2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2582

 

 

          

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч, хохирогч Л.М ,

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

Л.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406077432542 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.М  нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ... гийн задгай тоотод хохирогч Д.Б тэй хэрүүл маргаан хийж, маргалдах явцдаа түүний зүүн хөлийг хөшиж, биед нь “зүүн тавхайн яснуудын хэмт хэсгийн няцрал, хугарал, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт;

Шүүгдэгч Д.Э нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ... гийн задгай тоотод хохирогч Л.М тэй хэрүүл маргаан хийж, маргалдах явцдаа түүний хүзүү хэсэгт цаасны хутгаар зүссэний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Л.М  нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ... гийн задгай тоотод хохирогч Д.Б тэй хэрүүл маргаан хийж, маргалдах явцдаа түүний зүүн хөлийг хөшиж, биед нь “зүүн тавхайн яснуудын хэмт хэсгийн няцрал, хугарал, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан;

Шүүгдэгч Д.Э нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ... гийн задгай тоотод хохирогч Л.М тэй хэрүүл маргаан хийж, маргалдах явцдаа түүний хүзүү хэсэгт цаасны хутгаар зүссэний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр дүгээр тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-24 дүгээр тал/,

Хохирогч Л.М гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, ... хорооллын зүүн талд байдаг айлын эзэн Б   Х  бид хоёрыг гэрээс машинтай ирж аваад гэрт нь хамт очсон юм. Э , Б  , Х  бид дөрөв нэг шил архи хувааж уугаад нутаг усаа ярьж байгаад маргалдаж муудалцсан. Би гэрийн эзэн Б  тэй хэрүүл маргаан хийж байгаад барилцаж аваад салаад явах гээд гэрийн үүдэнд зогсож байхад гэрийн баруун талын орны хажуу талд намайг цаасны хутгаар зүссэн. Тэгээд Х  бид хоёр эмнэлэг дуудаж эмнэлэг дээр хамт ирж үзүүлсэн. Би тухайн үед дээл сугалдарч өмсөөд явж байхад намайг зүссэн цаасны хутга миний дээлэн дээр тогтож байгаад газарт унаж байсан юм. Тэгээд би нэлээн цус алдаад ухаан алдсан, эмч ирээд сэргэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/,

-Дахин өгсөн: “...Миний биед Э  гэдэг залуу санаатай халдаж гэмтэл учруулсан юм. Би эмчилгээ хийлгэж хагалгаанд орж эмнэлэгт хэвтсэн зардал мөнгө 3,200,000 төгрөг болсон. Би дахиж хагалгаанд орох шаардлагатай байгаа. Миний оёдол тавьж хагалгаанд орсон газар умайж эдгэрээд толгойгоо эргүүлхэд татагдаж байгаа, дахиж хагалгаанд орход 1,800,000 төгрөг болж байгаа юм. Би нийт 5,000,000 төгрөг гаргуулж авах шаардлагатай байгаа. Эдгээр зардал мөнгөө гаргуулж авах юм бол миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-35 дугаар тал/,

 

Хохирогч Д.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр баз, нэг айлын хүргэн Э  манай гэрт ирсэн юм. Би Л.М гийн гар утас руу залгахад ... хорооллын дэлгүүр дээр байна, ирээд авчих гээд хэлсэн. Тэгээд би ... дэлгүүр дээр М тэй уулзахад ах ганц шил архи уух юм уу гээд асуухаар нь би архи уухгүй, гэрт баз ирсэн байгаа гэж хэлээд гар утсаа авч чадаагүй гэртээ буцаж ирээд байж байхад миний араас М , хүргэн Х ын хамтаар орж ирэхдээ нэг шил ногоон экс нэртэй 0,75 граммын архи авч орж ирсэн. Тэгээд Х , М  хоёр архи хувааж уугаад баз Э  бид хоёр архиа ууж дуусгаад М  ах ганц шил архи аваад өгчих гээд хэлэхээр нь архи авч өгөхгүй пиво уух талаар хэлэхэд ах хөөгөөд байгаа юм уу гээд хэлэхээр нь би өөрийн бодлоороо бол хөөсөн ч яадаг юм бэ гээд хэлтэл миний нүүрэн тус газарт цохиж авахад би орон дээр сууж байхдаа хойшоо орон дээр унасан юм. Тэгээд Х  босож гэрийн унь сугалах гэхэд би Х , унь авч яах гээд байгаа юм бэ гээд хэлтэл М  унь авахад яадаг юм бэ гэж хэлээд зүүн гараараа гэрийн унь аваад намайг цохиж аваад, дараа нь М , Х  хоёр миний хоёр хөлнөөс барьж аваад гэрийн хаалгаар гаргах гэж байхад би хоёр хөлөө жийж байгаад салгаж аваад мөлхөж явахад араас Х  ирээд мордож дарж аваад байж байхад М , Х  ахаа гээд дуудахаар нь хартал М гийн энгэр хэсгээс нь дагаж цус гарч байсан. Х т М гээс цус гарж байна гээд хэлтэл Х  миний дээрээс босоод М гийн хоолой хэсгээс цус гарч байсан хэсгийг гараараа дарж байхад би эмнэлэг рүү залгаж дуудлага мэдээлэл өгсөн юм. Х  дараа нь цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. ...Миний биед Х  халдаж байхад ямар нэгэн хохирол учраагүй. Харин М  миний зүүн хөлнөөс барьж гэрийн хаалгаар чирээд гаргах гэж байхдаа миний хөлийг мушгиж гэмтэл учруулсан байсан. ...Одоо миний биед ямар нэгэн зовуурь байхгүй. Одоо ерөнхийдөө эдгэрсэн. Миний сэтгэл санаа сэтгэцэд ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй. Шинжээч томилж дүгнэлт гаргуулахгүй. Гомдол санал байхгүй. Би М тэй айл сайхалт байдаг, нэгнийхээрээ орж гарч мэндтэй устай явдаг хүмүүс. Бид хоёр хоорондоо учраа олсон. Одоо миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-43 дугаар тал/,

 

Гэрч Г.Х ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өчигдөр мэдүүлэг өгөхдөө сандарсан айсан байдалтай байсан болохоор М гийн хүзүүг зүссэн хүний нэрийг нь андуурч хэлсэн байна лээ. Тухайн үед Монгол гэр дотор намхан махлаг Бааска гэх ах надтай гэрийн хойд хэсэгт юм яриад сууж байсан. Харин өндөр туранхай Э  гэх ах нь М тэй гэрийн урд хэсэгт маргалдаж ноцолдож байгаад М  намайг зүсчихлээ гэж хэлээд хана налаад унасан ба хүзүүнээс нь цус гоожиж, энгэр нь цус болсон байсан. Дараа нь М г гэмтлийн эмнэлэг дээр үзүүлэхэд хүзүү нь зүсэгдсэн байсан ба оёдол тавиулсны дараа М  надад миний хүзүүг Э  зүссэн гэж хэлсэн. Угаасаа тухайн үед Э  л хүзүүг нь зүсэх шиг болсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-48 дугаар тал/,

 

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13629 дугаартай: “...Л.М гийн хүзүүнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 57-58 дугаар тал/,

 

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 14882 дугаартай: “...Д.Б гийн биед зүүн тавхайн яснуудын хэмт хэсгийн няцрал, хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э аас: “...2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Б   намайг дуудаад байсан. Өмнө нь бас дуудаж байсан. Өглөө ажлаасаа буучихаад 22-ын товчооноос такси бариад Б   дээр очсон. Замаасаа сагс пиво авсан. Би 5 пиво, Б   6-7 пиво уусан. Тэгээд би 2 цагийн үед унтсан. Орой 6 цагийн үед сэрсэн. Би 3-4 цаг унтсан байсан. Намайг унтаж байхад М , Х  нарыг дуудсан байсан. Тэгээд би эд нарын дуугаар сэрсэн. Харахад том шилтэй архи уусан байсан. Би босоход цоо эрүүл болсон байсан. Би Б  д хүн дуудаж дуудаж авч ирчихээд нэмж хүн дуудсан байна гэж загнасан. Тэгээд хэсэг байж байхад хоорондоо зодолдсон. Би тэнд эд нарыг салгаж байсан. Болсон үйл явдал нь ийм. Уг маргаан нь 20 гаран минут үргэлжилсэн. Би М , Х тай муудалцаагүй. Б   манай баз хүргэн. Диван дээр хэвтчихээд өшиглөөд байсан. Тэгээд М г Б  гийн хөлийг ийм болчихлоо гэж хэлсэн. Би цаасны хутга аваагүй. Тавилга хэмхчээд тавилгын өөдөс төмрөөр зүссэн байна лээ. Би үүнийг анхнаасаа хэлсэн. Сүүлд цаасны хутга гараад ирсэн. Тэр цаасны хутга буйдангийн завсраар унасан байхад хурааж авсан...” гэж мэдүүлснийг;

 

Шүүгдэгч Л.М гээс: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Л.М  нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ... гийн задгай тоотод хохирогч Д.Б тэй хэрүүл маргаан хийж, маргалдах явцдаа түүний зүүн хөлийг хөшиж, биед нь “зүүн тавхайн яснуудын хэмт хэсгийн няцрал, хугарал, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Э нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ... гийн задгай тоотод хохирогч Л.М тэй хэрүүл маргаан хийж, маргалдах явцдаа түүний хүзүү хэсэгт цаасны хутгаар зүссэний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг:

 

Шүүгдэгч Д.Э аас: “...Улсын яллагч энэ хэргийг санаатайгаар хийсэн гэж байна. Би хэн нэгэнтэй маргаагүй. Маргалдаж байсан хүмүүсийг салгах гэж байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Б  гийн гар хөлийг эвгүй болгочихоор нь Л.М г гэрээс чирээд гаргасан үйлдэл хийсэн. Би тухайн үед эрүүл байсан. Би санаатайгаар хүзүүг нь зүссэн зүйл байхгүй...” гэсэн тайлбарыг;

 

Шүүгдэгч Л.М гээс: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би ор өшиглөж байгаад Б  гийн хөлийг бариад татсан. Санаатайгаар хөлийг нь хугалъя гэж бодоогүй. Тухайн үед архи дарс уусан байсан...” гэсэн тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцэв.  

Эрх зүйн дүгнэлт:

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13629 дугаартай дүгнэлтээр хохирогч Л.М гийн биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж;

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 14882 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.Б гийн биед учирсан гэмтэл нь “хүндэвтэр” зэргийн гэмтэл гэж тус тус тогтоогдсон.

Шүүгдэгч Л.М гийн хохирогч Д.Б гийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн;

Шүүгдэгч Д.Э ын хохирогч Л.М гийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Л.М г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;

Шүүгдэгч Д.Э ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцов.

 

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Л.М гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...Бид хоёр хоорондоо учраа олсон. Одоо миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж /хх-43/ мэдүүлсэн байх тул шүүгдэгч Л.М г хохирогч Д.Б д төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Э ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.М гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Д.Э нь хохирогчид 3,000,000 төгрөгийн хохирол төлсөн, үүнээс Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг хамт төлсөн талаар мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Э нь бусдад төлөх төлбөргүй байна .

Харин хохирогч Л.М  нь эрүүл мэндийн даатгалын сангаас 989,012 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байх тул шүүгдэгч Л.М гээс 989,012 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Д.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгч Д.Э аас: “...Манай ажил амарсан байгаа учраас надад гадагшаа гарах шаардлага байхгүй. Иймд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү...” гэсэн тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Харин шүүгдэгч Л.М  нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Д.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Э ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 96 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 95 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 97 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 98 дугаар тал/,

 

Шүүгдэгч Л.М гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 88 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 89 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 91 дүгээр тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 92 дугаар тал/, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 93 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 99 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, тэдний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Д.Э , Л.М  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Э ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Л.М , Д.Э нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт тус тус гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нарыг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.М г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

Шүүгдэгч Д.Э ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Л.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар;

Шүүгдэгч Д.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд  төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Д.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.М гээс 989,012 /есөн зуун наян есөн мянга арван хоёр/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.М , Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.