| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Орсоогийн Батдорж |
| Хэргийн индекс | 131/2022/00804/И |
| Дугаар | 131/ШШ2022/00856 |
| Огноо | 2022-12-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 131/ШШ2022/00856
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 5 дугаар баг, Цагаанчулуут 8 дугаар гудамж,******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******гийн *******,
Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 7 дугаар баг, 33 дугаар гудамж, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт гийн ,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,500,000 төгрөгийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: О.*******,
Хариуцагч: Ц., өмгөөлөгч Б.Бурмаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.*******, хариуцагч Ц.д холбогдуулан 1,500,000 төгрөгийн төлбөр гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Ц. нь манай хүү тай хамтран амьдарч байгаад 2*******9 оны 6 дугаар сарын 10-ны өдөр салсан. Амьдарч байх хугацаандаа 3,000,000 төгрөгийн өртэй байж салсан. Тэд салахдаа 3,000,000 төгрөгийн өр төлбөрөө 1,500,000 төгрөгөөр тэнцүү хувааж төлнө гээд тохирсон. 1,500,000 төгрөгийг төлсөн. Ц. нь хэрэглэсэн юм чинь гэж хэлээд Сүхбаатар аймаг руу утасны дугаараа солиод явсан зугтсан. 1,500,000 төгрөгийг Ц.ын өмнөөс төлсөн баримт нь байгаа тул Ц.аас гаргуулах гэж тайлбарлаж байна.
1.2. Нэхэмжлэгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамтран амьдарч байх хугацаандаа 3,000,000 төгрөгийн эдэлж хэрэглэчхээд өрөө төлөлгүйгээр зугтсан юм. Би түүний өмнөөс мөнгийг төлсөн. Холбогдох баримтыг гарган өгсөн. Хамтран амьдарч байх хугацаандаа энэ зээлийг цугтаа эдэлж хэрэглэсэн гэв.
2. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
2.1. Ц. миний бие тай 2*******3-2*******8 онд хамт амьдарч байсан. 2*******4 онд охин У.Мөнхцэцэг төрсөн. 2*******7 оны 12 дугаар сард малжуулах төсөлд хамрагдаж хадам ээжийн дүү Богд сумын малчин гэдэг айлаас 100 тооны мал авч байсан. Нөхөр нь удаа дараа зоддог байсан тул 2*******8 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр бид 2 салсан. Түүний дараахан миний хувцсыг өгөөд явуулсан байсан. 2*******7 оны 12 сараас 2*******8 оны 4 сар хүртэл хугацаанд мал зараагүй, авсан мал тэр чигтээ т үлдсэн. Миний хувьд мөнгө төгрөг, мал аваагүй. Тийм учраас би нэхэмжилсэн төгрөгийг өгөх боломжгүй. ... 2022 оны 10 сараас эхлэн хүүхдийн тэтгэлэг 120,000 төгрөг анх удаа төлж эхэлсэн. Би үүнийг нь охин У.Мөнхцэцэгийн нэр дээр хадгаламжид хийж байгаа гэж тайлбарлав.
2.2. Хариуцагч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 1,500,000 төгрөгийг аваагүй. 2*******8 онд нөхөртөө зодуулан гараа хугалуулсан. Малжуулах төсөлд хамрагдсан нь үнэн гэхдээ малыг би мэдэхгүй байна. О.******* малжуулах төсөлд хамрагдуулах гэж байгаа гээд миний иргэний үнэмлэхийг авсан. Гэхдээ би гэрээнд гарын үсэг зураагүй ба зээлийн төлбөрийг төлнө гэж хэлээгүй, төлбөр болон малаас аваагүй гэв.
2.3. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Ц.аас 1,500,000 төгрөгийг нэхэмжилж буй боловч нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг гарган өгөх үүрэгтэй, түүнийхээ эх үүсвэрийг нотолж чадахгүй байна. Н.Ууганбаяр, Ц. нарыг малжуулах төслөөс зээл авсан тухай хэлсэн боловч баримтыг хавсарган өгөөгүй байна. Мөн малыг хүлээлгэн өгсөнтэй холбоотой баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 514 дугаартай албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн Засаг даргын 1131 дугаартай албан бичиг, 2*******9 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Баянхонгор аймгийн Богд сумын 4 дүгээр багийн Засаг даргын 58 дугаартай албан бичиг, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1363 дугаартай албан бичиг, , Ц. нарын шилжиж ирсэн тухай тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас 2*******8 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 131/ГХ2*******8/00413 дугаартай гүйцэтгэх баримт бичиг, 2*******8 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүхийн гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэгч О.*******, хариуцагч Ц.д холбогдуулан гаргасан 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ц. нь тай хамтран амьдарч байх хугацаандаа 3,000,000 төгрөгийн зээлтэй байсан. Тэд салахдаа 3,000,000 төгрөгийн өр төлбөрөө 1,500,000 төгрөгөөр тэнцүү хувааж төлнө гэж тохирсон. 1,500,000 төгрөгөө төлсөн. Ц.ын өмнөөс би 1,500,000 төгрөгийг төлсөн тул түүнээс 1,500,000 төгрөг гаргуулах гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд: Миний бие тай 2*******3-2*******8 онд хамт амьдарч байсан. 2*******7 оны 12 дугаар сард малжуулах төсөлд хамрагдаж хадам ээжийн дүү Богд сумын малчин гэдэг айлаас 100 тооны мал авч байсан. Нөхөр нь удаа дараа зоддог байсан тул 2*******8 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр бид салсан. 2*******7 оны 12 сараас 2*******8 оны 4 сарыг хүртэл хугацаанд мал зараагүй, авсан мал тэр чигтээ т үлдсэн. ...Би тэр малжуулах төслийн зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, миний иргэний үнэмлэхийг л аваад явсан. Миний хувьд зээлийн төлбөрийг төлнө гэж хэлээгүй, төлбөр болон малаас аваагүй. Тийм учраас би нэхэмжилсэн төгрөгийг өгөх боломжгүй гэж маргаж байна.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч О.*******ы хүү болон Ц. нар 2*******3 оноос 2*******8 оны 5 дугаар сарыг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан ба тэдний дундаас У.Мөнхцэцэг төрсөн болох нь зохигчдын тайлбар, 2*******8 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 131/ГХ2*******8/00413 дугаартай гүйцэтгэх баримт бичиг, 2*******8 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүхийн гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол зэрэг баримтаар тогтоогдож байна.
4.2. болон Ц. нь 2*******7 онд малжуулах төсөлд хамрагдаж 3,000,000 төгрөгийн төлбөрөөс нэхэмжлэгч О.******* төлсөн болохыг талууд хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Харин хариуцагчаас ...би малжуулах төслийн зээлийн гэрээнд гарын үсгээ зураагүй, тэр малаас нэг ч тооны мал аваагүй, энэ зээлийн төлбөрийг төлнө гэж хэлээгүй, төлөх ёсгүй гэж маргаж байна.
4.3. Нэхэмжлэгч О.******* 2*******9 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Малжуулах , гэх утгаар Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар 1,500,000 төгрөгийн төлбөрийг төлсөн болох нь нотлогдож байна. (хавтаст хэргийн 6 дугаар хуудас)
5. Иргэний хуульд үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдээс буцаан шаардах шаардлагад хамаарах зүйлсийг тусгасан ба иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж зохицуулсан.
6. Хэрэгт авагдсан баримтаар 2*******8 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр , Ц. нар салахдаа 3,000,000 төгрөгийн зээлээ 1,500,000 төгрөгөөр тэнцүү хувааж төлнө гэж тохирсон гэх үйл баримт тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нь энэхүү үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
6.1. Үүнээс гадна нэхэмжлэгч О.******* 2*******9 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Малжуулах , гэх утгаар Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар 1,500,000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн байх боловч энэхүү баримтаар , Ц. нарын хэн алиных нь өмнөөс 1,500,000 төгрөгийг төлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй байна.
Учир нь нэхэмжлэгч О.*******ы хүү өөрийн хүлээх үүрэг буюу 1,500,000 төгрөгийг төлсөн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна, уг баримтаар шууд хариуцагч Ц. өөрийн хүлээх үүргийг нэхэмжлэгчээр гүйцэтгүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй юм.
6.2. Түүнчлэн, хариуцагч Ц.ын зүгээс ...Би тэр малжуулах төслийн зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй ба миний иргэний үнэмлэхийг аваад л явсан. Миний хувьд зээлийн мөнгө төгрөгөөс болон малаас нэг ч мал аваагүй гэж маргасан.
Хэдийгээр, нэхэмжлэгчээс 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Баянхонгор аймгийн Богд сумын 4 дүгээр багийн Засаг даргын ... болон Ц. нар 2*******7 онд танай байгууллагын малжуулах төсөлд хамрагдаж байсан үнэн болно гэх утга бүхий 58 дугаартай албан бичгээр хариуцагч Ц.Анхцэцэг дээрх малжуулах төслийн зээлийн гэрээнд гарын үсэг зурж иргэний эрх зүйн харилцаанд орсон буюу зээлийн гэрээний үр дагаврыг хариуцах эсэх нь тогтоохгүй байна.
7. Иймд хариуцагч Ц.Анхцэцэг нь төлбөл зохих өр төлбөрийг бусдаар төлүүлснээрээ үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэх, энэ хэмжээгээр нэхэмжлэгчид хохирол учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч О.*******ы нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч О.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.*******ы хариуцагч Ц.д холбогдуулан гаргасан 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч О.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ