| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттуулайн Болормаа |
| Хэргийн индекс | 119/2023/0003/з |
| Дугаар | 119/ШШ2023/0009 |
| Огноо | 2023-04-11 |
| Маргааны төрөл | Тендер, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 119/ШШ2023/0009
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: “Э” ТӨҮГазарт холбогдох
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: “Б” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Э” ТӨҮГ-ын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ДҮ-134-12/5366 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр хууль бус тул хүчингүй болгож, манай компанитай ЭҮТӨҮГ/2022011... дугаартай “Үйлдвэрлэл технологийн паркын ус хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах ажил”-ын гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах”, гуравдагч этгээдийн “Э” ТӨҮГ-ын захирлын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ГЁ-134-12/5869 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах, “Э” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/2022011... дугаартай “Үйлдвэрлэл технологийн паркын ус хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт ялагчаар шалгарсан “Б” ХХК болон “Б” ХХК-тай тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаж, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах“ бие даасан шаардлагыг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З, Д.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь “Э” ТӨҮГазарт холбогдуулан “”Э” ТӨҮГ-ын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ДҮ-134-12/5366 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр хууль бус тул хүчингүй болгох,
“Э” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2022011.. дугаартай “Үйлдвэрлэл технологийн паркын ус хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах ажил”-ын гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, гэрээ байгуулахыг даалгах”,
гуравдагч этгээдийн “Э” ТӨҮГ-ын захирлын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ГЁ-134-12/5869 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах, “Э” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/2022011.. дугаартай “Үйлдвэрлэл технологийн паркын ус хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт ялагчаар шалгарсан “Б” ХХК болон “Б” ХХК-тай тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаж, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах”-аар тус тус маргасан.
Нэхэмжлэгч “Б” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
1. Захиалагч нь манай компанийн тендерийг “...Уг ажлыг гүйцэтгэхээр танай ирүүлсэн тендер дараах шаардлагыг хангахгүй байна. Үүнд:
Ус хангамж ариутгах татуургын инженерт санал болгосон Г.А нь барилгын инженер мэргэжилтэй, мөн усны барилга байгууламжийн угсралт, засварын чиглэлээр мэргэшсэн инженер тул шаардлагад нийцээгүй, түншлэгч “Ц” ХХК-аас санал болгосон инженер Н.Д-ийн Барилга, хот байгуулалтын яамнаас олгосон 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/92 дугаар тушаалаар “Ус хангамж, ариутгах татуургын системийн угсралт, засварын ажлын мэргэшсэн инженер”-ийн гэрчилгээний хугацаа 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дууссан нь шаардлага хангаагүй.
Б.Ц-тэй байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 22/20 дугаартай “Механизм түрээсээр ажиллуулах” гэрээнд “Б” ХХК-ийн тамга дарагдаагүй нь шаардлага хангаагүй.” гэсэн үндэслэлээр шаардлага хангахгүй гэж мэдэгдсэн.
Сангийн яаманд гомдол гаргахад манай компанийн гомдлоор захиалагчийн тендер шалгаруулалтай холбогдуулан гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ТБ-134-12/5367 дугаартай “Б" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д зааснаар хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр хууль бус болохыг тогтоосон Сангийн яамны шийдвэр гарсан байтал захиалагч үүнийг анхаарч үзэхгүй байгаад гомдолтой байна.
Захиалагч “Э” ТӨҮГ нь манай компанийг ийнхүү хуульд заасан шаардлагыг хангаж байхад гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахгүй байгаа нь хууль бус юм. Иймд “Э” ТӨҮГ-ын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ДҮ-134-12/5366 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр хууль бус тул хүчингүй болгож, манай компанитай ЭҮТӨҮГ/2022011.. дугаартай “Үйлдвэрлэл технологийн паркийн ус хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах ажил”-ын гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгаж өгөхийг хүсье.” гэжээ.
2. Хариуцагч “Э” ТӨҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Х.З, Д.Э нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/458 дугаар тушаалаар ЭҮТӨҮГ/2022011.. дугаартай “Үйлдвэрлэл технологийн паркын ус хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах ажил” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн ҮХбайгуулагдаж 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр цахим худалдан авах ажиллагааны системд тус ажлын урилгыг байршуулсан нээлттэй тендер шалгаруулалтыг зарлаж 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тендерийн нээлт хийсэн.
... ҮХ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т зааснаар тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах чиг үүргийн дагуу хуулийн 27.1.1-д зааснаар 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, 27.1.2-т зааснаар техникийн тодорхойлолт, 27.1.3-т зааснаар тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянан үзсэн.
Тендерт оролцогч “Б” ХХК-ийн тендерийн баримт бичигт ирүүлсэн ус хангамж ариутгах татуургын инженерт санал болгосон Г.А-ийн үндсэн мэргэжил нь барилгын инженер бөгөөд Барилга, хот байгуулалтын яамнаас олгосон “Усны барилга байгууламжийн угсралт, засвар”-ын мэргэшсэн инженерийн зэрэгтэй байгаа нь тендерийн баримт бичгийн ТӨХ-ийн ТШЗ 17.6.2-т “Ус хангамж ариутгах татуургын инженер нь мэргэшсэн инженер байх” гэж заасан шаардлагыг хангаагүй тул ҮХ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу тендерээс татгалзах үүрэгтэй.
...ТӨХ-ийн ТШЗ 17.6.3-т “Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл гэсэн шаардлагад “Б” ХХК иргэн Б.Ц-тэй байгуулсан түрээсээр ажиллуулах гэрээг тендерийн бичиг баримтад ирүүлсэн боловч “Б” ХХК-ийн тамга дарагдаагүй байсан тул тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй гэж үзсэн учраас тендерээс татгалзсан.” гэжээ.
3. Гуравдагч этгээд “Б” ХХК болон “Б” ХХК-ны түншлэл бие даасан шаардлагын үндэслэлдээ: “ ...Захиалагчийн зүгээс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ҮХы шийдвэрийн дагуу манай компанид гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл ирүүлж, шийдвэр гаргах ёстой байтал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь заалтыг зөрчиж 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулахаас татгалзаж шийдвэрлэж байгаа нь дээрх захиргааны актын хууль бус болохыг нотолж байна.
...Захиалагчийн зүгээс 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ҮХы шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх зорилгоор мониторинг хийлгэж 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үнэлгээний хороог дахин хуралдуулж өмнөх шийдвэрийг өөрчлүүлснээс үүдэн 14 хоногийн хугацаа алдагдаж байсан зэрэг захиалагчийн буруутай үйл ажиллагааны улмаас ҮХ хэт давчуу хугацаанд үнэлгээ хийх нөхцөл үүссэн байгаа. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
4. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Тендер шалгаруулах ҮХ хараат бус байх ёстой байдаг. Гэтэл тендерийн ҮХ-д мониторинг шууд нөлөөлсөн байх гэж хардаж байна. Сүүлийн 2 дахь тендерт оролцоход манай инженер Энхтуяагийн гэрчилгээ шаардлага хангахгүй байна гэсэн шалтгаанаар татгалзсан. Өмнө энэ талаар шаардлага хангаагүй байна гэсэн хариуг ирүүлээгүй байж заавал манай компаниас ийм ач холбогдолгүй зүйлийг үндэслэж тендерээс татгалзаж байгаад гайхаж байна. Энэ төслийг Монгол улсад хийж чадахаар тоотой хэдэн компани байдаг, эдгээр компаниудаа ингээд оролцуулахгүй байхаар яах билээ. Хятад улсаас компани авч ирж хийлгэх юм уу, Дарханы замын жишээ хүртэл байна. Тендер гэдэг зүйл чинь дандаа хууль бус бусармаг байгаад байвал эх орны ирээдүй болсон залуучуудаа бизнес хийх болон итгэлийн гал унтрааж байна шүү дээ. Шударга нийгэмтэй байж энэ улс орон чинь цаашид хөгжиж мандан бадарна гэж бодож байна. Үйл ажиллагаагаа эхлүүлэх гэхээр дунд шатны мониторингийн удирдлагууд нь тендерийг будилаантуулаад байж болохгүй. Энэ төсөл хэрэгжээд явах нь Эрдэнэт хот төдийгүй Монгол улсад хэрэгтэй. “Э” ТӨҮГ-ын захирал асан Б гэдэг хүний оронд арай өөр хүн байсан бол ийм зүйл болохгүй байсан байх, шинэ захирал нь ирээд энэ тендерийн асуудлыг мэдэж байгаа үгүйг мэдэхгүй байна. Ийм муухай шударга бус зүйлийг цаашид явуулж болохгүй байх гэж бодож байна. Тиймээс манай зүгээс энд хүрээд шүүх хуралдааныг цааш нь үргэлжлүүлэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т: Нэхэмжлэгч нь шүүхийн аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байдаг. Нэхэмжлэгчтэй энэ асуудлаар ярилцаж зөвшилцсөн, нэхэмжлэлээсээ татгалзсанаар гарах үр дагаврыг тайлбарлаж өгсөн, өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийнхээ байр суурийг дэмжиж оролцдог учраас энэ агуулгаар явж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь “Э” ТӨҮГазарт холбогдуулан “Э” ТӨҮГ-ын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ДҮ-134-12/5366 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр хууль бус тул хүчингүй болгож, манай компанитай ЭҮТӨҮГ/2022011.. дугаартай “Үйлдвэрлэл технологийн паркын ус хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах ажил”-ын гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э “Э” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаасаа бүхэлд нь татгалзаж байгаагаа шүүх хуралдаанд тайлбарлаж, татгалзлаа шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан.
3. Ийнхүү нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нь “Э” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дурын үндсэн дээр татгалзаж байгаагаа илэрхийлж, шүүх хуралдаанд тайлбарлан тэмдэглэлд тусгуулсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал М.А нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 23/05 дугаар албан бичгээр тус шүүхэд “Б” ХХК-ийг төлөөлж оролцохоор Р--ийн Э-д 1 жилийн хугацаатай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг эдлүүлэхээр итгэмжлэл олгосон болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсний дагуу гуравдагч этгээдээр “Б” ХХК болон “Б” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан.
Нэгэнт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж, татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шийдвэрлэхгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалтуудыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “Э” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан “Э” ТӨҮГ-ын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ДҮ-134-12/5366 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр хууль бус тул хүчингүй болгож, “Б” ХХК-тай ЭҮТӨҮГ/2022011.. дугаартай “Үйлдвэрлэл технологийн паркын ус хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах ажил”-ын гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, 119/2023/0003/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОРМАА
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн
а.нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага
б. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б софт”ХХК, “Билгүүн Од констракшн” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОРМАА