсан,

95. 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 21 дүгээр гудамжны 1а тоотод оршин суух иргэн П.Билэгсайханы цоожтой байсан монгол гэрт нэвтэрч усан манан хөөрөг, мөнгөн хазаар зэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

96. 2020 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 50 дугаар гудамжны 13 тоотод оршин суух иргэн Ч.Соёлмаагийн байшингийн цонхоор орж их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, туулайны дүрстэй жижиг мөнгөн аяга тус бур 1 ширхэг, эрэгтэй өмсгөлтэй булган малгай, мөнгөн ээмэг, зүүлт зэргийг хун байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 980.000 төгрөгийн хохирол учруулсан,

97. 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 6 дугаар гудамжны 31 тоотод оршин суух Н.Эрдэнэцэцэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, “Тошиба” маркийн 42 инчийн зурагтыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 679.000 төгрөгийн хохирол учруулсан,

98. 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 24-10 тоотод оршин суух А.Алтантуяагийн амьдардаг байшингийн вакум цонхыг түлхэх байдлаар нэвтрэн орж өөрийн өмсөж явсан пүүзээ орхин иргэн А.Алтантуяагийн гэрээс нөхрийнх нь пүүзийг өмсөж “Самсунг” маркийн 1 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 119.900 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Г нь:

99. Ч.Бтэй бүлэглэн “Дөрвөн хүү” хүнсний дэлгүүрт манаачаар ажиллаж байхдаа 2018 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 45-1-4а тоотод “Дөрвөн хүү” хүнсний дэлгүүрийн цонхоор орж "Хар чингис” нэртэй архи 1 шил, 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утасны нэгж, цэнэглэгч, карт зэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 215.800 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн дэлгүүрээс үргэлжилсэн үйлдлээр 780.450 төгрөгийн үнэлгээтэй архи, дарс, компот, бохь зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан,

100. Ж.Алтанболд, Б.Хишигдорж нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 4- ний өдөр 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, "Парк хаус”-ын 2 дугаар байрны 102-81 тоотод оршин суух иргэн П.Чимэддоржийн гэрийн хаалгыг түлхүүрээр онгойлгон бэлэн 1.120.000 төгрөг, Затзипд загварын 1 ширхэг, "НР” загварын 2 ширхэг зөөврийн компьютер, цэнхэр өнгийн цүнх, зурагтын удирдлага 2 ширхэг, “Seiko” маркийн цагаан өнгийн металл оосортой бугуйн цаг, хар өнгийн зургийн аппарат, 2 шил архи зэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2.491.000 төгрөгийн хохирол учруулсан,

101. Б.Мтэй бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 13 дугаар гудамжны 406 тоотод оршин суух Ө.Мөнхтогоогийн байшинд хууль бусаар орж, “Самсунг” загварын 42 инчийн ЛСД зурагтыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 336.000 төгрөгийн хохирол учруулсан,

102. Б.Мтэй бүлэглэн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр байрны 00 тоотод оршин суух иргэн Н.Батаагийн гэрийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 43 инчийн “Самсунг” телевизор, 12 утастай гитар, 1 литрийн Шотланд виски зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 922.200 төгрөгийн хохирол учруулсан,

103. Б.Мтэй бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Визарт констракшны 18-А байрны 06 тоотод оршин суух хохирогч Ж.Доржпүрэвийн гэрийн тагтаар нэвтэрч “LG” загварын 40 инчийн ЛСД зурагт, савхин куртик, 3 граммын 1 хос мөнгөн ээмэг, 100 евро зэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 738.660 төгрөгийн хохирол учруулсан,

104. Б.Мтэй бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Шүхэртийн 1-26 тоот хашаанд амьдардаг М.Гансүхийн гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 1 ширхэг "Самсунг” маркийн 21 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт 1 ширхэг бор өнгийн шүрэн толгойтой чулуун хөөрөг 1 ширхэг, ээмэг, бөгж, кулоны хар шигтгээтэй мөнгөн 3 хос, сувдан шигтгээтэй 3 хос зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 318.000 төгрөгийн хохирол учруулсан,

105. Б.Мтэй бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 11-284 тоотод оршин суух хохирогч О.Оргодолын монгол гэрийн хаалгыг эвдлэн орж, “Санни” загварын 32 инчийн ЛСД зурагтыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 192.000 төгрөгийн хохирол учруулсан,

106. Б.Мтэй бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26 дугаар гудамжны 659 тоотод оршин суух хохирогч Д.Өлзийдэлгэрийн байшингийн цонхыг хагалан орж “Аsus” загварын зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга, гар дрилл, хүзүүний монетон зүүлт, савхин куртик, зөөврийн компьютерийн цүнх, арьсан гэртэй гар хийцийн хутга зэрэг эд зүйлсийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 938.100 төгрөгийн хохирол учруулсан,

107. Ч.Лхагвабаяртай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 58 дугаар гудамжны 01 тоот хашаанд оршин суух хохирогч С.Алтанцэцэгийн байшинд хууль бусаар орж “ВSВ” загварын 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, “Лено” гэсэн бичигтэй хар өнгийн СД тоглуулагч, чемодантай хувцас, хар хөх өнгийн куртик, эрэгтэй хүний урт савхин куртик, халаагуур зэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 336.000 төгрөгийн хохирол учруулсан,

108. Х.Бтай бүлэглэн 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 13-01А тоотод оршин суух Л.Дашцэнгэлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, “ТСL’ загварын 29 инчийн зурагт, “Getawin” загварын зөөврийн компьютер зэргийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 402.000 төгрөгийн хохирол учруулсан,

109. М.Төрбаттай бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хамбын 1-14 тоотод оршин суух иргэн А.Солонгын монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч, 40 инчийн “Самсунг” маркийн зурагтыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 437.400 төгрөгийн хохирол учруулсан,

110. М.Төрбаттай бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Горхийн 3-5а тоотод оршин суух иргэн Ж.Энхбаатарын монгол гэрийн хаалганы цүүг эвдэн орж, 32 инчийн “ТСЛ” маркийн хавтгай дэлгэцтэй зурагт, Тоз-8 калибрь маркийн галт зэвсэг зэргийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсны улмаас бусдад 968.000 төгрөгиин хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Н.Г нь:

Ч.Даваатай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Цэцэг” зочид буудлын дэргэд иргэн Ш.Батбилэгийг түлхэж унагаах, хөлөөрөө өшиглөх зэргээр хүч хэрэглэж, түүний өмчлөлийн "Самсунг галакси Эс-2” загварын гар утсыг хууль бусаар авсны улмаас бусдад 180.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн,

 Н.Г нь ганцаараа үйлдлээр 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Оргилболдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж нүүрэн тус газар нь цохиж монетон бөгж, өргөн мөнгөн гинж, ЛЖ маркийн гар утас зэрэг 620.000 төгрөгийн эд зүйлсийг дээрэмдэн авсан,

2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын 4 дүгээр гудамжны 4 тоотод иргэн С.Лхагвасүрэнгийн гэрт түүний эзэмшлийн "Самсунг А-50” загварын гар утсыг "утсаар чинь яриад өгье” гэж хуурч шилжүүлэн авсны улмаас бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 07 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Дүүргийн Засаг даргын тамгын газрын байрны зүүн урд талд авто зам дээр түр асаалттай орхисон байсан иргэн Н.Норовцэрэнгийн эзэмшлийн 01-71 УНӨ улсын дугаартай "Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яваад хашлага мөргүүлж, улмаар жолоочийн эсрэг талын урд купер, их гэрэл, урд салхины шил, обуд, керлан, лонжром зэрэг эд зүйлсийг нь эвдэлж, бусдад 1.263.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 цэргийн ангийн 1-29в тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Цацралын нүүрэн тус газар нь тохойгоороо цохиж, мөн хацар луу нь гараараа алгадаж, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.М нь ганцаараа үйлдлээр 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 12 дугаар гудамжны 518б тоотод оршин суух иргэн Б.Болормаагийн гэрээс "Фунай” загварын зурагтыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, 399.400 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Дүүргийн 6 дугаар гудамжны 302 тоотод оршин суух иргэн Т.Оргилболдын гэрээс “ЗНагр” загварын 39 инчийн зурагтыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 412.740 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.М, Г.Э нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 30- ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Сургуулийн 01 дүгээр гудамжны 21 тоотод оршин суух хохирогч Б.Алтанчимэгийн монгол гэрийн хаалганы хатавчийг эвдлэн орж “Sony” загварын 32 инчийн ЛСД зурагт, 1 хос мушгиа хэлбэртэй монетон ээмэг, цэнхэр өнгийн сапиран шигтгээтэй мөнгөн хос ээмэг, мөнгөн гинж, цагаан өнгийн циркон шигтгээтэй мөнгөн бөгж зэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 483.200 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Э, Д.Ч, А.М нар нь бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны гадаа ил зогсоол дээр байсан хохирогч Л.Галмандахын эзэмшлийн Тоёота “Рав-4” маркийн 50-19 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, дотроос нь хард диск, флаш диск, сүлд модны тоглоом, цүнхтэй зөөврийн компьютер зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 245.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Гийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

Ч.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

Д.Ч, А.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Х.Б, Б.М, Г.Э нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Н.Г нарын 7 хүнд холбогдох эрүүгийн 1908058540100 дугаартай хэргийн шүүгдэгч Н.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч Б.Янжмаа, Л.Цэцэгсайхан нарын эд хөрөнгийг хулгайлсан гэх түүнд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн 1908057240170 дугаартай “...2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 5-553 тоотод оршин суух хохирогч Б.Янжмаагийн эзэмшлийн хувийн байшинд нэвтэрч, түүний өмчлөлийн үйтэн хуаран хурган дотортой дээл, эмэгтэй мөнгөн бүс, монетон ээмэг 2 хос, мөнгөн ээмэг бөгж, мөнгөн бөгж 2 ширхэг, шар хуван хөөрөг зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 530.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх, мөн эрүүгийн 1908058260641 дугаартай “...2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хангайн 83 дугаар гудамжны 27 тоотод оршин суух Л.Цэцэгсайханы монгол гэрийн цоожийг эвдэн орж “Самсунг” маркийн 42 инчийн зурагт, цахилгаан дрилл зэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 407.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Бэсүд овгийн Доржжигжидийн Чинтулга, Боржигон овгийн Агваанрэнцэнгийн Маргад-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч Боржигин овгийн Нэргүйн Ганзоригийг “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар ганцаараа болон бусадтай бүлэглэж хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

мөн ганцаараа болон бусадтай бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд,

шүүгдэгч Шар овгийн Чинбатын Буянхишигийг “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

шүүгдэгч Харчин овгийн Бат-Өлгийчулууны Мишээл, Дарам овгийн Гантөмөрийн Эрболд, Бэсүд овгийн Хорлоогийн Батсуурь, Бэсүд овгийн Доржжигжидийн Чинтулга, Боржигон овгийн Агваанрэнцэнгийн Марал-Эрдэнэ нарыг давтан үйлдлээр, бүлэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72.1 дүгээр зүйлийн 72.1.2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн” үндэслэлээр шүүгдэгч Г.Э, Д.Ч, А.М, С.Батсуурь нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

шүүгдэгч Н.Гийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Б.Мийг 2020 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалт, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 40 хоногийн хорих ял, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 56 хоногийн хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 45 хоногийн хорих ялуудыг нэмж нэгтгэн, хүнд ялтай хорих ялын дээд хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр түүний биечлэн эдлэх хорих ялыг 12 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г, Ч.Б, Б.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гийн цагдан хоригдсон 1015 хоног, шүүгдэгч Ч.Бийн цагдан хоригдсон 4 сар 23 хоног, шүүгдэгч Б.Мийн цагдан хоригдсон 7 хоногийг тус бүр тэдний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас нь хасаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч А.М, Д.Ч, Г.Э, Б.М нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Г нь хохирогч Ш.Батбилэг, С.Чойням нарт төлөх төлбөргүй, хохирогч Б.Цацрал нэхэмжлэх зүйлгүй гэснийг, мөн шүүгдэгч А.М, Д.Ч, Г.Э, Х.Б нар нь тус бүр 7 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар үйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батсууриас 144.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Дашцэнгэлд, шүүгдэгч Б.Мийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын барьцааны хөрөнгийн “Төрийн сан” банкны 100900005407 дугаарын дансанд 2021 оны 1 дүгээр сарын 22, 27-ны өдөр хэсэгчлэн байршуулсан 2.035.250 төгрөгөөс хохирогч Ө.Мөнхтогоод 168.000 төгрөг, хохирогч Н.Батаад 461.100 төгрөг, хохирогч Ж.Доржпүрэвт 369.300 төгрөг, хохирогч М.Гансүхэд 159.000 төгрөг, хохирогч О.Оргодолд 138.000 төгрөг, хохирогч Д.Өлзийдэлгэрт 496.550 төгрөг, хохирогч Б.Алтанчимэгт 241.600 төгрөг, хохирогч Т.Оргилболдод 1.680 төгрөгийг тус тус олгохыг, шүүгдэгч Н.Гоос 87.473.957 төгрөгийг гаргуулж шийтгэх тогтоолын хавсралтад заасан нэр бүхий хохирогч нарт олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоёр ширхэг компакт дискийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Г, Ч.Б, Б.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч А.М, Д.Ч, Г.Э, Х.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Би өвчтэй эх болон бага насны хүүхдийнхээ хамт амьдардаг. Гэмт хэрэг үйлдсэн 2017 оноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд дахин гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй. Миний төрсөн эх Ч.Байгалмаа нь 2016 онд тархины мэс засалд орсон бөгөөд одоогоор мартах өвчтэй. Миний төрсөн хүүхэд М.Нямбаяр нь 4 нас 5 сартай бөгөөд миний өвчтэй эх асарч байгаа тул миний бие 2017 оноос өдийг хүртэл “Эмээлт” захын махны үйлдвэрт ажиллаж өөрийн эх, хүү хоёроо тэжээдэг. Иймд ард үлдсэн өвчтэй эх болон бага насны хүүхэд хоёр хэцүү байгаа тул өрх толгойлсон эцэг миний энэ хүсэлтийг харгалзан үзэж, одоогийн авсан хорих ялыг тэнсэн харгалзах ялаар өөрчилж миний амьдралд тус болно уу.” гэжээ.

Шүүгдэгч Н.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Учир нь, Нийслэлийн Цагдаагийн газрын эрүүгийн тасгийн ахлах дэслэгч Золбоо нь 14-н хэргийг хэлсээр будилж, хууль бусаар хүлээлгэн зам шалгалтаар авч явахгүйгээр хохирлын тал хувийг надад өгнө гэж амлаж цагдан хорих 461 дүгээр ангид байхад биечлэн уулзсан. Мөн тус ангийн нэрийн дансанд мөнгө хийсэн нь үнэн. Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хэлтсийн ахлах дэслэгч Бөхбат, Уламбаяр нарын эрүүгийн төлөөлөгч нар надад “мөнгө өгье, ямар нэгэн асуудал гарвал хорихгүй” гэж хэлж 10-н хэрэг /хулгайн/ өгсөн. Намайг 461 дүгээр ангид хоригдож байх хугацаанд үйлдэгдсэн хэргүүд, мөн хуруу гарын хээний дардас таардаггүй байдаг. Өөр хоёр хүний гарын дардас нь таарсан баримттай хэргийг надад тулгасан байна. Тиймээс уг 37-н хэргийг хүлээхийг татгалзаж байна. Хавтаст хэргүүд дунд “Сүү” ХХК-ийн хэргийг Отгонбат, Нара, Гоорий гэх хүмүүстэй хамт үйлдсэн байдаг. Гэвч хяналтын камерын бичлэгтэй байхад уг хэргийг хамт үйлдсэн хүмүүсийг прокурор хэрэгт татдаггүй, хохирлыг хуваахгүй байна. Мөн хохирогч П.Чимэддоржтой холбоотой хэргийн хувьд Хишигдорж, Алтанболд нарын хамт үйлдсэн нь нотлох баримтаар нотлогддог. Камерын бичлэгтэй байсаар байтал хэрэгт холбогдолгүй гэж прокурор үзсэн.

Миний үйлдсэн хэргийн хохирлын хэмжээг хавтас хэргийн материалд зөрүүтэй байна. Жишээ нь, хохирогч О.Цэндсүрэнгийн зөөврийн комьпютерийг хүлээлгэн өгсөн байгаа. Хохирогч Д.Даваацэрэн нь мөнгөн хазаар гэж үнэлүүлсэн нь мөнгө биш пойлус байснаар хохирлыг хэвээр үнэлсэн. Энэ мэтчилэн бодит байдалтай нийцэхгүй хохирлыг тусгаж байгааг эс зөвшөөрч байгаа. Мөн шийтгэх тогтоолын хавсралт болох хохирлын тооцоонд хохирогч С.Алтанцэцэгийн хохирлыг бүрэн төлсөн баримт бүхий байдал хохирогч Д.Баатарын эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн байдаг. Хохирогч А.Солонго нь хохирлыг хам хэрэгтэнд хуваагаагүй гэх зэрэг.

Мөрдөн байцаах үйл ажиллагааны хүрээнд хоригдож байсан хоног хугацаа нь дутуу бодогдсон байгааг дахин хянаж шалгуулах хүсэлтэй байна. Хориотой байсан хугацаа 2014 оны 8 дугаар сарын 14-нөөс 11 дүгээр сарын 13-ныг хүртэл, 2014 оны 12 дугаар сарын 22-ноос 2015 оны 2 дугаар сарын 22-ныг хүртэл, 2015 оны 3 дугаар сарын 19-нөөс 7 дугаар сарын 20-ныг хүртэл, 2015 оны 9 дүгээр сарын 26-наас 2016 оны 1 дүгээр сарын 25-ныг хүртэл, 2016 оны 2 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 20-ныг хүртэл, 2016 оны 5 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 26-ныг хүртэл, 2016 оны 11 дүгээр сарын 7-ноос 12 дугаар сарын 27-ныг хүртэл, 2019 оны 4 дүгээр сарын 12-ноос 11 дүгээр сарын 4-нийг хүртэл, 2020 оны 6 дугаар сарын 3-наас 2021 оны 1 дүгээр сарын 29-нийг хүртэл хоригдсон. Энэ цагдан хоригдсон хугацааг нийт 1015 хоног гэж бодож үзжээ. Хавтас хэргийн материалд тусгагдаагүй 2016 оны 8 дугаар сарын 15-наас 25-ныг хүртэл, 2020 оны 1 дүгээр сарын 9-нөөс 2 дугаар сарын 20-ныг хүртэл 72 цагаар 1 удаа, 48 цагаар 2 удаа хоригдсон байдлыг миний эдлэх ялд оруулж өгнө үү.

Хавтаст хэргүүд дунд миний аваагүй эд зүйлс нэмэгдэж орсон байдал нь хохирлын хэмжээг нэмэгдүүлж хуулийн байгууллагын албан хаагч нар /эрүүгийн төлөөлөгч, прокурор/ хэрэг хүлээлгэн өгөх, ял тохиролцох, 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр цагдан хорих 461 дүгээр ангид байхад прокурор Т.Мөнх-Амгалан надад “7 жил 6 сар хорих ял өгнө” гэж төөрөгдөлд оруулж, 9 дүгээр сарын 28-нд прокурор Б.Оюунцэцэг ирж “Т.Мөнх-Амгалан прокурортой тохирсон тохироо хэвээрээ шүү” гэж хэлсэн. 37 хэргээс 35 хэргийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөнхжаргал, Эрдэнэцэцэг гэх хохирогчтой хэргийг үйлдсэн. Үүнтэй андуурч бичсэн байсандаа уучлал гуйж байна. 24 дүгээр хавтаст хэргийн 37 дугаар талд 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Отгонбаяр гэх хохирогчтой хэрэг үйлдсэн гэсэн байдаг. Гэрчийн мэдүүлэг өгөхдөө 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөртэй андуурсан. Уг хэрэг нь намайг цагдан хориотой байхад үйлдэгдсэн хэрэг юм. Гэрч Буянбатын өгсөн мэдүүлэг 24 дүгээр хавтаст хэргийн 234 дүгээр талд авагдсан. Отгонбаяр нь 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө манайд хулгай орсон” гэж гэрчээр мэдүүлэг өгсөн. Хамуудтай цуг үйлдсэн хэргийн хохирлыг хувааж тооцоогүй, ганц над дээр хохирлыг тооцсон. Хохирогч Б.Баатарын 918.000 төгрөгийн эд зүйлийг буцааж өгөөд 202.000 төгрөгийн хохирол үлдэх ёстой байсан. Гэтэл 727.320 төгрөг үлдсэн гэж үзсэн. Т.Мөнхчимэг гэх хохирогчтой хэрэгт 1 ширхэг тень, 2 ширхэг бөгж авсан. Гэтэл хохирлыг 1.735.000 төгрөг гэж үзсэн. Шийтгэх тогтоолд 1.910.000 төгрөг болж нэмэгдсэн. Ямар учраас хохирлын хэмжээ нэмэгдсэн нь тодорхойгүй. Л.Алтанцэцэг гэх хохирогчтой хэргийн хохирол 216.000 төгрөгийг Лхагвабаяр бүгдийг нь барагдуулсан. Гэтэл хохирлыг нэхэмжилсэн. Гомбоцэрэн гэх хохирогчийн нөүтбүүкийг буцаан өгсөн байхад хохирлын хэмжээнээс хасагдаагүй. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялын талаар маргаагүй, хохирол барагдуулсан учраас тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэсэн агуулгаар бичгээр давж заалдах гомдол гаргасан үүнийгээ дэмжиж байна. Б.Мийн сүүлийн үйлдэл нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байдаг. Нийт 8 удаагийн үйлдлийн 6 нь бүлэглэж, 2 удаагийн үйлдлийг дангаар үйлдэж 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Өнөөдрийн байдлаар 6 сар 7 хоногийн хорих ялыг эдэлсэн. 7 хоног цагдан хоригдсон хугацааг шийтгэх тогтоолоор эдлэх ялаас хасч шийдвэрлэсэн. Нийт 6 сар 14 хоногийн ялыг эдэлсэн. 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хэрэг үйлдсэн бол уг хуульд хамруулна” гэж заасан. Мөн уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасан. Б.М нь гэм буруугаа шууд хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргадаггүй. Нэр бүхий хохирогч нарт учирсан хохирлыг шүүхийн хохирлын санд байршуулсныг хохирогч нарт олгохоор шүүхийн шийдвэр гарсан. Иймд Б.Мд оногдуулсан хорих ялаас үлдэх 1 жил 11 сар 16 хоногийн хугацааг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Н.Г, Ч.Б, Х.Б нарын өмгөөлөгч Ч.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Н.Гийн хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн гомдлыг дэмжиж байна. 35 хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй гэж үздэг. “Сүү” ХК-ийн байранд нэвтрэн орсон камерын бичлэг байдаг. Өмнө нь анхан шатны шүүхээс уг хэргийг тухайн бичлэг дээрх үйл баримтыг шалгах шаардлагатай гэж үзэн прокурорт буцааж шийдвэрлэсэн боловч уг ажиллагаа хийгдээгүй. Чимэддорж гэх хохирогчийн гэрт орсон, 2.491.000 төгрөгийн хохиролтой хэрэгт Хишигдорж, Алтанболд хоёртой хамт үйлдсэн камерын бичлэг байдаг боловч нөгөө 2 этгээдийг нь шалгаагүй. Цэндсүрэн, Даваадорж, Даваацэрэн, Баатар гэх хохирогч нарын хохирлыг буцаан төлсөн байхад төлөөгүй мэтээр хохирлын хэмжээнд оруулсан. Цагдан хориотой байхад нь үйлдэгдсэн хэргүүдийг дахин шалгах шаардлагатай. Иймд хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх ёстой. Х.Батсуурийн хувьд анхан шатны шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан. 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Э, Д.Ч нарын өмгөөлөгч А.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгч А.Марал-Эрдэнийн өмгөөлөгч Д.Очирваань тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. А.М нь 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр үйлдсэн нэг үйлдэлтэй. 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, уг хуулийн 72.1 дүгээр зүйлийн 72.1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэлтэй болсон.” гэв.

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Г нь дээрх 37 хэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүхээс цагдан хоригдож байх хугацаанд гарсан 2 үйлдлийг нь хэрэгсэхгүй, үлдсэн хэргүүдэд нь гэм буруутайд тооцож ял оногдуулж шийдвэрлэсэн. Уг хэргүүдэд ял оногдуулж шийдвэрлэхдээ яллагдагчийн мэдүүлэг, түүнийг газар дээр нь шалгасан ажиллагааг хууль зүйн үндэслэлтэй, хуульд заасан дүрэм журмын дагуу явагдсан, нотлох баримтыг үнэлэх боломжтой гэж үзэн ял оногдуулсан. “Сүү” ХК гэх хохирогчтой хэрэгт анхан шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэж байсан. Н.Гоос дахин мэдүүлэг авсан, уг ажиллагаанд миний бие өөрөө оролцсон. Тэгэхэд Н.Г нь “уг байгууллагад ганцаараа орсон, тухайн этгээдүүдийг танихгүй” гэсэн мэдүүлгийг өгсөн. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Н.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөд бага ял оногдуулахыг хүссэн. Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлээгүй учраас Н.Гтой ял тохиролцсон удаа байхгүй. Баатар гэх хохирогчийн 727.000 төгрөгийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн, анхан шатны шүүх техникийн шинжтэй алдаа гаргасан. Энэ хэрэг нь 202.000 төгрөгийн хохиролтой хэрэг байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх заалтын “...Л.Цэцэгсайхан гэсний араас Л.Болортунгалаг” гэж нэмэлтээр, 8 дахь заалтын шүүгдэгч Ч.Б, Б.М нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын 6 дахь заалтын “Шүүгдэгч Б.Мийг 2020 оны...” гэснийг “Шүүгдэгч Б.Мийг 2002 оны...” гэж, 11 дэх заалтын “...87.473.957...” гэснийг “...85.589.257...” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

4. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолоор Н.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Бт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, түүнийг нэн даруй сулласугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 16 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, түүнийг нэн даруй сулласугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч Ч.Б нь оршин сууж байгаа газраа буюу Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 33 дугаар гудамжны 13 тоотыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр өөрчлөх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүргийг магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтад заасан хугацаагаар тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч Б.М нь оршин сууж байгаа газраа буюу Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Төмөр замын 8 дугаар гудамжны 2 тоотыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр өөрчлөх, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүргийг магадлалын тогтоох хэсгийн 3 дахь заалтад заасан хугацаагаар тогтоосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Ч.Б, Б.М нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулсугай.      

10. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ