| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2023/00290/И |
| Дугаар | 153/ШШ2023/00353 |
| Огноо | 2023-06-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 153/ШШ2023/00353
2023 06 14 153/ШШ2023/00353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалант суманд байрлах, “******* *******” ХХК-ийн Ховд салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Эрдэнэбүрэн сумын Хар-Ус багт оршин суух, ******* овогт *******ын *******, ******* ******* овогт *******гийн ******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэг 24,428,418.98 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 153/2023/00290/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
/Хариуцагч нарын хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно./
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.*******, Б.******* нар нь нэхэмжлэгч "ХААН Банк" ХХК-тай 2020 оны 11 дугаар сарын 06- ны өдрийн тоот Зээлийн гэрээ байгуулж 25,000,000.00 /Хорин таван сая / төгрөгийг, жилийн 12%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Дээрх Зээлийн гэрээний барьцаанд 2020 оны 11 дугаар сарын 06-ны өдрийн , тоот Барьцааны гэрээ байгуулж: 1. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 5-р баг, Хар ус 1-р гучид 3 гудамж 7 тоот хаягт байрлалтай 500 м.кв талбай бүхий дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, 2. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 2-р баг, Системийн талбайд байрлалтай 50000 м.кв талбай бүхий дугаартай эзэмших эрхтэй газар, 3. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 2-р баг, Бандийн талбайд байрлалтай 30000 м.кв талбай бүхий дугаартай эзэмших эрхтэй газар, 4. улсын дугаартай, арлын дугаартай MITSUBISHI LANCER загварын 1999 оны мөнгөлөг суудлын машин 5. улсын дугаартай арлын дугаартай KIA.FRONTIER загварын 2000 оны цагаан өнгийн ачааны машин 6. Бариа гэр болон цахилгаан бараа тус тус барьцаалсан. Зээлдэгч нар нь 2020 оны 11 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ202045703995 тоот зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 3 дугаар сарын 29-ны байдлаар үндсэн төлбөрт 1,191,023.97 төгрөг, зээлийн хүүнд 589,726.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0 төгрөг нийт 1,780,750 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан ч хариуцагч буюу зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, зээл төлөгдөхгүй байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлдэгч нар нь 2020 оны 11 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ202045703995 тоот зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 23,808,976.03 төгрөг, зээлийн хүү 563,724.68056 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 55,718.27 төгрөг, нийт 24,428,418.98 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч нараас 2020 оны 11 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ 202045703995 тоот зээлийн гэрээний үүрэгт 24,428,418.98 төгрөг гаргуулах, Зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд дараах барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах: Үүнд: 1. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 5-р баг, Хар ус 1-р гучид 3 гудамж 7 тоот хаягт байрлалтай 500 м.кв талбай бүхий Г-1617000004 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, 2. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 2-р баг, Системийн талбайд байрлалтай 50000 м.кв талбай бүхий Э-1616000015 дугаартай эзэмших эрхтэй газар, 3. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 2-р баг, Бандийн талбайд байрлалтай 30000 м.кв талбай бүхий дугаартай эзэмших эрхтэй газар, улсын дугаартай, арлын дугаартай MITSUBISHI LANCER загварын 1999 оны мөнгөлөг суудлын машин улсын дугаартай KN3HAP734Y K000756 арлын дугаартай KIA.FRONTIER загварын 2000 оны цагаан өнгийн ачааны машин Бариа гэр болон цахилгаан бараа зэрэг болно гэв.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогт ******* миний бие нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хаан *******наас 25,000,000 төгрөгийн зээл авсан. Энэ мөнгийг хаврын тариалалт буюу талбайн гадуурх тор хийх, газар хагалуулах, ногооны үр бордоо гэх мэт зүйлсэд зарцуулсан. Гэвч 2 жил дараалан буюу 2021, 2022 онуудад ган гачиг болсны улмаас ургац авч чадахгүй ургацаа бүгдийг нь алдсан. Би өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй тул нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй байна. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай нөхөр болох Б.******* нь ******* *******наас 25,000,000 төгрөгийн зээл авсан. Зээл авахад хамтран зээлдэгчийн гарын үсэг хэрэгтэй гэсэн тул би гарын үсэг зурсан. Уг мөнгийг манай нөхөр ногоо тарихдаа бүгдийг нь зарцуулсан. Гэв 2 жил дараалан ган гачиг болж ургацаа бүгдийг нь алдсан. Миний хувьд энэ мөнгийг төлөх боломжгүй тул үндсэн зээлдэгч болох Б.*******аас гаргуулахаар хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, барьцааны эд хөрөнгийн жагсаалт, багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, дансны дэлгэрэнгүй хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, т олгосон итгэмжлэл, зээлийн өргөдөл, зээлийн бүртгэлийн карт
Хариуцагчаас: Хариу тайлбар, эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт зэргийг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч “ХААН *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******, Б.******* нарт холбогдох “Зээлийн үлдэгдэл 23,808,976.03 төгрөг, зээлийн хүү 563,724.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,718.27 төгрөг, нийт 24,248,418.98 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
2.1. Зээлдэгч Б.*******, Б.******* нар 2020 оны 11 сарын 06-ны өдөр Газар тариалангийн төслийн зээлээр 25,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч нар зээлийг хугацаанд нь төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. 2022 оны 09 сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 24,248,418.98 төгрөгийг гаргуулахыг хүсэж байна. Зээлийн барьцаанд үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан тул үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзсан.
3.1. Хариуцагч Б.*******: ХААН *******наас 25,0 сая төгрөгийн зээл авсан нь үнэн. 2021, 2022 онд ган гачиг болсны улмаас ургац авч чадалгүй ургацаа бүгдийг нь алдсан. Тодорхой эрхэлсэн ажилгүй тул зээл төлөх боломжгүй гэв.
3.2. Хариуцагч Б.*******: Зээлийг манай нөхөр Б.******* авсан. ХААН *******наас 25,0 сая төгрөг авахдаа хамтран зээлдэгчтэй байх шаардлагын дагуу гарын үсэг зурсан. Уг мөнгийг манай нөхөр ногоо тарихдаа бүгдийг нь зарцуулсан. Ган гачиг болж ургацаа бүгдийг нь алдсан. Зээлийг үндсэн зээлдэгч Б.*******аас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Зээлдэгч Б.*******, Б.******* нар ХААН *******ны Ховд салбарын Эрдэнэбүрэн тооцооны төвөөс 2020 оны 11 сарын 06-ны өдөр Газар тариалангийн төслийн зээлээр 25,000,000 төгрөгийн зээл авсан байна.
4.2. 2021, 2022 онуудад ган гачиг болсны улмаас зээлдэгч Б.******* ургац авч чадалгүй ургацаа бүгдийг нь алдсан, эрхэлсэн тодорхой ажилгүй үндэслэлээр зээлийг төлөх боломжгүй тухайгаа тайлбараа гаргасан. Хамтран зээлдэгч Б.******* нь үндсэн зээлдэгч Б.******* зээлийг төлөх үүрэгтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан.
5. ХААН *******ны Ховд салбарын Эрдэнэбүрэн тооцооны төвөөс 2020 оны 11 сарын 06-ны өдрийн Газар тариалангийн төслийн зээлийн гэрээгээр 25,000,000 төгрөгийг зээлдэгч Б.*******ын ХААН ******* дахь тоот дансанд шилжүүлсэн, зээлийн гэрээнд зээлдэгч нар гарын үсэг зурснаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагджээ. ХААН ******* нь дээрх гэрээний үүргийг зээлдэгч Б.*******, Б.******* нараас шаардах эрхтэй байна.
5.1. Газар тариалангийн төслийн зээл нь газар тариалан эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгогдсон бөгөөд жилийн 3 хувийн хүүтэй, зөрүү 9 хувийн хүүг 12 сарын хугацаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцаж *******анд төлөхөөр талууд гэрээний 1.2.11-д тохиролцжээ. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээний нөхцөл, агуулгыг өөрсдөө тодорхойлсон бөгөөд гэрээний 2.1.8-д зааснаар зээлдэгч эхний 6 сар үндсэн зээлээс чөлөөлөгдөж, хүүг төлөхөөр, 12 сарын хугацаанд тооцогдох хүүний 3 хувийг зээлдэгч хариуцахаар тус тус тусгасан.
5.2. Гэрээний дагуу зээлдэгч үндсэн зээлээс 1,191,023.97 төгрөг, хүү 526,726.03 төгрөг, нийт 1,717,750.00 төгрөг төлсөн. Үлдэгдэл үндсэн зээл 23,808,976.03 төгрөг, хүү 563,724.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,718.27 төгрөг, нийт 24,428,418.98 төгрөг төлөгдөөгүй талаар хариуцагч нар маргаагүй. Банк зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо гэрээний дагуу 3 хувийн хүүтэйгээр тооцож, 2022 оны 09 сарын 21-ний өдөр хүртэл хугацааны үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаарджээ. Нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар тооцохдоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1.-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, мөн гэрээний 2.1.6-д заасан нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байх заалтыг үндэслэл болгосон нь хуульд нийцсэн байна. Мөн гэрээнд зээлдэгч зээлийн гэрээний төлбөрийг бүрэн төлөөгүй бол зээлийн хүү өөрчлөгдөхөөр 2.4.5.1-д заасан бөгөөд ХААН *******наас зээлдэгчийн байдлыг харгалзан зээлийн хүүг анх тохиролцсон 3 хувийн хүүтэй тооцсон талаарх тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан, энэ нь зээлийн хүү, тооцооллын хүснэгтээр нотлогдов.
5.3. 2021, 2022 онуудад хоёр жил дараалан ган гачиг болсны улмаас ургац авч чадаагүй, бүх ургацаа алдсан гэж зээлдэгч нар тайлбараа гаргасан боловч газар тариалан эрхлэгчдэд байгалийн хүчин зүйлийн улмаас зээлийг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй тохиолдолд дээрх нөхцөлийг хүндэтгэн үзэх нөхцөлд хамааруулах, тодорхой хөнгөлөлт үзүүлэх талаар гэрээндээ тохиролцоогүй байх тул зээлдэгчид Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэх учиртай.
5.4. Зээлийн гэрээний 4.3-т зааснаар хамтран зээлдэгч нь дахин санхүүжилт хүсэх, зээлийг авч ашиглахаас бусад тохиолдолд үндсэн зээлдэгчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээхийг зөвшөөрсөн байна. Энэ талаар гаргасан хамтран хариуцагч Б.*******ийн зээлийг үндсэн зээлдэгч Б.******* төлөх үүрэгтэй гэх тайлбар нь түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй.
5.5. Зээлдэгч нар зээлийн гэрээний барьцаанд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээг бичгээр бичгээр байгуулсан, улсын бүртгэлд бүртгүүлснээр Барьцааны гэрээнд тавигдах Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т заасан шаардлагыг хангасан байна. Тус гэрээний 5.1, 5.2-т зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд барьцааны зүйлийг шүүхээс гадуур дуудлага худалдаагаар худалдан борлуулах, газар болон түүнтэй холбоотой эрхийг шүүхийн журмаар борлуулахаар тусгажээ.
Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ.”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдах шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж зааснаар талууд зээлийн гэрээ байгуулахдаа зээлийг хугацаанд нь төлөхгүй бол зээлдэгч Б.*******ын нэр дээр бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө болох Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 5-р баг, Хар ус, 1-р гучид 3 гудамж, 7 тоот хаягт байрлалтай, 500 м.кв талбай бүхий Г-1617000004 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 2-р баг, Системийн талбайд байрлалтай, 50,000 м.кв талбай бүхий Э-1616000015 дугаартай эзэмших эрхтэй газар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 2-р баг, Бандийн талбайд байрлалтай 30,000 м.кв талбай бүхий дугаартай эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна.
5.6. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу ******* эдэлдэг. Хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар бол талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 11 сарын 06-ны өдрийн № дугаартай гэрээний 4.1.2-т “Барьцаагаар хангагдах шаардлага үүссэн бол зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх зорилгоор барьцааны зүйлийн энэхүү гэрээний 5 дугаар зүйлд заасны дагуу худалдан борлуулах”, мөн гэрээний 5 дугаар зүйлд барьцааны хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг гүйцэтгэх эрхийг *******анд олгожээ. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн зургаадугаар бүлэгт зааснаар талууд барьцааны эрх хэрэгжүүлэхээр зохицуулсан зохицуулалтын талаар гэрээний 4, 5 дугаар зүйлд тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл, хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг гүйцэтгэх эрхийг барьцаалуулагчаас *******анд олгосон, ******* хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах эрхтэй тул хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. ХААН *******наас гэрээнд зааснаар хөдлөх эд хөрөнгөөр барьцааны эрхээ хангуулах боломжтой байхад уг эрхээ хэрэгжүүлэхгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзнэ. Харин барьцаалагч барьцааны зүйлийг эзэмшилдээ авах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн бол дээрх хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2-т зааснаар хөдлөх эд хөрөнгөөр барьцааны эрхээ хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно.
5.7. Зээлдэгч 2022 оны 09 сарын 21-ний өдрөөс хойш зээлээ төлөөгүй болох нь тогтоогдсон тул үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар гаргасан нэхэмжлэгчийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэв. Үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах нь үүрэг гүйцэтгэгчид хүлээлгэсэн нэмэлт үүрэг бөгөөд зээлдэгч нар зээл төлөх үүргээ гүйцэтгэвэл үүрэг дуусгавар болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахгүй болохыг тайлбарлах нь зүйтэй. Иймд, үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг гүйцэтгэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 457-р нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж шийдвэрлэв.
5.8. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.”, 242.13.-д “Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол үүргийн түүнд оногдох хэсгийг төлбөрийн чадвартай бусад үүрэг гүйцэтгэгчид тэнцүү хуваарилна.”, 242.11.-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна.” гэж тус тус заажээ. Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон, зээлийн гэрээнд хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээхээр зааснаар үндсэн зээлдэгчийн адил үүрэг хүлээсэн тул түүнд ногдох үүргийг тодорхойлох боломжгүй, ХААН *******наас Б.*******, Б.******* нараас зээлийн үүргийг бүхэлд нь шаардсанаар үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх тэдний үүрэг тэнцүү байна.
6. Шүүх зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага нь үндсэн зээл төлүүлэх шаардлагатай шууд хамааралтай шаардлага байх тул нэхэмжлэгчээс урьдчилж төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж нь 24,428,418.98 төгрөгт тооцогдох юм. Зээлдэгч зээлээ төлж дуусгасан тохиолдолд үүрэг дуусгавар болох ба барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага үүсэхгүй тул уг шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд, үндсэн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр ХААН *******ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,092 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, Б.******* 280,092 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХААН *******анд олгож шийдвэрлэлээ.
7. Шүүх хуралдааны товыг хариуцагч нарт мэдэгдсэн, тэд шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай тайлбараа гаргаснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж зааснаар тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч Б.*******, Б.******* нараас зээлийн үлдэгдэл 23,808,976.03 төгрөг, хүү 563,724.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,718.27 төгрөг, нийт 24,428,418.98 (Хорин дөрвөн сая дөрвөн зуун хорин найман мянга дөрвөн зуун арван найман төгрөг ерөн найман мөнгө) төгрөгийг гаргуулж, “ХААН *******” ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар зээлдэгч Б.*******, Б.******* нар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 24,248,418.98 төгрөгийг сайн дураар төлөхгүй бол барьцааны үл хөдлөх хөрөнгө болох Б.*******ын өмчлөлийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 5-р баг, Хар ус, 1-р гучид 3 гудамж, 7 тоот хаягт байрлалтай, 500 м.кв талбай бүхий Г-1617000004 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 2-р баг, Системийн талбайд байрлалтай, 50,000 м.кв талбай бүхий Э-1616000015 дугаартай эзэмших эрхтэй газар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 2-р баг, Бандийн талбайд байрлалтай 30,000 м.кв талбай бүхий дугаартай эзэмших эрхтэй газрыг зарж борлуулсны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 457-р нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
3. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 0816 ХОА улсын дугаартай, арлын дугаартай, MITSUBISHI LANCER загварын 1999 оны мөнгөлөг суудлын автомашин, 65-64 ХОА улсын дугаартай арлын дугаартай KIA.FRONTIER загварын 2000 оны цагаан өнгийн ачааны машин, бариа гэр болон цахилгаан бараагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргуулахыг хүссэн ХААН *******ны нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “ХААН *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,092 (Хоёр зуун наян мянга ерөн хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, Б.******* 280,092 (Хоёр зуун наян мянга ерөн хоёр) төгрөг гаргуулан ХААН *******анд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН