Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 281

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,  

Улсын яллагч Б.Мэндсайхан,

Шүүгдэгч Г.Билэгжаргал, Б.Ууганбаяр, О.Отгонтөгс, тэдний өмгөөлөгч С.Пүрэвдорж /0032/ нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогт Ганхуягын Билэгжаргал, Боржгон овогт Батгэрэлийн Ууганбаяр, Боржигон овогт Оюунбатын Отгонтөгс нарт холбогдох 201626023086 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эгч, хүргэн ах, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 4-54 тоотод суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Оюунбатын Отгонтөгс /РД:УХ95040817/,

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14-271 тоотод суух, урьд ял шийтгэлгүй, Олхонууд овгийн Ганхуягийн Билэгжаргал /РД:УШ96010857/,

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 03-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 31-341Е тоотод суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Батгэрэлийн Ууганбаяр /РД:УЮ89110318/,

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

1. Шүүгдэгч О.Отгонтөгс нь Г.Билэгжаргалтай бүлэглэж, машин механизм хэрэглэж, 2016 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хашаан доторх автомашины ил зогсоолд байрлуулсан иргэн Б.Баттуулын эзэмшлийн 14-22 ОРА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины шилийг хагалж ширхэг батерей данхрад, дугуй хийлэгч зэргийг хулгайлж бусдад 1,340,000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Билэгжаргалтай бүлэглэж, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж, 2017 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын 10 дугаар байрны гаднах автомашины ил зогсоолд байрлуулсан иргэн С.Сийлэгмаагийн эзэмшлийн 74-08 УНВ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины шилийг хагалж батерейг хулгайлж бусдад 920,000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Билэгжаргалтай бүлэглэж, машин механизм хэрэглэж, 2017 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын 7 дугаар байрны гаднах автомашины ил зогсоолд байрлуулсан иргэн Б.Даваасүрэнгийн эзэмшлийн 60-04 УНЭ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины шилийг хагалж батерей, дугуй хийлэгч зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 1.000.000 төгрөгийн, нийт 3.260.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

2. Шүүгдэгч Г.Билэгжаргал нь О.Отгонтөгстэй бүлэглэж, машин механизм хэрэглэж, 2016 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хашаан доторх автомашины ил зогсоолд байрлуулсан иргэн Б.Баттуулын эзэмшлийн 14-22 ОРА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины шилийг хагалж ширхэг батерей данхрад, дугуй хийлэгч зэргийг хулгайлж бусдад 1,340,000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Отгонтөгстэй бүлэглэж, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж, 2017 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын 10 дугаар байрны гаднах автомашины ил зогсоолд байрлуулсан иргэн С.Сийлэгмаагийн эзэмшлийн 74-08 УНВ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины шилийг хагалж батерейг хулгайлж бусдад 920,000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Отгонтөгстэй бүлэглэж, машин механизм хэрэглэж, 2017 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын 7 дугаар байрны гаднах автомашины ил зогсоолд байрлуулсан иргэн Даваасүрэнгийн эзэмшлийн 60-04 УНЭ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины шилийг хагалж батерей, дугуй хийлэгч зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Ууганбаяртай бүлэглэж, давтан үйлдлээр машин механизм хэрэглэж, 2017 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1027 дугаар байрны гаднах автомашины ил зогсоолд байрлуулсан иргэн П.Даваагийн эзэмшлийн 17-10 УНУ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины шилийг хагалж батарейг хулгайлж, бусдад 950,000 төгрөгийн, нийт 4.210.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

3. Шүүгдэгч Б.Ууганбаяр нь Г.Билэгжаргалтай бүлэглэж, машин механизм хэрэглэж, 2017 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1027 дугаар байрны гаднах автомашины ил зогсоолд байрлуулсан иргэн П.Даваагийн эзэмшлийн 17-10 УНУ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины шилийг хагалж батерейг хулгайлж бусдад 950.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Отгонтөгс мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Билэгжаргал мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ууганбаяр мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч Б.Баттуул мэдүүлэхдээ: “..2016 оны 11 сарын 08-ны өдрийн орой 23 цагийн үед би Гэмтлийн эмнэлгийн хашаан дотор ертөнцийн зүгээр зүүн талд 1422 ОРА улсын дугаартай приус 20 маркын цэнхэр өнгийн машинаа байрлуулчихаад гэртээ орсон. Тэгээд маргааш нь өглөө 10 цагийн үед гарч ирэхэд машины батерей данхрад дугуй хийлэгч зэрэг алдагдсан байсан. Би тэр үед хотод ажлаар ирчихсэн байсан энэ хулгайд батерей алдагдсанаас болж хотод 2-3 хоносон. Би 1 сая төгрөгөөр интернетээс зар харж хүнээс батерей худалдаж авсан байгаа.

50,000 төгрөгөөр батерейг цэнэглүүлж 50,000 төгрөгөөр тавиулсан, данхрад 30,000 төгрөг, дугуй хийлэгч 70,000 төгрөг, хажуу талын хавтас 20,000 төгрөг, урд талын жижиг гурвалжин шилийг 30,000 төгрөгөөр худалдаж авч 10,000 төгрөгөөр наалгасан. Нийт 1,260,000 төгрөгний зардал гарсан энэ мөнгөө нэхэмжилж байна...” гэжээ. /1хав 32-33/

 

Гэрч Б.Ганхуяг мэдүүлэхдээ: “...0149 УБР дугаартай машиныг би Цолмон гэх хүнээс 2016 оны 10 сарын сүүлээр 500,000 төгрөгөөр худалдаж авсан. Цолмон гэх хүнтэй одоо ямар нэгэн тооцоогүй. Тухайн үед энэ машин засвартай байсан болохоор засвар дууссаны дараа өөрийнхөө нэр дээр шилжүүлье гэж бодож яваад суүлдээ Цолмонгийн утасны дугаарыг нь олохгүй яваад сая л дугаарыг нь олж авсан. Ер нь бол миний машин байгаа юм. Ер нь Билэгжаргал миний машиныг хааяа унадаг л даа. Яг 2016 оны 11 сарын 08-наас 09-нд шилжих шөнө унаж явсаныг мэдэхгүй байна. Хааяа л Билэгжаргалд өгдөг дандаа өгөөд байдаггүй л дээ.

1998 онд үйлдвэрлэсэн 2005 онд Монголд орж ирсэн. Авсан үнээр нь 500,000 төгрегөөр үнэлэнэ...” гэжээ.  /1 хав 35/

 

Хохирогч Ч.Гансүх мэдүүлэхдээ: “...би 2016 оны 12 дугаар сарын 16-ны орой 18 цагийн орчим өөрийн эзэмшлийн 1037 УНИ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашинаа 23 дугаар байрны 4 дүгээр орцны харалдаа грашд тавьчихаад маргааш өдөр 14 цаг өнгөрч байхад грашнаас машинаа гаргахаар грашийн хаалга онгорхой байсан. Хаалгыг татаж ортол миний машины зүүн урд жижиг шилийг хагалж арын хос гэрэл дохиог тайлаад мөн зай хураагуурыг боолтоор нь тайлаад аваад явсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний автомашин 2005 онд үйлдвэрлэгдсэн 2014 онд Монгол улсад орж ирсэн автомашин. Би хулгайд алдсан зүйлээ зах зээлийн ханшаар үнэлнэ.Манай граш байнгын түгжээтэй байдаг.Тээврийн хэрэгслийн даатгалгүй...” гэжээ. /1хав 153-154/

 

Хохирогч С.Сийлэгмаа мэдүүлэхдээ: “2017.01.05-ны орой 20:00 цагийн үед машинаа байрныхаа гадна хучиж тавьчихаад 06-ны өглөө 07:00 цагийн үед дүү машинаа асаахаар гараад хучлагаа автал цонх нь хагарчихсан арын суудлууд урагшаа уначихсан байна гээд орж ирхээр нь би гарч харахад бүтээлгэтэйгээ хэрнээ цонх нь хагараад арын суудлууд урагшаа уначихсан байсан ба батерейг нь аваад явсан байсан. Батерейгаа 1,000,000 төгрөгөөр авч хийсэн тул 1 саяаар үнэлнэ, Бас жижиг цонхоо 50,000 төгрөгөөр авч хийсэн, батерей холбодог утаснуудыг тасдаж хаясан байсан тул 30,000 төгрөгөөр хийлгэсэн байгаа. Нийт надад миний үнэлгээгээр 1,080,000 төгрөгний хохирол учраад байна. Би хохирлын унэлгээг хүлээн зөвшөөреө.

2006 онд Япон улсад үйлдвэрлэсэн, 2013 онд МУ-д орж ирсэн мөнгөлөг саарал өнгөтэй, Тоёото прус 20 маркийн баруун талдаа жолооны хүрдтэй машин байгаа юм...” гэжээ. /1хав 169-170/

 

Хохирогч Б.Даваасүрэн мэдүүлэхдээ: “...2017.01.05-ны орой 19:00 цаг өнгөрөөгөөд машинаа гаднаа хучиж тавьчихаад 06-ны өглөө 10:30 цагийн үед хучлагаа автал цонх нь хагарчихсан доторх зүйлсийг нь самраад хаячихсан байсан ба батерей дугуй хийлэгч аваад явсан байсан.

Батерейг 1,300,000 төгрөгөөр үнэлнэ, дугуй хийлэгчийг 150,000 төгрөгөөр авч байсан тул тэр үнээрээ үнэлнэ. Бас жижиг цонхоо 50,000 төгрөгөөр авч хийсэн байгаа. Нийт надад миний үнэлгээгээр 1,500,000 төгрөгний хохирол учраад байна.

Би хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрнө. 2003 онд Япон улсад үйлдвэрлэсэн, 2013 онд МУ-д орж ирсэн мөнгөлөг саарал өнгөтэй, Тоёота прус 20 маркийн баруун талаад жолооны хүрдтэй машин байгаа юм...” гэжээ. /1хав 194-195/

 

Хохирогч П.Даваа мэдүүлэхдээ: “...Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа-2 хорооллын 1017 дугаар байрны 45 тоотод оршин суудаг юм. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны оройн 00 цагийн орчим өөрийн эзэмшилийн Тоёота Приус маркийн 17-10 УНҮ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн машинаа 1017 дугаар байрны ард байрлах авто зогсоол дээр тавиад хучаад орхисон юм. Тэгээд би гэртээ ороод унтаж амарсан юм. Тэгээд шөнийн 04 цагийн үед миний гар утасруу цагдаагаас залгаад таны машинд хулгай орсон байна. Таны машинд үзлэг хийх гэсэн юм та гараад ир гэсэн. Намайг машин дээрээ яваад очтол миний машины жолооч талын урд талын гурвалжин шил хагарсан байдалтай. Миний арын суудал түшлэгийг онгойлгоод дотроос нь миний машины ком батерейг авчихсан байсан. Тэгээд миний машинд цагдаа нар үзлэг хийж зураг авсан.

Миний машин 2006 онд үйлдвэрлэсэн 2013 онд Монгол улсад орж ирсэн машин.Гадуур болон захаас Приус-20 ком батерейг 1,100,000 төгрөгөөр худалдаж авдаг юм байна лээ. Би тэр үнээр нь үнэлэж байна...” гэжээ. /1хав 234-236, 2 хав 43-44/

 

Гэрч Э.Төмөрхуяг мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 10 -наас 11 -ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 9,10,16 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн Эрхэс-112 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн юм. 2017 оны 01 дүгээр сарын 10-11 шилжих шөнө 03 цаг 27 минутанд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа-2 хорооллын 1027 дугаар байрны гадаа машины дохиолол асаад байна гэх дуудлагын дагуу жолооч а/а Ж.Жигмэддоржийн хамт очиж шалгахад 1027 дугаас байрны ойр орчимд ямар нэгэн сэжиг бүхий зүйл байхгүй байсан ба Буянт-Ухаа-2 хорооллын арын зам дээр 01-49 УБР улсын дугаартай хөх өнгийн “Ниссан Марч” маркийн машин урдаас хойш чиглэлтэй явж байхаар нь зогсоож шалгахад Г.Билэгжаргал, Б.Ууганбаяр нар нь “Тоёота Приус-20 маркийн автомашины иж бүрэн зай хураагуур арын тээшний хэсэгт ачиж явсаныг шалгахад “Буянт-Ухаа 2” хорооллын 1027 дугаар байрны арын зогсоол дээр байсан иргэн П.Даваагийн ззэмшилийн 17-10 УНУ улсын дугаартай бүтээлэгтэй Приус-20 маркийн машины гурвалжин шилийг хагалж дотроос нь ком батерей хулгайлсан байсаныг илрүүлж жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

Билэгжаргал 178 см орчим өндөр нуруутай махлаг шар царайтай, шаргал үстэй, ногоон нүдтэй тухайн үед юүдэнтэй хар куртик , ногоон юүдэнтэй цамц хөх цасны өмд хар гуталтай байсан.

Ууганбаяр нь 175 орчим см өндөр нуруутай хальмаг хар үстэй, бор царайтай,өтгөн хар хөмсөгтэй, саарал саравчтай малгайтай, шар куртиктэй, хар юудэнтэй ноосон цамц алаг эрээн өмд хар гуталтай явж байсан...” гэжээ. /2хав 45/

 

Гэрч О.Цолмон мэдүүлэхдээ: “...01-49 УБР улсын дугаартай машин миний нэр дээр байдаг юм. Уг машинаа 2016 оны 11 дүгээр сарын эхээр шар хаданд байдаг хуучин эвдэрхий машин засаж зардаг Ээнээ гэх хүнд 450,000 төгрөгөөр зарсан юм. Би 2017 оны 01 дүгээр сарын 10-11 нд шилжих шөнө уг машиныг унаж яваагүй. Би Ээнээ гэх ахад машинаа зарах үед миний машины мотор эвдэрчихсэн байсан болохоор Ээнээ ах мотор сольж тавиад зарах болохоор чамайг дуудаад нэрийг чинь шилжүүлий гэж байсан юм. Тэгээд би нэрээ сольж чадаагүй байсан юм...” гэжээ. /2хав 46/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын  14-ний өдрийн 01/780 дугаартай дүгнэлт /1 хав 38/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын  18-ны өдрийн 02/125 дугаартай дүгнэлт /1 хав 172/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын  20-ны өдрийн 05/089 дугаартай дүгнэлт /2 хав 50/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 10,11-13, 147-148, 149-151, 160, 186, 227-228, 229-231 хуудас, 2 хав 4, 5-6/

0149 УБР улсын дугаартай мөнгөлөг өнгийн Ниссан марч маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хав 24,25,29/

Эд зүйлийн үнэлгээ /1 хав 20, 26, 45,167,192, 2 хав 21/

Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягын тодорхойлолт /1хав 87, 88, 90, 98, 108, 109, 115, 118, 122/,

 Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хав 132-134, 135-136,205-208, 2хав 24-27/

Хохирогч П.Даваад хохирол төлсөн баримт /1хав 249-250/

Эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /2хав 22, 23/

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /2хав 29-33, 35-38/

Шүүгдэгч Г.Билэгжаргалын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хав 39-41/

Хохирогч нарын хохирол төлсөн баримт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

1. Шүүгдэгч О.Отгонтөгс, Г.Билэгжаргал нар шунахай сэдэлтээр бүлэглэн машин механизм хэрэглэн, давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хашаан доторх автомашины ил зогсоолд байрлуулсан иргэн Б.Баттуулын эзэмшлийн 14-22 ОРА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины шилийг хагалж ширхэг батерей данхрад, дугуй хийлэгч зэргийг хулгайлж бусдад 1,340,000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын 10 дугаар байрны гаднах автомашины ил зогсоолд байрлуулсан иргэн С.Сийлэгмаагийн эзэмшлийн 74-08 УНВ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины шилийг хагалж батерейг хулгайлж бусдад 920,000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын 7 дугаар байрны гаднах автомашины ил зогсоолд байрлуулсан иргэн Б.Даваасүрэнгийн эзэмшлийн 60-04 УНЭ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины шилийг хагалж батерей, дугуй хийлэгч зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 1.000.000 төгрөгийн, нийт 3.260.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

            Шүүгдэгч Б.Ууганбаяр, Г.Билэгжаргал нар шунахай сэдэлтээр бүлэглэн, машин механизм хэрэглэж, 2017 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1027 дугаар байрны гаднах автомашины ил зогсоолд байрлуулсан иргэн П.Даваагийн эзэмшлийн 17-10 УНУ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины шилийг хагалж батерейг хулгайлж бусдад 950.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Баттуул /1хав 32-33/, гэрч О.Өлзийбаяр /1 хав 34/, гэрч Б.Ганхуяг /1 хав 35/, гэрч Л.Батгэрэл /1 хав 36/, хохирогч Ч.Гансүх /1хав 153-154/, хохирогч С.Сийлэгмаа /1хав 169-170/, хохирогч Б.Даваасүрэн /1хав 194-195/, хохирогч П.Даваа /1хав 234-236, 2 хав 43-44/, гэрч Э.Төмөрхуяг /2хав 45/, гэрч О.Цолмон /2 хав 46/ нарын мэдүүлгээр нотлогджээ.

 

Дээрх шүүгдэгч, хохирогч болон гэрч нарын мэдүүлэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын  14-ний өдрийн 01/780 /1 хав 38/, 2017 оны 01 дүгээр сарын  18-ны өдрийн 02/125 /1 хав 172/, 2017 оны 01 дүгээр сарын  20-ны өдрийн 05/089 дугаартай дүгнэлт /2 хав 50/-үүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 10,11-13, 147-148, 149-151, 160, 186, 227-228, 229-231 хуудас, 2 хав 4, 5-6/, 0149 УБР улсын дугаартай мөнгөлөг өнгийн Ниссан марч маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хав 24, 25, 29/8 эд зүйлийн үнэлгээ /1 хав 20, 26, 45, 167, 192, 2 хав 21/, Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягын тодорхойлолт /1хав 87, 88, 90, 98, 108, 109, 115, 118, 122/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 132-134, 135-136,205-208, 2 хав 24-27/, хохирогч П.Даваад хохирол төлсөн баримт /1хав 249-250/, эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /2 хав 22, 23/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /2хав 29-33, 35-38/, шүүгдэгч Г.Билэгжаргалын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хав 39-41/, хохирогч нарын хохирол төлсөн баримтболон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч нарыг бүлэглэн машин мехианизм ашиглан давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж гэм хорыг арилгасан, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

          Шүүгдэгч Б.Ууганбаяр, Г.Билэгжаргал тус бүр 8 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч О.Отгонтөгс цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг төмөр лантууг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгав.   

 

Мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 0149 УБР улсын дугаартай мөнгөлөг өнгийн Ниссан марч маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэнийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох бөгөөд уг тээврийн хэрэгсэл хэдийгээр бусдын нэр дээр бүртгэлтэй боловч шүүгдэгч Г.Билэгжаргалын эзэмшлийнх болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Шүүгдэгч нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулан, гэм хорыг арилгасан, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ бага, хохирогч нарын хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Олхонууд овогт Ганхуягын Билэгжаргал, Боржгон овогт Батгэрэлийн Ууганбаяр, Боржигон овогт Оюунбатын Отгонтөгс нарыг шунахай сэдэлтээр давтан үйлдлээр бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Билэгжаргал, Б.Ууганбаяр, О.Отгонтөгс нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр тус бүрийг 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Билэгжаргал, Б.Ууганбаяр, О.Отгонтөгс нарын тус бүрт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаярын цагдан хоригдсон 8 хоногийг, шүүгдэгч Г.Билэгжаргалын цагдан хоригдсон 8 хоногийг тус тус шүүгдэгч нарын ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч О.Отгонтөгс цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг төмөр лантууг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.  

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 0149 УБР улсын дугаартай мөнгөлөг Ниссан марч маркийн тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.    

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Г.Билэгжаргал, Б.Ууганбаяр, О.Отгонтөгс нарын тус бүрт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж тэдгээрийн тус бүрийг 2 жилийн хугацаагаар хянан харгалзах, засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                           

ШҮҮГЧ                                                          Г.ЕСӨН-ЭРДЭНЭ