Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 114/ШШ2023/0010

 

Хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 114/*******0*******3/0005/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг би Д.*******ын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын *******016 оны 03 дугаар сарын **************-ны өдрийн ******* дугаар захирамжийн Д.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хэргийн оролцогч нараас  ирүүлсэн эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэхэмжлэгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нараас шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дархан-Уул аймгийн Засаг даргын *******016 оны 03 дугаар сарын **************-ны өдрийн ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Д.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгох гэж шаардлагаа өөрчилсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь хоорондоо тохиролцож, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг ******* дугаар хороолол АОС-ны 400м******* газрыг Д.*******т олгохоор зөвшилцсөн тул эвлэрлийн гэрээ байгуулж байна. Энэхүү эвлэрлийн гэрээний улмаас бусдын эрх ашиг, ба хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхгүй болно. Иймд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ  нь:

1.Нэхэмжлэгч Д.******* нь Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын *******016 оны 03 дугаар сарын **************-ны өдрийн ******* дугаар захирамжийн Д.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

*******.Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь *******0*******3 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1-10/148 дугаар албан бичгээр олгосон итгэмжлэлдээ Газрын удирдлагын хэлтсийн дарга Г.*******ид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8 дүгээр зүйлийн *******8.*******.5-т заасан эвлэрэх эрхийг олгосон байна.

 3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн маргаж буй газар дээр гуравдагч этгээд Б.Баярбат нь ******* давхар амины орон сууц барьсан байх тул хэргийн оролцогчид харилцан тохиролцож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Дархан-Уул аймаг Дархан сум 14 дүгээр баг ******* дугаар хороололд байрлах амины орон сууцны зориулалттай 400м******* газрыг олгохоор зохих этгээдийн шийдвэр гаргуулж, нэхэмжлэгч Д.*******т эзэмшүүлэх агуулга бүхий үүрэг хүлээж тохиролцсоноо илэрхийлж, *******0*******3 оны 04 дүгээр сарын *******6-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулжээ.

4.Талууд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.*******, 68.4-т заасны дагуу Эвлэрлийн гэрээг гэрээг бичгээр хийж, нэхэмжлэгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нар тус тус гарын үсэг зурсан, энэхүү “Эвлэрлийн гэрээ”-г байгуулснаар гуравдагч этгээд Б.Баярбат болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, Монгол Улсын хууль, хууль тогтоомжид харшлаагүй байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

5.Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.*******-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тайлбарласан болно.

 

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.*******  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг ******* дугаар хороололд амины орон сууцны 400м******* газрыг хуульд заасан хугацаа, зориулалтын дагуу иргэн Д.*******т эзэмшүүлэхээр эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

     *******.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Шүрэнчимэгт даалгасугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.*******-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНЧИМЭГ